Forever Fashion

2007-05-03 - “Хувцас хэрэглээ талаасаа дээд цэгтээ хүртэл хөгжсөн”
Ангилал: Монгол

Б.ХОНГОРМАА (2007.01.15) Энэ удаагийнхаа зочноор “Говь” компанийн загвар зохион бүтээгч Б.Нямсүрэнг урив. -Баяр хүргэе. “Гоёл” наадмын “Гранпри” гэдэг мундаг шагнал... -Би өөрийгөө ийм шагнал хүртэнэ гэж ердөө бодоогүй. Харин шилдгээр бол шалгарчих байх гэж бодож байсан. Учир нь өмнөх жил энэ наадмын “Шилдэг загвар зохион бүтээгч” болсон юм. -Таныг ийнхүү онцлох ямар шалтгаан шүүгчдэд байсан гэж та бодож байна? -Материалынхаа давуу талыг илүү гаргасан эсэх. Бас загвар болон аксессуаруудыг илүү харсан байх аа. -Миний хувьд таны бүтээсэн бөмбөгөр хормойтой, цэцэг, навч, туузаар чимэглэсэн польто их таалагдсан. Их энхрий гэмээр загвар байна лээ. -”Оргилуун бүсгүйчүүд “ нэртэй гоёлын загвар л даа. Залуу бүсгүйчүүдэд зориулсан юм. Энэ утгаар цайвар ягаан, цайвар цэнхэр, бас саарал өнгийг сонгосон байгаа. Чимэглэл нь гэхэд “hand made”. -Тийм байна лээ. Бас нөмрөгний монгол маягийн хээ хуар... -Тэр чинь илгэн хайчилбар. Мөн илгэн туузаар хээ гаргасан. Сүүлийн үед “hand made” бүхий загвар моодонд орсон шүү дээ. Загвар зохион бүтээгчдээс илүү мэдрэмж, ур чадвар шаарддаг. Ер нь дэлхийн хэмжээний хувцас судлаачид “Хувцас хэрэглээ талаасаа дээд цэгтээ хүртэл хөгжсөн. Одоо шинэ зүйл гарахгүй” гэж үзэж байна. -Үүнд та итгэлтэй байна уу? -Ийм байлаа гэхэд загвар зохион бүтээгчид зүгээр суухгүй нь мэдээж. Байгаа зүйл дээр өөрийн санааг нэмэрлэж, өнгө болон материал дээр шинэ зүйл гаргахыг хичээнэ шүү дээ. Сүүлийн үед ийм хандлага ч бий болсон. Жишээ нь, савхийг яг л шефон шиг болгож байна. -Сүүлийн үед загварын дахин давтагдах хугацаа хурдасч байгаа гэх юм? -100, 100 жилээр ээлжилдэг байсан загварууд одоо 5-10 жилд эргэх болсон. Сүүлийн үед гэхэд 1980-аад оны загвар түлхүү орж ирж байна. Өргөн бүснээс өгсүүлээд… -”Говь”-д ажиллаад хэр удаж байна? -2003 оноос. Сургуулиа төгсөөд л ажиллсан. -Аль сургууль? -СУИС-ийн Дизайн урлагийн дээд сургууль. -Дизайны ангийнхан их стильтэй, бусад оюутнаас нэг л өөр харагддаг… -Манай ангийнхан төгсөх анги гэхэд бүгд өөр өөрийн гэсэн стильтэй болсон байсан. Үүнд Ц.Амгалан багшийн нөлөө их бий. Яагаав “Гоодаль” сэтгүүлийн. Бид түүнийг бүр шүтчихсэн, өдөр бүр л “Юу өмсөж үү” гэж хардаг байлаа. -Өө, тийм. Танайд багшилдаг байсан юм уу. Даанч тийм байх аа. Загварын талаар их мэдлэгтэй бас мэдрэмжтэй бичдэг юм билээ. -Бүр үлгэр жишээ авахуйц хувцасладаг. Яг л өнгөрсөн зуун дахь 20-иод оны “Гарсон” стилийн хүүхнүүд шиг. Энэ стиль нь өөрийнх нь бие, галбирт нь ч их гоё зохидог юм. Ер нь зуун, зуунд идеал төрх гэж байдаг. -Гадна, дотны fashion show-г хараад байхад загвар зохион бүтээгчид их энгийн хувцасладаг юм шиг санагддаг. Заримдаа бүр зориуд ингэдэг юм болов уу гэж бодохоор. -Ганган загвар зохион бүтээгчид зөндөө л байдаг шүү дээ. -Өнгөрсөн “Гоёл” дээрээс ч бас тэгж харагдаж байсан даа. -Магадгүй ээ. Ер нь загвар зохион бүтээгчид их зоригтой, гоё хувцасладаг байх хэрэгтэй. -Таны хувьд… -Оюутан байхад янз бүрийн л юм оёж өмсдөг байлаа. Сүүлийн үед эртний хийцтэй ээмэг, зүүлтэнд анхаарлаа хандуулах болсон. -Манайх ноолуураараа алдартай. Харин ноолууран бүтээгдэхүүний өнгө болоод хийц загвараар дэлхийд, ямар түвшинд байдаг юм бол… -Гайгүй ээ. Манай загвар зохион бүтээгчдийн ур чадвар гадныхтай ижил. Ер нь яаж мэдрэх нь л өөр өөр, чухал болохоос. Өнгөний хувьд, “Говь”-ийг 700 гаруй өнгөний сонголттой гэдэг байх шүү. -Хэдийгээр зөөлөн, дулаан, хөнгөн зэрэг сайн талтай ч ноолууран эдлэл амархан “бөөстдөг”, бас сунаж, агшдаг болохоор хэрэглэхэд их хэцүү. -Тийм тал бий. Цэвэр ноолуур болохоор тэгээд байж магадгүй. Гадны, хольцтой ноолууран эдлэл “бөөстөх” нь бага байдаг. Ноолууран даавуу, драп гэхэд оёдол их голно. Гэхдээ бусад драпыг бодвол хөнгөн, биед сайн сууж өгдөг юм. Ер нь ноолууран эдлэлийг хуурай химид цэвэрлүүлж, зориулалтын сойзоор үсний ширхэгийг нь сөрөхгүйгээр самнах хэрэгтэй. - Танай захиалагч нар гол төлөв хэдий хэр насныхан байдаг вэ? Ноолууран бүтээгдэхүүн харьцангуй их үнэтэй байдаг болохоор ийнхүү асууж байна л даа. -Хэдэн жилийн өмнө гол төлөв 30-аас дээш насныхан байсан. Харин сүүлийн үед эрс залуужиж байгаа. - “Танд энэ өнгө, загвар зохихгүй ээ” гээд байхад өөрийхөөрөө зүтгээд байдаг үйлчлүүлэгч нар байдаг шүү дээ… -Хүн ер нь өөрийн мэдэлгүй имижээ бүрдүүлсэн байдаг. Моод дагаад байхгүй ч гэсэн надад иймэрхүү хэлбэр, загвар зохино гэдэг ч юм уу. Бас хувцасны шүүгээг нь онгойлгох юм бол 70 хувь нь дуртай цэнхэр өнгө нь байх жишээтэй. Энэ бүхэн заримд нь зохих нь ч бий, үгүй ч бий. Ер нь 30, 40 жил нэг загвараар хувцаслаад ирсэн хүнийг “эвдэх” амаргүй шүү. “Эгч нь настай хүн” гэх ч юм уу, “Энэ загвараас өөр хэв маяг надад зохихгүй” гээд бат итгэчихсэн байдаг юм. Харин залуу хүмүүс аз сорьж, зоригтой өөрчлөлт хийх дуртай. -Таны энэ зөвлөгөө офисийн ажилтнуудад илүү хэрэгтэй үг байна даа. -Албаны хувцаслалт гээд заавал нэг хэвийн, хэтэрхий баригдмал байж болохгүй л дээ. Заримдаа хөдөлгөөнтэй гэмээр, хээнцэр загваруудыг сонгох хэрэгтэй. Манайхныг хараад байхад, сүүлийн үед мэдээлэл сайжирсан болоод ч тэр үү өөрийгөө өөрчлөх дуртай болсон юм шиг ээ. Ер нь хүн моод дагахаас илүү өөрийн гэсэн имижтэй байж, бас надад ийм загвар зохих уу, үгүй юу гэдгээ дотроо төсөөлөх чадвартай байх хэрэгтэй. http://www.mongolnews.info/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 115 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax