Forever Fashion

2009-04-07 - Дизайнер Д.Өнөболор: Доошоо нарийссан харандаа хэлбэрийн юбка, өмднүүд энэ хавар зонхилно­
Ангилал: Бүлэггүй

 

Сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа томоохон наадам, шоу, арга хэмжээн дээр дизайнер Д.Өнөболорын нэр байнга сонсогдох болсон. “Шилмэл загвар” компаний залуу загвар зохион бүтээгч Д.Өнөболор нь “Гоёл 2009” наадмын шилдэг үндэсний хувцас, “Гэгээн Муза 2008” наадмын шилдэг тайзны хувцасны зураачийн шагналыг тус тус хүртэж, загвар дизайны салбарт чамгүй амжилттай яваа нэгэн. Мөн саяхан болж өнгөрсөн “Гэгээн муза” наадамд нэр дэвшигчдийн улаан хивсний ёслолын хувцсыг урласан нь олноос өндөр үнэлгээ авсан. Түүнтэй “Гэгээн Муза” наадмын болон энэ хаврын хувцас загварын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байгаа талаар ярилцсан юм. -Таны нэрийг томоохон наадам, арга хэмжээнээс их сонсож байлаа. Дизайнераар ажиллаад хэр удаж байна вэ? -Би Хүмүүнлэгийн ухаа­ны их сургуулийг япон хэл­ний ор­чуулагчаар төгссөн л дөө. Гэхдээ багаасаа зураг зурах сонирхолтой хүүхэд байсан. Аравдугаар ангиа төгсөх жилээ Хүүхдийн орд­ноос зохион байгуулдаг “Үнс­гэлжин” наадамд Гранпри хүртэж, Дүрслэх урлагийн дээд сургуульд урилгаар орж суралцсан. Оюутан бай­хаасаа “Шилмэл загвар” ком­панидаа ажиллаад одоо жил хагас болж байна. Ди­зайнераар ажиллаад нэг их удаагүй ээ. Энэ хугацаанд “Vidal” са­лон­той хамтарсан үсний шоунд хавар, зуны 80 гаруй кол­лекциороо оролцож, “Гоёл 2009” наадамд үн­дэс­ний хувцасны шилдэг ди­зайнераар шалгарч бай­сан. Сая дип­ломын ажил бол­гож УДЭТ-ын “Лусын дагина” хүүхдийн жүжгийн хувцсыг урласан нь шилдэг зураачийн шагнал авсан. -Дипломынхоо ажлаар шилдэг зураачийн шагнал хүрт­сэн нь тун санаандгүй явдал болжээ? -Б.Хишигзаяа найруу­лагч бидний дипломын аж­лыг үзээд “Миний найруулж бай­гаа “Лусын дагина” хүүх­дийн жүжигт маш сайн тохирох юм байна. Хамтарч ажиллая” гэсэн санал тавь­сан. Өмнө нь театрын хувцсан дээр ажиллаж бай­гаагүй болохоор нэлээд их ажиллагаа, ур чадвар шаардаж байсан. “Гэгээн Муза”-д нэр дэв­шинэ гэж ерөөсөө бодоогүй. Бараг наадмын өмнөхөн л нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад ирсэн. -Загварын хувцас, тайз­ны жүжгийн хувцас хоёр хэр их ялгаатай байв? -Тайзны хувцас амьдрал дээр байдаг хувцаснаас огт өөр. Тэгээд ч хүүхдийн бү­тээл болохоор харахад л хүүхдийн сэтгэхүйд шууд энэ ийм юм байна гэж тусахаар хийх шаардлага тулгарсан. Далай доорх ертөнц болохоор маш гоё өнгөлөг, өвөрмөц байх ёстой гэдгийг ойлгож, сайн бодож байгаад скитзээ гаргасан. Би нэг талаас дүрийг нь хувц­саар гаргаж өгч бай­гаа бол жүжигчид хувц­сыг тайзан дээр үйл хөд­лөл, зан характераараа амьдруулж байгаа учраас тэр бүхэн нэг цогц болдог. Тайзны моделиудын хувьд мэргэжлийн хүмүүс шиг жүжиглэж чадах хүн ховор болохоор нэлээд онцлогтой санагдсан шүү. -Шилдэг зураачийн шаг­налыг хүртсэнээс гадна “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн голлох хүмүүсийн улаан хивсний ёслолын хувц­сыг урласан шүү дээ. Ийм алдартай хүмүүсийн гоёлыг урлана гэдэг нэр төрийн хэрэг байх? -МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ С.Сарантуяа, Т.Ху­лан нарын хувцсыг хийсэн. “Гэгээн Муза” наадам боло­хоос сарын өмнө жүжиг­чид­тэйгээ уулзаж, өөрсдөөс нь саналыг нь асууж ярилц­сан. Мэдээж олны та­нил хүмүүс учраас урьд нь бү­рэлдсэн имиж, дүр төрхийг нь алдагдуулахгүйн дээр түүнийг нь улам гоё болгож өгөх шаардлага тулгарсан. Нэлээд ярилцаж байж хув­цас­ныхаа загварыг гар­гасан. Хийснийхээ дараа таа­лаг­дах­гүй бол яана аа гэж эмээж байсан ч санасныг бо­до­ход маш сайхан хүлээж авсан. -Ялангуяа жүжигчин С.Саран­туяагийн хувцас үзэгч­­дийн анхаарлыг хам­гийн их татаж байсан. Энэ хув­цасны тухайд онцолж яриач? -Сараа эгч надтай ирж уул­заад “Би хамгийн гоё нь байх ёстой шүү. Гэхдээ чи өөрөө загвараа гаргаад хий, над ингэ тэг гэх юм байхгүй” гэсэн. Тэгээд улаан, хар өнгө сонгодог хослол болохоор улаан хивсэн дээр алхахад хар өнгө илүү гоё харагдах учраас битүү меластикаар чимэглэсэн материалыг сонго­с­он. Энгийн боловч ихэм­сэг харагдахаар заг­вар гаргахыг хичээсэн л дээ. Харин үнэгний үсэн нөм­рөгөөр чимэглэсэн нь тун чамин болгосон. -Гадаа хаврын урин ду­лаан улирал болж байна. Тэгэ­хээр энэ хаврын хув­цасны загвар, чиг хандлагыг та хэрхэн тодорхойлж бай­гаа бол? -Энэ хавар өнгөний хувьд нэг тал нь натуральный буюу байгалийн өнгөний хослолууд зон­хилно. Нөгөө талаар га­лак­тикийн, хэтэрхий содон, санс­рын юм шиг өнгөнүүд моданд орж байгаа. Гэхдээ энэ хоёр өнгийг хооронд нь зохицуулах биш, хоёр салангид ойлгох хэрэгтэй. Хэлбэрийн хувьд  60-аад оны сүүлч, 70-аад оны эхэн үеийн загварууд моданд орж байна. Энэ нь “X” хэлбэрийн хэв маяг, тодруулбал доошоо харсан гурвалжин хэлбэрийн загвар юм. Мөр нэлээд том, мөр нь пөмбөгөр болж өгснөөрөө илүү загварлаг болно. Доошоо нарийссан, харандаа хэлбэрийн заг­ва­рын юбка, өмд энэ жил мо­данд орж байгаа. -Аксессуарыг хэрхэн хослуулах вэ? -Аксессуар бол хувцсыг чимэглэж, илүү хүчтэй, иж бүрдэл болгож харагдуулдаг. Аксессуар, хэрэглэлгүй бол хув­цас амь муутай, дутуу харагддаг болохоор энэ тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ жилийн хавар, нам­рын хувцсанд цүнхний хувьд богц маягийн үүргэвч, эсвэл хэт этгээд хэлбэр зонхилно. Бүс­ний тухайд өнгөрсөн жил моданд орж байсан хэт өр­гөнийг бодвол илүү нарийн, чамин байх тусмаа со­дон харагдана. Зүүлт, ээмэг нь нэлээд нүсэр, том бөгөөд чулуун шигтгээтэй байх болно. -Хувцас, гоёл гэхээр л эмэг­тэй хүнд хамаатай юм шиг санадагт эрчүүд нэлээд гомдолтой байдаг. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хаврын хув­цас, гоёлын тухайд? -Эрэгтэйчүүдийн хувцас­ны загварт өөрчлөлт харь­цангуй бага гардаг. Энэ хаврын эрэгтэй костюм дээр гар­сан өөрчлөлт гэвэл бие барь­сан талдаа, тайльтай боловч хэтэрхий бариу биш пиджак, стандарт хэм­жээнээс арай бариудуу өмднүүд моданд орж байгаа. -Дизайнер хүний нүдээр харахад залуус хувцсаа хэр зөв зүйтэй тохируулж өмсөж байна? -Хоёр талтай байдаг. Нэг хэсэг нь үнэхээр өөрсдөдөө тохи­руулаад хувцаслаж чад­даг. Нөгөө хэсэг нь хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа хүрээнийхэн ч юм уу, яаж хувцаслахаа сайн мэдэхгүй, өөрийн биед тохирох үгүйг бодолцолгүй бусдыг дуу­райж, хэт дуураймал дүр төрхийг бий болгодог. Үүн дээр л анхаараасай гэж бод­дог. Бас нэг анхаарах зүйл гэвэл хүмүүс зөвхөн гоё сайхан хувцаслахаасаа илүү ор­чиндоо нэлээд анхаармаар санагддаг. Орчин муухай бол тэр хүн хичнээн ч хичээгээд гоо зүйн  хувьд сайхан харагдаж чадахгүй шүү дээ. -Бид дандаа л гадны заг­варыг дагаж, тэдний үйлд­вэр­лэсэн хувцсыг өмсдөг. Манай дизайнерууд тайзны хувцсанд л гол анхаарлаа хандуулаад байхаас энгийн болон өдөр тутмын хувцас руу төдийлөн анхаарал хандуулдаггүй. Тэгэхээр энэ хоёр нь хоорондоо авцалдахгүй байна? -Миний ажиглаж байгаа­гаар загварын салонууд ол­ноор байгуулагдаж байгаа болохоор хүмүүс хувцас хийлгэж өмсөх нь ихэссэн. Өдөр тутмын хувцас руу бага ч болов анхаарал хандуулж байгаа гэж боддог. Миний хувьд өдөр тут­мын хувцас гэхээсээ илүү тайзны, арай л мэдрэмж, сэтгэмж шаардсан хувцас урлах сонирхолтой. Гэхдээ дизайнер хүн болохоор  хэт нэг талаа бариад явахгүй. Бид гадны хувцас өргө­нөөр хэрэглэж байгаа нь олон зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт манай худалдан авах зах зээл бага учраас моданд орж байгаа хувцсыг олноор нь үйлдвэрлээд масст түгээх боломж муутай. Технологийн хувьд ч гадны улс орнуудын хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмжтэй харьцуулахад дутагдалтай зүйл их бий. Манай улс үндэсний үйлд­вэрлэлээ дэмждэг, гадны хувцсанд мөнгө за­ра­хаасаа илүү өөрсдөдөө хө­рөнгө оруулалт хийдэг бо­лоо­сой гэж бодож явдаг.  Дизайнеруудаа сайн бэлтгээд, мэргэшүүлж чадвал сэтгэлгээгээрээ манай­хан гадныхнаас дутахааргүй үнэлгээ авдаг нь аливаа тэмцээн уралдаанаас маш их ажиглагддаг. Ц.Бадамсүрэн сурвалжлагч
Урлаг соёл сэдэвт нийтлэгдсэн.

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 18 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax