Forever Fashion

2007-05-15 - Патентийн тухай хуулийн
Ангилал: Монгол

Улсын Их Хурлын 2004 оны 24 дvгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрийн 2,3,4-т “дотооддоо баталгаажсан шинэ бvтээл, оюуны ємчийг дотоодын зах зээл дээр найдвартай хамгаалах тогтолцоог бий болгох, захиалагч, оюуны бvтээлийн хамтран ємчлєгчдийн эрх, vvргийг тодорхойлж, эрх ашгийг нь хамгаалсан эрх зvйн зохицуулалтыг бий болгож мєрдvvлнэ.” гэж заасан бєгєєд Улсын Их Хурлын 2005 оны “Vндсэн чиглэл батлах тухай ” 26 дугаар тогтоолд Патентийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулахаар заасан. Нєгєє талаар 1993 онд батлагдсан Патентийн тухай хуулийг хэрэгжvvлэх явцад практикт гарсан хуулиар зохицуулах болон зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай асуудлууд байсан, нєгєє талаар олон улсын патентийн эрх зvйн зохицуулалт улам боловсронгуй болж, шинжлэх ухаан, технологи нэн хурдацтай хєгжиж байгаатай уялдуулан Монгол Улсын шинээр нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт хуулийг нийцvvлэн аж vйлдвэрийн ємч, тэр дундаа шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын эрхийг хамгаалалтыг сайжруулах vvднээс Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталсан. Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын зохиогч, мэдvvлэг гаргагч зэрэг аж vйлдвэрийн ємчийн эрхийн харилцаанд оролцогч субъектvvд болон тєсєєтэй бvтээгдэхvvний загвар, онцгой лицензи, албадан лицензи зэрэг ойлголтын нэр томъёог шинээр оруулж, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын тодорхойлолтыг илvv ойлгомжтой, дэлгэрэнгvй болгосон. Тухайлбал бvтээгдэхvvний загвар нь шинэ, євєрмєц шинжтэй бол патент олгох бєгєєд бvтээгдэхvvний загварыг илэрхийлж байгаа шинж чанарууд нь мэдvvлгийн анхдагч огноо хvртэл нийтэд илэрхий болоогvй бол “цоо шинэ” гэж vзнэ. Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын мэдvvлгийг гаргах журам, мэдvvлэгт хавсаргах баримт бичиг, оюуны ємчийн байгууллагаас мэдvvлэгт шvvлт хийх журмыг тодорхой заасан. Мєн мэдvvлгийг цахим хэлбэрээр гаргаж болохоор заалтыг хуульд оруулсан. Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрхтэй холбоотой харилцаа тухайлбал : аж vйлдвэрийн ємчийн эрхэд нилээд маргаантай байдаг хамтран зохиогчийн болон ажил vvргээ гvйцэтгэх явцдаа сэдэж бvтээсэн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент авах, ашигтай загварын гэрчилгээ авах эрхийг гэрээнд єєрєєр заагаагvй бол ажил олгогч эдэлнэ. Харин зохиогч єєрийн нэр дээр патент гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч болон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг ашиглах сонирхол бvхий бусад этгээд тухайн бvтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчтэй байгуулсан гэрээний vндсэн дээр зохих тєлбєр тєлж байх боллоо. Энэхvv гэрээг хуульд лицензийн гэрээ гэж нэрлэсэн бєгєєд уг гэрээгээр шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бvтээлээ ашиглах зєвшєєрлийг тухайн этгээдэд олгох бєгєєд тухайн этгээд нь эдгээрийг ашигласны тєлєє тєлбєр тєлєх vvрэг хvлээнэ. Лицензийн гэрээг бичгээр байгуулах бєгєєд Оюуны ємчийн газарт бvртгvvлснээр уг гэрээ хvчин тєгєлдєр болно. Онцгой лиценз гэдэг нь патент, гэрчилгээ бvхий шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг нэг эдгээдэд ашиглуулахдаа эрх эзэмшигч тухайн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг єєр этгээдэд ашиглуулахгvй байх vvргийг єєртєє хvлээсэн гэрээг ойлгоно. Мєн Патентийн тухай хууль тогтоомжийг зєрчсєн тохиолдолд хvлээлгэх хариуцлагыг тодорхойлсон.

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 106 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax