Forever Fashion

2007-04-02 - ТОРГО «УЙЛУУЛСАН» YДЭШ
Ангилал: Монгол

Монголчууд ер нь ганган хvмvvс юм. Тэд тун эртнээс торго хэмээх нандин гоёлтой нєхєрлєсєн улс. Энэ нь магадгvй дэлхийд алдартай Торгоны их зам манайхаар дайрч єнгєрдєг байсантай холбоотой биз. Хvvхдээсээ эхлээд хєгшдєє хvртэл торгоор гоёдог монголчуудын хувьд тvvгээр зєвхєн дээл зэрэг vндэсний хувцас урлаж болно гэсэн хэвшмэл ойлголт vеэ єнгєрєєсєн бололтой. Долдугаар сарын 11-ний vдэш «UB palace»-ийн их танхимд болсон «Торго» fashion show vvнийг баталж єглєє. «Торго» салоны урласан загваруудыг Монголын топ моделиуд ємсч сонирхуулсан энэ шоуг «Жи энтертаймэнт» продакшныхан зохион байгуулсан. Загвар ємсєгчдєєс гадна шоунд оролцсон дуучид, хамтлагийнхныг ч vндэсний, тэр дундаа торгон хувцсаар гоёсон энэ наадам єнгєрсєн дєрєвдvгээр сараас хэрэгжиж эхэлсэн «Торго» тєслийн хаалт болж байгаа юм билээ. Болормаа, Цолмон, Байгальмаа, Туяацэцэг, Тvмэнхvслэн, Одгэрэл нарын топ моделиудаас гадна «Монгол модель» агентлагийн загвар ємсєгчид єнгє єнгийн торгоор урласан 60 орчим загвар vзvvлсний 15 нь Монголын ястнуудын иж бvрэн гоёл байлаа. Халх, баяд, єєлд, барга, буриад олон ястны бvсгvйчvvд юугаар гоёж, яаж хувцасладаг байсныг тэд иж бvрнээр нь харуулахыг зорьсон гэж «Торго» салоныхон ярьж байлаа. Толгойн мєнгєн хэрэглэл, шvр сувдан ээмэг зvvлт гээд бvгдийг нь ёс журмынх нь дагуу хийх гэж тэд их мэрийсэн гэнэ. Орчин vеийн хувцсанд vндэсний хувцасны хэв маягаас оруулан урласан нь хvмvvсийн анхаарлыг их татаж байсан.Торгон даашинз, хослол, тэр ч байтугай эрэгтэй хvний костюмыг ч торгоор урлаж болох аж. Энд vзvvлсэн загвар бvгд тус салоны загвар зохион бvтээгч Д.Мєнхбаясгалангийн бvтээл аж. Байгуулагдаад гурван жил болж байгаа «Торго» салоныхон давхардсан тоогоор 1600 орчим хvнд vйлчилсэн. Хvр хорхойн шvлсээр нэхсэн сайн чанарын торгоор урладаг болохоор vнэ нь жаахан єндєр гэсэн. Хєтлєгч Р.Мєнхсайханы ємссєн торгон хvрэм 80 мянга байхад топ моделиудын «амилуулсан» зарим загвар хоёроос гурван мянган ам.доллараар бvтсэн хэмээн тоглолтын ємнє болсон хэвлэлийн бага хурал дээр сонирхуулж байсан. Тvvнээс гадна торгоныхоо хээг єєрсдєє захиалан зєвхєн єєртєє зориулсан євєрмєц хээтэйг захиалж болох тухай ярьж байсан. Энэ шоуны гол зорилго нь торгоор урласан vндэсний хувцсыг гоёлд болон єдєр тутам ємсч болно гэдгийг л харуулах гэж зохион байгуулагчид нь тодорхойлж байсан нь энэ vдэш тун сайн биелэх шиг болсон. Зєвхєн гадаадынхан биш vндэсний хувцсандаа нvд дассан монголчууд ч торгоны ид шидийг биширч байлаа. Чухамдаа торго «уйлуулна» гэж энэ биш vv гэх vг чих дэлсч байсан юм. /MN Today/    2003-07-16         http://mglclub.com/

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 166 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax