Forever Fashion

2010-6-23 - монголын дизайнер олон улст
Ангилал: Мэдээлэл

БАЯР ХҮРГЬЕ М.ЦОЛМАНДАХ-д!
 
Монголынхоо хувцас загварын, дизайнеруудынхаа нэр хүндийг өргөсөн нэгэн томоохон явдал саяхан болжээ. Jean-Pierre Blanc-ийн санаачилсан Festival International de Mode et de Photographie а Hyиres нэртэй 25 дахь жилдээ зохиогдож буй шинэ залуу дизайнеруудыг гаргаж ирэх, дэмжих зорилготой хувцас загвар болон фото зургын уралдаанд Парист амьдардаг   Atelier Chardon Savard in Paris сургуулийн төгсөгч Монгол бүсгүй М.Цолмандах маань оролцож  үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.

Энэхүү уралдаан нь олон улсын томоохон уралдаануудын нэг бөгөөд энэ уралдаанаас дэлхийд алдартай олон олон дизайнерууд төрөн гарчээ.  Жишээ дурьдхад: Viktor & Rolf, Gaspard Yurkievich, Anke Loh, Alexandre Matthieu, Xuly Bлt, Felipe Oliveira Baptista, Thierry Rondenet & Hervй Yvrenogeau (Own), Xavier Delcour, Cyd Jouny, Marc Le Bihan, Karine Arabian, Sйbastien Meunier, Crstof Beaufays, Christian Wijnants, Riviиre de Sade, Sandrina Fasoli, Laurent Edmond, Ute Ploier, Hamid Ed-Dakhissi, Henrik Vibskov, Richard Renй, Daniel Ledermann, Swash, C-Neeon, Romain Kremer,Julien Dossena, Peter Bertsch, Sandra Backlund... гэх мэт.

Мөн тус тэмцээний шүүгчээр загварын ертөнцийн томоохон дизайнерууд болох Azzedine Alaпa, John Galliano, Jean-Charles de Castelbajac, Jean Colonna, Martin Margiela, Martine Sitbon, Ann Demeulemeester, APC, Mario-Chanet, Helmut Lang, Gilles Dufour, Vйronique Leroy, Michel Perry, Alexander Van Slobbe, Philip Treacy, Hussein Chalayan, Gaspard Yurkievich, Bernhard Willhelm, Bless, Christophe Lemaire, Karl Lagerfeld, Lutz, Josй Lйvy, Jean Paul Gaultier, Pierre Hardy, A. F. Vandevorst, Yvan Mispelaere, Anna Sui, Christian Lacroix нар ажиллаж байсан нь уг тэмцээний хамрах цар хүрээ оролцогчдын чадварын түвшин хэр өндөр байдгыг нотлон харуулж буй хэрэг юм.

2010 оны 4-р сарын 30наас 5-р сарын 3ны хооронд болсон Hyиres 2010 - 25 Festival International de Mode et de Photographie наадмын хувцас загварын төрөлд
1.Nora Berger & Kathrin Lugbauer, Austria, Womenswear collection
2.Jasper Sinchai Chadprajong, United Kingdom, Menswear collection 
3.Yun Jung Kim,  South Korea, Womenswear collection
4.Isabel Mastache Martinez, Spain, Menswear collection
5.Tsolmandakh Munkhuu,  Mongolia, Womenswear collection
6.Lucile Puton, France, Menswear collection
7.Nada van Dalen, The Netherlands, Mixed collection
8.Alexandra Verschueren,  Belgium, Womenswear collection
9.Yiqing Yin,  France, Womenswear collection
10.Ali Zedtwitz & Valerie Lange, Austria, Womenswear collection   зэрэг 8 орны 10 дизайнер өрсөлдсөн байна.

Энэ жилийн уралдааны шүүгчээр: President : Dries Van Noten, Fashion designer ; Founder and owner of Dries Van Noten, Antwerp Michele Bocchese, Sales manager, Maglificio Miles Spa, Vicenza Maria Cornejo, Fashion designer & Founder and owner of Zero, New York Laura Incardona, Writer, Flair, Milan Olivier Lalanne, Vogue Hommes International, Editor in chief ; Associate Editor in chief, Vogue Paris Malcolm Mc Laren (in abstentia) , Composer & Artist, Paris, New York. Sarah Mower, Fashion writer and Collections Reviewer, Style.com, London, New York Pascale Mussard, Co Artistic Director, Hermes, Paris Nancy Rohde, Fashion stylist & Consultant, London Sally Singer, Writer, Vogue US, New York. Charlotte Stockdale, Fashion stylist & Consultant, Paris, London нар ажилласан байна.

М.Цолмандахын коллекцын үндсэн санаа нь http://alizemorand.com/2010/06/06/talent-alert-from-hyeres-tsolmandakh-munkhuu/сайтед бичсэнээр BLACK MAGIC коллекцынхоо санааг сургууль орох замд нь тааралдсан машины агаар шүүгчээс олсон ба тэрхүү агаар шүүгчийг илэрхийлсэн хар өнгө мөн хуниас нуглаас зэргийг 18-р зууны монгол эмэгтэйн хувцас мөн буддын лам нарын өмсгөл чимэглэлтэй хослуулан орчин үеийн хэв маяг оруулан бүтээсэн гэжээ.



М.Цолмандах "Black Magic" коллекц







зургыг http://musingsofbuffyleigh.blogspot.com/ сайтаас
Энэхүү мэдээллийг бэлдэх явцад олон коммент байсан бөгөөд түүний энэ коллекцыг Viktor & Rolf-ын коллекцтой адилхан, мөн арьс өнгөний үзэл гаргасан гэх мэт шүүмж байсан хэдий ч ихэнх хүмүүс түүний энэхүү  хар нүүр будалтынхаа ач тусаар олны анхаарлыг татаж хувцасаа илүү сайн харуулж чадсан гэж үзэж байсан. 
Монголын маань Paris based Mongolian designer гэж нэрлэгдэж байгаа М.Цолмандахдаа баяр хүргэж цаашдынх нь уран бүтээлд улам их амжилт хүсье!
PS: Загварын төв болсон Парис хотоос Монголынхоо хувцас дизайн сонирхогчид болон дизайнерууддаа шинэ бүтээл үргэлж бэлэглэж байгаарай.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2012-5-6 - nandiun
Бичсэн: Зочин (зочин)
hi ene odriin mend uneheer ovrmots sanaa bnshuu
[Permanent Link]

2011-3-24 -
Бичсэн: tsatsral (зочин)
sn bna uu? bi torguud huwtsas oydog badamsoo guaitai holbogdohiig husej bna nadad holbogdoh hayag, utasiig ni ugj tus bolooch bi torguud huwtssaar diplomoo hiij bgaa badamsoo guaitai uulzaj zuwulguu bolon medeelel awah gesiin neg yariltsaj uzeh gesen yumaa nadad tus bolooch nadtai ergen holbogdooroi bi huleej baiy minii id: tsatsral731@yahoo.com mail bichihiig chini huleej baiy.
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant