Forever Fashion

2008-06-21 - МООДОНД ГАРДАГ 13 АЛДАА
Ангилал: Мэдлэг

Эмэгтэйчүүд моод хөөж өөрийн дүр төрхөө алдах нь олонтаа. Ийм хүмүүсийг “моодны бай” ч гэдэг байна. Мэдээж элдэв хочтой болохыг хэн ч хүсдэггүй. Тийм болохоор охид бүсгүйчүүдээ бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсье.
Эмэгтэйчүүдийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 13 алдаанаас хэрхэн сэргийлэх вэ?
1. Охидын дунд тод л бол гоё гэдэг ойлголт байдаг нь анзаарагддаг. Гэтэл тийм биш аж. Арьсны тань өнгөтэй үл нийцэх өнгийн хувцас бүү өмсч байгаарай. Та өөрт тохирохгүй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор, эсвэл наснаасаа хөгшин харагдаж болзошгүй. Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нүүр царайг тань илүү эрүүл, өнгөлөг харагдуулна. 2. Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бүү өмс. Тухайлбал өвөл өмсөх дулаан хувцасны материал илүү нягт, бүдүүн утсаар хийгдсэн, хүнд байдаг бол зун өмсөх хувцасных байгалийн утсаар хийгдсэн, давхар биш, хөнгөн нимгэн байдаг. Эдгээр материалууд хоорондоо зохицох нь ховор. Тиймээс таагүй байдалд орохгүйн тулд аль нэгийг нь сонгох хэрэгтэй. З. Хэт бариу хувцас бүү өмс. Энэ нь хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Өөрт яг таарах дотуур хувцас сонгохыг хичээгээрэй. 4. Өдөр тутмын хувцсандаа хэт дасч болохгүй. Гоёл чимэглэлд хэт дурлах хэрэггүй. Ер нь гоёл чимэглэлийн гол зориулалт нь өмссөн хувцсанд тань амь оруулж, стиль, имижийг тань тодруулж өгөх  юм. Моодны цүнх, гутал, зүүлт нь хувцастай  зохицоогүй бол  шууд хэлэхэд охидын ярьдгаар тэнэг харагдана. 5. Гялалзаж гялтганасан зүйлд нэг их дурлах хэрэггүй. Ялангуяа эдгээр гялтганасан зүйл нь бусдын анхаарлыг хандуулахыг  хүсэхгүй байгаа хэсэгт байвал битгий хэрэглэ. Тухайлбал зүүлт, сондортой цамц бусдын анхаарлыг цээж рүү тань татдаг. Тиймээс та том хөхтэй бол ийм хувцас өмсөх бүр хэрэггүй. 6. Багадсан хувцас бүү худалдан ав. Та турахгүйгээс хойш богинохон ханцуйтай, товчлогддоггүй куртка, пиджак авах хэрэггүй. 7. Хоорондоо зохицохгүй  хувцас бүү өмс. Зарагдаад ганц үлдсэн зүйл худалдан авах нь төсөв, хэмнэлтийн үүднээс үзэхэд таатай зүйл ч хувцас сонгохдоо тоомсоргүй хандсанаар та өөрийнхөө стилийг гутаах болно. 8. Нэг материалаар хийгдсэн хувцас авах гэж хүчлэх хэрэггүй. Хэрвээ та хөлөөс толгойгоо хүртэл нэг л хэвийн хувцасласан бол дэгжин харагдахгүй л болов уу. 9. Та имижээ эрс өөрчлөхөөр шийдсэн бол биед таарсан, дуртай хувцсаа өмсөхөөс татгалзах хэрэггүй. 10. Гоо сайхны бараа хэт их хэрэглэхээс зайлсхий. Будаг энгэсэг  хэтрүүлснээр таны үрчлээ, нүүрний өө сэв улам тодрох болно. Өдөр тутмын хөнгөн нүүр будалт, үдшийн хурц будалт хоёрт зааг ялгаа бий. 11. Хумсан дээрх үлдэгдэл лакаа арилгахаа мартаж болохгүй. Лак нь хумсыг арчилгаатай, цэвэр харагдуулахын тулд  бүтээсэн зүйл. Хэрвээ та хумсны арчилгаандаа анхаарахгүй бол ариун цэврийн энгийн дүрмийг баримталдаггүй хүн мэт харагдана шүү. 12. Үс засалтдаа анхаар. Үс  таны нас, нийгмийн байр суурь,  боловсрол зэргийг илтгэнэ. Тиймээс үснийхээ хэв маягыг байнга сольж байхыг эрмэлзээрэй. 13. Хувцсандаа  тохирохгүй  гутал бүү өмс. Гутал таны стилийн илэрхийлэл. Дотуур хувцас биеийн чимэг Хөхний даруулга Дотуур хувцас сонгоход учир бий. Тухайлбал, хөхний даруулга дээр аваад үзье л дээ. Аяга нь ойрхон даруулга хөхийг том харагдуулдаг.  Хөх тань хоорондоо хол зайтай бол бас ойртуулж өгдөг сайн талтай. Дотор нь бэхэлсэн, эсвэл халаасалчихдаг өргөвчтэй хөхөвч ийнхүү харагдуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Харин том хөхтэй эмэгтэйчүүдийн  хувьд даруулга сонгохдоо юуны түрүүнд аяганы хэмжээг онцгойлон үзэх шаардлагатай. Европ стандартаар аяга нь A,B,C,D гэсэн хэмжээстэй байдаг. Хамгийн том нь D гэсэн үг. Том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд анхаарах бас нэг зүйл бол хатуулгатай, өргөвч бүхий даруулгаас татгалзах хэрэгтэй. Улам л том харагдуулахын нэмэр. Хажуудаа хатуулгатай даруулга суганы хэсгийн сул арьсыг барьж тогтоодог сайн талтай. Зарим бүсгүйчүүд даруулга сонгохдоо тойргийн хэмжээг ойшоодоггүй. Хэт томдуулсан бол аяга нь хөхөнд сайн сууж өгдөггүй. Бас араас нь харахад тойрог нь далан дээр нь ирсэн харагддаг. Зүй нь тойргийн доод хэсэг хөхний тойргийн доод хэсэгтэй нэг түвшинд байх учиртай. Дотоож Дотоож хамгийн их анхаарал тавих зүйлийн нэг. Өмсөх гэж буй хувцсандаа дотоожоо тохируулах хэрэгтэй. Тухайлбал, нам суудалтай өмд, эсвэл ташаанд тогтсон банзалтай  бол өндөр суудалтай дотоож яав ч зохицохгүй. Ер нь суудал өндөртэй, ташааны хэсэг нь өргөн дотоож харвинтай бүсгүйчүүдэд илүү тохирдог юм. Хэрвээ өгзөг, гуя чанга биш бол өгзөг өргөгчтэй, өмд  шиг загвартай дотоож сонгож авах нь зүйтэй. Харин гэрэлтсэн нимгэн даашинзны цаана нарийн нимгэн дотоож их аятайхан харагддаг юм. Гэвч энэ нь зөвхөн гоолиг хүүхнүүдэд хамаатай. Загвар зохион бүтээгчид гадна хувцсаа тодотгон чимэх дотуур хувцас сонгохыг зөвлөж байна. Энгэр ил цамцны цаанаас хатгамалтай эсвэл шигтгээтэй хөхний даруулга цухуйж харагдах нь ямар ч эрчүүдийн харцыг булаана. Үүнтэй адил, богино суудалтай өмдний цаанаас нимгэн оосортой гоёмсог  стринг буюу гоёлын “татуурга” харагдвал бүр ч дэгжин. А.ОЮУН-ЭРДЭНЭ (2008-06-20) www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 53 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax