Forever Fashion

2007-06-08 - Монголын сайхан бvсгvйчvvд долоон мянган ам.долларын даашинз ємсєнє
Ангилал: Монгол

Оросын “Комсомолькая правда” сонинд “ Торго шоу”-ны талаар ийн бичжээ. ...Монголын загвар ємсєгч сайхан бvсгvйчvvд нvсэр гэж болох vндэсний хувцсаа ємсч дадсан харагдана. Алт, мєнгєн утсаар урлаж оёсон торгон даашинзнууд єєртєє итгэлтэй бvсгvйчvvдэд зориулагдсан гэлтэй. Торгон хувцас ємсч гоо сайхан харагдах чадвар, бие галбир хvн бvрт заяадаггvй. Чухам иймдээ л уг шоунд Монголын сайхан бvсгvйчvvдийн шилдгvvд оролцжээ. Торгон даашинз бvрт байх ёстой чимэглэлийн зvйлсийг бvсгvйчvvд гоёмсгоор зvvсэн мєртлєє энэ бvх хvнд хувцас, чимэглэлд vл тvvртэн эрхэмсэг алхана. Толгойн хэсгийн гоёлын зvvлт гэхэд 3-4 кг жинтэй. “Эдгээр хувцсыг ганцхан хувь урладаг” гэж шоуны зохион байгуулагч ярьсан. Тэгэхээр энэ нь бараг урлагийн бvтээл гэсэн vг юм. Шоуг энэ оны сvvлээр Берлин, Парис, Венец хотуудад мєн vзvvлэх аж. “Торго-шоу” бол ердийн нэг загварын vзvvлбэр биш. Олон зууны уламжлалтай харь орны соёлын євийг эндээс харж болно. Энэ удаагийн шоунд мэргэжлийн хийлч бvсгvй Дээгий оролцож байгаа. Тvvнийг алдарт Ванесса Мэйтэй зvйрлvvлж болно. Мєн манай “Виагра” хамтлагтай тєстэй “Киви” хамтлаг хvрэлцэн ирнэ. “Торго” салоныхан Эрхvvгийнхэнд бас шинэ загваруудаа сонирхуулна гэсэн. Энэ нь vнэт утсаар урласан жинхэнэ vдшийн гоёл юм. Тэдгээрийн нэг нь л долоон мянган ам.долларын vнэтэй. Торгон хувцас єнєєдєр єнгєрсний дурсамж бус дэлхийн брэнд болж байна. “Торго” салоны хувцсыг Германы элчин сайд, Австрийн соёлын сайд, Холивудын од Мила Йовович нар ємсдєг.Тэд Европт шинэ загвараа vзvvлсний дараа л баяраа тэмдэглэнэ гэж байсан юм. Ц.ЖАРГАЛ http://www.unen.mn/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 97 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax