Forever Fashion

2007-03-29 - Дизайнер Н.Соёлмаа: Яршигтай юм аа, явж хүйсээ солиулдаг юм билүү
Ангилал: Монгол

2007.03.28 Өглөөний сонин Монголын номер нэг дизайнер Н.Соёлмаатай бид уулзлаа. Этгээд бодол санаа, эрэмгий үг яриагаараа хэдийнээ олонд нүдлэгдсэн түүнтэй ярилцаж суухад сонирхолтой санагддаг. Тэрээр амьдралыг лав надаас тэс өөрөөр хардаг юм билээ. Нэгэн хэвийн найгасан яриа биш нэг л өөр үзэлтэй хүний бодлыг хуваалцаж суухад авах, хаях ч зүйл их байдаг.-Төрийн дээд одон болох “Алтан гадас”-аар энгэрээ мялаалаа. Хэдэн жилийн дараа төрөөс одон авч байна вэ? -Би анх удаагаа төрөөс одон медаль авч байна даа. Мэдээж баяртай байна. Нэлээн удаан жил зүтгэж байж энгэрээ мялаалаа шүү дээ. -Алтан гахай жилээ од хийморьтой угтаж байгаа юм чинь энэ жилдээ гялалзаж өгнө биз дээ? -Тийм ээ, явж өгнө гэж бодож байгаа шүү. -Таны Соёлмаа салон дээр анх удаа ирж байна. Хэдэн жилийн өмнө “том салон”-той болно гэж байсан амлалтандаа хүрчээ? -Би амьдралдаа ямар нэгэн зорилго тавиад, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэдэг хүн. Тэр зорилгодоо хүрч, өөрийн гэсэн байртай болсон. Байршил ч сайтай газар. Хамгийн гол нь би нэг зүйл дээр алдсан. Тэр нь оёдлын цех, дэлгүүр хоёрыг нэг дор нээсэн явдал. Дэлгүүр ажиллуулна гэдэг тийм амар ажил биш юм байна. Би үүнээс хойш дэлгүүрийн чиглэлээр ажиллахгүй гэж бодож байгаа. Зөвхөн оёдлоороо дагнана. Надад оёдлынхоо хажуугаар хувцас хунар зарах хэцүү санагдсан. Хүн мэргэжлийнхээ ажлыг л хийх ёстой гэдгийг би ойлголоо. Тэгээд ч дэлгүүр ажиллуулах нь миний зан ааш, байгаа байдалд тохирох ч үгүй. Ер нь үйлчилгээний ажилд би тохирохгүй хүн байна шүү. -Энд та дандаа өөрийнхөө брэндийн хувцаснуудыг борлуулдаг байх. Нэлээн үнэтэй зарагддаг гэж сонссон? -Миний брэндийн цөөхөн хэдэн хувцас зарагдаж байгаа. Брэнд ч гэж дээ, Соёлмаа гэсэн яарликтай хувцас зарагддаг. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг брэнд болгоход амар биш. Олон зуун жил нухаж. хөдөлмөрлөсний эцэст брэнд болдог. Тэгэхээр миний бүтээгдэхүүн брэнд болно гэж хаа ч байсан юм. За яах вэ, хүмүүс тэгж бодож байвал би баярлах л байна. Гадаадын улс орнуудад гараар урлаж хийсэн бүтээгдэхүүн илүү үнэд хүрдэг. Тиймээс би гар урлалын бүтээгдэхүүнээр дагнаж ажиллая гэж бодож байгаа. -Нэгэн үеэ бодвол манайхан үндэсний хувцас, эртний эдлэлийнхээ үнэ цэнийг мэддэг болжээ. Ер нь аль ч улс орны өвөг дээдсээс уламжлан ирсэн хувцас, эдлэл хэзээ ч хуучрашгүй зүйлд орох байх? -Монгол хувцасны коллекшноо би анх 2000 онд хийж байсан. Тэр үед манайхан үндэсний өв уламжлалаа тэр бүр сайн мэдэрдэггүй байлаа. Тиймээс 2000 онд урласан үндэсний хувцасны коллекшноо арай эртдүүлчихсэн. Гэсэн ч тэр бүтээлүүдээ Монголд үзүүлээгүй. 2000 онд Германд болсон экспогоор аваачиж сонирхуулаад, зарчихсан. Тухайн үед нөгөө талаас надад болсон үнэ хэлсэн болохоор зарсан. Ингээд саяхан хойч үедээ үлдээх зорилгоор дахиад нэг коллекшин оёсон. Энэ сарын 25-нд СТӨ-нд үзүүлсэн шүү дээ. -Цаг хугацаа өнгөрөх тусам таны өрсөлдөгчид улам нэмэгдэж, сайн сайн дизайнерууд төрж байна. Юун төлөө энэ салбарт он удаан жил зүтгэсэн билээ. Монополь байж чадаж байна уу? -Энэ бол зах зээлийн жам ёсоор байх ёстой асуудал. Ганцхан би юу гэж бүх хувцас оёод байх вэ. Хувь хүмүүс, том жижиг компаниуд бүгд л өөр өөрийнхөөрөө бүтээгдэхүүнээ хийж, борлуулж байна. Надаас ерөнхийдөө урлагийн, тайзан дээр гардаг хүмүүс хувцас хунар авдаг. -Таныг би зөвхөн дизайнер юм болов уу гэж бодсон. Гэтэл та зурхайн чиглэлийн ном орчуулаад тавьчихаж. Зах зухаас нь уншихад сонирхолтой санагдлаа шүү? -Би уг нь тал талын мэдлэгтэй хүн шүү. Орос хэл дээр гарсан зурхайн номыг орчуулсан юм. Би өөрөө зурхай их сонирхдог. Хүнийг таньж мэдэхийг илүү хүсдэг гэх үү дээ. Тэр үүднээс энэ номыг сонирхож орчуулсан. Тэгээд ч би маш их ном унших дуртай -Уг нь таныг ажиглахад зурхайнд итгэх хүн биш шиг л санагдах юм? -Манайд гараад байдаг зурхайнууд шал худлаа байдаг. Хүн төрөлхтний өнгөрсөн олон мянган жилд зурхайгаар хүнийг хэрхэн таних вэ гэдгийг цагаан арьстнууд судлаад иржээ. 12 жилд төрсөн 12 жилтэй хүмүүс энэ хорвоо дэлхий дээр амьдардаг. Түүнээс биш нэг сая хүн байлаа гэхэд нэг саяулаа өөр өөр араншинтай байна гэж үгүй. Би энэ номыг судалсны хувьд хүнийг хараад л бараг мэддэг болсон. -Тэгэхээр та олон төрлийн бизнесээр амьдралаа авч явдаг юм байна. Орлого ихтэй байдаг уу? -Би орлого ихтэй. Гэхдээ би мөнгийг яаж өөртөө ашигтайгаар зарах вэ гэдгийг үргэлж тооцоолдог. Харин мөнгө цуглуулахыг нэг их боддогүй. Мөнгийг цуглуулаад л, банкинд хадгалаад суудаг хүн биш. Маш хурдан ямар нэгэн бодит зүйл болгохыг хүсдэг. Үл хөдлөх хөрөнгө ч юм уу, эртний үнэт эдлэл болгодог. Миний хэрэглээ бол маш бага. Тэр тусмаа тансаг хэрэглээнд дургүй. Тансаг хэрэглээ бол хүний мөнгийг ёстой дэмий үрж байгаа эд. Ертөнцийн бүх хог новшийг хэрэглэнэ гэвэл нас хүрэхгүй биз дээ. Би сүүтэй цай уудаг бол сүү, мах иддэг бол махаа л авдаг. Мөнгө тэртэй тэргүй надад орж ирдэг. Тэрийг л би өөртөө ашигтайгаар зарцуулахыг хичээдэг. Мөнгө өдөртөө орж л байдаг, гарч л байдаг. Тиймээс мөнгийг өдөр шөнөгүй зүүдлээд, амиа тавьчих шахам зүтгээд хэрэггүй. -Эмэгтэй хүн бүр тансаг зүйлд дуртай байдаг шүү дээ. Ядаж ээмэг, зүүлт ч авдаггүй гэж үү? -Мэдээж эмэгтэй хүн гэдэг утгаараа ганц, хоёр жин ихтэй алтан эдлэлүүд байдаг. Зөвхөн олсон мөнгөө үеийн үед дамжин үлдэх үл хөдлөх хөрөнгө болгодог. Гэхдээ би тийм том байшин саванд амьдардаггүй. Манай гэр айхтар үнэтэй мебель тавилгагүй. Бензин маш бага иддэг машинтай шүү дээ. Хэтэрхий тансаг гэр орон хүний ухааныг мохоодог. -Яаж? -Яахав дээ, хамаг сайн сайхан энерги, хүч чадал, ухааныг нь цаагуураа сордог юм. Хүн энгийн юманд амьдрах тусам ухаан нь улам сайжирдаг. Гял цал орчинд амьдрах тусам бие нь улам мууддаг гэж болно. -Гудамжаар гоёж, гангалсан эмэгтэйчүүд алхдаг. Харин та тэр бүлгийн хүмүүсээс тэс ондоо юм? -Хүн болгон надтай адилхан байх албагүй. Би тансаг эмэгтэй хүнийг хүндэлдэг. Яахав дээ, тэр хүн надтай адилгүй л юм байгаа биз. Монголын хоёр сая 500 мянган хүн бүгдээрээ өөр өөр бодолтой байж болно гэдгээ яагаад бие биендээ хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бэ. Заавал надтай адилхан байх ёстой, миний бодлыг энэ бодох ёстой, надад таалагдсан зүйл энэнд таалагдах ёстой гэж биендээ тулгасан маягтай амьдардаг. Харин нөгөөдөх нь энэ надад таалагдахгүй байна гэхээр уурлачихдаг юм, их сонин. Би хүмүүсийг хувь хүн байгаасай гэж хүсдэг. Өөрийн бодолтой, өөрийн вкустэй байх хэрэгтэй. Дотор хүн чинь юу хүснэ тэрийг сайтар чагнах нь зүйтэй. -Таныг өөрөөсөө олон дүү найз залуутай гэдгийг мэднэ. Та хоёрыг салсан, нийлсэн гээд олон янзаар ярих юм даа? -Хамтран амьдрагч гээч. -Нээрээ тийм? -Бид хоёр хамтран амьдарч байгаа. Заримдаа салаад л, заримдаа нийлээд л байж байна. Мэдээж надаас олон дүү хүн учраас яг миний амьдралаар яв гэж хэлдэггүй. Тэр хүний өөрийнх нь хувь заяа гэж байна. Би түүнийг амьдралдаа хөлөө олж зөв замаар явахад нь тусладаг. Түүнээс биш би өөрийнхөө амьдралыг насаараа өөрөө авч явсан. -Нэгэнт та хоёр олон жил хамт амьдарсан юм чинь эхнэр нөхрүүд болохгүй юм уу. Эмэгтэй хүнд хүүхэд хэзээ ч оройтдоггүй шүү дээ? -Үгүй. Хэзээ ч тийм зүйл болохгүй. Би хоёр охинтой. Одоо ингээд л болоо. -Тэгвэл эрчүүдийн талаар ямар бодолтой байна. Тэдний талаар таниас бас нэг өөр хариулт гарч магадгүй? -Манай монгол эрчүүд маш их архи ууж байна. Зорилгогүй, амьдралаа авч явах тал дээр үлбэгэр, дорой юм шиг санагддаг. Тийм болоод байгаа ч юм уу. Өмнө нь Монголын сайхан эрчүүд байсан болоод Чингис хааны тухай түүх үлдсэн шүү дээ, Гэтэл сүүлийн үед тэдэнд сэтгэл дундуур явах болсон. Гадаадын эрчүүдийг хараад байхад их айхтар юм аа, тэд чинь. Олон жилээр бүх амьдралаа төлөвлөчихсөн, өөрсдийгөө ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдуулахгүй, өөрсдөө бас хүний амьдралыг бусниулахгүй, хууль дүрмээ зөрчихгүй сайхан явах юм. Манай эрчүүд болохоор дандаа нэг юманд унасан, орооцолдсон, том жижиггүй бодлогогүй зүйлд хошуу дүрсэн байдаг . Манай улсын тал эрчүүд нь Монгол улсыг авч явж, нөгөө тал нь ядарсан янзтай байна. Эрчүүд маань дэндүү гэнэн цайлган, хэтэрхий хүүхдэрхүү, болгоомжгүй, муу санаагүй гэдэг нь ажиглагддаг. -Магадгүй эрчүүд маань хэтэрхий цөөхүүлээ, хүүхнүүд нь олуулаа болохоор тэднийг ингэж эрхлүүлж, давраагаад байгаа юм болов уу? -Бусад оронтой харьцуулж харахад Монголд гэр бүлийн салалт дэндүү их байдаг. Гадныханд гэр бүл гэдэг амьдралын гол утга учир нь. Манайханд болохоор суугаа л биз, салаа л биз. Муусайн хүүхнүүд хаа мунддаг юм гэсэн хайнга ойлголт бий болсон. Тэгээд ер нь авгайгаасаа салсан эр хүн өөдөлдөггүй юм даа. Эмэгтэй хүн хажууд нь байж, хоол цайг нь хийж, хувцас хүнарыг нь угааж өгөхгүй бол эрчүүд арчаагаа алдаж эхэлдэг. -Та ч гэсэн хамтран амьдрагчдаа анхаарал, халамж их тавьдаг уу? -Би гэр орны ажил хийдэггүй хүн. Хоол хийдэггүй, хувцас угаадаггүй, гэр цэвэрлэдэггүй. Би зөвхөн өөрийнхөө ажлыг хийдэг. Энэ бүгдийг ганцхан миний хамтран амьдрагч амжуулдаг. -Тэгвэл та хоёрын гэр бүлийн амьдралд оролцох үүрэг чинь солигдсон юм биш үү? -Гэр бүл болгон янз янзаар амьдарч байгаа. Би ингэж амьдрахыг хүсэж байна. Тэр хүсэхгүй бол явна л биз. “Би чамтай ингэж л амьдарна. Энэ амьдрал чамд таалагдахгүй байвал өөрөөр амьдарч болно. Би чамд зөвшөөрнө” гэж хэлдэг юм. Би хүнийг бодож өөрийгөө барьж амьдардаг хэн юм бэ. Тэгж амьдрах алба байхгүй. Үгүй, чадахгүй. -Тэгэхээр таныг нэлээн эршүүд авиртай гэх юм билээ. Үүнтэй санал нийлэх үү? -Намайг дандаа тэгж хэлэх юм. Яршигтай юм аа, би явж хүйсээ солиулдаг юм бил үү. С.Бэлэгмаа sonin.mn-ees

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2010-04-22 -
Бичсэн: Atkinson34Lena
Don't have enough money to buy a car? You should not worry, just because that is achievable to take the credit loans to work out all the problems. Thus get a auto loan to buy everything you require.
[Permanent Link]

2008-04-01 -
Бичсэн: ankhaa
ta bvhend ene odriin mendiig hvrgei. nadad ene sait mash ih taalagddag. bi ene jil togsono. honhnii bayraar yamar zagvartai deel omsoh ve gedeg asuudal nadad tulgaraad bn. ta bvhen goyliin deelnii zagvaruud yavuulj ogch tuslaach. please hariu hvleej baiy
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 196 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax