Forever Fashion

2007-05-02 - Урлах эрдэм ДС
Ангилал: Монгол

"Хурц тод өнгө энэ зуны гоёл" Н.МӨРӨН (2005.07.15) “Чингис” зочид буудалд өнгөрөгч лхагва гаригт “Урлах эрдэм” дээд сургууль төгсөгчдийнхөө бvтээлийг танилцуулах “Summer show”-г зохион байгууллаа. 120-иод авьяаслаг залуугийн загварыг энд сонирхуулсан юм. Энэхvv загварын vзvvлбэр нь төгсөгчид цаг vеэ хэрхэн мэдэрч байгааг харуулсан бөгөөд зуны загварууд буй аж. Хурц тод өнгийн болон нимгэн сийрсэн материал энэ зуны гоёлыг тодорхойлж байлаа. “Summer show”-д “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид болон топ модель Э.Одгэрэл оролцсон юм. Шоуны төгсгөлд “Урлах эрдэм” дээд сургуулийг дизайнер-зохион бvтээгчийн мэргэжлээр төгсч байгаа Гэрэлт-Одтой уулзлаа. -Баяр хvргэе. Дипломоо хамгаалчихав уу? -Үгvй ээ. Нөгөөдөр гvйцэд хамгаална. Энэ бол эхний хэсэг нь. Одоо хавтаст бичиг боловсруулж, эскиз зураг гаргана. -Энд vзvvлсэн загваруудаа худалдах уу? -Сонирхсон хvмvvс байвал манай сургуулийн сургалтын албанд хандах хэрэгтэй. Бvх материалыг сургуулиас гаргадаг болохоор бид vнийг нь хэлж мэдэхгvй. -Төгсөөд хаана ажиллахаа товлосон уу? -Манайхан бvгд ажилтай. Би ч бас нэг компанид ажилладаг. "Загварын долоо хоног эхэллээ" Э.ОРГИЛ (2005.11.03) “Улаанбаатарын загварын долоо хоног” өнөөдөр эхэллээ. “Урлах эрдэм” дээд сургуулиас зохиож байгаа энэ арга хэмжээнд манай улсын зургаан загвар зохион бvтээгчийн таван коллекцийн 100 гаруй загвар vзvvлнэ. Мөн АНУ, Канадын хамтарсан “M.A.G.I.C suit” ХХК эрэгтэй хувцасны загвар, Италийн “Futura fashion” ХХК-ийн “Pansaldi 1988” бренд гутлын загвар vзvvлэх юм байна. “Улаанбаатарын загварын долоо хоног” vндэсний vйлдвэрлэлийг сэргээн хөгжvvлэх, мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэхэд ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь ярилаа. Манай улсад гурав дахь удаагаа болж байгаа энэ vйл ажиллагааны vеэр 2006 оны хавар, зун, намар, өвлийн загварыг дэлгэхээр зэхжээ. Загвар зохион бvтээгчдийн бvтээлийг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид vзэгчдэд хvргэх аж. Энэ vеэр рок, попын уран бvтээлчид ая дуугаа өргөх юм байна. Загварын долоо хоног “Монгол хувцасны музей”-д нээлтээ хийж, “Чингис” зочид буудалд vргэлжилнэ.

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 116 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax