gold-swimsuit_12 gold_gown_12 7. Парисын моодны долоо хоногийн хүрээнд үзүүлсэн “Christian Dior'’-ын даашинзнууд доод тал нь 200000 долларын үнэтэй. Том ханцуй, үслэг нөмрөг нь эрт дээр үеийн хатан хааны гоёлыг илтгэнэ. ? 8. Тэрбумтны гэргий Меланийн “Christian Dior”-оор хийлгэсэн хуримын гоёлын (Тэд хуримаа 2005 оны хавар хийсэн юм) талаар хэвлэлийнхэн хэдэн cap шуугижээ. Сүйт бүсгүй эхнээсээ л даашинзыг цагаан, алтлаг өнгөтэй, үнэт чимэглэл ихтэй байх ёстой гэж байсан юм. Тэрээр Валентино, Готье, Лагерфельд нартай зөвлөлдөж, даашинзаа байнга хэмжин үзэж, хэдэн долоо хоногийг Парист өнгөрөөсөн гэдэг. Ингээд тэрээр мөнгө, атласан дэлбээгээр чимсэн, 90 метр атлас, 550 цагийн гар хөдөлмөр зарцуулсан гоёмсог даашинзтай болжээ. “Энэ даашинзыг зөвхөн хуриманд л өмсч болох бөгөөд хүмүүсийг жинхэнэ уулга алдуулна даа” хэмээн Трампын ирээдүйн гэргий өгүүлж байсан гэдэг. Модель бүсгүй энэ даашинзыг” моодны үзүүлбэрээр өмсч гарч ирэхдээ үнэт эдлэлээ даалгүй, тайзан дээр ухаан алдан унасан юм. Даашинз 200000 долларын үнэтэй. Гэхдээ ноён Трампын хувьд энэ нь бага мөнгө билээ. 9. Есдүгээр байрт Кристиана Лакруагийн 2005 онд танилцуулсан /Spring 2006 couture/даашинз оржээ. Алтан принттэй, шаргал өнгийн сиймгэр эдээр хийсэн энэ даашинз ердөө л 150000 доллар гэнэ. Энэ даашинзыг сувдаар чимэглэсэн алтан титмээр чимсэн байна. 10. миний харсанаар 127000 үнэтэй 150000 ширхэг Swarovski үнэт чулуугаар чимсэн энэ даашинз орох байх / 2006/09/13 Munich, southern Germany 10. Хамгийн эцэст буюу 10-р байрт дэлхийн хамгийн үнэтэй эмэгтэй Женнифер Лопес (Тэрээр Нью-Йоркийн даатгалын компанинд нэг тэрбум еврогоор биеэ даатгуулжээ) бүжигчин Крис Жаддтай гэрлэх үедээ өмссөн, Валентиногийн 50000 долларын үнэтэй даруухан даашинз орж байна. Тэр үед энэ даашинзны үнэ хүмүүсийг гайхашруулж байсан юм. Цаг мөч өнгөрөх бүр даашинзны үнэ өсч байгааг анзаарч болно. Зузаан түрийвчтэнгүүдийн ч тэмцэл үргэлжилсээр байна. 2007/08/08 Өглөөний сонин http://www.kleo.ru/club/tusa/al12215.shtml сайтаас авсан мэдээ юм байна