Forever Fashion

2010-04-06 - Шилдэг “Топ 2” хүүхдийг шалгаруулах уралдаан
Ангилал: Монгол

 

  Шилмэл загварын ордон “Шилмэл модель” агентлагаас Шилдэг “Топ 2” хүүхдийг шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна. Уг уралдааны гол зорилго нь Монголын загварын ертөнцийн хөгжилд хувь нэмэр оруулан, авъяаслаг өсвөр үеийнхнийг дэмжиж тэдний хувцаслах соёл, гоо зүйн таашаалд нөлөөлөх учиртай гэнэ. Тус уралдаан нь ЕБСургууль тус бүр дээр сурагчдын дунд зохион байгуулагдсан загварын тэмцээнээс шалгарсан шилдэг модель мөн ЕБСургуулиас шалгарсан шилдэг зохион бүтээгч хүүхдүүдийг сүүлийн Гала концерт буюу финалын уралдаанд шилдгийн шилдгийг шалгаруулах “Топ 2” уралдаанд өрсөлдүүлэх юм.  Шалгаруулалт сургууль тус бүр дээр өнгөрсөн сарын 05-аас 31-ныг хүртэл явагдсан байна. Зохион байгуулагчдын зүгээс финалын тоглолт тун удахгүй болохыг сануулж тухайн үед нь мэдээллийг цацана хэмээсэн. Шагналын хувьд “Шилдэг модель”: “Шилмэл агентлагт” 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрх мөн тус загварын агентлагийн загвар өмсөгчөөр гэрээ байгуулж ажиллах эрхийг авна. Харин “Шилдэг загвар зохион бүтээгч”: “Сити” их сургуулийн Монголжингоо дизайны дээд сургуульд шалгалтгүй элсэх эрх мөн сургалтын 50 хувийн тэтгэлэгийн эрх олгохоос гадна спонсор байгууллагуудын шагналуудыг хүртэнэ.

Харилцах утас нь 331612, 99011656 E mail: shilmelzagvar@yahoo.com

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax