Forever Fashion

2007-05-10 - “Хаврын гоёл-загвар vзvvлэлт, дизайн сургалт 2007”
Ангилал: Монгол

“Хаврын гоёл” олон хоног vргэлжлэхгvй “Хаврын гоёл-дизайн сургалт 2007” уралдаант наадмын удирдамж гарчээ. Ирэх сарын 11-ний єдєр болох тус уралдааны талаар “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгээс тодруулахад, -Энэ жилийн “Хаврын гоёл”-ыг Монголын дизайнеруудын холбоотой хамтран зохионо. Дизайн урлагийг хєгжvvлэхэд энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд болон оюутнуудын идэвхийг єрнvvлэх, бvтээлийг нь шалгаруулан сурталчлахад уралдааны зорилго чиглэгддэг. -Загварыг ямар шалгуураар шалгаруулах вэ? -Гоёлын, vндэсний, єдєр тутмын /спортын/, уран сэтгэмжийн /авангард/ гэсэн чиглэлээр шалгаруулахаар тєлєвлєсєн. Уралдаанд оролцох бvтээл нь шинэ байх ба сvvлийн vеийн загварын чиглэлийг тусгасан байна. Загварын коллекци нь зургаагаас дээш загвараас бvрдсэн байх ёстой гээд олон зvйлийг уралдааны болзолд заасан байгаа. -Энэ жилийн наадмын онцлог юу вэ? -Ємнє нь гурван хоног vргэлжилж нvсэр ажил болдог байлаа. Энэ жил нэг л єдєр болно. Наадамд оролцогч сургууль бvр зохион байгуулагчдаас гаргасан хуваарийн дагуу сургууль дээрээ оролцогч оюутнуудын бvтээлээр vзэсгэлэн гаргаж, хувцасны загваруудаар уралдаант vзvvлэлт хийнэ. Энэ нь бусад сургуулийн оюутнууд vзэх бололцоогоор хангаж, зориулалтын зааланд зохион байгуулах шаардлагатай. Єєрєєр хэлбэл, шvvгчид сургууль бvр дээр очиж гала тоглолтод оролцох бvтээлийг шалгаруулна. Шалгаруулалт ирэх сарын 5-наас эхэлнэ. -Гала тоглолтын vеэр vзэсгэлэн худалдаа гарах уу? -Сургуулиудаас шалгарсан бvтээлvvдийн vзэсгэлэн гала тоглолтын vеэр гарахын зэрэгцээ эрдэм шинжилгээний хурал болно. Хувцасны шилдэг дизайнер оюутан, график дизайны шилдэг дизайнер, дизайны шилдэг багш, шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар ємсєгч гээд арван номинациар байр эзлvvлнэ. Дизайны шилдэг сургуулийг шалгаруулахдаа “Хаврын гоёл-загвар vзvvлэлт, дизайн сургалт 2007” vзэсгэлэнд оролцсон байдлаар нэгтгэж дvгнэнэ. www.unen.mn 

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 109 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax