Forever Fashion

2007-05-05 - “Торго” салон
Ангилал: Монгол

“Торго” загварын шоу болно Э.ОРГИЛ (2006.02.28) Үндэсний хувцасны “Торго” салон загварын шоу хийх гэж байна. Үндэсний хувцсыг орчин vеийн загварын хэв маягт оруулсан бvтээлээр vзэгчдийн нvдийг хужирлах энэ шоунд тус салоны загвар зохион бvтээгч О.Болд бvтээлээ дээжлэх юм. Тэрбээр өдөр тутмын, гоёлын, авангард чиглэлийн 50-60-аад бvтээл дэлгэнэ гэж ярилаа. Шоунд топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл, Б.Ундраа, Ч.Туяацэцэг, Д.Цолмон нараас гадна “Шилмэл загвар”, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид оролцох гэнэ. Мөн гавьяат жvжигчин Т.Ариунаа оролцох юм байна. Эл шоу ирэх сарын 7-нд “Srtings” клубт болно. Хаврын нэгэн vдшийн шигтгээ нь торго байв Б.УРТНАСАН (2006.03.13) Шижир алтан улирлын Шинж төгс vзэмж Шинэ болор нуурын дусал Шим төгөлдөр тансаг шигтгээ мэт гэрэлтэх энэ vдэш “Торго” шоу эхлэв. Гоо vзэсгэлэнт хатад нэгэн дор цуглан яралзан урсах голын ус адил туялзан бvжих нь энэ vдшийн шигтгээ. Эртнээс хаан язгууртан, хацар гоо охид, эр зоригт дайчин эрс өнгө алаг хээ, чамин нэхээс бvхий дээл хувцсаар гоёдог байж. Энэ vдэш ч “Торго” салоноос зохиож буй “Торго” шоунд ирэгсэд ердийн бус хувцасласан байх юм. “Торго” шоу гурав дахь жилдээ зохиогдож буй бөгөөд анхных нь Улаанбаатар хотноо болж байсан бол 2005 онд дэлхийн загварын өлгий нутаг Францын Лион хотноо зохиогдож байсан. Тvvнчлэн Эрхvv, Москва, Турк, Солонгос зэрэг оронд болж байсан удаатай. 2000 онд vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Торго” салон өдгөө 400 гаруй загвар шинээр зохион бvтээж, 5000 орчим байнгын vйлчлvvлэгчтэй болсон аж. “Торго” шоу удтал хvлээлгэсний эцэст 20 цагт эхлэв. Моод болсон юм уу, уламжлал ч юм уу хувцас загварын шоу харанга дэлдэн эхлэх болжээ. Энэ удаагийн наадам ч мөн харанга дэлдэн цам харайн наадаж эхлэв.Тvvний араас “Шилмэл загвар”, “Монгол модель”, “M&G” загварын агентлагийн моделиуд өдөр тутмын загвар vзvvллээ. Үнэндээ эдгээр загварыг өдөр тутмын гэхээс илvvтэй ихэмсэг хатдын өмсгөл хэмээн нэрийдвэл зохилтой мэт санагдав. Булган имжээртэй малгай, ихэмсэг хатад духдуулан тансаг өмсгөл. Энэ дvр зураг vлгэрийн оронд очсон мэт агаад сархдад согтсон дээдэс мэт санагдах. Өдөр тутмын гэх эдгээр vзvvлбэр энэ жилийн анхны шигтгээг хатгаж буй нь энэ. Торгон эдлэлийн vнэ цэнэ хээ тааруулах, нарийн оёдолдоо байдаг агаад vvн дээр шар будаа төдий хэмжээтэй эрдэнийн шигтгээг гараар оёж монгол vндэсний хээг урласан байх юм билээ. Энэ vдэш шоу гэх ойлголтыг жинхэнэ утгаар нь амьдруулж чадсан. Хvмvvст гайхмаар сонин зvйл, гэнэтийн бэлэг барихаас гадна ширээний хойно суугаад дэмий л алга таших чөлөө өгөөгvй. Үзэгчдийг урьд хожим харж байгаагvй чамин� тансаг эдлэлvvдээр бөмбөгдөв. Шоуг дуустал өвөрмөц загваруудаар “бөмбөгдсөн” ч vзэгчид уйдахааргvй байсан. Зохион байгуулагчид урлагийн бvх л салбарын уран бvтээлчдээр vзэгчдэдээ бэлэг барьж байв. Тухайлбал ҮДБЭЧ-ын хөгжимчид хөгжимдөж, рок попын vе vеийн уран бvтээлчид болох Монгол улсын гавьяат жvжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, дуучин Ж.Алтанцэцэг, хийлч Дээгий, “Нэгэн зvгт” зэрэг хамтлаг дуучин уран бvтээлийнхээ дээжээр хуран цугласан олныг баясгав. Харин vvний дараа “Үдшийн гоёлын коллекци” эхэллээ. Сувд мэт vзэсгэлэнт бvсгvйчvvлийн гоёл энэ vдшийн бас нэгэн шигтгээ байлаа. Үндэсний хувцсанд европ элементийг шигтгэсэн эл гоёл нуугдаж буй vзэсгэлэн гоог илтгэх мэт таашаалтай. Ихэмсэг бардам бvсгvйн намбатай алхаа, өглөөний шувуухай мэт сэргэлэн харц, vдшийн салхинд туялзах улиас модны мөчир мэт бvжих гоо хатдын гоёл бас нэг шигтгээ. Загварын ертөнцийг, хувцас загварын шоуг хөгжимгvйгээр төсөөлөхийн аргагvй. Цам харайж, бөмбөр дэлдэж эхэлсэн энэ наадмын хөгжмийг морин хуур, хөөмийн аязгvйгээр төсөөлөхийн аргагvй. Орчин vеийн электро хөгжмийг монгол vндэстний бахархал, морин хуур, хөөмийтэй хослуулах нь гайхалтай. Хар малгай, нvдний шил, том гэгч чихэвчтэй DJ пултний ард хэмнэл тааруулж тvvний дэргэд vндэсний хувцастай морин хуур барьсан хөгжимчин хөөмийлж байх дvр төрх энэ vдшийн бас нэгэн шигтгээ. “Торго” наадмын хэмнэл хэллэгийг тааруулсан арын албаныхан буюу хөгжимчид ҮДБЭЧ-ын морин хуурч, хөөмийч Наранбадрах, DJ Баагий, Өлзий нар байв. “Үдшийн гоёлын коллекци” vргэлжлэв. “Strings” рестораны дээд доод давхарт тусгайлан зассан тайзнаа “Торго” шоуны загварыг vзvvлсэн бөгөөд моделиуд нэг давхраас нөгөө давхарт шилжин vзэгчдийг баярлуулж байлаа. Дурдахгvй өнгөрч болохгvй нэг зvйл бий. Энэ бол “Strings” ресторанд хуран цугласан олны ширээн дундуур загвар өмсөгчид алхах бөгөөд тэдгээр загварын хамгийн ойроос харж, хvсвэл гараар имэрч vзэх боломж олгож байлаа. Энэ бол “Торго” шоуны бас нэгэн шигтгээ. Азийн топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл “Үдшийн гоёлын коллекци”-ийн сvvлийг мушгин гарч ирсэн бөгөөд улаан, цэнхэр өнгийн торгон гоёл өмссөн байлаа. Загвар өмсөгч хvний ур чадвар алхах гишгэхдээ биш. Тэр тусмаа өндөр туранхайдаа ч биш өмсөж буй хувцсаа хэрхэн амьдруулж байна, бусад загвараас ялгагдах онцлогийг нь яаж төвийлгөхөд л оршдог аж. Энэ хоёр загвар өмсөгчийг топ модель хэмээн өргөмжилсөн нь дээрх чадварыг төгс эзэмшсэнд буй аж. Улсын циркийн дөрвөн жvжигчин дээд доод давхарт хосоороо уран нугаралын vзvvлбэр vзvvлсэн� нь монгол vндэснийхээ уламжлалт хувцасны гайхамшгаар бахархаж суусан олныг тэр тусмаа энэ vдэш “Strings” ресторанд саатсан гадны жуулчдын нvдийг бvлтийлгэсэн.Гэхдээ бидний харж байснаас тэс өөр юм билээ. Модерн бvжгийн аянд нугарах охидын vзvvлбэр уламжлалт гэхээсээ илvv орчин vеийн бvжгийн элементийг тvлхvv ашигласан санагдав. Дээд доод давхарт болж буй эл vзvvлбэрийг зэрэг vзэх боломжгvй тул давхар болгонд дэлгэц байрлуулан тvvгээр нөгөө давхарт болж буй зvйлийг харуулна лээ. Мэдээж шоу эхлээд дуусах хvртэл энэ дэлгэцийг ийм зориулалтаар ашигласан. Үндэсний хувцсыг авангард стилиэр эсгэж оёж хатгаж, урлаж болдог аж. Хэт хутга, том тоног бvхий ширэн бvс, ноён малгайтай хатан харсан уу? Энэ vдшийн vзэгч бvр ийм хатад харсан. Эвэртэй туулай бус, харин ч этгээд сонин шийдэлтэй энэ өмсгөл хvн бvрийн ялангуяа гаднын иргэдийн анхаарлыг илvvтэйгээр татсан нь лавтай. Дээд, доод давхраас тус бvр нэг загвар өмсөгч шалгаруулах хөгжөөнт тэмцээн болов. Мэдээж vзэгчид дундаас загвар өмсөгчдийг тодруулж таараа. Сайн дураараа загвар өмсөгч болох хvн олдоогvй тул нэг давхрын хөтлөгч Р.Мөнхсайхан, хоёрдугаар давхраас “ST” студийн хөтлөгч Билгvvн нар нэг нэг бvсгvйг урин гаргалаа. Нэгдvгээр давхрын загвар өмсөгч Дээгий сонирхогчийн гэж тодотгож болох vзvvлбэрийн салхийг хагалсан бол хоёрдугаар давхраас “модель” Мийгаа vзэгч дундуур гунхав. Мэдээж тэмцээн болохоор ялагчийг тодруулах нь тодорхой. Сонирхогчийн загвар өмсөгчийн тэмцээнийг vзэгчид шvvсэн бөгөөд тэдний алга ташилтаар ялагчийг тодруулсан. Эл тэмцээний ялагчаар нэгдvгээр давхрын загвар өмсөгч Дээгий тодорч тэмцээн зохион байгуулагчийн шагнал хvртлээ. Энэ тэмцээнийг “Хvслээрээ алхах бvсгvйчvvл” хэмээн нэрийджээ. Үдшийн гол хөдөлгvvр болох загвар өмсөгчид тайзнаа бvгд гарч ирлээ. Энэ нь уг шоу дуусч байгаагийн дохио аж. Тэд бvгд өөрсдийн амьдруулсан загваруудыг vзэгчдэд сонирхуулж, vзэгчид ч торгон хувцасны гайхамшиг, “Торго” салоны уран бvтээлчийн бvтээлийг гараар барьж vзэж байгаа харагдсан. Улаанбаатар хотынхоо гудамжаар торгон өмсгөлтэй алхаж байгаа хvнийг хараад уншигч та юу гэх вэ? Энэ бол хөтлөгч Р.Мөнхсайханы асуулт. http://www.mongolnews.info/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 113 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax