Forever Fashion

2007-05-31 - Манай vндэсний хувцас авангард загвартай
Ангилал: Монгол

“Chic” салоны захирал, загвар зохион бvтээгч Б.ЛХАМЦЭРЭНТЭЙ ярилцлаа.-Удахгvй таны загварын шоу болно. Шоундаа бэлдээд зав багатай байна уу? -Угаасаа оёдлын ажил ямар ч vед их байдаг шvv дээ. Харин загварын шоуны хувьд эртнээс тєлєвлєж байсан. Тохиромжтой vе нь энэ хавар болж байна. Энэ удаагийн шоунд маань топ моделиуд урилгаар оролцож 100-гаад загварыг минь vзэгчдийн хvртээл болгоно. -ЗАГВАРЫН YЗYYЛБЭР ЄДЄР ТУТМЫН БОЛОН ГОЁЛЫНХ ГЭЖ ХОЁР ХЭСГЭЭС БYРДЭНЭ ГЭСЭН. ЯМАР ЗАГВАР НЬ ТYЛХYY ОРСОН БЭ? -Сvvлийн vед манайхны хувцаслалт их дэгжин болж. Тиймээс загваруудаа энийг нь єдєр тутамд, тэрийг нь гоёлд гэж хэлэхийн аргагvй. Ерєнхийд нь л тэгж ангилсан юм. Хамгийн гол нь манай салоны бvтээлvvдийг єнєєгийн загварын чиг хандлага болох европ хэв маягийг vндэсний донж, хийцтэй холбож єгсєн хэтрvvлэггvй єдєр тутмын хувцас гэж ойлгож болно. -МАНАЙХАН НЭГЭН YЕ ЦАГААН САР, НААДМААР Л YНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР ГОЁДОГ БАЙСАН. ХАРИН ОДОО YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЭЛЕМЕНТТЭЙ ЗАГВАРЫГ ЄДЄР ТУТАМДАА ХЭРЭГЛЭХ БОЛЖ. ИНГЭЖ ТУЙЛШРАХ НЬ YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ YНЭ ЦЭНИЙГ БУУРУУЛЖ БАЙНА ГЭЖ YЗЭХ ХYМYYС БИЙ. YYНИЙГ ТА ЮУ ГЭХ ВЭ? -Би энийг туйлшрал гэж бодохгvй байна. Зарим европ хэв маягт дуртай vндэсний хувцас сонирхдоггvй хvмvvс vндэсний загвартай, европ хийцтэй хувцас хийлгэж ємсдєг. Гэхдээ зєвхєн манайхан ч бус гадаадын хvмvvс ч манай том мєр, олон давхар эмжээр, торго болсон vндэсний хувцсыг авлаа гэхэд єдєр тутамдаа хэрэглэхгvй шvv дээ. Зєвхєн хэн нэгэндээ бэлэг болгон єгч болох юм. Бидний хувьд ч ялгаагvй ийм хувцсыг зєвхєн судалгааны, эсвэл цуглуулгын зорилгоор л ашиглана. Yvний оронд vндэсний хэв маяг шингэсэн єдєр тутмын хувцсыг хэрэглээнд оруулбал харин ач холбогдол ихтэй. Ядаж л бид vндэсний хувцсаараа гаднынханд єв соёлоо сурталчилна шvv дээ. -ЭНГИЙН БЄС ДААВУУГААР ЕВРОП ХУВЦАС ХИЙХЭД YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ŸМАР ЭЛЕМЕНТ ИЛYY ЗОХИМЖТОЙ БАЙХ БОЛ? -Аливаа нэг зvйл хэрээсээ хэтрэхээр утгаа алддаг. Yvнтэй адил тухайн нэг загвар нь заавал товч, эсвэл шилбэтэй байхаараа монгол хувцас болчихгvй. Ерєнхий монгол хувцасны амтыг єнгє, эсвэл хэлбэрээр нь гарган єгч хооронд нь уялдуулж хэрэглээ тал руу нь бий болгож болдог. -ТА YНДЭСНИЙ ХУВЦСААР ДАГНАН ЗАГВАРАА БYТЭЭДЭГ. ТАНЫ ЗАГВАРУУДАД МАНАЙ YНДЭСТЭН ŸСТНЫ ХУВЦАСНЫ ХЭВ МАŸГ ХЭР ШИНГЭСЭН БАЙДАГ ВЭ? -Манай улс олон vндэстэн, ястнаас бvрдсэн болохоор ёс заншил, єв уламжлалаараа их баялаг шvv дээ. Ийм улс ч дэлхийд манайхаас єєр байхгvй. Тухайлбал барга, дєрвєд, буриад эхнэрийн vндэсний хувцсанд нарийн ажиллагаатай элементvvд олон байдаг. Тэдгээрээс ч єєрийнхєє загварт тусгасан нь бий. Бас манай салоныхон єєрсдєє загвараа гаргах бус, хэрэглэгчид тєрєл бvрийн шийдэлтэй хувцас хийлгэхээр ханддаг. Сvvлийн vед буриадууд vндэснийхээ єнгє, уламжлалыг хадгалсан атлаа биед эвтэйхэн энгийн загвартай хувцас хийлгэхээр захиалга єгєх болсон. -ХАЛХ YНДЭСНИЙ ХУВЦАС БУСАД ŸСТНААС ЮУГААРАА ОНЦЛОГ, БАŸЛАГ ВЭ? -Манай vндэсний хувцас нэг талаараа их авангард загвартай. Ялангуяа намхан, урт цээж, том толгойтой хvмvvсийн биеийнх нь хэлбэрийг засч сайхан харагдуулдаг. Мєн мєр, ууж, хормойны харьцаа нь ч тєгс шvv дээ. -ТА ŸАГААД YНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР ДАГНАН ЗАГВАР ГАРГАХ БОЛОВ? -Бид дэлхийн хvмvvсээс vндэснийхээ хувцсаар ялгарах онцлогтой. Тиймээс энэ сайхан єв уламжлалаа дэлхийд гаргаж чаддаггvй юм аа гэхэд манай орныг зорьж ирсэн жуулчдад гайхуулах гэсэн юм. Ядаж бид єєрсдєє энэ хувцсаа єдєр тутамдаа ємсєєд хэвшвэл гаднынхан манай єв соёлыг мэдэрч, бахархах болно шvv дээ. Тэгээд ч манай салон ноос болон хагас ноосон хэрэглээний материалаар єдєр тутмын загваруудаа хийдэг. -БИД YНДЭСНИЙ ХУВЦСАА ТОРГО, ДУРДАНГААР Л ХИЙДЭГ ГЭЖ ТЄСЄЄЛДЄГ. ХАРИН ТАНАЙ САЛОНЫХОН ЭНЭ ХЭВШСЭН ОЙЛГОЛТЫГ ЭВДСЭН ЗАГВАРУУДЫГ ХИЙЖЭЭ. YНДЭСНИЙ ХУВЦСАНД ТОРГООС ЄЄР ŸМАР МАТЕРИАЛ ИЛYY ТОХИРОМЖТОЙ БАЙДАГ ВЭ? -Ер нь єдєр тутмын хувцсыг цэвэр хольцгvй даавуугаар хийхээс гадна нийлэг материал орсон байвал хэрэглэхэд илvv тохиромжтой, арчилгаа сайн авдаг юм. Тиймээс загвартаа ашиглаж болох ямар л материал байна, тэр бvгдийг хэрэглэнэ. -ТА 2004 ОНД АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙЧYYДИЙН ЗАГВАРЫН ШОУГАА ХИЙЖ БАЙСАН. ТУХАЙН YЕД ТАНЫ ХУВЦАСНУУД ДАН АЖИЛ ХЭРЭГЧ ЗАГВАРУУД БАЙВ УУ, ЭСВЭЛ YНДЭСНИЙ ХЭВ МАŸГТАЙ ХУВЦАС БАЙСАН УУ? -Тэр загварын шоу маань нэг онцлогтой байсан. Тухайн vед манайд захиалга єгч байсан хvмvvсийнхээ загварт тулгуурлан уг шоугаа зохион байгуулж байлаа. Гэхдээ ажил хэрэгч гээд ямар нэг хэв маягт баригдаагvй. Захиалагч маань єєрт байхгvй загвараа манайхаар захиалан хийлгэсэн. Харин бид дараа нь тэр загваруудаараа шоу хийсэн юм. Yндэсний хэв маягтай загвар орж байгаагvй. -ТА ТYРYYНД МОНГОЛЖУУ ЄНГЄ ГЭЖ ŸРЬСАН. ЯМАР ЄНГИЙГ МОНГОЛЖУУ ГЭХ ВЭ? -Хvндэтгэлийн шvрэн улаан, номин ногоон, улаан хvрэн, бор гээд vндсэн єнгийг монголжуу єнгє гэнэ. Ийм єнгєтэй бусад єнгє их сайхан хоршдог юм. -ХЭРЭГЛЭГЧИД ЄЄРСДЄЄ ЗАГВАР ЗОХИОН БYТЭЭГЧИД БАЙДАГ. ТЭДНЭЭС СОНИН СОДОН, ШИНЭ САНАА ИХ ГАРДАГ БАЙХ? -Тэгэлгvй яах вэ. Бид заримдаа шинэ санаа тєрєхгvй нэгэн хэвийн загвартаа баригдчихсан байх vед саван дотор усны дусал под хийж орж ирдэг шиг бидний санаанд ороогvй тэс єєр материал барьчихсан хvн дээл хийлгэх гэсэн юм гээд ирдэг. Нэг хvн миний санаанаас гардаггvй юм. Д.Сvхбаатарын ач охин Сvхжаргалмаа манайхаар vйлчлvvлдэг л дээ. Тэр эгч нэг удаа судалтай даавуу барьчихсан дээл хийлгэх гэж ирж байсан. Тухайн vед тэр даавууг хараад их гайхаж байсан ч яагаад судалтай даавуугаар дээл хийж болохгvй гэж хэмээн бодсон. Ер нь хэрэглэгчид их сонин загвартай дээл хийлгэх гэж ирдэг. Тэрийг нь мэргэжлийн дизайнер хvн єлгєж аван баяжуулах л хэрэгтэй. -ИНГЭХЭД ТАНД YНДЭСНИЙ ХУВЦАС ИХ БАЙДАГ УУ? -Би чєлєєт хувцсанд дуртай. Ялангуяа арчилгаа багатай хувцсанд илvv дуртай. Биед эвтэйхэн амар байдаг юм. Харин vндэсний бахархал болсон хувцсандаа хvндэтгэлтэй ханддаг. -ХАМГИЙН СYYЛД ХЭДИЙД ОЙР ДОТНЫН ХYНДЭЭ ГАРАА ГАРГАЖ ХУВЦАС УРЛАЖ ЄГЄВ? -Yнэнийг хэлэхэд єєрийнхєє ойр дотнын хvмvvстээ гараа гаргаж хувцас хийж єгєхийг хvсдэг. Даанч надад тийм цаг зав бага болохоор тэдэнд зєвхєн санааг нь хэлж єгч тусалдаг. -ТЭГВЭЛ ТАНЫ АНХНЫ ЗАГВАРЫГ ХЭН ЄМСЧ БАЙВ? -Би єєрєє байсан. Арван жилд байхдаа дvрэмт хувцсаа эсгэн єєртєє тааруулж ємд оёж байлаа. Дараа нь ОХУ-д сурч байхдаа савхины єєдсєєр єєртєє хvрэм оёж байв. Тухайн vед оёж дуусаад дотор ч хийлгvй шууд ємсєєд сургуульдаа очтол нэгэн баян айлын охин тэр хvрмийг минь гурван зуун доллараар худалдан авч байсан юм. Тэр vед гар ажиллагаа ихтэй хувцас их vнэд хvрдэг байсан. http://www.zuuniimedee.mn   5 cap 23

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 104 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax