Forever Fashion

2010-05-11 - Үзэгчдийг гонсойлгосон "Хаврын гоёл" наадам
Ангилал: Монгол

Чихнээ танил болсон аялгуу танхимд суух хүмүүст нэг л сонин чичирхийлэл мэдрүүлэн эгшиглэнэ. Эгшиглэх ч гэж дээ нүргэлнэ. Тайзнаа загвар өмсөгчид донжтойхон алхлан гарч ирдэг нөгөө л хаалга, хана, замыг зассан байлаа. Хөтлөгч залуу "Ноёд хатагтай, эрхэм хүндэт үзэгчид ээ. Та бүхэн "Хаврын гоёл-2010" наадмыг үзэх гэж тэсэн ядан хүлээж байгаа биз ээ" гээд энэ удаагийн наадамд 45 коллекц хувцсаар 80 гаруй оюутны бүтээл оролцож байгааг онцолсон юм. Ингэж зарлахтай зэрэгцэн танхимд "Өө нөгөө гадаадын нэр хүндтэй дизайнерууд оролцоно” гээд байсан худлаа байж." гэж унтууцаж шивэр авир гэлцэж эхэлсэн. Хөтлөгч танхимын уур амьсгалыг эвдэж уг наадамд ШУТИС, Дүрслэх урлагийн дээд сургууль, "МIU" олон улсын сургууль, Монгол Солонгосын коллеж, Ражев Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургууль зэрэг дизайны сургалт явуулдаг бүх л сургууль оролцож байгааг дурьдсан. Наадмын салхийг хуучнаар "Монголжингоо" буюу Сити" дээд сургууль хагалсан. Учир нь тус сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Г.Сонор, Э.Мандухай нар үндэсний хувцасны төрлөөр өнгөрсөн жилийн наадмын “Гран при” шагналын эзэн болсон юм. Г.Сонор нь "Хаврын гоёл-2009" наадмын өмнө Бээжинд болсон "Хемпел авардс" олон улсын 17 дахь наадамд эх орноо төлөөлөн оролцож тусгай байрны шагнал хүртэж байсан. Харин "Сити" дээд сургуулийн хувьд 10 дахь жилдээ интьерээр дизайн, график дизайн, компьютер дизайн, хувцасны дизайнераар мэргэжилтэн бэлтгэж байгаа манай улсын туршлагатай сургуулиудын нэг тул ийнхүү наадмын салхийг хагалуулжээ. Тэдний Монгол ёс заншлыг өгүүлсэн "Алтан ураг" хэмээх коллекц олны таашаалыг хөдөлгөв бололтой танхимд алга ташиж, шүгэл тас хийв. Дараа нь хоёрдугаар дамжааны оюутан Н.Нарансолонгын үндэсний хувцасны загвар, дөрөвдүгээр дамжааны оюутан Г.Сонорын өдөр тутмын буюу бейкеруудын хувцас, Ж.Баасанхүүгийн гоёлын даашинз, Х.Ариунзаяагийн "Үдшийн гялбаа" зэрэг бүтээл гарав. Тэдний хувцас өнгө сонголт, гүйцэтгэл, зохицолдлогооны хувьд эрс өөр байгааг ШУТИС, "МIU", Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутнууд үнэлэн ярьж байв. Сургуулиуд дараалан гарч бүтээлээ сонирхуулсаар. Өвөр эгнээнд суусан хүмүүст хувцасны гүйцэтгэл нь их сайн харагдах юм билээ. Нэрийг нь дурьдалгүйгээр өгүүлэхэд Хар пансан дээлэн дээр улаан шараар эмжсэн үндэсний хувцсыг хараад "Овоо зохицож, бас ч бусдаас ялгарч байна, 2-3 дарж эмжжээ гэж бодож суутал хормойноос нь утас хийсчихсэн, нөгөө эмжээр нь мушгирсан харагдав. Түрүүчийн үнэлгээ ор тас алга болж "Сайхан Монгол хувцсыг ингэж ч хийх гэж дээ" гэж өөрийн эрхгүй дуу алдчихсан. Биед нь сууж өгөөгүй, эмжээр нь зохицоогүй, гүйцэтгэл дутуу энд тэнд нь хуниад таначихсан хувцас ч нэлээд харагдсан. Тийм бүтээл гарч ирэх бүрд "Удирдсан багш нь үүнийг хардаггүй юм байхдаа" гэж хажууд суух 30 гаран насны хоёр бүсгүй толгой сэгсэрч байлаа. Сүржин нэртэй тэмцээн гурван цаг үргэлжилж нөгөө... чавганц уралдвал... гэдэгчлэн шилдгүүдээ шалгаруулсан. Наадам зохион байгуулагчид шүүгчдийн хамт тайзнаа гарч ирэхдээ ч нэг л унжгар байсан нь танхимд бухимдал үүсгэв. Үзэгчдийнхээр бол наадмыг шүүн явуулагчид өөрсдөө их л дэгжин хувцасласан байх ёстой гэнэ. Шүүгчдийн хувьд өдөр тутмын болон ажил хэрэгч хувцастай байсан нь нээрээ л уг наадамд оролцогчид үзэгч болон өөрсдийгөө ч үл хүндэтгэсэн шиг санагдсан. Нойр амралтаа хугаслан байж урлаж, шагласан оюутнууд нэр дуудан шагнал гардуулахыг тэсч ядан хүлээж танхимд аниргүй болох тэр мөчид "Ирээдүйтэй" дизайнерыг тодруулсан юм. "Сити" дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Батзаяа энэ шагналын эзэн болсон. Дараа дараагийн шилдгүүдийг шалгаруулж зарласан ч дифузер нь царигаад ойр суугаа үзэгчдэд ер дуулдсангүй. Ингээд шилдгүүдийн нэрийг сонсохын тулд хойшоо гүйж байж хагас хугасыг нь сонссон юм. Компьютер графикийн шилдэг дизайнераар мөн л "Сити" дээд сургуулийн багш Батсайхан, шилдэг удирдагч багшаар Үйлдвэрлэл урлагийн дээд сургуулийн багш Энхтуяа, Уран сэтгэмжийн төрөлд "Сити" дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Нарансолонго, шилдэг сургалттай сургуулиар Дүрслэх урлагийн дээд сургууль, шилдэг интьерээр дизайнераар ШУТИС-ийн оюутан, шилдэг загвар өмсөгчөөр залуу дизайнер Хулан нар шалгарсан юм. Монгол Улсын ирээдүйн загварын өнгө төрхийг илэрхийлэгч оюутнуудын наадам ийнхүү өндөрлөхөд оролцогч оюутнууд болон үзэгчид нэгэн зүйлийг үгүйлж байв. Энэ нь Шилдгийн шилдэг буюу "Гран при" шагнал. Тэр шагналыг энэ жил олгосонгүй. Наадмын дараа Монголын дизайнеруудын холбооны удирдлагуудтай уулзах гэсэн боловч аль хэдийнэ явцгаасан байсан бөгөөд утсаар холбогдоход тэрнээс ч ав, энэнээс ав" гэж биесүүд рүүгээ түлхэж байлаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноос гарч явах хүмүүсийн сэтгэл дундуур байгаа нь " Техникийн их сургуулийнхан энэ жил юу үзүүлсэн бэ. Хөтлөгч яасан мяа байна аа. Яагаад "Гран при"-гээ олгоогүй вэ. Ангилал бүрд тусгай шагналтай байдаг шүү дээ. Дагуулж явсан гадаад хүнээсээ ямар их ичив ээ. "Сити" л энэ наадмыг тахаллаа даа. Оролцсон 45 коллекцийн 22 нь эднийх байна лээ. Дизайнеруудын холбоо хаврын гоёлоор хэдэн төгрөг тонших юм даа. 4500 төгрөгийн үнэтэй билетээ сургуулиудад шахчихдаг юм. Ирээдүйн дизайнеруудын очих дуртай газар нь холбоо л баймаар. Бид тэнд очиж нүдээ нээдэг байвал сайхан аа" гэх зэрэг ярианаас ажиглагдаж байлаа. Ийнхүү үзэгчдээ гонсойлгож, шагналаа хугасалсан "Хаврын гоёл" наадам өндөрлөлөө. С.Туул http://niigmiintoli.mn/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2013-06-18 -
Бичсэн: Ганган эмээ (зочин)
сайн уу.чамтай холбогдох гэсэн мэйл хаяг ч юм уу мэдээлэл алга байх юм. Наашаа нэг холбогдооч хө.. mongolstyle1@gmail.com
[Permanent Link]

2011-04-20 -
Бичсэн: юуки (зочин)
би энэ хаврын гоёолыг үзсэн бас оролцсон. үнэхээр муу байсан нь үнэн. би өөрөө ШУТИС-аас интерьер дизайнаар орсо. манай сургуулин хувьд бидэнд хавын гоёолд төсөв гаргаж өгөөгүй. хаврын гоёлд орхын тулд бид өөрсдөө 150000 орчим төгрөг хувиасаа гаргасан. мэдээж бүх оюутнууд ийм хэмжээний мөнгө төлөх чадваргүй тул манайхаас 2л баг оролцсон.ШУТИС орохоо больчихсон чин л компьютэр график интерьер чиглэлд өрсөлдөх бүтээлүүд бүгд алга болсиишд. өмнө нь яг энэ төрлүүдэд шутисиихан хоорондоо алалцдаг байсан бол сургуулиин удирдлагуудын увиагүй байдал зохион байгуулагчид зэргээс болж оюутнууд хүссэн тэмцэндээ ч орж чадаагүй дээ. энэ жил бас ШУТИС оролцохгүй болуу. түрүү жил шагналаа авах гээд тайз уу очих гэсэн чин хамгаалагч нь дотогшоо нэвтрүүлэхгүй шааал т1 бсаан
[Permanent Link]

2010-06-04 -
Бичсэн: Э.Лхагваа
Goe
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax