|
2007-02-28 - "Монголжингоо" Дээд сургуулийн 10 жил
Mongolia : Fashion & fiesta mark Mongoljingoo's anniversary celebrations
November 24, 2006
Mongoljingoo, the only private fashion design and art institute, is a member of the Mongolian Design Association. In the midst of festivities and fashion shows at the Mongolian Cultural Palace, Ulaanbaatar, it celebrated its 10th anniversary celebrations during November 18-19, 2006.
The institute, established in 1996, has prominent quality and style displayed through its own modern collection. It participates in all national level fashion shows, and organizes fashion events presenting its collection every season. Clothes like evening dresses and accessories based on traditional theme are its specialty.
As part of the celebrations over 200 fashion pieces and designs created by its faculty and talented students were put on display as part of its anniversary celebrations.
мэдээний эх:
http://www.fibre2fashion.com/news/fashion-news/newsdetails.aspx?News_id=26607 Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-28 - Загвар өмсөгчид тайзнаа жүжиглэв
Өдрийн Сонин 2006 оны 12-р сарын 15
Загвар өмсөгчид урлагийн тайзнаа олны нүдэн дээр найз хөвгүүнтэйгээ үерхэж бас эх хүний дүрд хувирсан нэгэн өвөрмөц тоглолт болсон нь “Театр мода”. Улсын драмын эрдмийн театрын тайзнаа амилсан уг тоглолтыг “Монгол костюмс” төвийн “Чимбай” модель агентлагийнхан зохион явуулав. Тэд энэ удаад СУИС-ийн жүжигчний хоёрдугаар дамжааны оюутнуудын хамт жүжиглэж бас бүжиглэсэн. Ингэхдээ ямар ч үг яриагүйгээр, зөвхөн үйл хөдлөлөөр бусадтай ойлголцсон гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, хайр сэтгэл, цаг агаарын таагүй байдал гээд бүхнийг өмсөж буй хувцасны загварыг сонирхуулах зуур харуулах нь хэнийг ч уйдаамгүй. Загвар өмсөхийн хажуугаар жүжиглэх нь шинэ зүйл мэт боловч дэлхий ертөнцөд аль хэдийнэ хөгжлөө олсныг уншигчид мэдэж буй биз ээ. “Театр мода”-г зохиох болсон нь өөрийн шалтгаантай хэмээн тоглолтын ерөнхий найруулагч “Чимбай” модель агентлагийн захирал Э.Шинэтуяа онцлов. Тэр нь сүүлийн үед загвар өмсөгчид дэгжин даашинзаар гоёчихоод модон хөшөө мэт тайзнаа зүгээр л нэг орж гарах үүрэгтэй болчихсон нь шүүмжлэлд олонтаа өртөх болсонтой холбоотой гэв. Гэхдээ энэ удаагийн тоглолтод мөн л “Чимбай” модель агентлагийн залуу загвар өмсөгчид оролцож тэнд хуран цугларагсдын талархлыг хүлээв. Ингэхдээ тэд дизайнер Э.Баярзулын урласан төрөл бүрийн чамин хийц бүхий арваад даашинзаар гангарсан. Дизайнер тэрбээр даашинзуудаа тод өнгийн торгомсог материалуудаар урласан нь энэ жилийн гоёлын өнгө төрхийг илэрхийлнэ гэлээ. Анх удаагаа зохиогдсон “Театр мода” тайз засалтын хувьд ч өвөрмөц шийдэлтэй болсон нь загвар өмсөгчид төдийгүй тоглолтыг улам чимсэн. Энэхүү загвар өмсөгчдийн шоу тоглолт цаашид жил бүр уламжлал болон зохиогдож байх юм байна.
Ч.Анна Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-28 - "Гоёл 2006" наадам
Ирэх жилийн загварыг тодорхойлж єгдєг ганц зvйл бол "ГОЁЛ" наадам юм. Жил ирэх тусам муу сайн олон зvйлийг ардаа дагуулсан ч нэмэлт єєрчлєлтєєр дvvрэн байдаг
наадамд энэ жил гадны зочид их байх бололтой. Хойд хєрш болох Москва хотоос гадна Малайз, Ливан, Тува, Улаан-Yд, Буриадаас дизайнер моделиудтайгаа ирж оролцох гэнэ. Манай улсаас нийт 14-н байгууллагын 40 гаруй дизайнер нийт 62 моделиуд загвар ємсєх ажээ. Эдгээр моделиудыг нийт таван шатны шалгаруулалтаас шалган авсан юм байна. Анх 1988 оны 11 сард ирэх жилийнхээ моод тодорхойлон зохиогдож байсан энэхvv наадам нь хэл амтай ч гэсэн жилээс жилд улам хvчтэй зохиогдсоор энэ жил 18 дахь удаагаа тасралтгvй явагдах гэж байна. Жил бvрийн гоёлыг загвар ємсдєг эхнэртэй зовлонг нь ойлгодог болоод ч тэрvv «Монгол газар»ын захирал Ц.Мянганбаяр ивээн тэтгэгчээр ажилладаг байсан. Гэвч энэ жил шинэхэн ивээн тэтгэгчээрээ Монголын Дизайнеруудын Холбоо Landus брэндийг сонгосон байна. Энэ жилийн Гоёл наадмын Гранпри шагналын сан 3 сая тєгрєг байх ажээ. Энэхvv наадам нь єєрийн гэсэн vзэгчтэй байдаг бєгєєд шинэ жилийн ємнє зохиогддог болоод ч тэр vv хvмvvсийн анхаарлын тєвд байдаг билээ. Энэ наадмыг тєрсєн биеэрээ хувцасыг Бурхан болгох моделиудыг бvхий л талаар нь дасгалжуулж байгаа багш нь топ модель том Цолмон ажээ. Гоёл наадмыг бvх тvvхийг агуулсан гэрэл зургын vзэсгэлэн мєн наадмын vеэр болох юм байна. Энэхvv vзэсгэлэн нь наадмыг бvх л єдрvvдэд СТЄ-нд нээлттэй дэлгэгдэн тавигдах юм байна. Жил бvр шинийг харахыг хvсдэг ч гэсэн vзэгч олон хуучин Топуудыг хvсэн хvлээж байдаг билээ. Тэгвэл энэ жил топ моделиуд хамтран тусгай коллекц ємсєн билэг барих ажээ.
Т. Оргил /babu.mn/
Нийтэлсэн: 2005-12-12 15:23:27 , Мэдээний дугаар: #2676 Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “Монгол костюмс” Б.Сувд
Энэ удаагийн “Алаг шагай”-н зочноор Монголын үндэстний хувцас судлалын академи, “Монгол костюмс” төвийн гүйцэтгэх захирал, загвар зохион бүтээгч, доктор Б.Сувдыг урилаа. Тухайн жилийн хувцасны загварыг тодорхойлдог “Гоёл”, наадам болон Дизайнеруудын холбоог үүсгэн байгуулагч тэрбээр Монголын загварын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө зүтгэж яваа нэгэн юм.
Загварын чиг хандлага Ази уруу чиглээд байна
-Өнгөрсөн сард Германд монгол хувцасны үзэсгэлэн нээгдсэн. Таныг энэ үзэсгэлэнгийн нээлтэд оролцоод ирсэн гэж сонслоо. Явсан газрын сонин хачнаас яриагаа эхлэе гэж бодлоо?
-Өнгөрөгч сарын 25-нд Германы Берлин хотод “Загварын ертөнц-Монгол Улс” үзэсгэлэн нээгдсэн. Германы гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн доктор Варбара Барш өнгөрсөн өвөл Монголд ирж, “Гоёл-2006″-г сонирхсон юм. Мөн энэ зун болсон 800 жилийн ойн “Үндэсний хувцасны өдрүүд” арга хэмжээг сонирхож байхдаа манай үндэсний хувцасны үзэсгэлэнг Германд сонирхуулъя гэж бодсон юм билээ. Тиймээс энэ арга хэмжээг жилийн өмнөөс төлөвлөсөн байсан. Ингээд “Монгол костюмс” болоод дизайнер Н.Соёлмаа, Э.Энхчимэг, С.Оюунбилэг, Д.Овдогмид нарыг сонгож, үзэсгэлэнгийн нээлтэд урьсан юм.
-Монголын үндэсний хувцсыг хэрхэн хүлээж авч байх юм?
-Энэ нь Монголын загварын ертөнцийг сурталчилж буй анхны арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Германчууд монголчуудыг хөдөө аж ахуйн орон гэдгээр нь мэдэхээс биш эртний түүх соёл, өв уламжлалтай, хувцасны өндөр соёлтой ард түмэн гэж төсөөлөөгүй байсан юм билээ. Монгол хувцас байтугай монгол хүмүүс, монгол орны тухай мэдээлэл багатай байсан. Энэ үзэсгэлэн гарснаар тэдний бодол өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна. Мөн монгол хийц бүхий орчин үеийн хувцаснуудыг маш их сонирхож, худалдаж авах санал тавьж байсан шүү. Ер нь орчин үеийн элемент шингэсэн үндэсний хувцасны зах зээл Германд төдийгүй Европт байна гэдгийг мэдэрсэн.
-Загварын ертөнц Ази уруу чиглэж байгаа гэж үнэн үү?
-Үнэн шүү. Тэр дундаа монгол элемент бүхий өргөн ханцуй, нударга, эмжээр, ташуу энгэр, шилбэ, товч гадны загвар зохион бүтээгчдийн анхаарлыг маш их татаж байна.
-Үзэсгэлэн одоо ч үргэлжилсээр байгаа гэл үү?
-Гуравдугаар сарын 28 хүртэл Берлинд, дөрөвдүгээр сарын 1-6-нд Штутгард хотноо үргэлжилнэ. Харин дараа нь Швед, Голланд, Франц, Японд энэ үзэсгэлэнгээ гаргаж, үндэсний хувцсаа дэлхийд сурталчлах бодолтой байна.
Загварын чиглэлээр Монголдоо анх удаа докторын зэрэг хамгаалсан
-Загварын ертөнц юугаараа таны сонирхлыг тэгтлээ татав аа?
-Хүүхэд байхаасаа л энэ мэргэжилд дуртай болсон. 1980 онд Киевийн Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Монголын загварын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулсаар явна даа.
-Үндэсний хувцасны төрлөөр докторын зэрэг хамгаалсан гэл үү?
-Би гэр бүлийнхнийхээ хамт 10 гаруй жил Чехт амьдарсан. Энэ хугацаандаа өөрийн төгссөн сургуульд “Монголын хувцасны элементийг тусгасан орчин үеийн хувцасны загвар зохион бүтээлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр загвар зохион бүтээгчдээс анх удаа докторын зэрэг хамгаалсан.
-Хувцасны загварыг тодорхойлдог “Гоёл” наадмыг санаачилсан тухайд?
-1988 онд анх “Гоёл”-ыг санаачлан зохион байгуулж байлаа. Үүнээс хойш 18 жил өнгөрчихөж. Мөн 1990 онд Монголын дизайнеруудын холбоог үүсгэн байгуулж, хоёр жил орчим ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажилласан.
-”Гоёл” наадмыг хэчнээн жил зохион байгуулсан бэ?
-Дөрвөн жил.
-Одоогийн “Гоёл” наадмын талаархи таны сэтгэгдлийг сонсмоор байна. Хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг болсон байна билээ?
-Санаачлан зохион байгуулсан наадмыг маань өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр яваа хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Шүүмжлэлийн тухайд надад ч мөн адил хэлэх зүйл байна. Өнгөрсөн 18 жилийн дотор “Гоёл” наадамд онцын өөрчлөлт орсонгүй. Уран бүтээлчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг гуравхан өдрийн дотор шүүнэ гэж ч юу байхав дээ. Тухайн загвар зохион бүтээгч тухайн жилд хэдэн удаа загварын шоу зохион байгуулсан, ямар тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон гэхчлэн олон үзүүлэлтийг харгалзан үзэх ёстой гэж бодож байна. Номинациуд дээр анхаарч, зарчмын өөрчлөлтүүд хийх цаг нь болсон гэдгийг дизайнеруудын холбоо цаашдын ажилдаа тусгаасай гэж бодож байна.
-Зарим загвар зохион бүтээгч “Гоёл”-д орохын тулд л бүтээлээ хийдэг гэсэн яриа байдаг?
-Энэ бол байж болшгүй асуудал. Загвар зохион бүтээгч шагналын төлөө бус өөрсдийн хүсэл сонирхлын дагуу л бүтээлээ хийх ёстой.
Монголын соёлыг дэлхийд сурталчилна
-Үндэстний хувцас судлалын академийг байгуулах санаа хэдийд төрөв өө?
-Үндэстний хувцас судлалын академийг байгуулаад гурван жил болж байна. Монголчуудын эрт дээр үеэс өнөөг хүртэл эдэлж, хэрэглэж ирсэн үндэсний хувцас хэмээх түүхэн үнэт соёлын өвөө судлах, судалгаа шинжилгээний ажил хийх, үндэсний хувцсыг ард нийтийн өргөн хэрэглээ болгох, орчин үеийн чиг хандлагад тохируулан загвар хэв маягийг боловсронгуй болгох, олон улсад сурталчлах зэргийг гол чиглэлээ болгон ажиллаж байна.
-”Их Монгол 800″ ойн хүрээнд хэр их ажил амжуулав. Өөрөөр хэлбэл, үндэсний хувцсаа хэр амжилттай сурталчлав даа?
-Ойн хүрээнд олон ажил зохион байгуулсан. Эдгээрээс хамгийн дорвитой нь монгол үндэсний хувцсаа “Дэлхийн шилдэг үндэсний хувцас” болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан явдал юм.
-Сүүлийн жилүүдэд манай ард түмэн үндэсний хувцсаа өмсч хэрэглэх нь ихэсч байна шүү?
-Монгол дээлийг зөвхөн хөдөөгийн малчид л өмсдөг гэсэн ойлголтыг халж, хот хөдөөгүй хэрэглэж, үндэсний бахархал болон сэргээж байгаад баяртай байна. Ялангуяа бөхчүүд, уяачид, урлаг соёлынхон үлгэр дуурайл үзүүлэн, үндэснийхээ хувцсыг өмсч хэрэглэдэг болж байна.
-Үндэсний хувцасны баярыг зохион байгуулах болсон нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх даа?
-Бөхийн холбоотой хамтран үндэсний хувцсаа сурталчлах зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн Монголын цагаан сарын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг болоод байна. Өнгөрсөн лхагва гарагт болсон баярын өдөр олон үндэстэн, ястны хувцас, үндэсний хувцасны шийдлийг агуулсан өдөр тутмын, гоёлын хувцасны үзүүлбэрийг олны хүртээл болгосон. Мөн энэ өдөр би “Отгонтэнгэр” дээд сургуулийн хүндэт профессор цолыг хүртлээ. Манай академи тус сургуультай хамтран ажиллаад гурван жил болж байгаа юм л даа. Ер нь хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа цаашид олон дорвитой зүйлийг хийнэ гэж боддог.
-Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй хэд хэдэн хүнд одон гардуулсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Бөхчүүд үндэсний хувцсаа их сайхан өмсч хэрэглэдэг. Тэдний дундаас Б.Бат-Эрдэнэ аваргыг тухайн жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлдог гэж би боддог. Аварга маань монгол хувцсаа дээдэлж, сайхан өмсч, ард олондоо сурталчилдаг. Тиймээс ч үндэсний хувцсыг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үндэслэж, Үндэстний хувцас судлалын академийн тэргүүлэгчдийн тэргүүн дэд шагнал болох “Эрдэнийн гуу” алтан одонг гардуулсан. Мөн үйлдвэрлэл, сургалт, судалгааны чиглэлээр гаргасан амжилтыг нь үндэслэж, загвар зохион бүтээгч, доктор, профессор бас шагнал Дунгаамаад олгосон. Түүнчлэн “Шилдэг үндэсний хувцас” өргөмжлөлийг дэлхийн томоохон тэмцээнээс эх орондоо авчирсан топ модель Б.Гантогоод ч энэ одонг гардуулсан. Цаашид жил бүр”Эрдэнийн гуу” одонг гардуулах болно. Ташрамд сонирхуулахад, бид тун удахгүй Ерөнхийлөгчид уриалга өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.
-Ямар учиртай уриалга юм бэ?
-Цагаан сарын шинийн 1-3-ний өдрүүдэд улс даяар үндэсний хувцсаа өмсөн золгож, баярлаж байя гэсэн утгатай уриалга байгаа юм. Даяарчлагдаж буй өнөө үед соёлын үнэт өв болсон үндэсний хувцсаа бүх нийтээрээ өмсөх нь хамгийн тохиромжтой гэж бодож байна.
Иж бүрнээр нь их захиалдаг болсон
-Баярын үеэр танайх их захиалгатай байдаг биз?
-Наадам, цагаан сараар захиалгад дарагддаг шүү. Сүүлийн үед хүмүүс үндэсний хувцсыг дээл, хантааз, малгай, гутал, гоёл чимэглэл гээд иж бүрнээр нь захиалах болж.
-Гадагшаа явж буй хүмүүс захиалга их өгдөг гэл үү?
-Оюутнууд, хурал цуглаанд явж буй хүмүүс захиалга их өгдөг. Гэхдээ ихэвчлэн үндэсний хэв маягт оруулсан хантааз, цамц захиалдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Оюун гадагшаа явах бүртээ гоёмсог хантааз захиалж хийлгэдэг. Ер нь монголчууд маань үндэсний хувсаараа гангарах, бахархах хандлагатай болж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг шүү.
-Залууст зориулсан олон загвар хийж байна уу. Ингэхэд танайх хэчнээн загвар зохион бүтээгчтэй вэ?
-Таван дизайнер ажиллаж байна. Саяхан манай загвар зохион бүтээгчид “Хүрээ-залуус” коллекци бүтээсэн нь олны сонирхлыг ихэд татаж байна. Сонирхуулж хэлэхэд, бид Монголын телевизүүдийн холбоотой cap шинийн өдрүүдэд хамтран ажиллах гэж байна. Хөтлөгчдийн хувцсыг бид хариуцах болохоор cap шинийн үеэр жинхэнэ монгол дүр төрхийг телевизийн дэлгэцээр харах боломжтой. Бидний хувьд эхний ээлжинд монгол үндэсний хувцсаа эх орондоо, дараа нь дэлхийн хэмжээнд сурталчлах бодолтой байна.
-”Fashion today” нэртэй сонинтой болсон гэл үү?
-Монгол хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох зорилготой сонин байгаа юм.
-Ингэхэд загварын хувцас хэдэн төгрөгөөр бүтэж байна вэ?
-Хамгийн дээд тал нь 140 мянган төгрөгт багтдаг.
-Үндэсний хувцасны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бусад салонуудын талаар ямар бодолтой явдаг вэ?
-”Торго”, “Шилмэл загвар”, “Имиж” гээд олон салон байна. Бидний хувьд хоорондоо өрсөлдөөд байдаггүй. Харин ч ийм газрууд олон байгаасай л гэж боддог.
Хувцсаа гутаачих байх гэж айдаг
-Ингэхэд өөрөө үндэсний хувцсаа их өмсөнө биз?
-Өмсөх дуртай. Өмсвөл иж бүрнээр нь өмсдөг. Гэхдээ заримдаа бага зэрэг халшраад байдаг юм.
-Яагаад?
-Тэр сайхан хувцсыг буруу өмсч гутаачих байх гэж айдаг. Монгол хувцсыг их сайхан өмсдөг хүмүүс байдаг шүү.
-Тухайлбал?
-ДБЭТ-ын оёдолчин Лхагва эгч үнэхээр сайхан дээл оёдог, бас хувцсаа сайхан өмсдөг. Мөн УИХ-ын гишүүн Т.Ганди, аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ гээд үндэснийхээ хувцсыг их сайхан эдэлж, хэрэглэдэг хүмүүс олон бий.
-Cap шинийн хувцсаа хийлгэсэн олны танил хүмүүс байна уу?
-АЖ Ч.Мөнхшүр монгол дээл, хантааз хийлгэж байгаа. Хөх өнгийн хослол захиалсан. Ер нь хантааз эмэгтэй хүнийг их гоё цэгцтэй харагдуулдаг. Мөн топ модель Б.Гантогоо “Хүрээ хүүхнүүд” коллекцийн шинэ загвараар гоёно гэсэн. Мөн Кекүшюзан Д.Батбаяр гоёлын дээл болон монгол цамц, өмд хийлгэж байгаа. 15 жил кимоно өмслөө, одоо үндэсний хувцсаа өмсье гэж Кекүшюзан маань ярьж байсан. Энэ том хүн манайхаар үйлчлүүлж байгаад бид их баяртай байгаа.
Сайхан хувцасны хүчинд л гарч ирсэн шүү дээ
-Мисс Гантогоо “Дэлхийн шилдэг үндэсний хувцас” шагналыг авчрахдаа танай төвийн хувцсыг өмссөн үү?
-Манай хувцаснаас өмссөн. Мөн загвар зохион бүтээгч Н.Соёлмаагийн хувцсыг ч өмссөн. Анхны нэр хүндтэй шагналыг эх орондоо авчирсанд нь ихэд билэгшээсэн. Б.Гантогоогийн хувьд их ухаалаг охин байна лээ. Түүний “Энэ бол миний гавьяа биш. Монголын ард түмний соёлын өв болсон сайхан хувцсаар гоёсны минь гавьяа” гэсэн үг надад их таалагдсан. Энэ охиныг үнэхээр Монгол хувцас л төрүүлсэн шүү дээ.
-Загвар өмсөгчид нэрд гараад ирэхээрээ загвар зохион бүтээгчдээ мартчихдаг гэсэн яриа байдаг?
-Энэ ч үнэний хувьтай шүү. Нэртэй загвар өмсөгчдийг олон уран бүтээлч нийлж, олны танил болгон төрүүлдэг. Түүнээс загвар өмсөгчид өөрсдөө төрдөггүй л байхгүй юу.
-Мэргэжлийн хүний хувьд Монголын загварын чиг хандлага болоод загвар зохион бүтээгчдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Бидний үетэй харьцуулахад өнөөдөр их зүйл өөрчлөгдөж. Тухайн үед мэдээлэл хомс, ганц нэг загварын сэтгүүл л олддог байлаа. Гэтэл өнөөдөр мэдээллийг ямар ч сувгаар олох боломж нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, залуу загвар зохион бүтээгчдэд асар их боломж байна.
Дээр нь монголчуудад заяасан гоо зүйн мэдрэмж, мэдээллийг тусгаж авах чадвар байна. Энэ бүгдтэй уялдаад сайн загвар зохион бүтээгчид олширлоо. Аливаад хаагдаж боогдолгүй чөлөөтэй ажиллаж байгаа учир дэлхийн загварын ертөнцөд цойлон гарч ирэх боломж их бий. Дээрх давуу талуудаа ашиглавал биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг.
Зөвхөн тухайн хүнд зориулан бүтээдгээрээ онцлогтой
-Ингэхэд монгол хувцасны гол онцлогийг тодорхойлохгүй юу?
-Монгол үндэсний хувцас бол тэр аяараа урлагийн бүтээл. Мөн зөвхөн тухайн хүнд зориулан бүтээдгээрээ онцлогтой. Монгол угсаатан олон арван жарныг туулан, монгол сэтгэц монгол төрхөө хадгалан үндэсний нэгэн билэг тэмдгийг уламжлан ирсэн нь монгол хувцас юм шүү дээ. Үндэсний хувцас нь монгол орны эрс тэс цаг уур, нүүдэлчин байдал, жилийн дөрвөн улирлын онцлогт нэн зохицсон байдаг. Халуунд халууцуулахгүй халхавч, хүйтэн сэрүүнд дулаан илчтэйгээс гадна хучлага болдог өвөрмөц талтай.
-Үндэсний хувцасны гол материал нь торго байх аа?
-Торго бол өөрөө гоёлын тансаг материал. Өнгө, хээ гээд маш өргөн сонголттой.
Эрт үед Монголын их хаад, хатадад зориулан торго дурданг урладаг байсан юм билээ. Ингэхдээ торгоны хээг алт, мөнгөн утсаар хослуулан хатгаж, эрдэнийн чулуу шигтгэн, олон давхар эмжээр даран оёдог байж.
-Үндэсний хувцсаар нь улс орны тухай олон зүйлийг хэлж болдог гэлцдэг?
-Бидний өвөг дээдэс дээл хувцсандаа олон зүйл, мөн чанарыг шингээн үлдээсэн байдаг. Мөн өөрсдийнхөө түүхийг ч бүтээж үлдээснийг хувцасны таван овоо, төрийн есөн эрдэнийн билэгдлээс харж болно. Монголчуудын хар хилэн малгайнаас л гэхэд тухайн цаг үеийн түүхийг мэдэх боломжтой.
-Дээлийг анх зохиохдоо хүний эрүүл мэндэд их анхаарсан юм шиг санагддаг?
-Монгол хүний эрүүл мэнд, биеийн онцлогт нийцэхээр хийсэн байдаг. Тухайлбал, цээж рүү салхи үлээхээс хамгаалсан зөрдөг энгэртэй, бүс бүсэлсний дараа юм өвөртлөхөд зориулсан халаасны үүрэг гүйцэтгэдэг.
Р.Сарангэрэл
2007.02.9 Монголын мэдээ Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - » Хайр сэтгэл, хар санаа нэртэй даашинзууд “чууллаа”
Нийтэлсэн: 2006-09-29 13:57:40
Хайр сэтгэл, хар санаа нэртэй даашинзууд нэг дор чуулж байна гэвэл уншигч та итгэх vv. Энэ бол хvний санаа, vзэл бодлыг урлагийн хэлбэрт оруулан ил тодоор харуулсан гоёлын даашинзны vзэсгэлэн юм.
“Оюун санаан дахь силуэт” нэртэй тус vзэсгэлэн єчигдєр “Монгол костюмс” тєвд нээгдлээ. Єнгє загварын хувьд євєрмєц, манайдаа хамгийн анхных гэгдэх тус vзэсгэлэнг БНСУ-ын дизайнерууд, “Монгол” олон улсын дээд сургуулийн (MIU) дизайнерийн тэнхимтэй хамтран зохиожээ. Мэргэжлийн загвар зохион бvтээгчид болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан тус арга хэмжээнд жигд цагаан єнгийн ямбуугаар урласан, 30 гаруй даашинз бий.
Хамгийн эхний эгнээнд хайр, энэрэнгvй сэтгэл, амар тайван гэсэн нэрvvдтэй даашинзыг нэг дор байрлуулжээ. Vнэндээ тийм ч юм шиг. Нэг л содон. Харин эсрэг талд нь атаархал, архидалт, садар самуун нэртнvvд байрлах нь євєрмєц. Энэ мэтчилэнгээр ертєнцийн сайн сайхан эсвэл жигшмээр муу муухайг даашинзны загварт тусгасан нь vзэсгэлэнг зорьж ирсэн хvн бvрийн нvдийг хужирлав.
“Оюун санаан дахь силуэт” нэртэй энэхvv vзэсгэлэн дєрєв хоног vргэлжлэх юм байна. Vзэсгэлэнд єлгєгдсєн даашинзуудыг урласан Lee Ji Ye, Kim Eun Jung багш нар Монголд ирээд гурван жил болжээ. Єдгєє “Монгол” олон улсын дээд сургуульд багшилдаг юм байна. Тэд урласан даашинзынхаа тухай номоо хэвлvvлж Монголын дизайнеруудад болон энэ чиглэлээр суралцагсдад бэлэг болгожээ.
Єдрийн сонины 2006 оны 09-р сарын 29
Ч.Анна Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - 2007 оны “Гоёл” наадам
Удаан хүлээлгэсэн топ моделиуд эргэж ирлээЖигдхэн хувцасласан 18 бүсгүй цоглог аянд бүжиглэн 2007 оны “Гоёл” наадам эхэллээ. Ноднингийн тайз ягаан өнгөтэй бол энэ жилийнх цав цагаан байлаа. Гэхдээ энэ жилийн наадмын гол сюрприз тайз чимэглэл бус харин загварын ертөнцийн тайзнаа эргэн ирсэн зургаан топ модель байлаа. Болормаа, Цолмон, Одгэрэл, Туяацэцэг гээд монголын нүүр царай болж байсан, шилдгийн шилдэг загвар өмсөгчид. Үзэгчид ч тэднийгээ үгүйлж тэд ч тайзаа санажээ. Нижигнэсэн алга ташилтан дунд топ моделиуд цувран гарч ирлээ. Гэсэн ч эхэнд нь Болормаа бус Одгэрэл буйд олон хүн гайхсан биз. Харин араас нь Болороо, Цолмон, Туяацэцэг, Пүрэвсүрэн удаалсан.
Наадмыг телевизийн хоёр хөтлөгч Чимгээ, Гантулга нар хөтлөв. Загварын наадмын хөтлөгчид маань үнэхээр нүдэнд тусахаар хувцасласан агаад Чимгээд том сувдан хэлхээтэй бүсээр чимэглэсэн хар даашинз нь их зохисон бол Гантулга тод улаан өнгийн пиджакаар гангарсан байв.
Ингээд Гоёл-2007-гийн статистикээс багахан дурдъя. Нийт 20 байгууллага 30 гаруй дизайнер оролцож бүтээлээ танилцуулжээ. Тэдний бүтээсэн бас урласан хувцасыг нийт үзэгчид шүүгчдэд хүргэхээр 70 гаруй загвар өмсөгчид ажиллаж. Бас гадаадын буюу гурван орос загвар өмсөгч бүсгүй байлаа. Хамгийн сүүлийн буюу төгсгөлийн өдөр загвар өмсөгчид маань дунджаар 5-6 гараа хийжээ. Арын албанд буюу нүүр будалт үс засалтанд арав гаруй гоо сайханч, үсчид цуцалтгүй хөдөлмөрлөсөн гэнэ.
Наадмын салхийг мэдээж Шилмэл загвар компанийнхан хагаллаа. Гол зохион байгуулагч нь бас дээр нь оролцож буй ихэнх дизайнер моделиуд тэднийх. Дизайнер Баярзул, Уянга нарын загварын дараа Батзогсоол, Болормаа нарын үндэсний хувцасны “Хан хөхий” коллекцыг үзүүллээ. “Хан хөхий” гэдэг нь ерөнхий ивээн тэтгэгч “Увс хүнс” компанийн брэнд бүтээгдэхүүний нэг. Их монгол 800-гийн уур амьсгал бүрэн шингэж монгол хатдын эрхэмсэг төгөлдөр шинжийг илтгэсэн хувцсыг топ модель Болормаа, Одгэрэл нар намбалаг ихэмсэг төрхөөрөө ёстой нэг амилуулсан. Энэ бүтээлээрээ дизайнер Бат-Зогсоол үндэсний хувцасны шилдэг загварын шагнал авсан. Дизайнер Нямцэцэг, Очирсүх хоёрын авангарьд загвар нь үндсэндээ цагаан өнгийг голчилсон байлаа. Цэцэгсээр чимэглэсэн бас хүсэл тэмүүлэл шингэсэн даашинзнууд нь испани стилийг санагдуулж загвар өмсөгчдийн дундаас топ модель Болормаа гал цогтой бас ихэмсэг бардам испани бүсгүй шиг харагдаж байв. Ер нь энэ жилийн дизайнерууд нэг өнгийг суурь болгон сонгон авсан мэт санагдсан. Дизайнер Эрдэнэтуяагийн “Эрдэнэсийн хэлхээ” гоёлын загвар голдуу ногоон өнгөтэй бол “Амно” компанийн Ундрах, Ганзориг нар улааныг санал болгов. “Алтай кашмер”-н “Лиш” загвар шар өнгийг барьсан нь тод харагдаж байлаа. Ийнхүү гоөлын өдөр тутмын чөлөөт, авангард гэх мэт чиглэлээр загварууд хөвөрсөөр байв. Гоёлын төрөлд голдуу эмэгтэй хүний гоо сайхан төгс төгөлдөр басхүү энхрий ялдам төрхийг гаргахыг эрхэмлэж байсан бол өдөр тутмын чөлөөт загварууд биед эвтэйхэн хөнгөхөн гэсэн тодотголтой байв. Мөн хувцас гэхээсээ урлагийн бүтээл гэмээр загварууд ч гарч ирж байлаа. Дизайнер дархан хоёр хамтарч загвар хийж болдгийг Монгол Солонгосын хамтарсан коллежийн дизайнер Мижиддорж, дархан Ганбаяр нар харуулав. Уг загварын монгол эмэгтэйн малгайн чимэглэл унжлага зэргийг бүгдийг нь монгол дархны аргаар хийсэн аж. Тэд энэ загвараараа уран сэтгэмжийн шагнал авсан. Дизайнер Гэрэлмаагийн “Элегант” загварт цагаан даашинзуудад хар өнгийн чулуу, мөнгөлөг чимэглэл шигтгэж өгсөн нь тун гайхалтай харагдаж байв. УЭДС-ийн Энхжаргалын “Инээмсэглэл” загвараар бол ирэх жилийн хавар намар цүнх юм уу гуталтайгаа өнгө хосолсон урт ороолтоороо гангарах юм. Говь компанийнхан уламжлалт ноолууран эдлэлээсээ гадна ан амьтны зурагтай эрэгтэй ноолууран цамцуудыг үзэгчдэд танилцуулав. Тод өнгийн зурагтай цамцан дээрээ бас л ороолтоор гоёх юм байна.
Ton моделиуд топ гэдгээ тайзан дээр ч тайзны ард ч харуулж чадлаа. Тэдний алхаа гишгээ, биеэ авч явах байдал, өөртөө итгэлтэй байгаа зэрэг нь “шинэков”-уудаас эрс ялгаатай байсан. Ялангуяа имиджээ эрс өөрчилж чадсан өнгөрсөн жилийн топ модель Пүрэвсүрэн хараа булааж байлаа.Түүний шинэхэн гадаад төрх нь энэ наадмын содон зүйлийн нэг яах аргагүй мөн байв. Хөшигний ард ч арын албаныхан тэдэнд хэлж үйлчилж байсан гэх бөгөөд гоё загваруудыг эгч нартай булаацалдах зоригтон байгаагүй юм байх. Ингээд гурван цаг үргэлжилсэн шоуны эцэст шүүгчид шилдгүүдийг тодруулахад “Гоёл” наадмаас өмнө энд тэнд нисэж явсан “шум”-нууд батлагдах нь тэр. Өнгөрсөн намар Солонгост болсон загвар өмсөгчдийн уралдаанд дээгүүр давхиж чадсан Г.Уранцэцэг шилдэг загвар өмсөгчөөр тодорлоо. Түүнийг анхны загвар өмсөгчдийн нэг Цолмонтуяагийн шавь бас алдарт уяач Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийн сүйт бүсгүй гэдгээр нь та бид мэднэ. Дэд байранд Нямсүрэн орж фото моделиор эзнээ олсон шагналыг сэтгэл татам инээмсэглэдэг Энхцацралтад олгов.
Дизайнеруудын шагналыг үндсэнд нь “Шилмэл загвар”, “Дизайнер төв”-ийнхөн хувааж авлаа. Мөн тайзнаа эргэн ирсэн топуудаа хүндэтгэж буйгаа илэрхийлэн ивээн тэтгэгч “Увс -Хүнс”, “Анунгоо” компаниуд Болормаад тусгай өргөмжлөл гардуулав.
Азийн топ модель Болормаа: 7 гэсэнтоо надад аз авчирдаг
-Загварын ертөнцөд эргэн ирсэнд тань үзэгчид их баяртай байна. Үзэгчид таныг санасан байна. Танд мэдрэгдэв үү?
-Мэдрэгдэлгүй яахав. Би тайзаа санаад тайз намайг санаад… Алтан тайзандаа энэ долоон онд эргэн ирлээ. Учир нь долоо бол надад аз жаргал амжилт авчирдаг тоо.
-Тийм үү. Уг нь дордохын долоо… гээд.
-Үгүй үгүй бусад хүмүүст тийм байдаг байх. Надад л лав хамгийн ивээл тоо. Ажил төрөл, амьдрал гээд бүх зүйлд маань аз амжилт авчирдаг юм.
-Энэ наадмын шилдэг загвар өмсөгчийн тухайд юу хэлэх вэ?
-Юуны урьд таван топ модельтойгоо хамт орсондоо их баяртай байна. Бас яг миний хүсэн хүлээж байсан тэр модель маань шалгарлаа. Уранцэцэг бол жинхэнэ ялагч. Үүнд маргах юм байхгүй. Гурван жил топ болоосой гэж хүлээж байсан.
-Та цаашдаа загвар өмсөх үү?
-Өмсөлгүй яахав.
-Та манай сонины уншигч бүсгүйчүүдэд гоёлын даашинзаа сонгоход нь зөвлөгөө өгөхгүй юу.
-”Гоёл” наадмын даашинзууд маргаашнаас худалдаанд гарна. Тэрнээс сонгоорой л гэж хэлье.
“Гоёл-2007″ наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч Г.Ганзориг: “Монголын анхны Fashion сувгийг бий болгох зорилготой”
-Юуны өмнө танд баяр хүргэе. Загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ?
-За би анх 2001 онд Цолмон багшийн шавь болж орсон. Түүнээс хойш зургаан жилийн дараа Гоёл наадмаас шагнал авч байгаадаа баяртай байна.
-Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-”Гоёл” чинь наадам боловч нөгөө утгаараа тэмцээн. Тийм болохоор бүгд л түрүүлэх гэж ордог. Нуулгүй хэлэхэд авчих болов уу гэж бодож байсан.
-Цаашдын зорилго?
-Монголын загварын ертөнц хөгжиж байна. Миний хувьд энэ салбартаа юм хийхэд орон зай байгаа гэж бодоод найзтайгаа хамтарч анхны Fashion сувгийг бий болгохоор эхлэлээ тавиад байна. Бидний “Mongolian Fashion” гэдэг нэвтрүүлэг одоо ТВ-9-өөр явж байгаа. Цаашдаа үүнийгээ өргөжүүлж бүр бие даасан суваг болгохоор хөөцөлдөж байна.
“Дархан нэхий” компанийн дизайнер Цэвэлмаагийн Болор: “Би загвардаа далайн хавны арьс оруулсан”
-Юуны өмнө савхин эдлэлийн төрөлд шилдэг дизайнерээр шалгарсанд баяр хүргэе. Загварынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Арьсан эдлэл бол жилийн ямар ч улиралд өмсөхөд тохиромжтой хувцас л даа. Тэгэхдээ савхины сонгомол өнгө бол хар. Энэ удаад ч би хар өнгөө барьж авсан. Гол зорилго маань савхины хүнд хөшүүн гэдэг ойлголтыг эвдэж өмссөн хүнд хөнгөн зөөлөн уян мэдрэмж төрүүлэхийг оролдсон юм. Үүний тулд хүниас, нугалаа, алтан хонин холбоос хийж өгсөн.
-Та загварууддаа илгэн оруулга хийж өгсөн нь их гоё харагдаж байсан?
-Ганц илэг ч биш бүх төрлийн материалаар оруулга хийсэн. Хамгийн гол нь донж маягийг л олох. Хонь, үхэр бүр далайн гахайн арьс хүртэл оруулсан.
-Далайн хавын арьсыг хаанаас авчирсан бэ?
-Солонгосоос авчирсан л даа. Тансаг дэгжин төрөлд орохоор маш зөөлөн торгомсог боловч үсэрхэг материал байдаг юм.
-Та дизайнерээр ажиллаад хэдэн жил болж байна?
-2002 онд ШҮТИС-ийг оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээгчээр төгссөнөөс хойш энэ компанидаа дөрвөн жил тасралтгүй ажиллаж байна. Энэ наадамд манайх таван загвараар орсноос минийх тэргүүлсэнд би их баяртай байна.
“Гоёл-2007″-гийн эргэн тойронд
Алдартангууд бараг үзэгдсэнгүй
Урьд цагт заалны эхний эгнээнд төр засгийн удирдагчдаас эхлээд урлаг спортын одод ярайж байдагсан. Харин энэ жил дуран бариад гүйсэн ч нэг ч яравгар царай олж харсангүй. Ирсэн ганц нэгнийг нь дурдвал “МАКС” Ганбаатар үзэсгэлэнт эхнэртэйгээ хамт ирж. Эрхэм захирал энгийн пиджактай агаад гадуур хувцсаа өлгүүлсэн бол эхнэр нь харваас л үнэтэй нь илт шубээ алдахаас айсан уу өлгүүрт өгсөнгүй. Мөн “Нарантрейд”-ийн Болдхэт Удвал хоёр харагдсан. Брэнд бүтээгдэхүүн зардаг компанийн эзэн Болдхэт жирийн л цэнхэр ноосон цамцтай байлаа.
Жүжигчин Оргил орчуулагч хийв
Азийн Монголоос алдарт голливудад анх хөл тавьсан Оргил өөрийнх нь хамаатангууд бололтой хэдэн буриадуудад дуржигнатал синхронный орчуулга хийж харагдав. Мань эр нэгэнтээ Оросын найруулагч Бодровын Чингис хааныг гутаасан “Монгол” гэдэг киног хийлгэх гэж улайран зүтгэж байсан түүхтэй.
Үсний шар будаг бөөндөв
Ивээн тэтгэгчдийн нэг болох Анунгоо компани “Wella”-гийн үсний шар будгийг ёстой бөөнд нь шахав. Ирсэн бүсгүй болгон тасалбараа үзүүлээд уг будгийг авч байлаа. Харин хар бор үст эмэгтэйчүүд маань өөр өнгийг авах гэтэл шараас өөр байсангүй дээ. Овжин “Анунгоо”-гийнхон компанийнхаа логог заалны суудал бүрийн түшлэгний ард уйгагүй наасан байв.
Одгэрэл дүүлж Ундармаа инээмсэглэв
Баахан гэрэл зурагчид бөөгнөрсөн тайзны голын хэсэг загвар өмсөгчдийн хувьд бэрх газар байв. Зүрх муутай шинэковууд энд ирэнгүүтээ биеэ барин алдаа гаргаж байсан бол топууд харин бүр алаад өгч байв. Хуучин цэрэг Одгэрэл гэрэл зурагчдын өмнүүр хормойгоо дэрвүүлэн бараг дүүлж байсан бол мисс Ундармаа жүжигчний авъяасаа гарган жинхэнэ холливуд маягаар яралзтал инээмсэглэж байв.
“Хар, цагаан” Камертончууд
Урилгаар ая дуугаа өргөсөн Камертончууд хувцаслалт моодны талаар өндөр мэдлэгтэй гэдгээ харуулж гайхуулав. Мээдээ Эба хоёр цагаан цамцтай өнгөгүй шилтэй байсан бол Ганаа, Болдоо хоёр хар цамц хар шилээр гангарав. Дуулахдаа ч бас хар цагаанаар хуваагдан зогсож байлаа.
Шоколадан бор Пүүжээ
Цав цагаахан моделиудын дунд дөнгөж саяхан Хавайгаас ирсэн юм уу гэмээр гоё борлосон топ Пүрэвсүрэн тод ялгарч байлаа. Ялангуяа “Wella” загварын хагас нүцгэн торон хувцастай гарч ирэхэд нь үзэгч эрчүүд түүнээс хараагаа салгасангүй.
Загварын нэрүүд
Дизайнерууд маань уран сэтгэмжийн талаар яруу найрагчдаас дутахгүй гэдгээ харуулж загварууддаа алаад өгсөн нэр өгчээ. Монгол нэр гэвэл Эрдэнийн хэлхээс, Эрхэмсэг гоо, Намуун, Дэгжин, Лиш гэх мэт. Тэгвэл Дивас, Клеопатро, Рояал, Касабланка зэрэг гадаад нэрс ч тасархай сонсогдож байв. Харин оросын загварууд “Цветы”, “Снежная баба” гэсэн хэвшмэл нэртэй аж.
Хамгийн өндөр загвар өмсөгч
Хамгийн өндөр загвар өмсөгч бүсгүй А.Алтанчимэг байв. Тэрээр 182 см өндөртэй байсан бол фото моделиор шалгарсан Энхцацралт 168 см өндөр гэнэ.
“Загвар өмсөгч” Бэрри
Дизайнер Энхтуяагийн “Pass time” загварын үөэр топ модель Пүрэвсүрэн цагаан өнгийн сэгсгэр хавтай гарч ирсэн. Энэхүү франц пуделийг Бэрри гэдэг бөгөөд найман настай гэнэ.
2006.12.21 Монголчуудын амьдрал Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “Гоёл-2007″ наадмаас
Наадмын эргэн тойрноос танд хүргэе.
“Гоёл-2007″ наадмын топ модель Г.Уранцэцэг: 10 жил хөдөлмөрлөсний маань үр дүн гарлаа
-Та энэ жилийн шилдэг “Ton модель” боллоо. Анхны сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ жилийн “Гоёл-2007″ наадмаар отгон топ модель болсондоо маш их баяртай байна. Дизайнеруудын холбооны нийт удирдлагууд болон дизайнерууд, моделиуддаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Загвар өмсөөд 10 жил болж байгаа. Харин өнөөдөр топ модель болсондоо сэтгэл их хөдөлж байна. Арван жил хөдөлмөрлөсний маань үр дүн гарлаа.
39 настай топ Э.Одгэрэл гоолиг биеэ гайхуулж, отгон топ Пүүжээ хамгийн цоглог нь байлаа
Загвар өмсөгч бүсгүйчүүд микрофон бариад гарч ирлээ… Тэд энэ удаа тайзнаа загвар үзүүлэхээр бус дуулахаар гарч ирсэн нь энэ. Ийнхүү Энхцацрал, Дэлгэрмаа тэргүүтэй модель охид “Монголын гоёо” хэмээх Камертон, Киви, Номинжин нарын дуулдаг гайхалтай сайхан дууг тэднээс дутахааргүй дуулсан нь үзэгчдэд томоохон сюрприз болж чадсан. “Гоёл-2007″ наадмыг МҮТВ-ийн нэвтрүүлэгч Чимгээ, “Чанву” Гантулга нар хөтлөн явуулсан. Хөтлөгч Чимгээ энгэр нь задгай, урт гоёлын даашинзаар гоёсон нь модель хүүхнүүдээс дутахааргүй гайхалтай харагдаж байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Наадам эхэлмэгц тайзнаа Э.Одгэрэл, Д.Болормаа, Д.Цолмон, Ч.Туяацэцэг, Д.Пүрэвсүрэн, Ундраа гээд Монголын cop болсон зургаан топ модель ажил хэрэгч бүсгүйчүүдийн гоёмсог хослолтой зэрэгцэн гарч ирж, үзэгчдийгдуу алдууллаа. Toп модель Э.Одгэрэл уян налархай хөдөлгөөн, хорьхон настай охидынх шиг бие хаагаараа үзэгчдийг ёстой л алмайруулав. Ер бусын гоолиг бие хаа, үзэсгэлэнт төрх нь түүнийг өөртэй нь зэрэгцэн алхах 20 ч хүрээгүй “нялх” охидоос ялгагдахааргүй харагдуулж байсныг нуух юун. Тэрээр ОХУ-ын дизайнерийн бүтээсэн “Цветы” нэртэй зуны гоёмсог даашинзны загварыг үзүүлэн тайзнаа эргэлдэх үеэрээ толгой нь эргэж, хөл алдаад унах дөхсөн нь үзэгчдийг нэгэн зэрэг мөн л дуу алдууллаа. Үүнийг эс тооцвол тэрээр өчүүхэн ч алдаа гаргасангүй. Үнэхээрийн “perfect” байж чадсан шүү. Топ Болороогийн хувьд тэрээр топуудаасаа гадна тайзан дээр шавь нарынхаа хамтаар зэрэгцэн алхаж, тэдэн дотроосоо аргагүй л ур чадвараараа ялгарч байсан. Өнгөрсөн жилийн отгон топ модель Пүүжээ тайзнаа спорт стилийн хувцас өмсөн, “пудль” үүлдрийн цав цагаан гөлөг хөтлөн гарч ирэх нь тун ч цоглог харагдав. Бусад топуудын хувьд ч мэргэжлийн акулууд гэсэндээ арай л өөр… Энэ жилийн фото моделиор тодорсон загвар өмсөгч Энхцацралыг дуучин Болдын клипэнд тоглосноор нь залуус анддаггүй. Тэрээр тайзнаа энхрийхэн төрхөөрөө инээмсэглэн үзэгчдийн эгдүүг хүргээд авсан. Үзэсгэлэнт моделиудын зургийг хором ч алдалгүй авах зурагчдын дунд суусан Америк зурагчинд Энхцацрал ихэд таалагдсан нь илт. Шар толгойт эр фото моделийг гарч ирэх бүрт нь шаламгайлан зургийг нь авахын зэрэгцээ нүдээ хүртэл ирмээд авах нь харагдав. Харин энэ жилийн шилдэг эмэгтэй модель Түмээгийн хувьд тэрээр тун ч даруухан нэгэн ажээ. “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч” номинацид шалгаран, шагналаа гардахаар гарахдаа нүдэндээ нулимс цийлэгнүүлснээр баярласан сэтгэлээ илэрхийлсэн тэрээр өөрт нь баяр хүргэн алга таших үзэгчдийн өмнө ичингүйрэн нүүр нь улайж орхисон. Энэ жилийн шинэхэн топ модель Урнаа ер бусын эрэмгий, сүр жавхлантай гоо төрхөөрөө яах аргагүй үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж чадсан. Түүнийг энэ жилийн топ болно гэдэгт олон хүн итгэлтэй байсан. Тиймээс ч ёстой юм ёсоороо болж тэр топ болсон. Сонирхуулахад удахгүй болох шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлага нь бариу урт бөгөөд нуруу ил гарсан даашинз зонхилох юм байна. Мөн ханцуйгүй, гар болоод мөр ил гарсан эдгээр даашинзууд нь өнгийн хувьд ихэвчлэн үндсэн тод өнгүүд голчилно. Тухайлбал нэг өнгө дагнасан тод улаан, цэнхэр, эсвэл хар, цагаан гэхмэтчилэн… Энэ нь бүсгүй хүний гоолиг бие галбирыг бүрэн илэрхийлж чадахуйц загвар бөгөөд ирэх шинэ жилээр өөртөө итгэлтэй гоо бүсгүйчүүдийн тэргүүн сонголт байж чадах нь ээ.
Азийн топ модель Д.Болормаа: Би 2007 оны хамгийн азтай бүсгүй байх болно
-Долоон жилийн дараа “Гоёл”-ын тайзан дээр гарлаа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэл маш өндөр байна. Тайз намайг үгүйлсэн, тайзыг би үгүйлжээ. Ард түмэн ч бас өндөр сэтгэгдэлтэй намайг хүлээж авч байна. Өнөөдөр би мэргэжил нэгт топ моделиудтайгаа нэг тайзан дээр алхаж байгаадаа их баяртай байна. Маш олон хүн намайг “Гоёл”-ын тайзан дээрээс харахыг хүлээж байсан. Тэр олон хүний хүсэлтийг биелүүлж чадсандаа бао баяртай байна. Үүнээс гадна би Урнааг топ модель болоосой гэж маш их боддог байлаа. Өнөөдөр топ модель болсонд нь их баяртай байгаа. Урнаа бол топ модөль болох
бүх шалгуурыг давсан, энэ нэрийг өргөж чадах охин гэдгийг нь би 100 хувь баталж чадна.
-Энэ удаа та долоогийн тоог бэлэгшээдэг болохоороо “Гоёл-2007″-д оролцож байгаа гэж сонсогдсон?
-Тийм шүү, би 2007 оныг л хүлээж байсан. 1997 онд би Азийн топ модель болж байсан бол 2007 онд эргэн тайзнаа ирлээ. Долоогийн тоо надад аз авчирдаг. Миний хамгийн хайртай тоо. Өнөөдөр шавь нартайгаа, бас топуудтайгаа мөр зэрэгцэн тайзнаа гарлаа. Сэтгэл маш их хөдөлж байна. Одоо 2007 он гарах гэж байна. Ирэх 2007 он бол минийх. Энэ онд би хамгийн азтай, хийморьтой бүсгүй байх болно гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Өнөөдөр та “Анунгоо” компанийн нэрэмжит “Bella beauty” номинацид шалгарлаа?
-Маш их гайхсан. “Болормаа…” гээд нэр гарахаар нь өөрийгөө гэж бодоогүй. Охидоос нэг нь юм байх гэж бодоод зогсоод л байсан. Гэтэл “Азийн топ модель…” гэж дахин тодруулаад зарласан. Тэгээд л “Анунгоо” компанийн нэрэмжит их сайхан шагналыг гардлаа. “Bella beauty” номинацид хамгийн гоё үстэй моделиор тодорсондоо баяртай байна.
-Та цаашид хичнээн жил тайзнаа загвар өмсөнө гэж боддог вэ?
-2007 он маань ирсэн учраас одоо ингээд л цаашид тайзнаа гарсаар байх болно гэсэн үг. Одгэрэл бид хоёрын хувьд бие хаа бүх л юм маань байж байгаа юм чинь хөгширтлөө өмсөнө гэж боддог. Хэзээ тайз биднийг голно, тэр болтол л өмсөнө дөө. Энэ жилийн наадмын нэг онцлог нь зургаан топ модель хамт оролцлоо. Өмнө нь хэзээ ч ийм олон топууд цугтаа “Гоёл”-д орж байсан түүх байхгүй. Энэ бол анхных. Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “Гоёл-2007″
Тэнгэрлэг гоо сайхнаар цалгисан “Гоёл-2007″ наадам өнгөрөгч баасан гаригаас ням гаригийг дуустал бүтэн гурав хоног СТӨ-ний тайзнаа болж өндөрлөлөө. Тус наадамд 60 гаруй загвар зохион бүтээгч, зургаан топ модель тэргүүлсэн 58 эмэгтэй, 21 эрэгтэй загвар өмсөгч оролцлоо. Наадмын ерөнхий шүүгчээр Монголын дизайнеруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Байгалмаа ажилласан бөгөөд бүрэлдэхүүнд нь дизайнер Н.Соёлмаа, Баяртням, мөн ОХУ-ын Улаан-Үдээс хүрэлцэн ирсэн дизайнер Лариса Загданова, Москва хотын тэргүүн шүүгч Андреева, УГЗ Б.Жигжидсүрэн нар байсан. Мөн ОХУ-ын Москва хотноо жил бүр уламжлал болон зохиогддог миссийн тэмцээний энэ жилийн болон өнгөрсөн жилийн дэд болон тэргүүн өргөмжлөлт бүсгүйчүүд ирж загвар өмсжээ.
“Гоёл-2007″ наадмын шилдгийн шилдгүүдээр:
-”Оёмол загварын шилдэг” номинацид “Монголжингоо” дээд сургуулийн зохион бүтээх товчооны дизайнер н.Саранцэцэг,
-”Сүлжмэл загварын шилдэг” номинацид “Гоёо” компаний дизайнер н.Азцэнгэл,
-”Савхи, үслэг загварын шилдэг”-ээр “Дизайнер” клубын дизайнер н.Болортуяа.
-”Гутал цүнхний загварын шилдэг”-ээр “Урлах эрдэм”-ийн дээд сургуулийн дизайнер н.Эрдэнэчимэг нар шалгарсан юм.
-Шилдэг зохион бүтээх товчоогоор “Дизайнер” клуб
-”Шилдэг захирал” номинацийн эзнээр “Амно” оёдлын үйлдвэрийн захирал Уранчимэг. Шилдэг дизайнераар
-Үндэсний хувцасны загварт “Шилмэл загвар” компанийн дизайнер н.Батзогсоол,
-Гоёлын хувцасны загвараар “Эвсэг” компанийн дизайнер н.Алимаа
-Өдөр тутмын хувцасны төрлөөр ШУТИС-ын Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн дизайнер н.Ишдорж,
-Уран сэтгэмжийн хувцасаар Монгол-Солонгосын техникийн коллежийн дизайнер н.Мижиддорж
-”Гоёл-2007″ наадмын “Гранпри” шагналыг “Говь” компаний дизайнер н.Нямсүрэн
-”Шилдэг фото агентлаг” номинацид “Look” фото агентлаг
-”Шилдэг фото” моделоор загвар өмсөгч н.Энхцацрал
-Дэд байрын загвар өмсөгчөөр Ч.Ундрал,
-”Шилдэг эрэгтэй” загвар өмсөгчөөр н.Ганзориг,
-”Шилдэг эмэгтэй” загвар өмсөгчөөр Э.Түмэнжаргал
-Ton моделиор загвар өмсөгч Г.Уранцэцэг шалгарч, хамгийн отгон топ боллоо. Шагналын хур буусан энэ үдэш “Анунгоо” компани ч өөрийн нэрэмжит шагналыг “Bella beauty”, “Bella style” гэсэн хоёр номинацид шалгаруулсан бөгөөд Азийн топ модель Д.Болормаа, шинэхэн бас хамгийн отгон топ модель Г.Уранцэцэг нар дээрх номинациудад тодорлоо. Тус компани өөрсдийн оруулж ирдэг алдарт “Bella” фирмийн үсний будгаар “Гоёл-2007″-д оролцсон бүх загвар өмсөгчдийн үсийг будсан төдийгүй тус наадмыг үзэж сонирхсон хүн бүрт үсний будгаа гарын бэлэг болгон өгсөн юм. Шилдгүүдийн шагналыг шүүгчдээс гадна Монголын Дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван, тус холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Мянганбаяр нар урилгаар гардуулан өгсөн юм. Ийнхүү шинэ жилийн гоёлыг тодорхойлсон “Гоёл-2007″ наадам гурав хоногийн турш үргэлжиллээ.
2006.12.19 Өглөөний сонин Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “Гоёл” гэдэг наадам хэвлэлийнхнээс 100 ам.доллар нэхсэн
Тэгсэн. Үнэн. Тэд “Гоёл” наадмыг сурвалжлах гэсэн манай сонины, бас бусад сонины гэрэл зурагчдаас “ногоон” мөнгө нэхсэн-
“Гоёл” наадам болж гэнэ ээ. Болж гэхээс өөр юу хэлэхэв. Уг нь бол өдийд тэр наадмыг үзээд, өчигдөр уншигчиддаа сонин хачныг нь дуулгачих байлаа. Уншигчид аль гурав хоногийн өмнө эхэлсэн наадмын тухай өчигдөр бодвол хэвлэлээс хайсан байлгүй. Өдөр тутмын сонингуудын ихэнхэд нь “Гоёл”-ын тухай нэг ч өгүүлбэр байгаагүйг та анзаарсан байх. Харамсалтай байна. Чимээгүй өнгөрсний учир нь бид “унтчихсан” байсандаа биш, мэдээллийг шинээр нь, сайхан зургаар гоёод “амттайгаар нь” уншигчиддаа хүргэх гэсэн хэвлэлийнхэнд тийм боломж олдоогүй юм. “Гоёл” наадмыг зохион байгуулагчид Монголын хувцас загварын өнгө төрх хэмээн цоллож ирсэн энэ наадмаа мөнгөний авдар, эсвэл дээдсийн зугаа гэж “том” эндүүрсэн бололтой. Ажлаа хийж яваа, тэр бүү хэл өөрсдийнх нь хийсэн ажлыг сурталчлах гэж очсон хэвлэлийнхэн биднээс тэд 100 “ногоон” нэхэж алмайруулав. “Гоёл” гэдэг наадмыг сурвалжилж, гараа гаргаж урласан хувцаснуудыг нь олонд таниулахын тулд гэрэл зурагчид халааснаасаа, редакцаасаа 100 ам.доллар тоолж өгөөд өөрсдийнх нь бүтээсэн өндөр босгыг алхах юм гэнэ. “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”…эд бүгд өдөр тутмын чөлөөт хэвлэлүүд. Тоёл” байтугай Монголын түүхийг бичилцэж яваа нэр хүндтэй сонинууд. Тэдгээрт ажилладаг гэрэл зурагчид ч гэсэн хэдэн хүүхийй зураг дамлаж, шагладаг наймаачид биш. Ингэж хэлэхийн учир нь 100 ам.доллар нэхэхдээ тэд тэгж харддаг юм гэнэ лээ. Шаардлагатай үед бид редакциасаа мөнгө гаргуулаад хэдэн зуун км сурвалжлаганд явдаг. Гэхдээ “Гоёл” гэдэг хувцасны наадмыг сурвалжлахын тулд 100 ам.доллар төлнө гэдэг арай л биш юм аа. Үзлээ гэхэд бид юу хардаг билээ. Эсгийгээр хийсэн элдэв хувцасыг нь бид л сонин юм, гоё юм гэж гайхмар болдог болохоос, энэ чинь XXI зуунд амьдарч байгаа бидний өмсөх, сонирхох хувцас биш ээ. Jonn Galliano, Roberto Cavalli, Calvin Klien, Dolce Gabbanna, Tommy Hilfiger, Tom Ford гээд өнөөдөр дэлхийн загварын ертөнцийг хэдхэн алдартай дизайнерууд атгаж байна. Тэд аль хэдийн ирэх жилийн хавар, зун, намар, өвлийн хувцасны загварыг тодорхойлчихсон шүү дээ. Бүр 2009 оны загварыг тэд бий болгочихсон байгаа. Гэтэл манайхан тэднээс олигтойхон хуулбарлачихаж ч чаддаггүй л биз дээ. Өнөө л хэдэн зууны өмнөх, эрт балар үеийн эсгий, хүн даахын аргагүй, хэтэрхий их торго, дурдан, толгойн даруулга. Энэ жил готик стилийн хувцас, энгэр, мөрөөрөө оёдолгүй, вандуй хэлбэрийн хүрэм, цамц дэлхий даяар хит болж байхад манайд л алга. “Гоёл”-ын тайзан дээр ч бас алга л байсан гэж хэд хэдэн хүн хэлсэн. Ийм байж, ийм л наадам хийдэг байж, хэвлэлийнхэнд мандатыг нь “ногоон” мөнгөөр шаглаж яах гэсэн юм бол доо.
Б.Бадмаа
2006.12.19 Ардын эрх Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
2007-02-27 - “ГОЁЛ-2007” наадам шагналын хураа буулгалаа
Соёлын тєв єргєєний тайзыг гурван єдєр эзэмшсэн “Гоёл 2007” наадам єндєрлєж шилдгvvдээ тодруулав. Их тайз нилдээ гэрэл асгарсан цагаахан. Наадмын салхийг хагалсан топ модель Болормаа, Одгэрэл нарын ємссєн даашинз, костюм бас цасан цагаан. Гоёл ийнхvv єнгєлгєєр эхэллээ. Энэ жилийн “Гоёл-2007 наадамд 20-иод байгууллагын 60 гаруй зохион бvтээгчийн бvтээлийг толилуулсан юм. Бас энэ наадам олон онцлогтой гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.
Тvvний дотроос энэ жилийн наадамд ОХУ-ын дизайнерууд, загвар ємсєгчидтэйгээ ирсэн. Загвар ємсєгчид нь нэгдvгээр зэрэглэлийнх хийгээд мисс-ийн тэмцээнд шалгарч байсан “хєєрхєн”-vvд гэнэ билээ.
Манайхан юугаараа дутаа аж. Нэгэн vдэш, нэг тайзан дээр Монголын зургаан топ модель хєл нийлvvлэн гарлаа гээд… Бас загвар ємсєгчид бvгд зэрэгтэй гэж танилцуулж байсан даа.
Монгол охид, бvсгvйчvvд vндэсний хувцсаа ємсєхєєрєє гараад єгєх юм гэдгийг “Шилмэл загвар” компанийн Б.Батзогсоол, Болормаа нарын урласан “Хан Хєхий” нэртэй vндэсний хувцасны vзvvлбэрээс харж болох ажээ. Бортгон малгай, гоёмсог ууж гээд vндэсний хэв маягийг тун донжтой харуулсан хувцсыг дандаа топ моделиуд ємсчээ.
Тэгвэл загвар зохион бvтээгч Д.Овдогмидын урласан эсгий материалаар хийсэн чєлєєт загвар огт єєрийг харагдуулав.
Уг загварыг орос бvсгvйчvvд ємссєн нь дэндvv зохисон гэлтэй.
Ерєєс бvтээл бvр л нэгийг хэлж шинийг мэдрvvлж байх шиг санагдсан. Их тайзыг чимэглэх загвар ємсєгчид алхаа гишгээ, алиахан харц, аятайхан инээмсэглэлээрээ vзэгчдийг “ангайлгасаар” л.
“Гоёо” компанийн У.Аз цэнгэлийн “Изабелла” загвар донж сайтайгаараа, -М.Баярмаа, Б.Алтангадас нарын “Хонгорхон охид” загвар эвлэг энхрийгээрээ,
-“Амно” компанийн “Урьхан” загвар єнгє, хийцийг “найзлуулж” чадсанаараа гээд гайхамшигтай vзvvлбэрvvд хєвєрнє.
ОХУ-ын дизейнеруудын vндэсний хэв маягаа шингээсэн даашинзууд. Тvvний дотор “Цветы” нэртэй загвар залуусын нvдийг vнэхээр хужирлах шиг болсон. “Дархан нэхий”, “Говь” компанийн нэхий, ноолуур хувцсуудыг єргєн хэрэглэдэг ч Гоёл” наадмын тайзнаас огт єєр єнгє тєрх эндээс харах юм билээ.
Хоёр, гурван жилийн ємнє ч тийм л байсан. Харин тэр “гоёо”-нууд нийтэд хvрсэнгvй гэж vзэгчид ярилцаж байхыг сонсов.
Гэхдээ эднийхний шинэ загварууд vнэндээ аваргалмаар л харагдах. Мэргэжлийн хvмvvсийн яриаг сонсвол “Гоёл-2007” наадмын загварын чиг хандлага бvр 1990-ээд оны хэв загвар руу эргэж эхэллээ.
Тухайн vед галбирт хувцас давамгайлж байж. Энэ нь ялангуяа бvсгvйчvvдийн бие дэндvv ил задгай, тодруулж хэлбэл, хагас нvцгэн гэмээр загвар голлож байсан бол єнєєгийн єдєр тутмын хийгээд гоёлын даашинзны хийц энгийн даруу, биед тохирсон байдалтай байгаа нь харагдлаа гэж ярилцаж байлаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил болж улсын баяр наадам гурван єдєр vргэлжилсэнтэй адил. “Гоёл-2007” наадам мєчєєгєє єгсєнгvй бас гурван орой наадав даа.
Тэгээд шилдгvvдээ тодруулав. Yндэсний хувцасны, гоёлын, авангард загварын, сvлжмэл загварын, гутал цvнхний гээд 10-аад номинацын тусгай шагналыг загвар зохион бvтээгч Баярзул, Б.Саранчимэг, А.Баянзул, У.Батбаясгалан, Уламбаяр, Саранцэцэг, Алимаа, Х.Мижиддорж нар хvртэж шагнуулав.
Тэгвэл загвар зохион бvтээгчдээс “Говь” компанийн дизайнер Б.Нямсvрэн “Гоёл-2007” наадмын Гран-при шагналын эзэн болов.
Мєн эмэгтэй шилдэг загвар ємсєгчєєр Тvмэнжаргал, эрэгтэй шилдгээр Ганзориг нар шалгарсан юм. Шилдэг фото моделийн шагналыг загвар ємсєгч Энхцацрал хvртэв. Бас “аварга” тєрсєн наадмын нэг нь энэ “Гоёл” наадам болов. Тэр аварга нь загвар ємсєгч Уранцэцэг. Энэ бvсгvй Топ модель гэдэг алдар хvртэж тvvний Гранпри шагналаа гардах тэр мєч энэ наадмын оргил хэсэг болсон юм. Жилдээ ганцхан “Гоёл” наадмаа гэж.
Zuunii Medee Бичсэн: designer |
[Шууд холбоос]
|
|