Forever Fashion

2007-02-27 - “Театр мода” Монголд хєл тавилаа
Ангилал: Монгол

Нийтлэлийн №: 5399 | Нийтэлсэн: 2006-12-15 Zuunii Medee Энэ сарын 13-ны vдэш 19.00 цаг ялимгvй єнгєрч байхад Улсын драмын эрдмийн театрын vvдийг татав. Зорьж ирсэн vзвэр маань цагтаа эхэлсэн бололтой. Театрын vvдэнд эгнэсэн олон машинаас єєр зvйл алга аа. Урилгаа vзvvлэн театрын vvдээр орох зуураа Э.Баярзултай (дизайнер) тааралдлаа. Их л тэвдсэн байдалтай мэндлээд зєрєв. Yзвэрийн танхимд орвол шоу хэдийнэ эхэлчихэж. Yндэсний хувцсыг авангард загвартай хослуулан урласан хувцсуудыг загвар ємсєгчид сонирхуулна. Гэхдээ тэд тайзны нэг талаас гарч ирэн хэд алхаад эргээд орохгvй юм. Yггvй vйлдэл жvжиглэлээрээ ямар нэг санааг илэрхийлэх мэт. Догширч, хилэгнэсэн хатад. Эсвэл хайр хишгээ харамгvй єгєх бурхад лугаа адил. Амьдрал хайр энэрэл, жаргал хvссэн бvхэнд хvслийг нь харамгvй гvйцэлдvvлэх мэт. Ємссєн хувцасных нь ур хийц эгэлгvй, эд нь тансаг торго байх юм. Энэхvv загварын шоуны эхний хэсэг бvхэлдээ vзэгчдийг гайхшруулаад авав. Энэ бол Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хvрээнд зохиосон ажлуудын отгон арга хэмжээний нэг болох “Театр мода” загварын шоу юм. Уг шоуг “Монгол костюмс” компанийн дэргэдэх “Чимбай” загварын агентлагийн ерєнхий дизайнер Э.Баярзул бие даан гаргаж байгаа нь энэ. “Театр мода” vндсэн гурван хэсгээс бvрдсэн. Эхний коллекц нь авангард хэв маягийг vндэсний, гоёлын загвартай хослуулсан байсан бол хоёр дахь коллекцоос монгол туургатан, монгол ахуй, зан заншил, бvсгvйчvvдийнх нь ємсгєл, айл гэрийн эзэгтэй, эхийн ачлалын тухай єгvvлэх юм. Энэ коллекц арваад гараатай. Yзэгдэл бvрт гарч буй охид тус тусын дvрийг бvтээнэ. Тухайлбал, цэрэгт явж буй хvvгийнхээ араас сvvн цацал єргєж буй эхийн тухай єгvvлнэ. Хоёрдугаар хэсгийн хамгийн оргил хэсэг нь єлгийтэй бяцхан vрээ бvvвэйн дуу аялан нойрсуулж буй vзэгдэл. Энэ хэсгийг vзсэн vзэгчид алга нижигнvvлэн ташиж байсан юм. Yнэхээр ч эх хvн, эхийн сэтгэл гэж юутай ч зvйрлэхийн аргагvй агуу зvйл ажээ. Гэтэл хаа нэгтэйгээс цангинасан хоолойгоор Кармен бvсгvй дуугаа дуулсаар гарч ирэв. Yзэгчид УДЭТ-ын гоцлол дуучин ардын жvжигчин Ч.Мєнхшvрийг гарч ирнэ гэж тєсєєлєєгvй байсан болоод ч тэр vv дуу алдам алга ташицгаав. Тvvнтэй зэрэгцэн хар, улаан даашинзтай хоёр бvсгvй гарч ирэн бvжиглэнэ. Гэхдээ энэ хоёрыг мэргэжлийн бvжигчид эсвэл жvжигчид гэж андуурав. Тэд зєвхєн загвар ємсєгчид. Кармен бvсгvй дуугаа дуулсаар тайзны араар ороход тайзан дээр хэдийнэ хавар болжээ. Шуурга дэгдэн хvчтэй салхи салхилж дараа нь хаврын анхны бороо оров. Энэ бол “Театр мода”-гийн гурав дахь коллекц. “Арван хоёр сар” нэртэй. Бас дєрвєн улиралтай. Тиймдээ ч тайзан дээр хангай дэлхий аашаа vзvvлсэн нь энэ байж. Yvлтэй зэрэгцэн хаврын гурван сарыг илтгэх дэгжин атлаа, ихэмсэг бvсгvйчvvд хєлхєлдєнє. Хавар дуусч зуны зугаатай єдрvvд иржээ. Цэцгэстэй ч зvйрлэмгvй хээнцэр охидын дэгжин алхаа vзэгчдийг алмайрууллаа. Ийнхvv улирал бvхэн, сар бvрийг илтгэсэн ногоон, шар, бор, цагаан гээд тєрєл бvрийн даашинзтай охид тус шоуг тєгсгєсєн юм. “Театр мода” эхнээсээ тєгсгєл хvртлээ vзэгчдийн алга ташилтаар дvvрэн байсан. Уг шоуны эзэн vйлчин бvсгvй Э.Баярзул ч тоглолтын тєгсгєлд тайзан дээр сэтгэл хангалуун гарч ирсэн юм. Тvvнийг Монголын залуучуудын холбооноос шилдэг залуу медалиар, бас шоуг найруулан тавьсан “Чимбай” загварын агентлагийн захирал Э.Шинэтуяаг мєн шагнаж цааш цаашдын уран бvтээлд нь урам хайрласан билээ. Yнэхээр ч “Чимбай”-гийнхан “Театр мода”-г Монголд хєл тавиуллаа, єнгєллєє. Цаашид єргєжиж тэлэх нь ч харагдаж байна билээ.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-02-27 - “Гоёл-2007”-д дєрвєн номинац шинээр нэмэгджээ
Ангилал: Монгол

Нийтэлсэн: 2006-12-12 Zuunii Medee Монголын дизайнеруудын холбоо “Гоёл” наадмыг 19 дэх жилдээ зохион байгуулж байгаа билээ. Тус наадамд гоёлын, єдєр тутмын, авангард, vндэсний гэсэн дєрвєн шилдэг номинацийг шалгаруулдаг байсан бол энэ жилийн “Гоёл”-д оёмол, сvлжмэл, vслэг болон арьсан гуталны загвар гэсэн дєрвєн шинэ номинац нэмэгдсэн байна. Монголын долоон топ моделиос гадна 50 гаруй эмэгтэй, 20 орчим эрэгтэй загвар ємсєгч энэ жилийн “Гоёл”-ын тайзнаа алхана. Урилгаар ОХУ-ын загвар ємсєгчид оролцоно. Харин Францын шилдэг загвар ємсєгчид тодорхой хариу єгєєгvй байгаа аж.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2000-11-30 - Дэвшилтэт технологи -дизайн-хувцас үйлдвэрлэл
Ангилал: Монгол

2009-02-10

Дэвшилтэт технологи -дизайн-хувцас үйлдвэрлэл"

сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллагдлаа.

Хөнгөн аж үйлдвэрийн 75 жил, ШУТИС-ийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас 2009 оныг "Үйлдвэржилтийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан, ХХААХҮЯ,  ШУТИС,  Монголын дизайнеруудын холбоо хамтран 2009 оны 2 дугаар сарын 6 -ны өдөр "Дэвшилтэт технологи-дизайн-хувцас үйлдвэрлэл" сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн бага  хурлыг  ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа. Хуралд ХХААХҮЯ болон мэргэжлийн холбоодын төлөөлөгчид мөн оёдол, сүлжмэл, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, судлаач нийт  30 байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцож монгол улсад хувцас болон эцсийн бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд  дизайныг хөгжүүлэх, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, инновацийн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг хэрхэн оруулах талаар санал бодлоо солилцлоо. Бага хурлаар дэвшилтэт технологи хувцас үйлдвэрлэлд; хувцас үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, чиг хандлага; хувцасны дизайны хөгжил, техник, технологийн дэвшил; хувцасны дизайн-имидж; хувцас зохион бүтээлтийн онцлог гэсэн чиглэлээр нийт 18 илтгэл тавьж, 12 ханын илтгэлийг тус тус хэлэлцлээ. Хурлын үеэр ШУТИС-ийн Хувцас судлалын төв, Нэхмэлийн хүрээлэн, Арьс ширний дэвшилтэт технологийн судалгааны төвийн судалгааны ажлын зарим үр дүн  болон бусад үйлдвэр аж ахуйн газруудын шилдэг  бүтээгдэхүүний үзэсгэлэн гарснаас гадна ҮТДС-ийн эрдэмтэн багш нарын сүүлийн үед  тууривасан номын үзэсгэлэн гарч номын баярын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Мөн  "Хувцас Судлалын Төвийн мэдээлэл" № 7 хэвлэгдэж тараагдлаа. Хурлаас  Засгийн газар, холбогдох яамд,  сургалтын байгууллага болон үйлдвэрлэл  эрхлэгчдэд хандсан уриалга, зөвлөмж гаргасан юм.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 18 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн