Forever Fashion

2007-03-02 - Дэлхийн “Монгол туургатны vндэсний хувцас” олон улсын фестиваль
Ангилал: Монгол

Мєнгєн чимэглэл нь салхинд жингэнэх бурхан хувцсаараа гайхуулав

Дэлхийн “Монгол туургатны vндэсний хувцас” олон улсын фестиваль єчигдєр байгалийн vзэсгэлэнт газар Тэрэлжид болж єндєрлєлєє.Их хаадын хатад “амиллаа” Монголын их эзэнт гvрний их хаадын хатдын дvр амилж олны нvдийг баясгалаа. Тэрэлжийн Гvрv жуулчны баазад болсон олон улсын фестивалийн хамгийн сэтгэл догдлуулсан сайхан vйл явдал нь 13-14 дvгээр зууны vеийн их хаадын хатдын хувцсыг урлаж олноо vзvvлсэн нь эгээ л эрхэмсэг хатад амилаад ирэв vv гэлтэй байлаа. Шvр сувд салхинд ширчигнэж, мєнгєн чимэг хангир жингэрхийн, зєєлєн торго салхинд намиран байх нь єєрийн эрхгvй Монголоороо бахархах сэтгэлийг тєрvvлж байсан. Энэхvv “Монгол туургатны vндэсний хувцас” фестиваль нь Монголд анх удаа болж байгаа юм. Уг наадам ємнє нь ОХУ-ын Буриадад болсон аж. Харин ємнєх наадмаас давуутай нь “Moнгол костюмс” vндэсний хувцасны vзэсгэлэн нээж байгаатай холбогдуулан маш олон тансаг хувцас урласан, тvvнийгээ энэ фестивальд оролцуулсанд байгаа гэнэ. Yнэхээр ч Их эзэнт гvрэн байгуулсан улсын хvмvvс эдийн дээдийг эдэлж идээний дээдийг хvртдэг байсны зах зухыг эндээс харж болохоор. Манай дизайнерууд загварын хувцас урлахдаа боломж бололцооноосоо хамаарч ихэвчлэн хиймэл эдээр гоёл чимэглэл хийж хямд тєсєр материалыг сонгодог байсан. Харин энэ удаа “Moнгол костюмс” vндэсний хувцасны музейн хувцсыг урлаж буй “Чинбаа” салоныхан ёстой л гараа гаргаж эдийн дээдийг мэдрvvлэхээр гайхамшигтай тансаг торго, нарийн хийцийг хослуулсан байлаа. Энд дурдахгvй єнгєрч болохгvй нэг хvн бий. Тэр бол их хатдын хувцасны толгойн чимэг зvvлтийг алтаар урласан уран дархан Г.Тємєрбаатар. Тvvний урласан монгол хатны малгайн алтан чимэг гадны жуулчдын нvдийг ёстой нэг унагаж байсан. “Чинбаа” салоны дизайнер Д.Ариундэлгэр, Б.Уртбаяр нэр дээрх музейд зориулан “Эзэнт гvрний бахархал” нэртэй хатдын 40 коллекц хувцас хийж байгаа юм байна. Тэд эдгээр хувцсыг маш их судалгаа, тvvхчдийн зєвлєгєєн дээр vндэслэж хийж байгаа гэсэн. Одоогоор 20 хатны хувцас хийгдээд байгаа аж. Хатдын хувцсыг маш нарийн хээ бvхий тансаг торго, малгай чимэг зvvлтийг нь алт, мєнгє, шvр, сувд гээд олон vнэт эдлэлээр хийж байгаа учраас нэлээд их хєрєнгєєр бvтээгдэж байгаа гэнэ. Эдгээр хувцсыг бvтээхэд нэг хувцсанд дунджаар 5-6 сая тєгрєг зарцуулах юм байна. ЗОХИОН БYТЭЭГЧ Нь ЗАГвАРАА ЄМСЛЄЄ “Монгол туургатны vндэсний хувцас” олон улсын фестиваль гурван тєрлєєр явагдлаа. Фестивальд Євєр Монгол, Буриадаас загвар зохион бvтээгчид ирж оролцов. Ялангуяа Євєр Монголын загвар зохион бvтээгч Цэцэнгаа нэлээд євєрмєц шийдэлтэй, vндэснийхээ онцлогийг харуулсан загваруудтай ирсэн байна лээ. Тvvний загвараас дурдвал “Хатан” загвар нь гэрэлтдэг сиймгэр материал дээр хадны сvг зураг оёж дvрсэлсэн даашинз байсан нь орчин vеийн хэв загвартай харагдсан. Мєн тvvний “Эмэгтэй бєх” загвар нь олныг гайхшруулаад амжсан бас л сонин шийдэлтэй. Энэ фестивалийг чимсэн бас нэг хvн бол Буриадын загвар зохион бvтээгч Жавзмаа. Тэрбээр буриад эхнэр, эрэгтэй хvvхдийн хувцасны хоёр загвараар энд оролцсон. Сонирхолтой нь тэр єєрєє зээ хvvгийн хамт загварын хувцсаа ємсч нэг ёсондоо загвар ємсєгчийн vvргийг давхар гvйцэтгэнэ лээ. Тvvнийг бас ч чадварлаг загвар ємсєгч юм гэж vзэгчид vнэлсэн. Мєн Євєр Монголын загвар зохион бvтээгч Бvрэнгийн “Хошууд” загвар нь монгол хувцасны ерєнхий шийдлийг ашиглан євєрмонголчуудын хошууд ардын ємсч байсан хувцсыг орчин vеийн хувцасны чиг хандлагад нийцvvлж бvтээсэн нь шvvгчдээс єндєр vнэлгээ авсан. Туурга нэгт загвар зохион бvтээгчдийн хувьд иймэрхvv байлаа. Ерєнхийдєє энэ фестивальд аль ч талаараа “Чинбаа” салоныхон илvvрхэж байсан. Ганц жишээ дурдахад “Уламжлалт коллекц”-доо торго, илгэн материалыг хослуулан монгол дээл хувцас урласан байсан. Энэ хувцсанд олон донж маяг, зан ааш шингээстэй байна лээ. Ийнхvv гурав хоног vргэлжилсэн фестивалийн эцсийн дvн гарч шилдгvvд тодорлоо. Фестивалийг “Монгол костюмс” ХХК-ийн захирал, доктор Б.Сувд тэргvvтэй хvмvvс шvvж шилдгvvдийг тодруулсан. Анхны номинаци Yндэсний уламжлалт хувцасны тєрєлд тэргvvн байрыг “Чинбаа” салоны Д.Ариундэлгэр, Б.Уртбаяр нарын загвар зохион бvтээгчид, удаах байрыг Євєр Монголын загвар зохион бvтээгч Цэцэнгаа эзэллээ. Дараах номинаци нь орчин vеийн vндэсний хувцасны тєрєл байлаа. Энэ тєрлийг ОХУ-аас ирсэн Елена Самбарова, Светлана нар тэргvvлж “Имиж” салоны Мижиддорж удааллаа. Харин сvvлийн номинаци нь чимэг зvvсгэлийн тєрєл. Yvнд Г.Тємєрбаатар “Эзэн гvрний бахархал” хатдын хувцасны чимэглэлээрээ тэргvvлж, Буриадын Жавзмаа буриад эхнэрийн гоёлоороо удааллаа. Фестивалийн эргэн тойронд Наадам сайхан болж, ирэх жил хvртэл ярих юмтай vлдлээ гэдэг шиг “Монгол туургатны vндэсний хувцас” олон улсын фестиваль сайхан л болж єндєрлєлєє. Гэхдээ тvvний эргэн тойронд тєрсєн зарим нэг бодлоо хэлье. Дэлхийн хэмжээний фестиваль гэхэд загвар ємсєгч нар нь их л хангалтгvй санагдлаа. Єнєєх Азийн топ энэ тэр том акул гээд байдаг загвар ємсєгчдєєс нэг нь ч харагдсангvй. “Эра”, “Залуу модель”, “Монгол модель” агентлагууд арав арван загвар ємсєгч авсан бололтой. Харин энэ агентлагуудын загвар ємсєгч нар нь гайхамшигтай сайхан монгол хувцсыг “гайхуулах” нь битгий хэл гутаах шахсан гэхэд хилсдэхгvй. Ямар ч нvvрний баясгалангvй, яая даа гэсэн тєрх тодруулчихаад хувцсандаа тvvртэн алхах нь их л зовлонтой харагдсан. Хаа очиж Буриадын загвар зохион бvтээгч Жавзмаа тэднээс чадварлаг байсан шvv. Фестивалийг ганц гийгvvлсэн загвар ємсєгч нь мисс Ч.Содтуяа. Тэр арай л єєр онцгой харагдана лээ. Энэ мэт аар саар зvйлийг эс тооцвол сайхан л байлаа даа. Єнєєдрийн Монгол 2005-03-14

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-02 - Монгол хуримын хувцсаараа гоёх цаг ирлээ
Ангилал: Монгол

Эртний монголчууд хуримын үеэр баримтлах дэг жаягтай байжээ. Тухайлбал, залуу бүсгүй болон эхнэр хүний өмсөх зүүх заагтай байв.

Охид насанд хүртлээ үсээ 12-24 салаа сүлждэг бол хуримын үеэр хоёр салаа болгон туйванд хийдэг нь “Энэ бие минь хоёр боллоо” гэсэн утга бүхий. Мөн хадамд гартлаа бүс заавал бүсэлдэг байсан нь тэдний онгон, ариун байдлыг илтгэдэг байж. Баруун монголчуудын дунд хуримын үеэр сүйт бүсгүйд тусгайлан бэлтгэсэн цув өмсгөдөг ёс байв. Эртний энэ уламжлалыг сэргээн “Монгол костюмс”, “Magic suit” компани болон “Tonak” фирмийн албан ёсны борлуулагч, бүрх малгайны “Tonak” дэлгүүрийнхэн монгол хэв маягийн хуримын хувцасны үзүүлбэрийг “Монгол костюмс” төвд зохион байгууллаа. …Хуримын даашинзаар гоёсон охидын томоогүй, гэнэхэн байдалтай нь цагаан өнгө гойд зохицжээ. Бас үндэсний хэв маягийг шингээсэн болоод ч тэр үү монгол бүсгүйчүүдийн намба төрхийг илтгэх аж. Тухайлбал, даашинзны зах гэхэд монгол дээлийнх. Мөн хормойн дээр үндэсний хээ угалзыг шигтгэж өгснөөр хэн ч харсан монгол гэж танигдахаар болж. Эдгээр алтлаг өнгийн хээг дагуулан сувд хатгажээ. Энэ бол дорно дахины ард түмний чимэглэх урлагийн нэг хэлбэр юм. Халх эхнэр дээлний онцлог болох төвгөр мөр европ хувцсан дээр их сонирхолтой шийдэл болсон санагдана. Бас дээлний гадуурх ууж. Монгол эмэгтэйчүүд бүсээ тайлж, эр нөхөртөө биеэ өгсний илэрхийлэл болгож энэ хувцсыг өмсдөг байв. Эртний хатдын эрхэмсэг байдлаас үүдэн бортогон малгай үүссэн гэдэг. Энэ малгайг өмссөн хүн хэр барагтай бол бөхийж болохгүйгээс гадна хэн бүхнээс өндөр байдаг онцлогтой. Сүйт бүсгүйн өмссөн малгай энэ хэв шинжийг агуулсан байлаа. Хацрын унжуурга эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй харагдуулахаас гадна нүүрний хэлбэрийг засаж өгдөг сайн талтайг ч мөн бодолцжээ. Малгайн оройн хэсгийг алтлаг өнгийн утсаар ороосноос гадна хоёр талд нь сувдан унжуурга зүүсэн нь бүсгүйчүүдийг маш гоёмсог харагдуулж байв. Мөн цагаан бүрх малгайг монгол энгэртэй даашинзтай хослуулсан нь маш оновчтой сонголт байсан. Хувцасны хэв маяг “глобалчлагдаж” байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буйг энэ загвар батална. Дээл болон даашинзны энгэр, хормойг цацаг, тор, сүлжмэлээр донжийг нь тааруулж чимэглэнэ гэдэг загвар зохион бүтээгчийн ур чадварыг давхар шалгасан хэрэг байсан болов уу. Энд ирсэн манай нэртэй, загвар зохион бүтээгчид үүнийг илүү үнэлж байсан. “Miss international” тэмцээний “Фото мисс” өргөмжлөлт Ч.Содтуяатай уулзав. Тэрбээр дээр дурдсан загваруудыг зохион бүтээсэн юм. -Их сайхан загвар болжээ. Чамайг загвар өмсдөг гэж мэдэхээс зохион бүтээдэг гэж санасангүй… -Баярлалаа. Арван жилд байхдаа өсвөрийн загвар зохион бүтээгчдийн дугуйланд сурдаг байлаа. Мөн “Монгол костюмс” төвийн дэргэд загвар өмсөгчийн “Чимбай” агентлаг байгуулж ажилласан минь загвар зохион бүтээхэд их дөхөм болсон. Манайхан хуримдаа зориулж гол төлөв европ хувцсаар гоёдог л доо. Насан туршдаа мартахааргүй энэ сайхан өдөр баялаг уламжлалтай монгол хувцсаа өмсөж яагаад болохгүй гэж санасан минь энэ. -Алтлаг өнгө цагаан хувцсан дээр маш гоё харагдаж байна лээ… -Алтлаг өнгийг гол төлөв монгол элементүүдийг тодотгох маягаар шигтгэж оруулсан байгаа. Алт буян заяаг тэгшитгэж өгдөг. Үүнийг ч бас бодолцсон гэв. Хуримын хувцасны үзэсгэлэн худалдаа “Монгол костюмс” төв дээр нэг сар үргэлжлэх юм. Төгсгөлд нь “Оюуны урлагийн бирж”-тэй хамтран дуудлага худалдаа зохион байгуулах гэнэ. Өнөөдөр /2006.10.16/

 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-02 - "Чимбай" агентлагийн тэргүүн Ч.Содтуяа
Ангилал: Монгол

Миний бие сэтгэл, мэдлэг боловсрол ямар ч тэмцээнд оролцоход бэлэн байдаг

 2006-10-15

Ч.Содтуяа

Ч.Содтуяа

Түүний албан тушаал, цол гуншинг бичих гэж би нэлээд бодлоо. Монголын сайхан бүсгүй, олон улсын миссийн тэмцээний шагналт, эсвэл "Гоёл" наадмын шилдэг загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, багш гээд энэ бүсгүй олон ажил эрхэлдэг, олон шагнал урамшуулалтай аж. Тиймээс хамгийн сүүлд хийж байгаа ажил, харьяалагдаж байгаа байгууллагаар нь бичлээ. Ингээд Ч.Содтуяагийн ертөнцийг сонирхоцгооё. - Ч.Содтуяа "Залуу модель" агентлагийн багшаар ажилладаг байсан. Гэтэл "Монгол костюмс" төвийн нүүр царай болсон харагдана. Бууриа сэлгэсний учир шалтгаан юу байв? - "Монгол костюмс" төвийг түшиглэн "Чимбай" нэртэй загварын агентлагийг нээгээд тэргүүнээр нь ажиллаж байна. Хэдийгээр нээгдээд удаагүй ч нэлээд амжилттай явна. Манай хүүхдүүд Хятадад болсон тэмцээнээс хэд хэдэн шагналыг аваад ирлээ. Өөрийн гэсэн модельтой болж өдөр болгон "Монгол костюмс" төв дээр шоу зохион байгуулж байна. Манай захирал Б.Сувд гуай юм хийж бүтээе гэсэн залуучуудыг сайхан сэтгэлээр тусалж дэмжиж гаргаж ирдэг болохоор энэ төв байнга залуучуудаар дүүрсэн, өрнөсөн газар байдаг. Манай агентлаг "Дэлхийд Монгол хувцсаа сурталчлах гоо охидыг бэлтгэнэ" гэсэн уриатай үйл ажиллагаагаа явуулдаг. Үндэсний хувцсыг яаж хүмүүсийн хүртээл болгох талаар гүнзгийрүүлж заадаг. Зөвхөн загвар өмсөх тайзны техник биш монгол үндэсний бүжиг, аэробек, хөгжмийн хичээл, биеэ яаж зөв авч явах, хүнтэй яаж харьцах, олон нийтэд биеэ яаж нээх талаар дотоод соёл талаас нь цогц хичээл заадаг. Хичээл бүрт өөр өөр багш ордог учраас хүүхдүүдэд илүү сонирхолтой байдаг. - Мисс, загвар өмсөгч, загвар бүтээгч, багш гээд нэлээд олон зүйлд өөрийгөө сорьж явааг чинь харахад бахархалтай юм. Хийх гэж буй "Хуримын хувцасны шоу"-ныхаа талаар яриач? - Би өнгөрсөн жил санхүү эдийн засгийн менежментийн магистрыг төгссөн хэдий ч энэ үндсэн мэргэжлээрээ ажилласангүй. Гэхдээ өдөр тутмын амьдралд мэргэжил маань их тусалдаг. Одоохондоо "Монгол хурим" шоунд бэлдээд хэд хоног маш завгүй байлаа. Миний зохион бүтээсэн 20 хуримын даашинз орж байгаа. Урьд нь Овдогмэдийн загварын шоу болсон учраас зарим хувцас нь тэнд үзмэр маягаар өлгөөтэй байна. Миний загварын шоу гэсэн утгаараа "Чимбай" агентлагийн загвар өмсөгчид өмсөнө. Сүүлийн үед хүмүүс хуримын ёслолдоо дандаа европ загварын цагаан платье өмсдөг болсон. Тиймээс Монгол үндэсний хэв маягийг агуулсан хуримын цагаан өнгөтэй, миний имиж болох алтлаг чимэглэлтэй хуримын даашинз хийлээ. Хамгийн гол нь материал дээр нь илүү анхаарсан. Материал сайтай, сайхан даашинзнууд болсон. - Өөрийг чинь "Мисс Интернешнл"-д Монголынхоо нэрийг гаргаад шагналт байранд ороод ирснийг чинь хүмүүс мэдэж байгаа. Ахиад улсаа төлөөлөн олон улсын миссийн тэмцээн уралдаанд оролцох бодол байна уу? - Би "Гоёл" наадмаас шилдэг загвар өмсөгч болж, Мисс Интернешнлээс "Мисс Фото Женек" шагналыг аваад, шилдэг 15-д багтаад тайзан дээр үг хэлэх завшаан олдсон. Энэ бүхэн надад хангалттай. Гэхдээ надад таалагдсан олон улсын хэмжээний тэмцээнд оролцооч гэсэн санал ирээд боломж нөхцөл нь бүрдвэл мэдээж татгалзахгүй. Би өөрийнхөө бие бялдар, сэтгэл санааг байнгын бэлэн байдалд байлгадаг. Шавь нараасаа ч үүнийг байнга шаарддаг. Ямарваа нэг том боломж гарахад өөрийнхөө мэдлэг чадвар, хэлний мэдлэг, бэлтгэлгүй байдлаасаа болоод боломжоо алдах вий гэж захидаг. Миссийн тэмцээнд голдуу арван жилийн охид улсаа төлөөлөн явж байгаа нь учир дутагдалтай санагддаг. Улсын нүүр царай болж байгаа учраас дээд сургууль төгссөн мэдлэг боловсролтой, хаана ч эвгүй байдлаас биеэ зөв аваад гарах чадвартай байх ёстой. Саяхан олон улсын тэмцээнд оролцсон манай мисс охин өрөөнийхөө охинтой муудалцаж зурагтны удирдлага шидсэнээс болоод өрөөгөө солиулсан явдал гарсан. Яаж ч хүнтэй муудалцаж, тэр хүн нь ямар ч муухай ааш гаргаж байсан олон улсын тэмцээнд улсаа төлөөлж яваа хүн ёс суртахууны доголдол гаргаж болохгүй. Тэгэхээр насны хувьд арай багадаад байгаа юм болов уу гэж бодсон. Тиймээс тодорхой хэмжээгээр боловсорсон, 20-24 насны хүүхнүүд оролцвол тэд шүүгчдийн нүдэнд яаж илүү өртөх вэ гэдгээ ч мэдэх учраас амжилт авчрах нь илүү болов уу гэж бодож байна. - Нууц биш бол өөрийн чинь ойрын үед хийхээр төлөвлөсөн томоохон төлөвлөгеө юу байна. 30 настай Ч.Содтуяатай уулзахад юу хийж бүтээсэн байх бол? - Ойрын хугацааны томоохон төлөвлөгөө гэвэл гадагшаа явж сургуульд суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлнэ. Загвар зохион бүтээх гэдэг миний хобби. Тиймээс би хоббигоо мэргэжил болгож гадаадад суралцах төлөвлөгөөтэй байна. Тэр цагт загвар зохион бүтээгчээр дагнаж ажиллаж, эх орондоо өөрийн авьяас чадвараа зориулан, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, жаахан ч гэсэн тус нэмэр болж чадвал иргэн миний үүрэг юм. 30 нас хүрэхэд хөөрхөн үр хүүхэдтэй, сайн ханьтай, сайхан гэр бүлтэй л болсон байна. Түүнийгээ цогцлоохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Сайхан гэр бүл гэдэг хүний жаргал юм. - Сайхан хүүхний цуглуулга гэхээр хүмүүсийн сонирхлыг татсан зүйлс байдаг байх. Хамгийн их цаг зав, мөнгө хөрөнгөө зарцуулдаг зүйл чинь юу байна? - Би олон үндэстэн ястны хувцастай хүүхэлдэй цуглуулах дуртай. Мөн хамгийн их мөнгө үрж авдаг зүйл бол материал. Гоё материал хараад авахгүй ангөрч чаддаггүй. Хийж амжихгүй ч цуглуулсаар одоо гэрээр дүүрэн л материал болж байна. Материалын шуналтай болсон гэх үү дээ. Өөрөө хувцас зохион бүтээх дуртай болохоор тэр үү надад их гоё санагддаг. Харин ихэнх цаг заваа загварт зориулдаг. Мэдээж эмэгтэй хүн учраас өдөр тутамдаа гоо сайхандаа цаг гаргана. Эрүүл мэнд, бие галбираа хадгалахын тулд спорт, усан бассейн, фитнессээр хичээллэдэг. - Дэлхийн тавцанд нэрээ гаргасан алдартай топ модель, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч болох юмсан. Өөрийн зохион бүтээсэн юм уу, өмсдөг хувцсаараа үзэсгэлэн гаргах мөрөөдөл байдаг биз? - Хүний мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Би үргэлж олон зүйлийг мөрөөдөж явдаг. Сайн хань, хөөрхөн хүүхэдтэй болох, өөрийн нэрийн брэндийн хувцас загварын салонтой, гоо сайхны төв цогцолбортой болохыг хүсдэг. Мөрөөдөл том байх тусам хүрэх зам цаашаа өгсөж дэвшдэг. Тиймээс мэдээж дэлхийд танигдсан топ модель, загвар өмсөгч, алдартай загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг. Би өөрийн зохион бүтээсэн хувцсаа зардаггүйн учир нь бүх хувцсаа цуглуулж байгаад хэзээ нэгэн цагт том үзэсгэлэн, худалдаа гаргая гэж бодож байгаа. Гэхдээ заавал өөрийн том шоу, үзэсгэлэнгээ хийх болно. Үүний тулд би мэргэжлийн хүн болж боловсрох хэрэгтэй байна. Гэрт миний өмсдөг хувцас шкафандаа багтахаа больсон. Гарт ойр байгаа хувцаснуудаа сольж өмсөөд л зарим хувцсаа мартчихсан байдаг. Хааяа шүүгээгээ цэгцэлж янзлахдаа ийм хувцас байдаг билүү гэж хардаг юм. Тиймээс өөрийн хувцасны өрөөтэй больё гэж бодож байгаа. Өөрөө загвараа зохиодог болохоор ямар нэг тэмцээн уралдаанд оролцохдоо хэзээ ч хувцас прокат үзээгүй. Өөртөө зориулж загвар зохиож шинэ хувцас өмсөж байсан учраас хийморьтой оролцдог байсан болов уу гэж боддог. - Мисс, загвар өмсөгч бусгүй маань дэлгэцийн урлагт бас дүрээ мөнхлөөд байгаа сураг дуулдсан. Ямар киноны ямар дүрд хүчээ сорив? - Өнгөрсөн жил Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Чингис хааны тухай баримтат кинонд Бөртэ хатны дүрийг бүтээсэн. Миний хувьд ахадсан дүр байсан ч сайн жүжигчид найруулагчийн дэмжлэгтэй тоглож чадсан. Гэхдээ тухайн дүр нь тайван амгалан, ухаалаг хүн байсан учраас надад арай дөхөм байсан. Харин энэ зун Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Жигжидсүрэн найруулагчийн 2 ангит уран сайхны киноны Пагмадуламын дүрд тоглох санал тавьсан. Гэхдээ надад арай илүү тохирох нь Алтанзул гэдэг эмэгтэйн дүр байсан болохоор тоглосон. Кино хийнэ гэдэг олон хүний хүч хөдөлмөр шингэсэн нүсэр ажил юм гэдгийг би ойлгодог болсон. Х.Мөнхжаргал http://www.news.banjig.net/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-01 - Сонингоос
Ангилал: Монгол

Мөнгөлөг өнгийн даашинз шинэ жилийн гоёо

Өдрийн Сонин

2006 оны 12-р сарын 19, 11:19

Тод, алтлаг шаргал бас хар өнгийн даашинз удахгүй болох шинэ жилийн гоёо байх нь. Ингэхдээ гил хар өнгийнх цаанаа л нэг эрхэмсэг харагдуулах бөгөөд ялангуяа, мөнгөлөг өнгийн богино даашинзаар гангарахыг "Монгол костюмс" төвийн "Чимбай" салоны дизайнер Ж.Ичинхорлоо зөвлөлөө. Энэ нь сүүлийн жилүүдэд загварын ертөнцөд бар мэт эрээн, бас тод өнгө ноёрхсонтой холбоотой юм байна. Хэдий тийм ч эрвээхэй мэт алаг эрээн, өнгөөс баяр ёслолын үеэр татгалзахыг тэрбээр онцолсон. Өнгөрсөн хэсэг хугацаанд охид бүсгүйчүүд маань бариу загвар бүхий урт загасан хормойтсй даашинзаар гоёсон нь өнөө жил өөрчлөгджээ. Ингэхдээ аль болох богино дэрэвгэр эсвэл хонхон цэцэг мэт хормойгоор гангарахыг онцолно лээ. Хормойн дээрээ мушгирсан, үрчгэр мэт чимэглэлтэй байвал зохимжтой. Харин материалын хувьд дан даавуугаар урласан даашинз өнгөрсөн жилээс эхлэн торгомсгуудад орон зайгаа тавьж өгчээ. Ийм материалаар зөвхөн гоёлын даашинз төдийгүй өдөр тутмын өмд, цамц, юбканд оруулга болговол илүү чамин харагдах юм байна шүү. "Чимбай" салон охид бүсгүйчүүдийн хүссэн загвар, мэргэжлийн дизайнеруудийн зөв"лөснөөр даашинз урлаж буй юм байна. Тэр нь 68120 мянган төгрөгийн үнэтэй. Захиалсан хугацаанаас хойш долоо хоногийн дотор бэлэн болох гэнэ. Тэндээс гоёл чимэглэлийн зүүлтээ ч худалдан авах боломжтой. Хэрэв та гоёлын даашинзаа прокатлахыг хүсэж байгаа бол үнэ нь янз бүр. Өөрөөр хэлбэл, хувцас захиалгын газруудад өдрийн 2040 мянга, бусад прокатны төвүүдэд 520 мянган төгрөг байх жишээтэй. Хэдийгээр үнийн хувьд зөрүүтэй ч загварын хувьд өөр өөр. Хүсвэл тэндээс туфль, сандаалаа ч сонгох боломжтой.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-01 - Сонингоос
Ангилал: Монгол

Дизайн урлаг : » 50-иад оны хэлбэр моодонд орлоо.
Нийтэлсэн: 2005-08-05 15:53:26 , Мэдээний дугаар: #246

УЭДС-ийн тэнхимийн эрхлэгч, дизайнер Э.Энхчимэг танд зєвлєж байна.
Энэ зуны хувцасны загвар байгалийн цэвэр єнгvvд болох улаан, улбар шар, ягаан, ногоон зэрэг цэцэг навчны єнгvvд голлох бєгєєд хувцасаны материал нь хєвєн даавуу, шифон, тєрєл бvрийн сvлжмэл, хатгамалтай чамин тансаг даавуунууд юм.

Мєн даавуун дээрх хээ нь цэцэг, навч, эрвээхэй байх ба байгалийн хээтэй зонхилно. Хувцасны хэлбэрийн хувьд зєв гурвалжин, хонхон хэлбэр. 50-иад оны vед энэ хэлбэр зонхилж байсан ба талтай, талгvй дэрэвгэр юбка нь энэ зуны загварыг тодотгож байна. Мєн нэгэн зэрэг зонхилж байгаа стиль нь хиппи буюу 60-70 оны vед зонхилж байсан цыган стилийн загварууд юм.Энэ нь алаг эрээн этно стилийн хээтэй навсархай сул цамц, юбка мєн тариачин маягийн цагаан хєвєн даавуун материалаар хийсэн романтик стилийн, тєрєл бvрийн хатгамалтай, кружева (тортой хатгамал) чимэглэлтэй хєвєн даавуун цамц, срафан зонхилно.
Аксессуар буюу зvvлт чимэглэл, хувцасыг бvрдvvлэгч бусад хэсгvvдийн хувьд индvvн ултай, vvсэн ба сийрсэн материалаар хийсэн даавуун оруулгатай углааш, сандаалууд, байгалийн гаралтай чулуун (сувд, номин, шvр г.м) том том тод єнгєтэй, алагласан зvvлтнvvд, тєрєл бvрийн алаг эрээн даавуун болон цэцгэн чимэглэлтэй бvснvvд энэ зуны загварыг тодосгож єгєх юм байна.
Ерєнхийд нь хэлэхэд, энэ зуны загвар дэгжин хээнцэр, чимэг зvvлт ихтэй тод єнгийн хувцаснууд моодонд орж байгаа юм байна.

Б.Сувд /Olloo.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-01 - МОНГОЛЫН ЗАГВАРЫН ҮЗЭСГЭЛЭН БЕРЛИН ХОТНОО НЭЭГДЭВ
Ангилал: Монгол

Германы ГХЯ-ны харьяа Гадаад харилцааны хүрээлэнгийн  үзэсгэлэнгийн танхимд “Монголын хувцасны загвар” нэртэй үзэсгэлэнгийн нээлт 2007 оны 1 дүгээр сарын 25-нд болов. Уг үзэсгэлэнд манай шилдэг загвар зохион бүтээгчид болох Н.Соёлмаа, Э.Энхчимэг, Д.Овдогмид, Б.Оюунбилэг нараас гадна “Монгол костюмз” төвийн загвар зохион бүтээгчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлсэн байна. “Монголын Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд хувсцаны загварын салбар ихээхэн хурдацтай хөгжиж, өөрийн гэсэн хэв маягтай болсон боловч энэ тухай Европд ойлголт бага байдаг. Моннголын хуьцасны загварын тухай бидний анх удаа гаргаж буй бие даасан үзэсгэлэн нь энэ талаар европын үзэсгчдэд мэдээлэл өгч, тэдний анхаарлыг Монголд хандуулах чухал ач холбогдолтой болно хэмээн уг үзэсгэлэнг зохион байгуулж буй Гадаад харилцааны хүрээлэнгийн захирал хатагтай Др.Б.Барш хэллээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Т.Галбаатар оролцож үг хэллээ. Үзэсгэлэн 2007 оны 3 дугаар сар дуустал Берлин хотод гарах бөгөөд 4 дүгээр сараас Штутгарт хотод гарах ажээ. Монгол, Германы соёлын хамтын ажиллагааны хүрээнд мөн ирэх 2 дугаар сарын 2-ноос Улаанбаатар хотноо германы загварын фото зургийн томоохон үзэсгэлэн нээгдэх юм байна. 2007 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр http://www.mfa.gov.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-02-28 - Гоёл 2007 бичлэг
Ангилал: Монгол

1 хэсэг


www.dailymotion.com="" http:="" href="">Goyol 2007 part1
Uploaded by www.dailymotion.com="" http:="" href="">myfd

2 хэсэг


Goyol 2007 part2
Uploaded by myfd

[Шууд холбоос]

2007-02-28 - 2007 оны “Гоёл” наадам
Ангилал: Монгол

Удаан хүлээлгэсэн топ моделиуд эргэж ирлээЖигдхэн хувцасласан 18 бүсгүй цоглог аянд бүжиглэн 2007 оны “Гоёл” наадам эхэллээ. Ноднингийн тайз ягаан өнгөтэй бол энэ жилийнх цав цагаан байлаа. Гэхдээ энэ жилийн наадмын гол сюрприз тайз чимэглэл бус харин загварын ертөнцийн тайзнаа эргэн ирсэн зургаан топ модель байлаа. Болормаа, Цолмон, Одгэрэл, Туяацэцэг гээд монголын нүүр царай болж байсан, шилдгийн шилдэг загвар өмсөгчид. Үзэгчид ч тэднийгээ үгүйлж тэд ч тайзаа санажээ. Нижигнэсэн алга ташилтан дунд топ моделиуд цувран гарч ирлээ. Гэсэн ч эхэнд нь Болормаа бус Одгэрэл буйд олон хүн гайхсан биз. Харин араас нь Болороо, Цолмон, Туяацэцэг, Пүрэвсүрэн удаалсан.

Наадмыг телевизийн хоёр хөтлөгч Чимгээ, Гантулга нар хөтлөв. Загварын наадмын хөтлөгчид маань үнэхээр нүдэнд тусахаар хувцасласан агаад Чимгээд том сувдан хэлхээтэй бүсээр чимэглэсэн хар даашинз нь их зохисон бол Гантулга тод улаан өнгийн пиджакаар гангарсан байв.

Ингээд Гоёл-2007-гийн статистикээс багахан дурдъя. Нийт 20 байгууллага 30 гаруй дизайнер оролцож бүтээлээ танилцуулжээ. Тэдний бүтээсэн бас урласан хувцасыг нийт үзэгчид шүүгчдэд хүргэхээр 70 гаруй загвар өмсөгчид ажиллаж. Бас гадаадын буюу гурван орос загвар өмсөгч бүсгүй байлаа. Хамгийн сүүлийн буюу төгсгөлийн өдөр загвар өмсөгчид маань дунджаар 5-6 гараа хийжээ. Арын албанд буюу нүүр будалт үс засалтанд арав гаруй гоо сайханч, үсчид цуцалтгүй хөдөлмөрлөсөн гэнэ.

Наадмын салхийг мэдээж Шилмэл загвар компанийнхан хагаллаа. Гол зохион байгуулагч нь бас дээр нь оролцож буй ихэнх дизайнер моделиуд тэднийх. Дизайнер Баярзул, Уянга нарын загварын дараа Батзогсоол, Болормаа нарын үндэсний хувцасны “Хан хөхий” коллекцыг үзүүллээ. “Хан хөхий” гэдэг нь ерөнхий ивээн тэтгэгч “Увс хүнс” компанийн брэнд бүтээгдэхүүний нэг. Их монгол 800-гийн уур амьсгал бүрэн шингэж монгол хатдын эрхэмсэг төгөлдөр шинжийг илтгэсэн хувцсыг топ модель Болормаа, Одгэрэл нар намбалаг ихэмсэг төрхөөрөө ёстой нэг амилуулсан. Энэ бүтээлээрээ дизайнер Бат-Зогсоол үндэсний хувцасны шилдэг загварын шагнал авсан. Дизайнер Нямцэцэг, Очирсүх хоёрын авангарьд загвар нь үндсэндээ цагаан өнгийг голчилсон байлаа. Цэцэгсээр чимэглэсэн бас хүсэл тэмүүлэл шингэсэн даашинзнууд нь испани стилийг санагдуулж загвар өмсөгчдийн дундаас топ модель Болормаа гал цогтой бас ихэмсэг бардам испани бүсгүй шиг харагдаж байв. Ер нь энэ жилийн дизайнерууд нэг өнгийг суурь болгон сонгон авсан мэт санагдсан. Дизайнер Эрдэнэтуяагийн “Эрдэнэсийн хэлхээ” гоёлын загвар голдуу ногоон өнгөтэй бол “Амно” компанийн Ундрах, Ганзориг нар улааныг санал болгов. “Алтай кашмер”-н “Лиш” загвар шар өнгийг барьсан нь тод харагдаж байлаа. Ийнхүү гоөлын өдөр тутмын чөлөөт, авангард гэх мэт чиглэлээр загварууд хөвөрсөөр байв. Гоёлын төрөлд голдуу эмэгтэй хүний гоо сайхан төгс төгөлдөр басхүү энхрий ялдам төрхийг гаргахыг эрхэмлэж байсан бол өдөр тутмын чөлөөт загварууд биед эвтэйхэн хөнгөхөн гэсэн тодотголтой байв. Мөн хувцас гэхээсээ урлагийн бүтээл гэмээр загварууд ч гарч ирж байлаа. Дизайнер дархан хоёр хамтарч загвар хийж болдгийг Монгол Солонгосын хамтарсан коллежийн дизайнер Мижиддорж, дархан Ганбаяр нар харуулав. Уг загварын монгол эмэгтэйн малгайн чимэглэл унжлага зэргийг бүгдийг нь монгол дархны аргаар хийсэн аж. Тэд энэ загвараараа уран сэтгэмжийн шагнал авсан. Дизайнер Гэрэлмаагийн “Элегант” загварт цагаан даашинзуудад хар өнгийн чулуу, мөнгөлөг чимэглэл шигтгэж өгсөн нь тун гайхалтай харагдаж байв. УЭДС-ийн Энхжаргалын “Инээмсэглэл” загвараар бол ирэх жилийн хавар намар цүнх юм уу гуталтайгаа өнгө хосолсон урт ороолтоороо гангарах юм. Говь компанийнхан уламжлалт ноолууран эдлэлээсээ гадна ан амьтны зурагтай эрэгтэй ноолууран цамцуудыг үзэгчдэд танилцуулав. Тод өнгийн зурагтай цамцан дээрээ бас л ороолтоор гоёх юм байна.

Ton моделиуд топ гэдгээ тайзан дээр ч тайзны ард ч харуулж чадлаа. Тэдний алхаа гишгээ, биеэ авч явах байдал, өөртөө итгэлтэй байгаа зэрэг нь “шинэков”-уудаас эрс ялгаатай байсан. Ялангуяа имиджээ эрс өөрчилж чадсан өнгөрсөн жилийн топ модель Пүрэвсүрэн хараа булааж байлаа.Түүний шинэхэн гадаад төрх нь энэ наадмын содон зүйлийн нэг яах аргагүй мөн байв. Хөшигний ард ч арын албаныхан тэдэнд хэлж үйлчилж байсан гэх бөгөөд гоё загваруудыг эгч нартай булаацалдах зоригтон байгаагүй юм байх. Ингээд гурван цаг үргэлжилсэн шоуны эцэст шүүгчид шилдгүүдийг тодруулахад “Гоёл” наадмаас өмнө энд тэнд нисэж явсан “шум”-нууд батлагдах нь тэр. Өнгөрсөн намар Солонгост болсон загвар өмсөгчдийн уралдаанд дээгүүр давхиж чадсан Г.Уранцэцэг шилдэг загвар өмсөгчөөр тодорлоо. Түүнийг анхны загвар өмсөгчдийн нэг Цолмонтуяагийн шавь бас алдарт уяач Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийн сүйт бүсгүй гэдгээр нь та бид мэднэ. Дэд байранд Нямсүрэн орж фото моделиор эзнээ олсон шагналыг сэтгэл татам инээмсэглэдэг Энхцацралтад олгов.

Дизайнеруудын шагналыг үндсэнд нь “Шилмэл загвар”, “Дизайнер төв”-ийнхөн хувааж авлаа. Мөн тайзнаа эргэн ирсэн топуудаа хүндэтгэж буйгаа илэрхийлэн ивээн тэтгэгч “Увс -Хүнс”, “Анунгоо” компаниуд Болормаад тусгай өргөмжлөл гардуулав.

Азийн топ модель Болормаа: 7 гэсэнтоо надад аз авчирдаг

-Загварын ертөнцөд эргэн ирсэнд тань үзэгчид их баяртай байна. Үзэгчид таныг санасан байна. Танд мэдрэгдэв үү?
-Мэдрэгдэлгүй яахав. Би тайзаа санаад тайз намайг санаад… Алтан тайзандаа энэ долоон онд эргэн ирлээ. Учир нь долоо бол надад аз жаргал амжилт авчирдаг тоо.
-Тийм үү. Уг нь дордохын долоо… гээд.
-Үгүй үгүй бусад хүмүүст тийм байдаг байх. Надад л лав хамгийн ивээл тоо. Ажил төрөл, амьдрал гээд бүх зүйлд маань аз амжилт авчирдаг юм.
-Энэ наадмын шилдэг загвар өмсөгчийн тухайд юу хэлэх вэ?
-Юуны урьд таван топ модельтойгоо хамт орсондоо их баяртай байна. Бас яг миний хүсэн хүлээж байсан тэр модель маань шалгарлаа. Уранцэцэг бол жинхэнэ ялагч. Үүнд маргах юм байхгүй. Гурван жил топ болоосой гэж хүлээж байсан.
-Та цаашдаа загвар өмсөх үү?
-Өмсөлгүй яахав.
-Та манай сонины уншигч бүсгүйчүүдэд гоёлын даашинзаа сонгоход нь зөвлөгөө өгөхгүй юу.
-”Гоёл” наадмын даашинзууд маргаашнаас худалдаанд гарна. Тэрнээс сонгоорой л гэж хэлье.

“Гоёл-2007″ наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч Г.Ганзориг: “Монголын анхны Fashion сувгийг бий болгох зорилготой”

-Юуны өмнө танд баяр хүргэе. Загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ?
-За би анх 2001 онд Цолмон багшийн шавь болж орсон. Түүнээс хойш зургаан жилийн дараа Гоёл наадмаас шагнал авч байгаадаа баяртай байна.
-Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-”Гоёл” чинь наадам боловч нөгөө утгаараа тэмцээн. Тийм болохоор бүгд л түрүүлэх гэж ордог. Нуулгүй хэлэхэд авчих болов уу гэж бодож байсан.
-Цаашдын зорилго?
-Монголын загварын ертөнц хөгжиж байна. Миний хувьд энэ салбартаа юм хийхэд орон зай байгаа гэж бодоод найзтайгаа хамтарч анхны Fashion сувгийг бий болгохоор эхлэлээ тавиад байна. Бидний “Mongolian Fashion” гэдэг нэвтрүүлэг одоо ТВ-9-өөр явж байгаа. Цаашдаа үүнийгээ өргөжүүлж бүр бие даасан суваг болгохоор хөөцөлдөж байна.

“Дархан нэхий” компанийн дизайнер Цэвэлмаагийн Болор: “Би загвардаа далайн хавны арьс оруулсан”

-Юуны өмнө савхин эдлэлийн төрөлд шилдэг дизайнерээр шалгарсанд баяр хүргэе. Загварынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Арьсан эдлэл бол жилийн ямар ч улиралд өмсөхөд тохиромжтой хувцас л даа. Тэгэхдээ савхины сонгомол өнгө бол хар. Энэ удаад ч би хар өнгөө барьж авсан. Гол зорилго маань савхины хүнд хөшүүн гэдэг ойлголтыг эвдэж өмссөн хүнд хөнгөн зөөлөн уян мэдрэмж төрүүлэхийг оролдсон юм. Үүний тулд хүниас, нугалаа, алтан хонин холбоос хийж өгсөн.
-Та загварууддаа илгэн оруулга хийж өгсөн нь их гоё харагдаж байсан?
-Ганц илэг ч биш бүх төрлийн материалаар оруулга хийсэн. Хамгийн гол нь донж маягийг л олох. Хонь, үхэр бүр далайн гахайн арьс хүртэл оруулсан.
-Далайн хавын арьсыг хаанаас авчирсан бэ?
-Солонгосоос авчирсан л даа. Тансаг дэгжин төрөлд орохоор маш зөөлөн торгомсог боловч үсэрхэг материал байдаг юм.
-Та дизайнерээр ажиллаад хэдэн жил болж байна?
-2002 онд ШҮТИС-ийг оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээгчээр төгссөнөөс хойш энэ компанидаа дөрвөн жил тасралтгүй ажиллаж байна. Энэ наадамд манайх таван загвараар орсноос минийх тэргүүлсэнд би их баяртай байна.

“Гоёл-2007″-гийн эргэн тойронд

Алдартангууд бараг үзэгдсэнгүй

Урьд цагт заалны эхний эгнээнд төр засгийн удирдагчдаас эхлээд урлаг спортын одод ярайж байдагсан. Харин энэ жил дуран бариад гүйсэн ч нэг ч яравгар царай олж харсангүй. Ирсэн ганц нэгнийг нь дурдвал “МАКС” Ганбаатар үзэсгэлэнт эхнэртэйгээ хамт ирж. Эрхэм захирал энгийн пиджактай агаад гадуур хувцсаа өлгүүлсэн бол эхнэр нь харваас л үнэтэй нь илт шубээ алдахаас айсан уу өлгүүрт өгсөнгүй. Мөн “Нарантрейд”-ийн Болдхэт Удвал хоёр харагдсан. Брэнд бүтээгдэхүүн зардаг компанийн эзэн Болдхэт жирийн л цэнхэр ноосон цамцтай байлаа.

Жүжигчин Оргил орчуулагч хийв

Азийн Монголоос алдарт голливудад анх хөл тавьсан Оргил өөрийнх нь хамаатангууд бололтой хэдэн буриадуудад дуржигнатал синхронный орчуулга хийж харагдав. Мань эр нэгэнтээ Оросын найруулагч Бодровын Чингис хааныг гутаасан “Монгол” гэдэг киног хийлгэх гэж улайран зүтгэж байсан түүхтэй.

Үсний шар будаг бөөндөв

Ивээн тэтгэгчдийн нэг болох Анунгоо компани “Wella”-гийн үсний шар будгийг ёстой бөөнд нь шахав. Ирсэн бүсгүй болгон тасалбараа үзүүлээд уг будгийг авч байлаа. Харин хар бор үст эмэгтэйчүүд маань өөр өнгийг авах гэтэл шараас өөр байсангүй дээ. Овжин “Анунгоо”-гийнхон компанийнхаа логог заалны суудал бүрийн түшлэгний ард уйгагүй наасан байв.

Одгэрэл дүүлж Ундармаа инээмсэглэв

Баахан гэрэл зурагчид бөөгнөрсөн тайзны голын хэсэг загвар өмсөгчдийн хувьд бэрх газар байв. Зүрх муутай шинэковууд энд ирэнгүүтээ биеэ барин алдаа гаргаж байсан бол топууд харин бүр алаад өгч байв. Хуучин цэрэг Одгэрэл гэрэл зурагчдын өмнүүр хормойгоо дэрвүүлэн бараг дүүлж байсан бол мисс Ундармаа жүжигчний авъяасаа гарган жинхэнэ холливуд маягаар яралзтал инээмсэглэж байв.

“Хар, цагаан” Камертончууд

Урилгаар ая дуугаа өргөсөн Камертончууд хувцаслалт моодны талаар өндөр мэдлэгтэй гэдгээ харуулж гайхуулав. Мээдээ Эба хоёр цагаан цамцтай өнгөгүй шилтэй байсан бол Ганаа, Болдоо хоёр хар цамц хар шилээр гангарав. Дуулахдаа ч бас хар цагаанаар хуваагдан зогсож байлаа.

Шоколадан бор Пүүжээ

Цав цагаахан моделиудын дунд дөнгөж саяхан Хавайгаас ирсэн юм уу гэмээр гоё борлосон топ Пүрэвсүрэн тод ялгарч байлаа. Ялангуяа “Wella” загварын хагас нүцгэн торон хувцастай гарч ирэхэд нь үзэгч эрчүүд түүнээс хараагаа салгасангүй.

Загварын нэрүүд

Дизайнерууд маань уран сэтгэмжийн талаар яруу найрагчдаас дутахгүй гэдгээ харуулж загварууддаа алаад өгсөн нэр өгчээ. Монгол нэр гэвэл Эрдэнийн хэлхээс, Эрхэмсэг гоо, Намуун, Дэгжин, Лиш гэх мэт. Тэгвэл Дивас, Клеопатро, Рояал, Касабланка зэрэг гадаад нэрс ч тасархай сонсогдож байв. Харин оросын загварууд “Цветы”, “Снежная баба” гэсэн хэвшмэл нэртэй аж.

Хамгийн өндөр загвар өмсөгч

Хамгийн өндөр загвар өмсөгч бүсгүй А.Алтанчимэг байв. Тэрээр 182 см өндөртэй байсан бол фото моделиор шалгарсан Энхцацралт 168 см өндөр гэнэ.

“Загвар өмсөгч” Бэрри

Дизайнер Энхтуяагийн “Pass time” загварын үөэр топ модель Пүрэвсүрэн цагаан өнгийн сэгсгэр хавтай гарч ирсэн. Энэхүү франц пуделийг Бэрри гэдэг бөгөөд найман настай гэнэ.

2006.12.21 posts in Монголчуудын амьдрал" href="http://www.sonin.mn/?cat=32">Монголчуудын амьдрал

[Шууд холбоос]

2007-02-28 - Сургууль
Ангилал: Монгол

2005 оны байдлаар төрийн өмчийн болон төрийн бус өмчийн нийт 184 их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байсан юм байна. (www.ulaanbaatar.mn-ээс ) Үүнээс миний мэдхээр Монголд "Хувцас дизайны чиглэлээр сургалт явуулдаг 12 сургууль байдаг юм. Одоо хэд болсон юм сайн мэдэхгүй байна. Одоогоор вэб хуудас нь олдсон 9-н сургуулийн линкийг цагаан толгойн үсгийн дараалалаар тавилаа.   СИТИ дээд сургууль-Монголжингоо http://www.citi.edu.mn Монгол наадам дээд сургууль http://www.umn.mn/ Монгол олон улсын дээд сургууль http://www.miuglobal.org/ Монгол-Солонгосын техникийн коллеж http://www.mktc.mn/ Монгол улсын боловсролын их сургууль http://www.msue.edu.mn/ Ражив Гандийн нэрэмжит Vйлдвэрлэл-Урлалын Сургууль http://www.rgvtc.ub.mn/ Урлах эрдмийн дээд сургууль /УЭДС/ http://www.fashiondesigninstitute.org/ Соёл урлагийн их сургууль http://www.muca.mn/ ШУТИС-ийн Vйлдвэрлэлийн технологи дизайны сургууль http://www.itds.edu.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-02-28 - “ГОЁЛ-2007” наадам шагналын хураа буулгалаа
Ангилал: Монгол

Соёлын төв өргөөний тайзыг гурван өдөр эзэмшсэн “Гоёл 2007” наадам өндөрлөж шилдгvvдээ тодруулав. Их тайз нилдээ гэрэл асгарсан цагаахан. Наадмын салхийг хагалсан топ модель Болормаа, Одгэрэл нарын өмссөн даашинз, костюм бас цасан цагаан. Гоёл ийнхvv өнгөлгөөр эхэллээ. Энэ жилийн “Гоёл-2007 наадамд 20-иод байгууллагын 60 гаруй зохион бvтээгчийн бvтээлийг толилуулсан юм. Бас энэ наадам олон онцлогтой гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.
Тvvний дотроос энэ жилийн наадамд ОХУ-ын дизайнерууд, загвар өмсөгчидтэйгээ ирсэн. Загвар өмсөгчид нь нэгдvгээр зэрэглэлийнх хийгээд мисс-ийн тэмцээнд шалгарч байсан “хөөрхөн”-vvд гэнэ билээ.
Манайхан юугаараа дутаа аж. Нэгэн vдэш, нэг тайзан дээр Монголын зургаан топ модель хөл нийлvvлэн гарлаа гээд… Бас загвар өмсөгчид бvгд зэрэгтэй гэж танилцуулж байсан даа.
Монгол охид, бvсгvйчvvд vндэсний хувцсаа өмсөхөөрөө гараад өгөх юм гэдгийг “Шилмэл загвар” компанийн Б.Батзогсоол, Болормаа нарын урласан “Хан Хөхий” нэртэй vндэсний хувцасны vзvvлбэрээс харж болох ажээ. Бортгон малгай, гоёмсог ууж гээд vндэсний хэв маягийг тун донжтой харуулсан хувцсыг дандаа топ моделиуд өмсчээ.
Тэгвэл загвар зохион бvтээгч Д.Овдогмидын урласан эсгий материалаар хийсэн чөлөөт загвар огт өөрийг харагдуулав.
Уг загварыг орос бvсгvйчvvд өмссөн нь дэндvv зохисон гэлтэй.
Ерөөс бvтээл бvр л нэгийг хэлж шинийг мэдрvvлж байх шиг санагдсан. Их тайзыг чимэглэх загвар өмсөгчид алхаа гишгээ, алиахан харц, аятайхан инээмсэглэлээрээ vзэгчдийг “ангайлгасаар” л.
“Гоёо” компанийн У.Аз цэнгэлийн “Изабелла” загвар донж сайтайгаараа, -М.Баярмаа, Б.Алтангадас нарын “Хонгорхон охид” загвар эвлэг энхрийгээрээ,
-“Амно” компанийн “Урьхан” загвар өнгө, хийцийг “найзлуулж” чадсанаараа гээд гайхамшигтай vзvvлбэрvvд хөвөрнө.
ОХУ-ын дизейнеруудын vндэсний хэв маягаа шингээсэн даашинзууд. Тvvний дотор “Цветы” нэртэй загвар залуусын нvдийг vнэхээр хужирлах шиг болсон. “Дархан нэхий”, “Говь” компанийн нэхий, ноолуур хувцсуудыг өргөн хэрэглэдэг ч Гоёл” наадмын тайзнаас огт өөр өнгө төрх эндээс харах юм билээ.
Хоёр, гурван жилийн өмнө ч тийм л байсан. Харин тэр “гоёо”-нууд нийтэд хvрсэнгvй гэж vзэгчид ярилцаж байхыг сонсов.
Гэхдээ эднийхний шинэ загварууд vнэндээ аваргалмаар л харагдах. Мэргэжлийн хvмvvсийн яриаг сонсвол “Гоёл-2007” наадмын загварын чиг хандлага бvр 1990-ээд оны хэв загвар руу эргэж эхэллээ.
Тухайн vед галбирт хувцас давамгайлж байж. Энэ нь ялангуяа бvсгvйчvvдийн бие дэндvv ил задгай, тодруулж хэлбэл, хагас нvцгэн гэмээр загвар голлож байсан бол өнөөгийн өдөр тутмын хийгээд гоёлын даашинзны хийц энгийн даруу, биед тохирсон байдалтай байгаа нь харагдлаа гэж ярилцаж байлаа.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн жил болж улсын баяр наадам гурван өдөр vргэлжилсэнтэй адил. “Гоёл-2007” наадам мөчөөгөө өгсөнгvй бас гурван орой наадав даа.
Тэгээд шилдгvvдээ тодруулав. Yндэсний хувцасны, гоёлын, авангард загварын, сvлжмэл загварын, гутал цvнхний гээд 10-аад номинацын тусгай шагналыг загвар зохион бvтээгч Баярзул, Б.Саранчимэг, А.Баянзул, У.Батбаясгалан, Уламбаяр, Саранцэцэг, Алимаа, Х.Мижиддорж нар хvртэж шагнуулав.
Тэгвэл загвар зохион бvтээгчдээс “Говь” компанийн дизайнер Б.Нямсvрэн “Гоёл-2007” наадмын Гран-при шагналын эзэн болов.
Мөн эмэгтэй шилдэг загвар өмсөгчөөр Тvмэнжаргал, эрэгтэй шилдгээр Ганзориг нар шалгарсан юм. Шилдэг фото моделийн шагналыг загвар өмсөгч Энхцацрал хvртэв. Бас “аварга” төрсөн наадмын нэг нь энэ “Гоёл” наадам болов. Тэр аварга нь загвар өмсөгч Уранцэцэг. Энэ бvсгvй Топ модель гэдэг алдар хvртэж тvvний Гранпри шагналаа гардах тэр мөч энэ наадмын оргил хэсэг болсон юм. Жилдээ ганцхан “Гоёл” наадмаа гэж.

Zuunii Medee

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 16 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн