Огноо: 2007-12-17 12:11:00
Бємбєрийн хэмнэл дор “Гоёл 2008” эхэллээ. Ногоон толгойтой, бас хачин этгээд дvртэй гурван бємбєрчний тоглолтыг богинохон хар даашинзаар ижилссэн загвар ємсєгч охид тvрлээ.
Тэдний араас vндэсний хєгжмийн “Алтан ураг” хамтлаг, DJ нартай хорших нь бvр ч амттай. Монголчуудын ирэх жилийн гоёлыг тодорхойлох тус наадам энэ онд 20 настайгаа золгож буй. Бvсгvйгээр бол нас бие гvйцэж, гоо vзэмж нь бvрдсэн vе. Энэ утгаар ємнєхєєс єєр, нэлээд чансаатай наадам байх болов уу.
Ємнє цав цагаан тайз цэлийнэ. Загвар зохион бvтээгчдийн бvтэн жилийн хєдєлмєрийг vзэгчид бид эндээс олж харах нь ээ. Амжилт хvсье.
Наадмыг Монгол телевизийн нэвтрvvлэгч Чимгээ, жvжигчин Гантулгын хамт нээлээ. Хєтлєгч бvсгvй ягаан єнгийн, торгомсог даашинз ємсєн нь тайзан дээрээс тун гайхалтай харагдана. Суудлаа эзлэхээс нь ємнє vзэгчдэд тараасан “Бизнес леди” /”Бизнесмен”/ сэтгvvл дээр тvvнийг “Гоёл” наадмыг хамгийн олон удаа хєтєлсєн гэж байсансан. Энэ удаа 20 гаруй байгууллагын 70 гаруй дизайнер ур ухаанаа уралдуулах аж. Харин тэдний бvтээлийг 100 гаруй загвар ємсєгч сонирхуулна.
“Шилмэл загвар” компанийн дизайнер Баярзул єдєр тутмын хувцасны загваруудаараа эхний гарааг эхлvvлэв. Араас нь загвар зохион бvтээгч Уянгын гоёлын болон vндэсний хувцас хєвєрлєє. Охидын vсийг “WELLA” компанийхан гоёх vvрэг хvлээжээ. Мєн моделиудын чихэнд “Сваровский” гялалзана.
“Гоёо” компанийн ноолууран хувцасны загваруудыг танилцуулах ээлж ирэв. “Дєчин насанд амьдрал эхэлнэ” загварыг дизайнер Соёлмаа санал болгож буй аж. Намбалаг бvсгvйчvvд энгийн хэрнээ эрхэмсэг харагдана.
Энэ бvхний дараа “Ноосон зангилаа” компанийн “Цахирмаа” загварыг толилуулав. Хонины нарийн ноосыг хєвєн даавуутай хоршуулсан нь тун дажгvй шийдэл санагдана. Харин ийм хувцсыг ємсєхєд биед хэр эвтэй байдаг бол.
Жил бvр уламжлал болсон энэ наадамд Оросын дизайнерууд бvтээлvvдээ танилцуулдаг нь ёс. Харин энэ удаа Буриадын загвар зохион бvтээгч Лариса Дагданова гоолиг бvсгvйчvvдээ дагуулаад ирж. Орос vндэсний хувцасны элементvvдийг тусгасан тvvний даашинзуудын хийц манайхнаас арай л ондоо. Єнгє, материалын сонголт нь ч нийтлэг бус.
Харин загвар ємсєгч охидынх нь галбир гоё ч ємссєн хувцсаа vзэгчдэд хvргэх чадвараараа манай загвар ємсєгчдийг арай л гvйцэхгvй байна уу даа. Эв хавгvй том том гишгэж, юм л бол дороо эргэх дуртай юм, тэд.
Удаахь нь “Classic feeding” хэмээх гоёлын хувцасны загвар байлаа. Ноолуурыг єєр материалтай эвийг нь олон авцалдуулсан нь энэ коллекцын онцлог болж. Харин морин спортынхны ємсгєлєєс санаа авсан жокей стилийн загварууд vзэгчдийн анхаарлыг илvvтэй татсан болов уу, нижигнэсэн алга ташилт илгээнэ лээ. Эрмэг байрын энэ загваруудыг торгон оруулга зєєллєжээ.
Наадам “пауз” авав. Сvvдэртсэн тайзан дундаас гэнэт цагаан хунгууд хєвєн гарч ирэх нь тэр. Мэргэжлийн гэж хэлмээргvй тарган, туранхай тэр хунгууд жигд бус хэмнэлээр бvжнэ. Нуурандаа бушуухан шумбаасай.
Загвар ємсєгч охид тайзан дээр vсний засалт, нvvрний будалтаараа ижилсэх учиртай. Энэ дvрмийг топууд зєрчжээ. Тэд єєр єєрсдийнхээ имижийг гаргахыг илvvд vзсэн нь илт.
Ийнхvv жигдэлдэг нь уг нь vзэгчдийн анхаарлыг загвар ємсєгчдєд бус тэдний vзvvлж буй ємсгєлд нь хандуулах гэснийх. Гэвч загварын ертєнцєд дєнгєж хєл тавьж охидын зарим нь хувцсаа vзvvлэхээс илvv хувийн тоглолт хийх нь цєєнгvй харагдана.
Дараагийн vзvvлбэр авангард загварууд байлаа. Наймаалж, далайн морь зэрэг усны амьтадтай тєстэй хvvхнvvд тайзан дээр эгнэв.
Удалгvй Монгол, Солонгосын техникийн коллежийн загвар зохион бvтээгч Мижиддоржийн vндэсний хувцасны загварууд vргэлжлэв. Тvvний дээлvvдийг судалгаа сайтай гэж магтмаар боловч vе vе хангvг vнэр ханхлах аж. Загвар ємсєгчдийн хувьд урт дээл ємсєж, тайзан дээр байрлуулсан шатны учрыг олж алхана гэдэг амаргvй байдаг бололтой. Гэвч тайзан дээр тvргэн тvргэн алхлан, тийм ч хол бус зай туулах нь vзэгчдэд заримдаа тухайн загварын нарийн ширийнийг ажих зав зай єгєхгvй бололтой юм. Энэ хэрээр загвар ємсєгчдийн хєдєлмєр талаар єнгєрч мэднэ.
Загвар зохион бvтээгч Саранцэцэгийн гоёлын даашинзуудын хэлбэр хийцээс гадна єнгє, материалын сонголт гээд санаа авах зvйл олон аж. Мєн “Торго” салоны загвар зохион бvтээгч Болдын монгол vндэсний хувцасны загварууд нvд хужирлаж байсан. Монгол дээлний деталиудыг европ маягийн даашинз дээр эвийг нь олж буулгасан єдєр тутмын загварууд нь “Хар сувд”, харин vндэсний хувцасны коллекц нь “Донж” нэртэй аж. Тус салонынхон “Гоёл” наадамд анх удаа оролцож буй.
“Монголжингоо” дээд сургуулийн “Монголжингоо” загварууд ч бас тэднийхээс хол дутахгvй. Ялангуяа, дээлэн дээр хээг зээглэж, хатгасан нь гэрлийн тусгалд солонгорон харагдах аж.
Yзэгчдийн алга ташилтаар мялаасан єєр нэг загвар бол “Уран шандас” компанийн “Дєрвєн улирал” байсан. Ноосон даавуун дээр ноосон утсан хатгамал тун аятайхан хоршжээ. Нисэгчийн малгай, цэргийн дvрэмт хувцсан дээр цэцэг, бас vхэр, анаашны хєгжилтэй дvр мэлтийж байвал танд ямар санагдаж байна. Эсрэг, тэсрэгийн хуулийг эндээс олж харна.
“Эвсэг”, “Yслэг эдлэл”, “Алтай кашмир”… Энэ жагсаалт ингэсхийгээд єндєрлєв. “Киви”-гийн охид, “Камертон”-чууд, мєн дуучин Маралжингоо “Гоёл” наадмын дууг дуулаад тайзан дээр гараад ирэхийг бодвол тоглолт дуусч байгаа бололтой.
Хорин нас хvрсэн “бvсгvй”-н баяр баясгаланг эндээс олж харсангvй. Єнгєрсєн хугацаанд тєрсєн топуудыг нэг дор цуглахыг харна гэж санасан юмсан. Тэдний зарим алга. Загвар зохион бvтээгчдийн нvд гялбам загваруудыг олж vзнэ гэж бодсон юмсан. Сэтгэл хєдєлсєнгvй. Тєрсєн єдрийн баяр гунигтай байлаа. Тєрсєн єдрийн баяр єнєєдєр єндєрлєнє.
Б.Хонгормаа
www.olloo.mn Бичсэн: designer
|