-----------Hedi Silmane----------------------Kris Van Assche-------
March 29th, 2007 @ 1:38 PM- Paris
Дэлхийн хамгийн нөлөө ихтэй чадварлаг эрэгтэй хувцасны дизайнер ажлаасаа гарлаа.
Бараг жил шахуу үргэлжилсэн Хэди Слиман ба Диорын менежмэнтийн багыхан ойлголцохгүй байгаа яриа эцэслэж энэ пүрэв гаригт Диорын загварын ордоныхон албан ёсоор Хедигийн оронд Крис Ван Асшетай хамтарж ажиллахаар болсоноо зарлалаа. Christian Dior Couture Крис Ван Асшийг Диорын Dior Homme for the Ready-to-Wear and Accessories collections буюу Диорын эрэгтэй бэлэн хувцас ба гоёл чимэглэл хариуцсан даргаар томилжээ. Харин тэд Слимантай юу болсон талар юу ч хэлээгүй байна.
Энэ лбан тушаал нь Крис Ван Асшийн хувьд огцом дэвшилт юм. Тэрээр урьд нь Слиманы туслахаар Yves Saint Laurent болон Dior Homme-д ажиллаж байжээ.
Крис Ван Асше Континентийн хамгийн шилдэг хувцас дизайны сургууль болох Antwerp Royal Academy of Fine Arts-ийг төгсжээ. 2005 онд тэрээр Диорын ажиллаа орхин өөрийн шошго брэндийг бий болгон ашиллаж байсан ба худалдан авагчид шүүмжилэгчидийн анхаарлыг татаж тэднээс сайн гэсэн дүгнэлт авч байсан юм.
Ажилаа хүлээн аваад Крис Ван Асше: "Christian Dior бол couture-ийн жинхэнэ дүр төрх. Би энэ баялаг өв уламжилалтай өвөрмөц бөгөөд гайхалтай чадварлаг арын албатай хамтарж ажиллах болсондоо маш их талархаж байна. Энэ бүхэн миний бүтээлийг уам сайн хүчирхэг болгох болно гэжээ.
Үүн дээр нэмж Сидней Толедано /Ерөнхийлөгч, CEO - Christian Dior Couture-ийн/ Манай чадварлаг багатай Крис Ван Асше хамтран ажиллахаар болсоныг зарлаж байгаадаа туйлын таатай байна гэжээ.
Крис Ван Асшег Диор түүний өсөн дээшилж байгаа нэр хүнд болон энэ 1 сард Pitti-д болсон дэлхийн хамгийн чухал эрэгтэй хувцасны үзэсгэлэн худалдаа Florentine fair дээрх бүтээлээс нь болж сонгосон байх гэж үзэж байна.
Тэгвэл Слиман ямарч ярилцлага өгөөгүй байгаа ба Диорын энэ шийдвэр нь тэдний хоорондох удаан үргэлжилсэн үл ойлголцол эцэс болж Слиманы өөрийн брэндээ нээх эмэгтэй хувцаслуу орох хүслийх нь эхлэл болох юм.
Энэ бүхэний ард Диорын нөлөө бүхий хувь эзэмшигч Бэрнард Арнаулт байж болох юм. Слиман Диор 2ын үл ойлголцол, зөрчилдөөн нь 9н сарын өмнө 2006-оны 7-р сард Парист болсон эрэгтэй хувцасны шовун дээр Слиман Арнаулт болон Толедано нартай хамт зураг авхуулхаас татгалзаснаас эхэлсэн юм.
Слиман Диорыг энэ зууны шилдэг эрэгтэй хувцасны дизайнер нэртэйгээр орхиж байна. Тэрээр одоо үеийн цор ганц хамгийн шилдэг эрэгтэй хувцасны дизайнер юм. Түүний бүтээлийг одод булаалдан өмсдөг ба Spring/Summer 2007 коллекц нь дээр нь Mick Jagger, Elton John, Baz Luhrmann болон Karl Lagerfeld нар байсан нь тиймч гайхмаар зүйл биш юм.
Одоо бид зөвхөн юу болохыг харах л үлдлээ Слиманы эрэгтэй хувцасны гайхалтай чадвар нь түүний эмэгтэй хувцасанд хэрхэн харгадахыг цаг хугцаа л харуулах болно.
Fashion Wire Daily-гээс хэсэгчилэн орчуулав.
Dior Homme S/S 2007
[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/56Q2cn1VBOw" width="425" height="350" wmode="transparent" /]
Kris Van Assche 07/08 Paris
[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/ze_p8MIDhiA" width="425" height="350" wmode="transparent" /]
Бичсэн: designer
|