Forever Fashion

2007-12-12 - "Гоёл” наадам
Ангилал: Монгол

Анх 1988 онд гараагаа эхэлсэн Гоёл” наадам энэ онд 20 жилийн ойтойгоо золгож байгаа билээ. Тиймээс Гоёл” наадмын 20 жилийн ойг зохион байгуулагчид нь тун ч нүсэр тэмдэглэхээр бэлтгэжээ. Энэ сарын 13-15-ны єдрvvдэд болох “Гоёл-2008” наадмын загварын тайзнаа  50 дизайнер ур ухаанаа уралдуулах юм байна. Түүнчлэн мэргэжлийн агентлагуудаас шалгаруулсан 15 эрэгтэй загвар өмсөгч, 55 эмэгтэй загвар өмсөгч оролцох аж. Мөн ОХУ-аас арван загвар өмсөгч дизайнеруудын хамт ирэх юм байна. Шоуны ерөнхий найруулгыг “Неrо” энтертайнмент хийж байгаа бөгөөд номинацийн хувьд оёмол, нэхмэл, савхин хувцас, жижиг эдлэл, гутал зэрэг номинациуд нэмэгджээ. Гурван өдөр зохиогдох наадмын эхний хоёр өдрийн тасалбарын үнэ 8000 байх бол шалгаруулалтын эцсийн өдрийн тасалбарын үнэ 15000 байх гэнэ. “Гоёл” наадмын дараа үзэсгэлэн худалдаа болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад Шилмэл загварын ордны ерөнхий захирал хатаггай Ч.Оюунцэцэг “Бид хоёр ч удаа дуудлага худалдаа зохион байгуулсан боловч амжилт олоогүй. Харин хүссэн хүмүүс өөрсдөө тухайн байгууллагатай нь холбоо бариад хувцсаа худалдаад авчихдаг юм билээ. Ер нь бол “Гоёл” наадамд орсон хувцас загварууд арав хоногтоо багтаад зарагдаад дуусчихдаг юм” хэмээн хариуллаа. Манай улсын загварын ертөнцөд топ гэх тодотголтой найман загвар өмсөгч байдаг. Эдгээр загвар өмсөгчид бараг бүгдээрээ “Гоёл” наадамд оролцох юм байна. Харин загвар өмсөгч С.Оюунтуяа Германаас ирж чадахгүй гэсэн бол “Урлах эрдэм ” дээд сургуулийнхан ч энэ удаа тус наадамд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 2007.12.12 Монголын мэдээ www.sonin.mn-c

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 63 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax