Forever Fashion

2009-03-30 - new fashion 2009 загварын уралдаан

 

“NEW FASHION-2009”

загварын уралдаан

                          

ЗОРИЛГО: Ерөнхий боловсорлын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, ирээдүйн авьяастнуудыг тодруулах үндсэн чиг зорилготой.

 

Оролцох журам :

  1. Уралдаанд оролцох загваруудыг

-         Гоёлын

-         Үндэсний маягийн

-         Өдөр тутмын чөлөөт

-         Уран сэтгэмж (Авангард)

  1. Загварын нэг коллекц нь 3-аас дээш тооны загвар загвар байна.
  2. Уралдаанд оролцогч нь 1-ээс 4 хүртэл коллекцоор оролцох боломжтой
  3. Уралдаанд оролцох загвар нь орчин үеин чиг хандлагыг тусгасан, шинэлэг загварын байх
  4. Материалын хувьд чөлөөт сонголттой

Шагнал :

-         Шилдэг сургууль                                                    - Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

-         Өсөх ирээдүйтэй дизайнер                                                             - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

-         Тэргүүн байр                                                                                     

o       Гоёлын загварын шилдэг дизайнер                                    - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

o       Өдөр тутмын буюу Чөлөөт загварын шилдэг дизайнер   - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

o       Үндэсний загварын шилдэг дизайнер                                - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

o       Уран сэтгэмжийн загварын шилдэг дизайнер                   - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

-         Тусгай байр

o       Гоёлын загварын тусгай байр                                              - Өргөмжлөл, мөнгөн шагнал

o       Өдөр тутмын буюу чөлөөт загварын тусгай байр             - Өргөмжлөл, мөнгөн шагнал

o       Үндэсний загварын тусгай байр                                          - Өргөмжлөл, мөнгөн шагнал

o       Уран сэтгэмжийн загварын тусгай байр                             - Өргөмжлөл, мөнгөн шагнал

-         Шилдэг удирдагч багш                                                                     - Өргөмжлөл, мөнгөн шагнал

-         Шилдэг загвар өмсөгч эмэгтэй                                                        - Өргөмжлөл, мөнгөн шагнал

-         Шилдэг загвар өмсөгч эрэгтэй                                                         - Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Оролцогчдын бүртгэл: “ СИТИ “ Дээд сургууль дээр (Mongoljingoo) 2009 оны 3-р сарын 16-наас 4-р сарын 17 ны хооронд явагдана. Орон нутагаас оролцож буй сурагчид  newfashion2009@gmail.com  хаягаар мэдүүлгээ өгч болно.

Оролцогчид бүртгүүлэхдээ : 1% цээж зураг, бүртгэлийн хураамж 5000

Техникийн зөвлөгөөн :          4 сарын 18-нд “СИТИ” Дээд сургууль дээр

Уралдаан :                                2009 оны 04 сарын 25нд “ РЦНК “-д болно.

Хаяг :   Улаанбаатар хот, СБДүүрэг, 7-р хороо, Сэлбэ хотхон, “СИТИ” Дээд сургууль , ШХ-20-231

Харилцах утас : 99181283, 99262771

“СИТИ” Дээд сургууль

Залуу дизайнеруудын холбоо

[Шууд холбоос]

2009-03-30 - New fashion 2009 загварын уралдаан
Ангилал: Монгол

“NEW FASHION-2009” загварын уралдаан ЗОРИЛГО: Ерөнхий боловсорлын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, ирээдүйн авьяастнуудыг тодруулах үндсэн чиг зорилготой. Оролцох журам : 1. Уралдаанд оролцох загваруудыг - Гоёлын - Үндэсний маягийн - Өдөр тутмын чөлөөт - Уран сэтгэмж (Авангард) 2. Загварын нэг коллекц нь 3-аас дээш тооны загвар загвар байна. 3. Уралдаанд оролцогч нь 1-ээс 4 хүртэл коллекцоор оролцох боломжтой 4. Уралдаанд оролцох загвар нь орчин үеин чиг хандлагыг тусгасан, шинэлэг загварын байх 5. Материалын хувьд чөлөөт сонголттой Шагнал : - Шилдэг сургууль - Шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал - Өсөх ирээдүйтэй дизайнер - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал - Тэргүүн байр o Гоёлын загварын шилдэг дизайнер - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал o Өдөр тутмын буюу Чөлөөт загварын шилдэг дизайнер - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал o Үндэсний загварын шилдэг дизайнер - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал o Уран сэтгэмжийн загварын шилдэг дизайнер - Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал - Тусгай байр o Гоёлын загварын тусгай байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал o Өдөр тутмын буюу чөлөөт загварын тусгай байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал o Үндэсний загварын тусгай байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал o Уран сэтгэмжийн загварын тусгай байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал - Шилдэг удирдагч багш - Өргөмжлөл, мөнгөн шагнал - Шилдэг загвар өмсөгч эмэгтэй - Өргөмжлөл, мөнгөн шагнал - Шилдэг загвар өмсөгч эрэгтэй - Өргөмжлөл, мөнгөн шагнал Оролцогчдын бүртгэл: “ СИТИ “ Дээд сургууль дээр 2009 оны 3-р сарын 16-наас 4-р сарын 17 ны хооронд явагдана. Орон нутагаас оролцож буй сурагчид newfashion2009@gmail.com хаягаар мэдүүлгээ өгч болно. Оролцогчид бүртгүүлэхдээ : 1% цээж зураг, бүртгэлийн хураамж 5000₮ Техникийн зөвлөгөөн : 4 сарын 18-нд “СИТИ” Дээд сургууль дээр Уралдаан : 2009 оны 04 сарын 25нд “ РЦНК “-д болно. Хаяг : Улаанбаатар хот, СБДүүрэг, 7-р хороо, Сэлбэ хотхон, “СИТИ” Дээд сургууль , ШХ-20-231 Харилцах утас : 99181283, 99262771 “СИТИ” Дээд сургууль Залуу дизайнеруудын холбоо

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-03-23 - Монгол хувцсаараа гоёцгооё
Ангилал: Мэдээлэл

С.СЭРГЭЛЭН Монгол үндэсний хувцас хэрэглэл, уламжлалт ёс заншлыг сурталчилж, залуучуудад үндэсний хувцас хэрэглэлийг өмсгөж хэвшүүлэх, олон нийтийн хүртээл болохуйц монгол хувцасны өдөр тутмын загвар бий болгох,  мэргэжлийн болон уран бүтээлч залуучуудын бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголоороо гоёцгооё” уралдааныг энэ жилээс эхлэн зохион байгуулах гэж байна. Уралдааныг мэргэжлийн загвар зохион бүтээгчид болон хувцас загварын чиглэлээр сурдаг оюутнуудын дунд зарлаж буй. Тэргүүн байрын шагнал нь  1.5 сая төгрөг, цом байх гэнэ. Эхний шалгаруулалтад   зохиосон загварынхаа   зургаар оролцоно. Хоёрдугаар шатанд тухайн бүтээлийн эх загвараар оролцох ёстой. Уралдаанд өдөр тутмын, ажил хэрэгч, чөлөөт, хүүхдийн гэсэн төрлөөр бүтээлээ илгээх талаар зохион байгуулагчид ярилаа. “Монголоороо гоёцгооё” шилдэг загвар, загвар зохион бүтээгч шалгаруулах уралдааныг “Монгол костюмс” төв, Монголын залуучуудын холбоотой хамтран зохион явуулна. Дөрөвдүгээр сард эхлэх уралдааны эцсийн шалгаруулалт долдугаар сард болно. www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-03-05 - untitled-2-1-copy1
Ангилал: Бүлэггүй

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-01-24 - Манай загвар өмсөгчид Азийн шилдэг боллоо
Ангилал: Монгол

Ц.БАТТУЯА (2009-01-24) “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч Э.Сэлэнгэ, Ж.Мөнхдалай нар “Азийн оддын загвар өмсөгч” өргөмжлөл хүртжээ. Тэд БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 15-нд болсон Азийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд ийнхүү амжилттай оролцсон 100 орны загвар өмсөгч оролцсон уг тэмцээнд тэд компанийнхаа загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг өмсөж сонирхуулав. “Miss Mongolia 2008” наадмын тусгай байрын шагналт, “Гоёл 2008” наадмын шилдэг загвар өмсөгч Э.Сэлэнгийг мэргэжлийн хүмүүс өсөх ирээдүйтэй гэлцдэг. Харин Ж.Мөнхдалай гурав дахь жилдээ загвар өмсөж байгаа өсөх ирээдүйтэй залуу. Шагнал гардуулах ёслолын дараа тэрбээр Солонгост үлдсэн бөгөөд хоёрдугаар сарын эхээр монголд ирэх аж. www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2009-01-21 - biznetwork.mn
Ангилал: Мэдээлэл

Хүний ажил амьдралд хамгийн чухал зүйл бол "ТАНИЛ" гэдгийг бид мэднэ. Монголын бизнесийн салбарт ажиллаж, бизнэс эрхлэж, сурч буй хүмүүст зориулан тэднийг танилцуулах, холбох зорилгоор Biznetwork - Business Social Networking төслийг хэрэгжүүлэн өнөөдрөөс эхлэн албан ёсоор олон нийтэд нээж байна. Бидний нөр их хөдөлмөрийн үр дүн болох энэхүү төсөл нь олон хүмүүсийг хооронд нь холбож тэдний ажилд амжилт авчрахад нь гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. http://biznetwork.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-12-31 - С.Алимаа: Хүний бүх хувцсыг ноолуураар төгс төгөлдөр болгосон
Ангилал: Монгол

“Гоёл 2009”-өөр Гран при авсан “Халиун” загвар нь үнэхээр сэтгэлд нийцсэн загвар юм гээч. Аль ч насныхан өмсөх боломжтойгоос гадна нэгэн цагт тансаг хэрэглээ байсан ноолуурыг өдөр тутмын өмсгөлд оруулж ирснээрээ онцлог ажээ. Түүнийг урласан “Сүлжмэл” компанийн ерөнхий загвар зохион бүтээгч С.Алимаатай ярилцлаа. -Та өөрийнхөө загварыг өмсчихсөн яваа юмуу даа? -Тийм ээ. Ноолуур болохоор маш дулаахан юм. Бас залуу, хөгшин гэлтгүй хэн ч өмсч болно шүү дээ. Нас насанд нь тохируулж загвараа гаргасан л даа. Энэ бол бидний насныханд зориулсан нь. Гэхдээ гадуур пальтогий нь юбканаас нь арай богино хийх нь зүйтэй юм байна гэж бодож явлаа. Бас бүр урт ч болгож болно. Хамгийн гол нь манай нөхцөлд их дулаахан. Өдөр тутмын загвар болохоор хаана ч өмсч болно. Зарим үед гоёход ч алдах юмгүй. -Бас малгай, цамц, гуталтай хосолж байх шиг байсан... -Охидуудынх нь цамц, богино өмд, хүрэмтэй хийгдсэн. Бас малгай, гуталтайгаа цогц загвар юм. Нэг ёсондоо нэг хүнийг төгс төгөлдөр ноолуур болгосон л доо. Урьд жилүүдийнхээсээ үүгээр ялгагдана. Гутал гэдэг утгаар нь түүнийг л хагас ноолууртай хийсэн. Бусад нь бол зуун хувь ноолуур. Охидуудад энэ загвар маань их таалагдсан л даа. Тайзан дээр хувцсаа үзүүлэхээсээ л өмнө “Энэ загвар хэзээнээс гарах вэ, ямар үнэтэй байх вэ” гээд л асуугаад байсан. -Нээрээ ямар үнэтэй байх юм бэ? -Жингээсээ хамаараад, хэдэн грамм ноолуур орсноос үнэ нь шалтгаална л даа. Үүнээсээ болж тус тусдаа үнэ гарна. Энэ гадуур хүрэм гэхэд 300-гаад мянган төгрөг болох байх. Гутлын үнэлгээ гараагүй байгаа. Өмнө нь гутал хийж байгаагүй болохоор үнийн хувьд сайн мэдэхгүй байна. Хувцаснаасаа илүү тэр гутал л хүүхдүүдэд их таалагдсан байна лээ. Энэ жил охидуудын хувьд нэхий гутал моодонд ороод байгаа юм байна ш дээ. Тиймээс илүү их сонирхоод байх шиг. -Захиалга аваад эхэлсэн үү? -Эхлээгүй байна. Маш их хүн утасдаж байгаа. “Гоёл”-ын маргаашнаас л “Хаана байна, тэр загвар чинь” гээд манай дэлгүүрүүдээс нэхээд эхэлсэн. 2009 оны загвар учраас хоёр, гуравдугаар сараас худалдаанд гарах байх. Тэгээд ч энэ маань хавар, намрын загвар шүү дээ. -Саяны “Гоёл”-д хэдэн загвараар оролцов? -Дөрвөн загвараар оролцлоо. Гурав нь өдөр тутмынх, нэг нь үндэсний загвар юм. Торгоор их гоёдог ард түмэн чинь монголчууд. Тиймээс торгоны хээг ноолууран дээр гаргахыг оролдсон. Энэ нь ч их гоё болсон. -Та чинь бас 2007 оны шилдэг загвар зохион бүтээгч хүн юм билээ. Тэр үед ямар загвараар оролцож байв? -Би тэр үед анх удаа “Гоёл”-д орсон юм. Гоёлын ноолууран даашинзыг торготой хослуулсан л даа. Үнэндээ анх удаа орсон болохоор түрүүлчихнэ чинээ санаагүй байсан. Энэ нь надад их урам өгсөн. “Ноолуур яагаад бусад зүйлтэй зохицож болохгүй гэж” хэмээн бодоод тэр загваруудаа хийж байлаа. Гоёл чимэглэлтэй ноолууран даашинзан дээр торгон нөмрөг нөмрөх жишээтэй. Үүнийг хийснээрээ би анхдагч болоод, тэр шагналыг нь авсан байх л даа. Би чинь сүлжмэлийн мэргэжлийн хүн биш л дээ. -Тэгэхээр ямар мэргэжлийн хүн болж таарах нь вэ? -Инженер механикч хүн юм шүү дээ. Дараа нь Англид суралцаж, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн юм. Зөөлөн оёдлын чиглэлээр суралцлаа. Ер нь би анх сургууль төгсөөд, Сүлжмэлийн үйлдвэрт ирж ажилласан. Үүнээс өөр газарт ажиллаагүй. Сая долоон жил Англид сурч, амьдарч ирснийхээ дараа ч энэ үйлдвэртээ л ирсэн. Монголдоо ирээд гурван жил болж байна. Миний амьдрал энэ үйлдвэртэй л холбоотой. Ер нь гадагшаа явсан монголчууд буцаад л Монголдоо ирдэг шүү дээ. Тиймээс сурсан мэдсэнээ энд хэрэгжүүлье л гэж бодсон. -Энэ үйлдвэртээ олон жил ажиллаж байгаа хэрэг үү? -Манай үйлдвэр 1981 онд байгуулагдаж байлаа. Оросын тусламжаар. Зах зээл эхлэх үед олон үйлдвэр дампуурч, хаалгаа барьсан ч манайх л бүх хүнд хэцүүг давж гарсан даа. Нэг өдөр ч хаалгаа бариагүй. 2003 оноос хонины ноосоор утас хийдэгээ болиод, ноолууран утас үйлдвэрлэж, тэр хэрээр ноолууран бүтээгдэхүүн хийх болсон юм. Одоо Ээрмэлийн үйлдвэрийн гэрээт борлуулагч компани гэсэн нэрээр явж байгаа. Зуун хувь үйлдвэр маань өөрчлөгдсөн л дөө. -Хэдэн ажилчинтай вэ? -600 гаруй ажилчинтай. Үйлдвэр маань дөрвөн үндсэн цехтэй. Нэхмэл, сүлжмэл, ширмэл, зөөлөн оёдол гэсэн. Бусад үйлдвэрийг бодвол, тухайлбал “Говь”, “Гоёо” энэ тэртэй харьцуулахад гаднын ямар ч хөрөнгө оруулалт байхгүй, цэвэр өөрийнхөө хүчин чадлаар ажилладаг үйлдвэр юм шүү дээ. 51 хувийнхаа хувьцааг үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, ажилчид нь эзэмшдэг. Тиймээс ихэнхи нь энд насаараа ажиллаж байгаа хүмүүс дээ. Би ч тэдний нэг. Тиймээс үйлдвэрээсээ нэг их холддоггүй. -Загвар зохион бүтээхээс гадна өөр ямар хообийтой вэ? -Сайхан байгаль харах дуртай. Бас нохойн гөлөг гэх мэтийн жижиг амьтдад хайртай. Хааяа ч зураг зурах, хатгамал хатгах зэрэг сонирхол төрдөг шүү. -Энэ загварынхаа санааг хаанаас авав? -Ямар ч нөхцөлд ямар ч хүн өмсч болмоор загвар хэрэгтэй юм даа гэж бодогдсон. Азийнхан тод өнгөнд дуртай бол европчууд бараандуу өнгийг таашаадаг. Тиймээс энэ хоёрын дундаас ази, европ ямар ч хүний санаанд таарахаар өнгийг л гаргахыг эхлээд зорьсон. Энэ бол саарал, цагаан өнгө хосолсон эд. Өнгөө сонгосны дараа л 12 янзын загвараа гаргасан даа. Бас ийм өнгийн эрэгтэй пальто ч байгаа. -Ер нь загвар чинь ямар нэртэй юм бэ? -“Халиун” гэсэн нэртэй. Мориор бол цагаан саарал зүсмийн морийг халиун гэдэг юм билээ л дээ. Охиныг маань ч бас Халиунаа гэдэг. Гоёлын наадмаар нэрийн тухай нэг их яриулдаггүй. “Эвсэг”-ийн загвар л гэсэн болохоос биш, ямар утга учиртайгий нь хэлүүлээгүй. Зарим загвараа гүйцэд харуулж чадаагүй. Богино хугацаанд гараад өнгөрдөг болохоор. Ихэвчлэн хоёрдмол загвартай хувцаснууд байсан. Уг нь тэр загвартаа найдвар тавьж байсан юм. Тухайлбал нөмрөг байлаа гэхэд уяагий нь тайлахад юбка болох жишээтэй. Өмд, цамцныхаа уяаг задлахад даашинз гараад л. Энэ мэтээр нэг юм шиг мөртлөө хоёр хувцас гарч ирсэн загварууд байсан. Түүнийгээ сайтар үзүүлж чадаагүй. Үндэсний загвар маань ч гоё байлаа. -Гран при авна гэдэг маань зохион бүтээгчдийн дунд төдийгүй, хэрэглэгчдийн дунд ч нэр хүнд өснө гэсэн үг шүү дээ… -Тэгэлгүй яахав. Хэдийгээр өөрийнхөө хийсэн зүйлд итгэлтэй байсан ч яг бас шагнал авна гэж бодоогүй шүү. Хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ гэдэг үнэхээр гоё. Энэ загвар маань залууст төдийгүй, дунд насныханд таалагдаж байгаад маш их баяртай байгаа. Бас үйлдвэрийн маань нэр хүнд ч өсдөг. -Би тод өнгийг эрхэмлэдэг хүний нэг. Гэтэл манай дунд насныхан бараан өнгөнд дурлаад байдаг. Уг нь хурц тод өнгө хүний нүүр царайд ч гэсэн өнгө оруулдаг биз дээ… -Залуугаас гадна эрч хүчтэй харагдуулдаг юм шүү дээ. Бид загвартаа тод өнгө оруулахыг их хичээдэг. Одоо манай хурц, тод өнгө бүхий гоёлын даашинз болон бусад бүтээгдэхүүн маань 20 хувийн хямдралтай худалдаалагдаж байгаа. -Гадаадаас захиалга их авч байгаа юу? -Ноолууран ороолтоо гадагш нь гаргадаг байсан бол одоо бүтээгдэхүүнээ гаргадаг болно. Ирэх онд их хэмжээний захиалгатай байгаа. Ноолуур чинь өмнө нь тансаг хэрэглээ, үнэтэй зүйл байлаа ш дээ. Одоо бол өдөр тутамд орж ирлээ. Тиймээс түүнийг дандаа классик байлгах бус, хүн бүр хэрэглэхүйц байлгахыг л хичээж байна. Бодсоноо үйлдвэрлэлд нэвтрүүлээд явж  байна даа. -Ноолуураа хаанаас авдаг вэ? -Энэ жил Өмнөговь аймгаас авсан. Ноолууртаа  ангилан ялгалт хийгээд ээрээд, ороогоод, бүтээгдэхүүн хийх гээд бүх шат дамжлагаараа явуулдаг. Энэ жил ноолуураа хангалттай авсан. Үнэ нь ч бага байлаа. Харин чанарын хувьд жаахан муудсан. 16-17 микронтой, бүдүүн болж байгаа гэх үү дээ. Ноолуурын чанар гэхээс илүү ямааны тоо толгойд малчид илүү анхаараад байх шиг санагддаг. Байгалийн тэнцвэрийг бас бодолцох цаг болжээ. -Танайх бусад ноолуурын үйлдвэртэй чанараар өрсөлдөж байна уу, үнээр өрсөлдөж байна уу? -Өнөөдөр “Говь”, “Гоёо”, “Алтай кашимер” зэрэг томоохон үйлдвэрүүдээс гадна жижиг хувийн үйлдвэрүүд ч бий. Үнэ гэхээсээ илүү чанар чухал. Бас гоё загвар хэрэгтэй шүү дээ. Загвартай юм хийж байж л бусад компанитайгаа өрсөлдөнө. Монголчууд чинь их гоёх дуртай улс. Мөнгөтэй ч байсан, мөнгөгүй ч байсан, ноолуураа аваад л өмсдөг. Намайг Англид байхад  нэг хүн ирээд, “Монгол гэж ямар улс байна аа? Ноолууран цамц, “Вранглер” жийнс өмсөөд л ажлаа хийгээд байх юм. Аягүй сонин” гэж байж билээ. Тэнд ноолуурыг барагтай хүн аваад өмсчихдөггүй юм байна л даа. -Гадаадад олон жил болсон улс ирэхээрээ хөлөө олоход хэцүү гэж ярьдаг юм билээ. Танд тийм хүндрэл гараагүй юм байна аа даа… -Бараг гараагүй. Тэндээс хүрч ирээд л маргааш нь шахуу энэ үйлдвэртээ эргээд орчихсон. Би чинь үйлдвэртээ элэгтэй болохоор цалин мөнгийг нь голоод байдаггүй. Монголдоо ирэх харин ч гоё байна. Улсаас ч шагнал урамшууллыг нь аваад явж байна. Ярилцсан З.МЭНДСАЙХАН (2008-12-28) http://www.mongolnews.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-12-26 - ЖИЛЭЭС ЖИЛД ЖИЖГЭРСЭН “ГОЁЛ” наадам
Ангилал: Монгол

Image“Гоёл” наадмаар амьсгалж байгаа энэ өдрүүдэд өөрийн сэтгэлд төрсөн өчүүхэн бодлоосоо хуваалцахыг хүслээ. Жил жилийн “Гоёл” наадам болоод өнгөрсний дараа хэн нь шилдгээр тодорсон  талаар  хэсэг яриа болж байгаад мартагддаг. “Гоёл-2009”-ийн тухайд хэрхэн зохион байгуулагдаж, хэн хэн шилдгээр тодорсон талаар хэвлэл болгоноор бичсэн  болохоор  энэ тухайд үл нуршья. Уг нь Монголын хувцас загварын өнгө төрхийг тодорхойлдог  наадам  гэдэг утгаараа өргөн цар хүрээтэй, өндөр ач холбогдолтой байж, загварын ертөнцийнхний хүсэн хүлээдэг, чин сэтгэлээсээ  өрсөлдөхийг  эрмэлздэг наадам баймаар санагддаг юм. Тэр тусмаа Монголын хувцас загварын  шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадмын хорин жил энэ онд тохиож буй. Хорин жил гэдэг бага хугацаа биш. Тиймдээ ч энэ жилийн “Гоёл”-оос сонин содон зүйл хүлээж байснаа нуугаад яахав. Гэтэл  хувцас загварын чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Хаврын гоёл” наадмын түвшинд дульхан зохион байгуулагдаж өнгөрөв. Тэр байтугай  наадмын зохион байгуулагчид хувцас загварын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулийг оролцох гэхэд нь мөнгөө төл гэсэн чимэггүй мэдээ ч чих шүргээд авлаа. Энэ мэтээр өөрсдөө шударгаар өрсөлдөхийг эрмэлзэж байгаа уран бүтээлчдэд санхүүгийн саад их тулгардаг. Тэр бүхнийг даван туулж “Гоёл”-д оролцсон ч шалгарах эсэх, мөн мөнгө санхүү, танил тал, лобби хэрэгтэй болдог нь  хэдийнэ нууц биш болжээ. Дизайнер уран бүтээлчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг гуравхан үдшийн дотор  үзэж, ур ухаан шингэсэн олон зуун загвараас  хамгийн шилдгийг нь олж тодруулах хүндхэн даваа шүүгчдэд  ногддог. Хараа гүйцэж, толгойд тогтомгүй олон загварыг  асар богинохон хугацаанд  шүүнэ гэдэг  хэдий  ухаалаг шүүгч байлаа ч тулгамдах,  магад лоббид өртөх асуудал гарахыг үгүйсгэх  аргагүй. Нөгөө талаас  зарим төрөлд ганц нэг бүтээл өрсөлдөж тэр нь түрүүлэхээс аргагүй  байдалд хүрдэг ядмагхан байдал нь шүүгчдийг эвгүй байдалд оруулах нь ч бий. Хэн хэрхэн шүүдэг нь үзэгчид, оролцогчдод нууц болж үлддэг хэвээрээ. “Гоёл-2009” наадмын Шилдэг загварын товчоогоор  “Шилмэл загвар” агентлаг тодорсон. Тэднийг Монголын хувцас загварын анхны ордон гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Гэвч  Шилмэл загварын ордон, Монголын дизайнеруудын холбоо хэмээх хоёр байгууллага нэр  тусдаа ч нэдэр дээрээ  “цус ойртон”  холилдсон байгууллага шүү дээ. Тиймээс ч “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулж байгаа мэтээр сурталчилдаг ч гэрт, гадаах бүх ажлыг нь Шилмэл загварын ордон гардан зохион байгуулдаг гэдгийг загварынхан мэддэг. Тиймдээ ч жил жилийн Гоёл наадам энэхүү товчооны  загвараар эхлэдэг уламжлалтай. Өөрсдөө гардан зохион байгуулж, үүдийг нь өөрсдийн загвараар нээгээд ичих ч үгүй шилдэг загварын товчоогоор шалгарахаар  наадмын шалгаруулалт хэр “шударга” явагддаг  хамгийн эхний жишээ болов уу. Энэ жилийн  “топ”-оор хэн тодрох вэ гэж дор бүрдээ таамаглаж хийсэн бүтээсэн эрэмбэ дараагаараа Г.Оюунгэрэл гарцаагүй тодорно гэж мөрий тавих нь холгүй байсан. Гэтэл “Гоёл-2009”-ийн топ моделиор О.Уянга гэж  “Шүрэн бугуйвч” киноны гол дүрээр олны танил болсон бүсгүй тодорч орхив. Түүний талаар Шилмэл загварын ордны модель болохоор шалгарлаа гэх “шум” нэлээн гарч байна. Ө.Уянгын хувьд загварын ертөнцтэй холбогдоод зургаан жилийг үдсэн бас л  чадварлаг модель. Шилмэл загварын ордон, Монголын “Хатан эрдэнэ” холбооноос зохион байгуулсан “Miss international” 2006 наадмын шилдэг “мисс модель”-иор шалгарч  өрсөлдөгч охиддоо “Шилмэл”-ийнх болохоор  шалгарсан гэх  атаархлыг төрүүлээд амжсан тэрбээр “Шилмэл загвар”-ын хэвлэл мэдээллийн асуудлыг нь хариуцдаг сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. Гэхдээ  “Гоёл-2008”-ын топоор загвар өмсөгч  Алимааг  тодруулсны дараа  үзэгчдийн дунд багагүй хэл ам гарч, сайн муугаараа хэлүүлж байсан шиг  О.Уянгын хувьд  хэлээд өөлөөд байхаар  зүйлгүй. Мөн “Үндэсний хувцасны шилдэг дизайнер” номинацид мөн л Шилмэл загварын ордны дизайнер  Д.Өнөболор шалгарсан.  Дизайнер Д.Өнөболорыг шилдгээр тодорсонд гайхаад байх ч зүйл алга. Шилмэл загварын  дизайнер болохоор түрүүлэхээс ч яахав. Хийсэн бүтээсэнтэй, хэлэх ч үгтэй чадварлаг дизайнеруудтай уулзаж ярилцаж явахад зөвхөн  “Гоёл” наадамдаа зориулан  бүтэн  жилийн турш бэлтгэдэг, наадам болох үдэш л цоо шинэхэн бүтээлээ олны  өмнө дэлгэдэг байснаа дурсдаг. Дизайнер Д. Өнөболорын шилдгийн шилдгээр тодорсон үндэсний хувцасны загварыг долдугаар сарын нэгний үймээнд өртөж  хохирсон соёл урлагийн байгууллагуудад зориулсан хандивын тоглолтын үеэр үзэж, яасан ч ядмагхан санаатай юм бэ дээ хэмээн чамлаж байснаа, шилдгээр шалгарахад нь хэчнээн урам хугарч явснаа нуугаад яахав. Өдөр ирэх бүр үндэсний хувцас орчин үеийн элементүүдээр баяжиж, чадварлаг дизайнерууд үндэсний хувцсаар өөрийгөө илэрхийлж буй цаг хэдий ч тэд “Гоёл”-ын  тайзыг эрхэмлэсэнгүй. Загварын шоу дизайнер, моделиуд, загварын агентлагаас бүрддэг. Гэтэл ийнхүү гол гол шилдгүүдэд нь зохион байгуулагч Шилмэл загварын ордон  тодорчих юм.  Шуудхан хэлэхэд “Шилмэл загвар”-ын “Гоёл” болжээ. Монголын хувцас загварын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, шилдгүүдийг тодруулдаг цорын ганц наадамдаа итгэл сэтгэл өвөрлөн орон нутгаас төдийгүй хилийн чанадаас зорин ирж буй өдий төдий дизайнерууд ийнхүү сэтгэл гонсгор буцав. Наадмаа сонин содон болгох гэж гаднаас урьж авчирсан  дизайнеруудаа хүртэл эвгүй байдалд оруулан, үл ойлголцсон, урмыг нь хугалсан  үйлдэл үзүүлээд амжив. Тухайлбал ОХУ-ын дизайнер Светлана Бекапрёва шагнал гардуулах мөчид өөрөө бусдад шагнал гардуулах ёстойгоо үл ойлгон  өөрийгөө авсан гэж ойлгон баярлаж, дараа нь гомдов. Зарим нэгэн уран бүтээлчдийн тухайд  ч  дараа жилийн “Гоёл”-д оролцохгүйгээр  урам байтугай “ууц нь хугарсан” ч байж магад. Хэн хэн гэдэг шүүгч нар хэдий  хугацаанд хэрхэн шүүж буй нь ил тод  байваас ийнхүү эргэлзсэн, урам хугарсан байдал үзэгдэхгүй болов уу.  Миний бие  “Гоёл” наадмын хорин жилийн түүхийг төдий сайн мэдэхгүй ч олон төрлийн номинацид, даавуун, савхин, арьсан, оёмол, сүлжмэл төрөлд  үндэсний үйлдвэрлэгчид ач холбогдол өгөн өрсөлддөг, туршлага мэдлэгээ солилцдог наадам шиг наадам байсныг гадарлах юм. Гэвч  ирэх жилийн  өнгө, хандлагыг тодорхойлох  эрхэм  зорилгоосоо “Гоёл” наадам ухарсаар,  зохион байгуулалт, загвар дизайны хувьд  шинэ содон зүйлгүй, нэгэн хэвийн зогсонги байдалд орсон нь хэний ч нүдэнд ил болжээ. Загварын  чиг хандлагыг тодорхойлоход үнэтэй хувь нэмрээ үзүүлдэг чадварлаг дизайнерууд ч  Гоёл наадмаасаа нүүр буруулав. Ийнхүү  гоо сайхан, хувцас загварын хөгжлийн хэмжүүр болсон “Гоёл” наадам “Шилмэл загварын ордон”-ы  загварын шоу болж, оролцогчид нь дайжиж, жилээс жилдээ жижгэрсээр, жил ирэх бүр  хүрээгээ хумисаар. СОЛОНГОСЫН “ГОЁЛ” НААДАМ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ “Гоёл” наадамд Орос, Франц, Солонгосын дизайнерууд урилгаар оролцсон. Хүн ам ихтэй, хувцас загварын хөгжил нь өндөр түвшинд хүрсэн эдгээр орны дизайнерууд “Гоёл” наадамд оролцоод ямар сэтгэгдэл төрсөн талаар ярилцлаа. “Model center¥¥ international”-ийн захирал  Дөү Шин Хү. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу, урьд нь Монгол оронд ирж байсан уу? -”Модел центр”  интернэшнлийн захирал Дөү Шин Хү. Энэ жилийн “Гоёл” наадамд оролцохоор нэг дизайнер, хоёр модельтойгоо ирсэн. Монголд  урьд нь таван удаа ирж байсан. Гэхдээ өөрийн мэргэжлийн дагуу “fashion” наадамд оролцох   гэж ирж байсан тохиолдол байхгүй. Анх удаа мэргэжлийн чиглэлээр оролцохоор ирсэн. -Таван удаа ирж байсан гэлээ, өмнө нь  “Гоёл”-ыг  үзэж байсан уу? -Үгүй. Монголын дизайнеруудын  холбооны урилгаар ирсэн. Анх удаа оролцлоо. -Тэгвэл “Гоёл”  наадам үзээд төрсөн  таны сэтгэгдэл? -Миний хувьд нэг дизайнерын  бүтээлээс бүтсэн  шоу үзэж байснаас,  олон дизайнерын бүтээлийг нэг дор  харуулсан наадам үзэж байсангүй. Ганц удаа үзсэнээрээ тодорхойлоход хэцүү юм.  Гэхдээ зургаан жилийн өмнө 2002 онд ирж байсантай харьцуулахад  Монголын хувцас загвар хөгжиж байгаа нь харагдлаа. Хувцас загварын хөгжил өндөр байна гэдэг амьдралын түвшин  өндөр болж байна гэсэн үг. Анх удаа олон дизайнерын бүтээлийг нэг дор  үзэж байна. Олон коллекц  дараа дараалан гарахаар толгойд тогтохгүй бэрхшээл байна. Драмчилсан, театрчилсан байдалтай байвал зүгээр юм уу гэж бодогдсон. Манайд загварын шоу  брэнд брэндээрээ тус тусдаа болж  ихдээ л  15-20 минут үргэлжилдэг.  Өөр өөрийн онцлогтой, үзэгчдийг сонголт хийх, уйдаахгүй байх бүх боломжоор нь хангасан байдаг. Монголын хувцас загварын шилдгүүдийг тодруулдаг наадам  хэрнээ үндэсний томоохон үйлдвэрлэгчид нь оролцдоггүйд жаахан гайхсан шүү. -Солонгост “Гоёл” шиг наадам зохиогддог уу? -Зохион байгуулдаг. Гэхдээ Франц, Герман, Япон, Тайвань гэх зэрэг зургаан  орны дизайнеруудтай солонгос дизайнерууд хамтарч том наадам зохион байгуулдаг. Олон улсын хэмжээнд  гэх үү дээ. Монголын “Гоёл” наадам, фестиваль гэдэг утгаараа олон дизайнерын бүтээлийг нэгэн дор ингэж үзүүлдэг болов уу. Манай загварын наадам зохион байгуулалтын хувьд ч  “Гоёл”  наадам шиг биш. -Орос, Францын дизайнеруудын тухайд? -Францын дизайнер Криктион Турнафолыг таван жилийн өмнөөс  мэднэ.  Солонгост шоуг нь үзэж байсан. Оросын дизайнер  уламжлалаа орчин үетэйгээ сайн холбосон нь сэтгэл татсан. -Олон улсын модель центрын захирлын  хувьд манай моделиудын ур чадварыг  хэрхэн үнэлэв? -Зургаан жилийн өмнө ирээд харж байхад  арав гаруй л сайн модель байсан. 170 см-ээс өндөртэй  моделиуд  их болсон,  чадвар нь ч өссөн байна. Гэхдээ нэг дутагдалтай  гэмээр зүйл ажиглагдсан, дутагдал гэж нэрлэх нь ч хаашаа юм  үндэсний онцлог  байх л даа, монгол моделиуд  өргөн нүүртэй, бүсэлхий  том юм. Харин мэргэжлийн үүднээс хамгийн давуу дэлхийн моделиудтай эн зэрэгцэхүйц гоё хөлтэй нь анзаарагдлаа. Миний бас нэгэн  зорилго бол  “Гоёл”  наадмыг үзээд дэлхий дахинд гарах чадвартай, дизайнерууд, болон моделиудыг харж хайх юм. -Танай төв ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? -Манай төв гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дизайнеруудын  загварын үзүүлбэрийг зохион байгуулдаг. Мөн  моделиудаа бэлтгэдэг тусгай сургуультай. Гуравдугаарт өөрсдийн моделиудаа дэлхий дахинд гаргадаг тусдаа модель агентлаг  гэсэн гурван чиглэлтэй. -Монголд ирээд загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцсан уу? -“Алтай кашмер”,  “Гоёо”, “Торго”, “Монгол костюмс”,  “Шилмэл загварын ордон” зэрэг байгууллагуудаар  орсон.  Загварын товчоо болгон өөр өөрийн онцлогтой. “Гоёо”  компанийн бүтээгдэхүүний чанар, дизайн  үнэхээр дэлхийн түвшинд хүрсэн байсан. “Гоёо”-ийн  бүтээгдэхүүн дизайнерын бүтээл дээр төвлөрдөг болохоор маш сонирхолтой. Харин  “Говь” компани маркетингаа  голлоод бүтээгдэхүүнийхээ дизайныг жаахан орхигдуулдаг юм шиг санагдсан. Мөн  “Монгол костюмс”-ийн үндэсний хувцасны  музейг  анх үзээд  улсын байгууллага  байх гэж бодсон,  хувь хүнийх гэж мэдээд их гайхсан. “Монгол костюмс” төв  үндэсний хувцсаа өндөр хэмжээнд сурталчилж, уламжлалаа маш гоёор сэргээж, хүмүүсийнхээ  хэрэгцээг хангаж,  монгол үндэсний хувцсыг  урлагийн  өндөр түвшинд  хөгжүүлж байгааг мэдэрлээ. -Манайд үндэсний хувцасаа орчин үеийн элементүүдээр баяжуулах хандлага нэмэгдэж байна. Тэгвэл Солонгосчуудын үндэсний хувцасны хандлага ямар байдаг вэ? -Солонгост гурван янз байдаг. Өөрсдийн уламжлалт хувцсаа хийж, шоу тоглолт зохион байгуулдаг нэг хэсэг байна. Үндэсний хэрнээ орчин үеийн урсгал чиглэлүүдтэй хосолсон нөгөө нэг хэсэг байна. Дан ганц орчин үеийн чиглэлээр хийдэг агентлаг гэхчилэн  төрөлжсөн байдаг. -Монголын  хувцас загварын наадмыг, хэд хэдэн загварын байгууллагаар орж  үзлээ. Эцэст нь танд бодогдсон, бидэнд хэлмээр  санагдаж байгаа зүйл? -Монгол хувцас дизайнеруудад маш  их боломжийг олгосон их өвөрмөц шийдэлтэй юм. Энэ бол Монголын дизайнеруудыг дэлхийн тавцанд хүргэх боломж юм шүү. Мөн гадаадын дизайнерууд ч өөрсдийгөө нээж болох талтай. Монгол хувцсаараа  дэлхийн тавцанд  хүрнэ гэж найдаж байна. Saturday, 20 December 2008 http://ubtimes.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-12-21 - ''Гоёл-2009'' наадам vзэгчид сэтгэл дундуур vлдлээ
Ангилал: Монгол

new photo
"Гоёл-2009" наадам гурван єдєр vргэлжилж, 50 гаруй дизайнерын 500-гаад загварыг 80 загвар ємсєгч амилууллаа. Наадмын хоёр дахь єдєр хар бариу даашинз ємссєн 30 орчим загвар ємсєгч тайз эзэгнэн эв хавгvй бvжиглэснээр эхэлсэн. Шилмэл загвар компанийн загварууд vзvvлбэр эхлэхэд Ton модель Х.Ундрaa, Д.Пvрэвсvрэн, Г.Урнаа Н.Алимаа тэргvvлэн гарч ирэв. Toп модель Э.Одгэрэл, Д.Болормаа нарын орон зай энд vнэхээр vгvйлэгдэж байлаа. Тол модель Д.Пvрэвсvрэн, Х.Урнаа хоёроос єєр єєртєє итгэлтэй, тэрхvv загварын тайзыг "ззэгнэнхэн тєрсєн бардам алхаатай загвар ємсєгч даанч байсангvй. Бvгд л нэг хэвийн алхаа, ижил тєрх. Ємссєн хувцсандaa орооцолдоод л, туфлин дээрээ тогтож ядаад л, арай гэж явсаар тайзны ард орж амжилгvй унах тохиолдол ч гарсан. Байнгын хэл ам, атаа жєтєє хойноосоо дагуулдаг “Гоёл-2009" наадамд vзэгчид сэтгэл дундуур vлдлээ. “Гоел" наадам эхлэхээс ємнє топ моделиор загвар ємсєгч Г.Оюунгэрэл тодорно гээд шийдчихсэн". Гэвч тэрээр залуу загвар ємсєгчдєєс тодорч харагдсангvй. Шинэ жил дєхєєд ч тэр vv "Гоёлын даашинз", "Vдшийн Гоёл", "Cockteil dress", нэртэй гоёлын даашинзны загварын vзvvлбэрvvд дараалан гарч ирсэн. ОХУ-ын Эрхvv хотын загвар ємсєгч Светлана хуримын даашинзаар “Гоел" наадамд оролцлоо. Тvvний хуримын коллекцэд цагаан єнгєтэй хоёрхон даашинз багтжээ. Ягаан даашинз ногоон нємрєгтэй, ногоон, усан цэнхэр, хар хєх, ягаан зэрэг єнгєтэй хуримын даашинзыг сонирхууллаа. БНСУ-ын дизайнер Хвак Хюvнжvгийн 50 гаруй загвар зєвхєн хар, саарал, цагаан гэсэн гурван єнгєтэй байлаа. “Гоел" наадмын сvлд дууг "Камертон", "Киви" хамтлаг, дуучин Маралжингоо, Номинжин нар хамтран дуулж, vзэгчдэд бэлэг барьдаг. Харин энэ удаагийн наа¬дамд сvлд дууг нь Мотив нэртэй залуу хамтлаг дуулав. Дууныхаа дундуур эв хавгvй бvжиглэж, vзэгчдийн "элгийг хєшєєҗ" бухимдлыг тєрvvлэв. Араас нь "Эмоушн" хамтлагийн дуучин Солонго англиар дуулаад л тус улсад хэдэн жил болсныхоо шидийг vзvvлэв. Гоёл наадмын гурав дахь єдєр загварынхны шилдгvvд шалгарав. Хувцас, загварын шилдгvvдийг шалгаруулах 21 дэх удаагийн "Гоёл" наадмын топ моделиор загвар ємсєгч О.Уянга тодорсон юм. Оны шилдэг загвар ємсєгчєєр Э.Сэлэнгэ, шилдэг загвар бvтээх товчоогоор "Шилмэл загвар"-ын хамт олон тодорлоо. 2008-12-15 http://www.tv9.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2008-11-21 - “Үнсгэлжин” загвар зохион бүтээгчдийн тэмцээн болно
Ангилал: Монгол

“Үнсгэлжин охин” төвөөс маргааш Монголын хүүхдийн ордонд 15.00 цагаас загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Уламжлал ёсоор дээрх тэмцээн 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа нь энэ аж. Оролцогчдын тоо жил тутамд өсч байгаагийн зэрэгцээ өсвөр үеийн загвар зохион бүтээгчдийн ур чадвар дээшилж буй болохыг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 2008-11-21 http://www.news.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 3 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн