Forever Fashion

2007-11-15 - Э.Баярцэцэг: ”Хvрээ гоёл” цуврал загвараараа Тува Улсад болох олон улсын тэмцээн
Ангилал: Монгол

П.ДАВАА “Монгол костюмс” тєвийн “Чинбай” салоны дизайнер Э.Баярцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр шинэхэн цуврал загвараараа орчин цагийн хvрээ гоёлыг тодорхойлохыг зорьжээ. -”Хvрээ гоёл” цуврал загварын шоу саяхан болж єндєрлєлєє. Цуврал загвараа гаргахад хэр хугацаа шаардагдсан бэ? -Нийслэлд єрнєж буй “Хvрээ соёл” аяныг манай тєв дэмжиж, Нийслэлийн захирагчийн албаны Аялал жуулчлалын хэлтэстэй хамтран ажиллаж байна. Аяны хvрээнд хvрээ гоёл, хотын хувцас гэсэн цуврал гаргахаар тєлєвлєн ажиллаж байгаа. Тухайн vед хvрээний гангачуул бусдад vлгэр дууриал болж байсан тухай хvмvvс ам дамжин ярьдаг. Хvрээний донж маяг, элементийг орчин vеийн загварт шингээх зорилгоор шинийг эрэлхийллээ. Хvмvvс европ загварын бэлэн хувцас ихэвчлэн ємсдєг. Тиймээс vндэсний чиг хандлага бvхий товч шилбэ орсон мєн торго оролцуулсан єдєр тутамд ємсєх биед эвтэйхэн, энгийн хэрнээ хийц сайтай загваруудыг зохион бvтээлээ. Монголчууд торгоор хийсэн vндэсний хувцсыг ихэвчлэн гоёл, хурим найр, цэнгvvний vед ємсєхийг чухалчилдаг. Yvнийг єєрчилж торгыг єдєр тутмын хэрэглээ болгох зорилгоор цувралаа бэлэн болгож єнгєрсєн баасан гарагт нийтэд сурталчиллаа. -Цуврал хэчнээн загвараас бvтсэн бэ? -Єдєр тутмын эмэгтэй 15, эрэгтэй арван загвараас бvрдсэн. Ер нь эдгээр загварын хувцсыг єдєр тутам, хvлээн авалт, уулзалт vдэшлэг гэхчилэн аль ч vед ємсєх зохимжтой. Дан торгоор биш даавуу, эмжээр, атлас зэрэг тєрєл бvрийн материал ашигласнаараа євєрмєц. Ерєнхий загвар нь vндэсний хэв маяг орсон хэрнээ европ эсгvvртэй. Европ эсгvvр нь биед маш эвтэйхэн, чєлєєтэй, тухайн хvний биеийн галбирыг тодотгож єгдгєєрєє гайхалтай учраас сонгосон. Хvрээний хvмvvс ихэвчлэн дээл хантааз ємсдєг. Эмэгтэйчvvд нь єдєн малгай, эрэгтэйчvvд нь жанжин малгайгаар гоёдог байлаа. Тухайлбал, тvvхэн хvмvvсээс жанжин Д.Сvхбаатар, тvvний гэргий С.Янжмаа нараар тэр vеийн хувцаслалтыг тодорхойлж болох юм. Тухайн vеийн ерєнхий хувцаслалт, аж амьдрал гэх зэргээр судалгаа хийж орчин vетэй хослуулсан. Одоо цагт хотжилт илvv явагдаж байгаагаас шалтгаалж зєвхєн дээл, хантааз бус илvv хєнгєн нимгэн бvх эсгvvр загвар нь хvний хэрэгцээнд зориулагдаж, гоо сайхан, эрvvл ахуй талаасаа ч биед эвтэйхэн байхыг илvv бодолцож энгийн єдєр тутмын хэрнээ хэсэг газарт нь гоёл чимэглэл оруулж єгсєн. Тууз, єргєн эмжээр, товч шилбээр загваруудаа тодотгож єгсєн байгаа. Хотжилт хурдацтай явагдахын хэрээр хувцасны хэлбэр дагаад хєгждєг. Тодруулбал, дээр vед хvрээнд барилга байшин байхгvйгээс ерєнхийдєє хvйтэн байсан тул дулаан явах vvднээс ихэвчлэн дээл, хантааз ємсч зузаалдаг байсан болов уу. Одоо нийслэлд барилга орон сууц, машин тэрэг олширсноос хvмvvс аль болохоор биед эвтэйхэн, хєнгєн, чєлєєтэй хувцас ємсєхийг чухалчилдаг болсон цаг. Цаг агаараас шалтгаалахгvйгээр нимгэн загварыг илvv анхаарах болсон. Мєн ямар орчинд ємсєхєєс шалтгаалаад загвар хийц, материал, єнгє єєрчлєгдєж ирсэн. Энэ удаагийн бvтээлээрээ яагаад vндэсний хэв маяг орсон загварыг єдєр тутамд ємсч болохгvй гэж гэсэн асуултад хариулт єгч, ийм тєрлийн загварыг хvмvvс ялангуяа хvvхэд, залуучууд ємсч хэвшээсэй, єнєє vед vндэсний хувцсаараа бахар¬хах, эрхэмлэх vзлийг тєлєвшvvлэхийг зорьсон. - “Хvрээ гоёл” цуврал загварт ямар єнгє зонхилж байгаа вэ? -Ерєнхийдээ давамгайлсан гэх тодотгох єнгє байхгvй л дээ. Торгоны хувьд єргєн сонголттой, тєрєл бvрийн єнгє, хээтэй. Орчин vеийн єнгє, хийцийг бодолцон хийсэн. Гэхдээ тод єнгє илvvтэй гэж хэлж болно.Торго, материалаа дагаад ягаан, шар, улаан, завсрын єнгє ч орсон байгаа. -Цаашид олон цуврал гаргах нь дамжиггvй. Бvтээлдээ vндэсний хэв маягийг тусгаж явах уу? - Yндэсний хувцас гэхээр л хvмvvс торгоор хийнэ гэж боддог. Зєвхєн торго бус даавуу, vслэг гэх зэрэг тєрєл бvрийн материал дээр vндэсний загвар, чиг хандлагыг тусгахыг бодно. Ингэж чадсан тохиолдолд иргэд vндэсний хэв шинжтэй хувцсыг єдєр тутам ємсч занших болов уу. Ер нь гадуур хувцас, пальто, цуванд ч vндэсний хэв маяг оруулж болно шvv дээ. -Гадаадын улс орнуудын хvмvvстэй харьцуулахад манайхан хувцаслалт, гоёл чимэглэлдээ илvv анхаардаг юм шиг санагддаг. Та vvнтэй санал нийлэх vv? -Тийм, санал нийлнэ. Хувцаслалт, гоо сайхандаа анхаарал тавьж чаддаг улс. Моод Монголоор дуусдаг гэдэг vг улиг болсон. Бид цаг vеэсээ хоцрохгvйгээр цаг ямагт хєл нийлvvлэн урагшилж байна. Учир нь интернэт, телевизийн олон сувгаар гарч буй загварын шоу зэргээс олон улсын загварын урсгалтай танилцах боломж бидэнд аль хэдийнэ бий болчихлоо. Ялангуяа охид, залуус єєрсєддєє их анхаарал тавьдаг болж, хувцас сонголтод “нvдтэй” болжээ. Манай дизайнерууд ч гадныхнаас дутахаар¬гvй болсон нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож явахад анзаарагд¬даг. Тэмцээнд уралдаанд байнга л дээгvvр байранд ордог. Харин тех¬нологи, материал сонголтын хувьд дутаг¬дах явдал гарч байгааг vгvйс¬гэхгvй. Манайх чинь дотооддоо материал vйлдвэрлэдэггvйгээс бага зэрэг хоцрох тал бий. -”Хvрээ гоёл” цуврал загвараа нийтийн хvртээл болгочихлоо. Цаашид ямар загвар зохион бvтээхээр тєлєвлєж байгаа вэ? -Цагаан сарын баярт зориулж хvрээний хэв маягийн тєрєл бvрийн загварын дээл, хантааз хийхээр тєлєвлєж байгаа. Сар шинийг угтаж манай тєвєєс “Монгол хувцасны гайхамшиг” єдєрлєгийг уламжлал болгон зохион байгуулдаг. Єдєрлєгийн vеэр бєхийн барилдаан зохион бай¬гуулж, бєх vзэхээр ирсэн хvмvvсийг дээл, хантааз, ууж зэрэг vндэснийхээ хувцсыг ємсч ирэхийг уриалдаг. Єнгєрсєн жил хvмvvс эцэг, эхээс євлєж ирсэн эртний загвартай хувцсаараа гоёж ирсэн нь сонирхол татаж байсан. - Хvмvvс эцэг эхээсээ євлєсєн vндэсний хувцсаар гоёдог гэлээ. Yvнээс санаа авч шинэ загвартаа тусгах шийдэл тєрдєг vv? -Байлгvй яахав. Єнєє vеийн монгол дээлний эмжээр, товч шилбэ гэхэд л нэг хэвийн загвартай байдаг. Эртний монгол хувцасны хийц, технологи нь єєр єєр байдаг болохоор санаа авч загварынхаа оёдол, эсгvvр, шаглаа зэргийг баяжуулдаг. Ирэх арванхоёрдугаар сард “Театр мода” гэсэн арга хэмжээ болно. Yндэсний хэв маяг шингээж єгсєн хэрнээ авангард чиглэлийн загварын шоу болдгоороо онцлог болдог. Єнгєрсєн жил нэг дизайнерын бvтээлээр болж байсан бол энэ жил хэд хэдэн дизайнерын цуврал загвар оролцох болохоор шинэлэг євєрмєц болох биз ээ. Цаашлаад шинэ жилийн баярын хувцасны шоу гэхчилэн vргэлжилнэ. Мєн гоёлын даашинзанд vндэсний хэв маяг оруулж хийсэн загварыг хvvхнvvд их сонирхож байсан. Торго, гоёлын капрон, атлас, шvр, сувд оруулсан даашинз шинэ жилийн vеэр эрэлт ихтэй байдаг. -”Монгол костюмс” тєв загварын ертєнцєд тодорхой байр суурийг эзлэх болжээ. “Чимбай” салон vйлчлvvлэгч ихтэй биз дээ? -Манайхаар vйлчлvvлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Монголд vндэсний хувцасны vvх тvvхийг судалж загвар зохион бvтээдэг газар бараг байхгvй учраас хvмvvс манайд их ханддаг. Лам хувраг, удган бєє ч нар манай тєвд хувцас захиалж хийлгэдэг. Тэд угсаа, удам дамжин хадгалж ирсэн хувцасныхаа хэв маягийг тэр чигээр нь vлдээх сонирхолтой байдаг тул “Чимбай” салонаар ирж vйлчлvvлдэг. Гадаадын иргэнтэй хуримлаж буй эмэгтэйчvvд, гэр бvлээрээ гадаад руу явж байгаа хvмvvс ч ирж vндэснийхээ хувцсыг захиалдаг. -”Хvрээ гоёл” цуврал загвар хэр эрэлт хэрэгцээтэй байгаа вэ? -Эхнээсээ загвар бэлэн болж зарим загварын товч нь хадагдаж амжаагvй байхад л худалдаж авах санал ирж байсан. Хvмvvс загварын зураг хараад сайн ойлгодоггvй. Хувцас бэлэн болонгуут ємсч vзээд таалагдаж байвал шууд авъя гэдэг. Ийм тохиол¬дол загварын шоуны ємнє их тохиолд¬дог. Дахиж загвар хийх ажил ундардаг нь энvvхэнд. “Хvрээ гоёл” орчин vеийн цуврал загвараараа Тува Улсад болох улсын тэмцээнд оролцоно. -”Хvрээ соёл” аяны хvрээнд танай тєвєєс олныг хамарсан ямар ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? -Оюутан залуусын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулж дvгнэсэн. Манай тєв аравдугаар сард хотын хувцаслалт, хvмvvсийн харилцааны соёл гэсэн хоёр асуудал дээр голчлон олон арга хэмжээ зохион байгуулсан. Єнгєрсєн долоо хоногт єнчин хvvхдийн асрах тєвд зочилж, тэнд сурч, амьдарч байгаа хvvхдvvдэд монгол гэр, vндэсний хувцасны талаар тайлбарлаж зохих мэдлэг олгосон. Гэрэл зургуудыг Н.БЄХДАМБИЙ

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 76 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax