Forever Fashion

2007-05-04 - “Дизайнер” клуб “Step” загварын шоу
Ангилал: Монгол

Топ моделиуд савхиар гангарна Э.ОРГИЛ (2006.02.22) Залуусын хаврын гоёлын болон өдөр тутмын хувцасны чиг хандлагыг тодорхойлох савхин хувцасны “Step” загварын шоу ирэх сарын дөрвөнд болно. “Дизайнер” клубээс уламжлал болгон зохиож буй эл шоуд топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл, Цолмон, Урнаа нараас гадна “Монгол модель” агентлаг, “Дизайнеруудын холбоо”-ны загвар өмсөгчид оролцож хувцас бурхан, бие чөтгөр гэдэг vгийн vнэнийг мэдрvvлэх нь. Энэ хаврын савхин хувцасны чиг хандлагыг тодорхойлох 150 гаруй загварыг Соёлын төв өргөөний тайзнаас харж болно гэж зохион байгуулагчид ярилаа. Шоуд “Никитон”, “Класик жем”, “Алтан ураг”, “Гала” хамтлаг оролцох юм байна. “Stеp” Хавар намрын гоёлыг тодорхойллоо Б.УРТНАСАН (2006.03.06) Харанга дэлдэн, бөө бөөлж Соёлын төв өргөөний жаврыг vргээв. Танхимд хурсан олны нижгэнэсэн алга ташилтаар савхин хувцасны загварын шоу “Stеp” ийн эхэллээ. “Designer club”-ээс зохион байгуулсан эл наадам хоёр дахь жилийнхээ нvvрийг vзэж буй. Цаашид ч уламжлал болгон зохион байгуулах аж. Хавар намрын савхин хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлохыг зорьдог энэ шоу өмнөх жилийнхээс өвөрмөц болсон. Тухайлбал өнгөрсөн жил ангийн болон, мотоцикльчдын гангарааны загварыг vзэгчдэдээ толилуулсан бол энэ удаа өдөр тутмын гоёлын болон авангард загваруудыг vзvvлсэн нь нийт хэрэглэгчдийнхээ сонирхолд нийцvvлсэн  хэрэг болов. “Stеp” шоунд тус клубийн найман загвар зохион бvтээгчийн 100 гаруй бvтээлийг олонд дэлгэсэн бөгөөд, 1000 гаруй загвараас сонгон Соёлын төв өргөөний тайзнаа гаргасан байна. Рок  “мангас” гэх тодотголтой Р.Мөнхсайхан энэ vдшийн шоуг хөтлөн явуулсан.  Хөтлөгчийн өмсөх хувцсыг тусгайлан� оёсон бөгөөд ар нуруундаа арслангийн зураг сийлжээ. Гоёлын хувцас Савхин өмд, хvрэм, банзал. Үvнээс өөр зvйлийг энэ материалаар урлаж болдоггvй гэх ойлголтыг эвдлээ. Үзvvлбэрийн салхийг хагалж Азийн топ модел Д.Болормаа романтик стилийг илэрхийлэх сонгодог загварын савхин хvрэмтэй тайзнаа гарав. Тvvний араас савхиар сvлжиж урласан өмд, индианчуудыг санагдуулам хvрмvvд цуварлаа. Ихэмсэг бардам бvсгvй, эр зоригт баатрын дvгтэй эдгээр залуусын гоёл өвөрмөц шийдэл, өнгөний тэгш бус хуваарилалттайгаас гадна, давтагдашгvй нарийн хийцтэй. Өдөр тутам Жинсэн өмд, тvрийтэй гутал, урт богино илгэн болон савхин хvрэм. Эдгээр загвар эрч хvч, залуу насны ааг омог, хязгааргvй эрх чөлөөг илэрхийлнэ. Чамин тансаг хэрнээ энгийн тэр ч бvv хэл биеийн тамирын хувцас гэж андуурам энэ загвар залуусын хавар намрын гоёл. Өнгөний гайхамшигтай хослол, этгээд чамин шийдэл,  дээрээс нь цэцэг хуар ургасан мэт шинэлэг. Авангард Харийн хvн гэж эндvvрмээр дvр төрхийг дvрсэлжээ. 18 дугаар зууны хатдын даашинзыг цагаан савхиар урлажээ. Олон давхар нугалаа бvхий хормой, цээж дөнгөж далдлах метал тоноглол. Хатан хааных гэж тодотговол зохилтой энэ загвар vнэхээр л авангард стилийг илэрхийлнэ. Тvvнийг тойрон “боолууд” царай алдах мэт өрөвдөлтэйеэ дагалдах нь сонин. Сюрприз Мэдээж эл vдшийг загвар өмсөгчидгvйгээр төсөөлөхөд бэрх. “Designer club”-ийн зохион бvтээгчдийн загваруудыг “Монгол модель” агентлаг, “Шилмэл загвар”-ын 20 гаруй загвар өмсөгч амьдруулсан. Мөн  “Алтан ураг”, “Гала”, “Классик жем”,  “Никитон” хамтлагийнхан загвар vзvvлсэн. Гэхдээ мэдээж тайзан дээр нааш, цааш “гунхалзаагvй”. Танхим дvvрэн vзэгчдэд өөрсийн уран бvтээлээс толилуулахдаа бvгд савхиар гангарсан байв. Үнийн хөөрөгдөл Дурдахгvй өнгөрч болохгvй нэг зvйл энд болсон. “Designer club”-ийн зохион бvтээгчдийн урласан цагаан савхин бээлийг дуудлагаар худалдахаар рок “мангас” Мөөгий барьсаар гарч ирэв. Дуудлага худалдааны анхны vнэ 1000 төгрөг. Магадгvй энэ хамгийн хямд vнэ байх л даа. Үзэгчдийн зvрхийг хөөргөн, онгироохдоо сайн юм аа, Мөөгий. “Спорт загварын шинэхэн машиндаа найз бvсгvйгээ хажуудаа суулгачихаад, “Step” fashion show-наас vнэ цохин авсан цагаан бээлийгээрээ төмөр хvлгийнхээ жолоог атгах мөн ч янзтай даа” хэмээсээр дуудлага худалдааг эхлэв. 1500, 2000, 5000 гэсээр 100 мянган төгрөг хvрсэн бээлийний эзнээр Наранбаатар гэх залуу тодров. “Банкинд мөнгө минь бий” гэсээр тайзнаа гарсан энэ залуугийн зоригийг vнэлэн “Designer club”-ийн хамт олон 100 мянга хvрсэн цагаан савхин бээлийг  vнэгvй бэлэглэсэн юм. Боломж 100 гаруй шилдэг загвараас vзэгчид энэ хаврын гоёлынхоо загварыг тодорхойлсон байх. Гэвч манай хувцасны зах зээлд таны хvссэн шиг бvтээгдэхvvн борлуулж байгаа болов уу. Юу л бол. Гэхлээ санаа зовох хэрэггvй. Эл шоун дээр vзvvлсэн загваруудаас таалагдсан савхин эдлэлээ авах боломжтой. Эсвэл бvр хэний ч санаагvй тийм загварыг “Designer club”-ынхэнд санал болгоод өөрийн болгож ч болох юм. Үнэ нь хэд вэ гэж vv? Зах зээлийн vнээс өндөр бус гэсэн. Гэхдээ сайн чанарын материалаар урлах бөгөөд зөвхөн танд л байх тийм гангарааг хийж өгөхөө амалж байна. http://www.mongolnews.info/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 114 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax