Forever Fashion

2009-05-15 - Оюутнуудын “Хаврын гоёл” эхэллээ
Ангилал: Монгол

Г.УЯНГА (2009-05-15) Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг оюутан залуусын “Хаврын гоёл” хувцас загварын наадам Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өчигдөр нээлтээ хийлээ. Залуусын гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлж, ирээдүйн загвар зохион бүтээгчдийн ур чадвар, чансааг шалгадаг эл наадамд дизайнерын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг есөн сургуулиас шалгарсан 20 гаруй оюутан өөрсдийн урласан хувцсаар оролцож байна. Тэдний зохион бүтээсэн хувцасны өвөрмөц шийдэл, хийц загварыг Монголын дизайнеруудын холбооны 70 орчим загвар өмсөгч үзэгч болон шүүгчдэд сонирхууллаа. Оюутнуудын хувьд “Хаврын гоёл” нь мэдсэн сурснаа олон нийтэд харуулах, туршлагажих, хувцас үйлдвэрлэгч томоохон компаниудын “хараанд өртөх” зэрэг олон талын ач холбогдолтой наадам юм. Тэд наадамд оролцохын тулд багшийнхаа хамт сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг бөгөөд материал, чимэглэлийн зардлаа хувиасаа гаргадаг байна. Наадмын дараа гараа гаргаж бүтээсэн хувцас нь хэнд ч хэрэггүй болох үе байдаг ч овсгоотой нэг нь худалдчихдаг аж. Өдөр тутмын, гоёлын болон авангард төрлөөр болж буй эл наадмын дүн өнөөдөр гарч, шилдэг загвар зохион бүтээгчид тодорно. Оюутнуудын урласан өдөр тутмын загварууд энгийн хэрнээ элдэв чимэг зүүлтгүй. Харин гоёлын даашинзанд тод өнгө зонхилж байв. Өнөөгийн залуусын хувцасны чиг хандлагыг наадмын өнгө төрх тодорхойлно хэмээн мэргэжилтнүүд хэллээ. www.mongolnews.mn-c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2009-08-12 -
Бичсэн: AMINA
MONGOLIAN Modedesign in Europa www.nara-fashion.eu Та бидэнтэй холбоо барина уу?
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 13 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax