Forever Fashion

2007-05-02 - Оно Донахю (С.Оюунцэцэг)
Ангилал: Монгол

"Америк индиан стил Монголд орж ирлээ" Б.УНДРАЛ (2005.07.06)

Монголын загварын ертөнцөд нэгэн шинэ өнгө төрх орж ирлээ. Монгол загвар өмсөгчид америк индиан стилийг амилуулах дизайнер Оно Донахюгийн (С.Оюунцэцэг) “American indian fashion show”-г долдугаар сарын 8-нд 19 цагаас “UB palace”-ийн концертийн их танхимд зохиох гэж байна.

Энэ vдэш “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид, МДХ-ны 20 загвар өмсөгч� Оно Донахюгийн зохиосон өдөр тутмын, гоёлын, vдэшлэгийн төрөл бvрийн хувцас, Америкийн шилдэг брэнд болох “Ann Taylor”, “Banana Republic”, “Gap”-ийн бvтээгдэхvvн мөн Diane Von Furstenburg, Prada зэрэг алдарт дизайнерын 200 гаруй загварыг өмсөж сонирхуулах аж.

Арван жилийн дараа эх орондоо ирээд буй С.Оюунцэцэг� Монголын загвар өмсөгчдийг Америкийн загварын агентлагуудтай холбох гvvрийг тавихыг зорьж байгаа юм байна. Тэрбээр гурван жилийн өмнөөс интерьер дизайны чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд цаашдаа хувцас загвараар дагнах бодолтой байгаа аж.

Азийн топ модель “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа ойрын дөрвөн жил томоохон шоунд оролцоогvй бөгөөд энэ удаад тайзан дээр гарахаар шийджээ.

Дизайны чиглэлээр боловсон хvчин бэлтгэж буй их, дээд сургуулиудын хvсэлтээр оюутнуудад� шоуг хөнгөлөлттэй vнээр vзvvлнэ гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

"Энгийн атлаа тансаг загварууд Америкийн индианчуудынх" Н.МӨРӨН (2005.07.14) “UB Palace”-ийн тайзнаа өнгөрсөн баасан гаригийн vдэш дэлхийн загварын шоуны жишигт дvйцэхvйц нижгэр vзvvлбэр болж өндөрлөлөө. Америкийн индианчуудын хэв маягаар загвараа бvтээдэг Оно Донахьюгийн шоунд “Монгол модель” агентлаг, Дизайнеруудын холбооны 30 орчим загвар өмсөгч оролцсон юм. Хэдийгээр цөөхөн vзэгч байсан ч урлагийн өндөр мэдрэмжтэй хvмvvс цугларсан нь ажиглагдсан. Хоёр цаг гаруй vргэлжилсэн шоуны vеэр Оно Донахьюгийн 80 орчим загварыг vзэж сонирхсон юм. Тvvний загварууд энгийн хэрнээ чамин, ноосон болоод нимгэн материалуудыг гайхамшигтай хослуулсан харагдсан. Ясаар урласан өвөрмөц зvvлт, илгэн гутал, бvрх малгай хувцаснуудыг чимжээ. Тэрбээр өөрийнх нь шоуг хамтран зохион байгуулсан бvх хvмvvст баярласнаа илэрхийлээд, монгол загвар өмсөгчдийн ур чадвар дэлхийн тавцанд өрсөлдөхvйц хэмжээнд хvрсэнийг дуулгалаа. Энэ vеэр шоунд голлох загвар өмсөгчөөр оролцсон топ модель Д.Болормаатай цөөн хором ярилцлаа. -Тайзан дээр гаралгvй тун удлаа. Төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгvй юу? -Шоугаа дэлхийн жишигт хvрэхvйц хийж чадсандаа баяртай байна. Ялангуяа “Монгол модель” агентлаг, Дизайнеруудын холбооны загвар өмсөгчидтэй цуг оролцсондоо сэтгэгдэл маш өндөр байна. -Оно Донахьюгийн загвар хэр санагдав? -Голдуу өдөр тутмын, энгийн чөлөөт хэв маяг давамгайлж байсан. Өнөөдөр дэлхийн загварын ертөнцөд ноёлж буй урсгалуудыг бvтээлдээ шингээж чадсан нь харагдсан. -Загваруудаас нь худалдаж авъя гэж бодож байна уу? -Тийм ээ. Одоогоор таван хувцас авахаар төлөвлөчихсөн. http://www.mongolnews.info/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 117 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax