Forever Fashion

2007-12-21 - Топ модель Э.Одгэрэл: Мэргэжлийнхээ шаардлагын дагуу ажилладгаас өөрөөр бусдаас илүү гарах юм надад байхгүй
Ангилал: Монгол

 

Бардам харц, дэгжин алхаатай топ молель Э.Одгэрэл "Гоёл 2008" наадмын тайзнаа нисч байгаа мэт гарч ирэхэд үзэгчид алга ташилтаар хүлээж авлаа. Намирсан үс нь хийсч, энгэр задгай цээжээрээ итгэл дүүрэн түрэн алхах тэрээр загварын тайзыг ганцаар эзэгнэж, өөр хэн ч үл үзэгдэнэ. Түүнийг би энэ удаа загварын "акул" гэж нэрлэмээр санагдлаа.

-"Гоёл" наадмын эхний өдрийн шоу тоглолт амжилттай болов уу. Та өнөөдөр /өчигдөр/ ямар загварын компаниудын хувцсыг өмсөв өө? -Ямар болсныг үзэгчид маань шүүх байх. Өнөөдөр би "Шилмэл загвар" компани, "Торго" компани болоод мэдээж өөрийнхөө нүүр царай болсон "Гоёо" компанийн хувцсыг өмсөж үзүүлсэн.

-Ердөө гуравхан компанийн загварыг өмсөж сонирхуулсан юм уу. Уг нь загварын компаниуд бүгд л топ моделиудаараа хувцсаа өмсүүлэх дуртай байдаг юм билээ? -Харин тэгдэг юм аа. Энд тэндээс энийг өмсөөч, тэрийгээ ч өмсөөч гэж дуудаад аягүй хэцүү байдаг. Гэсэн ч анхнаасаа найруулагчтайгаа тэр, тэр компанийн хувцсыг тэгж өмсөнө гээд тохирчихсон байдаг болохоор өөр өөрсдийнхөө гараан дээр тохирсон хувцсаа өмсөөд гардаг. Ямар сайндаа дизайнеруудаасаа зугтаагаад энэ өрөөнд бид хэд хувцсаа сольж байна.

 

-Өнөөдөр та нэг ээлжийн сандаал, туфла цүнхэлж ирсэн байна. Гэхдээ туфль, сандаалаа их хайрласан байдалтай цүнхэнд хийж байгаа нь сонин санагдлаа. Нүүр будагч нар л ийм цүнхэд будаг шунхаа хийчихсэн явж байгаа харагддаг. Мэдээж таарч тохирсон, хөлд дадашсан туфль гэдэг загвар өмсөгчдийн гол хэрэглүүр байх? -Тийм ээ, тийм. Ямар хувцас өмсөхөөсөө шалтгаалаад туфль, сандаалаа тохируулаад өмсдөг. Зарим дизайнерууд хувцсандаа тохирсон туфль, гутлыг бэлдсэн байдаг. Гэхдээ ихэнхи дизайнерууд туфла, сандаалыг нь орхичихдог. Тэгэхээр яалт ч үгүй өөрсдийнхөө туфла, сандаалыг өмсөж таардаг.

-Харин танд туфлинууд төрөл бүрээрээ байдаг байх. Тэр дундаас тайзан дээр өмсөхөд эвтэйхэн нь хэд байдаг бол? -Мэдэхгүй ээ. Хэд хэдэн туфла байдаг. Яг тэр, энэ гэж хэлж мэдэхгүй байна.

-Тэгэхээр энэ удаагийн "Гоёл" наадам 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Гэхдээ найман топ модель маань наймуулаа оролцож амжаагүй юм аа даа? -Ер нь бол бүгдээрээ шахуу байгаа. Д.Болормаа, Баярзул хоёр л байхгүй байна. Гэхдээ Болормаа маргааш хүрээд ирнэ. Тэгэхээр бүгдээрээ байгаа гэж болно. Ер нь бол долоо, наймуулаа зэрэг цугларахад хэцүү байдаг.

 

-Тэгэхээр "Гоёл" наадам зохион байгуулагдсанаас хойш таны хувьд хэд дэх удаа оролцож байна вэ? -Би яг тоолж үзээгүй юм байна. Би чинь 1986 оноос хойш бараг тасралтгүй загвар өмсөж байна. Гэсэн ч хэдэн удаа оролцсоноо тоолж үзсэнгүй.

-Он удаан жил загвар өмсжээ. Үнэхээр ч та загварын тайзыг эзэгнэдэг юм билээ. Хүмүүс таныг гарч ирэх тоолонд алга ташин хүлээж авч байсан? -Алга ташиж байна уу/ инээв.сурв/. Хүмүүсийн алга ташиж байгааг мэдэрдэг л дээ. Би өөрөө энэ ажлыг мэргэжил гэж боддог. Аливаа мэргэжилд ямар нэгэн шаардлага тавьдаг шиг яг л тэр шаардлагын дагуу өөрийгөө авч явдаг гэж боддог. Түүнээс биш бусдаас илүү гараад байгаа юм надад байхгүй. Энэ бол угаасаа миний мэргэжлийн шаардлага.

-Гэхдээ бусад загвар өмсөгчдөөс илүү хүлээн зөвшөөрөгдсөн учраас үзэгчид таныг гарч ирэх тоолонд алга ташин хүлээж авсан байлгүй дээ? -Хэн ажилдаа хэрхэн хандаж байна гэдэг нь зэрийтэлд мэдрэгддэг байх л даа. Миний хувьд олон жил загварын тайзнаа гарсан болохоор тайз, хувцас гээд бүх л зүйлийг мэдэрдэг болсон. Нэг ёсондоо ажилдаа дадлагашиж, туршлагажсан гэх үү дээ. Ямартаа ч намайг тэгж хүлээж авч байгаа нь мэдрэгдсэн бол баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Та олон жилийн турш Монголынхоо брэнд болсон загваруудыг хамгийн түрүүнд өмсөж ирсэн. Тэгэхээр Монголын брэндүүдийн чанарыг их сайн мэдэж байгаа байх. Алийг нь өмсөх дуртай вэ? -Ер нь жил жилийн "Гоёл"-д шилмэл загварын хувцсыг өмсчихдөг. Бас ноолууран бүтээгдэхүүнийг жилийн жилд өмсдөг. Нөгөөтэйгүүр хамгийн их зохион байгуулалт сайтай болохоор нь "Урлах эрдэм" дээд сургуулийн хувцсыг өмсөх дуртай. Хэн хэн хэзээ өмсөж, хэзээ хаана гарах вэ гэдэг нь тодорхой байдаг юм. “Торго" салон бас их ойлгомжтой байдаг. Тэднийх энэ жил анх удаа "Гоёл" наадамд орж байна. Тэгээд мэдээж Гоёо брэндийг өмсдөг. Энэ жилээс Соёлмаа эгч маань Гоёо брэндийн дизайнераар ажиллаж байгаа. Ер нь бол олон жилийн турш "Гоёл" наадамд ороод сурчихсан дизайнерууд ямар загвар өмсөгчдөө юугаа өмсүүлэх вэ гэдгээ мэддэг болчихдог учраас бидэнд амар байдаг.

Амьдрал дээр ч гэсэн би эдгээр брэндүүдийн хувцсыг өмсөх дуртай. -Соёлмаа эгч "Гоёо" компанийн дизайнераар ажиллах болжээ. Харин та Соёлмаа эгчийн олон ч хувцсыг өмсөж ирсэн байх. Ер нь манай дизайнеруудаас хэнийх нь загвар танд таалагддаг вэ? -1986 онд анх загвар өмсөгч болсноосоо хойш Соёлоо эгчийн хувцсыг өмсөж ирсэн. Харин тухайн дизайнерын хувцсанд үнэлэлт дүгнэлт өгөх хүн нь би биш л дээ. Би зөвхөн тэдний хувцсыг мэргэжлийн төвшинд хүмүүст хүргэх ёстой. Дизайнер юу хүсэж байна, тэр хэмжээнд нь гаргах ёстой. Харин сайн дизайнерууд манайд олон байдаг. Хамгийн гол нь материалын зөв сонголт, биенд суусан суулт зэрэг нь сайн байхаас гадна маш нямбай хийцтэй, гүйцэтгэл сайтай хувцсыг би өмсөх дуртай. Тухайлбал хэн ч харсан хаана нь ч утсаар тогтоогоогүй хувцсыг өмсөхөд урамтай байдаг. Энэ нь гүйцэтгэл сайн байгаагийн шинж. Мэдээж ийм хувцсыг өмсөөд тайзан дээр гарахад хаанаас нь ч юу нь ч сугараад гараад ирэх вий гэж санаа зовохгүйгээр сэтгэл амар өмсдөг. Би хамгийн гол нь энийг л хардаг.

 

-Таныг Монголын нэртэй загвар өмсөгчдийн нэг гэдгийг бид мэднэ. Харин сүүлийн үед гарч ирж байгаа залуу загвар өмсөгчдийнхөө талаар ямар бодолтой явдаг вэ? -Зөндөө олон хүүхдүүд загвар өмсдөг болжээ. Чухамдаа загвар өмсөгчийн ажлыг эдгээр хүүхдүүд юу гэж үнэлж, дүгнэдгийг би хэлж мэдэхгүй. Зарим нь зүгээр л завтай цагтаа загвар өмсдөг байж магадгүй. Гэтэл зарим нь хэн нэгний нүдэнд өртөх гэж загвар өмсдөг байж болно. Нөгөө хэсэг нь зүгээр л хэн нэг найз охиноо дагаад загварын ертөнц рүү ордог байж болох юм. Миний хувьд хөндлөнгөөс харахад загвар өмсөгчийн ажлыг мэргэжил хэмжээнд үнэлж, хариуцлагатай ажил хэмээн хандаж байгаа хүүхдүүд ганц нэг ажиглагддаг.

-Охидууд янз бүрийн сонирхлоор загварын ертөнцөд хөл тавьдаг тухай та ярилаа. Харин та өөрөө ямар сонирхлоор загвар өмсөж эхэлж байв аа? -Намайг загвар өмсөж эхлэх үед хүмүүст загварын талаар ойлголт муухан байсан. Тиймээс би анх загвар өмсөгч гэж хэн байдаг, юу байдаг юм гэсэн ойлголтгүй л орж байлаа. Зүгээр л энэ ажил нь өөрөө надад их таалагддаг байсан. Ингэж ажилласаар байгаад өдөр ирэх тусам ажиллаж байгаа орчин, хүмүүсийнх нь байгаа байдал зэргээс мэдрэмж авч өнөөдрийг хүртэл мэргэжлийн төвшинд ажиллаж ирсэн.

-Загварынханд эрэмбэ, дараа гэж байдаг тухай яригддаг? -Энэ бол бичигдээгүй хууль юм шиг байна лээ. Манай охидууд томчуудаа хүндлэх, эрэмбэтэй байх тал дээр нэлээн хүмүүжилтэй санагддаг. Сайн багш нар нь хэлж өгдөг байлгүй дээ.

-Зарим топ моделиуд загварын агентлагтай болсон. Гэтэл та энэ талаар огт ам ангайхгүй юм? -Би энэ талаар огт бодож байгаагүй. Монголд зөндөө олон загварын агентлагууд хичээллэж байна. Тэд тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж, өөрийн гэсэн школтой болжээ. Үүнийг би Монголын нөхцөлд хангалттай гэж боддог.

-Танд хамгийн сүүлийн асуултаа тавъя. Энэ асуулт жаахан хувийн тал руугаа ч байж магадгүй. Таныг үргэлж янз бүрээр хэлж, яриад байхаар хэцүү санагддаг уу? -Үгүй ээ. Надад ерөөсөө хэцүү санагддаггүй. Намайг муу хэллээ гээд би ямар хазгар, доголон болчих биш. Юм боддоггүй ээ.

С.Бэлэгмаа

www.gogo.mn 

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2008-08-03 -
Бичсэн: bojiimaa
hariu ilgeegeerei bojiimaa_4362@yahoo.com
[Permanent Link]

2008-08-03 -
Бичсэн: bojiimaa
hi tanii hiij bui zuil taalagdaj bna. bi zagbar sonirhdog uugeereech suraltsah bodoltoi bna. tanias asuuh zuil bval asuuj boloh uu? ta nadad tuslaj zubluj bgaarai.
[Permanent Link]

2008-07-16 -
Бичсэн: soko
hi yariltslaga ni vneheer taalagdlaa shine garch irj bga ohiduud zaluuhan bj odgereliig dawj garch irj chadahgvi bol hohino shdee archaagvi l bhgvi yu chadahgvi chadwargvi l gesen vg uursduu hudulmurluj chadahgvi l bhgvi yu daa odoo ved zagwariin tsalingaar amidralgvi yahaw dee ene chine mergejliin ajil shdee bolson boloogvi hvnii neg hudluhud l uragdahaar bvdvvleg suultgvi materialiin songolt muutai muu dizaineriin huwtsasiig hen umsuhiig hvsehew dee yadaj mergejliin tvwshind hiideg bol uur sh dee harin ch odgerel dizaineriin huwtsasiig golohgvi dizainaruudaa hvndeldeg (yum hiij chaddag dizaineriig) harin ter shineer zagwar umsuh gej yadaj bga ohiduud uursduu yaj tenegtdeg bilee ene yamar sonin yum be bi iim yum umsuhgvi ch geh shig .... zagwaraa ch oilgohgvi heden bolowseolgvi aaligvi yumnuud bdag sh dee joohon hudulmurluj bolowsormoor yum
[Permanent Link]

2008-07-16 -
Бичсэн: oogii
hi
[Permanent Link]

2008-04-19 -
Бичсэн: deegii
ta uur mergjilgui yumuu?tm bol yaj sanhuujdag yumbe?dan gants zagvar umsugchidiin huls punluugeer heregleegee darj lab amjishguei.
[Permanent Link]

2008-04-19 -
Бичсэн: soko
yunii umnu tanid bayarlala gj heley.uchir ni mngliin zagvariig uzuushtei bolgdog bolhoor chini.harin deerhi yriltslagnaas neg zuil taalgdsangui disgneruudaaasaa zugtaana gj yu gsn ug be?ted bhgui bol ta uuruu yu ch bish shu de hu.
[Permanent Link]

2008-03-23 -
Бичсэн: galaa
za dajgvi bolson bn chamaig shan bvsgvi chin medne
[Permanent Link]

2008-03-22 -
Бичсэн: zaluu ye
TAniig saihan bysgyi gej yneldeg ch zaluu yeiinhnii ezleh estoi bair suuri gej baidag um sh dee. Uhaan dutuu baij bolno gehdee oor chadah zyil baaval zaluu ye chini iluu l ynelj hairlah bh da
[Permanent Link]

2007-12-29 -
Бичсэн: Mika
Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай. Шинэ жилийн мэнд хүргэе. Мика http://mikarito.blogspot.com/
[Permanent Link]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 56 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax