Forever Fashion

2007-06-01 - Номнууд
Ангилал: Монгол

Монгол хувтас

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: Н. Ханой, С. Дугарсүрэн, Д. Чимэд-Юндэн

(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2005
Номын товч:

Монголын хувцас эрт үеийн түүхтэй бөгөөд өөрийн сонгодог өвөрмөц онцлог уламжлалтай. Ард түмний ахуй амьдрал, ахуй орчин, байгалийн нөгцөлтэй гайхалтай уялдан зохицсон байдаг. Байгалын эрс тэс байдлаас болж хувцсанд улиралын ялгаа гарсан бөгөөд зундаа тэрлэг, өвөлд цагаан нэхий дээл, хавар намарт хөвөнтэй болон хурган дотортой дээл өмсдөг байв. Монголд халх, буриад, дөрвөд, торгууд, барга, дарьганга, үзэмчин, баяд, урианхай, хотон, мянгад, захчин, дархад, өөлд, хасаг гээд олон ястны онцлог ялгааг хувцасны өнөг, хийц, энгэр уужны хэлбэр загвар, эмжээр болон эдэлж хэрэглэж байгаа гоёл чимэглэлийн онцлог уламжлалыг та уг зургийн цомгоос үзэж мэдэх болно.

Хуудасны тоо: 100
ISBN код: 0
Хэвлэсэн газар: Бусад
Үнэ: 12000.00₮
Будалтын үндсэн техник технологи

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: П. Мөнхжаргал

(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2005
Номын товч:

Гоо заслын мастер технологич, МУБИС-ийн магистр, Үйлдвэрлэл Урлагын Сургуулийн Гоо заслын багш, “Футур” сургалтын төвийн зөвлөх багш П. Мөнхжаргал нүүр будалын чиглээлээр мэргэжгийн болон эхлэн суралцагчдад мэдээлэл, хэрэглүүр болгох үүднээс энэхүү тохимолыг толилуулж байна.

Хуудасны тоо: 120
ISBN код: 0
Хэвлэсэн газар: Master Print
Үнэ: 15000.00₮
Mongol Costumes

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: Mongol Costumes Co., Ltd

(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2006
Номын товч:

Traditional dress and costumes are one of the most important aspects of under¬standing and learning about a nation or a culture. Mongolian traditional cos¬tumes are one of the valuable contributions of Mongolia in human history and civilization. The secret of it in Mongolian costumes wearing order, steadiness, craftsmanship, embroidery and major design, which are well suited to Mongols nomadic life style and culture. Passing times, history, nomadic life style and culture all shaped the contents, enrichment and improvement of Mongolian costumes. Mongolian costumes, adornments and commodities are not originated from human fantasy, there are ideally suited to Mongols nomadic life style and culture, Mongolian extreme climate conditions, been developed and improved during historical stages, and they are wonders of ethnic heritage. We are proud that Mongolian national costume has been selected as the Best National Costume of the Miss Tourism of the World 2006. It proved that Mongolian national costumes have been developed from everyday use to high level of art. Mongol Costumes Co Ltd is full of initiative to introduce to the world Mon¬golian national costumes as Mongolian valuable cultural heritage, and one of these initiatives is "Mongol Costumes" photo illustrated album . This is our present to the 800th anniversary of Mongol Empire. We are very pleased to present this photo illustrated album-book, which is based on Mongolian great history, ethnographical and archeological findings research and studies on an¬cient Mongolian khans, queens, soldiers and Mongol ethnic groups' costumes. Through this book we wanted to introduce you to a small part of the great heritage of Mongolian costumes. For all people, who will visit this photo il¬lustrated album-book page by page, we wish you to feel a sacred beauty of Mongol costumes.

Хуудасны тоо: 127
ISBN код: -
Хэвлэсэн газар: Бусад
Үнэ: 48800.00₮
монгол эхнэрийн богтог малгай
 

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: У.Эрдэнэбат

(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2006
Номын товч:

ISBN: Page: UB Price: mon/tug Sum: Дэлхийн олон угсаатан ард түмний дунд чухамхүү "монголынх" хэмээн тодотгогддог хувцас заслын онцгой нэгэн зүйл бол тэр үеийн монгол эхнэр хүний өмсөж байсан богтаг хэмээх өвөрмөц сонин малгай билээ. Богтаг малгайн тухай дундад зууны үед Монгол газар ирж байсан өрнө. дорны элчин жуулчдын тэмдэглэлд цөөнгүй дурдаж, түүнийг тодорхойлон бичихэд багагүй хуудас зориулсан байдаг. Монгоë Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны тасгийн эрдэм шинжилгээний ажèëòàí Уламбаярын Эрдэнэбат өөрийн арав гаруй жилийн судалгааны дүíä туурвисан "Монгол эхнэрийн богтаг малгай" хэмээх нэгэн сэдэвò зохиолдоо дурдсан сэдэвт холбогдох сурвалжийн мэдээ, дүрслэõ урлагийн дурсгал, археологийн судалгаагаар олж илрүүлсэн эд өëãèéí баримтыг олон улсын хэмжээнд энэ хир нийтлэгдсэн бүтээлүүдиéã цөмөн ашиглаж анх удаа нэгтгэн дүгнэж буй нь эрдэм шинжилгээниé төдийгүй нийт уншигч, судлаач нарт гарын авлага болохуйц танèí мэдэхүйн чухал ач холбогдолтой бүтээл болжээ.

Хуудасны тоо: 127
ISBN код: 99929-6-494-4
Хэвлэсэн газар: Мөнхийн үсэг
Үнэ: 10000.00₮
Монгол үндэстний хувцас

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: У. Ядамсүрэн

Хэвлэгдсэн он: 2004
Номын товч:

Монгол, англи хэл дээр

Хуудасны тоо: 60
ISBN код: 0
Хэвлэсэн газар: Бусад
Үнэ: 20000.00₮
Эсгий урлал

Номын зураг

Номын зохиолч/зохиогч: Б.Эрдэнэцэцэг

(Томоор үзэх)

Хэвлэгдсэн он: 2006
Номын товч:

Энэхүү номд гэрийн нөхцөлд ноос угаах, самнах, будаж боловсруулах болон өргөн хэрэглээний эсгий эдлэл хийх арга, зарчим үлгэр хэв гаргаж өөрчлөх болон эсгий гоёл, тоглоом хийх тухай анхлан бичиж байгаагаараа шинэлэг агаад ойлгомжтой болгох үүднээс зураг ашиглан тайлбарлсан . "Эсгий урлал" ном нь уран бүтээлч, өрхийн үйлдвэрлэгч, багш, оюутан, сурагч, гэрийн эзэгтэй, сонирхогч өргөн олонд зориулсан гарын авлага болно.

Хуудасны тоо: 44
ISBN код: -
Хэвлэсэн газар: "Согоо нуур " ХХК
Үнэ: 2500.00₮
http://www.internom.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-06-01 - Говь-Алтай аймгийн оёдолчид номын дуу сонсчээ
Ангилал: Монгол

“Монгол костюмс” тєв, “Чимбай” салонтай хамтран Говь-Алтай аймагт ажиллаж, тэндэхийн оёдолчдын мэргэжил дээшлvvлэх сургалтыг зохион байгуулаад иржээ. Энэхvv сургалт нь долдугаар сарын 4-нд болох баруун бvсийн “Гоёл” наадмыг угтан хийж буй ажлын нэг аж. Баруун бvсэд “Гоёл” наадам дєрєв дэх жилдээ болж байгаа бєгєєд энэ удаа таван аймаг оролцох аж. Сургалтад оролцсон оёдолчид энэ vеэр загварын тоглолт зохион байгуулсан байна. Энэ сургалтыг Говь-Алтай аймгийн говийн санаачилгын тєлєєлєгчийн газар, Yйлдвэрлэл хоршоодын холбоо, “Монгол костюмс” тєвтэй хамтран зохион байгуулжээ. http://www.zuuniimedee.mn/ 28/05/2007

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-31 - gana-ha14.jpg
Ангилал: Бүлэггүй

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-31 - Манай vндэсний хувцас авангард загвартай
Ангилал: Монгол

“Chic” салоны захирал, загвар зохион бvтээгч Б.ЛХАМЦЭРЭНТЭЙ ярилцлаа.-Удахгvй таны загварын шоу болно. Шоундаа бэлдээд зав багатай байна уу? -Угаасаа оёдлын ажил ямар ч vед их байдаг шvv дээ. Харин загварын шоуны хувьд эртнээс тєлєвлєж байсан. Тохиромжтой vе нь энэ хавар болж байна. Энэ удаагийн шоунд маань топ моделиуд урилгаар оролцож 100-гаад загварыг минь vзэгчдийн хvртээл болгоно. -ЗАГВАРЫН YЗYYЛБЭР ЄДЄР ТУТМЫН БОЛОН ГОЁЛЫНХ ГЭЖ ХОЁР ХЭСГЭЭС БYРДЭНЭ ГЭСЭН. ЯМАР ЗАГВАР НЬ ТYЛХYY ОРСОН БЭ? -Сvvлийн vед манайхны хувцаслалт их дэгжин болж. Тиймээс загваруудаа энийг нь єдєр тутамд, тэрийг нь гоёлд гэж хэлэхийн аргагvй. Ерєнхийд нь л тэгж ангилсан юм. Хамгийн гол нь манай салоны бvтээлvvдийг єнєєгийн загварын чиг хандлага болох европ хэв маягийг vндэсний донж, хийцтэй холбож єгсєн хэтрvvлэггvй єдєр тутмын хувцас гэж ойлгож болно. -МАНАЙХАН НЭГЭН YЕ ЦАГААН САР, НААДМААР Л YНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР ГОЁДОГ БАЙСАН. ХАРИН ОДОО YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЭЛЕМЕНТТЭЙ ЗАГВАРЫГ ЄДЄР ТУТАМДАА ХЭРЭГЛЭХ БОЛЖ. ИНГЭЖ ТУЙЛШРАХ НЬ YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ YНЭ ЦЭНИЙГ БУУРУУЛЖ БАЙНА ГЭЖ YЗЭХ ХYМYYС БИЙ. YYНИЙГ ТА ЮУ ГЭХ ВЭ? -Би энийг туйлшрал гэж бодохгvй байна. Зарим европ хэв маягт дуртай vндэсний хувцас сонирхдоггvй хvмvvс vндэсний загвартай, европ хийцтэй хувцас хийлгэж ємсдєг. Гэхдээ зєвхєн манайхан ч бус гадаадын хvмvvс ч манай том мєр, олон давхар эмжээр, торго болсон vндэсний хувцсыг авлаа гэхэд єдєр тутамдаа хэрэглэхгvй шvv дээ. Зєвхєн хэн нэгэндээ бэлэг болгон єгч болох юм. Бидний хувьд ч ялгаагvй ийм хувцсыг зєвхєн судалгааны, эсвэл цуглуулгын зорилгоор л ашиглана. Yvний оронд vндэсний хэв маяг шингэсэн єдєр тутмын хувцсыг хэрэглээнд оруулбал харин ач холбогдол ихтэй. Ядаж л бид vндэсний хувцсаараа гаднынханд єв соёлоо сурталчилна шvv дээ. -ЭНГИЙН БЄС ДААВУУГААР ЕВРОП ХУВЦАС ХИЙХЭД YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ŸМАР ЭЛЕМЕНТ ИЛYY ЗОХИМЖТОЙ БАЙХ БОЛ? -Аливаа нэг зvйл хэрээсээ хэтрэхээр утгаа алддаг. Yvнтэй адил тухайн нэг загвар нь заавал товч, эсвэл шилбэтэй байхаараа монгол хувцас болчихгvй. Ерєнхий монгол хувцасны амтыг єнгє, эсвэл хэлбэрээр нь гарган єгч хооронд нь уялдуулж хэрэглээ тал руу нь бий болгож болдог. -ТА YНДЭСНИЙ ХУВЦСААР ДАГНАН ЗАГВАРАА БYТЭЭДЭГ. ТАНЫ ЗАГВАРУУДАД МАНАЙ YНДЭСТЭН ŸСТНЫ ХУВЦАСНЫ ХЭВ МАŸГ ХЭР ШИНГЭСЭН БАЙДАГ ВЭ? -Манай улс олон vндэстэн, ястнаас бvрдсэн болохоор ёс заншил, єв уламжлалаараа их баялаг шvv дээ. Ийм улс ч дэлхийд манайхаас єєр байхгvй. Тухайлбал барга, дєрвєд, буриад эхнэрийн vндэсний хувцсанд нарийн ажиллагаатай элементvvд олон байдаг. Тэдгээрээс ч єєрийнхєє загварт тусгасан нь бий. Бас манай салоныхон єєрсдєє загвараа гаргах бус, хэрэглэгчид тєрєл бvрийн шийдэлтэй хувцас хийлгэхээр ханддаг. Сvvлийн vед буриадууд vндэснийхээ єнгє, уламжлалыг хадгалсан атлаа биед эвтэйхэн энгийн загвартай хувцас хийлгэхээр захиалга єгєх болсон. -ХАЛХ YНДЭСНИЙ ХУВЦАС БУСАД ŸСТНААС ЮУГААРАА ОНЦЛОГ, БАŸЛАГ ВЭ? -Манай vндэсний хувцас нэг талаараа их авангард загвартай. Ялангуяа намхан, урт цээж, том толгойтой хvмvvсийн биеийнх нь хэлбэрийг засч сайхан харагдуулдаг. Мєн мєр, ууж, хормойны харьцаа нь ч тєгс шvv дээ. -ТА ŸАГААД YНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР ДАГНАН ЗАГВАР ГАРГАХ БОЛОВ? -Бид дэлхийн хvмvvсээс vндэснийхээ хувцсаар ялгарах онцлогтой. Тиймээс энэ сайхан єв уламжлалаа дэлхийд гаргаж чаддаггvй юм аа гэхэд манай орныг зорьж ирсэн жуулчдад гайхуулах гэсэн юм. Ядаж бид єєрсдєє энэ хувцсаа єдєр тутамдаа ємсєєд хэвшвэл гаднынхан манай єв соёлыг мэдэрч, бахархах болно шvv дээ. Тэгээд ч манай салон ноос болон хагас ноосон хэрэглээний материалаар єдєр тутмын загваруудаа хийдэг. -БИД YНДЭСНИЙ ХУВЦСАА ТОРГО, ДУРДАНГААР Л ХИЙДЭГ ГЭЖ ТЄСЄЄЛДЄГ. ХАРИН ТАНАЙ САЛОНЫХОН ЭНЭ ХЭВШСЭН ОЙЛГОЛТЫГ ЭВДСЭН ЗАГВАРУУДЫГ ХИЙЖЭЭ. YНДЭСНИЙ ХУВЦСАНД ТОРГООС ЄЄР ŸМАР МАТЕРИАЛ ИЛYY ТОХИРОМЖТОЙ БАЙДАГ ВЭ? -Ер нь єдєр тутмын хувцсыг цэвэр хольцгvй даавуугаар хийхээс гадна нийлэг материал орсон байвал хэрэглэхэд илvv тохиромжтой, арчилгаа сайн авдаг юм. Тиймээс загвартаа ашиглаж болох ямар л материал байна, тэр бvгдийг хэрэглэнэ. -ТА 2004 ОНД АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙЧYYДИЙН ЗАГВАРЫН ШОУГАА ХИЙЖ БАЙСАН. ТУХАЙН YЕД ТАНЫ ХУВЦАСНУУД ДАН АЖИЛ ХЭРЭГЧ ЗАГВАРУУД БАЙВ УУ, ЭСВЭЛ YНДЭСНИЙ ХЭВ МАŸГТАЙ ХУВЦАС БАЙСАН УУ? -Тэр загварын шоу маань нэг онцлогтой байсан. Тухайн vед манайд захиалга єгч байсан хvмvvсийнхээ загварт тулгуурлан уг шоугаа зохион байгуулж байлаа. Гэхдээ ажил хэрэгч гээд ямар нэг хэв маягт баригдаагvй. Захиалагч маань єєрт байхгvй загвараа манайхаар захиалан хийлгэсэн. Харин бид дараа нь тэр загваруудаараа шоу хийсэн юм. Yндэсний хэв маягтай загвар орж байгаагvй. -ТА ТYРYYНД МОНГОЛЖУУ ЄНГЄ ГЭЖ ŸРЬСАН. ЯМАР ЄНГИЙГ МОНГОЛЖУУ ГЭХ ВЭ? -Хvндэтгэлийн шvрэн улаан, номин ногоон, улаан хvрэн, бор гээд vндсэн єнгийг монголжуу єнгє гэнэ. Ийм єнгєтэй бусад єнгє их сайхан хоршдог юм. -ХЭРЭГЛЭГЧИД ЄЄРСДЄЄ ЗАГВАР ЗОХИОН БYТЭЭГЧИД БАЙДАГ. ТЭДНЭЭС СОНИН СОДОН, ШИНЭ САНАА ИХ ГАРДАГ БАЙХ? -Тэгэлгvй яах вэ. Бид заримдаа шинэ санаа тєрєхгvй нэгэн хэвийн загвартаа баригдчихсан байх vед саван дотор усны дусал под хийж орж ирдэг шиг бидний санаанд ороогvй тэс єєр материал барьчихсан хvн дээл хийлгэх гэсэн юм гээд ирдэг. Нэг хvн миний санаанаас гардаггvй юм. Д.Сvхбаатарын ач охин Сvхжаргалмаа манайхаар vйлчлvvлдэг л дээ. Тэр эгч нэг удаа судалтай даавуу барьчихсан дээл хийлгэх гэж ирж байсан. Тухайн vед тэр даавууг хараад их гайхаж байсан ч яагаад судалтай даавуугаар дээл хийж болохгvй гэж хэмээн бодсон. Ер нь хэрэглэгчид их сонин загвартай дээл хийлгэх гэж ирдэг. Тэрийг нь мэргэжлийн дизайнер хvн єлгєж аван баяжуулах л хэрэгтэй. -ИНГЭХЭД ТАНД YНДЭСНИЙ ХУВЦАС ИХ БАЙДАГ УУ? -Би чєлєєт хувцсанд дуртай. Ялангуяа арчилгаа багатай хувцсанд илvv дуртай. Биед эвтэйхэн амар байдаг юм. Харин vндэсний бахархал болсон хувцсандаа хvндэтгэлтэй ханддаг. -ХАМГИЙН СYYЛД ХЭДИЙД ОЙР ДОТНЫН ХYНДЭЭ ГАРАА ГАРГАЖ ХУВЦАС УРЛАЖ ЄГЄВ? -Yнэнийг хэлэхэд єєрийнхєє ойр дотнын хvмvvстээ гараа гаргаж хувцас хийж єгєхийг хvсдэг. Даанч надад тийм цаг зав бага болохоор тэдэнд зєвхєн санааг нь хэлж єгч тусалдаг. -ТЭГВЭЛ ТАНЫ АНХНЫ ЗАГВАРЫГ ХЭН ЄМСЧ БАЙВ? -Би єєрєє байсан. Арван жилд байхдаа дvрэмт хувцсаа эсгэн єєртєє тааруулж ємд оёж байлаа. Дараа нь ОХУ-д сурч байхдаа савхины єєдсєєр єєртєє хvрэм оёж байв. Тухайн vед оёж дуусаад дотор ч хийлгvй шууд ємсєєд сургуульдаа очтол нэгэн баян айлын охин тэр хvрмийг минь гурван зуун доллараар худалдан авч байсан юм. Тэр vед гар ажиллагаа ихтэй хувцас их vнэд хvрдэг байсан. http://www.zuuniimedee.mn   5 cap 23

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-26 - Yндэсний хувцас зєвхєн гоёл биш
Ангилал: Монгол

Монгол дээлийг торго, дурдангаар урлаж зєвхєн хонхны баяр, наадам, цагаан сараар ємсдєг эд биш гэж “Чик” салоны захирал Б.Лхамцэрэн ярьж байна. Yндэсний хувцсыг ямар ч материалаар хийж, хэзээ ч ємсч болох эрхэмсэг хувцас гэдгийг vзvvлэх євєрмєц шоуг тэрбээр зохион байгуулах гэж байгаа аж. “Шилмэл загвар”-ын ордонд олон жил ажиллаж тєрийн хатагтай нар болон урлаг, соёлын алдартнуудын хувцсыг урладаг Б.Лхамцэрэнг загварын ертєнцийнхєн андахгvй. Тус шоунд Э.Одгэрэл, Д.Болормаа, Ч.Туяацэцэг нарын топуудаас гадна 20 орчим загвар ємсєгч оролцох аж. Шоуны сюрприз нь жvжигчин Б.Эрдэнэцэцэг тэргvvтэй драмын театрын бvсгvйчvvд загвар vзvvлнэ. Загварын шоу энэ сарын 29-нд “Sky” худалдааны тєвийн хажууд шинээр нээгдэж байгаа “Метрополис” шєнийн клубт болох юм. Шоуны дараа шоунд vзvvлсэн шинэлэг загварын хувцаснууд, дархан Т.Тvмэнжаргалын урласан монгол vндэсний ээмэг, зvvлт, бvс зэргийг худалдаалах юм байна. http://www.unen.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-15 - Патентийн тухай хуулийн
Ангилал: Монгол

Улсын Их Хурлын 2004 оны 24 дvгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєрийн 2,3,4-т “дотооддоо баталгаажсан шинэ бvтээл, оюуны ємчийг дотоодын зах зээл дээр найдвартай хамгаалах тогтолцоог бий болгох, захиалагч, оюуны бvтээлийн хамтран ємчлєгчдийн эрх, vvргийг тодорхойлж, эрх ашгийг нь хамгаалсан эрх зvйн зохицуулалтыг бий болгож мєрдvvлнэ.” гэж заасан бєгєєд Улсын Их Хурлын 2005 оны “Vндсэн чиглэл батлах тухай ” 26 дугаар тогтоолд Патентийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулахаар заасан. Нєгєє талаар 1993 онд батлагдсан Патентийн тухай хуулийг хэрэгжvvлэх явцад практикт гарсан хуулиар зохицуулах болон зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай асуудлууд байсан, нєгєє талаар олон улсын патентийн эрх зvйн зохицуулалт улам боловсронгуй болж, шинжлэх ухаан, технологи нэн хурдацтай хєгжиж байгаатай уялдуулан Монгол Улсын шинээр нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрт хуулийг нийцvvлэн аж vйлдвэрийн ємч, тэр дундаа шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын эрхийг хамгаалалтыг сайжруулах vvднээс Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталсан. Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын зохиогч, мэдvvлэг гаргагч зэрэг аж vйлдвэрийн ємчийн эрхийн харилцаанд оролцогч субъектvvд болон тєсєєтэй бvтээгдэхvvний загвар, онцгой лицензи, албадан лицензи зэрэг ойлголтын нэр томъёог шинээр оруулж, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын тодорхойлолтыг илvv ойлгомжтой, дэлгэрэнгvй болгосон. Тухайлбал бvтээгдэхvvний загвар нь шинэ, євєрмєц шинжтэй бол патент олгох бєгєєд бvтээгдэхvvний загварыг илэрхийлж байгаа шинж чанарууд нь мэдvvлгийн анхдагч огноо хvртэл нийтэд илэрхий болоогvй бол “цоо шинэ” гэж vзнэ. Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварын мэдvvлгийг гаргах журам, мэдvvлэгт хавсаргах баримт бичиг, оюуны ємчийн байгууллагаас мэдvvлэгт шvvлт хийх журмыг тодорхой заасан. Мєн мэдvvлгийг цахим хэлбэрээр гаргаж болохоор заалтыг хуульд оруулсан. Хуульд шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрхтэй холбоотой харилцаа тухайлбал : аж vйлдвэрийн ємчийн эрхэд нилээд маргаантай байдаг хамтран зохиогчийн болон ажил vvргээ гvйцэтгэх явцдаа сэдэж бvтээсэн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент авах, ашигтай загварын гэрчилгээ авах эрхийг гэрээнд єєрєєр заагаагvй бол ажил олгогч эдэлнэ. Харин зохиогч єєрийн нэр дээр патент гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч болон шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг ашиглах сонирхол бvхий бусад этгээд тухайн бvтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчтэй байгуулсан гэрээний vндсэн дээр зохих тєлбєр тєлж байх боллоо. Энэхvv гэрээг хуульд лицензийн гэрээ гэж нэрлэсэн бєгєєд уг гэрээгээр шинэ бvтээл, бvтээгдэхvvний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч нь хамгаалагдсан бvтээлээ ашиглах зєвшєєрлийг тухайн этгээдэд олгох бєгєєд тухайн этгээд нь эдгээрийг ашигласны тєлєє тєлбєр тєлєх vvрэг хvлээнэ. Лицензийн гэрээг бичгээр байгуулах бєгєєд Оюуны ємчийн газарт бvртгvvлснээр уг гэрээ хvчин тєгєлдєр болно. Онцгой лиценз гэдэг нь патент, гэрчилгээ бvхий шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг нэг эдгээдэд ашиглуулахдаа эрх эзэмшигч тухайн шинэ бvтээл, бvтээгдэхvvний загвар, ашигтай загварыг єєр этгээдэд ашиглуулахгvй байх vvргийг єєртєє хvлээсэн гэрээг ойлгоно. Мєн Патентийн тухай хууль тогтоомжийг зєрчсєн тохиолдолд хvлээлгэх хариуцлагыг тодорхойлсон.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-13 - i-D Magazine (Cover Bjork)
Ангилал: Гадаад

bjork1 bjork2 bjork3 bjork3 bjork4   JUNE ISSUE

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-10 - Хөгшин Европ руу хөврөх “Made in Mongolia”-аас Монгол Улс ашиг хүртэх нь үлгэрийн далай...
Ангилал: Монгол

Өчигдөр 80, өнөөдөр 20 Ийн өгүүлснийг хараад та лав гайхаж байгаа биз ээ. Эрдэс баял­гийн салбарыг тойрсон сонирхлын зөрчил­дөөн хэт туйлширч, орд газрын эзнээр хэнийг залах вэ гэдэг “хөзрийн тоглоом” үргэлжилж ахуйд үндэсний үйлдвэрлэ­лийн нэг то­моохон салбар мөхлийн ирмэгт хүрээд байна. Тоо дурдаж, өчигдөр, өнөөдрийг харьцуулсны учир нь өмнөх нийгмийн үед Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн голыг нугалж байсан оёмол, сүлжмэл эдлэ­лийн үйлдвэрийн хувь заяаны асууд­лыг хөндөх гэсэн хэрэг билээ. Өчигдөр буюу 2000 он. Тэр цагт манай улс 80 орчим гадаад, до­тоодын оёдлын үйлдвэртэй байжээ. Харин өнөөдөр тэдгээрээс ердөө 20-хон нь “амьтай, голтой” төдий л байна. Бусад нь яасан бэ. Дам­пуурсан, бас эзэд нь “үүдээ түгжчихсэн”. Нэгэн үе сайхан ирээдүй хараг­даж байсан, тус салбарынханд. Дэлхийн худалдааны байгуулла­гын Оёмол, сүлжмэл эдлэлийн хэлэлцээрийн дагуу Монгол Улсын оёмол, сүлжмэл эдлэлийг АНУ-ын зах зээлд тооны хязгаарлалтгүй тааламжтай нөхцөл дор экспортолж байсан. Оёмол, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлийнхний хувьд энэ бол эрчимтэй хөгжлийн үе буюу 1999-2004 он. Тухайн үед дэлхийд алдар­­тай брэнд болох ADIDAS, Ann Taylor Inc, Dawson Forte Cashmere Co зэрэг бүтээгдэхүүнийг монгол ажилчид урлаж байсан юм. Гэвч дээрх хэ­лэлцээрийн хугацаа 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчингүй болс­ноор тус салбарынх­ны хувьд хонгилын үзүүр дэх гэрэл бараг унтарсан. Америкийн худал­дан авагч, захиалагч­дын сэтгэл зүй ч тэрхэн зуур өөрчлөг­дөж, Вьетнам, Малайзын үйлдвэрлэгч­дэд захиал­гаа өгч эхлэн засаг захиргаа нь манай улсын тус салбарт хэрэг­жүүлж буй бодлогыг харзнах, хүлээз­нэх байдалд шилжсэн юм. Хятад, солонгос голдуу эзэд нь АНУ-тай хийсэн хэлэлцээр хүчингүй болохтой зэрэгцэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж, үйлд­вэ­рээ зориуд дампууруулах нэг нь дампуу­руулж, нутаг буцах нь буцах үед үндэсний цөөхөн үйлдвэрлэгч “галаа манах”-аар үлдсэн билээ. Тус салба­рын өнгөрсөн үеийг эргэн санавал бүхэл бүтэн хоёр том үе шатыг туул­жээ. Эхнийх нь гавшгай амжилтын он цаг буюу социализ­мын үе, дараачийнх нь хөрөнгө оруу­лагчдын ивээлд хувь заяагаа даат­гуулсан жилүүд гэж. Үндэсний ста­тистикийн газраас өчиг­дөр­хөн ав­сан мэдээгээр, 2005 оны эцэст нэхмэл эдлэлийн салбарт ажил­лагс­дын нийт тоо 4629 байсан бол өнгөрсөн жилийн сүүлчээр 4799 болж өссөн. Харин хувцас үйлдвэр­лэ­лийн сал­барын нийт боловсон хүчин 2005 оны эцэст 11029, 2006 оны сүүлчээр 4908 болтлоо буур­сан эмгэнэлт дүр зураг харагдаж байна. Оёмол, сүлжмэл үйлдвэрлэл эрхлэгчид яагаад амжилт олохгүй байна вэ? -Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд гуравдагч этгээдийн оролцоо­гүйгээр бие даан экспорт хийх боломж муу. Нэг ёсондоо худалдан авагчидтай шууд харилцах сүлжээ байхгүйтэй адил. -Бараг бүх түүхий эдээ гаднаас импортолдог. -Цахилгаан, дулааны зардал өндөр. -Далайд гарцгүй орны хувьд тээвэрлэлтийн зардал их. -Ажилчдын тоо их байдгаас нийг­мийн даатгалын шимтгэл их төлдөг, идэвхтэй ажиллах хүчин дутмаг…гэх мэт бэрхшээлүүдийг тэд амсч байна. Иймээс ажиллах эрч нь суларч, сэтгэлээр унаад байгаа. Зөвхөн өнөө, маргаашаа аргацааж үйлдвэрээ дам­пуу­руул­чихгүй аваад явах сэтгэл л тэднийг торгоож буй талаар оёмол, сүлж­мэл эдлэлийн зарим үйлдвэрийн удирдлага зовлонгоо тоочиж сууна. Манай улс Европын холбооны зах зээлд 2008 он хүртэл 7200 нэр төрлийн барааг гаалийн татвар төлөлгүйгээр нэвтрүүлэх давуу эрхтэй. Гэвч тус салбар сэхэх бус улам уруудах шатандаа орчихоод байгаа. Хөгшин Европын тансаг хэрэглээтнүүдийн хүсэл таашаалд нийцсэн бүтээгдэхүүн тэр бүр үйлд­вэрлэж чадахгүй байгаа­гаа нууцлах сонирхол холбогдох албан тушаалт­нууд хийгээд үйлдвэр­лэгч­дэд байхгүй аж. Чанар, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр тавьдаг Герман, Итали зэрэг орны захиа­лагч, хэрэглэгчид манайхны гараа гарган байж урласан бүтээгдэ­хүүнийг “Муу байна” хэмээн голж цөөнгүй удаа буцаасан сурагтай. Өмнө нь ч ийм яв­дал олонтаа тохиолдож байжээ. Ту­хайлбал, ADIDAS фирмийн хувцсыг яг дуу­райлгаж хийгээд АНУ руу экс­порт­лоход даавуу, шошго нь ийм, тийм бай­на хэмээн голж, үйлдвэрлэгчдэд бөөн шаталт авчирч байсан удаа бий гэнэ. Одоо бидний анхаарал “Бид 2008 оноос өмнө амжиж экспортын бүтээг­дэхүүнээсээ овоо хэдэн “но­гоон” хуримтлуулж чадах уу” гэдэгт төвлө­рөөд байна. Энэ тухай өгүү­лэхээс өмнө дахиад статистик мэдээ дурдъя. Одоогоос хоёр жи­лийн өмнө нийт 19645 ширхэг сүлжмэл эдлэл экспортолж байсан бол 2006 оны эцэст энэ үзүү­лэлт 17468 ширхэг болж буурчээ. Тоон үзүүлэлтүүдийг харьцуулж суухад, манай улс экспортоосоо илүү импор­тыг дээгүүрт залчихсан гэдэг нь тодор­хой харагдаж байв. Импорт 13633 ам.доллар, экспорт 7543 ам.доллар. Тив тивийн улс дундаас Европын холбооны улстай харьц­сан манай гадаад худалдаа би­дэнд өнгөрсөн оныхоо тайланг “тайлагнаж буй нь” энэ. Европын холбооны улсуудын босго өндөртэй зах зээлд манай оёмол, сүлжмэл эдлэл хэр тэнцэх вэ гэдгээс илүү тээвэрлэлт, 7200 нэр төрлийн барааны төрөл тун “но”-той санагдаад байгаа юм. Тус салбарын экспортын орлогын гол эх үүсвэр болсон орнууд бол АНУ, Герман, Итали. Монголд мэлхийн сарвуу, луус болон илжиг, сармаг­чингийн мах үйлдвэрлээд экс­пор­толдоггүй нь тодорхой. Ёстой л гарт барьдаг хадаг, яндар гэдэг шиг “Made in Mongolia” нэрийн дор өнөөх оёмол, сүлжмэл эдлэл тэр­гүүт­нээ өргөн барьдаг. Салбарын бизнес эрхлэгчдийн хэлж байгаа­гаар бүтээгдэхүүнээ ОХУ-аар дам­жуулан гаргачихад болохгүй зүйл байхгүй гэнэ. Гэтэл орос ах нар тэдэнд дамжин өнгөрөх тээвэрлэл­тийн зөвшөөрөл өгөхгүй, хясчихна. Тэдэн­тэй сайдалцаж, муудалцаж, ёстой бөөн юм болж байж Герман руу гаргадаг гэсэн. Итали руу бү­тээг­дэхүүн экс­порт­­лох. Энэ л хам­гийн хүндрэлтэй гэнэ. Өмнөд хөр­шийн Тяньжин боом­тоор дамжин 40 хоног далай тэнгисийг гаталсан хөөрхий монгол бүтээгдэ­хүүний зарим нь бараг үнэр орох шахан Ром хотын барааг хардаг гэсэн шүү. Дээр хөндсөн сэдвийнхээ учгийг тайлахаар олон эх сурвалжтай уулзса­ны эцэст “Бид 2008 оноос урьтаж Евро­пын холбооны улс руу ахиухан хэм­жээний бүтээгдэхүүн экспортолж ча­дахгүй. Тиймээс ашиг, энэ тэр горьдох хэрэггүй” гэсэн халагламаар хариулт­тай л үлдлээ. Уг нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим давуу эрх эдлэх боломжтой 7200 нэр төрлийн бараанаас боломжтой гэсэн 72 бүтээгдэхүүнийг сонгон “72 to EU” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Сэдэв бүрхэг болсны гол учир до­тоодын бизнес эрхлэгчдэд байгаа бо­лолтой. Тэд одоогоос нэг, хоёр жилийн өмнө хилийн дээс алхаж, зах зээ­­лийн судалгаа хийгээд ирэхдээ “Европын холбооныхон АНУ-ыг бодвол өн­дөр үнэ хэлдэг ч тун цөөхнийг худалдаж авдаг юм байна” хэмээн сонирхол нь илт буурсан шинжтэй ирж байжээ. Гарал үүслийн гэрчилгээ хийгээд хөрөнгө оруулагчдын хүлээлт “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий оёмол, сүлжмэл эдлэ­лийг хэн дуртай нь тив алгасан худалдаал­даггүй. Тэд Гарал үүс­лийн гэрчилгээ хэмээх онцгой эрхийг өвөртлөн бүтээг­дэхүүнээ хил давуулах учиртай. Монголын үндэс­ний худалдаа, аж үйлдвэрийн тан­хи­маас энэхүү гэрчил­гээг авсныхаа дараа тус танхим, гаалийн бай­гууллага хоёрын хяналтан дор экспорт хийх ёстой. Гэвч хяналт алдагд­жээ. Өнөөдөр манай улсын бүтээгдэ­хүүний нэрийн хуудас болсон дээрх гэр­чилгээг хэн хаана дуурайлган үйл­дээд хаа байсан Малайз, Индонез, Хя­та­дын бөглүү мужид гар аргаар үйлд­вэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд халхавч хийн баруун руу гаргаж байгааг чи ч, би ч, тэр гааль хяналтынхан ч бүрэн хянаж чаддаггүй аж.Америк болон Монголын гааль, МҮХАҮТ гэсэн гурвын гурван байгууллага нийлж хянаад ч хүчирдэггүй байжээ. Хята­дууд гарах сиймхий бүрийг алдалгүй ашиглахыг завдаж, АНУ руу бүтээг­дэхүүн экс­портлох квотын сис­тем үйлчлэх үеэр хуурамч “монгол” бүтээгдэ­хүү­нийг өч төчнөөнөөр нь хил давуулахыг оролдож байжээ. Гадаадын хөрөнгө оруулагч­дын сонирхол бүрмөсөн алга болоод дүр­вээд алга болчихсон гэсэн яриа “Үгүй” гэдэг үгээр үргэлжилж байна. Бид Монголд үйлдвэрлэл эрхлээд, үйлд­вэр­лэсэн бүтээгдэхүүн маань хэзээ хамгийн тааламжтай хэлбэ­рээр баруун руу гарах вэ гэдгийг өнөөх дүрвэсэн гэгдэх Хятад, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид хүлээж байгаа аж. Тэдний хувьд, бидний дотоод эргэлзээ, сохор аз туршилт сонин биш, харин АНУ-тай хийх чөлөөт худалдааны хэлэлцээр, тус улс руу оёмол, сүлжмэл эдлэ­лийг экспортлоход тааламжтай байх болов уу, үгүй юү гэдэг л чухал. Зарим нэг нь бүтээгдэхүүнээ Сэм авгынд үе үе цөөн цөөнөөр нь “зочлуулж байгаа ч дуулдах юм. Бид дараа дараачийнхаа дугаарт энэ сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно. С.Баттулга http://www.ardiinerkh.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-10 - “Хаврын гоёл-загвар vзvvлэлт, дизайн сургалт 2007”
Ангилал: Монгол

“Хаврын гоёл” олон хоног vргэлжлэхгvй “Хаврын гоёл-дизайн сургалт 2007” уралдаант наадмын удирдамж гарчээ. Ирэх сарын 11-ний єдєр болох тус уралдааны талаар “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгээс тодруулахад, -Энэ жилийн “Хаврын гоёл”-ыг Монголын дизайнеруудын холбоотой хамтран зохионо. Дизайн урлагийг хєгжvvлэхэд энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд болон оюутнуудын идэвхийг єрнvvлэх, бvтээлийг нь шалгаруулан сурталчлахад уралдааны зорилго чиглэгддэг. -Загварыг ямар шалгуураар шалгаруулах вэ? -Гоёлын, vндэсний, єдєр тутмын /спортын/, уран сэтгэмжийн /авангард/ гэсэн чиглэлээр шалгаруулахаар тєлєвлєсєн. Уралдаанд оролцох бvтээл нь шинэ байх ба сvvлийн vеийн загварын чиглэлийг тусгасан байна. Загварын коллекци нь зургаагаас дээш загвараас бvрдсэн байх ёстой гээд олон зvйлийг уралдааны болзолд заасан байгаа. -Энэ жилийн наадмын онцлог юу вэ? -Ємнє нь гурван хоног vргэлжилж нvсэр ажил болдог байлаа. Энэ жил нэг л єдєр болно. Наадамд оролцогч сургууль бvр зохион байгуулагчдаас гаргасан хуваарийн дагуу сургууль дээрээ оролцогч оюутнуудын бvтээлээр vзэсгэлэн гаргаж, хувцасны загваруудаар уралдаант vзvvлэлт хийнэ. Энэ нь бусад сургуулийн оюутнууд vзэх бололцоогоор хангаж, зориулалтын зааланд зохион байгуулах шаардлагатай. Єєрєєр хэлбэл, шvvгчид сургууль бvр дээр очиж гала тоглолтод оролцох бvтээлийг шалгаруулна. Шалгаруулалт ирэх сарын 5-наас эхэлнэ. -Гала тоглолтын vеэр vзэсгэлэн худалдаа гарах уу? -Сургуулиудаас шалгарсан бvтээлvvдийн vзэсгэлэн гала тоглолтын vеэр гарахын зэрэгцээ эрдэм шинжилгээний хурал болно. Хувцасны шилдэг дизайнер оюутан, график дизайны шилдэг дизайнер, дизайны шилдэг багш, шилдэг эрэгтэй, эмэгтэй загвар ємсєгч гээд арван номинациар байр эзлvvлнэ. Дизайны шилдэг сургуулийг шалгаруулахдаа “Хаврын гоёл-загвар vзvvлэлт, дизайн сургалт 2007” vзэсгэлэнд оролцсон байдлаар нэгтгэж дvгнэнэ. www.unen.mn 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-09 - Yдшийн гоёл жинсэн даашинз
Ангилал: Монгол

Єчигдєр Занаду арт галерейд “Nude” fashion группийн “Хєх гоёл-2” хамтарсан vзэсгэлэн нээлтээ хийлээ. Та бидний єдєр тутмын хэрэглээ болсон ердийн жинсэн хувцсыг уран бvтээлчид жинхэнээр амилуулчихаж. Ажлын, гудамжны хувцас гэгддэг жинсэн хувцас ямар ганган ємд бvр гоёлын даашинз болсныг Та уг vзэсгэлэнгээс сонирхоорой. Yзэсгэлэнд 20 гаруй жинсэн ємд, 10 орчим гоёлын даашинз, 10 орчим шигтгээтэй зураг болон инстолляци бvтээлvvд тавигджээ. Хvмvvс будгаар, тосоор, харандаагаар зураг зурдаг. Тэгвэл “Nude”-ийн зураачид шvр, шигтгээгээр зураг зурдаг аж. Холоос харахад єнгє алагласан уран зураг, ойртоод харахад зайгvй битvv шvр, шигтгээ бvхий зураг байх. Хэчнээн хєдєлмєр, цаг хугацаа зарцуулагддагийг тоочих аргагvй. Тус групп зургаан гишvvнтэй бєгєєд 2005 онд байгуулагджээ. Байгуулагдсанаасаа хойш хамтлаг, дуучдын тоглолтын болон клипний хувцас болон “ТВ-5” телевизийн нэвтрvvлэгчдийн хувцас зэрэг олон загварыг амилуулсан байна. Эдгээр залуус монголын шошготой брэнд ємдийг дэлхийд таниулан vйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаа аж. Тэд єнгєрсєн жилийн тавдугаар сард “Хєх гоёл” нэртэй дан жинсэн ємдний анхны vзэсгэлэнгээ гаргаж байсныг магадгvй Та санаж байгаа байх. Юутай ч жинсэн хувцас хэрхэн хувирдгийг, шигтгээт зураг ямар байдгийг сонирхоод vзээрэй. http://www.unen.mn/ :) Nude-ийн залуус анх их цоглог гарж ирж байсын сүүлийн үед жаахан чимээгүй байхаар нь гайхаж л байлаа. За амжилт, амжилт

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 11 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн