Forever Fashion

2007-05-09 - Монголд анх удаа жинсэн өмдний загварын шоу хийнэ “Nude fashion”
Ангилал: Монгол

 Б.УРТНАСАН (2006.02.27) Уншигч Та мэдэх байх аа. TV9 телевизийн “Надтай хамт” нэвтрvvлгээр гардаг “Nude fashion”-ийхнийг. Нэвтрvvлгээр гардагчлан тэднийг зөвхөн загвар нь хуучирсан, хуучин хувцас сэргээн засварладаг гэж боддог бол өрөөсгөл. Ажил хэрэгч хэмээн тодотговол зохилтой энэ таван залуу шинэ vеийн vндэсний vйлдвэрлэгчид. Бас анхдагч. Тэд Дvрслэх урлагийн дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. “Nude fashion” хэмээх брэнд бvтээгдэхvvн гаргаж буй бөгөөд Монголдоо анх удаа жинсэн өмд vйлвэрлэж буй. Тэдний нэг Б.Батаатай уулзлаа. -“Nude fashion”-ийг хvмvvс хуучин хувцас сэргээн засварладаг гэдэг. Танайхан өөр юу хийдэг вэ? -Бидний гол ажил Монголдоо жинсэн өмдний брэнд гаргаж, vйлдвэрлэл явуулах. Үvний зэрэгцээ гадаад улс руу бvтээгдэхvvнээ импортлох зорилготой. Мөн өөрсдийн мэргэжил болох загвар зохион бvтээгчээр ажиллаж байна. Хэд хоногоос бид Бээжин явах гэж байгаа. Тэнд жинсэн өмдний шинэ шинэ брэнд гарч байгаа сурагтай. Үйлдвэрvvд дээр нь очиж судалгаа хийн, нэг өмдийг хэдэн дамжлагаар, хэрхэн оёдог юм байна тэр бvгдийг нvдээр харах санаатай. Боломж гарвал тэндхийн техникийг энд нэвтрvvлнэ. Чаддаггvй юм аа гэхэд хэр өртөг гарах нь вэ гэдгийг судлаад ирнэ дээ. -Хэдий хугацаагар явах юм? -Долоо хонох байх. Төлөвлөсөн ажил бvтчихвэл нэлээд удна. Тэндхийн дэлгvvрvvдээр хэсч шинээр ямар загвар гарч, энэ жил ямар өнгө моодонд орох нь вэ гэдгийг танадана. Аливаа юм чинь нэгнээсээ санаа авч цааш дэлгэрдэг шvv дээ. -Танайх өмдөө ямар машинаар оёдог юм бэ? -Үйлдвэрийн мэргэжлийн машинаар. Гэхдээ мэдээж бvрэн vйлдвэрийн хэмжээнд хvрэхгvй л дээ. Сонин хэвлэлээс уншихад нэг өмдийг ойролцоогоор 18-26 дамжлагаар оёдог юм байна билээ. Одоо явж байгаа зорилго маань тэрийг нvдээр харж, мэдрэх гээд л байгаа юм. Чадвал өөрсдөө оёж vзнэ дээ. -Аль нэг vйлдвэртэй холбоо тогтоогоо юу? -Үгvй ээ. Очсоны дараа болно байх л гэж бодож байгаа. -Танайх бvтээгдэхvvнээ хаагуур борлуулдаг юм вэ. Уншигчид сонирхож байгаа байх. -Дэлгvvр энэ тэрээр зардаггvй юм аа. Өмдөө эндээ (ажлийнх нь байр) хийгээд л хадгалчихдаг. Хааяа хvмvvс ирээд өмсөж vзээд авдаг юм. Худалдаанд гаргах арай л болоогvй байгаа. Бодож төлөвлөсөн зvйл бий. -Танай бvтээгдэхvvний зах зээлийн онцлог юу вэ? -Хамгийн гол нь нэг өмд ганц л загвараар гарна. Дахин давтагдахгvй тийм загвар. Адилхан өмд ерөөс байхгvй. Мөн өнгөний сонголт сайн, будаг гардаггvй сайн чанарын материалаар оёдог. Бид материалаа Солонгосоос захиалж авчирдаг юм. Дээрээс нь шvр, сувд, оёмол хатгамал, пластик гээд ер нь юугаар л бол юугаар гоёж чимнэ. Зөвхөн өмсөж буй хvндээ л зориулсан өмд гэдэг утгаараа бас онцлог. -Танай тав ажлаа хэрхэн хуваарилж авдаг вэ? Хэн нь эсгэж, хэн нь загвараа гаргадаг юм бэ? -Би ерөнхийд нь удирдаж, зохион байгуулдаг гэх vv дээ. Шинэ ажил эхлэхэд хэн нь ямар ажил авахаа хуваарилаад авчихдаг. Тэр ажлаа дуусгаж байж дараагийн ажилдаа ордог. -Нэг өмдийг хэд хоногт оёдог юм. Үнэ нь хэд орчим байдаг вэ? -Хоёр хоногт л оёно. Үнийн хувьд тогсон тариф байхгvй. Ямар материалаар оёсон, ажиллагаанаасаа шалтгаалж янз бvр. Бид vйл ажиллагаагаа эхлээд жил гаруй боллоо. Энэ хугацаанд 250 орчим өмд оёсон байна. Тавдугаар сарын дундуур курсийнхээ ажилтай хамтатгаад жинсэн өмдний загварын шоу хийх гэж байгаа. Загвар өмсөгчдөөс гадна бидэнтэй хамтарч ажилладаг урлагийн одод оролцох юм. Гэхдээ тэд дуулж бvжиглэхгvй. Манай өмдийг өмсч загвар vзvvлнэ. -“Nude fashion”-ийнхэн загвар нь хуучирсан хувцас “эмчилдэг” байх аа? -Тэр бол TV9 телевизтэй хамтарч ажиллаж байсан нэвтрvvлгийн л санаа. Fashion талын нэвтрvvлэг хийе гэхээр гоё санаа орж ирэхгvй юм. Оролцогч авчраад шинэ хувцас хийж өгөх нь сонин биш. Нэвтрvvлгээ сонирхолтой, хvмvvст өгөөжтэй болгохын vvднээс ийм санаа олсон. Дуртай мөртлөө загвар нь хуучирчихсан, багадчихсан ч юмуу тийм хувцас байдаг даа. Өмсөж ч, хаяж ч болохгvй. Тийм хувцсаа засварлаад өмсөж болдог юм байна шvv гэдгийг л мэдvvлэх гэсэн юм. Тvvнээс биш бидний гол ажил биш. -Энэ нэвтрvvлгээс хойш vзэгч хэрэглэгч олон хандсан байлгvй? -Тэгэлгvй яахав. Бид анх нэвтрvvлгээрээ л хувцас янзлаад гол нь өмдөө хийнэ гэж ярьдаг байсан. Харин vзэгчид байнга утасдаад тэгээч, ингээч гээд л ирдэг. Тэрнийхээ шугамаар гурван сар хувцас засварлалаа. Одоо vvнийгээ зогсоочихсон. Заримдаа хvмvvс ирээд гуйдаг л юм. Үйлчлvvлсэн хvн болгонд учраа тайлбарлаад явуулдаг болохоор нэг vеэ бодвол одоо бужигнах нь гайгvй болчихоод байна. http://www.mongolnews.info/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 111 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax