Forever Fashion

2007-05-01 - Хаврын гоёл 2001
Ангилал: Монгол

Єнгє хоршиж, vзэсгэлэн оршсон "Хаврын гоёл"  

  Холбогдох сайт: Оруулсан єдєр: 2003/06/09  Уншсан тоо: 434  
 
Монголын дизайнеруудын холбооноос жил бvр уламжлал болгон зохиодог “Хаврын гоёл” дизайн сургалт, оюутны загварын наадам МYЭ-ийн Соёлын тєв ордонд тав хоног vргэлжилж бямба гаригт єндєрлєлєє. Тус наадамд тодорхой шалгуурыг давсан 55 эмэгтэй, 15 эрэгтэй загвар ємсєгч оролцсон. Мєн хувцас дизайны чиглэлээр сургалт явуулдаг ШУТИС-ийн Yйлдвэрлэл, дизайны сургууль, “Монгени”, “Од”, СУИС, Дизайн урлагийн дээд сургууль, “Анима”, “Сэтгэмж”, “Урлах эрдэм”, “Монголжингоо”, УБИС, Yйлдвэрлэл урлалын сургууль, Солонгос-Монголын коллеж зэрэг 12 сургуулийн оюутнууд ураа гаргаж, ухаанаа уралдуулсан бvтээлээрээ єрсєлдлєє. Єдєр тутмын тэмээний ноосон хослол, торгон савхийг цоолборын аргаар чимэглэсэн “Дэгжин” загвар, спортын хувцасны “Секюрити”, жинсэн гутал, цvнхний хослол, мєн Тvвдийн хувцаснаас сэдэвлэсэн “Цастын орон”, Японы кимоногоос сэдэвлэсэн “Эдогийн vлгэр” торгон хувцаснууд vзэгчдийн сэтгэлийг илvvтэй татаж байв. Тус наадмын шvvгчээр график дизайнч Нармандах, “Говь” компанийн дизайнер, “Гоёл-2002”-ын гранпри шагналт Б.Долгормаа, Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Байгалмаа, “Шилмэл загвар” компанийн захирал Оюунцэцэг, соёлын гавьяат зvтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсvрэн нар ажилласан юм. Тэмцээний хамгийн нэр хvндтэй шагнал болох “Ирээдvйтэй загвар ємсєгч”-єєр С.Тvмэнжаргал, Б.Энх-Оргил нар шалгарч цом, мєнгєн шагналын эзэн боллоо. Хувцас дизайны шилдэг оюутнаар ШУТИС-ийн “Марал” хамтлагийн “Романс” загвар, шилдэг удирдагч багшаар Yйлдвэр, урлалын сургуулийн багш Мєнхдэлгэр, дизайны сургалтын шилдэг сургуулиар ШУТИС, vндэсний загвараар Дизайн урлагийн дээд сургуулийн оюутан Д.Мєнхтуяагийн “Хvрээ аяс” загвар, гоёлын загварт Урлах эрдмийн дээд сургуулийн Х.Уранчимэгийн “Этно” загвар, интерьер дизайны шилдэг оюутнаар Дизайн урлагийн дээд сургуулийн Э.Энхболд, Ц.Батбаатар, vйлдвэрлэлийн дизайны шилдэг оюутнаар Yйлдвэрлэлийн технологи, дизайны дээд сургуулийн мебелийн дизайны оюутан О.Хvрэлчулуун, график дизайны шилдэг оюутнаар “Мodus” дизайн студийн О.Оюунболдын “Фирминный стиль” тус тус шалгарч шагналын эзэд болцгоолоо. Тухайн жилийн залуусын загварыг тодорхойлж байдаг “Хаврын гоёл” єнгє хоршиж, vзэсгэлэн оршсон мэт сэтгэгдэл тєрvvлж байлаа. “Хаврын гоёл”-оос харахад энэ зун 1970-аад оны загварыг vдээсний элементээр баяжуулсан жинсэн хувцас, тvрийг нь салгаж болдог жинсэн гутал моодонд орж байна. Єнгєний хувьд цэнхэрээс ууссан цагаан, ягаанаас тод улаан гэх мэт алаг, ууссан єнгє зонхилох нь ээ. Монголын дизайнеруудын холбоо шилдэг цуглуулгаа vзvvлэхээр уржигдар Дорнод аймгийг зорьсон юм. Ш.ЛХАМАА /Century News/ http://mglclub.com/ 

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Сүүлийн бичлэгүүд
. монголын дизайнер олон улст
. Үзэгчдийг гонсойлгосон "Хаврын гоёл" наадам
. “ХЭН СЭТГЭЖ БАЙНА, ТҮҮНД ЗОРИУЛАВ” гэдэг уриа их таалагдсан
. Хаврын гоёл - Дизайн сургалт 2010
. “Versace” группын ерөнхийлөгч Санто Версаче Монголын загварын ертөнцийг шимтэн үзлээ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 118 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax