"Этно эрато-2007" нэртэй олон улсын vндэсний хувцасны дээд зэрэглэлийн загвар шалгаруулах наадам ОХУ-ын Москва хотноо амжилттай болж єндєрлєв. Єдгєє найм дахь жилдээ зохиогдож байгаа энэхvv нэр хvндтэй загварын наадамд дэлхийн 70 гаруй орны дизайнер, загвар зохион бvтээгчид ур ухаанаа уралдуулсан аж. Харин "Этно эрато-2007" наадмын тайзнаа монгол vндэсний загвар анх удаа гарч, олны сонирхлыг татсан байна. Учир нь, тус наадамд эх орноо тєлєєлж "Монгол Костюмс" тєвийн уран бvтээлчид оролцсон бєгєєд монгол vндэсний хувцасны гайхамшгийг дэлхийн загварын мэргэжилтнvvдэд дэлгэсэн гэнэ. Энэ наадамд оролцсон загварын бvтээлийг зургаан тєрлєєр шалгаруулдаг учраас нэг номинацид дор хаяж, гучин тєрлийн загвар єрсєлдсєн гэсэн vг. Тиймээс ердєє л хоёрхон єдєр vргэлжилсэн уг наадмын vзvvлбэрт нийтдээ 170 гаруй коллекц бvтээлийг сонирхуулжээ. Тэгвэл "Монгол-Костюмс" тєвийн дизайнерууд "Этно эрато-2007" наадмын дєрвєн номинацид єрсєлдсєн бєгєєд тун амжилттай оролцсон байна. Тухайлбал "Монголын олон vндэстэн ястан" нэртэй загварын хувцас нь энэхvv наадмын гран при буюу "Vндэсний хувцасны дээд зэрэглэлийн бvтээл" номинацийн тэргvvн байрын шагнал хvртжээ.
Харин XIII зууны vеийн хатдын ємсгєл бvхий "Их гvрэн" загварын хувцас нь тус наадмын "Дорнын шилдэг хувцас" номинацийн хоёрдугаар байрт шалгарсан бол, наадмын "Ретро" номинацид єрсєлдсєн "Зоос" коллекци мєн л хоёрдугаарт тодорч. Vvний зэрэгцээ, олон улсын vндэсний хувцасны дээд зэрэглэлийн загвар шалгаруулах зорилготой тус наадмын "Vндэснии элементийг тусгасан орчин vеийн загвартай єдєр тутмын хувцас" номинацид оролцсон "Хvч чадалтай гоо vзэсгэлэн" нэртэй загварын бvтээл тусгай байрын шагналтай буцсан гэнэ. Наадамд оролцсон загваруудыг "Монгол Костюмс" тэвийн дэргэдэх "Чимбай" салоны моделиуд сонирхуулсан аж. Ийнхvv "Этно эрато-2007" олон улсын наадмын дєрвєн номинацид амжилттай оролцсон монгол vндэсний хувцасны коллекци загварууд гран при шагнал, шилжин явах цомтой ирэх нь. Гэхдээ тус наадмаас шалгарсан бvтээлvvдийг нэгтгэж, vндэсний хувцасны загварын гала тоглолт хийсэн гэнэ.
Ташрамд сонирхуулахад, "Монгол Костюмс" тєвийн дизайнерууд ирэх долдугаар сард зохиогдох олон улсын хувцас загварын фестивальд оролцох юм бвйна. Харин Дэлхийн монголчуудын хувцас загварын холбооноос жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг уг фестивалийн энэ удаагийн шалгаруулалт "Монгол шилтгээн"-д єрнєх юм гэсэн.
Єнєєдрийн монгол 78 /499
Р. Мєнгєнцэцэг
Нийтэлсэн: 2007-04-20 15:36:02 , Мэдээний дугаар: #54394 www.olloo.mn Бичсэн: designer
|