Forever Fashion

2008-10-31 - Ноолууран бүтээгдэхүүнийг интерьер дизайнтай хослуулна
Ангилал: Монгол

Монгол ноолуураар дэлхийг гоёно гэсэн том зорилтот, эрхэмсэг уриаг дэвшүүлж гарч ирсэн “Гоёо” компани хэрэглэгчдэдээ, монголчууддаа бас нэгэн шинэлэг өвөрмөц шийдлээр бэлэг барихаар зэхэж байна. Загварын шоу гэдэг бол ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьд үнэ цэнэтэй зүйл. “Гоёо” ХХК энэ сарын эхээр загварын шоу хийхээр бэлтгэж байна. Эднийх ноолууран бүтээгдэхүүний загварын шоунд цоо шинэ өнгө төрх, шийдэл бүхий тэсрэлт хийх нь. “Чингис” зочид буудалд болох “Гоёо”-гийн шоунаас үзэгч Та цоо шинийг үзэж, мэдрэх бололтой. Нэг үгээр, ноолууран бүтээгдэхүүний өнгө загварын хандлагыг зүгээр нэг сонирхуулаад өнгөрдөг хэвшмэл, уламжлалт байдлыг эвдэхийг хичээгээд, “Гоёо”-гийнхон тун завгүй байгаа гэнэ. Загварын шоуны олон өнгийн гэрэл төдийхөн тайз засалт ноолууран бүтээгдэхүүнийг байгалийн цэвэр гэсэн  давуу чанарыг бүрэн  харуулж чаддаггүй байна. Тиймээс “Гоёо” компанийнхан  ноолууран бүтээгдэхүүний өнгө, загварт шинэчлэл хийсэн шигээ загварын шоунд шинэ өнгө, шинэ шийдлийг авчрах нь. Ингэхийн тулд толин загварын тайзыг сонгожээ. Толь ойлттойгоос гадна  ямар ч өөгүй байдаг учраас хувцас хүний нүдэнд илүү тод харагдаж өгдөг байна. Нэг үгээр хэлбэл, натураль бүтээгдэхүүнийг интерер дизайнтай холбож өнгө будгийн шийдлийг илүү үзүүлэхийг зорьсон гэсэн үг. Загварын шоунд толин тайз ашиглахын давуу чанарын талаар “Гоёо” компанийн мэргэжилтэн өгүүлэхдээ “Толин тайзны хувьд бүтээгдэхүүний өнгөний  ойлт бусад тайзнаас хэд дахин илүү байдаг. Зарим загварын тайзыг дахин  ашиглах боломжгүй байдаг бол толин  тайзыг ямар ч шоу үзүүлэнд хэрэглэх бүрэн боломжтой. Толин тайзыг угсардаг бөгөөд авч явахад хялбар. Мөн сонгосон байрлалдаа засч болдгоороо давуу талтай” хэмээн онцолсон. Түүнчлэн мэргэжилтнүүд толин тайзыг өндөг шиг өөгүй гэж туйлшраагүй. Бас сул талыг нь ч хэлсэн. Өөрийн бүтээлийг ямар фон дээр гаргаж олон нийтэд үзүүлэх нь тухайн дизайнерийн сонирхлоос шалтгаалдаг. Зарим дизайнерууд загварын тайз толин байх боломжгүй. Загвар өмсөгчид голдуу төмөр өндөр өсгийтэй гутал өмсдөг учир халитарч хөл, гараа гэмтээх явдал их байдаг гэдэг. Энэ нь ташаа ойлголт юм. Толин гэхээр толь шиг гөлгөр байна гэсэн үг биш юм. Толин тайзыг зориулалтын халитардаггүй, гэрлийн сайн ойлттой тусгай материалаар хийдэг. Иймээс ямар нэг байдлаар халитарч хөл, гараа гэмтээх сөрөг үр дагавар байхгүй” гэв. “Гоёо” ХХК нь  уламжлал болсон fashion show-нд толин тайзыг  анх удаа ашиглах гэж байна. Энэ нь монголдоо анхдагч юм. Энэхүү загварын шоунаас дэлхийн хувцасны чиг хандлагыг, тайз чимэглэлийн орчин үеийн шийдлийг дэлхийн жишигтэй харьцуулан харах бүрэн боломтой юм. Гүйцэтгэгч байгууллагаар нь тайз засал чимэглэлийг олон жилийн туршлагатай “Гэрэгэ” ХХК ажиллаж байна. Түүнчлэн дээрх толин загварын тайзыг хийхтэй холбоотойгоор мэргэжлийн гадаад инженерүүдтэй ч багагүй зөвлөлдсөн аж. Ийнхүү Монголын ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зах зээлд өнгө, загварын эргэлт хийж чадсан Гоёо ХХК-ийн шинэлэг сэтгэлгээтэй хамт олон тансаг бүтээгдэхүүнээ интерэр дизайнтай холбох аж. Хувцас загварын шоуг шимтэн үзэх та өмнө нь Монголд огт байгаагүй толин тайзны гайхамшгийг бишрэн суух болов уу. Т.Гантулга: Тайз яг ийм тийм болно гэж хэлмээргүй байна “Гоёо” компанийн загварын шоуны тайзыг хийж буй “Гэрэгэ” дизайны студийн захирал Т.Гантулгаас ажлын гүйцэтгэлийн  байдал, загвар дизайны талаар лавлалаа. -Танайх “Гоёо” компанийн захиал­гаар  өмнө нь Монголын загварын шоунд байгаагүй цоо шинэ тайз хийж байгаа юм байна шүү дээ. Гүйцэтгэл нь өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явна? -Гайгүй явцтай байгаа. Урьдчилж тодорхой яримааргүй байна. -Шилэн тайзны загвар дизайн ямар байх бол. Ер нь Монголын  гоёлын шоуны тайз ямархуу онцлогтой байдаг вэ. Танай студи энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, туршлагажсан учраас асууж байна л даа? -Томоохон гоёлын шоуны тайз бол нэг хүн, нэг байгууллагын биш, хувцас загвар, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани, хувь хүний бүтээлийг нэг дор үзүүлдэг учраас нэлээд ерөнхий өнгө төрхтэй хийгддэг. Өөрөөр хэлбэл, тэнд загвар зохион бүтээгч, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өөр өөрийн өнгө загвар яваа гэсэн үг. Харин тодорхой нэг компанийн загварын шоуны хувьд өөр л дөө. Тухайлбал, “Гоёо” удахгүй болох загварын шоундаа Монголд өмнө нь байгаагүй шилэн тайзыг ашиглах гэж байна. Тус компанийн хувьд бол өнгөөр маш сайн тоглож чаддаг онцлогтой шүү дээ. Тэрхүү онцлогийг нь тайз засалд нь гаргаж өгөхөөр ажиллаж байна. Ноолууран бүтээгдэхүүний зөөлөн хэрнээ өнгөлөг байдлыг тайзны ялгаралд гаргана гэдэг бол амаргүй. И.ЖАРГАЛ (2008-10-03) www.mongolnews.mn

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 37 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax