Forever Fashion

2009-06-11 - Гоёлын түүхээс
Ангилал: Монгол

1988 îíä ñàéä íàðûí çºâëºëèéí äýðãýäýõ Óëñûí ñòàíäàðòûí ãàçðûí óðëàë ãîî ç¿éí êîìèññûí íàðèéí áè÷ãèéí äàðãà Á.Ñóâäûí ñàíàà÷ëàãààð “Ãî¸ë-89” óðàëäààíò ¿çëýãèéã 1988 îíû 12-ð ñàðûí 1-4íä øèëäýã çàãâàð, øèëäýã çàãâàð ºìñºã÷äèéã øàëãàðóóëàõ çîðèëãîîð çîõèîí áàéãóóëæýý. Ãî¸ë íàäàì àíõ “Ìîäà” íýðòýé áàéñàí áîëîâ÷ ãàäààä ¿ã õýìýýí ø¿¿ìæëýãäýæ, Í.Ãàíáàòûí ºãñºí “Ãî¸ë” íýðèéã àâ÷ýý. Ãî¸ë íààäìûí ýìáëåìèéã çóðàà÷ Ä.Äîðæ õèéæ, íýðò äèçàéíåð Á.Ò¿âøèí íàéðóóëæ áàéâ. 1990 îíû 4-ð ñàðûí 22íä Ìîíãîëûí Äèçàéíåðóóäûí Õîëáîî áàéãóóëàãäñàí íü õóâöàñ çàãâàðûí îëîí óðñãàë ÷èãëýë áèé áîëîõ ýõëýëèéã òàâüñàí.

“Ãî¸ë” íààäìûí ò¿¿õèéã ñºõâºë:

1. “Ãî¸ë-89” íààäìûí øèëäýã äèçàéíåð Á.Ò¿âøèí, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Á.Øàòàðöýöýã íàð

2. “Ãî¸ë-90” íààäìûí øèëäýã äèçàéíåð Á.Ò¿âøèí, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Îäãýðýë íàð

3. “Ãî¸ë-91” íààäìûí øèëäýã äèçàéíåð Àðèóíáóÿí, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Ñ.Èæèëöýöýã, Ñ.Èõýðöýöýã íàð

4. “Ãî¸ë-92” íààäìûí øèëäýã äèçàéíåð Áàÿðòíÿì, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Ñ.Ýíõãýðýë íàð

5. “Ãî¸ë-93” íààäìûí øèëäýã äèçàéíåð Öýöýãìàà, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Áàòáàÿñãàëàí íàð

6. “Ãî¸ë-94” íààäìûí øèëäýã äèçàéíåð Áóðìàà, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Áàéãàëü, Àçæàðãàë íàð

7. “Ãî¸ë-95” íààäìûí øèëäýã äèçàéíåð Ýíõ÷èìýã, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Ä.Áîëîðìàà íàð

8. “Ãî¸ë-96” íààäìûí øèëäýã äèçàéíåð Á.Áàòæàðãàë, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Ä.Àðèóíàà íàð

9. “Ãî¸ë-97” íààäìûí øèëäýã äèçàéíåð ×.Îäãýðýë, øèëäýã çàãâàð ºìñºã÷ Ä.Îþóíòóÿà, Îðãèë íàð

10. “Ãî¸ë-98” íààäìûí øèëäýã äèçàéíåð Íàðàí÷èìýã, Îþóíãýðýë, Áàÿðòíÿì, Ãàíæèäìàà øèëäýã çàãâàð ºìñºã÷ Ð.Áàéãàëü, Æ¿ãäýðíàìæèë íàð

11. “Ãî¸ë-99” íààäìûã “Ãî¸ë” íààäìûí àðâàí æèë, íýðò çîõèîí á¿òýýã÷ Á.Ò¿âøèí àãñàíû äóðñãàëä çîðèóëæ çîõèîí ÿâóóëñàí áºãººä øèëäýã äèçàéíåð , øèëäýã çàãâàð ºìñºã÷ íàð

12. “Ãî¸ë-2000” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “blue tailor” ÕÊ-ûí äèçàéíåð Ýíõòóÿà, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “Ãîâü” ÕÕÊ, òîï ìîäåëü Ý.Îäãýðýë, Áîëîðìàà íàð

13. “Ãî¸ë-2001” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “Ãîâü” ÕÕÊ-ûí äèçàéíåð Í.Äîëãîðìàà, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “Ìîíãîë ñàâõè” ÕÕÊ, òîï ìîäåëü Òóÿàöýöýã

14. “Ãî¸ë-2002” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “Øèëìýë çàãâàð” êîìïàíèéí äèçàéíåð Àìàðæàðãàë, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “Øèëìýë çàãâàð” ÕÕÊ, òîï ìîäåëü Ä.Öîëìîí

15. “Ãî¸ë-2003” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “Ãîâü” ÕÊ-èé äèçàéíåð Õèøèãòîãòîõ, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “Ãàíãà ãî¸ë” ÕÕÊ, òîï ìîäåëü Óíäðàà

16. “Ãî¸ë-2005” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “Öàñò óóë” ÕÊ-èé êîìïàíèéí äèçàéíåð Öîãòãýðýë, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “Óðëàõ ýðäýì” äýýä ñóðãóóëü, òîï ìîäåëü Áàÿðçóë

17. “Ãî¸ë-2006” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “Ìîíãîëæèíãîî” äýýä ñóðãóóëü äèçàéíåð Ä.Îòãîíçàÿà, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “ØÓÒÈÑ-¯ÒÄÑ” , òîï ìîäåëü Ï¿ðýâñ¿ðýí

18. “Ãî¸ë-2007” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “Ãîâü” ÕÊ-èé êîìïàíèéí äèçàéíåð Íÿìñ¿ðýí, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “Ìîíãîëæèíãîî” ÕÕÊ, òîï ìîäåëü Óðàíöýöýã

19. “Ãî¸ë” íààäìûí 20 æèëèéí îé “Ãî¸ë-2008” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “Ãî¸î” êîìïàíèéí äèçàéíåð Í.Ñî¸ëìàà, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “Ìîíãîëæèíãîîî” ÕÕÊ, òîï ìîäåëü Á.Àëèìàà

20. “Ãî¸ë-2009” íààäìûí Ãðàíïðè øàãíàëûã “Øèëìýë çàãâàð” êîìïàíèéí äèçàéíåð Д.ªнºболор, øèëäýã çîõèîí á¿òýýõ òîâ÷îîãîîð “Øèëìýë çàãâàð” ÕÕÊ, òîï ìîäåëü О.Уянга òóñ òóñ øàëãàð÷ áàéæýý.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-05-21 - Япон Монголын үсчин гоо сайхны шоу болно
Ангилал: Мэдээлэл

Япон Монгол улсын хамтарсан үсчин гоо сайхны шоуг  энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тashiro salon studio-с зохион байгуулж буй уг арга хэмжээнд Япон улсын үсчид ,маникуер эстэ, нүүр будалт, имиже мекер, медиа гэсэн бүрэлдүүнтэй оролцох аж. Хоёр  орны соёлын харилцааг өргөжүүлэх, мэргэжилтэнүүдийн туршлага солилцон, гоо сайхны мэдрэмжийг таниулан хөгжүүлэх, Монголын моделиудыг япон улсын рекламны орон зайд таниулан сурталчилах зорилоготой уг арга хэмжээг  цаашид  тогтмол болгон үргэлжлүүлэх юм байна. INET.mn/ Б.Очир www.inet.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-05-15 - Оюутнуудын “Хаврын гоёл” эхэллээ
Ангилал: Монгол

Г.УЯНГА (2009-05-15) Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг оюутан залуусын “Хаврын гоёл” хувцас загварын наадам Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өчигдөр нээлтээ хийлээ. Залуусын гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлж, ирээдүйн загвар зохион бүтээгчдийн ур чадвар, чансааг шалгадаг эл наадамд дизайнерын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг есөн сургуулиас шалгарсан 20 гаруй оюутан өөрсдийн урласан хувцсаар оролцож байна. Тэдний зохион бүтээсэн хувцасны өвөрмөц шийдэл, хийц загварыг Монголын дизайнеруудын холбооны 70 орчим загвар өмсөгч үзэгч болон шүүгчдэд сонирхууллаа. Оюутнуудын хувьд “Хаврын гоёл” нь мэдсэн сурснаа олон нийтэд харуулах, туршлагажих, хувцас үйлдвэрлэгч томоохон компаниудын “хараанд өртөх” зэрэг олон талын ач холбогдолтой наадам юм. Тэд наадамд оролцохын тулд багшийнхаа хамт сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг бөгөөд материал, чимэглэлийн зардлаа хувиасаа гаргадаг байна. Наадмын дараа гараа гаргаж бүтээсэн хувцас нь хэнд ч хэрэггүй болох үе байдаг ч овсгоотой нэг нь худалдчихдаг аж. Өдөр тутмын, гоёлын болон авангард төрлөөр болж буй эл наадмын дүн өнөөдөр гарч, шилдэг загвар зохион бүтээгчид тодорно. Оюутнуудын урласан өдөр тутмын загварууд энгийн хэрнээ элдэв чимэг зүүлтгүй. Харин гоёлын даашинзанд тод өнгө зонхилж байв. Өнөөгийн залуусын хувцасны чиг хандлагыг наадмын өнгө төрх тодорхойлно хэмээн мэргэжилтнүүд хэллээ. www.mongolnews.mn-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-04-27 - Үс засах урлаг буюу “Алтан хайч-2009”
Ангилал: Монгол

Ц.БАТТУЯА (2009-04-27) Үйлдвэр урлалын сургууль дээр очиход нүүр будалтын тэмцээн эхэлчихсэн байв. Танхимын голд манекенууд сууж, хүүхдүүд тэдний нүүрэн дээр “зураг зурна”. Хөгжөөн дэмжигчид суудлаасаа босон, тэднийг тойрон хөдөлгөөн бүрийг нь ажиглаж, чимээгүй зогсоцгооно. Тэмцээнд оролцогчдыг дэмжихээр ангийнхнаас нь гадна аав ээж, ах эгч, дүү нар нь хүртэл иржээ. Энэ бол “Алтан хайч 2009” буюу үсчин, гоо засалчдын мэргэжлээр суралцагчдын ур чадвараа сорих улсын долдугаар уралдаан. Уламжлал болсон уг тэмцээнийг энэ жил техник болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Үйлдвэрлэл урлалын сургууль, Хөвсгөл аймгийн МСҮТ, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж буй. Энэ удаагийн тэмцээнд 20 аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 300 гаруй багш, сурагч дөрвөн төрлөөр өрсөлдсөн юм. Өмнөх жилүүдэд мэргэжлийн гоо сайханч, мастер үсчид урилгаар ирж тэмцээнийг шүүдэг байсан. Харин энэ жил хүүхдүүдээ тэмцээнд бэлтгэсэн багш нар өөрсдөө шүүгчийн үүрэг гүйцэтгэж буйгаараа онцлог ажээ. Гэхдээ энэ мэргэжлээр салбартаа манлайлж яваа хүмүүс уригдаж тэмцээний явцыг үзэж сонирхсон юм. Тэмцээний дүн гарахад эрэгтэй сонгомол үс засалтаар Д.Анхбаяр /Дархан/, Б.Батцэцэг /Архангай/, Б.Ганцэцэг /Өмнөговь/, нүүр будалтаар З.Учрал /ҮУС/, Б.Нямжав /Төв аймаг, Эрдэнэ сум/, Т.Мөнхдаваа /Дорноговь/, эмэгтэй урт үс засалтаар Н.Цэцэгдарь /ҮУС/, Б.Мөнхжаргал /Архангай/, А.Сүрэнбаяр /Абука/, хумс будалтаар А.Нямцэцэг /Абука/, Б.Алтансүх /Хөвсгөл/, Б.Золзаяа /Өвөрхангай/ нар эхний байруудад оржээ. Мөн Үйлдвэрлэл урлалын сургууль шилдгээр шалгарсан юм. www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-04-20 - Үндэсний хувцас төгсөгчдийн гоёл
Ангилал: Монгол

Ж.СОЛОНГО Энэ жил дээлний загвар богино даашинз шиг болж өөрчлөгджээ. Нарийн шилбэ, гоёлын шигтгээ, торгон оруулга таны дээлийг улам дэгжин харагдуулна- Хавар сайхан улирал. Юугаараа, хэнд сайхан санагддаг гэж та асуумаар байна уу.  Дөрвөн жилийн тэртээ их, дээд сургуулийн босго алхан орж эрдмийн шимийг хүртэн амьдарлын их харгуйг зорих гэж буй оюутнуудын хувьд мартагдашгүй улирал. Удтал нуугдсан цэцэгс дэлбээгээ нээх хавар цагийн өнгийг нэмж охид төгсөлтийн баяраараа гангарах дуртай. Хэдийнээс бий болсныг нь мэдэхгүй ч баяраараа ихэвчлэн үндэсний загвартай дээл, даашинзаар тэд гоёдог. Анх энгийн загвартай дээлэн дээр ромбо зүүдэг байсан бол хувцас загварын ертөнц хөгжихийн хэрээр энэ жишиг үгүй болжээ. 2007 оны төгсөлтийн баяраа эргэн харлаа. Охид ихэвчлэн загасан хормойтой урт дээлээр гангарчээ. Гэхдээ торгон дээлний хормой нь гоёлын атласаар үргэлжилж элдэв чимэг ихтэй нүсэр гоёл сонгодог байж. Өнөөдөр тэдгээр загварыг харахад хэтэрхий эртний мэт санагдав. 2009 оны хонхны баярын гоёлыг хэрхэн тодорхойлж буйг сонирхон “Монгол костюмс”, “Шилмэл загвар” төвийг зорилоо. Богино даашинз шиг хэлбэртэй дээл дэгжин харагдуулна “Монгол костюмс” төв энэ улиралд хоёр коллекц шинээр бүтээжээ. Хонхны баяр болон хуримын ёслолд зориулсан үндэсний загвартай даашинз урласан байна. Тэдний хийсэн дээл гар чимэглэл шаарддаг онцлогтой. Өнгөрсөн жилийн хувьд хар өнгө, өргөн эмжээртэй загвар илүү ноёлож байсан бол энэ онд тод өнгийн богино, даашинз шиг загвартай дээл моодонд орж буй. Улаан, номин цэнхэр, тод шар гэх мэт гэгээн өнгө дээлний загварт түлхүү орох болжээ. Дээлний захны загвар бараг өөрчлөгддөггүй аж. Үндэсний гэх бүхий л онцлог нь заханд шингэсэн байдаг учраас тэр. Харин охид нарийн урт шилбэ, товч сонгох болжээ. Хормойны хувьд өвдөгнөөс дээгүүр урттай байх юм. Түүнчлэн дээгүүрээ бариу, дундуураа өргөн, төгсгөлдөө нарийссан вааран хэлбэртэй хормой сонгох нь элбэг болсон байна. Мөн богино, дэрвэгэр хормойтой дээл ч хийлгэх болжээ. Гэхдээ хамгийн сонгодог нь бие барьсан шулуун загвар. Өргөн бүсний хэв шинжийг торгоор харуулж, даашинзанд оруулга хийх нь элбэгшсэн байна. Энэ нь эмэгтэй хүний бэлхүүсийг тодруулж, дэгжин харагдуулдаг. Сүүлийн үед “Swarovski” мэтийн гоёлын шигтгээгээр дээлээ чимэглэх болжээ. Торгоны элдэв ганган хээг гоёлын шигтгээгээр гараар урлаж давтагдашгүй загвар бий болгож эхэлсэн аж. Мөн ханцуй, зах, мөргүй дээлэн дээр богино хантааз, нөмрөг сонгон өмсдөг байна. Эдгээр хантааз нь үндсэн даашинзныхаа өнгөтэй ууссан байж болох юм. Охидын загварын мэдрэмж дээшилжээ “Монгол костюмс” төвийн загвар зохион бүтээгч Ц.Хулангийн яриаг хүргэе. -Хонхны баярын захиалга хэр ирж байна вэ. Баярт зориулан хэчнээн төрлийн загвар урлав? -Захиалга их ирж байгаа. Миний хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой 10 гаруй шинэ загвар хийлээ. Гэхдээ бидний зохиосон загварын дээлийг охид тэр бүр байгаагаар нь хийлгэхээ больжээ. Маш мэдрэмжтэй болсон учраас өөрсдийн санааг нэмж, шинэлэг өнгө аяс бий болгохыг зорьдог болсон. Тухайлбал, нэг загвараас захыг нь нөгөө загвараас хормойг сонгох жишээтэй. -Загвар дагахаасаа илүү өөрийнхөө биеийн онцлогт тохирсон дээл сонгох нь зөв болов уу? -Ер нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах хүсэл хэнд ч бий. Загварын шинэ өнгө аясаас оруулаад өөртөө тохирсон хэлбэрийг сонгох нь зүйтэй. Магадгүй богино даашинз моодонд орж байгаа ч гэсэн хөл нь тийм ч сайхан харагдахгүй байвал яаж тэрийг өмсөх вэ. Тиймээс хүн бүр биеийнхээ сайхан хэсгийг тодруулсан дээл сонгох хүсэлтэй байдаг. Төгсөлтийн баяр гэдэг утгаараа илүү тансаг дэгжин харагдахыг бүсгүйчүүд боддог байх. Бид ч тэр хүслийг нь биелүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг. -Дээлэндээ тохирсон жижиг цүнх, ээмэг зүүлт хайх нь нэлээд хэцүү байдаг. -Олон бүсгүй ийм асуудалтай тулгарч байсан байх. Эрчүүдийг бодвол эмэгтэй хүний хувцаслалтад гоёл чимэглэл чухал үүрэгтэй. Манайх дээлний торго, загвартай нь нийцүүлэн авсаархан жижиг цүнх хийдэг. Мөн шүр, сувдаар ээмэг зүүлт ч хийж байгаа. Үндэсний хувцастай сувдан гоёл нийцтэй харагддаг. -Охид дээл хийлгэхдээ ихэвчлэн ямар материал сонгож байна вэ? -Торго, түүхий торго л их сонгодог. Үндэсний хэв шинж сэргэлээ “Монгол костюмс” төвд дээл захиалан хийлгэхэд ажиллагаа, материал зэргээсээ хамааран 120.000-200.000 төгрөг байна. Материалаа өөрөө өгвөл 80.000-110.000 төгрөгт дээлээ оёулж болох юм. Цүнх захиалан хийлгэх үнэ тусдаа. Мөн ээмэг зүүлтний хослолыг 8000-40000 төгрөгөөр урлаж буй. “Шилмэл загвар” компанийн загвар зохион бүтээгчид дээлний загвартаа шар болон цайвар өнгийн торгыг түлхүү ашигласан харагдлаа. Мөн л богино загвартай дээл урласан байв. Тэд дээлний эмжээр, жижиг чимэглэлд анхаарлаа түлхүү хандуулсан нь туузан чимэглэл гоёлын шигтгээ зэргээс ажиглагдана. Шилмэл загвар компанийн загвар зохион бүтээгч Д.Батжаргал “Хонхны баярын дээлний загварт материалын сонголт чухал нөлөөтэй. Гэхдээ заавал үнэтэй торго сонгох албагүй. Гоё өнгөтэй даавуугаар өөртөө зохисон дээл хийлгэж чадвал содон өвөрмөц байх болно” хэмээн ярьсан юм. Үнэтэй торго сонгох тусмаа л дээлний өртөг өснө. Тиймээс хүндрэл багатай, хямд үнэтэй дээл өмсөх хүсэлтэй байвал түүний хэлснийг туршиж үзэж болох юм. Загвар зохион бүтээгчид үндэсний хувцасны анхны хэв загвар эргэн ирж байна хэмээн олзуурхаж байлаа. Учир нь өнгөрсөн жилүүдэд дээлний загвар хэтэрхий эвдэгдэж, элдэв чимэглэл, хийсвэрлэл ихтэй авангард загвар моодонд орж байсан юм. Одоо бага зэрэг богино болсон ч товч, шилбэ, зах зэрэг нь дээлний үндсэн шинждээ ойртож байна. Хатуухан хэлбэл хятад загвартай дээл их болсон байсанд тэд санаа зовдог байжээ. Дээлийг нэг өнгийн торгоор хийдэг байсан нь ард хоцорч донжийг нь тааруулж хийсэн оруулга хүртэл үнэтэй чимэглэлээс илүүд тооцогдох болсон аж. “Шилмэл загвар” компанид дээл захиалбал 7-14 хоногийн хугацаанд бэлэн болох гэнэ. Мөн л материал, ажиллагаанаасаа хамааран 180.000-280.000 төгрөгт хэлбэлзэж буй. Манайдаа үндэсний хувцасны загвараараа толгой цохидог “Торго” салоны үнэ ханш ч бас танд сонин байж магадгүй. 200.000-250.000 төгрөгөөр дээлээ захиалж болно гэлээ. Мөн ажлын хувцасны “Тосон” үйлдвэрээр орлоо. Тэднийх  үндэсний дээлний шинэ загвар гаргаж хонхны баярын гоёл урлаж эхэлжээ. Торгоо өөрөө авчраад оёулбал 45.000-60.000 төгрөгт багтана. Харин торгоо тэдний дэлгүүрээс сонговол ойролцоогоор 80.000-110.000 төгрөгт хийлгэж болох гэнэ.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-04-15 - Яагаад?
Ангилал: Уриалга

Блогтоо бичлэг бичхээр гарахгүй байх юм. Нээх болгонд хуучин устгасан бичлэг маань гараад л хэрэгтэй ганц зарлал тавьсан блогийнхоо буянаар олонд түгээх гэсэн чинь блог маань гацсаар байгаад таарваа гэж. Шинэ энэ байдал нь хэр удаан үргэлжилэх бол админуудаа?

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-04-10 - “ТОП”-ООР ЦОЛЛУУЛЖ АЛДРАА ДУУРСГАСАН 10 БҮСГҮЙ
Ангилал: Models

Ж.СОЛОНГО Загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн үе үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдөд “Топ модель” цолыг 2001 оноос олгох болсон. Хов, жив хэрүүл шуугианаас нэр нь салдаггүй “Топ”-уудын хэн нь жинхэнэ шилдэг байв аа. Үүнийг дүгнэх эрхийг танд үлдээе. Өдгөө хүртэл тодорсон 10 “Топ модель” бүсгүйг эргэн сануулъя. Зарим нэг нь 20 гаруй жил загварын тайзнаас буулгүй хүндтэй хэвээр байгаа бол нөгөө хэсэг нь цуутай бүсгүйн амьдарлаас татгалзан гэрийн эзэгтэй болоод амар тайван амьдарч буй. 1.Э.Одгэрэл “Мөнхийн залуу” гэсэн тодотголтой энэ сайхан бүсгүй 1986 оноос загвар өмсөж эхэлжээ. 20 гаруй жилийн туршлага, сайхан бие нь түүнийг өдгөө хүртэл тайзнаас буулгаагүй юм. 2001 онд анхны “топ модель” цолыг хүртсэн нэгэн. 1967 нэгдүгээр сарын 11-нд төрсөн. Сүүлийн гурван жил “Гоёо”ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн энэ оноос “Орифлейм” компанийн “Wellness” цувралыг төлөөлөх болсон. Загвар өмсөх гараагаа “Шилмэл загвар” компанийн загварын агентлагаас эхэлсэн тэрбээр өдгөө дизайнеруудын холбоонд ажиллаж буй. 2. Д.Болормаа “Монгол модель” агентлагийн захирал Д.Болормаа 1990 оноос загвар өмсөж эхэлжээ. 2001 онд Э.Одгэрэлийн хамт “Топ модель” цол хүртсэн аж. Монголын төдийгүй “Азийн топ модель” хэмээн үнэлэгддэг тэрбээр анх шилмэл загварын ордонд оёдолчин хийдэг байжээ. Тухайн үед тус компани өөрийн бүх загвар өмсөгчдөө давхар ажил хийлгэдэг байсан нь энэ юм. 40 шүргэж яваа ч байраа тавьж өгөх болоогүйгээ нотлон өнгөрсөн онд Урлах эрдмийн дээд сургуулийн загварын долоо хоногийн үеэр шавь нараа манлайлан тайзнаа гарч байсан. 30 настайдаа өөрийн гэсэн загварын агентлагтай болсон “топ”-ыг загвар өмсөгч төдийгүй сайн багш гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. Түүний шавь нарын тоо хэдийнэ 3000 хол давжээ. Тэрбээр 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төрсөн. 3. Д.Цолмон 2002 онд “Топ модель” өргөмжлөл хүртсэн тэрбээр одоо MCS компанид ажилладаг. 1975 оны наймдугаар сарын 12-нд төрсөн. Анх 17 настайдаа загварын тайзнаа гарчээ. 4. Х.Ундраа Тэрбээр 1998 оноос “Шилмэл загвар” компанийн загварын агентлагт 14 наснаасаа суралцаж эхэлсэн. Түүний хувьд гоо сайхан биеэс илүү мэдлэг боловсрол эрхэм. Энэ оны долдугаар сарын 10-нд 26 нас хүрэх боловч тэр хэдийнэ тайзаа орхиж “Mobicom” компанид ажиллах болжээ. “Гоёл 2004” наадмаас “Топ модель” өргөмжлөл хүртсэн. 5. Ч.Туяацэцэг “Топ модель” Д.Цолмонтой үй зайгүй нөхөрлөдөг түүний хувьд 2003 онд энэ өргөмлөлийг хүртжээ. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр 1978 оны дөрөвдүгээр сарын 9-нд төржээ. Одоо “MCS” компанид ажиллаж буй. 6. Т.Баярзул Ардын бүжгээр бага байхаасаа хичээллэж балетчин болохыг мөрөөддөг байсан охин загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзлэн 2005 оны “топ”-оор шалгарч байсан. Хэн ч харсан энгийн бөгөөд эрхэмсэг төрхийг өөртөө нэгтгэж чадсан түүнийг цуутай хүүхнүүдийг дайрдаг хов жив харин тойроод өнгөрсөн гэлтэй. Эгэл даруухан загвар өмсөгч ээж өдгөө 30 настай. Балетчин болох мөрөөдлийг түүний 174 см өндөр нуруу нь үгүй хийсэн ч нэр хүндтэй загвар өмсөгчийн эгнээнд авчирсан юм. 7. Д.Пүрэвсүрэн “Гоёл 2006” наадмын “Топ модель” өргөмжлөлт Д.Пүрэвсүрэнг алтны магнатын экс эхнэр гэдэг нэр хаана ч дагадаг. Баян залуугийн өвөрт эрхэлсэндээ “од” болоогүй, надад авьяас бий гэдгээ нотлон тэрбээр жүжигчний мэргэжил эзэмшсэн. Дуучдын клипэнд өнгө нэмж, сурталчилгаагаар дамжуулан дэлгэцнээ үзэгддэг загвар өмсөгчдөөс тэр тэс өөр. Сүүлийн үед кино урлагийн салбарт хүч үзэж яваа. Түүний тоглосон “Боолын гэрээ” кино өнгөрсөн онд нэлээд амжилт олсон. Өдгөө тэрбээр “Гоёлын даашинз” инээдмийн кинонд тоглож буй. 2002 онд “Ганга гоёл” загварын агентлагт хичээллэж эхэлснээр дээрх амжилтад хүрчээ. 8. Г.Уранцэцэг Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэгийг ид үедээ яваа хэмээн тодорхойлж болох. 2007 оны “Гоёл” наадмаас “Топ” өргөмжлөл гардсан тэрбээр 1997 оноос загвар өмсөж эхэлжээ. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн. 12 нас хүртлээ Германд амьдарч байжээ. Тэрбээр манай шилдэг загвар өмсөгч нарын нэг Т.Оюунтуяагийн шавь юм. 2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийг амжилттай төгссөн аж. 9. Г.Алимаа 1998 оноос загварын тайзнаа алхсан түүний анхны мэргэжил нь хүнсний технологич. Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2008 онд “Топ модель” цол хүртсэн учраас олон хүн таагүй ханддаг аж. 10. О.Уянга Отгон “топ” 14 наснаасаа загвар өмсөж эхэлсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн ангид сурдаг түүнийг нэлээд ирээдүйтэй загвар өмсөгч гэдэгтэй маргах хүн үгүй. Загварын ертөнцөд хөл тавиад долоон жил болж буй ч түүний чадвар бусдаас ялгарч чаддаг гэнэ. Биеийн харьцаа нь 84х58х89. www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-04-07 - Дизайнер Д.Өнөболор: Доошоо нарийссан харандаа хэлбэрийн юбка, өмднүүд энэ хавар зонхилно­
Ангилал: Бүлэггүй

 

Сүүлийн үед зохион байгуулагдаж байгаа томоохон наадам, шоу, арга хэмжээн дээр дизайнер Д.Өнөболорын нэр байнга сонсогдох болсон. “Шилмэл загвар” компаний залуу загвар зохион бүтээгч Д.Өнөболор нь “Гоёл 2009” наадмын шилдэг үндэсний хувцас, “Гэгээн Муза 2008” наадмын шилдэг тайзны хувцасны зураачийн шагналыг тус тус хүртэж, загвар дизайны салбарт чамгүй амжилттай яваа нэгэн. Мөн саяхан болж өнгөрсөн “Гэгээн муза” наадамд нэр дэвшигчдийн улаан хивсний ёслолын хувцсыг урласан нь олноос өндөр үнэлгээ авсан. Түүнтэй “Гэгээн Муза” наадмын болон энэ хаврын хувцас загварын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байгаа талаар ярилцсан юм. -Таны нэрийг томоохон наадам, арга хэмжээнээс их сонсож байлаа. Дизайнераар ажиллаад хэр удаж байна вэ? -Би Хүмүүнлэгийн ухаа­ны их сургуулийг япон хэл­ний ор­чуулагчаар төгссөн л дөө. Гэхдээ багаасаа зураг зурах сонирхолтой хүүхэд байсан. Аравдугаар ангиа төгсөх жилээ Хүүхдийн орд­ноос зохион байгуулдаг “Үнс­гэлжин” наадамд Гранпри хүртэж, Дүрслэх урлагийн дээд сургуульд урилгаар орж суралцсан. Оюутан бай­хаасаа “Шилмэл загвар” ком­панидаа ажиллаад одоо жил хагас болж байна. Ди­зайнераар ажиллаад нэг их удаагүй ээ. Энэ хугацаанд “Vidal” са­лон­той хамтарсан үсний шоунд хавар, зуны 80 гаруй кол­лекциороо оролцож, “Гоёл 2009” наадамд үн­дэс­ний хувцасны шилдэг ди­зайнераар шалгарч бай­сан. Сая дип­ломын ажил бол­гож УДЭТ-ын “Лусын дагина” хүүхдийн жүжгийн хувцсыг урласан нь шилдэг зураачийн шагнал авсан. -Дипломынхоо ажлаар шилдэг зураачийн шагнал хүрт­сэн нь тун санаандгүй явдал болжээ? -Б.Хишигзаяа найруу­лагч бидний дипломын аж­лыг үзээд “Миний найруулж бай­гаа “Лусын дагина” хүүх­дийн жүжигт маш сайн тохирох юм байна. Хамтарч ажиллая” гэсэн санал тавь­сан. Өмнө нь театрын хувцсан дээр ажиллаж бай­гаагүй болохоор нэлээд их ажиллагаа, ур чадвар шаардаж байсан. “Гэгээн Муза”-д нэр дэв­шинэ гэж ерөөсөө бодоогүй. Бараг наадмын өмнөхөн л нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад ирсэн. -Загварын хувцас, тайз­ны жүжгийн хувцас хоёр хэр их ялгаатай байв? -Тайзны хувцас амьдрал дээр байдаг хувцаснаас огт өөр. Тэгээд ч хүүхдийн бү­тээл болохоор харахад л хүүхдийн сэтгэхүйд шууд энэ ийм юм байна гэж тусахаар хийх шаардлага тулгарсан. Далай доорх ертөнц болохоор маш гоё өнгөлөг, өвөрмөц байх ёстой гэдгийг ойлгож, сайн бодож байгаад скитзээ гаргасан. Би нэг талаас дүрийг нь хувц­саар гаргаж өгч бай­гаа бол жүжигчид хувц­сыг тайзан дээр үйл хөд­лөл, зан характераараа амьдруулж байгаа учраас тэр бүхэн нэг цогц болдог. Тайзны моделиудын хувьд мэргэжлийн хүмүүс шиг жүжиглэж чадах хүн ховор болохоор нэлээд онцлогтой санагдсан шүү. -Шилдэг зураачийн шаг­налыг хүртсэнээс гадна “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн голлох хүмүүсийн улаан хивсний ёслолын хувц­сыг урласан шүү дээ. Ийм алдартай хүмүүсийн гоёлыг урлана гэдэг нэр төрийн хэрэг байх? -МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ С.Сарантуяа, Т.Ху­лан нарын хувцсыг хийсэн. “Гэгээн Муза” наадам боло­хоос сарын өмнө жүжиг­чид­тэйгээ уулзаж, өөрсдөөс нь саналыг нь асууж ярилц­сан. Мэдээж олны та­нил хүмүүс учраас урьд нь бү­рэлдсэн имиж, дүр төрхийг нь алдагдуулахгүйн дээр түүнийг нь улам гоё болгож өгөх шаардлага тулгарсан. Нэлээд ярилцаж байж хув­цас­ныхаа загварыг гар­гасан. Хийснийхээ дараа таа­лаг­дах­гүй бол яана аа гэж эмээж байсан ч санасныг бо­до­ход маш сайхан хүлээж авсан. -Ялангуяа жүжигчин С.Саран­туяагийн хувцас үзэгч­­дийн анхаарлыг хам­гийн их татаж байсан. Энэ хув­цасны тухайд онцолж яриач? -Сараа эгч надтай ирж уул­заад “Би хамгийн гоё нь байх ёстой шүү. Гэхдээ чи өөрөө загвараа гаргаад хий, над ингэ тэг гэх юм байхгүй” гэсэн. Тэгээд улаан, хар өнгө сонгодог хослол болохоор улаан хивсэн дээр алхахад хар өнгө илүү гоё харагдах учраас битүү меластикаар чимэглэсэн материалыг сонго­с­он. Энгийн боловч ихэм­сэг харагдахаар заг­вар гаргахыг хичээсэн л дээ. Харин үнэгний үсэн нөм­рөгөөр чимэглэсэн нь тун чамин болгосон. -Гадаа хаврын урин ду­лаан улирал болж байна. Тэгэ­хээр энэ хаврын хув­цасны загвар, чиг хандлагыг та хэрхэн тодорхойлж бай­гаа бол? -Энэ хавар өнгөний хувьд нэг тал нь натуральный буюу байгалийн өнгөний хослолууд зон­хилно. Нөгөө талаар га­лак­тикийн, хэтэрхий содон, санс­рын юм шиг өнгөнүүд моданд орж байгаа. Гэхдээ энэ хоёр өнгийг хооронд нь зохицуулах биш, хоёр салангид ойлгох хэрэгтэй. Хэлбэрийн хувьд  60-аад оны сүүлч, 70-аад оны эхэн үеийн загварууд моданд орж байна. Энэ нь “X” хэлбэрийн хэв маяг, тодруулбал доошоо харсан гурвалжин хэлбэрийн загвар юм. Мөр нэлээд том, мөр нь пөмбөгөр болж өгснөөрөө илүү загварлаг болно. Доошоо нарийссан, харандаа хэлбэрийн заг­ва­рын юбка, өмд энэ жил мо­данд орж байгаа. -Аксессуарыг хэрхэн хослуулах вэ? -Аксессуар бол хувцсыг чимэглэж, илүү хүчтэй, иж бүрдэл болгож харагдуулдаг. Аксессуар, хэрэглэлгүй бол хув­цас амь муутай, дутуу харагддаг болохоор энэ тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ жилийн хавар, нам­рын хувцсанд цүнхний хувьд богц маягийн үүргэвч, эсвэл хэт этгээд хэлбэр зонхилно. Бүс­ний тухайд өнгөрсөн жил моданд орж байсан хэт өр­гөнийг бодвол илүү нарийн, чамин байх тусмаа со­дон харагдана. Зүүлт, ээмэг нь нэлээд нүсэр, том бөгөөд чулуун шигтгээтэй байх болно. -Хувцас, гоёл гэхээр л эмэг­тэй хүнд хамаатай юм шиг санадагт эрчүүд нэлээд гомдолтой байдаг. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хаврын хув­цас, гоёлын тухайд? -Эрэгтэйчүүдийн хувцас­ны загварт өөрчлөлт харь­цангуй бага гардаг. Энэ хаврын эрэгтэй костюм дээр гар­сан өөрчлөлт гэвэл бие барь­сан талдаа, тайльтай боловч хэтэрхий бариу биш пиджак, стандарт хэм­жээнээс арай бариудуу өмднүүд моданд орж байгаа. -Дизайнер хүний нүдээр харахад залуус хувцсаа хэр зөв зүйтэй тохируулж өмсөж байна? -Хоёр талтай байдаг. Нэг хэсэг нь үнэхээр өөрсдөдөө тохи­руулаад хувцаслаж чад­даг. Нөгөө хэсэг нь хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа хүрээнийхэн ч юм уу, яаж хувцаслахаа сайн мэдэхгүй, өөрийн биед тохирох үгүйг бодолцолгүй бусдыг дуу­райж, хэт дуураймал дүр төрхийг бий болгодог. Үүн дээр л анхаараасай гэж бод­дог. Бас нэг анхаарах зүйл гэвэл хүмүүс зөвхөн гоё сайхан хувцаслахаасаа илүү ор­чиндоо нэлээд анхаармаар санагддаг. Орчин муухай бол тэр хүн хичнээн ч хичээгээд гоо зүйн  хувьд сайхан харагдаж чадахгүй шүү дээ. -Бид дандаа л гадны заг­варыг дагаж, тэдний үйлд­вэр­лэсэн хувцсыг өмсдөг. Манай дизайнерууд тайзны хувцсанд л гол анхаарлаа хандуулаад байхаас энгийн болон өдөр тутмын хувцас руу төдийлөн анхаарал хандуулдаггүй. Тэгэхээр энэ хоёр нь хоорондоо авцалдахгүй байна? -Миний ажиглаж байгаа­гаар загварын салонууд ол­ноор байгуулагдаж байгаа болохоор хүмүүс хувцас хийлгэж өмсөх нь ихэссэн. Өдөр тутмын хувцас руу бага ч болов анхаарал хандуулж байгаа гэж боддог. Миний хувьд өдөр тут­мын хувцас гэхээсээ илүү тайзны, арай л мэдрэмж, сэтгэмж шаардсан хувцас урлах сонирхолтой. Гэхдээ дизайнер хүн болохоор  хэт нэг талаа бариад явахгүй. Бид гадны хувцас өргө­нөөр хэрэглэж байгаа нь олон зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт манай худалдан авах зах зээл бага учраас моданд орж байгаа хувцсыг олноор нь үйлдвэрлээд масст түгээх боломж муутай. Технологийн хувьд ч гадны улс орнуудын хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмжтэй харьцуулахад дутагдалтай зүйл их бий. Манай улс үндэсний үйлд­вэрлэлээ дэмждэг, гадны хувцсанд мөнгө за­ра­хаасаа илүү өөрсдөдөө хө­рөнгө оруулалт хийдэг бо­лоо­сой гэж бодож явдаг.  Дизайнеруудаа сайн бэлтгээд, мэргэшүүлж чадвал сэтгэлгээгээрээ манай­хан гадныхнаас дутахааргүй үнэлгээ авдаг нь аливаа тэмцээн уралдаанаас маш их ажиглагддаг. Ц.Бадамсүрэн сурвалжлагч
Урлаг соёл сэдэвт нийтлэгдсэн.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-04-04 - New Fashion 2009 загварын уралдаан
Ангилал: Монгол

From New Fashion

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-03-30 - new fashion 2009 загварын уралдаан

new fashion newfashion

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 2 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн