Forever Fashion

2010-06-23 - монголын дизайнер олон улст
Ангилал: Мэдээлэл

БАЯР ХҮРГЬЕ М.ЦОЛМАНДАХ-д!
 
Монголынхоо хувцас загварын, дизайнеруудынхаа нэр хүндийг өргөсөн нэгэн томоохон явдал саяхан болжээ. Jean-Pierre Blanc-ийн санаачилсан Festival International de Mode et de Photographie а Hyиres нэртэй 25 дахь жилдээ зохиогдож буй шинэ залуу дизайнеруудыг гаргаж ирэх, дэмжих зорилготой хувцас загвар болон фото зургын уралдаанд Парист амьдардаг   Atelier Chardon Savard in Paris сургуулийн төгсөгч Монгол бүсгүй М.Цолмандах маань оролцож  үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.

Энэхүү уралдаан нь олон улсын томоохон уралдаануудын нэг бөгөөд энэ уралдаанаас дэлхийд алдартай олон олон дизайнерууд төрөн гарчээ.  Жишээ дурьдхад: Viktor & Rolf, Gaspard Yurkievich, Anke Loh, Alexandre Matthieu, Xuly Bлt, Felipe Oliveira Baptista, Thierry Rondenet & Hervй Yvrenogeau (Own), Xavier Delcour, Cyd Jouny, Marc Le Bihan, Karine Arabian, Sйbastien Meunier, Crstof Beaufays, Christian Wijnants, Riviиre de Sade, Sandrina Fasoli, Laurent Edmond, Ute Ploier, Hamid Ed-Dakhissi, Henrik Vibskov, Richard Renй, Daniel Ledermann, Swash, C-Neeon, Romain Kremer,Julien Dossena, Peter Bertsch, Sandra Backlund... гэх мэт.

Мөн тус тэмцээний шүүгчээр загварын ертөнцийн томоохон дизайнерууд болох Azzedine Alaпa, John Galliano, Jean-Charles de Castelbajac, Jean Colonna, Martin Margiela, Martine Sitbon, Ann Demeulemeester, APC, Mario-Chanet, Helmut Lang, Gilles Dufour, Vйronique Leroy, Michel Perry, Alexander Van Slobbe, Philip Treacy, Hussein Chalayan, Gaspard Yurkievich, Bernhard Willhelm, Bless, Christophe Lemaire, Karl Lagerfeld, Lutz, Josй Lйvy, Jean Paul Gaultier, Pierre Hardy, A. F. Vandevorst, Yvan Mispelaere, Anna Sui, Christian Lacroix нар ажиллаж байсан нь уг тэмцээний хамрах цар хүрээ оролцогчдын чадварын түвшин хэр өндөр байдгыг нотлон харуулж буй хэрэг юм.

2010 оны 4-р сарын 30наас 5-р сарын 3ны хооронд болсон Hyиres 2010 - 25 Festival International de Mode et de Photographie наадмын хувцас загварын төрөлд
1.Nora Berger & Kathrin Lugbauer, Austria, Womenswear collection
2.Jasper Sinchai Chadprajong, United Kingdom, Menswear collection 
3.Yun Jung Kim,  South Korea, Womenswear collection
4.Isabel Mastache Martinez, Spain, Menswear collection
5.Tsolmandakh Munkhuu,  Mongolia, Womenswear collection
6.Lucile Puton, France, Menswear collection
7.Nada van Dalen, The Netherlands, Mixed collection
8.Alexandra Verschueren,  Belgium, Womenswear collection
9.Yiqing Yin,  France, Womenswear collection
10.Ali Zedtwitz & Valerie Lange, Austria, Womenswear collection   зэрэг 8 орны 10 дизайнер өрсөлдсөн байна.

Энэ жилийн уралдааны шүүгчээр: President : Dries Van Noten, Fashion designer ; Founder and owner of Dries Van Noten, Antwerp Michele Bocchese, Sales manager, Maglificio Miles Spa, Vicenza Maria Cornejo, Fashion designer & Founder and owner of Zero, New York Laura Incardona, Writer, Flair, Milan Olivier Lalanne, Vogue Hommes International, Editor in chief ; Associate Editor in chief, Vogue Paris Malcolm Mc Laren (in abstentia) , Composer & Artist, Paris, New York. Sarah Mower, Fashion writer and Collections Reviewer, Style.com, London, New York Pascale Mussard, Co Artistic Director, Hermes, Paris Nancy Rohde, Fashion stylist & Consultant, London Sally Singer, Writer, Vogue US, New York. Charlotte Stockdale, Fashion stylist & Consultant, Paris, London нар ажилласан байна.

М.Цолмандахын коллекцын үндсэн санаа нь http://alizemorand.com/2010/06/06/talent-alert-from-hyeres-tsolmandakh-munkhuu/сайтед бичсэнээр BLACK MAGIC коллекцынхоо санааг сургууль орох замд нь тааралдсан машины агаар шүүгчээс олсон ба тэрхүү агаар шүүгчийг илэрхийлсэн хар өнгө мөн хуниас нуглаас зэргийг 18-р зууны монгол эмэгтэйн хувцас мөн буддын лам нарын өмсгөл чимэглэлтэй хослуулан орчин үеийн хэв маяг оруулан бүтээсэн гэжээ.



М.Цолмандах "Black Magic" коллекц







зургыг http://musingsofbuffyleigh.blogspot.com/ сайтаас
Энэхүү мэдээллийг бэлдэх явцад олон коммент байсан бөгөөд түүний энэ коллекцыг Viktor & Rolf-ын коллекцтой адилхан, мөн арьс өнгөний үзэл гаргасан гэх мэт шүүмж байсан хэдий ч ихэнх хүмүүс түүний энэхүү  хар нүүр будалтынхаа ач тусаар олны анхаарлыг татаж хувцасаа илүү сайн харуулж чадсан гэж үзэж байсан. 
Монголын маань Paris based Mongolian designer гэж нэрлэгдэж байгаа М.Цолмандахдаа баяр хүргэж цаашдынх нь уран бүтээлд улам их амжилт хүсье!
PS: Загварын төв болсон Парис хотоос Монголынхоо хувцас дизайн сонирхогчид болон дизайнерууддаа шинэ бүтээл үргэлж бэлэглэж байгаарай.

[Шууд холбоос]

2010-05-07 - Хаврын гоёл - Дизайн сургалт 2010
Ангилал: Мэдээлэл

Жил бүр оюутан дизайнеруудын дунд уламжлал болгон зохиогддог "Хаврын гоёл - Дизайн сургалт 2010 наадам 5-р сарын 07-ны 15:00 цагаас Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд болох гэж байна.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-06-26 - Монгол гоо бүсгүйчүүд АНУ-д болсон миссийн тэмцээнийг “эзэгнэлээ”
Ангилал: Мэдээлэл

Ази гаралтай америкчуудын гоо бүсгүйг шалгаруулах “Miss and Mrs Asia USA 2009″ тэмцээн АНУ-ын Лос Анжелест болж Монгол улсаа төлөөлөн оролцсон Г.Саруул “miss” ангилалд дэд байр, мөн тус ангиллын дөрөвдүгээр байрыг Б.Мандухай эзэлсэн бол “mrs” ангиллын гуравдугаар байрыг Б.Хандсүрэн нар эзэлсэн байна.21 дэхь жилдээ зохион байгуулж буй энэ тэмцээнд тус улсад ажиллаж амьдардаг Монголчуудаас дээрх гурван бүсгүй оролцсон бөгөөд орон орны үзэсгэлэнт бүсгүйчүүдээс бүгд шагналт байр эзэлсэн нь бахархууштай. Тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Glendale хотын ALEX театрт болсноос гадна энэ жилийн тэмцээнд Сири, Ливан, Израйл, Армени, Энэтхэг, Тайланд, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Монгол, Филлипини, Вьетнам, Кампожи, Тайван зэрэг орныг төлөөлөн АНУ-ын 10 мужийн 30 гаруй бүсгүй гоо сайхан, авъяас билгээрээ өрсөлдөж, улс үндэснийхээ өвөрмөц урлаг соёлын өвөөс танилцуулсан аж. Америкт ажиллаж амьдарч буй Монгол бүсгүйчүүдээс энэ тэмцээнд өмнө нь хоёр ч удаа оролцож байсан бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд Амаржаргал гэдэг бүсгүй амжилттай оролцсон байна. Ганбаатарын Саруул нь зөвхөн дэд байранд шалгараад зогсолгүй “Best in swimsun Miss Asia USA 2009″ шагнал хүртэж Малибугийн үзэсгэлэнт бүсгүйгээр тодорчээ. Нэг хачирхалтай нь шагнал гардуулах үед “Монголыг төлөөлөн оролцож байгаа Саруул” гэж зарлаад “Miss Asia USA 2009″ титэм өмсгөсөн бөгөөд хоёр хормын дараа буцаан авч Филлипини бүсгүйд энэ жилийн тэмцээний тэргүүн титмийг гардуулсан аж. Хөтлөгчийн алдаа байсан уу ямартай ч бараг л тэргүүн байрыг манай гоо бүсгүй авсан байна. Тэмцээний дараа Г.Саруул “Энэ тэмцээнд оролцсоноороо Солонгос, Вьетнам, Хятад, Япон гээд олон найзуудтай болсон, их зүйлийг сурч мэдсэн. Мөн ажил, бизнесийн шинэ боломж нээгдэж байгаа гэж бодож байна. Эртний түүхтэй Монгол орныхоо нэрийг гаргаж явахыг хичээнээ” гэж хэлсэн байна. Тэрээр урьд нь “Монголын Оюутан мисс”-ээр шалгарч байсан ажээ. www.sonin.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-05-21 - Япон Монголын үсчин гоо сайхны шоу болно
Ангилал: Мэдээлэл

Япон Монгол улсын хамтарсан үсчин гоо сайхны шоуг  энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тashiro salon studio-с зохион байгуулж буй уг арга хэмжээнд Япон улсын үсчид ,маникуер эстэ, нүүр будалт, имиже мекер, медиа гэсэн бүрэлдүүнтэй оролцох аж. Хоёр  орны соёлын харилцааг өргөжүүлэх, мэргэжилтэнүүдийн туршлага солилцон, гоо сайхны мэдрэмжийг таниулан хөгжүүлэх, Монголын моделиудыг япон улсын рекламны орон зайд таниулан сурталчилах зорилоготой уг арга хэмжээг  цаашид  тогтмол болгон үргэлжлүүлэх юм байна. INET.mn/ Б.Очир www.inet.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-03-23 - Монгол хувцсаараа гоёцгооё
Ангилал: Мэдээлэл

С.СЭРГЭЛЭН Монгол үндэсний хувцас хэрэглэл, уламжлалт ёс заншлыг сурталчилж, залуучуудад үндэсний хувцас хэрэглэлийг өмсгөж хэвшүүлэх, олон нийтийн хүртээл болохуйц монгол хувцасны өдөр тутмын загвар бий болгох,  мэргэжлийн болон уран бүтээлч залуучуудын бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголоороо гоёцгооё” уралдааныг энэ жилээс эхлэн зохион байгуулах гэж байна. Уралдааныг мэргэжлийн загвар зохион бүтээгчид болон хувцас загварын чиглэлээр сурдаг оюутнуудын дунд зарлаж буй. Тэргүүн байрын шагнал нь  1.5 сая төгрөг, цом байх гэнэ. Эхний шалгаруулалтад   зохиосон загварынхаа   зургаар оролцоно. Хоёрдугаар шатанд тухайн бүтээлийн эх загвараар оролцох ёстой. Уралдаанд өдөр тутмын, ажил хэрэгч, чөлөөт, хүүхдийн гэсэн төрлөөр бүтээлээ илгээх талаар зохион байгуулагчид ярилаа. “Монголоороо гоёцгооё” шилдэг загвар, загвар зохион бүтээгч шалгаруулах уралдааныг “Монгол костюмс” төв, Монголын залуучуудын холбоотой хамтран зохион явуулна. Дөрөвдүгээр сард эхлэх уралдааны эцсийн шалгаруулалт долдугаар сард болно. www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-01-21 - biznetwork.mn
Ангилал: Мэдээлэл

Хүний ажил амьдралд хамгийн чухал зүйл бол "ТАНИЛ" гэдгийг бид мэднэ. Монголын бизнесийн салбарт ажиллаж, бизнэс эрхлэж, сурч буй хүмүүст зориулан тэднийг танилцуулах, холбох зорилгоор Biznetwork - Business Social Networking төслийг хэрэгжүүлэн өнөөдрөөс эхлэн албан ёсоор олон нийтэд нээж байна. Бидний нөр их хөдөлмөрийн үр дүн болох энэхүү төсөл нь олон хүмүүсийг хооронд нь холбож тэдний ажилд амжилт авчрахад нь гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. http://biznetwork.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-08-03 - Боди арт
Ангилал: Мэдээлэл

ёо ёооо болиёоо арайчдээ ийм нийтлэл бичиж л байдаг нөгөөхийг нь хэвлэж л байдаг таарсан сэтvvлч сонин болдоо, ямарч судалгаа мэдлэг байхгүй зүгээр захы иргэн ирээд санаандаа орсон юмаа ярьж өгсөнийг бичдэг юмуу хаашаа юм. Бүүр ичиж орхилоо. Ядаж байхад сүүлийн бие даалт маань scarification буюу сорвин шивээс байсаныг ч хэлэхүү. Цус нь гожоод тогтохгүй ч гэх шиг ямарч анхан шатны мэдэгдэхүүнгүй, арьс давхаргатай байдаг гэдгийг ядаж мэдчихээд бичмээр юмдаа. "Хамгийн аймшигтай нь элдэв дэгээнд өлгөгдөж, олсоор хүртэл өөрсдийгөө дүүжилж байгаа нь яг л аймшгийн кино мэт" хаанаас юу олоод төгсгөл хийсэн юм болдоо Харамсалтай ~~~

2007.08.2 Өглөөний сонин Хэт их шивээс хийлгэвэл амьдаараа өмхийрнөХүний биеийн 60-аас илүү хувь шарх сорви, пирсинг болвол биед хор хөнөөлтэй гэж эмч нар үздэг. Гэтэл сүүлийн үед этгээд, эрсдэлтэй боди артыг шүтэгчид дэлхий даяар улам олширсоор, салонууд борооны дараахи мөөг шиг ургасаар. Хүй нэгдлийн урлаг одоо ч моодны хэвээр Африкийн зарим омгийнхон биеэ элдэв шарх, сорвиор гоёдог. Тэд бусдаас ялгарахын тулд биеэ зориуд шархлуулж, аймшигт сорвитой болдог. Янз бүрийн ёслол болгонд зориулж, өөр өөр өвөрмөц сорви “урладаг”. Жишээлбэл дайчин эр болохын тулд нэг төрлийн, харин дээш ахиж эрх мэдэлтэй болвол өөр шивээс сорви хийлгэж байлаа. Орчин үед энэ нь нэг ёсны урлаг болжээ. Моодны бөгөөд эрсдэлтэй урлаг. Ер нь сорвийг маш олон төрлөөр урладаг. Эдгээрээс хамгийн хэцүү бөгөөд аймшигтай нь ухаж хийх. Маш энгийн технологитой. Хүний арьсны дээд хэсгийг зүсч аван, хүссэн дүрс, хэмжээтэй сорвио бүтээдэг. Сорви хийх ажиллагааны үеэр мэдээ алдуулдаг гэж сурталчилдаг ч ямар ч мэдээ алдуулалт хийсэн байлаа, цус урссан ийм мэс ажилбарын дараа морфины үйлчилгээ дуусахаар юу болохыг төөөл дөө. Танд дор хаяж гурван хүндрэл учирна, цус гоожилтыг зогсоох, яаж цусны халдвар авахгүй байх, дотоод эрхтнүүд хавагнахаас сэргийлэх гээд. Энэ бол ёстой жинхэнэ тамлал. Таны нуруу эсвэл мэс хүргэсэн газрууд шарх эдгэртэл нэлээд хэд хоног хавагнаж, хавдана. Хэрэв ямар нэг хүндрэл гарахгүй, антибиотик уух шаардлага гараагүй бол аз дайрсан гэж бод. Шивээс бол боди артын нэг чиглэл Одоо түүгээр хэнийг ч гайхуулахгүй. Орчин үеийн шивээсүүд арьсыг цоолсон бус харин усан будгийн зураг мэт харагддаг. Дэлхий даяар шивээсний мастеруудын дунд олон улсын тэмцээн, наадам, уралдаан явагдаж, тэд ур чадвараараа өрсөлддөг. 2007 оны Берлиний “Тату хатан хаан” тэмцээний ялагч бүсгүй. Тэр даашинз өмсөөгүй, шалдан байгаа нь энэ. Хэрэв таны шивээсний хэмжээ биеийн гадаргуугийн 30 хувиас их бол хүний цусны нарийн хялгасан судсууд болон тунгалагийн системийн ажиллагаа гэмтэж, хүн амьдаараа өмхийрнө. Энэ бүхэн мэдээж сайнаар төгсөхгүй. Цусны халдвар, гэдэс нээгдэх зэргээр хүндрэл учирдаг. Шивээсний нэг сайн тал бол аваар осолд өртсөн эсвэл “хийсвэр” хийлгэсний дараа үүссэн шарх сорвийг түүгээр нууж болно. Гэтэл зарим нь арай дэндүү “солиотой” загнадаг, жишээлбэл нүдэндээ шивээс хийлгэдэг. Тэр хүн аз болоход сохроогүй, гэтэл гоё хээ угалз болсонгүй гэж ихэд харамсч байжээ. Хамгийн сүүлийн үеийн моод бол эрсдэлтэй пирсинг. Эдгээр хүмүүсийг толгойдоо юмтай гэдэг нь үнэн бололтой. Харин тэдэнд өөрсдөд нь таалагддаг гэнэ. За яахав, тэдний өөрсдийн мэдэх хэрэг гэж орхимоор. Гэтэл боди артаар гоёгчдын далан хувь нь 18 нас ч хүрээгүй хүмүүс байдаг аж. Өсвөр насны, тэгээд бэлгийн бойжилт дуусаагүй үед ийм хөндлөнгийн “зэрлэг” оролцоо юунд хүргэхийг хэн ч таах аргагүй. Хөвгүүд төдийгүй охид ч олноороо элдэв төрлийн шивээс хийлгэдэг. Хамгийн аймшигтай нь элдэв дэгээнд өлгөгдөж, олсоор хүртэл өөрсдийгөө дүүжилж байгаа нь яг л аймшгийн кино мэт.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-15 - Өвөр Монголд
Ангилал: Мэдээлэл

Уран оёдолчны ул мөр


Хятадын Олон Улсын Радио

     Олныхоо дунд уран гараараа монгол хувцасаа оёж, үнэн хайраараа монгол амьдралаа босгогч гэж нэрдэгдсэн Цэцгээ бол Ордос хотын "Цэцэг нэрэмжит" монгол хувцас заслын хувцаат компанин эзэн юм. Тэрээр жилд 100 гаруй зах хувцас оёж борлуулан, гурвахан ажилтан ажилчинтай жижхэн оёдлын газартай байснаа өргөжөөд өнөө сард 500 зах хувцас оёж борлуулах чадалтай болсон бөгөөд сая гаруй юаний хөрөнгө мөнгөтэй оёдлын том компанитай болсон байна. Цэцгээ Ордос хотын Отогийн өмөнд хошууны Хүрээ гачаанд нутагтай малчин хүний хойчис билээ, тэр хархан багасаа оёж шидэх ажилд дуртай хүүхэд байжээ, аав ээж нь Цэцгээгийн иймэрхүү авьяасыг үзээд сэтгэл баясан, охиноо соёл боловсролтой, нийгэм нийтэд тустай хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө соёл сургуулийн мөр хөөлгөж билээ. Сургуулиа төгссөний дараа Цэцгээ оёдлын газараа байгуулан юм. Түүний оёдлын газрын хамгийн нэг товойм онцлог хэвэл монгол үндэстний уламжлалт хувцасны соёлыг шинэ цаг үеийн хувцас засалтай урганигаар уялдуулан хөгжүүлж, шинийг үүдэх дээр их хүч хөдөлмөр зарцуулсан байгаа юм, энэ нь өргөн олон хэрэглэгчдийн дур сонирхорлыг ихээр татсан байна. Түүний оёсон хувцас хунар нь амьдралын энгийн хувцсаасаа хурим найрын хувцас, дуучин бүжигчин, жүжигчдийн хувцасыг оёж, нутгийнхаа зах дэлгүүрд маш хөгжөөнтэй болсон бөгөөд Бээжин, Тяньжинь, Хөхнуур, Ниншаа зэрэг газруудаар борлуулагдаж байгаа төдийгүй Монгол, Япон зэрэг орнуудаар ч өргөн их зах зээлтэй болсон байна. 2003 онд түүний оёсон монгол хувцас нь Хятадын монгол үндэстний анхны хувцасны үзүүлэгт шилдэг шагнал хүртэж, 2004 оны Хятадын монгол үндэстний хувцасны 2-р үзүүлэгт хоёрдугаар зэргийн шагнал хүртсэн байна. Үндэстнийхээ хувцасны үйлсийг цаашид хөгжүүлэхийн төлөө 2004 онд тэрээр Ордос хотын үндэстний хувцасны ахны соёлын өдрүүдийг зохион явуулсан бөгөөд хөдөө тосгоны илүүдэл хөдөлмөр хүч болон оёж шидэхдээ авьяастай хүмүүсийг компанидаа ажлуулсан байна. Компаниа өөдтэй өнгөтэй эрхэлэхийн тулд өөрөө ч Бээжинд хүрч, тамжаа боловсролд оролцон удирдан хамааралт дээшлүүлж байна. Цаг үеийн хөгжил, нийгмийн дэвшлийг дагалдаад хүмүүсийн хувцасны тухай хүсэл шаардалга ч явах тусмаа өндөр болж байна. Иймэрхүү байдалд Цэцгээ ч зурж төлөвлөх, оёж шидэх ажилдаа байнга өөрчлөлт хийж, хэрэглэгчдийн дур сонирхолд нийцүүлэн, монгол хувцас оёохоос гадна, бусад үндэстний хувцас заслын төрөл зүй, хэв загвар, урлах арга замыг эрэн сүвигчилж, өөрийнхөө үйлсийн зам мөрийг нэн өргөтгөж явна гэдэгт итгээд ариун цагаан хөдөлмөр, оюун ухаанаараа босгосон үйлс нь өлзий хийморьтой сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье!  http://mongol.cri.cn/21/2006/01/16/43@57615.htm

Торгууд ардын хувцас заслын их мастер


Хятадын Олон Улсын Радио

     Өндөр настан Бадамсоо бол Торгууд ардын хувцас заслын их мастер юм. Түүнийг их мастер гэж нэрлэх нь огт илүүдэхгүй юм, түүний гэрт байгаа Торгууд ястаны төрөл бүрийн хувцас заслыг бүгдийг Бадамсоо настан нэг нэг зүүгээр урлан оёсон байгаа юм. Бадамсоо настаныд ороход хувцас заслын үзэсгэлэнд орсон шиг санагдуулна. Энэ гэр бүлийн үзэсгэлэнд эрэгтэй эмэгтэйн хувцас хунар, настай хүний, залуу хүний, хүүхдийн хувцас гээд олон байгаа бөгөөд хэв загварын хувьд үндэстний уламжлалт хувцас, орчин үеийн шинэ загварын ч байгаа юм байна. Зөвхөн малгай гэхэд л хорь гаруй ширхэг, хатаны малгай, бүсгүйн малгай, охидын малгай, шинэ бэрийн малгай зэрэг бий. Бадамсоо настаны урлан хийсэн эдгээр хувцас заслын зураг хэ нь гоё, өнгө бодог нь зохицож, баян тансаг сэтгэгдэл төрүүлнэ. Түүний арван хуруунд ямар нэгэн увдистай юм шиг, энгийн торго дурдан, утас зүү түүний гарт оронгуут тостой гараар маш гоё сайхан хувцас болж, энгийн нэг зураг хэ нь хүртэл түүний гараар дамжингуут амьлаад ирэх шиг болдог байна. Би бол Ганьсү мужийн Монгол үндэстэн, миний ээж язгууртан угсаатай, холын нутаг Шиньжянд мордох үед ээж минь надад гүнжийн өмсдөг тэрлэг оёж өмсүүлсэн юм нэж настан ярьж байлаа. Төрөлхийн оёж шидэхэд дур сонирхолтой байсаны улмаар тэрээр Шиньжянд очсоны дараа сяний хувцасны үйлвдэрт оёдолчин болсон байна. Тэнд ажилласан арваад жилийн дотор тэрээр айл сахаалтдаа 500 гаруй тэрлэг оёж өгсөн бөгөөд сяний уран сайханы чуулгын тоглолтын хувцас заслыг бүгдийг Бадамсоо оёсон байлаа. Бадамсоо настан 40 жил Монгол хувцас засал оёж явахдаа Монголын уламжлалт хувцас заслын талаар маш гүн ойлголттой болсон байна. Тэрээр өөрөө торгууд хувцас заслаар гоёж байсан бөгөөд ийм хувцас заслын ёслолыг ч үзэж харж байсан болохоор энэ бүгд нь түүний сэтгэл зүрхэнд гүн хаданшиж, хувцас заслын соёл болон бүрэлдсэн байна. Түүний дотор мөн үндэстний үзэл санаа, уламжлалт ёс заншил тусгагдаж байгаа юм. Түүний урлан бүтээсэн хувцас заслаас мөн Монгол үндэстний зан араншийг олж харж болох юм. Тэрээр хэлэхдээ, Монгол үндэстний Торгууд ястаны эмэгтэйчүүдийн хувцас засалд маш олон ёс журам байдаг, охин хүн заавал бүс бүсэлдэг, толгойн алчуур болон бүсээ заавал баруун талдаа зангидах хэрэгтэй, тэрлэгийн баруун хормойд хатгамал хатгаж болохгүй, бүснийхээ баруун гар талд зүү утас, сам шүүрийн хавтгаан зүүж, үсээ ганцаар гүрэх хэрэгтэй байдаг. Харьд мордох үе бүсээ тайлж, бүсгүй хүн болно. Толгойн алчуураа ардаа бооно. Гэрлэсэн бүсгүй хүн цагаан өнгийн давхар заам зүүдэг бөгөөд дээр нь сувд шүр шигтгэж оёно. Өвөг дээдсээс уламжлан ирсэн Торгууд хувцас засал маань орхигдож магад гээд хүү бэрьдээ өвлөн сургаж байна гэж Бадамсоо настан ярьж байлаа. Настаны сэтгэлд энэ уламжлалт эрдэм нь хэчнээ хүнд байгаа нь ойлгомжтой байна.
http://mongol.cri.cn/21/2006/01/30/41@58238.htm

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-03 - сургуулиудын хаяг
Ангилал: Мэдээлэл

2005 оны байдлаар төрийн өмчийн болон төрийн бус өмчийн нийт 184 их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байсан юм байна. (www.ulaanbaatar.mn-ээс ) Үүнээс миний мэдхээр Монголд “Хувцас дизайны чиглэлээр сургалт явуулдаг 12 сургууль байдаг юм. Одоо хэд болсон юм сайн мэдэхгүй байна. Одоогоор вэб хуудас нь олдсон 9-н сургуулийн линкийг цагаан толгойн үсгийн дараалалаар тавилаа.

Монголжингоо дээд сургууль
http://www.mongoljingoo.mn/

Монгол наадам дээд сургууль
http://www.umn.mn/

Монгол олон улсын дээд сургууль
http://www.miuglobal.org/

Монгол-Солонгосын техникийн коллеж
http://www.mktc.mn/

Монгол улсын боловсролын их сургууль
http://www.msue.edu.mn/

Ражив Гандийн нэрэмжит Vйлдвэрлэл-Урлалын Сургууль
http://www.rgvtc.ub.mn/

Урлах эрдмийн дээд сургууль /УЭДС/
http://inc.mn/fdi/mgl.htm

Соёл урлагийн их сургууль
http://www.muca.mn/

ШУТИС-ийн Vйлдвэрлэлийн технологи дизайны сургууль
http://www.itds.edu.mn/

[Шууд холбоос]

2007-03-01 - Цэнхэр Жинс хэрхэн үүссэн бэ?
Ангилал: Мэдээлэл

Levi Strauss нь Калифорны алт олборлолтын оргил vе болох 1850 онд Сан Франциско хотод ирсэн Германы цагаач залуу байлаа. Мянга мянган залуус алт олборлохоор Америкийн Нэгдсэн Улсын, Калифорни мужийг зорьж байсан vе. Levi Strauss алт олборлогчдод зотон даавуу худалдахаар ирсэн байлаа. Зотон даавуу нь бєх бат чанартай бєгєєд, тэрээр уурхайчдад майхан хийж єгч, ашиг олох болно гэж боджээ.
Нэг єдєр уурхайчид, тэдний ажилд тохирох бєх бат, эдэлгээ сайтай хувцас олдохгvй байна гэж ярилцахыг Strauss сонсоод нэгэн санаа тєржээ. Тэр хэсэг зотон даавуу аваад, тvvгээрээ хэдэн ємд оёв. Хийсэн ємднvvд нь vнэхээр уурхайчдыг хэрэгцээг хангахаар болсон болохоор нэг єдрийн дотор л ємднvvдээ зарчихжээ.
Strauss ємдєє улам сайжруулж, тэдэнд сайн ємд хийж єгєхийг хvсчээ. Ингээд тэр зотон даавуунаас арай зєєлхєн атлаа эдэлгээ сайтай даавуу худалдан авлаа. Энэ даавуу нь Францын Nimes хотоос ирсэн бєгєєд францаар Serge de Nimes гэж яригддаг байлаа. Yvнийг уурхайчид "Denim" (nime - ээс) гэж нэрлээд Strauss - аас ємдийг нь олноор худалдан авцгаах болов.
Denim материал нь ямар ч єнгєгvй ба маш амархан халтар болдог байсан болохоор хvмvvсийн сонирхлыг тєдийлэн татаж чадахгvй байлаа. Yvнээс болж Strauss denim - ээ цэнхэр єнгєєр будсан байна.
Strauss єєрийн хийсэн ємдєє улам сайжруулан, vйл ажиллагаагаа vргэлжлvvлсээр байлаа. Ийнхvv жинс нь зєвхєн ашиг тустай ахуйн хэрэгцээнээс гадна хээнцэр, дэгжин хэрэглээнд орох болжээ.
Єнєєдєр тvvний vvсгэн байгуулсан LEVI'S компанийг дэлхий даяар мэддэг болжээ.

http://www.baigaa.mn/-ээс

Жич: Энийг жаахан дэлгэрүүлж бичнээ зггээр портал хэсэж яваад олсон болхоороо ошууд нийтэлчихлээ.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн