Forever Fashion

2007-02-25 - Уриалга
Ангилал: Бүлэггүй

Сайн байна уу Дизайнеруудаа  Сайн байна уу мэргэжил нэгт нөхөд минь. Миний хүсэл бол Монголын хувцас загварын ертөнцөд өчүүхэн ч гэсэн хувь нэмэрээ оруулах түүнийг нэг алхам болтугай ургашлуулах юм. Над шиг үзэл бодолтой хүмүүс олон л байдаг байх тиймээс бүгдээрээ танилцая хамтран хичээцгэе гэж уриалах гэсэн юм. Би ганцаараа зүтгээд 0,1 мм-ээр ургашлуулах байх харин бид нэгдэж чадвал ядаж 1 см тэгээд 1 метр, 1 км … түүнчлэн хичнээн хол явуулж чадахыг үгүйсгэх аргагүй. Та нарын ихэнх нь Монгол шиг Ready-to-wear муу хөгжсөн бараг хөгжөөгүй гэж хэлж болох, худалдан авах чадвар муу ийм газар яаж дизайн хөгжих юм гэж хэлэх л байх. Буруутгах аргагүй 2 том гүрний дунд Хятад улсын хямд барааны бодолгод цохиулчихсан хамгийн хямд үйлдвэрлэх боломжоос чинь 2 дахин хямд чанаргүй бараанд даруулчихсан нэг тийм газар болоод хувирчихсаныг бүгд л мэдхээс хойш. Ийм байна гээд бид шантарж болохгүй бид энэ дотоодын зах зээлээ ядаж хангаж байж өөрсдийгөө дизайнер гэж хэлж чадах нүүртэй болно. Гадаадын бараа зарагдадгүй зах зээлтэй орон гэж бараг байхгүй байх тиймээс бид өрсөлдөх хэрэгтэй бид огцом өөрчилөлт хэзээ ч хийж чадахгүй болхоор алдарт ” Fashion changes gradually ” гэдгээр аажим өөрчилөлтийг хийх хэрэгтэй шантрахгүй, ухрахгүйгээр. Монголын загварт их юм хийж байгаа хийхийг хүсдэг чадварлаг залуус олон олон байна гэвч хамтарж ургашилах тал дээр жаахан дутагдалтай юм шиг санагддаг мөн манай дизайнерууд мэдээлэл цуглуулах боловсруулах тал дээрээ дутмаг хэвшимэл санаанд хэт баригдчихсан үндэсний хувцасаар гарж ирнэ гэж зтгэж бүгд л дээл хийсэн хүмүүс, минийхээр хамгийн том алдаа нь тэд хүмүүст биш өөрсөддөө зориулж хийдэгт байгаа байх за тэгээд монголын загварын ертөнц эргэн тойронг нь алдааг нь шүүмжилвэл тоймгүй их зүйл болох биз оноод ургаштай зүйл хийж байгаа магтах ёстой хүмүүс ч олон л байгаа байх. Дотор нь байгаа болхоор тэр бүхнийг харж чаддаггүй, харсан ч мэдээлэл муу харьцуулах зүйл багатай болхоор төдий хайхрахгүй байна иймээс ургашилж чадахгүй дороо л эргэлдээд байна. Иймээс би энэ блогийг нээж Монголд болон гадаадад байгаа мэргэжилдээ хайртай санаа зовж явдаг адил үзэл бодолтой мэргэжил нэгт оюутан, дизайнер зйлуустайгаа хамтрахыг хүссэн юм. Энэ блог та нарт үргэлж нээлттэй бүгдээрээ танилцая хамтдаа хичээцгэе мэдлэгээ солилцоё мэдээлэлээ солилцоё үзэл бодлоо хуваалцая. Хором бүрээ загварт

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-02-24 - Би
Ангилал: Бүлэггүй

Жирийн л нэгэн залуу Монголынхоо хувцас дизайны урлагт өөрийн биеээ зориулахаар шийдсэн. Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж ажиллаж байгаа мэргэжил нэгт зорилго нэгэнгүүдтэйгээ танилцаж нөхөрлөх хүсэлтэй. Залуу дизайнеруудаа нэгдэцгэе хамтдаа хувь нэмрээ оруулая. Хором бүрээ загвараар амьдар...

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 3 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн