Forever Fashion

2007-05-09 - Yдшийн гоёл жинсэн даашинз
Ангилал: Монгол

Єчигдєр Занаду арт галерейд “Nude” fashion группийн “Хєх гоёл-2” хамтарсан vзэсгэлэн нээлтээ хийлээ. Та бидний єдєр тутмын хэрэглээ болсон ердийн жинсэн хувцсыг уран бvтээлчид жинхэнээр амилуулчихаж. Ажлын, гудамжны хувцас гэгддэг жинсэн хувцас ямар ганган ємд бvр гоёлын даашинз болсныг Та уг vзэсгэлэнгээс сонирхоорой. Yзэсгэлэнд 20 гаруй жинсэн ємд, 10 орчим гоёлын даашинз, 10 орчим шигтгээтэй зураг болон инстолляци бvтээлvvд тавигджээ. Хvмvvс будгаар, тосоор, харандаагаар зураг зурдаг. Тэгвэл “Nude”-ийн зураачид шvр, шигтгээгээр зураг зурдаг аж. Холоос харахад єнгє алагласан уран зураг, ойртоод харахад зайгvй битvv шvр, шигтгээ бvхий зураг байх. Хэчнээн хєдєлмєр, цаг хугацаа зарцуулагддагийг тоочих аргагvй. Тус групп зургаан гишvvнтэй бєгєєд 2005 онд байгуулагджээ. Байгуулагдсанаасаа хойш хамтлаг, дуучдын тоглолтын болон клипний хувцас болон “ТВ-5” телевизийн нэвтрvvлэгчдийн хувцас зэрэг олон загварыг амилуулсан байна. Эдгээр залуус монголын шошготой брэнд ємдийг дэлхийд таниулан vйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа аж. Тэд єнгєрсєн жилийн тавдугаар сард “Хєх гоёл” нэртэй дан жинсэн ємдний анхны vзэсгэлэнгээ гаргаж байсныг магадгvй Та санаж байгаа байх. Юутай ч жинсэн хувцас хэрхэн хувирдгийг, шигтгээт зураг ямар байдгийг сонирхоод vзээрэй. http://www.unen.mn/ :) Nude-ийн залуус анх их цоглог гарж ирж байсын сүүлийн үед жаахан чимээгүй байхаар нь гайхаж л байлаа. За амжилт, амжилт

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2008-12-11 -
Бичсэн:
goeiin
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 110 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax