Forever Fashion

2007-09-10 - “Говь” компанийн гүйцэтгэх захирал Реймонд Ийглсон: Бүтээгдэхүүний хийц, загварыг нь голсондоо бус мөнгөний эргэлтээ хурдасгах гэсэндээ л барааныхаа үнийг хямдрууллаа
Ангилал: Монгол

“Говь” компанийн шинэ удирдлага ажлаа аваад гурван долоо хоног бопж байна. Тэдний ажил “Говь “-ийн хямдралтай хамт эхэлсэн ч гэж хэлж болно. “Говь” гурван гүйцэтгэх захиралтай. Тэд аливаа шийдвэрийг хамтарч гаргадаг бөгөөд бүгд тэгш эрхтэй гэж дуулдсан. Юутай ч “Бизнесийн мэдээ” сониныхоо “Хоймор” буланд тэднийг залахаар очсон юм. Тэд дургүйцсэнгүй. Харин ч уриалгахан хүлээж авлаа. Тэдний оронд манай компанийн захирлууд байсан бол “асууптаа эхлээд факсаар явуул, тэгж байж ярилцлага өгөх эсэхээ шийднэ” гэх байсан байх даа. Ер нь 90 хувь нь тэгнэ шүү. Намайг “Говь ” компанийн гадаа ирэхэд олон машин багширч, их л хөл хөдөлгөөнтзй байлаа. Өмнөх өдөр нь өдөр тутмын сонин дээр нийтлэгдсэн ноолуур бэлтгэн нийлүүлэгчид юм болов уу гэж ажиглавал биш бололтой. Тэд хямдралтай үнээр бараа худалдан авахаар ирсэн нь илт байв. Компанийн захирлуудын байрлах гурван давхарт гарлаа. 10 минут хүлээхийг хүсч төдөлгүй өрөөнд орохыг урьсан юм. Өрөөнд ороход хөшгөө татаж битүүлсэн байснаа нээж, гэрэл оруулав. “Харанхуй орчинд ажил хийгээд сурчихсан юм” хэмээн тайлбарлаж байсан санагдана. Түүний нэрийг Реймонд Ийглсон гэдэг. Би энд чадварлаг дизайнеруудынхаа хүчээр Шотланд, Итали шиг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах болно -Ярилцлагаа хувьчлалын зар, бодит байдал хоёр хэр нийцэж байв. Ер нь хувьчлаж авсан үеийн “Говь” компанийн талаар эхэлвэл ямар вэ? -Үнэнийг хэлэхэд анх өгсөн мэдээлэл, бодит байдал хоёр нийцээгүй. Энэ нь “Говь”-ийн хувьчлал бүтэн жил үргэлжилсэнтэй холбоотой байх. Ингэж удаашраагүй бол байдал арай дээр байх байсан. -Арай дээр гэж. Компанийн байдал өнөөдөр яг ямар байна вэ? -Сайжирч байна. Бид хувьчилж аваад гурван долоо хоног хэртэй л болж байна. Компанийн санхүүгийн байдалтай танилцлаа. Бизнесийн зорилтоо тодорхойллоо. Үүнд өнөөдөр ямар байгаа, бид ямар байлгахыг хүсч буй тэр бүгдийг тусгасан гэх үү дээ. -” Говь”-ийг хувьчилж авахын тулд хэр судлав. Бүтээгдэхүүний дизайн, техник, технологийн хувьд ямар санагдсан бэ. Юутай ч гадуур “Товь” бүрэн шинэчлэгдэх гэж байна. Шинэ захирлууд бүтээгдэхүүний хийц, загварыг нь голсон гэнэ. Тиймээс үнийг нь 10-50хувь хямдруулсан гэнэ” гээд л ярьж байна..? -Голсон зүйл байхгүй. Харин ч илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргая гэсэн бодол байна. Биднийг ажил хүлээн авахад агуулахад их хэмжээний бүтээгдэхүүн хураалттай байсан. Бид эдгээр барааг борлуулж, мөнгөний эргэлтээ хурдасгах гэсэндээ л үнийг хямдруулсан юм. Харин бүтээгдэхуүнийг чанарын хувьд гэвэл би 10 магадгүй 12 жилийн өмнөх “Говь”-ийн бүтээгдэхүүнийг мэднэ. Гайхамшигтай сайн байсан. -Байсан гэдэг нь. Одоо муудсан гэсэн үг үү? -Муудсан. Үүнийг борлуулж буй гадаад зах зээл дээрх харилцагчид, худалдан авдаг хэрэглэгчид хэлж байна. Монголчууд ч мэдэж байгаа байх. Учир нь монголчуудын ноолуурын мэдлэг өндөр шүү дээ. Үүнийг засч залруулахад тийм ч хүндрэлтэй биш. -Нууц биш бол..? - Машин тоног төхөөрөмжийн арчилгаа, ажлын туршлага, менежмент дутаж байна. Ноолууран утсыг европын стандартад нийцсэн будгаар будах, дээр нь ажлын сахилга бат сайн бол дээрх дутагдлыг арилгах амархан. Манай дэлгүүрийн худалдагчид маш сайн ажилладаг. Монголын загвар зохион бүтээгчид чадвар сайтай. Тэдний чадварыг ашиглаж, тэдэнд дизайны тал дээр нээлттэй, чөлөөтэй ажиллах боломжийг бүрэн олгож түүгээр нь хангах хэрэгтэй. Тэгж байж загвар сайтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Бид цаашид зах зээлээ дагаж хөдлөхөөс, бүтээгдэхүүнийг дагаж хөдлөхгүй. -Компани санхүүгийн хүндрэлд ороогүй биз. Өмнө нь худалдан авсан түүхий эдийнхээ үнийг өгч чадахгүй байна гэсэн мэдээлэл зарим сонинд нийтлэгдсэн..? -Санхүүгийн хүндрэлд ороогүй. Ноолуурын үнийн тухайд төлөвлөгөөнөөс гадуур их хэмжээний ноолуур худалдан авсан юм билээ. Тэглээ гээд бид өмнөх удирдлагыг буруутгах зүйл алга. Үүнийг их замын дундах жижиг гүвээ гэж ойлгох хэрэгтэй. -Удирдлага, менежмент нь өөрчлөгдөхөөр бүтэц, зохион байгуулалт ихээр хийдэг. Нэг ёсондоо цомхотгол гэсэн үг. Таны хувьд тийм бодол байна уу? -Цомхотгол хийх нь бүү хэл манай ажилчид захиалга ихтэй байгаа гэсээр ажилдаа яарч ирдэг шүү дээ. Бизнесийн жинхэнэ тулаан Монголд бус харин Хятад, Бангладеш, Шотланд, Европын улс оронд өрнөдөг -Танайтай ижил төстэй үйлдвэрлэл эрхэлдэг олон компани манайд бий. Тэр утгаараа сайн ажилтнуудад их цалин мөнгө амлан, урвуулан авдаг. Ер нь “Говь” ажилтнуудаа сайн бэлтгэдэг гэж “Гоёо” компанийнхан ярихыг сонссон юм байна. .? -Манай өрсөлдөгчид тэгж ярьж байгаа бол баяртай байна. Бид сүлжмэлчин бэлтгэдэгсургуультай. Түүгээрээ ч бахархдаг. Урьд нь “Говь”-иос сайн ажилтныг нь урвуулан авахад амархан байсан байх, одоо тийм зүйл гарахгүй. -”Гоёо” компани бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ уулзаж, сургалт явуулдаг юм билээ. Танай компанийн хувьд..? -Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн хувьд энэ нь хийх ёстой чухал ажлын нэг. Учир нь уулзаж ярилцах нь хэн хэндээ ашигтай. Манай гүйцэтгэх захирал Ронни Лэмб олон жилийн өмнө “Гоёо” компанийн захирлаар ажиллаж байхдаа дээрх ажлыг хийж эхэлсэн. Тэгэхээр энэ нь бидний хувьд шинэлэг ажил биш. Бусад үйлдвэрүүд ч гэсэн үүнийг ажил хэрэг болгоосой. Ер нь бизнесийн жинхэнэ өрсөлдөөн, тулаан Монголд бус харин Хятад, Бангладеш, Шотланд, Европын улс оронд өрнөдөг. Тэгэхээр бид хөмөрсөн тогоон доторхийг бус гаднахыг харж, сэтгэдэг байх хэрэгтэй. -Малчид ноолуураа ченжүүдэд илүү худалддаг. Зарим нь нууцаар хил давуулан наймаалах нь ч бий. Таны бодлоор Хятад руу чиглэсэн ноолуурын энэ урсгалыг яавал болих бол..? - Малчид чухам яагаад ноолуураа урагшаа гаргаад байгааг судлах хэрэгтэй. Үүнд Монголын дэд бүтэц ч нөлөөлж байж мэдэх юм. Малчдад хятад руу ноолуураа аваачиж борлуулах нь өөрт нь зардал багатай, ашигтай байж болно шүү дээ. Валютын ханшийн өөрчлөлт мөн үүнд нөлөөлж байж болох юм. Дэлхийн худалдааны байгууллага чөлөөт зах зээлийг дэмжих зарчмыг баримталдаг болохоор ноолуур зах зээл тогтворжиход нөлөөлөх байх. Монголын Засгийн газар боловсруулаагүй ноолуур экспортлохыг хориглож байна гэдэг нь миний бодлоор шархан дээрээ лент наахаас хэтрэхгүй хэрэг. Ноолуурын чанар сүүлийн үед муудаж байна. Үүнийг сайжруулах тал дээр төр, засаг бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хэрэгтэй байна. -Танай менежментийн багийг Ази, Европын ноолууран бүтээгдэхүүний зах зээлд асар их туршлага хуримтлуулсан гэж дуулсан юм байна. Ноолуурын дэлхийн зах зээлийн чиг хандлага ойрын жилүүдэд хэр өөрчлөгдөх бол. Хятад чанаргүй бүтээгдэхүүнээ Монголын нэрээр дэлхийн зах зээл дээр худалдаалж байна гэж дуулдсан. Энэ үнэн болов уу? -Хятадууд гадаадын зах зээл дээр Монголын ноолууран бүтээгдэхүүний нэр хүндийг унагаж байна гэж би хувьдаа бодохгүй байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө л нэр хүндийг унагаж байгаа. Ганц ноолууран бүтээгдэхүүн ч биш Хятадын аль ч үйлдвэр “Монгол, АНУ, Японд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнийг гаргадаг. Хүмүүс ийм бүтээгдэхүүний чанар ямар байдгийг мэднэ. Миний мэдэж байгаагаар саяхан Европт нийлүүлсэн хүүхдийн тоглоомыг чанар, стандартын шаардлага хангаагүйгээс устгасан, Японд нийлүүлсэн ноолууран цамцнаас нь сарлагийн хөөвөр, хялгас гарсан гэж байсан. Бид чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадвал дэлхийн зах зээл дээр орон зай бий. Европын үйлдвэрлэгчид “Говь”-с хамаагүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг - Ноолууран бүтээгдэхүүний үнийн хувьд..? -Европын үйлдвэрлэгчид “Говь”-ийн бүтээгдэхүүнээс хамаагүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Энэ нь тухайн орны хэрэглээний өртөгтэй шууд холбоотой. Би энд нэг жишээ хэлье л дээ. Энд ил зогсоолд машинаа нэг хонуулахад 800 төгрөг төлдөг. Харин Лондонд нэг шөнө хонуулахад 92.000 төгрөг төлнө. Монголд нэг аяга кофе 1.000 төгрөг байдаг бол тэнд 8.500-10.000 төгрөгийн үнэтэй. Тэгэхээр ноолууран бүтээгдэхүүний үнэ ямар байх нь ойлгомжтой. Энэ бүгдийг хооронд нь харьцуулж бодох шаардлагагүй. Бид энд чадварлаг дизайнеруудынхаа хүчээр Шотланд, Итали шиг чанартай, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулах болно. -Дотоодын зах зээл дээр борлуулах бүтээгдэхүүний үнэ хэдий хэмжээгээр өөрчлөгдөх бол..? - Монголын зах зээл социализмын үеийнх биш шүү дээ. Гадаад дотоодын аль ч зах зээл дээр борлуулах үнийг хэрэглэгчид өөрсдөө л тогтооно. Жишээ нь бүтээгдэхүүнээ хэт өндөр үнэлчихвэл борлогдохгүй, хэт хямд бол өртгөө нөхөж чадахгүйд хүрнэ. Тиймээс тухайн бүтээгдэхүүнийг хамгийн ихдээ хэдэн төгрөгөөр борлуулж болох, түүнийг нь  хэрэглэгчдийн хэдэн хувь нь худалдан авч чадахаар байна гэдгийг тооцох л чухал. Ингэж байж зах зээлийн бодит үнийг тогтоож чадна. -Бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг гадаадад борлуулах гэж байна? -Монголд “40 мянган айлын орон сууцны хөтөлбөр” хэрэгжиж эхлээд байна. Хүмүүсийн худалдан авах чадвар ч нэмэгдэж байх шиг байна. Монголын ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж нь жилд 25 сая ам.доллартай тэнцдэг гэж дуулсан. Харин гадаадын зах зээлд борлуулах бүтээгдэхүүний хувьд хязгааргүй гэж ойлгох хэрэгтэй. Монголд манай нэрийн барааны олон дэлгүүр байдаг учраас бид ноолуурыг худалдаанд хангалттай нийлүүлнэ. -Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнээ аль улсад борлуулж байгаа билээ? -ОХУ, Англи, Франц зэрэг улсад нийлүүлж байна. Энэ нь экспортын хамгийн том зах зээл. Өнгөрсөн 30 жилийн туршид бараагаа экспортолж байсан тэр л улс руу бүтээгдэхүүнээ экспортлох бодолтой байна. Үүнд, АНУ, Канад, Япон, Өмнөд Америк, Итали, Солонгос, Австрали, Сингапур гэх зэрэг. Би малчдад хайртай. Учир нь би ч гэсэн хөдөөнийх -Нэн тэргүүнд хийж эхлэх ажлынхаа жагсаалтыг гаргасан биз дээ..? -Олон улсын зах зээлийн худалдааны сүлжээтэй холбоо барина. Энэ сүлжээнд орохын тулд бүтээгдэхүүн маань олон улсын чанарын шаардлагыг хангасан байх учиртай. Үүний тулд дизайнеруудаа нэн тэргүүнд мэдээллээр хангах тэдний чадварыг нь нээж өгч, хөгжүүлэх, ашиглах хэрэгтэй байна. Энэ бүгдийг хийж эхлэхээр борлуулалт нэмэгдэх нь гарцаагүй. Ашиг, орлого ч нэмэгдэнэ. Түүнтэйгээ уялдуулан ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж, нийгмийн асуудалд нь анхаарал тавьж ажиллана. Манай хөрөнгө оруулагчид ч ногдол ашгаа авч эхэлнэ. -Манай сонинг хөдөө орон нутгийнхан илүү захиалдаг. Тэд таны ярилцлага болон ноолуурын зах зээлийн талаархи сонирхолтой мэдээллийг тань уншина гэдэгт итгэлтэй байна. Хэрэв танай компани өндөр үнээр ноолуур худалдан авахаар шийдвэл энэ тухай мэдээллийг малчиддаа хүргэхэд бид ямагт бэлэн шүү..? -Баярлалаа. Дуртайяа мэдээллээ өгөх болно. Монгол ямааны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хэрхэн байлдан дагуулахыг Монголын малчдад харуулмаар байна. Би хөдөөгийн малчдад хайртай. Учир нь би ч гэсэн хөдөөнийх. Бид ийнхүү ярилцав. Биднийг өндөрлөхөд тус компанийн хоёр, гурав дахь гүйцэтгэх захирлууд орж ирж, дараагийнхаа уулзалтад орохоор зэхэж эхэлсэн юм. Г. Энхтуяа 2007.09.10 :: Бизнесийн мэдээ http://www.sonin.mn/-c

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-08-17 - Монголын дээд боловсрол хаана явна вэ
Ангилал: Монгол

Профессор гэж өөрийгөө бичээд байгаа хүн нь л ийм төвшингийн судалгаа хийж нийтлэл бичиж байхад хөөрхий оюутануудыг муулахын аргагүй. Мэдээлэлийн эрин зуун энэ тэр гээд байхад тэр ганц хятад сайтаас юм олж уншчихаад тэрийгээ бичих өрөвдмөөр юм. Монголын 200 сургуулиа, гадны их сургуулиудын тоотой харицуулаад байгаа юм уу? Асуудал хөндсөн зөв нийтлэл болхоор нь уншсан чинь хаа хамаагүй худал тоо баримт тавиад урам хугалдаг байна шүү хэхэ. Синга-д 19, Мъянмарт 16, Камерунд 1 энэ тэр гээд л, ядаж 3 сайт орж үзчихээд нийтлэлээ бичмээр юм даа ... Их сургууль, дээд сургууль, коллежээ ялгадаг юм боловуудаа тэгээд бас Манай 200 их, дээд сургуулийн хэдэн мянган эрдэмтэн багш нар, боловсрол судлаач нарт хандаж захихад Шанхайн Жяо Тун их сургуулийн Дээд боловсролын хvрээлэнгийн (Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University) вэб хуудас руу орж, ичиж зоволгvй єєрсдийгєє хайж таньж, тэгээд ухаалаг, бодит дvгнэлтээ хийх єчvvхэн саналыг МУИС-ийн их тогоонд чанагдаж явсан багшийн хувьд хvсье. өөрөө ичээсэй ийм юм бичичхээд Профессор, Олхонуд Д.Баярхvv гуай Боловсрол ШУ : » Монголын дээд боловсрол хаана явна вэ


Нийтэлсэн: 2007-08-17 09:41:19 , Мэдээний дугаар: #65281

"Цаг тєр" хэмээх шинэхэн сэтгvvлд (2007 оны зургадугаар cap) мэдээлснээр бол, "Магадлан итгэмжлэгдсэн гэх тодотголтой, ухаан нь тєрийн шалгуур давсан тєрийн мэдлийн 16, тэд нь дотроо МУИС нь 12, МУБИО мєн, 12, ШУТИС 13 гэж салбарлаад, цааш нь шатласан сургалттай єєр найман их сургууль хувийн их сургууль гурав, хувийн дээд сургууль 108, нийт 170 татан буугдсан гэх боловч хэлбэр дvрсээ єєрчилсєн 30 дээд сургууль нийлээд 200 давжээ. Манай улс санаандгvй байж байгаад энэ тєрлийн тоон vзvvлэл тээрээ дэлхийг дэлдийлгэх дээрээ тулжээ. Зєвхєн 2.6 сая хvн амдаа тооцож vзвэл 200 хол давах их, дээд сургуультай, 142.5 мянган оюутантай, 10000, бvр дордоод 1000 хvн ам тутамд ногдох доктор, профессор, академичийн тоогоор дэлхийд аль хэдийнэ xошуучилж яваа.

Олон улсын дараах статистик vзvvлэлтээр бол манай улс их дээд сургуулийн тоогоор Герман, Францтай зэрэгцэж. Азийн бар улсуудыг хол хаясан байх аж. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ нь дэлхийд байхгvй амжилт тогтоожээ. Нийт хvн амд нь ногдох байдлаар гадаад улс орны их дээд сургуулиудын тоотой харьцуулсан дараах судалгааг харж болно.

Монгол Улс 2.6 сая 200 Манай улс хєгжлийн тєвшингээр жагсаалтын сvvлд буй Африкийн хэдэн улсаас хол тасраагvй байгаа, харин Балбаас дээш жагссан орнуудтай хєгжил, єрсєлдєєн, эдийн засгийн эрх чєлєє гэж ярихад арай ахдана. Саудын Арабаас дээш бичигдсэн улсуудтай бол хєгжлийн зєрvv хэдэн арван жилээр тогтохгvй. Энэ шууд хамаатай, харьцуулсан дvгнэлт хийхэд хэрэгтэй нэг баримт байна. Манай VХЯ, НVБ-ын Аж vйлдвэрийн хєгжлийн байгууллагатай хамтран хийсэн шинэхэн vнэлгээг 2005 оны байдлаар авч vзвэл дэлхийн 155 улсын дотор аж vйлдвэрийн єрсєлдєх чадварын индексээрээ Монгол Улс доод хэсэт буюу 148 дvгээр байр Ботсван, Этиоп, Бурунди Тєв Африкийн Бvгд Найрамдах Улс, Тонга, Коморын арлууд Мали зэрэг хэдхэн улсын ємнє оржээ. Их, дээд сургуулийнхаа тоогоор эдэн дотор бараагvй хол тасарсан Монголыг аж vйлдвэрийн чадавхиар нь 155-ын 148-т аваачиж жагсаасан байна.
Улс Хvн амын тоо Их, дээд сургуулийн тоо
Их Британи 59.4 сая 89
Австрали 20.1 сая 37+2+23=62
Шинэ Зеланд 3.9 сая 7
Швейцарь 7.3 сая 9
Нидерланд 16.2 сая 17
Швед 9 сая 40
Израиль 6.8 сая 3
Сингапур 4.3 сая 2+4+13=19
Хонконг 7.4 сая з
Малайз 24.8 сая 17
Таиланд 64.3 сая 16+36+26=78
Турк 68.1 сая 69
ЄАБНУ 45.3 сая 16
Арабын Нэгдсэн Эмирт 3.8 сая 4
Саудын Араб 22.5 сая 7+21 эр+12эм=40
Грек 10 7 сая 17
Латви 2.3 сая 5
Литва 3.6 сая 6
Эстони 1.4 сая 3
Словак 5.4 сая 14
Албани 3.5 сая 10
Болгар 7.5 сая 38
Македон 2 сая 2
Румын 22.3 48
Хорват 4.4 сая 4
Египет 75 сая 14
Тунис 9.9 сая 5
Бахрейн 690 мянга 2
Иордан 5.3 сая 2
Сири 17.4 сая 4
Балба 24 сая 1
Шри Ланка 19 сая 10
Камбож 13.8 сая 9+6=15
Мъянмар 52.8 сая 16
Гана 20.4 3
Нигери 135.4 сая 13
Ардчилсан Конго 53.2 сая 31
Камерун 16.1 сая 1
Зимбабве 13.1 сая 1
Кени 31.9 сая 4
Монгол Улс 2.6 сая 200
Дээрх хvснэгтээр бол гол асуудал нь дээд боловсрол нь манайх шиг vнэгvйдээгvй Монголын дээд боловсролтонгууд ажилгvйчvvдийн эгнээнд шууд шилждэг. Монголд тєгссєн мэргэжилтнийг (мэргэжилтэн л гэе дээ) ажилд авдаггvй, авлаа ч цааргалдаг, энэ гашуун жишээ нэгийг хэлэх. Сонинуудаар дvvрэн гэх зар тасрахгvй хєвєєд байгаа чинь дээд боловсрол vнэгvйдсэний жишээ биш гэж vv. Их, дээд сургуулийнхаа тоогоор Британи Канад Австрали, Сингапурыг бараагvй хаяж тасарсан єнєєгийн Монголд эсрэгээр Балба, Камерун шиг ганц их сургуультай байх нь хаашаа юм. Тооны хувьд социализмын vеийн тэр 10 гаран их, дээд сургууль чинь болоод байсан юм биш vv. Компани, хоршоо байгуулж байгаа аятай их, дээд сургуулийг ийнхvv хэт vржvvлснээр эдvгээ Монголд дээд боловсролын нэр тєр, vнэ цэнэ хог дээр гарлаа. Юун дэлхийн єрсєлдєєн, дэлхийн стандарт. Манай их сургуулийн дипломыг дэлхийд хэн, аана vнэлж байгаа билээ. Манайдаа дууриах загвар, толь нь болж ирсэн. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль гэхэд л єрсєлдєх чадвар, эрдмийн тєвшний рейтингийн vзvvлэлтээр дэлхийн их сургуулиуд дотор 76 дугаарт явж байгаа гэх (Тивээр нь ангилж vзвэл Москвагийн их сургууль Европтоо 23-т) мэдээлэл саяхан цацагджээ. Шанхайн Жяо Тун их сургуулийн "Academic Ranking of World Universities-2007, Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University, 01.08.07" хэмээх cyдалгааг аваад vз л дээ. Энэ судалгааг Жяо Тун их сургууль 2003 оноос хийж ирсэн. Тэр лут жагсаалтад манай ганц ч их дээд сургууль багтаагvйг сануулаад, Ломоносовтойгоо л єєрсдийгєє харьцуулаад vз гэж хэлэх гэсэн санаа Дэлхийн хамгийн шилдэг (сургалт, менежментээрээ) АНУ-ын гурван их сургууль эхлэн жагсчээ. Тэр нь манайхны сайн мэдэх Харвард, Стэнфорд, Калифорни-Беркли залгаад дєрєвдvгээрт Их Британийн Кембриж орж байна. Энд шалгарч vнэлэгдсэн эхний 100 их, дээд сургуулийн тал нь АНУ-ын их сургуулиуд байна. Чанартай, лут гэдгээрээ тэр 100 дотор хоёрдугаар байрт Их Британи удаалж, гуравдугаар байрт Герман, Япон хоёр, залгаад Австрали, Дани, Израиль, Канад, Нидерланд, Норвег, Финланд, Швейцарь, Шведийн их сургуулиуд зонхилж байна. Ямар шалгуураар их сургуулиудыг ингэж ялгаварлаад байна вэ. Манайхны нийтээрээ хошуураад чамирхаад байдаг гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаа гэхчлэн чиглэлvvдийн ганц нь ч (хvмvvнлэгийн гэх нэрээр гадаад хэл, сэтгvvлч, олон улсын харилцаа, аялал жуулчлал, хуулийн мэргэжлийн сургуулиуд хэт олон) дэлхийн шилдэг их сургуулийг шалгаруулах шалгуур нь биш юм гэнээ. Байгалийн ба техникийн ухааны, тухайлбал математик, технологи, компьютерын шинжлэх ухаан, амьдралын ухаан, газар тариалан, анагаах, эм зvй гэж явсаар нийгмийн шинжлэх ухаан бєгсєнд нь авч vздэг салбар гэх аргачлал тэр юм байна. Байгалийн ба техникийн ухааныг болилоо гэхэд манай их дээд сургуулиуд гадаад хэл, хууль, олон улсын харилцаа, аялал жуулчлал, сэтгvvл зvй, урлаг соёл, биеийн тамир, цагдаагийн салбараараа дэлхийд хаана яваа билээ гэх асуултыг бид єєрсєддєє тавих цаг болсон. Цаашлаад дэлхийн тэргvvлэх их сургууль аль вэ гэдгийн хамгийн гол шалгуур бол тєгсєгчид нь хэн бэ гэх vзvvлэлт байдаг гэнэ. Энэ нь сургалт нь ямар вэ гэдгийн гол шалгуур юм байна. Тєгсєгчдийн тооноос гадна шvv дээ. Нобелийн ба Филдийн шагналыг хэд нь хvртсэн бэ, хаана хэн ямар нэр тєртэй алба хашиж, хэн хэн нь алдаршсан, бас багш нарынх нь хэд нь Нобелийн шагналтан бэ, багш нарын чадварын индекс, судалгааны тєвшин, хэвлэн гаргадаг эрдэм шинжилгээний бvтээл, ном, сэтгvvлийн тоо гэхчлэн шалгуурууд цаашаа хєвєрч єгнє. Манай 200 их, дээд сургуулийн хэдэн мянган эрдэмтэн багш нар, боловсрол судлаач нарт хандаж захихад Шанхайн Жяо Тун их сургуулийн Дээд боловсролын хvрээлэнгийн (Institute of Higher Education, Shanghai Jiao Tong University) вэб хуудас руу орж, ичиж зоволгvй єєрсдийгєє хайж таньж, тэгээд ухаалаг, бодит дvгнэлтээ хийх єчvvхэн саналыг МУИС-ийн их тогоонд чанагдаж явсан багшийн хувьд хvсье. Профессор, Олхонуд Д.Баярхvv Зууны мэдээ 195 (2643) http://www.olloo.mn/-ээс

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-08-07 - Үс засалт зан араншин, насны хэмжээг тодорхойлдог
Ангилал: Монгол

“Smile” салоны захирал, мастер үсчин Ч.Болдхуяг, “Эрдэнэ-Булган” салоны эзэн, мастер гоо засалч В.Эрдэнэбулган нар хамтран “Үс засалтын хэв загвар” нэртэй үзэсгэлэн гаргахаар болжээ. Үс засалт болон нүүр будалтыг урлагийн бүтээл болгон харуулсан мэргэжлийн уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 9-нд нээлтээ хийх бөгөөд Япон улсаас уригдаж ирсэн шүүгчид оролцох ажээ. Ингээд мастер үсчин Ч.Болдхуягтай ярилцлаа. -Үс засалтын хэв загвараар үзэсгэлэн гаргах болсон чинь ямар учиртай юм бэ? -Гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг учраас үсчний мэргэжил өндөр ур чадвар шаардсан, хүний өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг ажил. Ялангуяа, өнөө үед үс засалт, нүүр будалт урлагийн нэг төрөл болчихсон. Тийм болохоор орчин үеийн охид, залуусын үс засалт болоод нүүр будалтын хэв маяг хэрхэн хурдацтай өөрчлөгдөж байгааг харуулахыг зорьсон. Мөн шинэлэг өнгө төрх эрэлхийлсэн хэрэг. “Занаду” арт галарейд нээлтээ хийх үзэсгэлэнд Зүүн Ази номхон далайн орнуудын үсчин гоо засалчдын Япон улсын удирдах зөвлөлийн гишүүд болон олон улсын.Азийн соёлын сангийн нийгэмлэгийн тэргүүн ирэх юм. -Манайд үс засалтын шоу болж байснаас биш, үзэсгэлэн гарч байгаагүй. Тэгэхлээр моделиуд оролцохгүй хэрэг үү? -Тийм. Би хятадаас 50 янзын үсний модель авчирсан. Энэ моделиуд дээр хийсэн үс засалт, нүүр будалтаараа хүний зан төрх, нас, хүйсийг ч тодорхойлох боломжтой. Өдөр тутам, гоёл, уран сэтгэмжийн чөлөөт загварууд болон тэдгээрт тохирсон нүүр будалтыг харуулах юм. -Нэг үсний модельд хэчнээн зардал гардаг бол? -20 долларын үнэтэй 50 ширхэг үсний модельд 1000 доллар зарцуулсан. Харин нэг моделийн үсэнд 5-6 мянган төгрөгийн үнэтэй, гурван будаг хэрэглэнэ. Би зөвхөн тайралтаа л гэхэд 20 мянган төгрөгөөр хийдэг. Цайруулах будалт, тайралтыг нэмээд 100 гаруй мянган төгрөгийн зардал гарна. Гэхдээ мөнгөөр үнэлж боломгүй, айхтар зардал бий. Тэр бол цаг хугацаа. Тэгэхлээр өртөг өндөртэй үзэсгэлэн гарах нь ойлгомжтой байгаа биз. Шинэ загвар гаргахын тулд өглөөнөөс үдэш болтол ажиллах хэрэгтэй. Одоогоор ажлын цагаас хойш энэ бүхэнд анхаарлаа хандуулж байгаа. -Хүний үстэй адилхан байж чадах уу? -Мэдээж, хүний үснээс ялгарах зүйлгүй. Хэдийгээр 50 хувийн синтетик материалтай ч янз бүрийн тайралт, будаг хийхэд тохиромжтой. Бас хими хэрэглэж ч болно. Гэхдээ ийм үс олдоц муутай байдаг юм билээ. -Салоныхоо хүрээнд үс худалдаж авдаг уу. Сүүлийн үед үс залгах морд дэлгэрч? -Уг нь авдаг байсан. Гэтэл үс залгах үйлчилгээ Азид их хөгжсөнөөс болоод хүмүүс үсээ худалдахаа больсон. Бүр 1, 20 см үс 3800 юань хүрсэн гээд бод доо. Тайруулсан үсээ хаях, аль нэгэн газарт худалдахын оронд олон дахин хэрэглэх боломжтой учраас тэр. Үсийг их олон янзаар залгадаг. Зориулалтын цавуу түрхсэн багц үсний үзүүр халаах маягаар залгах үстэйгээ нийлүүлдэг. Бас нэхээс шиг сүлжих юмуу бяцхан хавчаараар тогтоодог үс ч бий. Үс засалтын хэв загвар, хүмүүсийн хүсэл сонирхол өөрчлөгдсөн учраас бидний үйлчилгээ ч гэсэн шинэчлэгдэх ёстой болов уу. -Өнгөрсөн жил солонгос загвар моодонд орж, залуучууд үсээ гельдэж босгох сонирхолтой болсон. Тэгвэл энэ жил ямар загвар зонхилж байгаа вэ? -Харин түүнийг чинь л тодорхойлохыг хичээж байна. Сүүлийн гурван жил үзүүрлэж шингэлсэн тайралт моодонд орж байсан бол, одоо арчилгаа бага шаардах үс засалт анхаарал татах болсон. Бас өнгө будгийн зохицол гэж бий. Сүүдэрт өөр харагддаг мөртлөө наранд гарахаараа “асдаг”, тийм л туяарсан өнгө орчин үеийн гоёл. -Ихэнх үсний газар ижил засалт хийх болж. Ялангуяа, эрэгтэй хүний үс засалт. -Үйлчлүүлэгч зоригтой байх юм бол гарахгүй загвар гэж байдаггүй. Гагцхүү үсчин хүн түүнийг тааруулж хийх л хэрэгтэй. Хүн бүрийн нүүрний төрх, үс хоорондын орон зай харилцан адилгүй учраас зохицуулах болно. Гэтэл ихэнх хүмүүс дасал болсон загварыг нь өөрчилчихмөөр “Яана аа, арай дэндүү болчихлоо” гэж сэтгэл нь зовдог. Тэгээд үсээ ургахыг хүлээгээд суучихна даа. Хүний үс долоо хоногт 3-4 мм ургадаг байхгүй юу. Яг л сахал шиг. -Үс засалт үйлчлүүлж байгаа газраасаа хамаарч харилцан адилгүй байх ёстой юу? -Үгүй л дээ. Хаана үсээ засуулах нь үйлчлүүлэгчийн эрх. Гэхдээ бүх зүйл стандарт байх ёстой. “1000 төгрөгөөр засч байгаа юм чинь эвдээд хаячихсан ч яахав” гэсэн маягаар хайнга хандаж болохгүй. Нэгэн үе том салонууд хувьчлагдсанаас болоод бид подвальд орж байлаа. Түүнийг бодвол, одоо хүмүүсийн амьдрал харьцангуй сайжирч байгаа учраас хэрэгцээ нь нэмэгдсэн. Тийм болохоор тухайн хүний үсэнд зарцуулсан цаг хугацаа, материалын зардлаас шалтгаалаад салоны үнэ өртөг өндөр байж болох юм. -Үсчин, гоо засалчдын хоёр ч холбоо байгуулагдсан. Та алинд нь хамаарагддаг вэ? -1996 онд мэргэжил нэгт нөхөдтэйгээ нийлж “Монголын үсчин, гоо засалчдын холбоо” байгуулсан. Холбооны удирдах зөвлөлийн бодлого хариуцсан хүн нь би. Тэгтэл 2004 онд холбооны маань гишүүн М.Довчинсүрэн “Мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбоо” байгууллаа. Гэхдээ бидний зорилго нэг учраас өөр хоорондоо тэмцэлдээд байдаггүй юм. Битгий буруугаар ойлгоорой. Тэртээ тэргүй, нэг зүйлд зорьж яваа болохоор бидний хийж чадаагүй ажлыг энэ хүн гүйцээж яваа гэж боддог. -Тэгвэл олон улсын уралдаан тэмцээнд холбооныхоо гишүүдийг хамруулдаг уу, аль эсвэл…? -Зохион байгуулж байгаа газар нь л өөр болохоос биш, оролцогчдын хувьд холбоо хамаарахгүй ээ. Бид бүх үсчин, гоо засалчдад урилга явуулдаг. Түүнээс биш, би өнөөдөр “Мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбоо”-ны гишүүдэд “Миний үзэсгэлэнг битгий үзээрзй” гэж хэлээгүй. Үзэсгэлэнгийн үеэр үсчин, гоо сайхны салонууд ээлж ээлжээрээ хаалгаа барьж, ирж сонирхоно гэсэн. -Ингэхэд үсчин мэргэжлийг яагаад сонгох болов? -Би суугаа ажил хийх юмуу нэг хэвийн амьдралтай байхаас уйддаг хүн. Үргэлж шинэ сонин зүйлтэй учирч, өөрийгөө өөрчилж байхыг хүсдэг сонирхол минь энэ мэргэжлийг сонгоход тусалсан байх. Өдөр бүхэн өөр, өөр хүмүүстэй учирч, тэдэнд тохирох төрөл бүрийн үс засалтыг хийнэ гэдэг сонирхолтой ажил. -Мэргэжлээрээ ажиллаад хэдэн болж байгаа вэ? -22 жил болж байна даа. Р.Мөнгөн http://www.sonin.mn/-ooc

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-07-11 - Улаааааан хивс
Ангилал: Монгол

SUUDER.COM-оос татаж хэрэглэв. Happy ? :)

Пентатоник академийн ерөнхийлөгч Долгион фотог - www.suuder.com Фотог - http://anduural.blogspot.com/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-07-10 - “Пентатоник” наадам
Ангилал: Монгол

ЗАЛУУ ОДОД шагналын хур буулгалаа Ж.СYРЭН Улаан хивсний ёслолоор гоёсон 10 дахь удаагийн “Пентатоник” наадам єнгєрсєн бямба гарагт Улсын драмын эрдмийн театрт боллоо. Цагаа барьдаггvй урлагийнхан энэ удаагийн наадамд бас л болзооноосоо хоцорч ирлээ. Гэсэн ч хайртай дуучин нь анх удаагаа болж буй улаан хивсний ёслолд зориулж гоёж ирсэн нь vзэгчдэд тэднийг уучлах шалтаг болж чадсан. Зочдын салхийг наадмын зохион байгуулагчид хvрэлцэн ирж хагалав. Тэдний араас гоёмсог тэрэг хєлєглєсєн рок, поп, хип хопын одууд цуварсаар. Мэдээж эрэгтэй дуучдын ихэнх нь хар єнгєтэй хослолоор гоёжээ. Харин стил, имиждээ хэзээд vнэнч “Татар”-ынхан чєлєєт хувцас сонгожээ. Тэднийг машинаас буухад охид голдуу орилолдон гарын vсэг авахаар хошуурч байв. Тэдний араас “Номин талст”, “Люмино”, “Нюанс”, дуучин Хонгор цувран ирэв. “Номин талст”-ын фэнvvд дуучнаа харахаас илvvтэйгээр гэргий нарыг нь сонжин шивнэлдэх ажээ. “Хаянаагийн эхнэр улам жин нэмжээ. Болимоор юм. Батсvхийн эхнэр ч давгvй шvv. Yгvй тэр Дээгийгийн Жулияна дандаа л нууцлаг байх гэнэ. Нvдний шилээ аваасай. Yсээ хvртэл нvvр рvvгээ унжуулаад шvv” гэж тун чиг хорхойссон шинжилтvvд энд тэндгvй. Мэдээж энэ бvхэн охидын дунд нууцгайхан єрнєсєн юм. Дуучин Сэрчмаа хар єнгийн ємд, ханцуйгvй цамцаар гоёсон нь энгийн харагдаж байлаа. Харин зохимжгvй хувцасласан нь дуучин С.Номин, “Камертон” хамтлагийн дуучин С.Ган-Эрдэнэ нар бололтой. Бие барьсан шаргал єнгийн урт цамц С.Номинд тийм ч зохимжтой харагдахгvй байлаа. С.Ган-Эрдэнэ улаан єнгийн хvрэмний дор жинсэн богино ємд ємссєн нь мєн л цагаа олоогvй гангараа байсан юм. Энгийн атлаа этгээд ч юм шиг хувцасладаг ая зохиогч Б.Ангирмаа бас л энэ утгыг илтгэх хар цагааны хослолыг наадмын гоёлоор сонгосон байсан. Харин тvvний охид болох “Киви” хамтлагийнхан “Пентатоник” наадмын улаан хивсний ёслолын жинхэнэ чимэг болсон. Тэдний vсний засалт, гурван єєр єнгийн гоёмсог урт даашинз эрчvvдийн харааг булаах нь байтугай хvvхнvvдийн атаархлыг ч хєдєлгєж чадсан. Хамтдаа зургаа авахуулах, гарын vсэг авах гэсэн гэнэтийн дайралтууд тэднийг хэсэг хугацаанд самгардуулаад авсан юм. Зєвхєн ємссєн хувцсаар ч биш єєр зvйлээр гоёж болдгийг альтернатив дуучин Отгоо, “ХИТ”-ийн захирал Давааням нар харууллаа. Энгийн богино хар єнгийн даашинз, хар єнгийн ботинкоор ижилссэн альтернатив гvнж маань “Хєдєєнєєс дєнгєж сая орж ирээд гоёх зав байсангvй” хэмээн учирлаж байсан. Гэсэн ч дуучин Отгоо болон тvvний vзэгч хоёуланд нь нэгэн гэнэтийн бэлгийг фэн ах нар нь барьсан юм. Энэ бол дуучныг дагаж долоон мотоцикльтэй рокерууд ирсэн нь нэгэн євєрмєц гоёо болсон. Мєн “ХИТ”-ийн Давааням хэрвээ гэнэтийн дайралтад єртвєл єрсєлдєгчєє нам цохиж болохоор сvртэй бариултай, донжтой таяг барьж “одой” ганган улаан машин хєлєглєсєн нь олны нvдийг эрхгvй татаж байлаа. Бvсгvйчvvд намбалаг зєєлєн, эрчvvд нь албархуу ёслолын байдалтай улаан хивсээр алхаж байсан бол рок попын “отгон банди” єргємжлєлийг єєртєє олгосон BZ man бvжиглэх нь холгvй vсэрч тун чиг цоглог алхсаар гарч ирсэн. Yзэгчид энэ олон одод дундаас хоёр гавъяатаа битvvхэн сураглаж бас нууцгайхан хvлээж байлаа. Гэсэн ч УГЖ Б.Сарантуяа энэ удаа ирсэнгvй. Харин УГЖ Т.Ариунаа хэзээд цоглог тэр л зангаараа хvрч ирлээ. Ємссєн даашинз нь дэгжин гэж жигтэйхэн. “Сингапурын одод хувцасладаг салоноос сонгосон” хэмээн тайлбарласан юм. Наадам зуны урин дулаан цагт болж байгаа болохоор хvн бvрт таатай сэтгэгдэл тєрvvлж байлаа. Ялангуяа хєгжмийн зохиолч Б.Долгион “Наадам зун болсон нь ямар сайхан юм. Манай хvvхнvvд ямар гоё юм бэ” хэмээн шvvрс алдаж байлаа. Энэ удаагийн наадмын номинац тус бvрийн шагналыг ихэнхдээ залуу уран бvтээлчид авсан. Дуучин ВХ, Quiza, “Киви”, “Lemons” хамтлаг зэрэг. Харин ахмадууд тэдэнд шагналыг гардуулж байлаа. Магадгvй эндээс хууччуул ийм эрт зайгаа тавьж єгч байгаа биш биз гэсэн эргэлзээг ч vзэгчдэд тєрvvлж байв. Тvvнчлэн орчин vед техник технологи єндєр хєгжсєн болохоор техникийн саатал гэгч байхгvй болмоор. Гэсэн ч энэ vзэгдэл “Пентатоник” наадамд оршсоор байсан нь єнєє ч харагдсан юм. Тайз засалтын хувьд ч шинэлэг шийдэл олж харсангvй. Том дэлгэцээс бусад нь Драмын театрын зvйлс бололтой. Энэ удаагийн наадмын улаан хивсний ёслол шинэлэг болохоос бусад нь vзэгчдийн сэтгэлд хvрч чадсангvй. Ийнхvv “Тєсвийн царай харж, тєрєєс бадар гуйгаагvй оюуны хєрєнгє оруулагчид” хэмээх єргємжлєлийг гавъяат жvжигчин Д.Сосорбарамаас хvртсэн Монголын рок поп урлагийн дээд шагнал гардуулах 10 дахь удаагийн” Пентатоник” наадам шєнє хугаслан єндєрлєсєн юм. “ПЕНТАТОНИК” НААДМЫН ШАГНАЛ ГАРДСАН УРАН БYТЭЭЛ Шилдэг дебют дуучин -ВХ /Батбаатар/ Шилдэг дебют хамтлаг –”Киви” Шилдэг хєгжимчин-гитарчин Б.Буян-Єлзий Шилдэг хєгжмийн найруулга-”Бурхан эх орон” /С.Гантєр/ Шилдэг бичлэг-Pary “Red album” /”Lemons”/ Шилдэг зохиомж –”Давалгаа” /”Алтан ураг”/ Шилдэг дэнс/транс –”Хайр гэж юу юм бэ” /D Z man & Энхзул/ Шилдэг хип хоп дуу-”Хийморийн сан” /”Quiza”/ Шилдэг альтернатив дуу-”Хайртай” “/”Lemons”/ Шилдэг R and B дуу –”МВ” /Д.Болд/ Шилдэг этник дуу-”Хєх Монголын vр сад” /Т.Ариунаа/ Кино жvжгийн шилдэг дуу-”Ийм нэгэн дурлал” /ВХ/ Шилдэг рок дуу –”Нандин шvтээн” /”Никитон” хамтлаг/ Шилдэг поп дуу-”Дурлал шиг асна” /Т.Ариунаа/ Шилдэг цомог-”Нисдэг таваг” /”Нисванис”/ Шилдэг рок тоглолт-”Red Life” /”Lemons”/ Шилдэг поп тоглолт-”Дурлал шиг асна” /Т.Ариунаа/ Рок, поп урлагт vнэтэй хувь нэмэр оруулагч -”Айзам” хамтлаг, С.Ононбат www.unen.mn 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-07-08 - Yндэсний хувцсаараа гайхуулна
Ангилал: Монгол

“Гайхамшигт монгол хувцас” олон улсын IV наадам энэ амралтын єдрvvдэд болно. Наадмын талаар “Монгол костюмс” тєвийн ерєнхий захирал Б.Сувдтай ярилцав. -Наадмын vеэр ямар арга хэмжээ болох вэ? -Дэлхий дахинаа гайхагдсан монгол хувцасны євєрмєц ур хийц, єнгє донж, єв уламжлалыг сурталчлан таниулах, vндэсний хувцсаа аялал жуулчлалын гол нэрийн брэнд бvтээгдэхvvн болгон тvгээн дэлгэрvvлэх зорилгоор наадмыг дєрєв дэх жилдээ зохион явуулж байна. Энэ удаад Дэлхийн монголчуудын хувцасны холбоо, “Нью жуулчин” групп, Yндэстний хувцас судлалын академитай хамтран “Гайхамшигт монгол хувцас” олон улсын IV наадмыг явуулах гэж байна. Наадмын нээлт энэ сарын 7-нд Сvхбаатарын талбайд болно. Энэ vеэр Yндэсний хувцасны vзvvлбэр, жагсаал болно. Иймээс vзэгчид загвар ємсєгчидтэй дурсгалын зураг татуулж болно. Мєн энэ vеэр сийлбэртэй 21 гэрийн vзэсгэлэн гарна. Харин энэ сарын 8-нд манай тєвийн байранд наадмын шалгаруулалт, загварын тоглолт, 9-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улсын драмын эрдмийн театрт болно. -Хэдэн номинацаар наадмыг шалгаруулах вэ? -Yндэсний хувцсыг уламжлалт маягаар хийсэн эсэх, авангард, гоёлын, єдєр тутмын гэсэн дєрвєн тєрлєєр шалгаруулна. -Гадны орнуудаас оролцох уу? -Дэлхийн монголчуудын хувцасны холбооны удирдах зєвлєлийн гишvvн, Оросын Тєрийн ДУМ-ын гишvvн К.Раушан шvvгчээр оролцоно. Тэрбээр энэхvv наадмыг сонирхож байгаа бєгєєд цаашид єєрийн орондоо сурталчлах ажлаар ирсэн юм. Мєн Євєрмонголоос тєлєєлєгчид оролцоно. Сонирхуулахад, баруун таван аймгийн “Гоёл-2007” наадам саяхан Говь-Алтай аймагт болсон. Энд шалгарсан багууд наадамд оролцоно. Энэхvv наадмын дараагийн арга хэмжээ Євєрмонголын Гэгээн тал гэдэг газар єргєн хvрээнд удахгvй болно. -Ємнєх наадмуудаас энэ удаагийнх юугаараа онцлог вэ? -Аялал жуулчлал манай улсын хувьд залуу салбар. Энэ салбарыг хєгжvvлэх, жуулчдыг татах зорилгоор явуулж байгаагаараа онцлог. Мєн vндэсний хувцасны элемент агуулсан орчин vеийн загвартай vндэсний хувцас гаргах, тэр хувцсаа дэлхийн брэнд болгох нь наадмын гол зорилго юм. Ж.ХОРЛОО http://www.unen.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-06-23 - “Хөх гоёл 2” хувцаслах урлагийг тодотгоно
Ангилал: Монгол

“NUDE” fashion group 2007 оны 5-р сарын 8-нд “Занаду арт галерей”-н танхимд шинэлэг хийгээд сонирхолтой “Хөх гоёл-2” үзэсгэлэнгээ гаргасан билээ. Эдгээр залуус анх 2005 оноос биеэ даан ажиллаж, ердөө жилийн дараа 2006 онд Эх үрсийн баярын өмнөхөн “Хөх гоёл-1” үзэсгэлэнгээ монголчууддаа толилуулсан юм. Энэхүү үзэсгэлэнг жил бүр зохион байгуулах бөгөөд үүгээрээ өөрсдийн хийж бүтээсэн зүйлсийг олон нийтэд тайлагнах зорилготой юм байна. Ихийг мөрөөддөг, олныг ч амжуулдаг энэ залуус дэлхийд алдартай монгол брэнд өмд гаргахаар зорихын зэрэгцээ дуучин Болд, МУГЖ Ариунаа, дуучин Номин, Амгаа, Боогий, Эби, Паараа, “Гала”, “Камертон”, “Сүнс”, “Нэгэн зүгт”, “Перфект” зэрэг шинэ залуу хамтлаг, Монголын анхны интернет “TV5” телевизийн хөтлөгчдийн хувцасны дизайнераар ажиллажээ. Мөн жүжигчин Өөдөөгийн “Надтай хамт” нэвтрүүлгийн “Fashion” булангаар 6 сарын турш хуучин хувцсыг шинэ загварын болгон өөрчилсөн нь олны анхаарлыг нэлээд татсан билээ. Уншигч та “Nude” группийн залуусын бүтээлүүдийг манай галерейд хэзээ ч ирж сонирхож, худалдан авч болох юм. Ингээд тус группийн ахлах дизайнер Э.Батбэхтэй ярилцлаа. -Эрэгтэй хүн дизайнер байхын давуу болон бэрхшээлтэй тал юу вэ? -Ер нь дэлхийд эрэгтэй дизайнер маш олон байдаг. Тэднээс нэлээд хувь нь амжилттай ажиллаж байгаа. Харин дээхэн үеийн нийтлэг ойлголтоос болоод монгол эрчүүд юм оёх нь ховор тул эрэгтэй дизайнер одоохондоо цөөн байж болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд олширч байгаа. Хүндрэлтэй нь захиалагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдгаас хэмжээгээ өгөхдөө ичих, хувцсаа тайлахгүй байх тохиолдлууд нэлээд гардаг л даа. -Шигтгээ нааж бүтээл хийх санаа яаж төрснөө хуваалцах уу? -Барилгын шилэн хийц шиг шилээр хийдэг хувцасны чимэг байдаг л даа. Үүнийг арай өөр хэлбэрт оруулж үзье гээд уг чимэглэлүүдийг дүрс гарган нааж хийсэн. Манайд хэлхэж хийсэн чимэг элбэг, харин шууд нааж хийсэн бүтээл ховор байх аа. -Хийхэд хамгийн их чадвар шаардсан бүтээл чинь аль вэ? -Бид энгийн нэг хувцас захиалгын газар биш учраас загварууд дээрээ маш анхаарч ажиллахыг эрмэлздэг. Бүгдийг нь л мэргэжлийн зүгээс нэлээд бодож боловсруулдаг учраас манайд захиалсан хувцас бүр урлагийн бүтээл болж гардаг. Одоохондоо хүндрэлтэй гэх загварууд гараагүй байгаа. -Хийсэн хувцсаа амьдлаг болгохын тулд юунд илүү анхаардаг вэ? -Хувцас хийнэ гэдэг зураг зурахтай яг ижил. Ялгаа нь материал дээр зохиомж, өнгө, загвар, эсгүүр, нугалаа гэх мэт зүйлс ашиглан урладаг. Дизайнерууд үргэлж шинэ загвар, эсгүүр, нугалаа хайж явахаас гадна уг бүтээлээ хүнд хүргэхэд анхаарах хэрэгтэй л дээ. Загварын шоунд гэхэд хаана, ямар тайз, орчинд, ямар өнгө гэрэл, дуу чимээтэй хослуулах зэргийг нарийн бодох хэрэгтэй. Бид 2006 онд дан жинсэн өмдөөр Богдын музейд багахан хэмжээний шоу хүртэл зохион байгуулж байсан. -Мэргэжлийн хүний зүгээс “Хөх гоёл-1”, “Хөх гоёл-2”-ын ялгаа, онцлогийг дүгнэхгүй юу? -“Хөх гоёл-1” дээр зөвхөн жинсэн өмдийг олс, гэрийн хана, гэрэлтүүлэгтэй хослуулан инстоляци бүтээл хийсэн бол “Хөх гоёл-2” дээр илүү олон төрлийг хамруулж, жинсэн өмд, гоёлын даашинз, плакат, коллаж зэргийг ашигласан байгаа. “Хөх гоёл-2”-д бэлтгэж судалгааны ажил ч нэлээн хийсэн. Шинэ материал, шинэлэг ажиллагаатай бүтээлүүд түлхүү оруулсан юм. Мөн өнгө, хандлага, уур амьсгалыг орчинтой нь хослуулахыг оролдсоны зэрэгцээ гэрэл гэгээтэй гэдэг үүднээс гоёлын даашинзнууд бүгд гэрэлтүүлэгтэй, харин амьдралын бэрхшээлийг бэлгэдсэн өгсөж, уруудаж буй шатан дээр өмднүүдийг зохиомжлон байрлуулсан. Ер нь бүтээл бүхэн маань цаанаа нэгийг илтгэж байгаа. -Олон нийтийн хамгийн их таашааж байгаа бүтээл… -Дээр дурьдсан өмдөөр хийсэн инстоляци, мөн нааж бүтээсэн коллажууд хүмүүст ойлгогдохоор өгүүлэмжтэй, шинэлэг болсон. Өмднүүдийг хатуу хэвэнд оруулан алтлаг, мөнгөлөг боронзоор өнгө оруулсан нь нэг талаас баримал мэт харагдаж, харин коллажууд гэгээлэг, чамин, гялалзаж харагддаг учраас хүмүүст их хүрсэн байж болох юм. -Манайхны хувцаслах соёлыг мэргэжлийн хүний хувьд дүгнэхгүй юу? -Манайд нэг хандлага их түгээмэл байна. Идэхээсээ өмнө гоёхыг боддог.  Тиймээс ч захиалга маш их ирдэг. Эдгээр захиалгуудыг бид хувь хүний саналын дагуу гэхдээ урлаг руу хандуулж шийдвэрлэж өгдөг л дөө. Харин загвараа шууд тулгаж хэлсэн захиалгыг хийхээс зайлсхийдэг. Сүүлийн жилүүдэд манайхан хувцаслах соёл дээр харьцангуй өргөн мэдлэгтэй болж байгаа нь илт мэдрэгддэг шүү. -Ойрын төлөвлөгөө? -Энэ зундаа лэнд-арт, мөн гудамжинд инстоляци хийх бодолтой байгаа. Үүгээрээ хувцсыг гадаад орчинтой нь холбохыг оролдоно. Энэ бол манайдаа шинэлэг зүйл л дээ. Мөн энэ оны 10-р сард монгол зургийг нэлээд олон зүйлтэй хослуулан, зүгээр л нэг монгол зургийн үзэсгэлэн бус аль болох сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах бодолтой байгаа. -Өөрсдийн гараар оёогүй, гадуур байдаг бэлэн хувцас ашиглан бүтээл хийж байсан уу? -Улаан-Үд хотод орос үндэсний хувцсаар инстоляци хийж байсан. Их сонирхолтой санагдаж байсан шүү. Учир нь бид хэрэглэгдэх бүх зүйлсээ өөрсдөө хийдэг байсан. -Харахад л шууд монгол гэдэг нь танигдахаар загварууд хэр их хийсэн бэ? -Энэ тал дээр нэлээд ажилласан, одоо ч хичээн ажиллаж байгаа. Загварууд дээрээ шилбэ, товч зэргийг оруулахаас гадна үндэсний хувцсыг залуучууд маань тэр бүр хэрэглэж чадахгүй байгааг харгалзан жинсээр дээл, хантааз зэргийг өдөр тутмын загварт оруулан шинэлэг, өмсөхөд эвтэйхнээр шийдэхийг хичээж байна. Мөн загварууд дээрээ монгол зураг хэвлэх бодолтой байгаа юм. Залуучууд бидний шинэ загварыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа шүү. -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье! 2007.06.21 Үг www.sonin.mn 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-06-09 - Торго салон Парист
Ангилал: Монгол

 Францын нийслэл Парис хотноо болж буй Paris' Ethical Fashion Show-д Монголын Торго салон болон түүний дизайнер Болдын хувцаснууд оролцож байна. Энэхүү органик буюу цэвэр байгалийн бүтээгдэхүүн ашигласан материалаар хийсэн хувцасны загварын шоу нь гуравдахь жилдээ болж буй бөгөөд дэлхийн 20 орны 60 гаруй дизайнерүүд оролцсон байна.

Тус шоуны албан ёсны вэбхуудсан дээр нь манай нэгэн загвар өмсөгчийн зураг нь гарсан байна. Түүнчлэн Торго салоны тухай, зарим загвар нь гарчээ. http://www.ethicalfashionshow.com/ хаягаар ороод сонирхож болох нь байна.

http://mongolmedee.net/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-06-09 - Chic Fashion Show
Ангилал: Монгол

2007 оны 6 сарын 6 ны 19:00 цагт CHIC салоноос “Метрополис” клубд зохион байгуулсан “CHIC FASHION SHOW”www.suuder.com Exclusive фото суравлжлага хийжээ. Уг загварын үзүүлбэрт нь салоны загвар зохион бүтээгчдийн бүтээсэн өдөр тутмын хэв маягт оруулсан үндэсний хувцасны олон загваруудыг толилуулж байв. Загвар өмсөгчдийн хувьд топ моделиос залуу хүртэл нилээд холимог сонгосон юм шиг хэрнээ бүгд л нэг түвшинд сайн үзүүлж чадсан. Нийтдээ 2 цаг хэртээ явагдсан энэхүү шоуны фотонууд. Бусад photog www.suuder.com - ooc

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-06-09 - Азийн аварга vсчин гоо сайханч шалгаруулах тэмцээнд монголын vсчин, гоо сайханчид оролцоно
Ангилал: Монгол

Дэлхийн vсчин гоо сайхны холбооноос Азийн орнуудын дунд Азийн аварга vсчин гоо сайханч шалгаруулах цом булаалдах Олон улсын тэмцээнийг 62 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн Хятад улсын нийслэл Бээжин хотод 2007 оны 7-р сарын 18-20 хооронд явагдах гэнэ. Үvнтэй холбогдуулан Дэлхийн vсчин гоо сайханчдын холбооны гишvvн Монголын vсчин гоо сайхны мэргэжлийн холбоо нь энэ тэмцээнд оролцох хvсэл сонирхолтой модель, vсчид сонгон шалгаруулах бvртгэл 2007 оны 6-р сарын 10-наас эхлэн явуулах гэж байна. Энэ тэмцээнд Дэлхийн Үсчин гоо засалчдын холбооны шийдвэрээр Оросын vсчний академиас Дэлхийн vсчний дасгалжуулагч багш нар ирж дасгалжуулах сургалт явагдана. Энэ сургалтанд хамрагдаж Дэлхийн vс засалтын техник урсгалыг заалгах vсчин, моделийг сонгон шалгаруулж Бээжингийн Олон улсын тэмцээнд оролцуулахаас гадна, Америкт болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн олон улсын тэмцээн уралдаанд оролцогч багаас шалгаруулж явуулах аж. Манай холбоо нь 2006 оны 4-р сард Дэлхийн vсчин гоо засалчдын холбоонд элсэн орсноор Москвад болсон Дэлхийн тэмцээнд оролцсон байна. Тус тэмцээнд манай vсчдээс Эмэгтэй 8-р байр, Эрэгтэй 12-р байр эзэлж, багаараа 16-р байранд орсон амжилт vзvvлжээ. Дэлхийн vс засалтын техник Урсгалыг Монголд нэвтрvvлсэн vсчдийн ур чадварыг олон улсын түвшинд хvргэх, Монгол улсад энэ салбарыг хєгжvvлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа ажээ. Аливаа тэмцээнд vсний модель болон оролцож байгаа моделиуд дан ганц мэргэжлийн загвар ємсєгч байгаад амжилтанд хvрдэггvй гэнэ. Тухайлбал, vсний модель байхад асар их тэвчээр хатуужил гээд юм юм л хэрэг болдог бололтой. Харин загвар ємсєгчид тэр даваагтдавж чаддаггvй гэдгийг тэд онцолсон. Одоогийн байдлаар Монгол улсад мэргэжлийн 3000 vсчин байдпаг аж. Харин хаа сайгvй байадаг хvний толгойгоор тоглож, vсчин гоо сайханч гэсэн нэр зvvсэн газруудад анхаарал хандуулж ажиллана гэдгээ тэд мэдэгдсэн. Гэхдээ тус газруудыг хааж, боохдоо бус харин ч улам чадварыг нь дээшлvvлэх тал дээр ажиллана гэсэн. Нийтэлсэн: 2007-06-08 /Olloo.mn/ Б.Ану

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 6www.sonin.mn » Нийт: 18
Өмнөх | Дараагийн