Forever Fashion

2007-03-31 - Хаврын Гоёл 2004
Ангилал: Монгол

Миний анхны оролцсон хаврын гоёл гэж байгаа. Анх удаа тайзны ард хийсэн бүтээлээ хүмүүст харуулах гэж дизайнер дүрдээ орсон уралдаандаа сайхан дурсамжтай гоёл болсон юм. Танидаг хүмүүс хальт орж харвал би арзайгаад л олонтой хэсэгт зогсож байгаа гэж. Ер нь оюутанууд Хаврын гоёлд бололцоогоороо л орж л байх хэрэгтэй зөвхөн сургууль дотроо тэнхимдээ өрсөлдөх өрсөлдөөн биш бусад сургууль хүүхдүүд юу хийдэг өөрөө хаана нь байгааг жилдээ ганц болдог энэ уралдаанд л орж үзэхгүй бол яаж мэдхэв, мэдэрхэв. Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2003 наадам
Ангилал: Монгол

Шинэ оны олон олон баярын анхдагч нь болдог "Гоёл" наадам єнгєрсєн бямба, ням гаригт болж єнгєрлєє. "Гоёл-2003" наадамд энэ удаа арав гаруй байгууллагын дизайнерууд бvтээлээ ирvvлснийг 400 гаруй хvнээс шигшиж шалгаж авсан 70 шахам загвар ємсєгч ємсч vзvvлсэн юм. Мєн энэхvv наадамд гурав дахь жилдээ урилгаар оролцож байгаа Буриадын дизайнер Лариса Дагдановагийн загварууд "Гоёл-2003"-ын нэгэн нvд хужирлах зvйл нь байлаа. Тэрээр єєрийн загвар ємсєгчидтэйгээ ирсэн бєгєєд тvvний бvтээлvvдийн ихэнхийг орос vндэсний хувцасны онцлогийг орчин vеийн хийц загвартай хослуулсан загварууд зонхилж байв. Лариса Дагданова, Монголын Дизайнеруудын холбоо/МДХ/-ны ерєнхий нарийн бичгийн дарга Байгальмаа, "Шилмэл загвар" ХХК-ийн захирал Оюунцэцэг, МДХ-ны тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн Хvнийхvv, Зориг, Нармандах, "Престиж" компанийн захирал Тєгєлдєр, кино найруулагч Б.Жигжидсvрэн нарын бvрэлдэхvvн тэмцээнийг шvvсэн юм. * * * "Гоёл" наадам тэр жилийнхээ хувцасны моод загварыг тодорхойлдог. Тэр ч утгаараа хувцас загварын компаниуд болон загвар зохион бvтээгчдийн хувьд хамгийн том наадам, уралдаан тэмцээн нь болдог. Наадамд оролцогчид уламжлал ёсоороо vндэсний, єдєр тутмын, гоёлын, сонгодог, уран сэтгэмжийн загваруудыг толилуулсан. Ирэх жил бидний ємсєх хувцас ямар байх бол гэж та сонирхож байна уу. Ерєнхийдєє єнгєрсєн зун, хавар, намрын гоёл нэг их єєрчлєгдєхгvй бололтой. Эрээн мяраан цацаг чимэг, энд тэндээ ялимгvй "уранхай" жинсэн ємд, сvлжмэл ноосон хувцас, цээж, энгэр задгай гоёмсог цамцнууд моодноос гарахгvй нь. Мєн vндэсний хээ хуартай орчин цагийн загварын хувцаснууд ч нэн хэрэгцээтэй хэвээрээ байх болно. Охид, бvсгvйчvvдийн банзал, даашинз гурвалжилсан хормойтой байх бєгєєд цацагтай жинсэн болон сvлжмэл бvс ч орхигдсонгvй. Ємд, даашинз, цув, пальто бvгд дvрс єнгєний хослол бvхий биед эвтэй чєлєєт загварынх байх аж. Харин эрчvvдийн єдєр тутмын болон гоёлын костюм нь vндсэн материалтайгаа ижил єнгийн боловч vл мэдэг ялгагдах судал маягийн оруулгатай байх нь. Мєн костюм нь євдєгнєєс дєнгєж дээгvvр урттай, ар тал нь урт, ємдний дээгvvр єєр єнгийн єргєн бvстэй гээд янз бvрийн л хэлбэр хийцтэй байх юм байна. Цэвэр даавуун болон сvлжмэл ноосон цамц ч тэдний єдєр тутмын хувцасны нэг хэсэг нь болно. Ер нь цацаг хиймэл vсэн гоёо ямар ч хувцаснаас "салахгvй". Цамц, ємд, банзал, даашинз, цvнх, малгай, гутал бvр булган шубанд ч цацаг байна. Мєн донж маяг нь таарсан хээ, угалз, хувцасны єнгєтэй адил том том зvvлт, єргєн бvс таныг хvлээж байна. “Гоёл-2003” наадмын шагналтнууд Хvндэт єргємжлєл-Буриадын загвар зохион бvтээгч Лариса Дагданова Ивээн тэтгэгч байгууллагын шагнал-загвар ємсєгч Оюунномин, Тунгалаг, Соёлмаа Тусгай шагнал "Солонго" тєвийн дизайнер Ж.Нарантуул Vндэсний хувцас-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дизайнер Х.Байгальмаа, Є.Баянтуул нарын "Сондор хатад" загвар Сонгодог хувцас-дизайнер Т.Одончимэгийн цvнхний загварууд Єдєр тутмын хувцас-дизайнер Лхамцэрэн гийн чєлєєт хувцасны загварууд Гоёлын хувцас-Урлах эрдмийн дээд сургуулийн "Романс" загвар Уран сэтгэмж-дизайнер Л.Ишдорж, Р.Юмжирмаа нарын загварууд Шилдэг загвар Vндэсний хувцас-"Шилмэл загвар" компанийн дизайнер Д.Мєнхцэцэгийн загварууд Сонгодог хувцас-"Мэжиксит" компанийн "Харчууд" загвар Уран сэтгэмж-Дизайнер Ариундэлгэр "Миний Монгол" загвар Гоёлын хувцас-"Ганга гоёл" компанийн дизайнер Т.Туулын "Цэцэгсийн давалгаа" Єдєр тутмын хувцас "Дархан нэхий" компанийн дизайнер Баяртнямын "Шинэ сор" Шилдгийн шилдэг Гран-при шагнал "Говь"компанийн дизайнер Н.Долгормаагийн гоёлын загварууд Шилдэг загвар зохион бvтээгч товчоо- Шинжлэх ухаан технологийн их сургууль Ирээдvйтэй залуу загвар зохион бvтээгч- "Шилмэл загвар" компанийн Г.Уртбаяр /"Камертон"хамтлаг загварыг нь ємссєн./ Vйлдвэрлэлийн тэргvvний дарга-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Даваасvрэн Ирээдvйтэй загвар ємсєгч-Гангамєрєн Дэд байрын загвар ємсєгчид-Ариунболд / Халиунаа Шилдэг загвар ємсєгч-Мандахбаяр / Баярзул "Гоёл-2003"-ын топ модель-Д.Туяацэцэг МЗХ-ны "Авьяас" алтан медаль- "Говь" хувьцаат компанийн дизайнер Н.Долгормаа

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2004
Ангилал: Монгол

Миний бодлоор хамгын сонирхолтой гоё болж чадсан гоёл наадам. Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2003
Ангилал: Монгол

Нийт олдсон 130 зурагтай. Хэрвээ та нарт гоёл болон бусад загварын тоглолтуудтай холбогдолтой зурагнууд байвал надад илгээж туслаарай ашигын бус зорилгоор ашигланаа санаа зоволтгүй. Бусад зураг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-31 - Гоёл 2002
Ангилал: Монгол

МИний олосноор гоёл 2002 той холбоотой 62 зураг байна бүгдийг нь тавибал бөөгнөрсөн юм болно биз тиймээс бусадыг нь "Зураг" холбоосоор ороод хараарай. Өөрт таалагдсан хэдэн зургаа тавив.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-30 - Гоёл 2001
Ангилал: Монгол

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-30 - Гоёл 2000
Ангилал: Монгол

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-30 - Гоёл 1999
Ангилал: Монгол

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-30 - Гоёл 1996
Ангилал: Монгол

Интернэтэд байдаг Гоёл наадамтай холбоотой зурагнуудыг байрлуулая гэж бодсон юм. Уг нь Гоомонгол, Асуулт.нэт зэрэг газар байдаг ч сэрверээсээ шалтгаалдаг юм боловуу яадаг юм үе үе алга болоод дээр нь хүмүүс худлаа худлаа фото нэмээд байдаг болхоор өөрийн блог дээр байрлуулвал дээр гэж үзлээ. Монголын загварын ертөнцийн хөгжилийг харж болох байх. Жич: Энд байгаа зурагнууд нь миний хувийх биш бөгөөд ашигын бус зорилгоор гоомонгол, асуулт, монголдуу зэрэг вэбүүдээс татсан болно.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-29 - “Step” шоу
Ангилал: Монгол

Галзуу рокерууд, vглээ хип хопчдын гоёл залуусыг байлдан дагуулж эхэллээ

Єнгєрєгч баасан гарагийн орой Соёлын тєв єргєє хєл хєдєлгєєн ихтэй байлаа. Хаврын урь орж, хvмvvс хєнгєн нимгэн хувцасны эрэлд гарч буй энэ vед зохиосон савхин хувцасны “Step” шоу vзэгчдийн сонирхол, сэтгэлд ихэд нийцсэн юм. Ингээд уг шоуны эргэн тойрон дахь мэдээллээс уншигчиддаа сонирхуулъя. Савхин хувцасны анхдагч шоуХувцас загварын “Дизайнер” клубээс “Жи интертаймент” студи, мотоспортын “Шуурга хєлєглєгчид” клубтэй хамтран зохиосон эл шоу савхин хувцасны тєрлєєр дагнан зохиогдсон анхны шоу гэдгээрээ буюу шоунаас онцлогтой болж єнгєрсєн. “Хvмvvс сvvлийн vед бvгд л нэгэн хэв загвар, єнгє бvхий савхин хувцас ємсєх болж. Уйтгартай, залхуутай нэг л хэвийн дvр тєрх хvмvvсийн санаж сэдэх, бvтээх, амжилт гаргахад сєргєєр нєлєєлєх нь ойлгомжтой. Yvнийг єєрчлєх цаг нэгэнт болжээ. Хувцасныхаа хэв маяг, єнгє зvсийг єєрчлєхийг хvссэн хэн бvхэнд туслах нь бидний зорилго” гэж шоуг зохион байгуулагчид ємнє нь мэдэгдэж байсан. Харин тэд хvмvvсийг єєрчлєх энэ алхмаа биелvvлэхдээ эрч хvч, сонин содон шийдэл бvхнийг єєртєє агуулдаг савхин хувцсаар тєлєєлvvлэхээр зориглосон аж. Уламжлал ёсоор цагаасаа хоцрон эхэлсэн “Step” буюу “Алха씥 шоу хувцас загвар зєвхєн гангараа бус тухайн хvний мэдрэмж, сэтгэлгээг илэрхийлдэг болохыг бусдад харуулж чадсанаараа онцлогтой болсон. Тэд савхиар юу хийж болдог, ямар єнгvvд гайхалтай хосолдог болохыг vзэгчдэд таниулж, хамгийн гол нь хар бараан єнгє моодноос гарч, хурц тод єнгє савхин хувцасны ертєнцєд ноёлох цаг ирснийг зарласан юм. САВХИАР ГАНГАРСАН ”МОНГОЛ МОДЕЛЬ” -ИУД “Дизайнер” клубын зохион бvтээгчдийн урласан 150 гаруй загварыг “Монгол модель” агентлагийн загвар ємсєгчид vзэж сонирхуулсан. Савхин хувцасны монгол, итали, турк, солонгос загварыг сонирхуулахын зэрэгцээ vндэсний болон орчин vеийн хэв маягийг агуулсан загваруудаар ч vзэгчдийн нvдийг хужирласан. Тэд клубийнхээ зургаан загвар зохион бvтээгчийн 1000 гаруй загвараас шигшин эл шоунд зориулан бvтээсэн аж. Єнгє, загварын хувьд цоо шинэ, гайхалтай шийдэл, євєрмєц єнгє бvхий загваруудыг vзэгчид энэ шоунаас харж байлаа. Савхин хувцас хэдий чинээ алагласан байна, тєдий чинээ гоё харагддаг гэсэн дvрмийг “Дизайнер” клубийн загвар зохион бvтээгчид баримталдаг нь тэдний урласан хувцаснуудаас илхэн харагдаж байлаа. Тиймээс ч аль болохоор хар, бараан єнгєнєєс татгалзаж Монголд ємнє нь байгаагvй хурц тод єнгєєр савхин хувцаснуудаа урлажээ. ХЭЭ ХУАРТАЙ ДОТУУР ЦАМЦ, ЗУРЖ УРЛАСАН ГОЁЛЫН ДААШИНЗ Савхин хувцас хvйтэнд дулааныг хадгалдаг, халуунд сэрvvн байлгах увдистай гэлцдэг. Тиймээс савхи гэхээр л зєвхєн гадуур хувцас гэж ойлгох хэрэггvй аж. “Step” шоуны vеэр гоёмсог хээ хуартай дотуур цамц, хантааз, цоолж, зурж урласан гоёлын даашинзнууд vзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан. Ялангуяа топ модель Д.Болормаагийн ємссєн цагаан савхиар урласан хуримын даашинз vнэхээр тансаг, чамин хийцтэй болсныг vзэгчид ам булаалдан ярьцгааж байсан юм. УЛААН САВХИАР ГАНГАРСАН УРЛАГИЙН ОДОД Шоунд зєвхєн загвар ємсєгчид оролцсонгvй. Олны хайрлан хvндэлдэг хамтлаг, дуучид ая дуугаа єргєн фэнvvдтэйгээ мэндчилэв. НYБ-ын элч дуучин Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, УГЖ Д.Жаргалсайхан нар улаан єнгийн савхин хослолоор гангаран тайзнаа загвар vзvvлэв. Тэдэнд савхин хослолууд нь vнэхээр сайхан зохисон байна билээ. “Рок, попынхон дотроос ямар хvнд савхин хувцас сайхан зохихыг бид судалж, шалгасны эцэст энэ хоёр дуучныг сонгон шоудаа оролцуулсан юм” гэж шоуг хєтєлсєн “Жи интертаймент” студийн найруулагч Р.Мєнхсайхан ярьж байсан. Мєн “Салхи”, “Айс топ” хамтлагийнхан савхин хувцсаар гангаран тайзнаа “заларч”, сvvлийн vеийн уран бvтээлээсээ сонирхуулсан юм. “ШУУРГА ХЄЛЄГЛЄГЧИД” МОТОЦИКЛИО СОНИРХУУЛСАНГYЙ Шоу болохоос ємнє зохион байгуулагчид нь мэдээлэл хийхдээ мотоспортын “Шуурга хєлєглєгчид” клубийнхэн хамгийн сvvлийн vеийн загварын Монголд цєєхєн байдаг vнэтэй мотоциклиудыг шоуны vеэр сонирхуулна. Бид эздэд нь зориулж мотоциклийн шинэ загварын хувцас зохион бvтээсэн” гэж ярьж байсан. Харамсалтай нь энэ vзvvлбэр vзэгчдийн нvдийг хужирласангvй. Мєн урт савхин дээлээр шагнуулах азтай vзэгчид ч тодорсонгvй. Энэ талаар vзэгчид хоорондоо гайхан ярилцсаар таран одсон. Хоёр цаг орчим vргэлжилсэн “Step” шоу vзэгчдэд савхин хувцасны шинэ загвар хандлагыг таниулж, зарим нэгэнд нь сонголтоо хийхэд тус болсон нь тодорхой. Зєвхєн гадуур хувцас гэлтгvй гоёмсог бээлий, гутал, савхийг утас шиг сvлжиж урласан ороолт зэрэг нь vзэгчдийн сонирхолд ихэд нийцсэн. Юутай ч энэ шоуг vзэж сонирхсон олон хvн єєрийн єнгє тєрх, загвараа тодорхойлоод буцсан гэдэгт итгэлтэй байна. Савхин хувцас бол яах аргагvй “галзуу” рокерууд, “vглээ” хип хопчдын гол хувцас, бас гоёл нь. Эрх чєлєє, vзэл бодол, хэв маягийн тєлєє амиа єгєхєєс ч буцдаггvй энэ урсгалынхны онцлогийг илэрхийлдэг савхин хувцас ийнхvv дэлхийн бас Монголын моодны ертєнцєд ноёлж эхэллээ. 2004-11-30 Монголын мэдээ http://www.mongolmedia.com

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 13 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн