Forever Fashion

2007-03-01 - Сонингоос
Ангилал: Мэдээлэл

Өдрийн Сонин

2007 оны 02-р сарын 16, 11:19

Өнгөрсөн наймдугаар сард Уругвай улсын загвар өмсөгч Люсел Рамос хэт тураалаас болж нас барсан билээ. Үүний дараа Бразилийн бас нэгэн загвар өмсөгч нас барсан юм. Уг явдлаас болж дэлхийн томоохон загварын агентлагууд загвар өмсөгчдийг 57 килограммаас доош жинтэй байхыг хориглох шийдвэр гаргасан байна.

Харин тус улсын цагдаагийн ажилтнууд Люсел Рамосын дүүг гэртээ нас барсан байхыг нь олжээ. Тэрбээр мөн загвар өмсөгч байсан бөгөөд эмч нар үхлийн шалтгааныг хоол сойсноос болсон гэж үзсэн байна.

Албаны хүмүүс 18-аас дээш насны, 175 сантиметрээс дээш өндөртэй загвар өмсөгчдөд 56 килограммаас доош жинтэй байхыг нь хориглосон бөгөөд 18-аас доош насныхныг тайзан дээр гаргахыг хориглох тухай ярилцаж байгаа ажээ.

"Хүүхнүүдийн толгойг эргүүлэх буюу моделүүд таргалав"

Origo.mn

2007 оны 01-р сарын 26, 19:35

Загвар өмсөгчид хэт туранхай байгаа нь охидууд өөрсдийнхөө биеийг чамлахад хүргэж байгаа түүх дахин нэг бүлгээр өргөжив: Испанийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага нь Испани эмэгтэйчүүдийн хувцасны хэмжээг дундажаар тооцоолж гаргахаар болов.

Учир нь хувцасны үйлдвэрлэгчид өөрсдийн дураар хэмжээгээ тогтоох нь наандаж худалдан авагчид өөрсөд нь таарах хэмжээг мэдэхгүйд хүргэж, цаанадаж харьцангуй туранхай хүмүүст таарах хувцас хийснээрээ зарим хүмүүст анорекси мэтийн өөрийн биеийн байдалд дургүйцах сэтгэл мэдрэлийн өвчин үүсгэхэд хүргэж байна гэж үзжээ.

12-оос 70 насны 8000 эмэгтэй оролцох уг судалгааны дүнд гарах дундаж хэмжээний дагуу бүтээгдэхүүнээ хэмжих ээ Zara, Mango зэрэг том хувцасны компаниуд амлаж ээ. Үүнээс гадна дэлгүүрийн витринд байх хүүхэлдэйнүүд ч гэсэн “томрохоор” болов.

Эрүүл мэндийн яамны хэлж байгаагаар одоогийн хүүхэлдэйнүүд “энэ дэлхий дээр байдаггүй биеийн харицаануудтай” учир мөн л анорексиг дэлгэрүүлж байна гэжээ.

Х.Булган

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 242 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax