2010-06-23 - монголын дизайнер олон улст
БАЯР ХҮРГЬЕ М.ЦОЛМАНДАХ-д! Монголынхоо хувцас загварын, дизайнеруудынхаа нэр хүндийг өргөсөн нэгэн томоохон явдал саяхан болжээ. Jean-Pierre Blanc-ийн санаачилсан Festival International de Mode et de Photographie а Hyиres нэртэй 25 дахь жилдээ зохиогдож буй шинэ залуу дизайнеруудыг гаргаж ирэх, дэмжих зорилготой хувцас загвар болон фото зургын уралдаанд Парист амьдардаг Atelier Chardon Savard in Paris сургуулийн төгсөгч Монгол бүсгүй М.Цолмандах маань оролцож үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.
Энэхүү уралдаан нь олон улсын томоохон уралдаануудын нэг бөгөөд энэ уралдаанаас дэлхийд алдартай олон олон дизайнерууд төрөн гарчээ. Жишээ дурьдхад: Viktor & Rolf, Gaspard Yurkievich, Anke Loh, Alexandre Matthieu, Xuly Bлt, Felipe Oliveira Baptista, Thierry Rondenet & Hervй Yvrenogeau (Own), Xavier Delcour, Cyd Jouny, Marc Le Bihan, Karine Arabian, Sйbastien Meunier, Crstof Beaufays, Christian Wijnants, Riviиre de Sade, Sandrina Fasoli, Laurent Edmond, Ute Ploier, Hamid Ed-Dakhissi, Henrik Vibskov, Richard Renй, Daniel Ledermann, Swash, C-Neeon, Romain Kremer,Julien Dossena, Peter Bertsch, Sandra Backlund... гэх мэт.
Мөн тус тэмцээний шүүгчээр загварын ертөнцийн томоохон дизайнерууд болох Azzedine Alaпa, John Galliano, Jean-Charles de Castelbajac, Jean Colonna, Martin Margiela, Martine Sitbon, Ann Demeulemeester, APC, Mario-Chanet, Helmut Lang, Gilles Dufour, Vйronique Leroy, Michel Perry, Alexander Van Slobbe, Philip Treacy, Hussein Chalayan, Gaspard Yurkievich, Bernhard Willhelm, Bless, Christophe Lemaire, Karl Lagerfeld, Lutz, Josй Lйvy, Jean Paul Gaultier, Pierre Hardy, A. F. Vandevorst, Yvan Mispelaere, Anna Sui, Christian Lacroix нар ажиллаж байсан нь уг тэмцээний хамрах цар хүрээ оролцогчдын чадварын түвшин хэр өндөр байдгыг нотлон харуулж буй хэрэг юм.
2010 оны 4-р сарын 30наас 5-р сарын 3ны хооронд болсон Hyиres 2010 - 25 Festival International de Mode et de Photographie наадмын хувцас загварын төрөлд 1.Nora Berger & Kathrin Lugbauer, Austria, Womenswear collection 2.Jasper Sinchai Chadprajong, United Kingdom, Menswear collection 3.Yun Jung Kim, South Korea, Womenswear collection 4.Isabel Mastache Martinez, Spain, Menswear collection 5.Tsolmandakh Munkhuu, Mongolia, Womenswear collection 6.Lucile Puton, France, Menswear collection 7.Nada van Dalen, The Netherlands, Mixed collection 8.Alexandra Verschueren, Belgium, Womenswear collection 9.Yiqing Yin, France, Womenswear collection 10.Ali Zedtwitz & Valerie Lange, Austria, Womenswear collection зэрэг 8 орны 10 дизайнер өрсөлдсөн байна.
Энэ жилийн уралдааны шүүгчээр: President : Dries Van Noten, Fashion designer ; Founder and owner of Dries Van Noten, Antwerp Michele Bocchese, Sales manager, Maglificio Miles Spa, Vicenza Maria Cornejo, Fashion designer & Founder and owner of Zero, New York Laura Incardona, Writer, Flair, Milan Olivier Lalanne, Vogue Hommes International, Editor in chief ; Associate Editor in chief, Vogue Paris Malcolm Mc Laren (in abstentia) , Composer & Artist, Paris, New York. Sarah Mower, Fashion writer and Collections Reviewer, Style.com, London, New York Pascale Mussard, Co Artistic Director, Hermes, Paris Nancy Rohde, Fashion stylist & Consultant, London Sally Singer, Writer, Vogue US, New York. Charlotte Stockdale, Fashion stylist & Consultant, Paris, London нар ажилласан байна.
М.Цолмандахын коллекцын үндсэн санаа нь http://alizemorand.com/2010/06/06/talent-alert-from-hyeres-tsolmandakh-munkhuu/сайтед бичсэнээр BLACK MAGIC коллекцынхоо санааг сургууль орох замд нь тааралдсан машины агаар шүүгчээс олсон ба тэрхүү агаар шүүгчийг илэрхийлсэн хар өнгө мөн хуниас нуглаас зэргийг 18-р зууны монгол эмэгтэйн хувцас мөн буддын лам нарын өмсгөл чимэглэлтэй хослуулан орчин үеийн хэв маяг оруулан бүтээсэн гэжээ.
М.Цолмандах "Black Magic" коллекц
зургыг http://musingsofbuffyleigh.blogspot.com/ сайтаас Энэхүү мэдээллийг бэлдэх явцад олон коммент байсан бөгөөд түүний энэ коллекцыг Viktor & Rolf-ын коллекцтой адилхан, мөн арьс өнгөний үзэл гаргасан гэх мэт шүүмж байсан хэдий ч ихэнх хүмүүс түүний энэхүү хар нүүр будалтынхаа ач тусаар олны анхаарлыг татаж хувцасаа илүү сайн харуулж чадсан гэж үзэж байсан. Монголын маань Paris based Mongolian designer гэж нэрлэгдэж байгаа М.Цолмандахдаа баяр хүргэж цаашдынх нь уран бүтээлд улам их амжилт хүсье! PS: Загварын төв болсон Парис хотоос Монголынхоо хувцас дизайн сонирхогчид болон дизайнерууддаа шинэ бүтээл үргэлж бэлэглэж байгаарай. |
[Шууд холбоос]
|
2010-05-11 - Үзэгчдийг гонсойлгосон "Хаврын гоёл" наадам
Чихнээ танил болсон аялгуу танхимд суух хүмүүст нэг л сонин чичирхийлэл мэдрүүлэн эгшиглэнэ. Эгшиглэх ч гэж дээ нүргэлнэ. Тайзнаа загвар өмсөгчид донжтойхон алхлан гарч ирдэг нөгөө л хаалга, хана, замыг зассан байлаа.
Хөтлөгч залуу "Ноёд хатагтай, эрхэм хүндэт үзэгчид ээ. Та бүхэн "Хаврын гоёл-2010" наадмыг үзэх гэж тэсэн ядан хүлээж байгаа биз ээ" гээд энэ удаагийн наадамд 45 коллекц хувцсаар 80 гаруй оюутны бүтээл оролцож байгааг онцолсон юм. Ингэж зарлахтай зэрэгцэн танхимд "Өө нөгөө гадаадын нэр хүндтэй дизайнерууд оролцоно” гээд байсан худлаа байж." гэж унтууцаж шивэр авир гэлцэж эхэлсэн.
Хөтлөгч танхимын уур амьсгалыг эвдэж уг наадамд ШУТИС, Дүрслэх урлагийн дээд сургууль, "МIU" олон улсын сургууль, Монгол Солонгосын коллеж, Ражев Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын сургууль зэрэг дизайны сургалт явуулдаг бүх л сургууль оролцож байгааг дурьдсан.
Наадмын салхийг хуучнаар "Монголжингоо" буюу Сити" дээд сургууль хагалсан. Учир нь тус сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Г.Сонор, Э.Мандухай нар үндэсний хувцасны төрлөөр өнгөрсөн жилийн наадмын “Гран при” шагналын эзэн болсон юм.
Г.Сонор нь "Хаврын гоёл-2009" наадмын өмнө Бээжинд болсон "Хемпел авардс" олон улсын 17 дахь наадамд эх орноо төлөөлөн оролцож тусгай байрны шагнал хүртэж байсан. Харин "Сити" дээд сургуулийн хувьд 10 дахь жилдээ интьерээр дизайн, график дизайн, компьютер дизайн, хувцасны дизайнераар мэргэжилтэн бэлтгэж байгаа манай улсын туршлагатай сургуулиудын нэг тул ийнхүү наадмын салхийг хагалуулжээ.
Тэдний Монгол ёс заншлыг өгүүлсэн "Алтан ураг" хэмээх коллекц олны таашаалыг хөдөлгөв бололтой танхимд алга ташиж, шүгэл тас хийв. Дараа нь хоёрдугаар дамжааны оюутан Н.Нарансолонгын үндэсний хувцасны загвар, дөрөвдүгээр дамжааны оюутан Г.Сонорын өдөр тутмын буюу бейкеруудын хувцас, Ж.Баасанхүүгийн гоёлын даашинз, Х.Ариунзаяагийн "Үдшийн гялбаа" зэрэг бүтээл гарав.
Тэдний хувцас өнгө сонголт, гүйцэтгэл, зохицолдлогооны хувьд эрс өөр байгааг ШУТИС, "МIU", Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутнууд үнэлэн ярьж байв. Сургуулиуд дараалан гарч бүтээлээ сонирхуулсаар. Өвөр эгнээнд суусан хүмүүст хувцасны гүйцэтгэл нь их сайн харагдах юм билээ.
Нэрийг нь дурьдалгүйгээр өгүүлэхэд Хар пансан дээлэн дээр улаан шараар эмжсэн үндэсний хувцсыг хараад "Овоо зохицож, бас ч бусдаас ялгарч байна, 2-3 дарж эмжжээ гэж бодож суутал хормойноос нь утас хийсчихсэн, нөгөө эмжээр нь мушгирсан харагдав. Түрүүчийн үнэлгээ ор тас алга болж "Сайхан Монгол хувцсыг ингэж ч хийх гэж дээ" гэж өөрийн эрхгүй дуу алдчихсан.
Биед нь сууж өгөөгүй, эмжээр нь зохицоогүй, гүйцэтгэл дутуу энд тэнд нь хуниад таначихсан хувцас ч нэлээд харагдсан. Тийм бүтээл гарч ирэх бүрд "Удирдсан багш нь үүнийг хардаггүй юм байхдаа" гэж хажууд суух 30 гаран насны хоёр бүсгүй толгой сэгсэрч байлаа.
Сүржин нэртэй тэмцээн гурван цаг үргэлжилж нөгөө... чавганц уралдвал... гэдэгчлэн шилдгүүдээ шалгаруулсан. Наадам зохион байгуулагчид шүүгчдийн хамт тайзнаа гарч ирэхдээ ч нэг л унжгар байсан нь танхимд бухимдал үүсгэв. Үзэгчдийнхээр бол наадмыг шүүн явуулагчид өөрсдөө их л дэгжин хувцасласан байх ёстой гэнэ.
Шүүгчдийн хувьд өдөр тутмын болон ажил хэрэгч хувцастай байсан нь нээрээ л уг наадамд оролцогчид үзэгч болон өөрсдийгөө ч үл хүндэтгэсэн шиг санагдсан. Нойр амралтаа хугаслан байж урлаж, шагласан оюутнууд нэр дуудан шагнал гардуулахыг тэсч ядан хүлээж танхимд аниргүй болох тэр мөчид "Ирээдүйтэй" дизайнерыг тодруулсан юм.
"Сити" дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Батзаяа энэ шагналын эзэн болсон. Дараа дараагийн шилдгүүдийг шалгаруулж зарласан ч дифузер нь царигаад ойр суугаа үзэгчдэд ер дуулдсангүй. Ингээд шилдгүүдийн нэрийг сонсохын тулд хойшоо гүйж байж хагас хугасыг нь сонссон юм.
Компьютер графикийн шилдэг дизайнераар мөн л "Сити" дээд сургуулийн багш Батсайхан, шилдэг удирдагч багшаар Үйлдвэрлэл урлагийн дээд сургуулийн багш Энхтуяа, Уран сэтгэмжийн төрөлд "Сити" дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Нарансолонго, шилдэг сургалттай сургуулиар Дүрслэх урлагийн дээд сургууль, шилдэг интьерээр дизайнераар ШУТИС-ийн оюутан, шилдэг загвар өмсөгчөөр залуу дизайнер Хулан нар шалгарсан юм.
Монгол Улсын ирээдүйн загварын өнгө төрхийг илэрхийлэгч оюутнуудын наадам ийнхүү өндөрлөхөд оролцогч оюутнууд болон үзэгчид нэгэн зүйлийг үгүйлж байв. Энэ нь Шилдгийн шилдэг буюу "Гран при" шагнал. Тэр шагналыг энэ жил олгосонгүй. Наадмын дараа Монголын дизайнеруудын холбооны удирдлагуудтай уулзах гэсэн боловч аль хэдийнэ явцгаасан байсан бөгөөд утсаар холбогдоход тэрнээс ч ав, энэнээс ав" гэж биесүүд рүүгээ түлхэж байлаа.
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноос гарч явах хүмүүсийн сэтгэл дундуур байгаа нь " Техникийн их сургуулийнхан энэ жил юу үзүүлсэн бэ. Хөтлөгч яасан мяа байна аа. Яагаад "Гран при"-гээ олгоогүй вэ. Ангилал бүрд тусгай шагналтай байдаг шүү дээ.
Дагуулж явсан гадаад хүнээсээ ямар их ичив ээ. "Сити" л энэ наадмыг тахаллаа даа. Оролцсон 45 коллекцийн 22 нь эднийх байна лээ. Дизайнеруудын холбоо хаврын гоёлоор хэдэн төгрөг тонших юм даа. 4500 төгрөгийн үнэтэй билетээ сургуулиудад шахчихдаг юм. Ирээдүйн дизайнеруудын очих дуртай газар нь холбоо л баймаар. Бид тэнд очиж нүдээ нээдэг байвал сайхан аа" гэх зэрэг ярианаас ажиглагдаж байлаа. Ийнхүү үзэгчдээ гонсойлгож, шагналаа хугасалсан "Хаврын гоёл" наадам өндөрлөлөө.
С.Туул
http://niigmiintoli.mn/ Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2010-05-10 - “ХЭН СЭТГЭЖ БАЙНА, ТҮҮНД ЗОРИУЛАВ” гэдэг уриа их таалагдсан
Монгол, Энэтхэгийн хамтарсан сургуулийн 10в ангийн сурагч Н.Ичинхорлоо, найз А.Оюундарийн хамт манай сонины редакцид ирж, захиалга, борлуулалтын талаар сонирхож буйгаа дуулгасан юм. Ирээдүйн загвар зохион бүтээгч, 15 настай тэрбээр “Үнсгэлжин-2010” уралдаанд “Өнөөдөр” сониноор даашинз урлаж, өрсөлджээ. Түүний бүтээлийн нэр нь хүртэл “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” хэмээх бидний уриа. Ямар учраас даавууны оронд сонины цаас сонгосон талаар нь түүнээс асуулаа.
-Сонин, сэтгүүлийг уншихаас гадна хувцас болон өөр зүйл хийж болох нь. Эдгээр даашинз сайхан харагдаж байна шүү. Үнэхээр ч сайн сэтгэжээ. Яагаад заавал цаасаар даашинз хийсэн юм бол. Тэгээд “Өнөөдөр” сониныг сонгох болсон шалтгаан нь юу байв?
-Миний загварууд авангард стилийнх. Тэр утгаараа би зардал багатай, гар дорх материалаар хувцас хийхээр төлөвлөж, судалгаа хийсэн юм. Тэгэхэд өнөөдөр бидний хэрэглэж байгаа хоол хүнсний бүтээг дэхүүний сав, баглаа боодол гэх мэтээр маш их хаягдал гарч байгааг анзаарч, цуглуулах боломж болон хийхэд хамгийн авсаархан нь юу байхыг бодож, сонголт хийсэн. Тэгсэн “Өнөөдөр” сонин сонирхлыг минь илүү татсан. Учир нь манай аав ээж, ах дүү нар энэ сониныг тогтмол захиалдаг бөгөөд өдөр тутмын хэвлэл учраас эрж хайлгүйгээр хурдан цуглуулах боломжтой байлаа. Су дал гааны явцад Монголын хамгийн их захиалагчтай сонины нэг болохыг ч мэдсэн.
Тиймээс миний загвар хүнд хүрэх талаараа давуу байна гэдэгт итгэлтэй болсон. Манай багш ч гэсэн энэ сониныг захиалдаг юм билээ. Мөн “Өнөөдөр” сонины өнгө болон дизайн нь бусдыгаа бодвол давуу байгаа нь таалагддаг. Сонголтод минь түлхэц болсон бас нэг зүйл гэвэл сонины уриа. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой, бусдаас нэг алхам түрүүн явдаг хүмүүст зориулсан учраас даашинзаа ч гэсэн тэгж нэрлэсэн. Ингээд л хайч, цавуу бэлтгээд л бүтээлээ хийж эхэлсэн дээ.
-Сонины толгойг гол хээ угалз болгосон нь ямар учиртай юм бол?
-Өнөөдөр болж байгаа үйл явдал болон өнөөгийн тулгамдсан асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахад гол зорилго, санаа минь оршиж байсан юм. Тиймээс сонины “Өнөөдөр” гэсэн толгой нь санаатай минь тохирсон хэрэг.
-Чиний бодлоор өнөөдөр бидэнд ямар асуудал тулгамдаад байна вэ?
-Улаанбаатар хот хогноосоо салах хэрэгтэй гэж амтай болгон нь ярьж байгаа шүү дээ. Нийслэлийн иргэд өөрсдөө л энэ асуудалд анхаарч, сэтгэл гаргахгүй бол өөр хэн ч бидэнд туслахгүй. Тиймээс нийслэлийн иргэн бүр ухамсартай байж, хогоо замбараагүй хаяхгүй, хотоо цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн хаягдлаа эргүүлэн ашиглах тал дээр санаачилгатай байвал бага ч гэсэн асуудал шийдэгдэх байх аа. Хог, хаягдал гэхээр л хүнд хэрэгцээгүй болсон зүйл гэж манайхан ойлгодог нь буруу юм.
Өөрийн хэрэгцээнд зориулаад ашиглаж чадвал хог гээд байгаа хаягдал дундаас ч хэрэгтэй зүйл их гардаг юм билээ. Ялангуяа сайн сэтгэвэл тэндээс олон сайхан уран бүтээл гарна гэж боддог. Тэмцээнд оролцохын тулд би өөрийнхөө хэмжээнд судалгаа хийж, хогийн цэгүүдээр явж, хаягдлаар амьдралаа залгуулж байгаа хүмүүстэй уулзаж, ярилцсан. Манайхан хэрэг цээтэй зүйлийг хүртэл их хаядаг юм билээ. Ингэж явахдаа дараа жил “Үнсгэлжин”-д оролцох хувцсаа юугаар хийхээ хүртэл товлочихсон.
-Дараа жил дахиад хаягдлаар бүтээл хийх хэрэг үү?
-Тэгнэ ээ. Хаягдал гэж нэрлээд байгаа болохоос үнэндээ бол сонирхолтой материал шүү дээ. -Судалгаа хийгээд хогийн цэгүүдээр явж байхад хамгийн их сэтгэл эмзэг лүүлсэн зүйл юу байсан бэ? -Жаахан хүүхдүүд хогийн цэг дээр байсан нь сэтгэлийг минь эмзэглүүлсэн. Тэд алсдаа улсынхаа ирээдүйг авч явах ёстой шүү дээ. Эрхэлж, тоглохоос өөрийг мэд дэггүй насандаа тэд тийм их хүнд ачаа үүрч байгаа нь гунигтай байлаа.
-Танайх “Өнөөдөр” сониныг захиалдаг гэсэн. Хэр удаан хугацаанд манай сонины уншигч байсан бэ?
-Бага байхаасаа л “Өнөөдөр” сонинтой нөхөрлөсөн гэж болно. Гэрт байгаа болохоор манайхан бүгдээрээ л уншдаг. Би “Чөлөөт цаг”-ийн хэсгийг нь илүү сонирхдог юм. Хүү хэд, залуучуудад илүү сонирхолтой зүйл тэнд байдаг.
-Нэг даашинз хийхэд хэчнээн сонин оров?
-Ойролцоогоор 60-70 орчим сониноор нэг даашинз хийсэн. Гурван загвар гэхээр 200 гаруй сонин ашиглажээ.
-Өөр ямар материалаар хувцас хийж байсан бэ. Ашиглахад хамгийн хэцүү материал юу бол?
-Яс, порлон ашиглаж байсан. Боловсруулж, нүхлэхээс эхлээд ясаар юм хийхэд жаахан хүндрэлтэй байдаг юм.
-Ер нь даавуугаар хувцас хийж байв уу?
-Оёж байсан. Би найз нарынхаа хүссэн хувцасны загварыг нь гаргаж өгдөг шүү дээ. Сүүлийн үед өөрийнхөө зохиосон загвараар өөрөө оёж өмсөхийг илүүд үздэг болсон. Нүдэнд нь оч гялалзаж, хийх бүтээхийн их хүсэл өвөрлөсөн энэ охин найз Оюундарь, Бор багшдаа талархаж явдгаа дамжуулсныг уламжилъя.
Ж.ЭРДЭНЭ
http://www.mongolnews.mn Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2010-05-07 - Хаврын гоёл - Дизайн сургалт 2010
Жил бүр оюутан дизайнеруудын дунд уламжлал болгон зохиогддог "Хаврын гоёл - Дизайн сургалт 2010 наадам 5-р сарын 07-ны 15:00 цагаас Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд болох гэж байна. Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2010-04-15 - “Versace” группын ерөнхийлөгч Санто Версаче Монголын загварын ертөнцийг шимтэн үзлээ
МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Vision /вижн/-2010” загварын гала тоглолт энэ сарын 11-ний үдэш онцгой содон үйл явдал, гайхамшигтай үзүүлбэр дүүрэн болж өндөрлөлөө.
Гала тоглолтын хүндэт зочноор хувцас загварын чиг хандлагыг дэлхийн хэмжээнд тодорхойлдог “Versace” группын ерөнхийлөгч Санто Версаче болон Италийн Дэд сайд, Италийн парламентын гишүүд, бизнесмэнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд шоуг шимтэн үзэж сонирхов.
Дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй Монголын загварын ертөнцийг танилцуулсан энэхүү шоуны тайз засал, рок, попын оддын дуу зэрэгтэй Болор брэнд аргагүй хослон зохицож цэнхэр өнгийн Болор cocktail fashion үдэшлэгийн ширээг чимж байлаа
http://news.gogo.mn/ Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2010-04-11 - Зузаан улт, трапец өмд, хуниастай банзал далаад оны загвар эргэж ирлээ
Урин дулааны улирал айлчлан ирж, хүмүүс хөнгөн нимгэн хувцсандаа орж эхэллээ. Цаг улирлаа дагаад хэн бүхэн гоёмсог дэгжин хувцаслахыг хүсч байгаа нь мэдээж. Тэгвэл энэ хаврын загварын ерөнхий чиг хандлага ямар байх бол. Энэ талаар "Шилмэл загвар" компанийн дизайнер Д.Өнөболороос тодруулав. Тэрбээр "Үнсгэлжин", "Хаврын гоёл" наадам болон Москва хотноо болсон Олон үндэстэн ястны хувцас загварын наадамд оролцож, шагнал хүртсэн шилдэг дизайнерын нэг юм. Түүнтэй загварын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Аяллынхаа өмнө "Та моод дагах биш, таныг моод дагана" гэсэн үгийг сануулмаар байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг даган дуурайж хувцаслах шаардлагагүй. Таныг хувцас, гоёлоо хэрхэн сонгосноор үзэл бодол, зан аашийг тань тодорхойлох боломжтой учир өөртөө зохисон, өөрийгөө илэрхийлэхийг хүссэнээрээ л хувцаслаарай.
Орос болон Цыган хандлага давамгайлж байна
XVIII-XIX зууны Грек, Египетийн хувцасны загварууд, цацагтай гутал, том гоёл чимэглэл бүхий Цыган стилийн хувцаснууд, тариачдын уламжлалт загварыг орчин үеийнхтэй хослуулсан тансаг чамин загваруудыг та дэлхийн томоохон шоунуудаас сүүлийн үед харж байгаа байх.
Дээр нь жигтэй сонин хээ угалз, оёдол. бөмбөгөр хэлбэртэй хуниастай цагаан цамц, эртний маягийн савхин оруулгууд, наамал болон угалзан хээ, гоёмсог зоосон чимэглэлтэй бүс. үнэт эдлэл, тансаг үсэн эдлэл, эсвэл үсэн эдлэлээр чимсэн зах, хүрээ, цацагтай нарийхан урт ороолт. металл зэргээр чимэглэсэн орос хандлага давамгайлсан хувцаснууд ч дэлхийн загварын ертөнцөд энэ хаврын гоёл болон орж ирж байгааг залуус хэдийнэ анзаарсан биз ээ.
Бие барьсан пальто илүү донжтой
Юуны өмнө жараад оны сүүл далаад оны эхэн үеийн загвар эргэн ирж байгааг уншигч танд дуулгая. Ерөнхийдөө гадуур хувцасны бүсэлхийн шугам дээшилж, бие барьсан биш, илүү сул чөлөөтэй, бас богино загвар ноёлно. Охидын өмсөх дуртай нимгэн материалаар хийсэн пальто шулуун судалтай байвал илүү дэгжин харагдах нь. Харин ажил хэрэгч буюу хээнцэр бүсгүйчүүд мөр, бэлхүүсийг нь тодотгох шулуун загварын пальтогоор гангарахад тохиромжтой. Харин пальтоны зах, мөр, ханцуйны ирмэг хэсэгт нь бага зэргийн хээ, гоёмсог судал, нэмэлт оруулга байх хэрэгтэй шүү. Зарим хэсэгг нь үслэг эдлэл болон гоёмсог өдийг донжийг нь тохируулан оруулж ч болох нь. Хамгийн гол нь хэтрүүлэхгүйгээр гоёх хэрэгтэй аж.
Сүүлийн үед эрээн мяраан хээ, элдэв судал моодноос гарчээ. Харин оронд нь өнгө дагуу шулуун судал болон цулгуй өнгийг чухалчилж эхлээд байна. Тиймээс бүсгүй хүний бие галбирыг тодотгосон бариу загварын пальто бага зэргийн хээтэй байхад илүү донжтой харагдах нь ээ. Түүнчлэн бүсгүй та эрэгтэй загвартай, тод өнгөтэй хүрмээр гоёвол тун дэгжин байх болно шүү. Элдэв чимэг зүүлтгүй ч этгээд чамин загвартай ийм хүрэм таныг өөртөө итгэлтэй, гал цогтой харагдуулж чадна.
Эрчүүдийн хүрмийг том товч чимнэ
Харин эрчүүдийн хувьд бүрх малгай моодонд орж байгаа. Пиджакны хувьд бариудуу, гэхдээ
шулуун биш загвар голлох нь. Сүүлийн үед эрчүүдийн загвар ихээхэн өөрчлөгдөж байгааг та бүхэн анзаарсан уу. Азийн моодорхог залуусын адил манайхан ч загвар хөөцөлдөх болсон нь томоохон дэвшил шүү. Энэ жил залуусын сонгосон хүрэм нь том модон болон чулуун товчтой байвал илүү дэгжин харагдана. Мөн өмд нь ч бариу байх юм. Харин гутлын хувьд зузаан ултай, арьсан байх хэрэгтэй.
Чанар, өнгө үзэмж нь сайжирсан платформ
1970-1980-аад онд моодонд орж байсан зузаан улт платформ гутал загварын ертөнцөд эргэн ирж байна. Ийм гуталны өсгийг тухайн үед модоор хийдэг байсан бол одоо ултай нь адилхан материалаар хийх болж. чанар болон өнгө үзэмж нь улам бүр сайжирсаар байна. Загварын ертөнцөд эргэн ирсэн платформын ул нь үргэлж биш. Зөвхөн өсгий нь платформ байхаараа өмнөх үеийнхээс онцлогтой гэнэ. Харин улны тухайд зузаан ч хошуутаараа бага зэрэг дугуй байх аж. Гэхдээ өсгий нь их бие болоод улнаасаа өөр өнгөтэй байх ёстой гэсэн шүү. Мөн тод өнгөтэй, хагас болон урт түрийтэй гутал. намхан. шулуун ултай шаахай ч таныг дэгжин хээнцэр харагдуулах нь. Охидын хувьд намхан ултай. үслэг түрийтэй гутал сонгоорой. Харин өнгөний хувьд энэ хавар мөнгөлөг шаргал, цайвар, хар өнгө голлоно. Нэмж хэлэхэд, өнгөрсөн жил моодонд орж байсан лакан гуталдаа баяртай гэж хэлэх хэрэгтэй болжээ.
Өндөр суудалтай өмд "хаданд гарах" нь ээ
Далаад оныхны гоёл өргөн өмд халаагаа өгсөнгүй. Өгзөг барьсан, өргөн шуумагтай, нимгэн
материалтай, тод өнгийн өмдийг загварынхан чухалчилсан байна. Зузаан ултыг трапецан өмд ямагт дагадаг. Тиймээс ч трапецан, даавуун материалтай өмд моод болно. Мөн доор суудалтай өмднүүд халаагаа өгч, бүсэлхий давсан өндөр суудалтай нь "хаданд гарах" нь ээ.
Малгайнаас гутал хүртлээ хээтэй
Өнгөрсөн намрын загварт судалтай болон дөрвөлжин хээтэй пальто, цув зонхилж байсан. Тэгвэл энэ хавар ч мөн адил байх нь. Малгайнаасаа эхлэн гутал хүртлээ ийм хээтэй ч байж болох аж. Эсвэл зарим нэг хэсэгт нь хээ оруулж болох нь. Цаг агаар дулаарахын хэрээр шар, нил ягаан, элсэн шаргал, эрээн өнгө зонхилох гэнэ. Харин сонгодог гэгддэг цагаан, хараас түр татгалзаж бор, хүрэн, хар хөх өнгийн хувцас сонгохыг зөвлөе.
Дээр нь сануулахад, хэдийгээр моодонд ороод байгаа ч эрээн, мяраан олон өнгөөс бүрдсэн хувцас нь бор царайтай монголчуудад төдийлөн зохидоггүй. Бас гурваас дээш өнгийн хувцас нэг дор өмсвөл сайхан харагддаггүйг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Цыганы хүнд чулуун эдлэлүүд давамгайлна
Малгай, ороолтын өнгө тод тусмаа дэгжин. Охид аль болох том том нэхээстэй малгай, ороолт сонгоорой. Гэхдээ урт ороолтыг унжуулж биш хүзүүгээ хэд давхарлан ороох хэрэгтэй.
Бүсгүйчүүдийн гоёлын салшгүй нэг зүйл нь нүдний шил. Хэрэв нарны шил авах гэж байгаа бол том шилтэй, өргөн хүрээтэйг нь сонгоорой. Ийм шилний rap нь нэлээд өргөн, хүрээ нь янз бүрийн толбо, хээтэй байх юм. Энэ хавар эрээн хүрээтэй, цулгуй гартай, элдэв хээ чимэглэлтэй том шилээр гоёхыг зөвлөе.
Өргөн бүс, тэлээ халаагаа өгснийг мартаж болохгүй. Оронд нь нарийхан, цэвэрхэн хийцтэй, арьсан бүс моодонд орсон.
Гоёл чимэглэлийн хувьд цыгануудын зүүдэг том чулуун эдлэл давамгайлна хэмээн "Gucci" загварын агентлаг тодорхойлжээ.
Энэ хавар, зун хүүхнүүдийн үс урьдын адил богино загвартай байна. Гэхдээ халимаг маягаар загварыг нь бага зэрэг өөрчилжээ. Бүсгүйчүүдийн хувьд ямар малгай өмсөхөөс хамаарч үсээ янзлах хэрэгтэй. Хэрвээ ноосон малгай өмсөх бол урт үс зохимжтой, бүрх малгай богино үстэй хүүхнүүдэд илүү зохидгийг мэднэ биз дээ.
Цүнхний хэмжээ жижгэрсээр
Хэрвээ та ажил хэрэгч бүсгүй бол цэвэр арьсан цүнх сонгоорой. Яагаад гэвэл загварын чиг хандлагыг тодорхойлогчид үнэтэй, чанартай материалаар цүнх үйлдвэрлэхийг илүүд үзэж байгаа аж. Цүнхний хэмжээ хоёр жилийн өмнөөс жижгэрч ирснийг та лав анзаарсан биз. Тиймээс аль болох жижиг цүнх авахыг хичээ. Сонгосон цүнх тань жижиг ч чимэглэл ихтэй байх хэрэгтэй. Эдгээр чимэглэл нь материалтайгаа ижил байхын дээр металл байж болох нь.
Хуниас олонтой бол донжтой харагдана
Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид 2009 онд банзлын хормой, хэлбэр хийц хэрхэн өөрчлөгдөх талаар ийн ярьжээ. Урт банзлын хувьд том, том эсгүүртэй хэр нь янз бүрийн хуниас олонтой бол донжтой харагдана. Ийм загварын банзал өнгөний хувьд хар, бор, шаргал байвал улиралтайгаа илүү дүйцэх нь. Материалын хувьд твид, ноосон даавуу тохиромжтой аж. Мөн дөрвөлжин хээтэй, шотланд даавуу, жоржет, вельвет гээд энэ бүхнийг тодотгох материал олон бий гэнэ. Загвар зохион бүтээгчид энэхүү загварыг хийхдээ шотланд банзлаас санаа авчээ.
Мөн балетчдын өмсгөл шиг хэлбэртэй банзал залуу бүсгүйчүүдэд илүү зохино гэж үзэж байгаа аж. Хар болон тод өнгөтэй тор, хээтэй торго, хөнгөн фланель, вельвет, клоке, парча зэрэг даавуугаар урласан банзал загварынхаа онцлогийг илэрхийлж чадна хэмээн зөвлөж байна.
С.Гэрэл
http://news.gogo.mn/r/52256 Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2010-04-06 - Шилдэг “Топ 2” хүүхдийг шалгаруулах уралдаан
Шилмэл загварын ордон “Шилмэл модель” агентлагаас Шилдэг “Топ 2” хүүхдийг шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна. Уг уралдааны гол зорилго нь Монголын загварын ертөнцийн хөгжилд хувь нэмэр оруулан, авъяаслаг өсвөр үеийнхнийг дэмжиж тэдний хувцаслах соёл, гоо зүйн таашаалд нөлөөлөх учиртай гэнэ. Тус уралдаан нь ЕБСургууль тус бүр дээр сурагчдын дунд зохион байгуулагдсан загварын тэмцээнээс шалгарсан шилдэг модель мөн ЕБСургуулиас шалгарсан шилдэг зохион бүтээгч хүүхдүүдийг сүүлийн Гала концерт буюу финалын уралдаанд шилдгийн шилдгийг шалгаруулах “Топ 2” уралдаанд өрсөлдүүлэх юм. Шалгаруулалт сургууль тус бүр дээр өнгөрсөн сарын 05-аас 31-ныг хүртэл явагдсан байна. Зохион байгуулагчдын зүгээс финалын тоглолт тун удахгүй болохыг сануулж тухайн үед нь мэдээллийг цацана хэмээсэн. Шагналын хувьд “Шилдэг модель”: “Шилмэл агентлагт” 100 хувь үнэ төлбөргүй суралцах эрх мөн тус загварын агентлагийн загвар өмсөгчөөр гэрээ байгуулж ажиллах эрхийг авна. Харин “Шилдэг загвар зохион бүтээгч”: “Сити” их сургуулийн Монголжингоо дизайны дээд сургуульд шалгалтгүй элсэх эрх мөн сургалтын 50 хувийн тэтгэлэгийн эрх олгохоос гадна спонсор байгууллагуудын шагналуудыг хүртэнэ.
Харилцах утас нь 331612, 99011656
E mail: shilmelzagvar@yahoo.com
Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2010-03-16 - Crazy Fashion Competition for High School Students
Written by E. Bayannasan
The "Crazy Jeans" fashion contest took place this past weekend. There were over 40 students from numerous high schools who participated in the contest and competed against each other in two events, including best model and best designer.
The "Cinderella" agency organized the contest and a delegate from the organizers N.Narmandakh stated, "The main objective of the contest was to develop the creative work of the children and to teach parsimony. Participants competed with their own designs, including bags and clothes, which were made with their old jeans". "Also, we will now organize this contest every year", Narmandakh added.
Student O.Bayarbayasgalan won first place in the category of best designer. O.Nomin-Erdene took first place in the category of best model. They were each awarded with a gold medal and a non-disclosed cash prize
http://www.inet.mnБичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2010-03-15 - Ээжийн жаахан үнсгэлжин эх орноо төлөөлөхөөр болжээ
Бээжин хотноо жил болгон зохиогддог "Хемпел авардс" тэмцээнд хуучнаар "Монголжингоо" буюу одоогийн "Сити" дээд сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Номин-Эрдэнэ эх орноо төлөөлж оролцохоор болжээ. Түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Юуны өмнө дэлхийн 30 гаруй улсын оюутан сурагч оролддог олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох болсонд баяр хүр-гэе. Энэ мэдээг хэрхэн сонссон тухайгаас ярилцлагаа эхлэе гэж бодлоо?
-Баярлалаа. Автобусанд явж байхад багш хэлсэн. Бөөн баяр болоод автобусаар нэг хашгирсан. Хойно сууж байсан хүмүүс сонин хараад, гайхаад байсан. Тэгээд хамгийн түрүүнд ээждээ, дараа нь ангийхандаа, найз нартаа хэлсэн.
-Ээж нь хотод байдаг уу?
-Үгүй ээ. Дорноговийн Замын-Үүдэд байдаг. Ээж маань ч гэсэн их баярласан.
-Яагаад хувцасны дизайнер болохоор шийдээ вэ?
-Энэ их сонин л доо. (тэрбээр инээснээ) Би 10 жилд байхдаа "Үнсгэлжин" тэмцээнд оролцсон юм. Тэгээд л дизайнер болохоор шийдсэн.
-Тийм амархан уу. "Үнсгэлжин”-д ямар хувцас хийж оролцоод ямар амжилт гаргасан юм бэ?
-"Үндэсний бахархал" гэсэн хувцсаар оролцож, алтан медаль хүртсэн. Тэгээд түүндээ урамшаад л энэ мэргэжлийг сонгосон. Одоо олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Тэгэхлээр би мэргэжлээ буруу сонгоогүй юм байна гэж бодож байгаа.
-Тэмцээндээ хэрхэн бэлдэж байна. Явах дөхөж байна уу?
-Бэлтгэл гайгүй ээ. Хувцаснуудаа хийгээд бараг дууссан. Одоо гар ажиллагаанууд л үлдсэн. Энэ сарын 21-нд сургуулийнхаа захирал Д.Байгалмаа, багш СДаваасүрэн нартайгаа явна.
-"Хемпел авардс" тэмцээн яагаад зөвхөн Бээжинд л болдог юм бол?
-Энэ уралдаанаар Бээжингийн загварын долоо хоног эхэлдэг гэсэн.
-Зөвхөн танай сургууль л энэ тэмцээнд 2-3 удаа оролцсон байдаг?
-Тийм ээ. Зөвхөн “Сити" дээд сургууль л энэ тэмцээнд оролцох эрхийг нь авсан гэсэн. Хамгийн анх манай сургуулийн, одоо манай ангийн багш Г.Ганчимэгийн ангийнх нь охин, дараа нь манай багш явсан гэсэн. Өнгөрсөн жил манай ангийн Г.Сонор оролцсон. Энэ тэмцээнд зөвхөн манай сургуулиар зогсохгүй бас манай анги голчилж оролцоод байгаа гэж хэлж болно. (тэрбээр инээв)
-Анх оюутан болж байсан Номин-Эрдэнэ хэдхэн сарын дараа мэргэжлийн дизайнер болж төгсөнө. Ер нь өнөөдөр Монголын дизайнерууд ямар хэмжээнд явж байгаа гэж боддог вэ?
-Ямар ч байсан дэлхийн хэмжээнд өрсөлдөж байгаа гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Сүүлийн үед манай дизайнерууд их залуужиж байгаа гэж боддог. Жишээлбэл, манай сургуулийн тэнхимийн эрхлэгч Ч.Энх-Оч багш гэхэд 2009, 2010 оны "Өвлийн гоёл" наадмаас гранприг нь хүртэж байсан. Бас түүний эхнэр Г.Ганчимэг багш 2009 оны эмэгтэй шилдэг дизайнерээр шалгарч байсан. "Шилмэл загвар"-ын М.Урангоо, "Торго салон"-ны Д.Болд Х.Овдогмэд, Ж.Мижиддорж гээд олон дизайнер гадаад дотооддоо өрсөлдөж байгаа. Ер нь жилээс жилд энэ салбар хурдацтай хөгжиж байгаа гэж хэлж болно.
-Тэгвэл энэ салбарын дутагдалтай, бас давуу тал нь юу бол?
-Давуу тал нь гэвэл хүмүүс загварыг сайн мэддэг, ойлгодог болсон. Тиймдээ ч өөртөө таарсан, өөрийнхөө сул, өө сэвтэй талыг хаахын тулд захиалгын хувцас ихээр хийлгэдэг болсон. Харин сул тал нь гэвэл манайд материалын хувьд үнэхээр учир дутагдалтай. Бүх л даавуунууд гаднаас орж ирж байна шүү дээ.
-Залуусын хувцаслалт өнөөдөр Монгол гэдэг нэрэндээ нэг л үл зохицолдоод байх шиг санагддаг?
-Тийм гэж хэлж болно. Монгол залуус стиль хөөдөг болсон шүү дээ. Энэ нь нэг талаараа зөв ч нөгөө талаараа үндэсний хувцаснаасаа холдчихвий гэх бодол төрүүлдэг. Тэгэхээр дизайнеруудын л анхаарах асуудал гэсэн үг.
-"Хемпел”-д ямар төрлийн хувцсаар оролцож байгаа вэ?
-Үндэсний хэв маягаа агуулсан "Grange" стилийн хувцсаар оролцож байгаа. Дизайн урлагийн тухай мэдээллээс хоцордоггүй ямагт бидэнтэй хамт байдаг танай сонины хамт олонд амжилт хүсье. Ирээд хамгийн түрүүнд тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцана аа.
С.Туул
http://www.niigmiintoli.mn/ Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2009-06-26 - Монгол гоо бүсгүйчүүд АНУ-д болсон миссийн тэмцээнийг “эзэгнэлээ”
Ази гаралтай америкчуудын гоо бүсгүйг шалгаруулах “Miss and Mrs Asia USA 2009″ тэмцээн АНУ-ын Лос Анжелест болж Монгол улсаа төлөөлөн оролцсон Г.Саруул “miss” ангилалд дэд байр, мөн тус ангиллын дөрөвдүгээр байрыг Б.Мандухай эзэлсэн бол “mrs” ангиллын гуравдугаар байрыг Б.Хандсүрэн нар эзэлсэн байна.21 дэхь жилдээ зохион байгуулж буй энэ тэмцээнд тус улсад ажиллаж амьдардаг Монголчуудаас дээрх гурван бүсгүй оролцсон бөгөөд орон орны үзэсгэлэнт бүсгүйчүүдээс бүгд шагналт байр эзэлсэн нь бахархууштай. Тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Glendale хотын ALEX театрт болсноос гадна энэ жилийн тэмцээнд Сири, Ливан, Израйл, Армени, Энэтхэг, Тайланд, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Монгол, Филлипини, Вьетнам, Кампожи, Тайван зэрэг орныг төлөөлөн АНУ-ын 10 мужийн 30 гаруй бүсгүй гоо сайхан, авъяас билгээрээ өрсөлдөж, улс үндэснийхээ өвөрмөц урлаг соёлын өвөөс танилцуулсан аж. Америкт ажиллаж амьдарч буй Монгол бүсгүйчүүдээс энэ тэмцээнд өмнө нь хоёр ч удаа оролцож байсан бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд Амаржаргал гэдэг бүсгүй амжилттай оролцсон байна. Ганбаатарын Саруул нь зөвхөн дэд байранд шалгараад зогсолгүй “Best in swimsun Miss Asia USA 2009″ шагнал хүртэж Малибугийн үзэсгэлэнт бүсгүйгээр тодорчээ. Нэг хачирхалтай нь шагнал гардуулах үед “Монголыг төлөөлөн оролцож байгаа Саруул” гэж зарлаад “Miss Asia USA 2009″ титэм өмсгөсөн бөгөөд хоёр хормын дараа буцаан авч Филлипини бүсгүйд энэ жилийн тэмцээний тэргүүн титмийг гардуулсан аж. Хөтлөгчийн алдаа байсан уу ямартай ч бараг л тэргүүн байрыг манай гоо бүсгүй авсан байна.
Тэмцээний дараа Г.Саруул “Энэ тэмцээнд оролцсоноороо Солонгос, Вьетнам, Хятад, Япон гээд олон найзуудтай болсон, их зүйлийг сурч мэдсэн. Мөн ажил, бизнесийн шинэ боломж нээгдэж байгаа гэж бодож байна. Эртний түүхтэй Монгол орныхоо нэрийг гаргаж явахыг хичээнээ” гэж хэлсэн байна. Тэрээр урьд нь “Монголын Оюутан мисс”-ээр шалгарч байсан ажээ.
www.sonin.mn-c Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
|