Forever Fashion

2007-11-15 - МАШБYХ намар 2007” vзэсгэлэн яармаг
Ангилал: Монгол

Намар, євлийн гоёлыг дэлгэлээ Ж.СYРЭН Энэ намар, євлийн гадуур хувцсанд ангийн болон тєрєл бvрийн vслэг оруулгатай савхин, илгэн хvрэм, шуба моодонд орж байна. Єнгєний хувьд єнгєрсєн жил цайвар, тод єнгє зонхилж байсныг санаж буй биз ээ. Харин энэ жилийн хувьд биеийн галбирын гажгийг зассан, хэлбэрийг тодотгож харагдуулах бараан, хар, хар хєх, хар ногоон, хvрэн єнгє давамгайлах нь. Yндэсний ёс заншил, хэв маягийг илvvд vздэг хvмvvст дуулгахад vндэсний хээ хуараар чимэглэсэн гоёлын донжтой хvрэм ч ганган харагдана. Эдгээр гоёлын гадуур хувцсыг сонирхож байвал Мэдээлэл технологийн vндэсний паркийг зориорой. Монголын арьс, шир vйлдвэрлэгчдийн холбоо болон Худалдаа аж vйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй “МАШБYХ намар 2007” vзэсгэлэн яармаг тус паркт єчигдєр нээлтээ хийсэн юм. Yзэсгэлэн яармагт “Дархан нэхий”, “Дархан минж”, “Монгол савхи”, “Урлах эрдэм” зэрэг 26 байгууллага, аж ахуйн нэгж арьс, ширэн бvтээгдэхvvнээ дэлгэжээ. Энд хувцас, цvнх, гутал, бээлий, тvvхий эд материалыг vйлдвэрийн vнээр худалдахын зэрэгцээ дуудлага худалдаа зохион байгуулах, гэнэтийн хямдралт бэлэг зэрэг сонирхолтой арга хэмжээг дєрвєн хоногийн турш явуулна. Тухайлбал, “Дархан нэхий” ХК-ийнхан цорын ганц загварын нэхий дээлийг санал болгож байна. Тус компанийн загвар зохион бvтээгчээс энэ намар, євлийн бvсгvйчvvдийн гоёлын талаар лавлахад, -Ерєнхийдєє хэлхгэр биш. Биеийн галбир гаргасан загварууд зонхилно. Тэр тусмаа єдєр тутмын загварын хувьд донжийг нь олж урласан илэг, савхи, vслэг арьсан оруулгатай мєн vслэг арьсан захтай загварууд голлоно. Харин эрчvvдийн хувьд урт, хагас богино хvрэм моодонд орж байгаа аж. Бартаатай захтай, шулуун загварын хагас урт, урт загварын хvрэм ажил хэрэгч эрчvvдийн гоёо байх юм байна.

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 74 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax