Forever Fashion

2009-06-26 - Монгол гоо бүсгүйчүүд АНУ-д болсон миссийн тэмцээнийг “эзэгнэлээ”
Ангилал: Мэдээлэл

Ази гаралтай америкчуудын гоо бүсгүйг шалгаруулах “Miss and Mrs Asia USA 2009″ тэмцээн АНУ-ын Лос Анжелест болж Монгол улсаа төлөөлөн оролцсон Г.Саруул “miss” ангилалд дэд байр, мөн тус ангиллын дөрөвдүгээр байрыг Б.Мандухай эзэлсэн бол “mrs” ангиллын гуравдугаар байрыг Б.Хандсүрэн нар эзэлсэн байна.21 дэхь жилдээ зохион байгуулж буй энэ тэмцээнд тус улсад ажиллаж амьдардаг Монголчуудаас дээрх гурван бүсгүй оролцсон бөгөөд орон орны үзэсгэлэнт бүсгүйчүүдээс бүгд шагналт байр эзэлсэн нь бахархууштай. Тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Glendale хотын ALEX театрт болсноос гадна энэ жилийн тэмцээнд Сири, Ливан, Израйл, Армени, Энэтхэг, Тайланд, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Монгол, Филлипини, Вьетнам, Кампожи, Тайван зэрэг орныг төлөөлөн АНУ-ын 10 мужийн 30 гаруй бүсгүй гоо сайхан, авъяас билгээрээ өрсөлдөж, улс үндэснийхээ өвөрмөц урлаг соёлын өвөөс танилцуулсан аж. Америкт ажиллаж амьдарч буй Монгол бүсгүйчүүдээс энэ тэмцээнд өмнө нь хоёр ч удаа оролцож байсан бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд Амаржаргал гэдэг бүсгүй амжилттай оролцсон байна. Ганбаатарын Саруул нь зөвхөн дэд байранд шалгараад зогсолгүй “Best in swimsun Miss Asia USA 2009″ шагнал хүртэж Малибугийн үзэсгэлэнт бүсгүйгээр тодорчээ. Нэг хачирхалтай нь шагнал гардуулах үед “Монголыг төлөөлөн оролцож байгаа Саруул” гэж зарлаад “Miss Asia USA 2009″ титэм өмсгөсөн бөгөөд хоёр хормын дараа буцаан авч Филлипини бүсгүйд энэ жилийн тэмцээний тэргүүн титмийг гардуулсан аж. Хөтлөгчийн алдаа байсан уу ямартай ч бараг л тэргүүн байрыг манай гоо бүсгүй авсан байна. Тэмцээний дараа Г.Саруул “Энэ тэмцээнд оролцсоноороо Солонгос, Вьетнам, Хятад, Япон гээд олон найзуудтай болсон, их зүйлийг сурч мэдсэн. Мөн ажил, бизнесийн шинэ боломж нээгдэж байгаа гэж бодож байна. Эртний түүхтэй Монгол орныхоо нэрийг гаргаж явахыг хичээнээ” гэж хэлсэн байна. Тэрээр урьд нь “Монголын Оюутан мисс”-ээр шалгарч байсан ажээ. www.sonin.mn-c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2010-04-29 -
Бичсэн: namuunaa
hutsaa chamaasalgoe ym bna malaa uuruu tiim saihn ym shig t1twaa
[Permanent Link]

2009-09-25 -
Бичсэн:
sn bnuu? xeden onii missiin temtseen be? neleen marailag xaragdaj bn! delxiin missvvd iim bwal ch araich dee!
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 10 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax