Forever Fashion

2010-05-10 - “ХЭН СЭТГЭЖ БАЙНА, ТҮҮНД ЗОРИУЛАВ” гэдэг уриа их таалагдсан
Ангилал: Монгол

 

Монгол, Энэтхэгийн хамтарсан сургуулийн 10в ангийн сурагч Н.Ичинхорлоо, найз А.Оюундарийн хамт манай сонины редакцид ирж, захиалга, борлуулалтын талаар сонирхож буйгаа дуулгасан юм. Ирээдүйн загвар зохион бүтээгч, 15 настай тэрбээр “Үнсгэлжин-2010” уралдаанд “Өнөөдөр” сониноор даашинз урлаж, өрсөлджээ. Түүний бүтээлийн нэр нь хүртэл “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” хэмээх бидний уриа. Ямар учраас даавууны оронд сонины цаас сонгосон талаар нь түүнээс асуулаа. -Сонин, сэтгүүлийг уншихаас гадна хувцас болон өөр зүйл хийж болох нь. Эдгээр даашинз сайхан харагдаж байна шүү. Үнэхээр ч сайн сэтгэжээ. Яагаад заавал цаасаар даашинз хийсэн юм бол. Тэгээд “Өнөөдөр” сониныг сонгох болсон шалтгаан нь юу байв? -Миний загварууд авангард стилийнх. Тэр утгаараа би зардал багатай, гар дорх материалаар хувцас хийхээр төлөвлөж, судалгаа хийсэн юм. Тэгэхэд өнөөдөр бидний хэрэглэж байгаа хоол хүнсний бүтээг дэхүүний сав, баглаа боодол гэх мэтээр маш их хаягдал гарч байгааг анзаарч, цуглуулах боломж болон хийхэд хамгийн авсаархан нь юу байхыг бодож, сонголт хийсэн. Тэгсэн “Өнөөдөр” сонин сонирхлыг минь илүү татсан. Учир нь манай аав ээж, ах дүү нар энэ сониныг тогтмол захиалдаг бөгөөд өдөр тутмын хэвлэл учраас эрж хайлгүйгээр хурдан цуглуулах боломжтой байлаа. Су дал гааны явцад Монголын хамгийн их захиалагчтай сонины нэг болохыг ч мэдсэн. Тиймээс миний загвар хүнд хүрэх талаараа давуу байна гэдэгт итгэлтэй болсон. Манай багш ч гэсэн энэ сониныг захиалдаг юм билээ. Мөн “Өнөөдөр” сонины өнгө болон дизайн нь бусдыгаа бодвол давуу байгаа нь таалагддаг. Сонголтод минь түлхэц болсон бас нэг зүйл гэвэл сонины уриа. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой, бусдаас нэг алхам түрүүн явдаг хүмүүст зориулсан учраас даашинзаа ч гэсэн тэгж нэрлэсэн. Ингээд л хайч, цавуу бэлтгээд л бүтээлээ хийж эхэлсэн дээ. -Сонины толгойг гол хээ угалз болгосон нь ямар учиртай юм бол? -Өнөөдөр болж байгаа үйл явдал болон өнөөгийн тулгамдсан асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахад гол зорилго, санаа минь оршиж байсан юм. Тиймээс сонины “Өнөөдөр” гэсэн толгой нь санаатай минь тохирсон хэрэг. -Чиний бодлоор өнөөдөр бидэнд ямар асуудал тулгамдаад байна вэ? -Улаанбаатар хот хогноосоо салах хэрэгтэй гэж амтай болгон нь ярьж байгаа шүү дээ. Нийслэлийн иргэд өөрсдөө л энэ асуудалд анхаарч, сэтгэл гаргахгүй бол өөр хэн ч бидэнд туслахгүй. Тиймээс нийслэлийн иргэн бүр ухамсартай байж, хогоо замбараагүй хаяхгүй, хотоо цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн хаягдлаа эргүүлэн ашиглах тал дээр санаачилгатай байвал бага ч гэсэн асуудал шийдэгдэх байх аа. Хог, хаягдал гэхээр л хүнд хэрэгцээгүй болсон зүйл гэж манайхан ойлгодог нь буруу юм. Өөрийн хэрэгцээнд зориулаад ашиглаж чадвал хог гээд байгаа хаягдал дундаас ч хэрэгтэй зүйл их гардаг юм билээ. Ялангуяа сайн сэтгэвэл тэндээс олон сайхан уран бүтээл гарна гэж боддог. Тэмцээнд оролцохын тулд би өөрийнхөө хэмжээнд судалгаа хийж, хогийн цэгүүдээр явж, хаягдлаар амьдралаа залгуулж байгаа хүмүүстэй уулзаж, ярилцсан. Манайхан хэрэг цээтэй зүйлийг хүртэл их хаядаг юм билээ. Ингэж явахдаа дараа жил “Үнсгэлжин”-д оролцох хувцсаа юугаар хийхээ хүртэл товлочихсон. -Дараа жил дахиад хаягдлаар бүтээл хийх хэрэг үү? -Тэгнэ ээ. Хаягдал гэж нэрлээд байгаа болохоос үнэндээ бол сонирхолтой материал шүү дээ. -Судалгаа хийгээд хогийн цэгүүдээр явж байхад хамгийн их сэтгэл эмзэг лүүлсэн зүйл юу байсан бэ? -Жаахан хүүхдүүд хогийн цэг дээр байсан нь сэтгэлийг минь эмзэглүүлсэн. Тэд алсдаа улсынхаа ирээдүйг авч явах ёстой шүү дээ. Эрхэлж, тоглохоос өөрийг мэд дэггүй насандаа тэд тийм их хүнд ачаа үүрч байгаа нь гунигтай байлаа. -Танайх “Өнөөдөр” сониныг захиалдаг гэсэн. Хэр удаан хугацаанд манай сонины уншигч байсан бэ? -Бага байхаасаа л “Өнөөдөр” сонинтой нөхөрлөсөн гэж болно. Гэрт байгаа болохоор манайхан бүгдээрээ л уншдаг. Би “Чөлөөт цаг”-ийн хэсгийг нь илүү сонирхдог юм. Хүү хэд, залуучуудад илүү сонирхолтой зүйл тэнд байдаг. -Нэг даашинз хийхэд хэчнээн сонин оров? -Ойролцоогоор 60-70 орчим сониноор нэг даашинз хийсэн. Гурван загвар гэхээр 200 гаруй сонин ашиглажээ. -Өөр ямар материалаар хувцас хийж байсан бэ. Ашиглахад хамгийн хэцүү материал юу бол? -Яс, порлон ашиглаж байсан. Боловсруулж, нүхлэхээс эхлээд ясаар юм хийхэд жаахан хүндрэлтэй байдаг юм. -Ер нь даавуугаар хувцас хийж байв уу? -Оёж байсан. Би найз нарынхаа хүссэн хувцасны загварыг нь гаргаж өгдөг шүү дээ. Сүүлийн үед өөрийнхөө зохиосон загвараар өөрөө оёж өмсөхийг илүүд үздэг болсон. Нүдэнд нь оч гялалзаж, хийх бүтээхийн их хүсэл өвөрлөсөн энэ охин найз Оюундарь, Бор багшдаа талархаж явдгаа дамжуулсныг уламжилъя. Ж.ЭРДЭНЭ http://www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 3 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax