
Дуучин Мадонна мэргэжилээ сольж fashıon desıgner боллоо. 1947 онд байгуулагдсан дэлхийн 24 улсад 1300 сүлжээ дэлгүүр бүхий H&M Шведийн бэлэн хувцасны сүлжээ дэлгүүртэй хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн M by Madonna брэнд шошготой бараагаа энэ оны 3р сараас зарaхаар болжээ.
H&M-ийн дизайн хариуцсан захирал Маргерита ван ден Бош хэлэхдээ поп дуучин өөрийн хамелон мэт хувирч чаддаг авьяасаараа дэлхийд танигдсан, түүний загварууд өөрийх нь хэзээ ч хуучирашгүй өвөрмөц бөгөөд гайхамшигт стилийг тусгасан гэжээ.
Мадонна өөрөө хэлэхдээ: Би хэзээ ч өөрийнхөө загварт үнэн голоосоо дуртайгаа нууж байгаагүй. H&M болон Маргеритатай хамтраж ажиллана гэдэг бол миний амьдарлын гайхалтай ,томоохон бүтээлч өөрчилөлт болсон гэжээ.
Мадонна энэ компанитай хамтарж ажиллаж байгаа дэлхийд алдартай 2 дахь дуучин юм.
Хувийн бодлоор Мадонна дизайн хийж эхэлсэн нь тиймч муу хэрэг биш яагаад гэхээр Мадонна загварын асар өндөр мэдрэмжтэй хэзээд шинийг эрэлхийлэгч байдаг ёстой л хамелон мэт хувирж цомог бүртээ шинэ өнгө өгж чаддаг цөөхөн дуучидын нэг гэж хүндэлдэг. Тэгээд ч олон жилийн олон олон дизайнертай хамтарж ажиллаж байсан асар их туршилга байгаа. Ямархуу бүтээл гаргах нь харж л байхаас.
Мадоннагийн загваруудыг сонмрхож байвал энэ линкээр ороорой ---> H&M
Бичсэн: designer
|