Forever Fashion

2007-05-01 - Торгууд Хувцас
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 01-р сарын 11, 20:36

Торгууд ардын хувцас нь захчин дөрвөд, баяд зэрэг ястны хувцасны загвар, хийцтэй ерөнхийдөө төсөөтэй юм. Торгууд эмэгтэйчүүдийн өмсгөл нь цэгдэг, тэрлэг юм. Торгууд авгайн нударга цомбогор, цэгдэгний мөр дэрвэгэр. Торгууд авгайн тэрлэгний нударга нь гарын ар дагасан хийцтэй, түүний омог (үзүүр) нь бусдаас өргөн, тэрлэгний ханцуйг нэг өнгийн эдээр хийдэг ажээ. Мөн тэрлэгний ханцуйн өргөн нь дөрвөд, баядын авгай, тэрлэгний ханцуйнаас нарийн ажээ. Мөн ойрад эмэгтэйчүүдын дээлэнд хийдэг цагаан гоёл захнаас торгууд авгайн дээлийн цагаан саран зах жижиг ажээ. Торгууд авгайн цэгдэг, тэрлэг хоёрыг бусад ястны нэгэн адил цэнхэр, хөх өнгийн бөсөөр хийх бөгөөд цэгдэг нь тэрэгний уртаас бага зэрэг богино байдаг. Торгууд авгайн нэг чимэг нь үс гэзэгний гоёлго билээ. Үсний гэр, цацгийг хар өнгийн эдээр хийнэ. Өөрөөр хэлбэл, гэзэгний өнгөтэй ижилхэн өнгөтэй эдээр хийдэг байна. Гэзэгний гэрэнд дугуй, гурвалжин дүрстэй мөнгөн гоёлго хадна. Мөнгөн гоёлгыг нэг гэрт долоо, хоёр гэрт арван дөрвөн ширхгийг хаддаг байжээ. Уг гоёлго нь цэцэг ба элдэв амьтны дүрс урласан хээтэй байжээ. Авгай хүний гэзэгний гэрийн үзүүрт хар өнгиин утсаар цацаг гаргадаг байв. Торгууд авгайн ёслолын өмсгөл цэгдэг, тэрлэг, үс гэзэгний гоёлго нь эмэгтэйчүүдийг улам гоолиг, цэвэрхэн үзэмжтэй болгон харагдуулахад тохирсон гоёл байсан ажээ. Тэр өмсгөл хувцас нь уг ястны эдийн болоод оюуны соёлын онцлогийг харуулна, Торгууд эрэгтэйчүүдийн хувцас энгийн хийц загвартай байсан. Тэд эрэгтэйчүүдийн тэрлэгийг хөх, цэнхэр өнгийн эдээр хийдэг бөгөөд тэрлэг дээлийн зах, энгэр, ханцуй, хормойг эргэн тойрон өргөн, нарийн хоёр эмжинэ. Өвөлд торгууд эрэгтэйчүүд хонь, ямааны сайтар элдсэн арьсгар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг байлаа. Торгууд ястны нэг өвөрмөц хувцас бол «тооку» хэмээх эсгий оймсон гутал билээ. “Тооку” гутлыг хонины ноосоор торгууд эмэгтэйчүүд хийнэ. Эхлээд хонины савсан ноосыг дэрсэн сүлжмэл дээр гутал хэвтэй жигдхэн нимгэн зулж, усаар чийглэн, нэг захаас нь дэрсэн сүлжмэлтэйгээ хамт хуйлан өнхрүүлж гараар дарж, дахин задалж түүний зузаан нимгэнийг тохируулан ноосыг эсгий болтол миегнүүлнэ. Дараа нь оймсон гутлаа хэнд зориулж буйгаар хэмжээ авч, мөн дэрсэн сүлжмэл дээрээ хуйлан өнхрүүлж өмсөх хүний хөлөнд багтах хэмжээтэй тоокуг хийдэг билээ. Тооку оймсон эсгий гутлын уланд шир барин, захыг нь хуньж, нарийн шир үдээсээр үднэ. Тооку гутал нь мал сүргийг явган хариулах, ан авд явахад хөнгөн авсаар, дулаахан байдаг.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-01 - Үзэмчин Хувцас
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 01-р сарын 11, 20:38

Үзэмчний дээлийн зах, эн эр хоёрын залгаанд (нутгийн хүмүүсийн ярьдгаар амьсгал) догол гаргадаг бөгөөд зах нь өргөн байдаг. Заримдаа дээлийн захыг эргүүлж өмсдөг тэгэхдээ гадагш эргүүлсэн хэсгийг нь үнэтэй арьс, өнгийн торго хоргойгоор эмждэг ажээ. Ялангуяа эмэгтэйчүүдийн зах өргөн учир төлөв эргүүлж олон өнгийн хоргойгоор эмждэг. Дээлийн захны эмжээрийг дээлийн өнгөтэй зохицуулж хар, улаан, ногоон, цэнхэр өнгийн хоргойгоор хийх нь элбэг ажээ. Эрэгтэйчүүдийн дээлийг өргөн эмжиж байв. Дээлийн урт нь нөмгөнд газар хүрэх, харин бүс бүслэхэд хөлийн шаа зэрэгцэх хэмжээтэй байв. Дээл шууж хөөргөн бүсэлдэггүй, дарж бүсэлдэг ажээ. Үзэмчин дээл (үстэй дээл)-ийн энгэр, ташаа, хормой зэргийн тасам өргөн, товч, шилбэний урт түүний өргөнтэй тэнцүү, товчийг бөсөөр зангидахгүй, урчуудын хийсэн төмөр, зэс, мөнгөн товч хадна. Үззмчин дээлийн нударга (туухай үзэмчин) нь цомбогор, салбан гэж хоёр янз. Залуусынх цомбогор, ахмадынх салбан нударгатай байсан. Өнөөгийн үзэмчин дээлийг нударгагүй, зах, энгэр, ханцуй нь нэг буюу хос тасамтай хийж байна. Харин хааяа дээлийн гадаад хормойг эмжинэ. Мөн дээлийн нь зах нарийн энгэрт зай (амьсгал) хийхгүй, төлөв оноогүй болжээ. Хааяа хөвөнтэй дээл, тэрлэг зэрэгт оноо гаргана. Ууж нь үзэмчин эзэгтэйн ёслолын өмсгөл юм. Уужны энгэр, цээж хоёр нь хөл, алх гэсэн хоёр анги эмжээртэй. Дээд алх эмжээр нь төө урт, сөөм өргөн юм. Хол шилжээр (эмжээр)-ийг өнгийн солонгон тууз, морин саа зэргээр хийдэг. Уужны хормойн захаар шилжээр, өргөн тасам, солонгон тууз, морин саа барьж эмждэгээрээ бусдаас ялгаатай. Уужинд нь баруун, зүүн ташаа хийдэг бөгөөд ар хормойдоо оноотой байдаг байна. Эзэгтэйн гэрт өмсөх уужны урд хормойн гуравны хоёр хувийг болон энгэр хэсгийг эмжээд, бусад үлдэхийг нь эмждэггүй болно. Уужны зөвхөн хөл алхан дээр товч хадна. Уужны урд хормойн дээд алх, хөл алх, тэдгээрийн доод биеэр давхар эмжиж, мөн уужны ар онооны дээд биед хушуу гарган эмждэг бөгөөд ууж бүрийн хоёр ташаанд бэл зүүх гогцоо гаргадаг. Уужны товчны бөгсийг солонгон саанд даруулна. Тэгэхдээ долоон өнгийн солонгон эмжээрийн зөвхөн хоёр өнгөнд нь даруулж хадах ажээ. Уужны урт нь дээлний урттай тэнцүү байдаг. Гэрийн уужнаас гадна гоёлын ууж гэж байдаг. Гоёлын уужинд 7-9 солонгон саа, гэрийн уужинд 5-7 солонгон саа хадаж эмжинэ. Эрэгтэйчүүдийн хантааз нь гадаад, дотоод энгэр, захтай бөгөөд оноог нь улаан, ногоон, хөх гурван өнгийн бөсөөр эмжээрлэн шаглан оёсон байдаг. Эмэгтэйчүүд голдуу ногоон, улаан, цэнхэр цамц өмсдөг. Харин эрэгтэйчүүд энгэр, зах, ханцуйг нь эмжсэн цагаан цамц өмсөж, ахмадуудын цамцанд нэг товч, залуусынхад хошоод товч хадсан байна. Цамцыг цээжмэг гэх бөгөөд түүний гадаад хормойг суман энгэр гэж нэрлэнэ. Цамцанд даавуун товч хадахгүй. Цамц нь урт, богино гэж хоёр янз байсан юм. Урт цамцны зах, энгэр нь дээлийн зах, энгэрийн хийцтэй адил бөгөөд эмжээртэй байв. Урт цамцыг дулаан улиралд гэр зуур өмсөнө. Зуны өмдийг цагаан өнгийн бөс буюу даалимба, ямбуугаар хийнэ. Өмд нь унаа унахад бие барихгүй, уужим, бөх, мөн сэрүүн байхаар бодож тохируулсан байна. Гутлыг булигаараар хийж өмсдөг. Үзэмчин гуталд хээ угалз тавьдаггүй байжээ. Харин сүүл үед хааяа угалзтай гутал өмсдөг болсон. Оймсны хараанд нохой , сүүл, догол хүрээ, хос зээг хээ гаргаж гоёдог ажээ. Гутлын улыг цаас, шир, эсгий мэтийн зүйлээр хийнэ. Үзэмчин гутлын хушуу даруу байдаг онцлогтой. Хийсэн эдлэлээр гутлыг ялган нэрлэхийн сацуу, жилийн аль улиралд ямар ажил хөдөлмөрийн үед өмсөж хэрэглэх зэргээр ялгана. Үзэмчин малгайн оройд хүрэн өнгийн бөсөөр зургаан хушуу бүхий тав хадаж, түүнийг тойруулж саагаар эмжинэ. Малгайн бүч нь голдуу цэнхэр өнгөтэй байсан ажээ. Үзэмчин өвлийн малгайн орой нь зургаан хушуутай хөл угала бүхий чимэгтэй, зангидсан товчтой, улаан утсан цацагтай байв. Малгайн оройг хөвөн зулж ширсэн байжээ. Малгайн ар шил, урд саравчийг оёж хийсэн байдгаараа онцлог. Өвлийн малгайг тэргүүнд шууж өмсөх, сөхөж өмсөх, бүчилж өмсөх гэж гурван янз. Ердийн үед өмсөх дугуй малгайн оромд улаан буюу хүрэн өнгөөр хийсэн тав бүхий хар, улаан өнгийин цацагтай, малгайн ар шил болон урд саравч нь цэнхэр, ногоон өнгөтэй байсан ажээ. Үзэмчин дугуй малгай нь залаа, товч (даавуугаар товч зангидсан), найман салаз хушуутай тавтай бөгөөд түүнийг тойрсон алтан утсан угалзтай байв. Ийм малгайн оройн дугуй хүрээг ширсэн байдаг. Дугуй малгайн ар шилийг буулгах, дотогш нь чихэх гэж хоёр янз хийнэ. Мөн уг малгайг сөхөж тавих, хавчигдэж өмсөх гэж хоёр янз. Үзэмчин ахмад хүний малгайн цацаг богино. Харин залуучуудын малгайн цацаг урт байдаг. Үзэмчин нар малгай, үсний гэр (чиргүүл)-бэл, сүйх ээмэг, уужийг төрийн таван эдлэл гэнэ. Үзэмчин авгайн гоёлд татуур, хүзүүний зүүлт, сүйх, пайз, ээмэг, чиргүүл орно. Сүйх нь ээмгийг төлөөлөх эд юм. Хувцасны өнгө нь эрэгтэйчүүдийнх хөх, цэнхэр, эмэгтэйчүүдийнх хүрэн, ногоон голдуу байдаг. Үзэмчин бөхийн өмсгөл (зодог, шуудаг) халхаас өвөрмөц байжээ. Үзэмчин бөхийн цээж өмсгөлийг булигаар, бөсөөр хийх бөгөөд түүний гадна талд төмөрлөг дугуй толь, товруу хадаж гоёдог. Бөхийн шуудагны гадна талаар туушуу гэж нэрлэдэг төмөрлөг товруу гоёл хадаж түүн дээр хээ угалз гаргасан байна. Туушуу нь усан угалз, араа хамба, голд нь пүүз хээ тавих ажээ. Бөх хүзүүндээ гоёл чимэг болгож панс, дурдан хэлхэж зүүдэг байсан ажээ. Үзэмчин нар уй гашуудлын тусгай хувцас хэрэглэхгүй боловч учирсан зовлонг бусдад мэдэгдэхийн тулд малгайн залаа авч, бүсийг ороож бүсэлдэг байсан. Мөн уй гашуудлын үед бүсийг гогцоо гарган, үзүүрийг унжуулж бүсэлдэггүй. Хүн нас барахад бие биеийн мэндийг лавлахгүй, харин ажил төрлийг нь асууж лавлах ёстой аж. Мэнд асуувал хүний ам асуусан гэж үзнэ. Бас тамхилах ёсгүй. Өнөө үед торго, минчүү, сатин, жигүүн, даалимба зэргээр дээл хийж байна. Хурган, сэгсүүргэн дээл өвөлд өмсөнө, Зун сэрүүн үед торго, саатай торго, даавуугаар дээл хийнэ. Залуучууд торгон өмд өмсөж, дээлээ хөөргөж нэлээд доогуур өргөн ороож бүс бүслэх болжээ. Одоогийн дээлийн оёдол бага, хийц хялбархан. Өнөөгийн дээл оноогүй, тасам нарийхан болжээ.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-01 - Ойрад Монголчуудын Хувцас
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 01-р сарын 11, 21:25

Ойрад эмэгтэйн цэгдэг уужны хормойг тойруулан гурван хуруу өргөн эмжиж, дотор талаар нь хоёр хуруу өргөн, долоон өнгийн солонгон тасам татаж, түүний дотор талаар утсан сүлжээ гаргаж шаглан оёдог аж. Цэгдэгний ар талд цээж бие хүртэл оноотой, өвөр тал задгай. Цэгдэгний өнгө хөх бөгөөд улаан, шар хоргой тасамтай, түүний ар онооны байр нь урд хормойтойгоо ижил тасамтай байна. Ойрхон хоёр бөсөн товчтой, тэр нь хоргой эмжээрийн өргөнтэй тэнцүү урттай байдаг. Уужны хоёр суганд товчны шилбэтэй, түүнээс хар өнгийн уут уяж, доод хэсгийг нь цэнхэр, ягаан, цагаан, хүрэн, шар өнгийн эдээр тасамдаж хажуугаар нь усан долгио дүрслэх байдлаар улаан, цагаан өнгийн саа хадаж гоёоно. Цэгдэгийн хоёр ташаанд хэтэвч хадаж, түүнээс нусны өнгө өнгийн алчуур зүүж гоёоно. Баяд эмэгтэйн цэгдэгний хормойг эргэн тойрон өргөн эмждэг бол дөрвөдийн цэгдэгний хормойг нарийн эмжих ялгаатай. Цэгдэг нь цагаан өнгийн бөсөөр хийсэн захтай бөгөөд үүнийг Алтайн таван богдый ноён оргилыг хүндэтгэж ингэдэг гэхээс гадна бас цагаан өнгийн алчуурт хүүхэд өлгийдөж дайнаас авч гарсан гэдэг ардын домгоос улбаатай гэлцэнэ. Чигээ уух ёслолын үед охины өмнөх улаан цувны захны ард цагаан бөс хадах нь эх хүний цагаан сэтгэл бэлгэдэх ёстой гэдэг. Эхийн цагаан сүүний харамж гэж ардын уламжлалт заншил ч байсан. Мөн дөрвөд бэр хадам аавын гэрт цагаан бөсөөр нүүрээ далдлан ордог заншилтай ажээ. Цэгдэгний захны хуниасыг 8-12 гэсэн тэгш тоотой хийж, гоёлоо болгоно. Баяд авгай дээлний өнгө хөх, энгэр нь задгай, дотоод, гадаад энгэрийг хоёр хуруу өргөн сулжээгээр эмждэг. Утсан сүлжээний дотор талаар цэнхэр, хүрэн, ягаан дөрвөн өнгийн саа, гадна биеэр нь ногоон, шар өнгийн бөсөөр тасамдана. Тасам, солонгон саа хоёрын өргөн тэнцүү байдаг. Авгай дээлний ташааг дөрвөн хуруу өргөн, хар хилэнгээр эмжиж дотор биеэр нь цагаан, ягаан, ногоон, хүрэн өнгийн солонгон саагаар хадна. Нударга (нудрам) нь унаган туурай хэлбэртэй, хурцавтар омогтой. Дээлийн ар хормой, дотоод энгэр хоёрыг дээлийн өвөр энгэр, ханцуй хийсэн бөснөөс өөр өнгийн бөсөөр хийдэг. Дээлний энгэрт дөрөв, суганд нилээн олон товч хадна. Баяд сэвгэр (охин) нөхөрт гарч хурим ёслолын өмсгөл өмсөх өдөр өөрийн бүсэлж байсан бүсээ дүүдээ бэлэглэж, айлын бэр болоод бүсгүй явна. Харин охины эцэг, хүргэн хүүд дээлийн бүс өгч, түүнийг охины эх нь бүслүүлж, баруун ташаанд нь цагаан өнгийн бөс зуүж, ташаа цайлгах ёс гүйцэтгэдэг байв. Айлын бэр болсон эзэгтэй сэвгэр (охин) үедээ өмсөж байсан хувцсаа төрсөн гэртээ бэргэнээр хүргүүлдэг заншилтай. Ойрад монголчууд нэлээд олон төрлийн малгай урлаж хэрэглэсээр иржээ. Сээтэн малгай нь хэвсэг, чихэвч, салхивч, бүч, сагалдарга, сампин, залаа, орой гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг. Сээтэн нь гоёлын малгай учир ардууд үргэлж хэрэглэж байсангүй. Минж, булга, үнэг, цагаан хурганы арьс хадаж дулаална. Сээтэн малгай суурингийнх, малчдынх гэж хоёр янз. Хот газрын хүмүүсийн малгайн сампин, залаа хоёр нь улаан өнгөтэй, хэвсэгний дотор нь цэнхэр, харин малчдынх залаагүй, богинохон бүчтэй ажээ. Баяд, дөрвөд эмэгтэйчүүд юүдэн малгайг өргөн хэрэглэнэ. Юүдэнг алхан хээ, битүү уялга тавин ширж гоёосон байдаг, Дуулга: малгай нь нам шовгор оройтой, ширж хавсан оёдол бүхий чихэвчтэй, хар, улаан, цагаан хурганы арьсаар гадарласан байна. Дөрвөн: чихтэй тоорцогны баруун, зүүн чихэвч нь эрүү хүрэх урт, хойд, урд чихэвч нь ахар байдаг. Зургаан тал хушуу нь торго, хоргой хавчаартай. Ийм тоорцгийг ихэвчпэн эмэгтэйчүүд өмсдөг. Тоорцог малгай нь хүрээтэй, ар шилдээ оноотой, хойд омог нь хурц, бүсэнд хүрэх бүчтэй юм. Тийм малгайг эмэгтэйчүүд голдуу өмсдөг. Тойруул тоорцог: нь гадагш эргэсэн хүрээтэй, орой нь шовгор юм. Эмэгтэйчүүдийнх намхан оройтой, эрчүүдийнх арай өндөр оройтой байдаг. Царцаа хар: Хажуу талаас нь харахад царцаатай төстэй малгайг ойрадууд ийнхүү нэрлэнэ. Энэ малгайг ахмад эрэгтэй, эмэгтэй хүмүүс өмсөнө. Халибан малгайг бэр мордоход болон чигээ (цагаа) уухад өмсөж явдаг байсан. Мөн хавар, намар ч бас өмсдөг бөгөөд энэ малгайн оройг цэнхэр бөсөөр шаглаж оёсон байдаг. Орой шовгор, чих дэрэвгэр малгай юм. Шил нь өргөн, ахар. Халибан малгайг улаан өнгийн бөсөөр гадарлах нь элбэг. Туйв малгай нь: (тоорцог) орой дээрээ сампинтай. Баядуудын туйвын сампин том, урт цацаг, залаатай. Дөрвөд малгайн цацаг богино, сампин бага. Туйв малгайд бүч хийдэггүй ажээ. Туйвын цацаг залаа нь ар дал, мөрөн дээгүүр унжиж явдаг аж. Баядууд товь малгайг хавар, намар, зуны сэрүүнд өмсөнө. Энэ малгай нь 6-8 хушуунаас бүрдэх бөгөөд орой дээрээ жинстэй (сампин) түүнээс салбарласан улаан өнгийн утсан цацагтай байдаг байна. Малгайн гадар нь хар, хөвөө нь 2-3 хуруу өргөн байдаг бөгөөд баяд гоёлын товь малгайн сампин том, залаа урт байдаг аж. Ажлын товь малгайг хар цоохор өнгийн торго бөсөөр хийж, хошмог тавилгүй цулгуйгаар нь өмсөнө. Малгайн оройн хушуу залгах оёдлын дагуу, хөвөөний адил өнгийн эдээр чимхээр хийдэг аж. Малгайн оройн хушууг улаан өнгийн бөсөөр, сампинг түүнтэй ижил өнгөөр хийнэ. Баядууд хавар, намарт үстэй дотортой, чихтэй тоорцог малгай өмсдөг. Тоорцгийн оройн гадрыг улаан бөсөөр хийж, түүн дээр хэрэмний сүүл хадан, цэнхэр залаа гаргана. Оёхдоо оройн хушууг нь тойруулан шагладаг. Тоорцог нь дөрвөн чихэвчтэй, чихний хэвсэг нь том, харин магнайн чихэвчин хушуу нь жижиг, ахар юм. Өвлийн сээтэн малгайн өнгийг цэнхэр бөсөөр дотрыг хар өнгийн үсээр доторлодог. Малгайн оройд цагаан өнгийн бөсөөр дугуй тав хадаж, түүнийг тойруулан улаан цоохор хоргойгоор имхэрдэн чимхээрдэнэ. Тав хийсэн тэр эдээр сампин хийдэг. Малгайн оройг хуньж оёод улаан өнгийн залаа гаргадаг. Баяд малгайн шил нь дал хүрэх урт, саравчгүй байхад, дөрвөд малгайн шил нь ахар, мөн баяд малгайн орой өндөр шовгор, дөрвөдийнх намхан ажээ. Далаа бүрхсэн шилтэй малгайтай баядууд гэж ярьдаг. Ойрадууд голдуу хөх өнгийн бүс бүсэлдэг бөгөөд хүний толгойг тав ороох хэмжээтэй урт байх ёстой гэж үзнэ. Харин тэлээ нь толгойг гурав ороох урттай байвал зохистой гэнэ. Ойрад монголчууд сэвгэрийн (охин) дээл, тэрлэгний гадрыг хөх өнгийн бөсөөр өнгөлж, улаан өнгийн эдээр эмждэг, Мөн баяд, дөрвөдийн сэвгэрийн дээл, тэрлэгний каазны (хиаз) өнгө бас өөр өөр байсан ажээ. Охидын дээл, тэрлэг нударгагүй харин ханцуй нь хөвөөлөн хошлог тавьсан байдаг. Ханцуйн ба захны тасамны оронд цэцэг хээ буюу нийтгэсэн өнгийн утас дарж оён гоёоно. Сэвгэрийн гэзгийг харин салаа болгон самнах заншилтай байсан. Үүнд: сэвгэрийн тэргүүний магнайд 8, ар шилд 8, хоёр шанаанд 4, бүгд хорин салаа гэзэгтэй байжээ. Гэзэгний үзүүрт хар утсаар хийсэн 6-36 салаа цацагтай. Хув, шүр зүүдэг аж. Үүнийг боодог гэнэ. Гэзэгний гэр (тохог) (тохнуг) дөрвөд, мянгадынх хормой шүүрэх урт, харин өөлд ба урианхайнх өвдөг хүрэм, захчингийнх өвдөг өнгөрөм урт ажээ. Айлын бэр болохдоо хорин салаа гэзгээ хоёр салаа болгон самнаж, энгэр рүүгээ тавьдаг билээ. Чихнийхээ ар биеэр гэзгээ хоёр хэсэг бопгон сүлжээд дугтуйд хийж, түүний үзүүрт тохог зүүдэг. Айл гэр болох эр, эм хоёрын гэзгийг нийлүүлж самнадаг байжээ. Үүнийг охины эх самнана. Бас нөхөр болох залууд охины боодгийг зүүж өгдөг ёс байсан аж. Дөрвөд гутал гурван давхар ширэн ултай. Баяд гутал эсгий ширмэл улын гадуур дан шир ултай байв. Гутлын улыг эсгийгээр эсгэн ширж хийхдээ түүний ирмэгийг тойруулж улайтгасан төмөр хайруулаар хайран, өөг аваад улыг тойруулан олон давхар даавуу барин оёж бөхөлдөг. Эсгий ултай гутлаас гадна ямааны арьсаар хийсэн ширзн ултай гутал бас байдаг байв. Ямааны арьсан гутлыг ул, зуузай, хавчаартай хийж, эрэгтэй, эмэгтэйчүүд өмсдөг. Түүний оймсыг түрий зулагтай нь хамт ширсэн байдаг. Оймсонд эмжээр, ул, хушуу, түрий, хараа, халаа гэсэн хэдэн зүйл буй. Түүнээс эмжээрийг сарьсаар, хараа болон халааг савхиар урлана. Оймсны халаа нь эмээлийн дөрөөний сураас харааг хамгаалдаг. Цараг нь адуу, үхрийн ширний үсэн талыг дотогш харуулан, гаднаас нь оёж хийсэн богино түрийтэй гутал. Захчингийн энэ гутал нь ширэн ултай, гутлын боомонд улаан өнгийн утсаар хийсэн гоёлготой. Энэ гутлын ар өсгийд хушуутай, энэ нь урд хушуутайгаа адил. Дөрвөд гутлын хушуу мунтгар, өргөн, тавиу байдаг. Эсгий бойтгийн толгой, түрий хоёр үргэлж, улыг нь гадна талаас оёсон байдаг. Эсгий дотортой учир оймсгүй өмсөнө. Эмэгтэй дээлний нударгыг ойрадууд цардаж хатуулгатай хийнэ. Баяд авгай дээлийн нударга том дөрвөдийнх жижиг байдаг. Ойрад авгайн нударга нь гарын ар дагасан байдалтай, түүнийг буулгах ёсгүй үргэлж дэрвэгэр байна. Харин эрэгтэй хүний дээлийн нударга сөхөөстэй явдаг боловч, золгох, даарах, дээл тайлах үед нударгаа буулгана. Өөлд авгайн нударга сөхөөстэй явдаг. Тэдний цэгдэг нь ахар ажээ. Ойрадууд бог малын арьс, нэхийгээр дээл хийхдээ зах, энгэр, хормойны байр зэргийг тойруулан хар өнгийн бөсөөр өргөн, нарийн хос эмжинэ. Тэдний дээлийн хормой урт, хоёр ташаандаа оноотой, зах өргөнөөрөө онцлогтой байв. Эргүүлэг захыг ахмад эрэгтэйчүүдийн дээлэнд хийдэг. Арьсан дээлийг хийхдээ, ямааны халцгай арьсыг бөсөөр гадарлан захыг нь үргэлж эсгэнэ. Арьсан дээлийн зах нь дөрвөдөд нарийхан, баядад өргөн байдаг ажээ. Ямааны арьсан заргаг урт ханцуй, хормойтой, хар өнгийн бөсөөр хормой, энгэрийг трйруулан дан чимхээрдсэн байдаг ажээ. Баядын дээл, тэрлэгийн хормой эргэн тойрон өргөн эмжээртэй байсан байхад дөрвөдийнх дээл, тэрлэгний хормойд эмжээр ховор байсан ажээ. Мөн баяд дээл, тэрлэгэнд кааз хийх нь элбэг, харин дөрвөдөд ховор байсан. Зуны улиралд ойрадын залуучууд ахархан шалбуур өмд, ахмад хүмүүс урт өмд өмсөж байсан. Цамц: Бөс эдий бүгтрэн ухаж эсгээд цамц хийнэ. Цамцны энгэр, зах ханцуй зэргийг өргөн нарийн хос эмждэг ажээ. Хотон нар цэгдэг, тэрлэг хоёрыг хар өнгийн эдээр хийдэг өвөрмөц онцлогтой. Тэдний цэгдэгний ханцуй гарын тохой хүрэх богино байдгаараа бусдаас ялгаатай. Цэгдэгний ар шил, жавчигны иш (гэзэгний гэр) хоёрыг улаан өнгийн бөсөөр хийдэг. Мөн авгайчууд нь үс гэзгээ хоёр сүлжин, холбож ар нуруу руугаа тавьдаг. Эмэгтэйчүүдийн дээл, тэрлэг нь нударгагүй, мөн эрэгтэйчүүдийн хувцсанд нударга ховор хийдэг байсан юм. Захчин хувцас: Захчин эмэгтэйчүүдийн дээл, тэрлэг нь мөрний гоёлго түнтгэргүй, тэрлэг нь цагаан бөсөөр хийсэн саран захтай, гарын ар дагасан байдалтай, жижиг дэрвэгэр нударгатай (унаган туурай) түүнийг үргэлж буулгаастай байлгадаг заншилтай. Захчин авгайчуудын хамгийн сонин өмсгөлийн нэг нь цэгдэг бөгөөд тэр нь дэрвэгэр мөртэй, энгэр нь эгц шулуун агаад хоёр товч шилбэтэй, цэгдэгний энгэр, хормой, ханцуйн үзүүр зэргийг өргөн нарийн хоёр эмждэг байв. Цэгдэгний мөр, хормой, энгэрийн тасам гоёлгыг цагаан цэнхэр өнгөтэй бөсөөр хийдэг бөгөөд тэрлэгний энгэр, зах, нударганы эмжээрийг мөн адил өнгийн эдээр урладаг. Тэрлэг, цэгдэгний цээжийг бариухан, хормойг элбэг хийж байсан, Гэрийн цэгдэгний урд хормой ахар, хойд хормой яльгүй урт байдаг. Тэрлэгний ханцуйн уг их уужим (40-60 см) байхад, ханцуйн угнаас доош нарийсган хийдэг байсан байна. Авгай хүний гэзэг үсний гэрийг хар өнгийн хээтэй бөсөөр хушуу гарган хийж, цэгдэгний энгэрт хадна. Үсний энэхүү даруулгын үзүүрийг өргөн, нарийн хос эмжээрлэн гоёж, түүний үзүүрэзс сүлжмэл утсан гоёл зүүж, мөн түүний доод биеэс хар энгийн утсаар хийсэн урт цацаг зүүдэг байсан. Захчин эмэгтэйчүүдийн хувцас энгийн хийц загвартай, зүүнээс баруун тийш зөрөх энгэртэй, энгэр, зах, суга, ташаандаа 1-2 товч шилбэтэй ажээ. Хонь, ямааны элдсэн арьсаар дээл хийж, дээлийн зах, энгэр, хормойг хар өнгийн (хилэн) бөсөөр өргөн, нарийн хос эмжин гоёдог байсан аж. Хонь, ямааны элдсэн арьсны үсийг авч тарзан нэхий болгож, түүгээр зун, намар, хавар өмсдөг хувцас хийдэг байв. Харин сахлаг ба нимгэвтэр үстэй арьсаар бол өвөл, хавар, намрын сэрүүнд өмсөх хувцас хийж байсан. Дээлийн ташаанд оноо гарган, түүний хөвөөг дагуулан эвэр угалз тавин эмжинэ. Эрэгтэйчүүдийн дээлэнд хар хилэн ба хар хурга, ишигний арьсаар цомбон туурай нударга хийдэг байсан. Дээлийн заханд тусгай эдээр давхар зах хийж, гоёж байв. Хамрын тамхины дайланг зүүн ташааны өмнө биед дээлийнхээ бүсэнд хавчуулан явдаг заншилтай байв.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-01 - Хурдан морь унах хүүхдийн хувцас
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 08-р сарын 13, 14:44

Эрийн гурван наадмын нэг хурдан морь унах хүүхэд өнгө өнгийн цамц, өмд, шовгор малгай, хөлийн өвдөг, гуя,хамгаалах туухуувч өмсдөг. Хүүхдийн өмсөх цамцны ар, өвөр, энгэрт тоонолжин хээ, мөн туухуувчны гуяны өмнө хэсэгт пүүз, ланз хээний аль нэгийг гаргаж оёдог. Хурдан морь унах 5-13 насны хүүхдийн өмсгөл нь бас баатар чадал, хурдан түргэнийг бэлэгдсэн өлзий, зоос, ланз, таван нүд, эрвээхий, хараацай, соёмбо зэрэг гоёлготой байдаг. Хурдан морины хүүхдийн өмсгөл нь хамгийн хөнгөн авсаархан зүйлээр урласан цамц, ахар өмд, гутал, туухуувч, хүүхдийн тэргүүний магнай хэсгийг гоёх шовгор малгай юм. Хурдан морийг таваас есөн насны охид, хөвгүүд унаж, дээрх хувцсыг емсөнө. Харин арваас арван гурван насны хөвгүүд тохом оломлон татсан хурдан хүлгийг хөл нүцгэн зайдан унах нь олонтаа, Ийм учраас хурдан морины хүүхдийн хувцас бол: Нэгдүгээрт уг хүүхдийн нас, бие бялдарт тохирсон, хоёрдугаарт: Морь унаж уралдахад зохицсон байдаг болой. Монгол ардын үндэсний уламжлалт хувцас анх буй болсон цагаасаа хойш тасралтгүй хөгжин, урьдын зарим элемент нь мартагдаж, бас шинэ элемент буй болсоор иржээ. Өөрөөр хэлбэл, монгол хувцасны үлгэр загвар, түүнийг хийх, оёх арга нарийсаж өмсөж хэрэглэхэд тохиромжтой болсоор ирсэн аж. Ялангуяа 1921 оны ардын хувьсгалаас хойш монгол үндэсний хувцсанд мэдэгдэхүйц шинэчлэл гарч, ихээхэн өөрчлөгдсөөр байна. Энэ нь тус орны нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны хөгжлийн үр дагавар болон гарч ирсэн түүхэн зайлшгүй зүйл мөн. Нөгөө талаар монгол ястнуудын хоорондын харилцаа улам ойртон нягтарч бие биедээ нөлөөлөх соёлын харилцаа холбоо нь өргөжин хэрэгцээ сонирхол нь нэгдмэл болсоор байгаагийн тусгал болно. Ардын хувьсгалын ачаар монголын соёл, боловсрол урьд үзэгдээгүй хурдан хөгжиж, ард түмний нийгмийн амьдрал жигд дээшлэн, аж төрөх хэлбэр нь ерөнхийдөө нэг хэв төрхтэй болжээ. Монголын нийгмийн хөгжил, ястнуудын хоорондын харилцаанд гарч буй энэ гүнзгий өөрчлөлт нь нийгмийн анги давхаргын хоорондын ялгааг улмаар арилгаж, нэгдмэл социалист аж төрөх ёсыг төлөвшүүлж, ингэснээрээ орчин үеийн угсаатны хөгжлийн шинж төрхийг тодорхойлж байна. Нийгэм, соёл, угсаатны энэхүү өөрчлөлт, хөгжилт нь монгол үндэсний соёлын уламжлалт элементийн нэг хувцсанд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, урьдын орон нутгийн бөглүү, хязгаарлагдмал байдал арилж, социалист соёл иргэншил идээшил болж, социалист монгол үндэстэн бүрэлдэх явцад монголын ястнуудын уламжлалт хувцас орон нутгийн урьдын шинжээ улам улмаар гээж, монголын нийтлэг шинж нь товойж, хувцасны нэгдмэл хэв загвар, хийц маяг буй болсоор байна. Энэ нь монгол үндэсний хувцас үгүй болж байна гэсэн үг огт бус, харин монгол хувцсанд бусад ард түмний социалист соёлын нөлөө тусаж, нэг талаар улам хэрэгцээ шаардлагад нийцтэйгээр урагшлан хөгжиж, нөгөө талаар интернационалч шинж бүрдсээр байна. Бидний судалгааны хэрэглэгдэхүүнээс үзвэл, малчин ардууд өөрсдийн үндэсний дээл, гутал, бүс, малгайгаа бараг хэрэглэсээр байхад хот суурин газрын оршин суугчид, ялангуяа эрэгтэйчүүд европ хувцас өргөн хэрэглэж байна. Энэ нь нэг талаар монгол үндэсний уламжлалт хувцас нь мал аж ахуйн нөхцөл, байгалийн цаг ууртай маш нарийн уялдан боловсорсон учраас өнөөгийн малчдын ахуй амьдралд илүү зохимжтой байгаа, нөгөө талаар суурин амьдралд европ хувцас илүү зохимжтойн гэрч болно. Өнөө үеийн монголчуудын өмсөж буй хувцсыг нэгдүгээрт монгол хувцас, хоёрдугаарт монгол, европ хосолсон хувцас, гуравдугаарт европ хувцас хэмээн ялгаж хэлэлцэж болохоор байна. Монгол хувцсыг хот суурин газрын оршин суугчид өмсөх нь багасаж байгаагийн зэрэгцээ монгол хувцасны уламжлалт хийц, загварт ч өөрчлөлт гарч, урьдын олон чимэг хийхэд нарийн төвөгтэй эд, элемент нь багасаж, энгийн хялбар болсоор байна. Энэ нь юуны өмнө өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагатай холбоотой юм. Монгол хувцсанд гарч буй шинэ элемент, хэлбэр хийц, шинэчлэл нь нөгөө талаар эдэлж хэрэглэгчдийн гоо зүйн таашаал, хэрэглээний соёл үлэмж дээшилж байгаагийн тусгал болно.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-01 - Бөхийн өмсгөл
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 08-р сарын 14, 18:22

Бөхийн өмсгөлийг ард түмэн өөрсдөө урлаж бүтээсэн түүхэн уламжлалтай. Бөхийн өмсгөлийн дотроос хамгийн гол нь зодог, шуудаг юм. Учир нь энэ өмсгөл нь бөх барилдаж хүч тамир шалгаруулах үед уран мэх хийх, барих барьц олоход хамгийн тохиромжтой. Мөн бөхийн авхаалж самбаа шалгаж, нөгөө бөхийн мэх хийх зуур барьц олоход зориулагдсан байдгаас зодог, шуудаг бол тусгай зориулалтын өмсгөлийн нэг болно. Энэ өмсгөл бөх хүний бие бялдар, хүч чадлыг үзэгчдэд илтгэхэд нэн тохиромжтой. Бөхийн өмсгөл үе дамжин өвлөгддөг ёстой болохоор хойч үеийн хүмүүс нь өвөг дээдсийн хэмжээ, биеийн чац, ямархуу байдалтай байсныг мэдэгдэхэд чухал хэрэглэгдэхүүн болно. Одоогоос зуу гаруй жилийн тэртээх Өсөхбаяр агсан аваргын зодогны нэг ханцуйн үзүүрээс нөгөөг хүртэл 192 см, захны голоос хормой хүртэл 50 см, суганы орчмоор өргөн нь 72 см мөрний шонтгороос ханцуйн үзүүр хүртэл 74 см, ханцуйн бугуйн өргөн 11:14 см, бүдүүн булчингийн ханцуйн өргөн 20 : 20 см байсан ажээ. Бөхийн зодог нь ханцуй, ар цээж бүхий цамцны загвартай төстэй боловч харин энгэргүй байдаг онцлогтой. Зодогны ханцуйн үзүүрт уяа боолттой, түүний элэг бүсийг зөөлөн эд, хадгаар хийдэг. Бөхчүүд элэг бүсээ чанга, сул бүсэлж уях нь барилдахад чухал ач холбогдолтой. Зодгийг бөх бөсөөр урлах бөгөөд түүнийг хос мяндсан утсаар товшиж оёдог байна. Зодогны хормойн ирмэг тойруулан 3-4 хуруу өргөн зэрэгцүүлэн товшиход өмсгөл их бөх болдог байна. Зодогны ар далбааны голд дөрвөн хүчтэн бар, арслан, гарьдлуу хооронд нь ноцолдуулан урлаж оёдог. Мөн зодог шуудагт нацагдорж, аман хүзүү, хуяг зэрэг хээ угалз их байдаг нь уг бөх дийлэгдэшгүйн бэлгэдэл ажээ. Шуудаг бас өвөрмөц хийцтэй. Шуудгийг бөх бөсөөр урлах бөгөөд хоёр ташаандаа суран уяатай байдаг ажээ. Бөхийн өмсгөлийн зайлшгүй нэг элемент нь монгол гутал даруй мөн. Монгол гутлын ул хавтгай, өргөн байх учир маш суурьтай. Мөн цохих, таших, хавсрах, өлгөх зэрэг хөлөөр хийх мэхэнд монгол гутал туйлын тохиромжтой. Барилдах үед гутлаа ногтлон боодог, тэр боолт нь гутал ханзрах, нөгөөтэйгүүр хальтрах, гулсах зэргээс хамгаална. Мөн гуталд хонгоны (түрий) боолт хэрэглэх бөгөөд түүгээр гутлын түрийний урд талын омгийг хумхиж, эрээн будүүн булчингийн дээгүүр даруулан боодог. Түрийний боолтыг тусгай булигаар сарьсаар угалз тавин урлаж хийнэ. Боолт нь хөлд гутал холхихгүй, нөгөө бөхөд барьц өгөхгүй, түрүүг нэг газар хөдөлгөөнгүй барих зориулалттай. Бөх хүн цуулсан нарийн хулс түрийлж хөлөө хамгаалдаг байсан ажээ. Бөхийн өмсгөлийн нандин зүйлийн нэг нь малгай юм. Энэ малгай нь дөрвөн чихэвчтэй, орой дээрээ зангидсан сампин товчтой. Бөхийн зодог, шуудгийн өнгө ардын бэлгэдэлтэй холбоотой. Нэлээд сүүл үед аймаг, хошуу, нутгийн бөхчүүдийн өмсгөлийн өнгө онцгой ядгарч байжээ. Манж Чин улсын үе, Богд хаант Монголын үед богдын шавь нар цөм улаан өнгийн өмсгөлтэй барилдаж байсан байхад нөгөө дөрвөн аймаг, хошуудын бөх цэнхэр, хөх цэнхэр өнгийн өмсгөл хэрэглэж ирсэн түүхэн мэдээ байна. Бөхийн, зодог, шуудаг тусгай зориулсан өнгөтэй байснаас гадна заан цол авах хүртэл хамбан өмсгөл өмсөхгүй, начингаас доош цолтон цөм чисчүү, цолгүй бөхчүүд даавуу, даалимба эдээр өмсгөлөө хийдэг горимтой ажээ. Бөх хүн зодгийг өмсөхдөө урьдаар элэг бүсээ уяж, дараа нь бүсэндээ эвхээстэй буй хос ханцуйг тайлж, өмсөх горимтой. Зодгийг тайлахдаа урдаар бүсээ тайлж, тэргүүн дээгүүрээ урагш мултлан, сүүлд нь ханцуйнаасаа хоёр гараа мулталдаг. Алдарт сайн бөхчүүд өндөр насанд хүрээд, өөрийн өмсгөлөө төрсөн хүүдээ болон хамгийн ирээдүйтэй сайн бөхөд дурсган, зодог тайлах ёслол хийдэг байв. Мөн бөх хүн наадамд барилдах үед цог золбоолог, хийморь бадарсан баяр, баясгалантай явахаас гадна өөрийн дээл бүс, тэргүүтнийг өөрийн итгэсэн нөхөрт захин үлдээх бөгөөд тэр хүн дээлийн заханд төрсөн нутгаас нь авчирсан жижиг чулууг нандигнан хийж, мушгиж суудаг байсан ёс байв. Бөхийн өмсгөл нь тусгай зориулалтын хувцас бөгөөд үндэсний соёлын нэг өвөрмөц онцлогийг илэрхийлэх, судалгааны чухал хэрэглэгдэхүүн даруй мөн.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-01 - Хүүхдийн хувцас
Ангилал: Монгол

Origo.mn

2006 оны 08-р сарын 14, 18:54

Монголчуудын хүүхдийн хувцсыг эрэгтэйнх, эмэгтэйнх, энхрий хүүхдийн өмсгөл (эрэгтэй хүүхдэд эмэгтэй дээлийн хийцтэй дээл өмсгөх) гэж ялгаж болох байна. Эрэгтэй нярай хүүхдэд захгүй, ханцуй богино цамц өмсгөдөг. Ой өнгөрснөөс хойш цамц өмд болон эсвэл үргэлж хийсэн бариувч өмсгөдөг. Өрх айлд үр хүүхэд бэлгэдэж бэр мордох үед бараа хүргэх, ачаатай тэмээний түрүүчийн бараанд хүүхдийн бариувч ачдаг байсан билээ. Эрэгтэй хүүхдийн урин цагийн хувцас нь цамц, өмд, гутал, тэрлэг болно. Цамцны зах нарийн, энгэр нь дээлийнхтэй төстэй, шилбэн уяа товч шилбэтэй, захны ухлаадасны өөдсийг ар шилд нь хадсан байдаг. Энэ нь эд бүрэн байх бэлгэдэл. Өмдний салтаа битүү, хагархай гэсэн хоёр янз. Хоёроос дөрвөн нас хүртэл хүүхдийн өмдний салтаа хагархай, харин таваас дээш насны хүүхдийн өмдний салтаа битүү хийдэг байжээ. Зөөлөн эсгий, сайтар элдэж боловсруулсан хөм, шир, арьс, бөс ззргээр бойтог хийж өмсгөдөг. Дөрвөөс дээш насны хүүхэд ойр зуур унаа унах болохоор нь насанд хүрэгсдийн өмсөх гутлын загвартай, хийцтэй гутал өмсүүлдэг юм Эрэгтэй нярайд чих хучих хэмжээний оройвчин малгай өмсгөх буюу ойгоос гурван насны багачуудад бүчлэх бүч бүхий майхан төстэй, намхан оройтой малгайг сэрүүн улиралд өмсүүлдэг. Эрэгтэй хүүхдийн өмсгөл, хувцасны гоёл чимэглэл нэн энгийн юм. Хүүхдийн хувцасны захны ар шилд дөрөв нугалан эвхсэн захны ухлаадаснаас оюу, хөө хуяг, буу төстэй зүйл, есөн нүхт зоос, олон янзын амьтны дүрс зэргийг зүүдэг заншилтай ажээ, Энэ нь хүүхдийн хувцасны гоёл авч уг хүүхдийг гаднын элдэв сөрөг юмнаас сэргийлэх зорилгоор буу, хөө хуяг ззргийг зүү-сэн нь мэдээж юм. Нөгөө талаар ардын бэлгэдлийн ёс болон сүсэг бишрэлийн холбогдолтой амьтны дүрс, тухайлбал, үен, үнэг зэргийн дүрсийг хүүхдийн хувцас өмсгөлд хадаж ирсэн байна. Охидын хувцас нь эрэгтэй хүүхдийнхээс ялгаатай. Нярай охины цамц нь цээж уужны төстэй. Ойгоос дээш наснаас гурав хүртэл охидын өмсгөл, хувцас нь эрэгтэйнхтэй мөн ижил цамц, бариувч байх боловч охины цээжээр өмсөх цамц, бариувчны хормой дугуй дэрвэгэр хийцтэй, зангидсан товч, шилбэтэй, дан эмжээр тасамтай. Дээлийн өнгө тод, төлөв хурган арьсаар доторлосон байдаг. Монголчууд аль насны хүүхдэд ямар эд бөсөөр, ямар хийц загвар гоёлготой хувцсыг өмсүүлэхийг сонгон тогтоосон ардын уламжлалт соёлтой. Охидын өмсөх малгай нь орой дээрээ нэг буюу хоёр молцог гоёлготой байв. Охидууд өнгө тод гонзгой дөрвөлжин, гурвалжин алчуур бооно. Охидууд алчуурыг ороож зангидах, бүчилж зангидах гэсэн хоёр янз байна, Охидын өмсөх малгай, зангидах алчуур болон бусад хувцас нь тэдний бие галбир өсөлтөд тохирсон байдаг, Хүүхдийн хувцсанд нарийн төвөгтэй загвар гоёлго хээ хэрэглэх нь ховор бөгөөд түүнд эртний хувцасны загвар үлэмж хадгалагдсан гэж эрдэмтэд үздэг. Хүүхдэд шинэ дээл, тэрлэг хийж өмсгөхөд, өглөөний улаан нарнаар сүүлчийн учиг хатгаад, үр хүүхдэдээ бэлэгтэй ерөөл хэлж өмсгөдөг. Хүүхдэд шинэ дээл өмсгөхөд, бүсий нь бүсэлж хормой хотыг нь засаж өгөөд, урд, хойд хормойд нь өрөм зөөхий түрхэж, дотоод хормойг нь тос өөхөөр мялаана. Гадаад хормойг нь ганзага сур чимэг, урд хормойг нь унага даага, ход хормойг нь хонь хурга дагаг, энэ жил даавуу даалимбаар хийв, ирэх жил торго дурдангаар хийнэ гэж хэлээд ерөөл тавьдаг. Үүнд: Урд хормой дээр чинь Унага даага гишгэл Хойт хормой дээр чинь Хонь, хурга харайл! Дотоод хормой дээр чинь Тос өөх наалд! Эд нь хэврэг Эзэн нь мөнх! Энгэр захыг нь Эрдэм номоор мялаая гэж ерөөдөг. Хүүхдэд зориулан хийсэн дээл, тэрлэгийг гэрийн хаалганы хатавчинд хүргэж хөдөлгөсний дараа өмсгөдөг байсан. Энхрий эмэгтэй хүүхдэд буруу энгэртэй, эрэгтэй хүүхдэд авгай дээл, тэрлэг хийж өгдөг ёс байв. Тэгэхдээ Тоосонд бүү хүр Тосонд хүр Хуранд бүү хүр Хуриманд хүр! гэж бэлэгдэн хэлээд хойд, урд хормойноос нь гурав гурав дугтраад, өмсгөдөг заншилтай. Шөнийн цагаан гэгээ тасрах үед хүүхдэд шинэ хувцас өмсгөдөг аж. Хүүх дэд шинэ хувцас өмсгөхөд эмэгтэйд зүү, утас, харин хөвгүүнд эмээлийн жирэм, уурганы хуйв хийх сур өгдөг заншилтай нь тэдний эрхлэх ажил хөдөлмөрийн онцлогийг илэрхийлжээ. Монгол хувцасны тухай ардын аман зохиолд элбэг гардаг. Үүнд нэг жишээ гаргая: Манай хувцас Бөмбөрцөг дэлхий хэлбэртэй Бүслүүр хавчаар тохирсон Бөөрөнхий дугариг тоорцог Толгой дээрээ дэгжин Эцэг өвгөдийн хувцас Эрүүвчин захтай дээлээ Эргэн тойрон мөшгөөд Элбэг баянаар эдэлье Мяндсан дурдан бүсээ Маягийг нь олж ороох нь Мянга олны үзэсгэлэн Манай монголын заншил Урныг гаргаж хийсэн Утас татаж чимсэн Удамт монголын гутал Уудам нутагтаа хүндтэй Ийм нэгэн үзэсгэлэн Монгол бидний хувцас Маягтай дэгжин, янзтай ганган гэсэн байна. Ардын хувцас болон түүнтэй холбогдох зарим нэг зан үйлийн тухай тэмдэглэхийн сацуу ер нь уй гашуудал илэрхийлэх, тайлах өмсгөлийн тухай товч тэмдэглэе. Хүн нас барсан айлд хүн орж мэндлэхэд ёс бий. Амар мэндийг нь эрэхдээ сайн байна уу гэхгүй мэнд биз дээ! гэж асуухад хариуд нь мэнд л дээ гэж хэлэх ардын уламжлалт соёл байна. Эцэг эх, төрөл садан, ихэс дээдсийг нас барахад товлосон хугацаанд цагаан өнгийн хувцас өмсөх, үсээ авах эсвэл самнах зэргийг цээрлэх, дээлийнхээ нударга буулгах, дотогш чихэх, дээлийн дотоод, гадаад хормойг урдаа зөрүүлэн бүсэндээ хавчуулах, малгайн чих буулгаж, дотогш чихэн, буруу харуулан тавих, энгэр суганы тов чоо тайлах, түүнийг чихэж өмсөх зэргээр уй гашуудал илэрхийлэх, тайлах ёстой байжээ. Монголчууд оршуулгын өмсгөл хувцсыг нэлээд дээр үеэс хэрэглэж ирсэн авч сүүлд тусгай өмсгөл хувцсыг төдий л хэрэглэхгүй болсон бололтой. Нас барсан хүний дээлийн захьг уруу харуулах буюу гэрийн үүд рүү чиглүүлэн тавьдаг заншилтай. Нас барагчийн цогцсонд эхлэн хүрэх хүн малгайгаа хэлтгий тавиад, дээлний энгэр, зах товчлоогүй задгай байх бөгөөд нударгаа дотогш чихэж ёс гүйцэтгэдэг. Нас барагчийн гэрийн хаяаг хөлөөр манаж, өргөстэй улаан харганаар гэрийн буйрыг шүүрдэн цэвэрлэдэг аж. Нас барсан хүний цогцос тээсэн тэмээн хөсөгтэй замд хүн тохиолдвол, бие барагч эр бол тэмээний хом шатны баруун хойд хэсэгт, харин эмэгтэй бол тэмээний хом шатны зүүн хойд талд гар хүрч уй гашуудал илэрхийлдэг. Ардын хувцасны чухал хэсгээс зарим зүйлийг төлөөлүүлэн өгүүлэхийн хамт хүмүүсийн гэзэг үс янзлах ардын соёлын нэг зүйлийн талаар цухас тэмдэглүүштэй. Хүүхдийн даахь үргээх. Халхчуудын хүүхдийн сэвлэг авах ёс эртнээс дэлгэрсэн билээ. Хүмүүс үр хүүхдийнхээ даахийг түүний тодорхой нас, цаг улирлын товлосон өдөр ёсчлон гүйцэтгэдэг. Эрэгтэй хүүхдийн сондгой тоотой гурав буюу тав гэхчлэн насны байдлыг харгалзан даахь үргээдэг. Зун хөхөө донгодох, намар буга урамдах улирлын онцлог нэг өдрийг товлон авч үр хүүхдийнхээ даахь авдаг заншилтай. Эрэгтэй хүүхдийн баруун шанаанаас, эмэгтэй хүүхдүүдийнхийг зүүн шанаанаас даахь эхлэн авч, алс хол ойр төрлийн ах дүү нараас яваа бол түүнийг ирэхэд хувь болгон шилний хонхорт даахь үлдээдзг. Даахь үргээх найранд, хүүхдийн талаар бэлэгдэх ерөөл тавих нь уламжлалт заншлын нэг билээ. Үүнд: эхэлж архин сөн барьж, ерөөлч бэлэг дэмбэрэлтэй үг хэлж ерөөдөг юм. Хүүхдийн сэвлэгийг авахдаа төрүүлсэн эхийн үйл үрц эсгэх үйлийн хайч (өлзий хайч) цэнхэр хадгийн хамтаар үр хүүхэд олонтой ахмад настай хүнд барьж, даахь авах ёстой. Эрэгтэй хүүхдэд ганц тав үлдээх, эмэгтэйд хоёр хөхөл санчиг (зулайдаа амуу шахам жижиг гэзэг) тавиХ нь заншил болон уламжлагдсан байна. Эрэгтэйн хөхөл тав бол бие өсөн, торниж төрийн хар хүн болох, эмэгтэй хүүхдийн хөхөл гэзэг нь гэрийн ззэгтэй болох ирээдүйг төлөөлсөн утга агуулна. Мөн хөхөл санчиг нь эрэгтэй, эмэгтэйн ялгааг илэрхийлэх онцлог шинжтэй. Сэвлэг авсан цагаас хойш хүүхдийн нүүр царай, гадаад үзэмж, гоо сайхан жавхаатай болгох, гэзэг үсийг нь самнах сүл жих, боолт, зүүлт хийх зэргээр аль нутаг орныг ардын соёл болохыг гэрчилнэ. Ахмад хүмүүсийн гэзэгний урт богино, их бага байх, хэлбэр маягийн шинж, самнаж сүлжих, гангалах бүр нь ахмад ба залуу, мөн тэдгээрийн доторх нарийн зааг ялгааг илэрхийлэхийн хамт албан тушаал, гүйцэтгэх ажил терлийг тодорхойлох, бас хөрөнгө чинээний царыг хүртэл мэдэх нэгэн зүйл болж байв. Монгол бүсгүйчүүл төрөлхийн сэвлэгээс үлдсэн гэзгийг үл авч түүнийг өөрийн насны байдалд тохируулж жил жилээр ахиулан нэмж тавьсаар гэзэгтэй болдог. Эмэгтэй хүүхдийн нэг наснаас арван дөрөв хүртэлх насанд анх түүний даахь авахад үлдээсэн хоёр хөхөл (эвэр) гэзгийг дахин нэмж тавьдаг байсан байна. Харин арван дөрвөн наснаас хойш уг хүүхдийн хоёр хөхөл гэзэгний хоорондох зайн үсийг бага багаар ахиулан тавьж улмаар ганц гэзэг болгон нэг сүлждэг ёстой. Чингээд арван найман нас хүрч хавь ойрын хүмүүсийн дунд эл эмэгтэйн овог нэрийг онцлохийн хамт тэднийг гэзэгтэн гэж нэрлэнэ, Дараагаар нь хорин дөрвөн нас хүртлээ гэзгийг тэргүүний зулай шил рүүгээ ахиулан тавьсаар сүүл сүүлдээ шанх гэзэгтэй бүсгүй болно. Ийм насны болоод шанх гэзгээ гүйцээж тавьсан бүсгүйчүүл хадамд мордон очих эрхтэй байсан юм. Нөхөрт гарсан эмэгтэй гэзгээ хоёр хагалан хоёр хэсгээр самнан сүлжих бөгөөд тэднийг авгай, эхнэр хүн гэж нэрлэдэг. Авгай, эхнэрүүдийн гэзэг самнах гангалах нь бусдаас онцгой гоё ялгаатай билээ. Монгол бүсгүйчүүдийн гэзэг үсний уламжлалт хуучин байдлыг авч үзэхэд доорх хэдэн зүйлд хураангуйлж болох байна. Эмэгтэйчүүдийн хөхөл гэзэгний хоорондох үсийг тавиагүй бол арван дөрвөн нас хүрээгүй гэдгийг илэрхийлэх, харин эмэгтэй өөрийн хөхөл гэзгийг ахиулан тавьсан байвал арван дөрвөөс арван найман насны хоорондын болохыг харуулдаг. Хэрэв бүсгүйчүүд гэзгээ тэргүүнийхээ зулай руугаа ахиулан нэмсэн бол тэр эмэгтэйн нас арван найм өнгөрснийг гэрчилдэг. Мөн шанх гэзгээ тавьсан бол эл бүсгүйн нас хорин дөрвөөс дээш настай болохыг гаднын хүн ажиглан мэддэг. Эмэгтэйчүүд гэзгээ хоёр хувааж эхнэр үс болгон гангалсан байвал хадамд очсон, хань нөхөртэй болсноо харуулдаг ажээ. Монгол бүсгүйн гэзэг үс гангалах янзаар нь тэднийг хооронд нь ялгаж байснаас гадна эрчүүлийн тавих сахлын байдлаар бас ангилж байсан. Эрэгтэйчүүдийн сахал олон нэр төрөлтэй, янз янзын хэлбэр байдалтай ажээ. Эрчүүлийн сахлыг дотор нь аман сахал (дээд, доод уруулын), эрүү сахал, хууз сахал гэж гурван хэсэгт ангилахын зэрэгцээ басхүү хирвээ сахал, соёо сахал, өнчин сахал (оч), тав сахал, бавгар сахал, ухнан сахал гэж нарийн ялгаатай. Цэргийн албан тушаалтан соёо сахал тавих, нас хижээл болсон хүн бавгар сахал, өвөгжөөр бол ухнан сахал, залуучууд гоёх гангалахад тав сахал, хирвээ сахал гэж тус тус тавих ёс улиран хэрэглэгдсээр ирсэн байна. Эрэгтэйчүүдийн үндсэн сахал нь хирвээ сахал, энэ нь гангалахтай холбоотой. Гэвч эрэгтэй хүн бүхэн сахал заавал тавих ёсгүй учир хүний гэзэг үс, сахал бүр гоо зүйн холбоотой болохоор хүмүүс өөрсдийн нүүр царайны өнгө зүс, хэлбэр төрх шинжид тохируулан гоёл хийх, эсвэл ахмад настай болсны шинжийг илэрхийлж хэрэглэх билээ. Халхын баруун нутгийн самганууд өнөө үед гэзгээ хоёр хэсэг болгон сүлжиж өвөр энгэррүүгээ тавих нь урьдын уг нутгийн хүмүүсийн гэзэг үсний уламжлалыг хадгалах, нөгөөтэйгүүр хөрш ястны соёлын нөлөө тусгал даруй мөн. Харин залуу эмэгтэй, охид нь гэзгээ хот маягийн эмэгтэйн гэзэгтэй адил гоёх болж хувьссан байна. Халх авгайчууд гэзгээ тэргүүний ар тийшээ ганц сүлжих нь насанд хүрсэн гэзэгтэйг илтгэх уламжлал байна.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-05-01 - Монголчуудын хувцас, гоёл чимэглэл
Ангилал: Монгол

IХ-ХХ зууны эхэн Монголчуудын хувцас, гоёл чимэглэл Origo.mn

2006 оны 10-р сарын 19, 13:14

Монгол улс нь бараг нэг угсаатны /үндэстний/ улс юм. Эдүгээ нийт хүн ам 2.4 сая, үүний 95% орчим нь монголчууд, 5% орчим нь түрэг гаралтай казак, тувачууд болно. XIX зууны сүүлч XX зууны эхэн гэхэд Монголд 20 орчим угсаатны жижиг бүлэг, ястангууд амьдарч байсан бөгөөд эдүгээ угсаатны нэр, уламжлалт соёлынхоо зарим онцлогийг хадгалсаар байна. Тэдгээр нь гарлын хувьд монгол, түрэг, түнгүүс гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Түрэг гаралтай угсаатны бүлгийн хамгийн том нь Баян-Өлгий аймгийн казакууд, мөн аймгийн мончоог, тува урианхай, Увс аймгийн Тариалан сумын хотонгууд, Хөвсгөл нуур хавийн цаатан нар юм. Түнгүүс гаралтай хамниган нар Хэнтий, Дорнод аймагт буриадуудтай хольцолдон суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгүүдийн хамгийн олон тоотой нь халхчууд юм. Халхчууд монголын бараг бүх аймагт суурьшсан. Нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг. Монгол гаралтай угсаатны бүлгийн дотор ойрад монголчууд томоохон байр эзэлдэг. Энэхүү бүлэгт дөрвөд, баяд, торгууд, өөлд, захчин, мянгад мөн алтайн урианхай нарыг багтаана. Эдгээр нь Монголын баруун хэсэг Увс, Ховд аймагт суудаг. Монгол гаралтай угсаатны бүлгийн нөгөө нэг томоохон нь Монголын умард болон дорнод хэсгээр суух дархад, буриад, барга, үзэмчин, дарьганга нар билээ. Монгол хувцасны түүхэн уламжлал Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Хүн төрөлхтний балар эрт үеийн хувцас нь ерөнхийдөө төстэй байсан гэдэг бөгөөд мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болсон гэж судлаачид үздэг. Хүннү (мэө III-мэ I зуун) нарын хувцас өмсгөл нь биетээр олдсон монгол хувцасны хамгийн эртний дурсгал юм. Археологийн малтлагаар олдсон Хүннү нарын хувцасны судалгаанаас үзэхэд тэд баруун, зүүн тийш зөрдөг энгэр бүхий дээл, агсарган бүс, сөөхий маягийн ээтэн хоншоортой гуталтай байжээ. Хүннү гүрний халааг авч төр улсаа мандуулсан Сяньби (мэ II-IV зуун), Жужан (мэ IV-VI зуун) нарын хувцас ч мөн хожмын монгол хувцастай төстэй байсан нь сурвалж баримтаас мэдэгдэж байна. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын дотор Хитан нарын хувцас эртний монгол хувцасны уламжлалыг гүнээ хадгалсаныг судлаачид тогтоосон байдаг. Тэдний дээл нь зөв дарсан ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь хив малгай, юүдэн, алчуур болохыг түүхэн зургаас харж болно. Дундад зууны үед монголчуудын хувцас, чимэглэл нь улам төгөлдөржиж, Мөнх хаан (1252 онд), Хубилай хаан (1275 онд) нар тайлга ёслолын хувцасны хуулийг тогтоожээ. Ийнхүү хуульчлан тогтоосоноор тухайн хүний зэрэг дэв, оролцох үйл явдлын дагуу хувцас, өмсгөл нь ёслолын, албаны, цэргийн хувцас хэмээн ангилагдаж байжээ. Энэ үеийн монгол дээл нь ташуу зөв энгэртэй байсан бөгөөд бүдүүн цэмбэ, арьсан дээл өмсдөг байснаа хожим торгомсог бөс дээл өмсөх болжээ. Тухайн үеийн хувцасны биет дурсгал бидний үед ирээгүйн учир эртний түүхэн сурвалж бичиг, монголоор зорчигсдын тэмдэглэл болон дүрслэх урлагийн зарим дурсгалаас ургуулан энэ үеийн хувцасны тухай тоймлож болох билээ. ХV-XVII зуунд монголчуудын дээл зонхилон мөөрөлжин энгэртэй байв. ХVII зууны үед монголд буддын шашин дэлгэрсэнээр монгол ламын хувцас өвөрмөц онцлог бүхий хэв маягтай болжээ. Монгол лам нар ташуу мөөрөлжин энгэртэй, урт уужим ханцуйтай дээл өмсөж байжээ. Манж чин улс ХVII зууны үеэс хятад, монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн байна. Манж чин улсаас "Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт" монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг хуульчилсан байна. Ингэснээр монголын ноёд, тайж нар ван, гүн, бэйл, бэйс зэрэг шинэ цол хэргэмтэй болж манж ямбаны хувцас өмсөх болжээ. Манжийн ноёрхолын үед монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлийн ханцуй нударгатай болжээ. Харин лам болон эхнэр хүний дээлэнд эртний монгол дээлний мөөрөлжин энгэр хэвээр хадгалагдаж байсан. Эрт үед монгол эхнэрүүд өндөр оройтой богтаг малгайтай, 2 салаалж сүлжин дугтуйлсан (үсний гэрэнд хийсэн) үстэй байснаа ХVII зууны үеэс зарим ястны тухайлбал, мянгад, халх эхнэрүүд дэргэр үс самнах болж дээлэнд нь өөрчлөлт орж дөрвөлжин энгэр, түнтгэр мөр дэлгэрчээ. Үсээ дэрийлгэн хавчих болсноос "толгойн боолт", "үсний хавчаар", "үсний гэр" хэрэглэх болж, мөнгөөр урлах болжээ. Халх эхнэрийн толгойн боолт нь эрт үеийн богтаг малгайнаас улбаатай гэдэг. Манжийн үед тогтсон албаны хувцасны хэв маяг 1911 он хүртэл тогтвортой байсан. 1911 оноос хойш Монгол улсын хаан, хан, ван, гүн, бэйл, бэйс, тайж, түшмэдийн өмсгөл эдлэл хэрэглэлийн хэв маягийг шинэчлэн тогтоосон боловч манжийн үеийн хувцасанд бага сага өөрчлөлт оруулсан. Богд хаант Монгол улсын үед лам нарын ямбаны хувцас, цэргийн дүрэмт хувцасны хэв маягийг бас журамлан тогтоожээ. 1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэд даяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соёлын харилцан нөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцас хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна. Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл Халхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоёл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг. Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ. Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх "ууж" хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ. Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм. Халх эхнэрийн гоёл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох "толгойн боолт", "үсний гэр", "үсний хавчаар", "энгэрийн гуу", "хүзүүний зүүлт", "ээмэг", "бөгж" тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог. Ойрад монголчуудын хувцас, гоёл чимэглэл Өнгөрсөн зууны эхэн гэхэд ойрад монголчуудын дээл хувцас, малгай, гутлын хийц маяг тэдгээрийг нэрлэж заншсан байдал бусад монголчуудаас нэлээд ялгаатай байсан бөгөөд монгол хувцасны дундад эртний уламжлалыг нэлээд хадгалж ирсэн шинжтэй. Ойрадуудын хувцас, гоёл чимэглэлийг дөрвөд ястаны жишээн дээр тайлбарлая. Дөрвөдүүд өвөлд бусад монголчуудтай адил нэхий, хурганы арьсаар оёсон дээл, зунд бөс, торго, чисчүүгээр хийсэн тэрлэг өмсдөг байжээ. Энэхүү үстэй дээлийг "дэвэл", "үч" гэж ялган ангилдаг байв. Дэвэл гэдэг нь гадар татаагүй цагаан нэхийгээр оёсон дээл байдаг бол бөс торгоор өнгө татаж оёсон дээлээ "үч" хэмээн нэрийдэнэ. Зуны улиралд эрэгтэйчүүд дан, давхар "лавшиг" хэмээх тэрлэг өмсөнө. Дөрвөдүүд нөхөрт.гараагүй бүсгүйг "сэвгэр" гэдэг. Тэдний өмсдөг тэрлэгийг "лавшиг"гэдэг. Эхнэр хүний өмсдөг уужийг "цэгдэг" хэмээн нэрлэдэг байжээ. Дөрвөд дээл хувцасны нэг өвөрмөц гоёл нь "тасам", "киаз" юм. Энэ нь хүмүүсийн нас, хүйс, намбанд тохирсон байна. Эрэгтэйчүүдийн өвлийн дэвэлийн "тасам" нь хар хурганы үс, хар хилэн байдаг бол эмэгтэйчүүд дээлийнхээ зах, энгэр, ташааг нийтэд нь хараар тасамдаж (каазлаж) ирмэгийг улаан, ногоон өнгийн бөсөөр өнгө ялган эмждэг. Ойрад эхнэр хүний дээл нугалаастай том цагаан захтай байдаг. Хүүхдийн дээл хувцас өвөл, зуны улирал болон хүйсээр ялгагдах зүйлгүй, уламжлалт "үч", "дэвэл", тэрлэг өмсдөг байв. Дөрвөдүүд толгойн өмсгөлөө "малхай" гэж нэрлэдэг. XX зууны эхэн гэхэд дөрвөдүүд төгрөг, тоорцог, тойруул, дуулха, халбан, хасаг малгай гэх зэрэг хэд хэдэн төрөл малгай өмсөж байжээ. Дөрвөд малгайн онцлог нь эртний монголчуудын малгайн хэлбэр маягийн улбааг хадгалсан гадуураа хүрээтэй, ардаа уртавтар шилтэй, орой нь намхан байжээ. Мөн өвөлд малгай буулгахгүй явах зориулалт бүхий "хулхавч" хэмээх хурга, үнэгний арьсаар доторлож бөсөөр өнгөлсөн нэгэн зүйл өмсгөл хэрэглэнэ. Дөрвөд эмэгтэйчүүд хээ угалз хатгаж гоёсон хулхавч их өмсдөг байжээ. Эртний монголчуудын гутлын хэв маягийг илүүтэй хадгалж ирсэн нь ойрад монголчуудын гутал гэдэг. Түүний нэгэн тод жишээ бол "дөрвөд госон" юм. Энэ гутлын онцлог нь түрүү, толгой үргэлж, эсгий улгүй, харин гадна талаас нь ширээр улладагт байдаг ажээ. Дөрвөдүүд дөрвөд гос, харчин гос, монгол гутал, канчин хэмээх дөрвөн янзын гутал өмсч иржээ. Монголчууд эртнээс алт, мөнгөөр урлан дархалж эрдэнийн чулуу шигтгэн чимсэн гоёл чимэглэл зүүж, гоёж ирсэн түүхтэй. Дөрвөдүүдийн гоёл чимэглэлд мөнгөн чимэглэл зонхилно. Эмэгтэйчүүд гэзэг үс, чих, хүзүү, гар хуруундаа мөнгөн гоёл их зүүдэг байжээ. Дөрвөдүүд охид, хөвгүүдээ 17-18 нас хүрэхэд нь нас бие гүйцлээ гээд гэзэг үс тавьдаг заншилтай байв. Хөвгүүдийн үсний үзүүрт "ширээсэн" буюу "залгаа", охидуудын (сэвгэрүүдийн) үсэнд "боодог" хэмээх чимэглэл зүүж өгнө. "Боодог" нь хар мяндсан утсаар гөрж сүлжээд үзүүрт нь цацаг. гаргасан нэгэн зүйл гоёл болно. Тэд мөн хуруундаа мөнгөн бөгж, хүзүүндээ мөнгөн гуу, чихэндээ "төдөг" хэмээх дан мөнгөн гархи зүүнэ. Сэвгэрүүд дээлийнхээ энгэр ташаанд "кэтэч", "сүүвч" хэмээх долоон цацагтай чимэг, өнгө өнгийн утсан хатгамалтай жижиг хавтага (сав), зүүж гоёно. Ойрад монголын эрэгтэйчүүд мөнгө болон гангаар хийсэн хэт, хутга, аяга, сахлын чимхүүр, үнэт чулуугаар урласан "хөөрөг", "ганз" (ганс) эдэлж иржээ. Баяд эрчүүд өвөлд хоолой, энгэр, хормой, ташаагаар хар хилэн тасам эмжээртэй цагаан нэхий дээл өмсдөг байв. Зун цагт эрэгтэйчүүд гоёлд хөх, цэнхэр өнгийн чисчүү дээл өмсдөг бөгөөд өдөр тутам даавуу, даалимбан лавшиг (тэрлэг) өмсдөг байв. Баяд болон ойрад эрчүүд "морин хийлэн" гэгч цамц өмсдөг. Морин хийлэнгээс гадна лавшигний зах энгэртэй адил энгэртэй цамц өмсөнө. Үүнийгээ "өвөр хийлэн" гэнэ. Баяд эрчүүд "хэвнэг" хэмээх өмсгөлийг бороонд өмсдөг байжээ. Нөхөрт гарч гэрлэсэн эхнэр хүний хувцас нь эхнэр дээл, цэгдэг юм. Тэрлэг нь бусад ойрад эхнэрийн адил цагаан бөсөөр хийсэн захтай байна. Цагаан захны хуниас 8, 12 гэсэн тэгш тоотой, захын ирмэгийг тойруулан эргэн тойрон улаан ногоон утсаар дөрөв шаглаж чимэглэнэ. Баядууд хэд хэдэн төрлийн малгай өмсдөг байжээ. Тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, тоорцог, дуулха, лоовууз, товь гэх зэрэг олон төрөл малгай өмсөж эдлэж байжээ. Баядууд ихэвчлэн улаан өнгийн гутал (госон) өмсдөг байжээ. Энэхүү гутал нь тэмээний утсаар ширж, давхар бөс даавуугаар бүрж оёсон ширмэл ултай. Улаан госыг хар модны зодогны хандаар улаан өнгөтэй болгож элдэж талхисан арьсаар оёдог байсан бөгөөд уг гутлаа ажилд өмсдөг байжээ. Гутлынхаа дотуур эсгий оймс, мөн эсгий бойтог өмсөнө. Баяд эрчүүдийн ажлын өөр нэгэн гутал нь адуучны госон юм. Холтосны шүүсээр будсан сэрхийн арьсыг хоёр гурав давхарлан ширлэн уллаж, эсгийгээр доторлоод уланд нь эсгий дэвсэж, гутлын түрийний дээд ирмэгийг булигаар, илгээр даруулан хийдэг ажээ. Дарьгангын хувцас, гоёл чимэглэл Дарьгангачууд хэмээн монгол даяар нэрлэгдэх болсон угсаатны бүлэг нь Дарь уул, Ганга нуурын нэрээр нэрлэгдсэн юм. Тэд Манжийн эзэн хааны дархан сүргийг маллах болсон ард иргэдээс үүсэлтэй. Дарьгангачууд өөрийн гэсэн өвөрмөц ахуй, соёл, зан заншилтай. Дарьгангачуудын хувцас нь халхчуудын хувцастай төстэй. Зуны улиралд эрчүүд бөс даавуун тэрлэг өвөл бусад монголчуудын нэгэн адил хонины нэхийгээр оёсон үстэй дээл, хавар намрын сэрүүнд "ханжаар-хантааз", "давхац-хүрэм" өмсдөг. Эхнэрүүд нь дулаан цагт эхнэр дээл, урт ууж, өвөлд мөн адил хийцийн нэхий дээл өмсөж байжээ. Дарьгангачууд хилэн малгай, тоорцог, товь, маахууз, овоодой, шовгор оройтой малгай өмсөхөөс гадна чихэвч бас алчуур зангидана. Гутлын хэлбэр загвар нь ерөнхийдөө монгол гутлынхтай адил. Гутлыг хавчуулж оёсон сарьс, түрий зулагт байгаа угалзын тоо, улны хийц төрхөөр 3 сарьстай, 36 угалзтай зурмал улт, 2 сарьстай, 18 угалзтай наамал улт, 4 сарьстай ширмэл улт гутал гэх зэргээр нэрлэдэг. Цаг улиралын байдалд тохируулан бөс буюу эсгий оймс өмсөнө. Дарьгангачууд алт, мөнгөний уран дархаараа нэн алдартай тул "дарьганга хийцийн" алт мөнгөн эдлэл гоёл чимэг нэрд гарч байжээ. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийг охидын, эхнэрийн хэмээн ялгаж болно. Тэдний гол чимэглэл нь толгойн өмсгөл чимэглэл юм. Охидын даахийг багад нь хоёр салаа эвэр болгон засаад, дараа нь тав гэзэгтэй болж, нас бие гүйцэхийн хамт үсээ ургуулан нэг салаа гэзэгтэй болсон үедээ чихэндээ гархи зүүж, үсэндээ шүр, сувдтай мөнгөн дарлага хаддаг. Эхнэрүүд нь халх эхнэрийн нэгэн адил эхнэр дээл, хилэн малгай, урт-ууж, ээтгэр хоншоортой монгол гутал өмсдөг байжээ. Дарьганга эхнэрүүдийн гоёл чимэглэл нь өвөрмөц хийц бүхий "татуур"-толгойн боолт, "хавчаар", "сүйх", "шивэргэл"-үсний гэр, ар мөрийн "гуу", "шалиг"-бэл зэрэг болно. Тэдгээрийг мөнгөөр урлаж, шүр, сувд, номин эрдэнийг шигтгэн чимэглэнэ. Ном зүй 1. М. Амгалан. Баруун Монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс. УБ.2001 2. Х.Нямбуу. Монголын угсаатны зүй. (Удиртгал) УБ.1992. 3. А.Очир. Т.Дисан. Монгол улсын өөлдүүд. УБ.1999. 4. А.Очир. Монголын ойрадуудын түүхийн товч. УБ. 1993. 5. Монгол улсын угсаатны зүй. I боть. УБ.1987. 6. Монгол улсын угсаатны зүй. II боть. УБ.1996. 7. Монгол улсын угсаатны зүй. III боть. УБ.2000. 8. Монголын соёлын түүх. I боть. УБ.1999 Origo.mn -c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-30 - Авьяас
Ангилал: Бүлэггүй

Энэ нийтлэл нилээн таалагдав, мэдээж зарим нь загвартай огт хамаагүй юм гэх л байх гэхдээ урлаг гэдэг газар ухаанаа зарж амьдарж байгаагийн хувьд нэг л тогоон доторх эдүүд, яруу найрагчийг нь дизайер болгочихвол чамд зориулсан юм шиг л болчихно. Хэвлэгдсэн: 2007 оны 04 сарын 30 Утга зохиол урлаг Авьяас бол гэрэл. Гартаа гэрэл барьчихаад нуугдаж тоглож болохгүй. Тэр харагдахгүй байж эс чадна. Дурсамж үгүүлэх нь: Би арван зургаахан настай шүлэг. Шүлэг хэлхэж, дуу дуулж, найр хэсэж, тааралдсан найрагчидтай цэц булаалдаж, хүсэл мөрөөдлийнхөө хүлгийг хүршгүй хол замд давхиулж, өөрийн толгойг ерөөл хүмүүсээс илүүд тооцон түрэмгийлж, түймрийн гал мэт шатаж явсан үе. Миний энэ тааламжгүй, сагсуу байдлыг минь анзааран мэдсэн нэрт яруу найрагч Абдил багш маань нэгэнтээ санаандгүй тааралдаж -Байыт чи яруу найрагч мөн үү. Хэрэв яруу найрагч мөн бол ямар яруу найрагч вэ гэж асуулаа. Би өнөө л омог бардам зангаараа -Тийм ээ, би яруу найрагч. Би яруу найраг, утга зохиолын талбарт зарим нэгэн хүн шиг тоглож, цаг нөхцөөх гэж ирээгүй. Хүмүн төрөлхтний утга зохиолын ертөнц дэх надаас өөр хэн ч дүүргэж эс чадах, өөрийн орон зайг дүүргэх гэж тэгээд бусдын харанхуй байгаа оюун санааг яруу шүлгээрээ яруусган гэгээрүүлэх гэж Аллах тэнгэрийн хатуу зарлигаар уригдан ирсэн юм. Энэ цаг хугацаанд хэрэгтэй болсон, төрсөн. Хэн нэгэн хүн хүссэн ч, эс хүссэн ч үүрэг зорилгоо биелүүлэх болно гэж өндөр уулын оргилыг ширтэв. Намайг дуугүй сонссон багш маань тун харамссан байдалтай толгойгоо сэгсэрч -Ямар морины жинхэнэ хурдан хүлэг болохыг гараанаас гараагүй байхад нь бус уралдаанаас тасархай түрүүлээд ирсний дараа хэлсэн нь илүү оновчтой. Түмэнд хэрэгтэй үйл хийх хүнийг хийхээс нь өмнө бус хийж бүтээснийх нь дараа тодорхойлох нь илүү үнэнд нийцнэ. Авьяас билиг, уран ухааны эзэд хоосон хийрхэж онгирч сагсуурснаар танигдахгүй. Тэд дөлгөөхөн байдаг. Тэгээд ч таван литрийн саванд зургаан литр сүү багтаж байсан тохиолдол гараагүй. Үүнийг ухаараагүй зарим хоосон омгорхлын эзэд ихэнхдээ авьяасгүй байдаг. Хүү минь юу ч хийгээгүй байж цээжээ дэлдэн хүзүүгээ сунгахыг чинь харахад чи ч гэсэн тэр авьяасгүйчүүдийн нэг нь байж магад. Худал хуурмаг магтаалын боол болсон алдар нэрийн гуйлгачид хэзээд урагшаа гишгэдэггүй хуультай. Миний бодлоор чи ерөөсөө яруу найрагч биш байх гэж бодном гэж хэлээд зээрд морио хотлуулсаар надаас холдон одов. Хээрийн түймэр гал мэт асч байсан миний бардам хүйтэн сэтгэл ус асгасан мэт нам дарагдав. Бурхан мэт хүндэлдэг хүнээсээ ийм үг сонссоноос хойш шууд л би яруу найрагч биш юм байна гэсэн бодолд автлаа. Тааралдсан хүнд шүлгээ уншиж, яруу найрагчидтай цэц булаалдахаа ч болив. Дуу дуулж, найр хэсэхээ ч болив. Хэдэн сарын дараа миний энэ дэндүү арчаагүй занг минь ажиж мэдсэн Абдил багш маань ууланд хонь хариулж явсан над дээр албаар ирж -Баыйт, чи яруу найрагч мөн үү. Мөн бол хэр зэрэг яруу найрагч вэ гэж урдны асуултаа дахиад л асуув. Би эцэгтээ загнуулж хаширсан хүүхэд аятай -Үгүй ээ, би яруу найрагч биш. Надад тийм авьяас байхгүй юм билээ гэж газар ширтэв. Өвгөн багш маань бас л харамссан байдалтай толгой сэгсэрч -Ээ хөөрхий. Тэгвэл нөгөө утга зохиолын талбар дах чамаас өөр хэн ч дүүргэж эс чадах хоосон байгаа чиний орон зай яасан бэ. Чамаас шүлэг горьдож хүлээж суугаа ард түмэн яасан бэ гэж шаардангуй асуулаа. Би дуугарсангүй. Багш маань намайг хөтлөөд гольдролдоо багтаж ядан үерлэн урсаж байгаа уулын шуугиантай голын хөвөөн дээр аваад очиж -Энэ уулын гол жижигхэн мөртлөө хичнээн омголон гээч. Гэвч уулнаас буугаад том мөрөнд нийлнэ. Омог нь ч дарагдаад уужимхан гольдролоор дөлгөөхөн урсана. Тэгэхэд энэ ууланд байгаагаас ч илүү олон хүн малыг усална. Урт удаан урсаж, тэнгис далайд цутгана. Ашиг, аюул нь ч нэмэгдэнэ. Чамайг би “Омгоо багасгаж хүрээгээ тэл” гэж хэлсэн чинь чи бүр хоосрон татарчихлаа. Ааг омог авьяастайгийн нэг шинж мөн боловч бага байсан нь дээр. Одоо чи сонс! Чоныг мянган удаа чоно биш гэж хэлсэн ч хонь болчихгүй. Чоно-чоно хэвээрээ үлдэнэ. Би мэдэж байна. Чамд авьяас буй. Авьяас авьяасдаа тэр болгон тохиолдоод байдаггүй ховор авьяас. Үүнийг чи нуусан ч чиний зүрх сэтгэл нууж эс чадна. Урагшаа харж зүтгэ. Чиний ард ухрах зай байхгүй гэж хэлээд яваад өгсөн. Би юм хэлээгүй. Гэхдээ тэр өдрөөс эхлэн байгаа бүхнээ шавхан бичиж эхэлсэн. Тэгээд ч авьяас бол гэрэл. Гартаа гэрэл барьчихаад нуугдаж тоглож болохгүй гэдгийг ухаарсан. “Авьяас бол хүмүн төрөлхтний цөөхөн хэсэгт нь тэнгэрээс заяасан бэлэг” гэсэн үг бий. Тийм ч байж болох юм. Минийхээр бол хүн бүхэнд янз янзын авьяас буй. Гэхдээ цоожтой авдрыг онгойлгохын тулд түлхүүр хэрэгтэй болдог шиг зөвхөн “түлхүүрийг нь” олж нээх хэрэгтэй. Бие, сэтгэлд байгаа тэр л авьяасыг таньж, сэрээж чадсан хүн л авьяастанд тооцогдоно. Харамсалтай нь байгаа авьяасыг нээж чадаагүй хүмүүс илүү их. Домог үгүүлэх нь: Нэгэнтээ Аллах тэнгэр “данс”-аа харж “Би нэгэн авьяаслаг цэргийн жанжин заяасан юм. Тэр хаа байна. Олоод ир” хэмээн элч нартаа зарлиг болгожээ. Элч нар нь хоёр ертөнцөөс хайж Чингисээс авахуулаад Напелеон, Гитлер, Сталин, Саддам, Бушийг хүртэл нэрд гарсан жанждыг аваад очжээ.Бурхан тэднийг бүгдийг нь “биш” гэж үгүйсгээд өөрөө хайж эхэлжээ. Тэгсэн чинь нөгөө “Авьяаслаг жанжин бол” гээд заяасан хүн нь насан турш гуталчин хийж амь зуусан нэгэн байсан гэдэг. Түүнтэй адил шуурга мэт шуурч, аадар бороо мэт асгарч байгаа авьяас ч нээгдэхгүй, мэдэгдэхгүй өнгөрч болдог нь харамсалтай. Тиймээс хүн бүхэн эрж хайж, олсноо дэлгэрүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийн чадах зүйлээ хөгжүүлэх нь чадахгүй зүйлээ хийж чадахын хамгийн дээд зам нь. “Бодлын хатгамал” номоос: Авьяас гэдэг бол гал. Тэр ассан л бол салхи гарах тусам галзууран дүрэлздэг. Намрын түймэр мэт хүчирхэг нь ч бий. Үлээхэд унтардаг өчүүхэн нь ч бий. гэсэн ч авьяас л бол авьяас. Лааны дөл болвоос тэр ч гэрэл гаргана. Хэт чулуу хоёрын дундаас үсэрсэн өчүүхэн очны хэлтэрхийгээс хээр талын ой модыг шатааж чадах түймэр гарна. Зөвхөн тэр оч байх нь зүй. Дүрэлзэн ассан гал унтралгүй удаан асахын тулд Дуусашгүй түлш хэрэгтэй. Түүн лүгээ адил авьяастанд хичээл зүтгэл хэрэгтэй. Хичээл зүтгэлгүй бол ямар ч авьяас унтарч, сөнөх болно. Авьяастай байх нь онгирох шалтгаан биш, алба юм. Хэлтэй хүн хэлгүй хүнтэй цэц булаалдаж хэлээрээ ялбал, хөлтэй хүн хөлгүй хүнтэй уралдаж түрүүлбэл, гартай хүн гаргүй хүнтэй зодолдож ялбал гайхах зүйл биш. Ухаантай хүн ухаантай хүнээс ухаанаараа, мэдлэгтэй хүн мэдлэгтэй хүнээс мэдлэг боловсролоороо илүү гарч гэмээнэ үүнийг хэлж, бахархах, бахдах хэрэгтэй. “Бодлын хатгамал” номоос: Заримдаа зарим авьяасгүй хүмүүсийг утга зохиолын салбараас халж болно. Тэд өөрийгөө машид ихээр тоож, кино урлагт өрөөл хүмүүсийн дүр төрхийг гаргаж чадварлагаар тоглодог жүжигчид юм. Авьяаслаг хүмүүсийн дүрд авьяаслагаар тоглоно. Ном бичиж үзнэ. Нэг нь урьд улиран одсон амьдралын үнэнийг өөрийн үгтэй балмадаар холбож ашиг олохыг бодно. Нөгөө нь тэвнийн чинээ өчүүхэн юм олж гэмээнэ тэмээн чинээ болгоод тэрэндээ өөрийгөө холбоод ирээдүйд их хүн болж хүрэхийг зорино. Даанч үнэн, худал хоёр нэг саванд багтахгүй зовооно. Худал худал хэвээр, үнэн үнэн хэвээрээ маргаашид золгоно. Тэр үед хэн хэний дүрд тоглосон нь тодорхой болно. Харамсалтай нь өөрсдөө ойлгохгүй өнгөрнө. Авьяаслаг хүний шинж авьяасаа үнэлж хөгжүүлэх. Авьяасгүй хүний шинж авьяастайд тооцож хийрхэх. Надад хүрэлцээтэй авьяас билиг заяасан Аллах тэнгэрт мөргөнө. Хэрэв ийм хэмжээний авьяасыг чөтгөрөөс заяасан ч би тэрэнд сөхөрч, мөргөх байсан. /Тэмдэглэлийн дэвтрээс/ Үнэн авьяасанд үхэл байдаггүй. /Ардын ухаанаас/ Ухаан бол хүмүүнлэгийн боол. Авьяас хэзээд хүмүүнлэгийн болоод хөрөнгө мөнгөнд захирагдахгүй. Тэр эрх чөлөөтэй ирээд эрх чөлөөтэй буцдаг. Бүргэдийн тухайд ан барих нь баатарлаг явдал биш, байгаа нь л тэр. Жинхэнэ авьязслаг найрагч нартад шүлэг бичих нь түүнтэй адил. Тэд онгирохгүй зорилго л тавьдаг. /Өврийн дэвтрээс/ Х.Байыт /яруу найрагч/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-29 - i-D Magazine
Ангилал: Гадаад

i-D Magazine-ий 5н сарын дугаар нь гарчихаж нийтдээ загварын тухай биш ч гэсэн сэтгэлгээ, бичиглэл, график зэрэг нь их таалагддаг юм. Өвөрмөц дажгүй сэтгүүл шүү. MAY ISSUE PREVIEW! Photography Karl Lagerfeld May 2007 Styling Christopher Niquet. Hair Terry Millet using Leonor Greyl. Make-up Lloyd Simmonds Chan Marshall wears T-shirt by Karl Lagerfeld for H&M. All accessories by Chanel. Doves are white. To tell a white lie, is to mislead someone. The Great White is the biggest and most dangerous of all sharks. Fresh white sheets are really nice to sleep on. Polar bears have white fur to help camouflage themselves with their surroundings. The White House is where the American President lives. Clouds are white. White things are hard to keep clean. White is the colour of snow. Snow White is my favourite Disney character. Toothpaste is white. It’ll be all white on the night. White Lightning and Diamond White are really cheap ciders. White Heat is a song by Lou Reed and a Tuesday night disco in London’s Soho... ...Read the rest of Ben Reardon’s ‘White Paper’ in the May issue. Text Hattie Collins Photography Alice Hawkins Styling Sam Willoughby Text Mark Jacobs Photography Alexei Hay Styling Michael Philouze Text Jeremy Abbott Photography Alasdair McLellan Styling Thom Murphy Photography Luke Smalley Styling Jay Massacret Photography Sebastian Kim Styling Michelle Cameron

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-04-29 - i-D Magazine
Ангилал: Гадаад

APRIL ISSUE MARCH ISSUE. Living in a magazine I’m a lover of fashion magazines and spend many an hour admiring the beautiful faces inside. Their skin is always so flawless, their hair perfectly precise – do you have any advice on how to maintain such a high standard of pedigree? 2 things you have to realise before we go on. The Supermodels are genetic accidents/touched by the hand of God. They are heaven sent to beautify this drab world. They are a one in a million, a sight to behold, impossibly tall, stunning to the eye and positively perfect in every possible way. These handful of people will always stop traffic and stand head and shoulders above us mere mortals, (but is that always such a good thing)? And secondly, they have people like the legendary Pat McGrath on hand to enhance their already dizzying brilliance. Yes... it is Pat who is responsible for almost every breathtaking makeup look at the shows. Yes... it is Pat who received a near mobbing when she last went to Boom Box. Yes... it is Pat who is the Beauty Director of i-D... and it is Pat who just happens to be as beautiful/warm/smart/funny and fun as she is talented. No wonder the girls love her so much, just check out Lily and Gemma Ward pouting for her attention. Go on girls, blow them bubbles... Whatever your beauty regime, always remember to take a tip outta Lily’s book. Whether relaxing back stage, getting her nails did, or having a mid afternoon stretch, Lily is never anything but courteous, well mannered and polite, and those things count way more than outward appearance. Safe+Sound special issue 272 page soft cover book

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 13 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн