Forever Fashion

2007-03-24 - “Кино урлаг” мөхлийн ирмэгт туллаа
Ангилал: Монгол

Бүх урлагын дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг гэж хэлсэн байдаг байхаа. Энэ нийтлэлийг уншаад эмзэглэх сэтгэл төрчихлөө Кино fashion 2 бол хэзээнээс салшгүй холбоотой нүцгэн хүмүүстэй кино л хийхгүй бол бүх кино өөрийн гэсэн хувцасны дизайнертай тухайн цаг үеийн хувцасыг тусгаж харуулсан асар том түүхийн өв болж байдаг энэ сэтгүүлчийн бичсэн шиг хэдэн онд ямар хувцас өмсөж байсаныг жирийн хүмүүст, хувцас дизайны оюутануудад харуулж мэдрүүлж чаддаг цорын ганц эд бол кино яах аргагүй мөн. Тиймээс ч киноны хувцасны дизайнерууд бол асар их мэдлэгтэй чадварлаг хүмүүс байдаг ба тэр агуу өвийг бусдад харуулж чаддагт нь хүндэтгэж явдаг. Монголын кино урлаг мөхвөл бидний хойч үеийн хүмүүс ямар үед юу өмсөж ямархуу хувцаслаж байсныг мэдэх аргагүй хомсдмол мэдээлэлтэй болох байхдаа мэргэжилийн талаасаа хархад. Хувьдаа би Монгол маань аль болох олон кино хийгээсэй хуулсан ч гэсэн монгол хүмүүс тоглож монгол ахуйд зураг авж л байгаа юм чинь бидний л түүх болж үлдэнэ шүүдээ гэж боддог.

“Кино урлаг” мөхлийн ирмэгт туллаа

2007.03.23 Дээдсийн хүрээлэн Дал гаруй жилийн түүхтэй Монголын “кино урлаг” эдүгээ зогсонги байдалтай болжээ. Өнгөрсөн зууны 70, 80-аад онд ид цэцэглэн хөгжиж байсан урлагийн энэ төрөл өнөөдөр яагаад ийнхүү эмгэнэлтэй ч юм шиг байдалд орчихов оо? Үүний хариултыг олъё гэвэл ерөөсөө л хөрөнгө мөнгөний асуудал байдаг юм билээ. Кино гэдэг тухайн цаг үеийнхээ түүх болон хойч үедээ үлддэг аугаа уран бүтээл. Түүх болдог гэхээр зарим хүмүүс гайхаж магадгүй. Уран сайхны киноны түүх болох ч хаашаа юм. Харин баримтат кино бол түүх гэж хэлэх ч хүмүүс бий. Тэгвэл бидний энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн хэн нь ч дэлхийн алдартай хүн болох Чингэс хаан, Напелеон, Ленин, Гитлерийг хараагүй. Тэдний зан төрх, үйл хөдөлгөөн, үзэл санааг бид дэлгэцнээс л харж мэддэг шүү дээ. Хэрвээ кино урлаг, тэдний дүрийг мөнхөлсөн алдартай жүжигчид байгаагүй бол бид муудсан цаасан дээрх бүдэгхэн зураг, хуучны хэдэн номноос өөрөөр тэднийг мэдэх аргагүй. Зарим нэг ном сонин уншдаггүй хүмүүс нь бүр мэдэх ч үгүй байсан биз. Нөгөө талаар аль цаг үед ямар үйл явдал болж байсан гэдгийг ч бид мөн л киноноос үзэж мэдэрдэг. Атар газар хэрхэн эзэмшиж байсныг харъяа гэвэл “Хөхөө гэрлэх дөхлөө”, нэгдэлжих хөдөлгөөнийг мэдье гэвэл “Морьтой ч болоосой”, бүтээн босголтыг “Аман хуур”, эрүүл мэндийн салбарын үүслийг “Сэрэлт”, хэрхэн бичиг үсэгт суралцаж, боловсрол эзэмшиж байсныг “Намар нахиалсан мод”, “Түмний нэг” зэрэг кинонуудаас харж болно. Тэр үеийн хүмүүс юу хэрэглэж, тухайн нийгэм ямар үзэл бодолтой байсан зэргийг бид киноноос үзэж, мэдэж чадаж байна гэдэг нь энэ урлаг түүх болон үлдэж байгааг гэрчилж байгаа юм. Гэтэл Монгол оронд ардчилал хэрхэн бий болсон талаар өнөөдөр бариад үзчихье гэх кино үнэндээ алга байна шүү дээ. Ганц нэг баримтат кино бий нь бий. Гэхдээ 1930-аад оноос хойш хөгжиж ирсэн баримтат кинонууд дотор тэр нь ямаршуухан байр суурийг эзлэх бол гэдэг нь эргэлзээтэй. Зах зээлийн шуурганаар замхарсан “Кино урлаг” одоо сэргэх цаг нь болсон баймаар. Энэ урлаг аль нэг студид очоод дуу бичүүлж, клип хийлгэчихээд ам барьж үзэгчдээ хууран орилохоос шал өөр. Маш олон уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, төдий хэмжээний төсөв санхүүгээр босдог бүтээл. Түүнээс хэн нэгэн юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийн дураараа оролддог тоглоом биш. Яахав хааяахан нэг уран сайхны кино бүтээгдэж байгааг үгүйсгэхгүй. Харин шинээр гарч байгаа тэдгээр кино хий дэмий л секс маягийн бөгс хагсаа гаргасан хоосон чамирхалаас өөр хожим хойно дурсгал болоод үлдчих юмгүй л байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын нийгэм нэг үеэ бодоход сэргэж байна. Юм юм чиглэл урсгалаараа хөгжиж байна. Гэтэл Монголдоо ганцхан байдаг кино үйлдвэр болох “Монгол кино” нэгтгэл өнөөдөр зогсонги байдалтай байгаа нь харамсмаар. Үүнийг сонсоод хэн нэг нь удирдлага нь муутайгаас хөгжихгүй байна гэх биз ээ. Тэгвэл үүнийг өгүүлэгч миний бие шал өөр бодолтой байна. Төр засаг нь анхааралдаа авч, төсөв мөнгөөр хангаж өгөхгүй бол хөдөлвөл л зоосны нүхээр харах болсон энэ үед гартаа барих мөнгөгүй байгууллага юугаа ч хийх юм билээ. Үнэндээ бол өнөөдрийн кино үйлдвэрт “кино урлаг”-таа хайртай хэдэн хүн л сууж байна. Тэдгээр хүмүүсийн сэтгэлд ихийг хийх, бүтээх санаа байвч өнөөх л тоолдог хэд нь байхгүйгээс сачий ньхүрэхгүй байсаар… Зах зээлийн шуурганаар ажлаасаа гарсан хэд нь хааяахан нэг ирж үилдвэрээ харж санаа алдчихаад буцдаг юм гэсэн. Гэхдээ бүгд биш л дээ. Зах зээлд шилжсэний дараа хэсэг бүлэг уран бүтээлчид нэгдэж хэд хэдэн кино хийж байсан нь үнэн. Харамсалтай нь тэдний хийсэн уран бүтээл нь “кино урлаг” ид цэцэглэж байхад хийгдсэн кинонууд шиг хүмүүсийн сэтгэлд хүрч чадаагүй. Мөн кино хийхдээ гаргасан зардлаа нөхөж чаддаггүйгээс тэдгээр хүмүүс дахин олон кино хийхийг хүсээгүй бололтой тэгсхийгээд мөр мөрөө хөөцгөөн чимээгүй болцгоосон. Өнөөдрийн байдлаар Монголын урдаа барьдаг “Тэнгис” кино театр нь гарч байгаа киног үзье гэвэл барууныхны алаан хядаан, Өмнөд Солонгосын нэгэн хэвийн зохиомжтой кино л үзэхэд тулаад байна. Харин телевизээр сайхан кино үзчихье гэхээр мөн л дээрхтэй адилхан утгатай, эсвэл олон ангит савангийн дуурь үзэхээс өөр замгүй. Ингэж хэлснээрээ гадаадын киног үгүйсгэх гээгүй ч үүнийг “цагаан хувьсгал” гэж нэрлэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Манайхан ингэж гадаадын кино ихээр үзэх болсныг зүйрлэвэл “Монголынхоо хөрсөнд ургасан төмс идэхгүй хямдханыг бодож Эрээний төмс идэж” байгаагаас ялгаа нэгээхэн ч үгүй. С1 телевизээр гардаг Монголын уран сайхны кинонуудыг үзэгчид урьд нь хичнээн үзсэн байсан ч баяртайгаар дахин үздэг юм билээ. Үүнээс харахад манайхан сайхан хийсэн Монгол киногоо үзэх сонирхолтой байгаа нь илт. Өөрийн юм гэдэг өргүй сайхан шүү дээ. Кино урлагаа устгахгүй авч үлдье гэвэл киноны зах зээлээ сэргээж, эргэлтийн хөрөнгөтэй болгочихвол Монгол кино үйлдвэр маань хөл дээрээ босох магадлалтай. Аливаа улс орон өөрийн түүхээ авч үлдэхийн тулд нэн түрүүн кино урлагийн салбараа анхааран авч үлддэг юм гэнэ лээ. Оросод гэхэд кино хийх төсвийн 70 хувийг нь улсаас өгч үлдсэн гучин хувийг өөрсдөө ол гэдэг байна. Уран бүтээлчид киногоо хийсний дараа орлогоноос нь өгсөн мөнгөө төр эргүүлээд авчихдаг гэнэ. Гэтэл манайд энэ талаар бодож байгаа төр засгийн удирдлагууд нэгээхэн ч алга. Тэд төрийн өндөрлөгт гарчихаад хэн юу идэх гэж байна. Би дутчих вий дээ. Энэ хэдэн тэнэгүүдийн толгойг эргүүлж байгаад дахин нэг удаа их хуралд сонгогдчих юмсан гэж бодохоос илүү холыг харж чаддаггүй юм болов уу? Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг зүгээр ч нэг хэлэгдээгүй биз ээ! Төр засгийн удирдлагууд маань шээсний газар ч хүрэхгүй жижиг сажиг хэрүүлээсээ салж улс орондоо анхаарлаа анхаараач ээ. Кино урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадах ахмад буурлуудаа амьд байгаа дээр тэдний гарт нь байгаа шижир алтыг авч үлдэх талыг бодсон нь дээр юм биш үү. Одоо л кино урлагтаа анхаарлаа хандуулахгүй бол Монгол эх оронд минь энэ төрлийн урлаг устахад хүрээд байна!!!

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 216 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax