Forever Fashion

2007-03-24 - “Кино урлаг” мөхлийн ирмэгт туллаа
Ангилал: Монгол

Бүх урлагын дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг гэж хэлсэн байдаг байхаа. Энэ нийтлэлийг уншаад эмзэглэх сэтгэл төрчихлөө Кино fashion 2 бол хэзээнээс салшгүй холбоотой нүцгэн хүмүүстэй кино л хийхгүй бол бүх кино өөрийн гэсэн хувцасны дизайнертай тухайн цаг үеийн хувцасыг тусгаж харуулсан асар том түүхийн өв болж байдаг энэ сэтгүүлчийн бичсэн шиг хэдэн онд ямар хувцас өмсөж байсаныг жирийн хүмүүст, хувцас дизайны оюутануудад харуулж мэдрүүлж чаддаг цорын ганц эд бол кино яах аргагүй мөн. Тиймээс ч киноны хувцасны дизайнерууд бол асар их мэдлэгтэй чадварлаг хүмүүс байдаг ба тэр агуу өвийг бусдад харуулж чаддагт нь хүндэтгэж явдаг. Монголын кино урлаг мөхвөл бидний хойч үеийн хүмүүс ямар үед юу өмсөж ямархуу хувцаслаж байсныг мэдэх аргагүй хомсдмол мэдээлэлтэй болох байхдаа мэргэжилийн талаасаа хархад. Хувьдаа би Монгол маань аль болох олон кино хийгээсэй хуулсан ч гэсэн монгол хүмүүс тоглож монгол ахуйд зураг авж л байгаа юм чинь бидний л түүх болж үлдэнэ шүүдээ гэж боддог.

“Кино урлаг” мөхлийн ирмэгт туллаа

2007.03.23 Дээдсийн хүрээлэн Дал гаруй жилийн түүхтэй Монголын “кино урлаг” эдүгээ зогсонги байдалтай болжээ. Өнгөрсөн зууны 70, 80-аад онд ид цэцэглэн хөгжиж байсан урлагийн энэ төрөл өнөөдөр яагаад ийнхүү эмгэнэлтэй ч юм шиг байдалд орчихов оо? Үүний хариултыг олъё гэвэл ерөөсөө л хөрөнгө мөнгөний асуудал байдаг юм билээ. Кино гэдэг тухайн цаг үеийнхээ түүх болон хойч үедээ үлддэг аугаа уран бүтээл. Түүх болдог гэхээр зарим хүмүүс гайхаж магадгүй. Уран сайхны киноны түүх болох ч хаашаа юм. Харин баримтат кино бол түүх гэж хэлэх ч хүмүүс бий. Тэгвэл бидний энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн хэн нь ч дэлхийн алдартай хүн болох Чингэс хаан, Напелеон, Ленин, Гитлерийг хараагүй. Тэдний зан төрх, үйл хөдөлгөөн, үзэл санааг бид дэлгэцнээс л харж мэддэг шүү дээ. Хэрвээ кино урлаг, тэдний дүрийг мөнхөлсөн алдартай жүжигчид байгаагүй бол бид муудсан цаасан дээрх бүдэгхэн зураг, хуучны хэдэн номноос өөрөөр тэднийг мэдэх аргагүй. Зарим нэг ном сонин уншдаггүй хүмүүс нь бүр мэдэх ч үгүй байсан биз. Нөгөө талаар аль цаг үед ямар үйл явдал болж байсан гэдгийг ч бид мөн л киноноос үзэж мэдэрдэг. Атар газар хэрхэн эзэмшиж байсныг харъяа гэвэл “Хөхөө гэрлэх дөхлөө”, нэгдэлжих хөдөлгөөнийг мэдье гэвэл “Морьтой ч болоосой”, бүтээн босголтыг “Аман хуур”, эрүүл мэндийн салбарын үүслийг “Сэрэлт”, хэрхэн бичиг үсэгт суралцаж, боловсрол эзэмшиж байсныг “Намар нахиалсан мод”, “Түмний нэг” зэрэг кинонуудаас харж болно. Тэр үеийн хүмүүс юу хэрэглэж, тухайн нийгэм ямар үзэл бодолтой байсан зэргийг бид киноноос үзэж, мэдэж чадаж байна гэдэг нь энэ урлаг түүх болон үлдэж байгааг гэрчилж байгаа юм. Гэтэл Монгол оронд ардчилал хэрхэн бий болсон талаар өнөөдөр бариад үзчихье гэх кино үнэндээ алга байна шүү дээ. Ганц нэг баримтат кино бий нь бий. Гэхдээ 1930-аад оноос хойш хөгжиж ирсэн баримтат кинонууд дотор тэр нь ямаршуухан байр суурийг эзлэх бол гэдэг нь эргэлзээтэй. Зах зээлийн шуурганаар замхарсан “Кино урлаг” одоо сэргэх цаг нь болсон баймаар. Энэ урлаг аль нэг студид очоод дуу бичүүлж, клип хийлгэчихээд ам барьж үзэгчдээ хууран орилохоос шал өөр. Маш олон уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, төдий хэмжээний төсөв санхүүгээр босдог бүтээл. Түүнээс хэн нэгэн юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийн дураараа оролддог тоглоом биш. Яахав хааяахан нэг уран сайхны кино бүтээгдэж байгааг үгүйсгэхгүй. Харин шинээр гарч байгаа тэдгээр кино хий дэмий л секс маягийн бөгс хагсаа гаргасан хоосон чамирхалаас өөр хожим хойно дурсгал болоод үлдчих юмгүй л байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын нийгэм нэг үеэ бодоход сэргэж байна. Юм юм чиглэл урсгалаараа хөгжиж байна. Гэтэл Монголдоо ганцхан байдаг кино үйлдвэр болох “Монгол кино” нэгтгэл өнөөдөр зогсонги байдалтай байгаа нь харамсмаар. Үүнийг сонсоод хэн нэг нь удирдлага нь муутайгаас хөгжихгүй байна гэх биз ээ. Тэгвэл үүнийг өгүүлэгч миний бие шал өөр бодолтой байна. Төр засаг нь анхааралдаа авч, төсөв мөнгөөр хангаж өгөхгүй бол хөдөлвөл л зоосны нүхээр харах болсон энэ үед гартаа барих мөнгөгүй байгууллага юугаа ч хийх юм билээ. Үнэндээ бол өнөөдрийн кино үйлдвэрт “кино урлаг”-таа хайртай хэдэн хүн л сууж байна. Тэдгээр хүмүүсийн сэтгэлд ихийг хийх, бүтээх санаа байвч өнөөх л тоолдог хэд нь байхгүйгээс сачий ньхүрэхгүй байсаар… Зах зээлийн шуурганаар ажлаасаа гарсан хэд нь хааяахан нэг ирж үилдвэрээ харж санаа алдчихаад буцдаг юм гэсэн. Гэхдээ бүгд биш л дээ. Зах зээлд шилжсэний дараа хэсэг бүлэг уран бүтээлчид нэгдэж хэд хэдэн кино хийж байсан нь үнэн. Харамсалтай нь тэдний хийсэн уран бүтээл нь “кино урлаг” ид цэцэглэж байхад хийгдсэн кинонууд шиг хүмүүсийн сэтгэлд хүрч чадаагүй. Мөн кино хийхдээ гаргасан зардлаа нөхөж чаддаггүйгээс тэдгээр хүмүүс дахин олон кино хийхийг хүсээгүй бололтой тэгсхийгээд мөр мөрөө хөөцгөөн чимээгүй болцгоосон. Өнөөдрийн байдлаар Монголын урдаа барьдаг “Тэнгис” кино театр нь гарч байгаа киног үзье гэвэл барууныхны алаан хядаан, Өмнөд Солонгосын нэгэн хэвийн зохиомжтой кино л үзэхэд тулаад байна. Харин телевизээр сайхан кино үзчихье гэхээр мөн л дээрхтэй адилхан утгатай, эсвэл олон ангит савангийн дуурь үзэхээс өөр замгүй. Ингэж хэлснээрээ гадаадын киног үгүйсгэх гээгүй ч үүнийг “цагаан хувьсгал” гэж нэрлэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Манайхан ингэж гадаадын кино ихээр үзэх болсныг зүйрлэвэл “Монголынхоо хөрсөнд ургасан төмс идэхгүй хямдханыг бодож Эрээний төмс идэж” байгаагаас ялгаа нэгээхэн ч үгүй. С1 телевизээр гардаг Монголын уран сайхны кинонуудыг үзэгчид урьд нь хичнээн үзсэн байсан ч баяртайгаар дахин үздэг юм билээ. Үүнээс харахад манайхан сайхан хийсэн Монгол киногоо үзэх сонирхолтой байгаа нь илт. Өөрийн юм гэдэг өргүй сайхан шүү дээ. Кино урлагаа устгахгүй авч үлдье гэвэл киноны зах зээлээ сэргээж, эргэлтийн хөрөнгөтэй болгочихвол Монгол кино үйлдвэр маань хөл дээрээ босох магадлалтай. Аливаа улс орон өөрийн түүхээ авч үлдэхийн тулд нэн түрүүн кино урлагийн салбараа анхааран авч үлддэг юм гэнэ лээ. Оросод гэхэд кино хийх төсвийн 70 хувийг нь улсаас өгч үлдсэн гучин хувийг өөрсдөө ол гэдэг байна. Уран бүтээлчид киногоо хийсний дараа орлогоноос нь өгсөн мөнгөө төр эргүүлээд авчихдаг гэнэ. Гэтэл манайд энэ талаар бодож байгаа төр засгийн удирдлагууд нэгээхэн ч алга. Тэд төрийн өндөрлөгт гарчихаад хэн юу идэх гэж байна. Би дутчих вий дээ. Энэ хэдэн тэнэгүүдийн толгойг эргүүлж байгаад дахин нэг удаа их хуралд сонгогдчих юмсан гэж бодохоос илүү холыг харж чаддаггүй юм болов уу? Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг зүгээр ч нэг хэлэгдээгүй биз ээ! Төр засгийн удирдлагууд маань шээсний газар ч хүрэхгүй жижиг сажиг хэрүүлээсээ салж улс орондоо анхаарлаа анхаараач ээ. Кино урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадах ахмад буурлуудаа амьд байгаа дээр тэдний гарт нь байгаа шижир алтыг авч үлдэх талыг бодсон нь дээр юм биш үү. Одоо л кино урлагтаа анхаарлаа хандуулахгүй бол Монгол эх оронд минь энэ төрлийн урлаг устахад хүрээд байна!!!

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-24 - Имидж мейкер
Ангилал: Монгол

Сонин гарчиглаж байсан чинь нэг ийм нийтлэл байх юм. Хөгжилтөй санагдаад тавьчихлаа. Коммэнтууд нь бүүр хөгжилтөй гэхдээ хүн муулах дон туссан биш. Энэ ямархуу бүсгүй юм болдоо гэж.

Донж Төгөлдөрийг дуэльд дуудсан имидж мейкер бүсгүй дуучин Эрдэнэтунгалагийн чармай шалдан зургаар CD -г нь чимжээ 2007.03.23 Монголчуудын амьдрал

Таныг дуучин Эрдэнэтунгалагийн имидж мейкерээр ажиллаж байгаа гэж сонссон. Түүний фенүүд сүүлийн үед мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгааг ам уралдуулан ярьж байгаа. Имидж микер хүний хувьд хэр сэтгэл хангалуун байна?

-Одоогоос хэдэн сарын өмнө Эрка надад хамтарч ажиллах санал тавьсан. Би ямар ч байсан уулзаад үзье, ямар нэгэн хүнийг стиль имиджийг өөрчлөхөд ганцхан би биш тухайн хүний хүчин чармайлт их хэрэгтэй байдаг. Тиймээс үнэхээр миний үгэнд ороод хэлсэн юмыг маань хийж чадах мөн өөрийн гадна төрхөндөө өөрчлөлт хийх хүсэл үнэхээр байгаа эсэхийг нь мэдье гэж бодсон. Ингээд бид хоёр уулзахад Эрка нарны шилээ толгой дээрээ тогтоочихсон, энэ бол хамгийн бүдүүлэг зүйл захын авгай нар л ингэдэг ш дээ. Ядахдаа л шилээ битгий ингэж тавь гээд л яриад эхэлсэн. Мань хүн чинь одоо 25 настай. Гэтэл брюкен өмд өмсөөд нарийхан өсгийтэй шөвх хоншоортой гутал өмсөөд нээх сонин боолт зүүчихсэн байсан. Би “Эрка чи бид хоёр үүнээс л эхлэнэ, хоёулаа танайд очъё” гээд шөнөжин ярьж суугаад зоригтойгоор ажлаа эхэлсэн. Би Эркагийн шкафан доторх бүх хувцсыг нь хаяулсан бүр дотуур хувцас, ээмэг зүүлт, үсний хавчаар боолтыг нь хүртэл. Шүүгээн дотор нь юу ч үлдээгүй хов хоосон болсон. Маргааш өглөөнөөс нь эхлээд бид хоёр арав хоног shopping хийж тэр чигээр нь шал өөр болгосон. Манай Эрка чинь эмэгтэй хүн болж„ төрснөөсөө хойш хоёр л удаа үсээ хараар будаж үзсэн байгаа юм чинь. Ингээд тэр хор будгийг нь гаргаж үсний өнгийг нь хүртэл өөрчилсөн. Нэг ёсондоо үсний үзүүрээс авахуулаад хөлийн хуруу хүртэл цогцоороо өөрчлөгдсөн гэж хэлж болно. Мэдээж би имидж мейкер тийм болохоор Эрка бол миний урласан шинэ хүн болж чадсан. Энэ нь ч хүмүүст хүрч байгаад сэтгэл хангалуун байлгүй яахав. -Эрдэнэтунгалаг яагаад өөрийгов цогцоор нь өөрчилье гэж шийдсэн юм болоо. Хэр баргийн хүнээс гараад байхааргүй их зориг шүү? -Эрка Баясаа эд нарын үед үсээ овоолоод торгоор дээл хийж өмсөөд дуулахад тэр нь хүнд хүрдэг байсан. Гэтэл нийгэм секунд дойл бүрээр урагшаа тэмүүлж хөгжиж байгаа. Хүмүүс зөвхөн гоё дуу сонсохоос гадна харж таашаал авч гоө сайхныг нь мэдрэхийг хүсч байна. Нөгөө талаар урлагийнхан бол массыг чирч манлайлж явдаг хүмүүс. Одоо урьдынх шигээ байгаад массд чирэгдэнэ үү гэхээс массыг урагшлуулахгүй юм байна гэдгийг Эрка мэдэрч чадсан. Тиймээс ч зоригтой хөдлөж чадаж байгаа. Дуун хээтэй нэгэн үеийнхэн гээд гарч ирж байна, эд нар нөгөө л нэг торго өмсч үсээ овоолсон Эркаг дуурайгаад байгаа, ингэж болохгүй ш дээ цаг үе шал өөр болчихоод байна. -Эрдэнэтунгалаг та хоёр ямар хугацаатай ажиллах вэ? Дараа нь ямар дуучинтай хамтарч ажиллах төлөвлөгөө байна? -Бид хоёр гэрээ биш дүрмийн дагуу хамтарч ажилладаг. Манай дүрэм 34 заалттай. Эрх үүрэг гэж ярихаас илүүтэйгээр тохиролцоон дээр ажилладаг. Би Эркагаас өмнө Ариунаа эгчтэй хамтарч ажилладаг байсан. Тийм эрч хүчтэй эмэгтэйтэй хамт ажилласнаараа би их олон зүйл сурч мэдсэн. Манай Ариунаа эгч чинь аймаар хурдтай ш дээ. Өглөө долоон цагт намайг босоход аль хэдийнэ босчихсон би дасгалдаа явлаа гээд мессеж явуулчихсан байх жишээтэй. Үнэхээр манай дуучид уран бүтээлчид Ариунаа эгч шиг байх юм бол монголын урлаг хэдхэн жилийн дотор шал өөр болно. Манай рок попынхон нэг үеэ бодвол харьцангуй мэдрэмжтэй гоё болчихсон. Харин сүүлд гарч ирж байгаа нийтийн дуучид стиль имиджийн тал дээр их учир дутагдалтай байгаа. Би саяхан Цэцэрлэг Гаваасүрэн гуай нарын тоглолтыг үзэж байтал Тамир Оюунцэцэг гээд гэр бүлийн хоёр дуучин дуулж байсан. Тэр хоёр үнэхээр сайхан хоолойтой чадварлаг дуучид. Гэтэл тайзан дээр Оюунцэцэг нь ямар ч тайралтгүй урт үсээ тэр чигээр нь задгай тавьчихсан зөвхөн царайгаа бөмбийтөл цагаанаар будчихсан хүзүү нүүр хоёр нь ялгарчихсан гарч ирсэн. Би мэргэжлийн хүн учраас үнэхээр өмнөөс нь нүүр улайж тайзны араар ороод би та хоёртой уулзмаар байна гэсэн чинь ямар салоны газраас явж байгаа юм гээд биднээс хэдэн цаас салгах гээд байна гэсэн харцаар над руу харж байсан. Тэгэхээр нь “би та хоёроос мөнгө авахгүй ээ надтай уулзаад зөвлөгөө ав, ийм байж болохгүй” гэж хэлээд утасны дугаараа өгсөн ярихгүй л байна ш дээ. Би тэдний төлөө тайзан дээр удаан амьдраасай тэр сайхан хоолойгоо олон хүнд хүргээсэй л гэж хүсч байна. Ер нь бол үнэхээр нүдэнд эвгүй харагдаад байгаа учраа олохгүй яваа нийтийн дуучидтай ажиллаж өөрчилмөөр санагдаж байгаа. -Сүүлийн үед охид бүсгүйчүүд тэр дундаа урлагийнхан гоо сайхны мэс ажилбар их хийлгэх болжээ. Дуучин Эрдэнэтунгалагийг хамраа өндөрлөсөн гэх юм. Хаана хийлгэсэн юм бэ? -Эркагийн хувьд ердөөсөө ч тийм юм байхгүй. Нүүр будалт үс гэзгээ шал өөр болгочихоор хүмүүс тэгж хараад байгаа юм. Миний хувьд хүн дэлхий ертөнц дээр ганц л заяагдсан байдаг. Синди шиг уруул, хамартай болоод яах юм бэ, ганц заяасан тэр чигээрээ л байх хэрэгтэй. Эхээс төрснөөрөө байгаад зөвхөн өөрийн имиджийг бүрдүүлэх нь хамгаас чухал. Намхан хамар, онигор нүд нь тухайн хүний имиджийг бүрдүүлж болно шүү дээ. -Урлагийнхны донж төрхийг тодорхойлж байдаг хүн бол яах аргагүй “Донж” төвийн Төгөлдөр та хоёр хэр харьцаатай байдаг вэ? Ер нь өөрийн чинь гол өрсөлдөгч гэвэл хэнийг хэлэх вэ? -Би Төгөлдөрийг бүр эртнээс мэднэ л дээ. Эхнэрээр нь үсээ засуулж байгаад танилцсан юм. Яг тэр үед би 25-р суваг телевизэд нэвтрүүлэг хийдэг байсан юм. Чи нэвтрүүлгийнхээ шторкийг ингэж хийвэл зүгээр гээд хар нүдний шилний цаанаас аймаар аймаар санаа хэлж өгч байсан. Надад Төгөлдөрөөс авах зүйл их байсан. Тэр ч утгаараа би хүндэлж явдаг. Одоо бол гаргаж байгаа санаа хийж байгаа ажлыг нь хараад байхад тэр хүний хажууд өөрийгөө голохгүй байгаа. Ний нуугүй хэлэхэд Төгөлдөр одоо надаас айж байгаа. Миний ажиллаж байгаа хүмүүс ямар болж байгааг хараад надтай шударгаар өрсөлдөх биш харин ч өөрийн байр сууриа алдах вий гэсэн айдас мөн намайг дарамтлах гэсэн санаа агуулж надтай холбогдсон. Бид нэг салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бие биеэ ирэлж хурцалж байх хэрэгтэй. Гэтэд ийм өчүүхэн санаа гаргасанд би үнэхээр гайхсан л даа. Өрсөлдөгчийн тухайд гэвэл энэ чиглэлээр дагнаж ажилладаг хүн манайд ховор ш дээ. Тэгэхээр Төгөлдөр л юм уу даа. -Нэг үөэ бодвол манай залуучууд охид үнэхээр гоё болчихжээ. Имидж мейкер хүний хувьд баяртай л байдаг байлгүй дээ? -Одоогийн охид гоё болсон. Залуус ч ялгаагүй гадагшаа дотогшоо их явж юм үзэж нүд тайлж байна. Гэхдээ нөгөө талаар орчин үеийн стильтэй хувцас зохисон зохиогүй өмсөөд үсээ шараар будах бол стиль имиджээ бүрдүүлж байна гэсэн үг биш. Донжийг нь олж хамгийн гол чанартай зүйл хэрэглэх. Эмэгтэйчүүдийн хувьд шил, цүнх, гутал гурваа л зөв сонгох хэрэгтэй. Хэзээ ч битгий дуураймал фирмийн зүйл хэрэглээсэй гэж боддог. Аль болох жинхэнэ зүйл хэрэглэх хэрэгтэй. Одоо манайд 50 мянгын нүдний шил нэлээн үнэтэйд орно. Гэтэл энэ бол урд үйлдвэрлэсэн хуурамч брэндийн л юм байхгүй юу. Хэрэгтэй хэрэггүй есөн жорын юм цуглуулж байхаар ганц ориг юм авчих л даа. Нэг их гоё бүсгүй өөлөх юмгүй сайхан. Гэтэл хүнтэй хоол идчихээд 1500-гийн уруул өнгөлөгч гаргаад ирдэг. Энэ чинь л тухайн эмэгтэйн рейтингийг маш ихээр унагаж байдаг байхгүй юу. Бүр болохгүй бол нэг цалин дээрээ нэг уруулын өнгөлөгч авчих л даа. Тэгэхэд л болно шүү дээ.Эмэгтэй хүн ямагт өөрийгөө үнэтэй байлгаж үнэлж байх хэрэгтэй. Энэ юунаас эхлэх вэ гэвэл өөртөө мөнгө хайрлахгүй зарж байхаас эхэлнэ. -Өөрийн чинь хувьд гоо сайхны бүтээгдэхүүн бас цүнх шил чинь ямар брендийх вэ? -Миний косметик Lorel. Би гоо сайхны бүтээгдэхүүнээ нэг л газраас авдаг. Lorel-ийг хэрэглээд удаж байна. Цүнх шилний тухайд бол chanel, XL-ийг сонгодог. Би нүдний шилний хоббитой шилээр гангарах дуртай. Өөрийн шилнийхээ тоог нэг гарганаа овоо юм байгаа шүү. -Брэндийн бүтээгдэхүүн их өндөр үнэтэй. Өөрөө тэгэхээр тийм баян эмэгтэй юу? -Би яг үүнийг чинь л яриад байгаа юм. Би тийм хахаж цадсан баян хүн биш. Гэхдээ би өөртөө мөнгө хайрлахгүй зарцуулж чаддаг, өөрийгөө үнэлдэг эмэгтэй. -Эрдэнэтунгалагийн CD гарах гэж байгаа. Өөрөө энэ цомгийн облошкон дээр ажилласан уу. Ямар өнгө аястай байгаа вэ? -Эркагийн CD-ний номны зурган дээр ажиллаж байгаа. Энэ цомог уянгалаг сайхан дуунаас гадна Эркагийн эхээс төрсөн чигээрээ авахуулсан зурагтай номноос бүрдэж байгаа. -Юу гэсэн үг вэ? Эрдэнэтунгалаг чармай нүцгэн зурагтай CD гаргана гэсэн үг үү? -Тийм ээ. Хүмүүс гайхах байх л даа. Гэхдээ хүүхэд гаргасныхаа дараа эмэгтэй хүн жинхэнэ гоо үзэсгэлэнгээ олдог. Тэр ч утгаараа дуучин Эрдэнэтунгалаг зоригтойгоор нүцгэлсэн. -Энэ таны санаа юу? -Манай Эрка чинь үнэхээр зоригтой шийдэмгий эмэгтэй л дээ. Би анх энэ саналыг хэлэхдээ юу гэж хүлээж авах бол гэж их эмээж байсан. Гэтэл манай хүн үүнийг өөр өнцгөөс нь харж мэдэрч чадсан. Тэгээд ч зөвшөөрч бид хоёр шийдсэн дээ. -Зохиолын дуучин бүсгүй нүцгэн зурагтай CD гаргана гэдэг хэний ч төсөөлөөгүй зүйл. Үүнийг нийгэм хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа юу? -Имидж мейкер хүн хэзээ ч хүний төсөөлж бодож байсан юмыг бодох ёсгүй. Тэгэх юм бол имидж мейкер гэж яваад яахын. Хэний ч санаагүй мөртлөө гоё сайхан зүйлийг хийж байх нь миний ажил. Хүмүүст энэ таалагдана гэдэгт би итгэлтэй байгаа. Гэхдээ нүцгэлнэ гэхээр садар самуун ч гэдэг юм уу хүнд таалагдахгүй зүйл энд байхгүй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг эндээс харах болно.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-12 - Хурц, тод өнгө зонхилсон "Гоёл-2006"
Ангилал: Монгол

 
2005.12.19, 12:25 pm Зууны мэдээ -Д.Пүрэвсүрэн Топ модель цол хүртлээ- Ирэх жилийн загварын өнгийг тодорхойлох "Гоёл-2006" наадам Соёлын төв өргөөнд энэ сарын 15-17-нд боллоо. Энэ жилийн "Гоёл" наадамд урьд жилүүдийнхээс олон гадаадын загвар зохион бүтээгч оролцсон нь наадмын нэгэн онцлог байв. Харин тэдний дундаас ОХУ-ын Санкт-Петербургийн Лариса Татьяанка, Павел Татьянка нарын өдөр тутмын чөлөөт загвар олны сонирхлыг татна билээ. Мөн Монголын нэхмэлийн хүрээлэнгийн загвар зохион бүтээгч Английн иргэн Аланы эрэгтэй хувцасны "Солонго" загвар үзэгчдээс өндөр үнэлгээ авав. Тэрээр хавар, намрын гадуур хувцас, хүрмийг тод өнгийн хоолойтой цамцтай хослуулж өгсөн нь дэгжин бөгөөд эрхэмсэг болж чаджээ. ОХУ-ын Эрхүү мужийн загвар зохион бүтээгч Л.Дагданова "Гоёл" наадамд дөрөв дэх жилдээ өдөр тутмын болон гоёлын загвараар урилгаар оролцов. Тэр загвар өмсөгчидтэйгөө ирсэн байлаа. Өнгөрсөн жил Дагданова олны сонирхлыг татсан томоохон иж бүрдлээр оролцож байсан бол энэ жилийнхэд тийм ч сайн бэлдэж ирсэнгүй хэмээн үзэгчид ярьж байлаа. Харин зохион байгуулагчдын ярьж байсан Малайз, Хятадын загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчид энэ удаа оролцонгүй. Бүсгүй таны ирэх жилийн гоёл... Энэ жилийн наадмаар 70 гаруй иж бүрдлийн 500-600 хувцсыг танилцууллаа. Эхний хоёр өдрийн шалгаруулалтаас ихэнх нь хасагдаж, гурав дахь өдөр шилэгдмэл 20 гаруй иж бүрдэл шалгарч үлдсэн юм. Шилэгдмэл гэж хэлж болох загваруудаас ирэх жилийн загварын чиг хандлага, өнгийг тодорхойлжээ. Ирэх жил олон өнгө хосолсон, тод өнгийн хувцас моод болох ажээ. Шалгарч үлдсэн загваруудын ихэнх нь өнгөний нарийн оруулгатай болсон нь загварыг чамин харагдуулж байв. Мөн өдөр тутмын бидний өмсч заншсан хар саарал, хөх өнгийн хувцасан дээр тод өнгийн чамин хээн нэхмэл оруулж өгчээ. Дэлхийд алдартай загвар зохион бүтээгчид ч гэсэн хувь хүнийг тодотгож өгсөн хурц тод өнгийн хувцас давамгайлж буйг жилийн өмнөөс л илэрхийлж эхэлсэн билээ. Манайхан ч гэсэн энэ жишгийг дагажээ гэхэд хилсдэхгүй болов уу. Наадмын үеэр "Говь" хувьцаат компанийн загвар зохион бүтээгчдийн бүтээсэн нарийн нэхээс бүхий өдөр тутам болон ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан, гоёлын загварууд наадмыг сонирхогчдын хорхойг хүргэж орхино билээ. Наадмын үөэр зөвхөн хувцас бус, эмэггэйчүүдийн нүүр будалт, үс засалтыг ч танилцуулсан, Ирэх жил бүсгүйчүүд буржгар буюу том химитэй үстэй байх аж. Харин тайзны ард ажилласан үсчид загвар өмсөгчдийн үс засалтад нэлээд хайнга хандсан нь хэний ч нүдэнд ил байв. 50 гаруй загвар өмсөгчийн нүүр будалт, үсний засалт бүгд л нэг хэвийнх байсан нь үзэгчдийг бухимдуулж байв. Танхим доторхи үзэгчдийг их бухимдуулсан бас нэг зүйл бол энэ жил гутал болон гоёлын шаахайн загвар сүүлийн өдөр нэг ч үзэгдээгүйд байлаа. Мөн загвар өмсөгчид 10 гаруй загвар өмссөн хэрнээ нэг л гоёлын гуталтай гарч ирж байсныг гярхай үзэгчид олоод харчихсан байв. Гоёлын даашинзны хувьд гэвэл дэрвэгэр хормойтой том том цэцгэн хээтэй, цээж хэсгээрээ бариу загвар моод болох нь. Мөн гурвалжин захтай буюу цээж ил гарсан торон матөриалтай загвар зонхилж байв. Д.Пүрэвсүрэн энэ наадамд их бэлтгэж оролцсон Таван шалгаруулалтаар шигшигдсэн эмэгтэй 50, эрэгтэй 12 загвар өмсөгч "Гоёл-2006"-д оролцлоо. Гэхдээ топ моделийн цолын төлөө хэдхэн загвар өмсөгч өрсөлдөх нь анхнаасаа л тодорхой байсан. Тэд бол мэргэжлийн загвар өмсөгчдийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт Г.Уранцэцэг, "Гоёл-2004" наадмын фото модель Д.Пүрэвсүрэн, загвар өмсөгч Т.Дэлгэрмаа нар байв. Тэд загвараа хэрхэн амилуулж, тайзан дээр яаж алхах, хөгжмийн хэмнэлээ мэдрэх тал дээр бусдаасаа илүү нь харагдсан. Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн нарын хувьд туршлагатай загвар өмсөгчид гэдгээ энэ наадмаар харуулсан бол Т.Дэлгэрмаа өсөх ирээдүйтэй загвар өмсөгч болохоо гайхуулсан. Тэднийг тайзан дээр гарч ирэх бүрт үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авч байв. Энэ утгаараа ч загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн "Гоёл-2006" наадмын топ модөль цолыг хүртсэн билээ. Түүнийг топ модель цол хүртэхэд хүн бүр л "аргагүй дээ, бусдаасаа илүү байсан" хэмээн ярьж байсан юм. Харин наадмын дараа сэтгэгдлийг нь сонсоход, "Би энэ наадамд удаан бэлтгэсэн. Хөлс хүчээ ч их шавхлаа. Toп цол хүртсэндээ баяртай байна" гэж ярьсан юм. Шилдгүүд нэг иж бүрдлээр гангарав Монгол Улсад топ тодотголтой Одгэрэл, Цолмон, Болормаа, Туяацэцэг, Баярзул, Ундраа нарын зургаан загвар өмсөгч бий. Тэд ойрын хэдэн жил загварын тайзан дээр хамтран гараагүй. Харин энэ жилийн " Гоёл"-ын тайзан дээр топууд нэгдэн гарч загвар зохион бүтээгч Батжаргалын гоёлын иж бүрдлийг үзүүлсэн нь нэгэн сюрприз болсон. Ойрд тайзан дээр үзэгдээгүй Цолмон, Одгэрэл нарыг гарч ирэхэд үээгчид баяртай байсныг хэлэх нь зүйтэй байх. Тэд ч загвар хэрхэн үзүүлдгийг хойч үеийнхэндээ харуулах шиг болсон доо. Тэдэнтэй хамт гарч ирсэн Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн нар ч дутахгүй гэдгээ үзүүлсэн юм. Топуудын үзүүлбэрээр "Гоёл" наадам өндөрлөж шагналын хур буусан. Энэ жилийн "Гоёл"-оос харахад манай загвар зохион бүтээгчид дэлхий нийтээс хол хоцорчихоогүй нь харагдлаа. Моод Монголоор гэдэг үг хэдийнэ хуучирчээ. Харш шагнал нь арай дэндчих шиг болсон. Оролцсон эагвар зохион бүтээгчид бүгд шагналтай буцсан шүү. Загвар зохион бүтээгчдийн дунд нэр хүндтэйд тооцогддог ОХУ-ын имиж-мейкөрын шагналыг "Эрдэнэт"-ийн Ундраа, хувиараа оролцсон Цолмонгэрэл, "Монголжингоо" дээд сургуулийн Лхамаа нар хүртсэн юм. "Гоёл-2006" наадмын шагналтнууд Загвар зохион бүтээгчид Батжаргал (Гоёлын) Баяртням (Дархан нэхий) Мижиддорж (уран сэтгэмж) /шилдэг дизайнер/ Оюунцэцэг (Монгол савхи) Отгонзаяа (Монголжингоо) /шилдэг зохион бүтээх товчоо/ Гэрэлчулуун /Гран при/ Загвар өмсөгчид Ганга-Мөрөн (фото модель) Тунгалаг (дэд байр) Уранбилэг (дэд байр) Сэлэнгэ (шилдэг загвар өмсөгч эмэгтэй) Хэрлэн (шилдэг. загвар өмсөгч эрэгтэй Д.Пүрэвсүрэн (топ модель) Л.Оюу

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-10 - Гялбаа сэтгvvлийн нэг жилийн ой
Ангилал: Монгол

Огноо: 2004-12-29 15:52:16 Гялбаа сэтгvvлийн 1 жилийн ойн баярт зориулж “ Z” Photo Agency Наран трейд компаны Yves Saint Laurent, L’oreal, Pupa, Сарнай тєвийн Etude Nadri, Японы Elsereine косметик, Таван Богд компаны Чёрный Жемчук косметикийн брэндvvдтэй хамтран гадаадын брэндийн монгол дvр тєрхийг тодрууллаа. Гоёлын болон vндэсний хувцас, єдєр тутмын, усны хувцастай гэсэн дєрвєн тєрлєєр зураг авалтууд явагдсан. “ Z” Photo Agency-ийн зvгээс бvх зураг авалтуудыг хийж фото зураг болон фото моделиудын шалгуурыг дээшлvvлэх бусдад мэдvvлэх зорилго тавьж ажиллаа. Эдгээр брэндийн монгол дvр тєрх болсон загвар ємсєгчид ч мєн монголдоо фото модель чиглэлээр тэргvvлэх байранд явж байна гэдэг нь тодорхой. Моделиуд брэндийн онцог, шинж чанар ялгаануудыг гаргаснаар єєрсдийн ур чадварыг илэрхийлсэн юм.


Elsereine / “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Батцэцэг / Япондоо 24 жил vйл ажиллагаагаа явуулж байгаа ба дан ганц гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлээд зогсохгvй олон улсын сайн дурын хvмvvнлэгийн vйл ажиллагааг дэмжин ажилладаг. Elsereine компаны гол онцлог бол эх дэлхий, байгал орчин, эрvvл гоо сайхныг нэгэг зэрэг бодолцож бvтээгдэхvvн нь цэвэр байгалын гаралтай байдаг учраас эрэгтэй эмэгтэй аль ч насны хvмvvст тохирдог, мєн ихэнх бvтээгдэхvvн нь арьсны чийгшилийг сайтар хадгалдаг vйлчилгээтэй тул манай монголчуудын арьсанд таарх тохирох онцлогтой юм. Улс даяар хэдэн арван мянган эмэгтэйчvvд байгалын гаралтай нэрийн дор зарагддаг гоо сайхны бvтээгдэхvvн хэрэглэж, орой болгон тэрхvv будгаа угааж арилгаж байдаг. Ингээд тэрхvv угаадас нь хиймийн найрлагатай учраас элдэв бактери савханцар тvvнийг идэж устгаж чаддаггvй. Харин Elsereine байгалын гаралтай эргээд байгалдаа уусч шингэж чаддаг бvтээгдэхvvнийг vйлдвэрлэдэг байна.
Yves Saint Laurent / Топ модель Болормаа / Yves Saint Laurent брэнд vvссэн цагаас эхлэн єнєєг хvртэл эмэгтэй хvнийг магтан дуулсаар ирсэн. Энэ брэндийн хувьд эмэгтэй хvний эзлэх байр суурь бол єндєрлєг дээр, харин дэлхий ертєнц тvvний хєл доор байх юм. Энэхvv брэндийн эмэгтэй бол бусдын толгойг эргvvлэх тун их авьяастай нэгэн байх юм. Тэрбээр чухам юуг хvсч байгаагаа маш сайн мэднэ. Энэ тухай ноён Yves Saint Laurent “бусдын хайрыг татахын тулд єєрийгєє бага зэрэг хайрлахад л хангалттай” гэж хэлсэн байдаг.
L’oreal / Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч Дэлгэрмаа / L’oreal брэнд нь дэлхийн номер 1 косметикт тооцогддог. “Єндєр технологи, Єндєр vр дvн” гэсэн уриатай байдаг. Хэдий єндєр шаардлага тавьдагч хэрэглэгч эмэгтэйчvvд бол бvх давхаргад хамрагдах ёстой гэж vздэг учир vнийн хувьд боломжийн байдаг тул дэлхий даяар энэ брэндийг хэрэглэж тvvний алдар хvнд оршин тогтносоор байна.
Pupa / “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Энхсvрэн / Pupa брэнд бол залуу насны єнгє. Эмэгтэй хvн бvр хvссэн єнгєєрєє єєрийгєє гоёхыг санал болгож єнгєний гайхамшигийг харуулж чадсан брэнд. “Ер бусын vзэсгэлэн гоо” гэсэн уриагаар алдар хvндэд хvрчээ.
Etude / Монголын мисс, Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч Содтуяа / Etude брэнд 1995 онд “Чанар, Боломжийн vнэ, Євєрмєц дизайн, Чєлєєт єнгє” гэсэн дєрвєн vзvvлэлийг хослуулан Солонгосын зах зээлд охидуудад зориулсан “Залуу насны ” чєлєєтэй, тод єнгийг санал болгож “Girls be pretty” уриан дор шинээр тєржээ. Etude гэдэг нь сурах, мэргэжих гэсэн утгатай франц vг ба энэ брэнд нь залуу, сэргэлэн, цовоо охидын дvр тєрийг илэрхийлнэ.
Nadri / Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч, Гоёл 2005 наадмын Фото Модель єргємжлєлт Энхзул / Энэ косметик нь Солонгост єєрийн байр сууриа эзлээд 1979 оноос тэргvvлэх компаниудын нэг болсон байна. Innocence, UV Two Way Cake гэсэн хоёр тєрлийн пудр нь дєрвєн жил дараалан “Хамгийн эрэлт хэрэгцээтэй бvтээгдэхvvн”-ээр шалгарсан жишээтэй. Nadri косметикс нь мєн єєрийн “ Revlon Technical Studio” мэргэжлийн институддээ нvvр будалтын техник арга зvй, vс засалтын мэргэжилтнvvдийг бэлтгэн сургадаг.
Чёрный Жемчук / “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Уранбилэг / Калина концерны “Черный Жемчук” брэнд нь єдєр тутмын арьс арчилгааны гоо сайхны бvтээгдэхvvн юм. Арьсны vндсэн цэвэрлэгээ, гvн цэвэрлэгээ, vндсэн арчилгаа, нэмэлт арчилгаа, биеийн арчилгаа гэсэн vндсэн 5 хэсэгтэй байдаг. Эдгээр нь хоорондоо хавсарч зохицдог бєгєєд арьсны онцлогоос хамааран дотроо олон тєрєл байдаг.

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-09 - Эсгий “амилуулсан” шоу
Ангилал: Монгол

  Холбогдох сайт: Оруулсан єдєр: 2006/04/14  Уншсан тоо: 372  
 
-Англи улсын иргэн Алан Флакс, Хөдөлмөр сангийн багш загвар зохион бүтээгч Б.Гэрэлчулууны 30 гаруй бүтээлийг сонирхуулсан юм- Монголын уран зургийн галерейд “Ноос Алтай -2006″ үзэсгэлэн нээлтээ хийж дотор, гадны олон зочны нүдийг хужирлав. Хөдөөгийн бүсгүйчүүд хонь, ямааныхаа ноос, ноолуурыг боловсруулан ороолт, цамц, хүүхдийн бойтог, томчуудын шаахай, гээд л хүний өмсдөг бүхнийг урлачихаж. Түүгээр ч үл барам таван ханатай гэрийн ком ширдэг ч хийжээ. Аймаг аймгаас уригдан ирсэн үйлчин бүсгүйчүүдийг Швейцарийн Хөгжил хамтын ажиллагааны агентлаг, “Хөдөлмөр сан” ТББ-ийнхан дэмжин үйл хийх ухаанд сургасан гэнэ. Үзэсгэлэнд орны бүтээлэг, түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын бүтээл, ээтэн хоншоортой эрэгтэй, эмэгтэй гутал гээд 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдсан байсан юм. Уртаараа 2.20 м, өргөн нь 60 см хэмжээтэй хүзүүний ороолт бүсгүйчүүдийг ёстой уулга алдуулах аж. Хөнгөн хэрнээ дулаахан чанарыг тэд барьж үзээд мэдчихсэн тул гар татсангүй. Нэг ороолт 10000 төгрөгийн үнэтэй байсан ч эзэн нь төвөггүйхэн хоёрыг худалдаж 20 мянган төгрөг халааслав. Эмэгтэйчүүдийн нэг хэсэг ийн хэтэвчээ тэмтэрч байх зуур Баянхонгор аймгаас ирсэн үйлчин эмээ нар бүтээгдэхүүнээ сурталчлахыг ч ёстой үзүүлж байна аа. “Таван ханатай гэрийн ком ширдэг зээгтэй, зээггүй гээд л… Бага насны хүүхдийн бойтог ёстой эрийж байлаа. Үнэ нь 3000 төгрөг аж. Үзэсгэлэнг гадаадынхан нэлээд сонирхож байсан бөгөөд тэд шаахайг илүү таашаана. Цагаан, бор өнгийн эсгийг хольж, эс бөгөөс дан ганц цагаан эсгийгээр хийсэн шаахай эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийнх. Хоншоор нь ээтгэр, дугуй гэх мэт олон янз. Хөдөөгийн хүүхнүүд реклам, наймаа хоёрыг хослуулан чөлөөгүй байх зуур галерейн гурван давхарт хонины ноос, ямааны ноолуураар хийсэн шилдэг хувцасны үзүүлбэрийг загвар өмсөгчид сонирхуулж байсан юм. Англи улсын иргэн загвар зохион бүтээгч Алан Флакс, Хөдөлмөр сангийн багш, загвар зохион бүтээгч Б.Гэрэлчулуун нарын хавар, намрын гоёл үзэгчдийг бишрүүлэв. Гэхдээ Алан Флаксын загвар бүр ч онцгой аж. Бор ноосон өнгийн даашинзны хормойг цэцгээр гоёж, навчин хээгээр чимэглэсэн цагаан хүрэмтэй хослуулсан нь ёстой донжтой нийцжээ. Эл хувцсыг өмссөн бүсгүйн малгай бас л эсгий. Шаахай ч мөн адил. Энэ бүгдийг дан ганц гар оёдлоор хийсэн тул оёдлын машины мөр ч гараагүй юм байна. Үүнээс гадна цагаан, саарал, ягаан өнгийн хүрмийг залуус сонирхуулсан. Хүрмийг хонины ноосоор хийсэн бөгөөд өвдгөө хүрсэн урттай аж. Ягаан өнгийн хүрмээр дан ганц бүсгүйчүүд гоёх албагүйг эрчүүд энэ үеэр харууллаа. Үзэсгэлэн маргааш өндөрлөнө. Г.Чимэг 2006-04-14    http://mglclub.com/ 

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-08 - Монгол костюм музей
Ангилал: Монгол

Мягмар, 8–р сарын 23  2005 Монголын ард тvмний соёлын vнэт єв болох vндэсний хувцасны гайхамшгийг хойч vедээ танин мэдvvлэх, бvрэн судлах,гадны жуулчин гийчдэд сурталчлах зорилгоор'' Монгол костюм'' нэртэй музей байгуулагджээ. Музейн талаар тайлбарлагч Баярзултай ярилцаж тодрууллаа. Тус музейн талаар... -Манай музей энэ оны 7-р сарын 22-ний єдєр албан ёсныхоо нээлтийг хийсэн. Яг одоогийн байдлаар манай музей тохижилтынхоо ажил дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.Уран бvтээлчид маань байгуулагдснаасаа хойш 400 гаруй нэр тєрлийн Монгол vндэсний хувцасыг хийн дэлгэн тавьсан байгаа. Одоохондоо нийт 50 гаран vзмэрийг дэлгэн тавиад байна. Цаашлах тусам илvv олон vзмэрvvд бий болох юм. Yзмэртээ тавьж байгаа хувцаснууд бvгд тvvхэн хувцаснууд байгаа. Хувцаснуудынхаа талаар, яаж сонгож мєн олж тавьдаг вэ? -“Монгол костюмс” музейн бvтээл нь тvvхэн судалгаа болон эрдэм шинжилгээний ажлууд дээр тулгуурлаж хийгдсэн учраас монгол vндэсний хувцасны давтагдашгvй гайхамшгийг орчин vеийн хувцсанд уран сэтгэмжээр тусгаж єгснєєрєє онцлогтой. Манайх хувцаснуудаа судладаг. Хэдий vед хэрэглэгдэж байсан хувцас тавих гэж байгаагаасаа хамааран судалгаа бvр харилцан хугацааны хувьд єєр єєр. Зарим vед нэг хувцасыг хийхэд хэдэн сар, цаашлаад жил, жил гаран ч болж байсан. Одоо л гэхэд музей байгаа 12, 13, 14-р зууны vед амьдарч байсан хатадын хувцасыг хийхэд тэдгээр олон хувцастай холбогдох угсаатны зvй, хувцасны материал, чимэг зvvлт, хувцас хэрэглэл гээд бvгдийг судлах хэрэгтэй болсон. Тэгээд зvгээр нэг тухайн vед ємсєж хэрэглэж байсан хувцастай тєстэйг бус яг ижилхэн хувцас оёдог шиг оёчихгvй тухай vед яаж хувцасыг хийж байв, ямар ямар оёдолуудыг хийж байв, хаана хаана нь зээгт наамал байдаг байв, хаана нь шvр сувд, алт vнэт хэрэглэлийг зvvж байв гэдгийг нь хvртэл судлаад яг хэв маяг, ордны дэг жаягийг харуулан нарийн судласны vндсэн бий болгон байгаа. Энэ бvгдийн дараа тухайн хувцасны зураг схез, эсгvvр оёдол гээд бvх дамжлагыг дамжисны дараа сая нэг хувцас бэлэн болдог. Танайх мvзейгээ амьд музей гэсэн байсан. Энэ талаар... -“Монгол костюмс” музейн бvтээл нь тvvхэн судалгаа болон эрдэм шинжилгээний ажлууд дээр тулгуурлаж хийгдсэн гэж дээр ярьсан. Бид бусад музейн vзмэрvvд шиг хувцаснуудаа шилэн хоргонд хийхийг илvvд vзээгvй. Харин ч эсрэгээрээ энд орж ирж vзэж байгаа хvмvvс маань vзмэрvvдийг маань барьж vзээд ямар материалаар хийснийг нь, мєн зєвхєн нэг талаас нь бус араас нь урдаас нь хажуугаас ньгээд тойрч vзэх боломжтой байгаа. Бас нэг онцлог нь гэвэл, музейн vзмэрvvдтэйгээ зохицуулан арын фононд нь тухайн хувцасныхаа тvvхэнд холбогдолтой зургуудыг тавьж єгсєн байгаа. Энэ нь музейгээ хоёр хуваасан байгаа. Хаад хатадын, vндэстэн ястан гэж хуваасан. Хаад хатадынхаа хэсэг маань 12, 13, 14-р зууны vеийн хувцаснууд байгаа. Vvний арын фон нь тухайн vеийн хаад хатдын єргєє, дэг жаягийг харуулсан зургуудыг тавьсан бол vндэстэн ястаны хэсэг маань 18-р зуун байгаа энэ зуунд монголчууд манжийн дарлалд орчихоод байсан мєн шарын шашин орж ирж байсан vе болохоор арын зурагнууд нь уй гашуу, сvсэг бишрэлтэй холбоотой зургуудаар чимсэн байгаа. Энэ мэтчилэн манай музейн бvх зvйлvvд хоорондоо уялдаа холбоотой байгаа. Музейн онцлогуудын талаар яривал. Манайд оцлогтой олон зvйлvvд байгаа эдгээр жишээлбэл, маниканууд байгаа. Эдгээрийг гадаадаас бус манайх монголдоо захиалж хийлгэж байгаа. Энэ маань ямар учиртай юм бэ гэвэл, гадаадаас орж ирж байгаа маникануудын нvvр царай нь гадаад байдаг. Харин манай маниканууд яг ємсгєсєн хувцасандаа таарсан монгол дvр тєрхтэй байгаа vvгээрээ нилээд онцлог. Орж ирсэн хvмvvс маань хvртэл хувцасыг нь vзээд зогсохгvй ямар vндэстэн ястан ямархуу царай тєрхтэй байдгийг харах боломжтой. Мєн манай vзмэрт багтаж байгаа 18, 19-р зууны модон гэр байгаа. Сархинаган тоонотой баруун болон зvvн аймгуудаар тухайн vедээ их хэрэглэж байсан гэр байгаа. Бvх эдлэл хэрэглэл тэр vеээс уламжлагдан ирсэн яг тэр хэвээрээ байгаа. Сархинаган гэр маань єєрєє тооногvй шvvхэр шиг эвхэгддэг гэр байгаа. Энэ гэрт модон дэр, эвхэгддэг ширээ, модон сав суулга, эхнэр хувцас, ор тавилга, тулга нь хvртэл 18, 19-р зуунаас євлєгдєж ирсэн яг тэр хэвээрээ байгаагаараа онцлог. Танай музейн хэтийн тєлєв, цаашдын чиг хандлага... - Музейн vзмэрvvд цаашид байнга баяжиж байх бєгєєд жуучлдад зориулж vндэсний хувцасны гайхамшгийг “Fashion show” хэлбэрээр сурталчлаа. Манайх байнгын тогтмол vйл ажиллагааг явуулахаас гадна долоо хоногт vндэсний хувцасны загварын шоуг байнга явуулахаар тєлєвлєєд байгаа. Шоугаа vндэсний телевизтэй хамтран орон даяар цацах бодолтой байгаа. Ер нь бол манай музейн загвар vзvvлдэг тусгай тайзнаа хэд хэдэн удаа иймэрхvv загварыг шоуг зохиочихоод байгаа. Vvнийгээ л байнга тогтмол явуулах юм. Мєн интернет дэлгvvрийг ажиллуулах зорилтыг тавиад байгаа. Манай дэлгvvрээр орж vзээд єєрийннєє сонирхож байгаа материал, єнгє дизайнтай vндэснийхээ болон гадаадынг хvн бол хvссэн хувцасаа сонгож авах боломжтой болох тийм vvд хаалгыг нээхээр тєлєллєчихєєд байгаа. Цаашдаа аялал жуулчлал, соёлын салбарын vйлчилгээний vндэсний шинэ брэндийг бий болгохыг зорьж байгаа. Yзмэрvvдээс олон улсын болон монголдоо зохиогдсон уралдаан тэмцээнд оролцож байсан гэсэн энэ талаар... -Монгол костюмс компанийн уран бvтээлчид анх байгуулагдснаасаа хойш 400 гаруй нэр тєрлийн Монгол vндэсний хувцасыг хийн дэлгэн тависан байдаг. Тухайлбал, vзэмчин, казах, захчин, , торгууд,хотон , урианхай, дєрвєд, баяд, халх эхнэр, ноёд лам гээд олон vндэстэн ястны хувцаснас гадна Чингисийн хатадын хувцсыг урласан байна. Эдгээр уран бvтээлээс vзэмчин эмэгтэйн толгойн хэрэглэл нь єнгєрсєн гуравдугаар сард ОХУ-ын буриадын Улаан-Vд хотноо болсон дэлхийн Монгол туургатны олон улсын фестивалиас гранпри, Чингисийн хатад загварууд нь тэргvvн шагнал авсан. Мєн саяхан болж єнгєрсєн “ Бахархалт vндэсний хувцас – наадмаас Монголын олон ястан, эзэнт гvрний бахархал уран бvтээлvvд нь тэргvvн байрын шагнал хvртсэн. Танайх музейн vзмэрээс гадна ямар vйл ажиллагаа явуулах гэж байна вэ? Yvнээс гадна бэлэг дурсгалын зvйл худалдаалах, vндэсний хувцастай гэрэл зураг авах зэрэг vйлчилгээг vзvvлэж эхлээд байгаа. Цаашлаад олон олон шинэлэг vйл ажилгааг нэвтрvvлэхээр тєлєвлєєд байгаа. Мєн шинэ залуу дизайнеруудтай хамтран ажиллахад хэзээд бэлэн байх болно. Б.Сувд /Olloo.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-07 - Д.Овдогмид: Эсгийгээр хувцас оёход загвар нь сайхан гардаг
Ангилал: Монгол

 

OvdogooOvdogoo

Хувцас загварынг чиглэлээр уран бүтээл туурвидаг дизайнеруудтай хамтран ажиллаж, тэдэнд урам зориг өгдөг газар бол “Монгол костюмс” юм. Тус байгууллагатай хамтран загварын шоу зохион байгуулах гэж байгаа залуу уран бүтээлч Д.Овдогмидтэй ярилцлаа. -Удахгүй болох гэж байгаа шоуныхаа талаар сонирхуулна уу? -Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Монгол костюмс”-тай хамтран хувцас загварын шоу зохион байгуулах гэж байна. Энэхүү шоу зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан бэлэг байх болно. -Ямар уран бүтээлчид оролцох вэ? -”Монгол костюмс”-ын загвар зохион бүтээгчид болон би өөрөө зохион бүтээсэн хувцас загвараараа оролцоно. -Ямар загварын хувцас зонхилох бол? -Өмнө нь “Монгол костюмс”-ын загвар зохион бүтээгч байлаа. Одоо тусдаа гарч.бие дааж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Тэгэхээр миний загвар болох эсгий урлал, гоёлын даашинз, оюутан ахуйдаа хийж байсан загваруудаараа оролцох гэж байна. Нийтдээ 40 гаруй загварын хувцас орох болов уу. -Оролцох саналыг хэнтавьсан бэ? -Саналыг “Монгол костюмс”-ын удирдлагууд тавьсан. Яагаад заавал намайг сонгосон юм бэ гэхээр, миний загварууд ихэвчлэн эмэгтэйчүүдийн хувцас байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн баярт зориулан тэндэнд бэлэг барих зорилготой оруулсан байх. -Шоу хэзээ болох вэ? -Өнөөдөр “Монгол костюмс”-ын төв байранд 13.00,15.00,17.00,19.00, 21.00 цагаас болно. Дандаа сондгой тоотой цагт шоу эхэлнэ. -Хэдэн загвар өмсөгч оролцох вэ? -”Чинбаа модел” агентлагийн загвар өмсөгчид оролцож, эсгий хувцаснуудыг ёстой амллуулна. -Энэ удаагийн шоу юугаараа онцлог вэ? -Мэдээж бусад шоунаас онцлох зүйл байгаа. Өмнө нь эсгийгээр хийсэн хувцасыг зөвхөн тайзан дээр л байсан бол энэ удаа өмсдөг хүнд ойртуулж, өдөр тутмын хэрэглээ болгохыг зорьсон. Загвар зохион бүтээгч гэдэг бол хийж бүтээсэн загваруудаа үзэгчдэд хүргэж, тэднээс урам зориг авдаг. Хувцас гэдгийг зөвхөн хэрэглээ гэж ойлгож болохгүй. Тэр чинь урлагийн бүтээл шүү дээ. Хамтран хийж байгаа шоунд нэлээд хэдэн гэнэтийн бэлэг байгаа. -Өөрийн чинь загварууд, бусад дизайнеруудын загвараас юугаараа ялгаатай вэ? -Хүн болгон анхаарч, хэн нэгнээс илүү гоёыг хийх юм сан гэж бодож байгаа. Миний хувьд дан ганц эсгийгээр хувцас хийх биш, түүн дээрээ зарим шинэлэг зүйлс нэмж оруулсан. -Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ? -Монгол зургийн зураач мэргэжлээр СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн. Төгсөөд эхнийхээ коллекцийг эсгийгээр хийсэн. Тэр цагаас загвар зохион бүтээгч болсон гэх үү дээ. Түүнээс хойш тасралтгүй энэ мэргэжлээрээ уран бүтээлээ туурвиж явна. Өөрийнхөө хийсэн загваруудаас cop болсон коллекци бүтээлүүдээ нэгтгэн “Монгол костюмс” компани дээр “Хувьсал” нэртэй үзэсгэлэн гаргаад байгаа. -Яагаад “Хувьсал” гэж нэрлэх болов? -Дараагийн коллекци үргэлжлэх явцдаа яаж хувьсан өөрчлөгдөж вэ, гэдгийг харуулахыг зорьсон. Энэ удаагийн шоу хүртэл хувьсан өөрчлөгдөх маягаар хийгдэх болно. -Заавал эсгийгээр хувцас хийх болсны учир? -Эсгий үндэсний материал. Малын гаралтай түүхий эд боловсруулаад хувцасаа хийгээд өмсчихдөг улс. Бэлэн зүйл хэрэглэж байхаар өөрсдөө хийж, хийсэн зүйлийнхээ чанарыг мэдрэх хэрэгтэй. Эсгийгээр юм оёход загвар сайхан гардаг. -Материалуудаа хаанаас авдаг вэ? -Гар аргаар боловсруулж хийдэг. Ноос элбэг болохоор олдоцтой. -Эсгий урлал Монголд хэр хөгжиж байгаа бол? - Гар урлал, тэр тусмаа эсгийгээр хийсэн хувцас хэрэглэл нэлээд хөгжиж байгаа. Монголчууд үндэснийхээ урлалыг сонирхох нь бага л даа. Гадаадын жуулчид маш их сонирхон худалдаж айдаг. -Гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байсан уу? -Америк, Японд жижиг дэлгүүр ажиллуулж байна. -Эрэгтэй хүний хувьд загвар зохион бүтээгч байх хэцүү юү. Тэр тусмаа эмэгтэйчүүдийн хувцас хийхэд ямар вэ? -Эмэгтэйчүүдийн хувцас маш баялаг элементүүдийг нь өөрчилсөн ч болдог. Эрэгтэйчүүдийн хувцас хийхэд энгийн байдаг. Миний хувьд аль болох загвартай,хувьсан өөрчлөгддөг хувцас хийх дуртай. -Загвар зохион бүтээгчийн онцлог юу вэ? -Бусдын мэдэрч чадаагүй, дэлгэн үзүүлдэг байх ёстой. Гэхдээ миний хувьд өөрийнхөөрөө байх сайхан. Зургийн талын мэдлэг сайтай, эсгүүр технологи, хувцасны талын ойлголттой байх ёстой. Аливаа зүйлийг хүн гараараа хийж байж л хүнд хэцүүг нь мэдэрдэг. -Таны хамгийн хайртай загвар юу вэ? -Хийсэн хувцаснууддаа хайртай. Хувцасаа эсгэхээсээ өмнө их боддог. Ямар хувцас хийх вэ, яаж хийвэл гоё загвар гарч ирэх бол гээд л. Санаадгүй байхдаа хийсэн загварууддаа дуртай шүү. -Урин дулаан улирал айлчлан ирж байна. Таны бодлоор энэ хаврын хувцас, загварын чиг хандлага ямар байх вэ? -Манайханд нэг буруу ойлголт байдаг. Дулаан явж л байвал гоё сайхан нь хамаагүй гэж. Миний хувьд буруу ойлголт. Хүйтэн, дулаан аль ч улиралд өөртөө тохирсон загварын хувцас өмсөх хэрэгтэй. Ажиглаад байхад өвөл хүмүүс туйлын хувцаслалт өмсөөд бүрсийгээд эхэлдэг. Харин хавар болмогц эрч хүч нэмэгдүүлсэн тод өнгийг сонгодог. Ер нь дэлхийн хувцас загварын чиг хандлагыг дууриах нь чухал биш. Амьдралынхаа хэв маягтай зохицолдуулан хувцаславал аятайхан харагдана. Сүүлийн үеийн хувцасны өнгө, загварт бараан өнгө дамгайлаад байгаа. Тэр тусмаа атлаасан даавууг завсарын өнгөтэй хоршуулан хийсэн хувцас зонхилох төлөвтэй. А.Лхагва 2007.03.7 "Нийгмийн толь"

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-05 - УЭДС-ийн захирал Г.Тунгалаг: Шинэ жилийн vдэш ногоон, улаан, хар, хєх болон алтлаг гадаргуутай А хэлбэрийн даашинзаар гоёорой
Ангилал: Монгол

Саяхан Чингис зочид буудалд Монголын загварын ертєнцєд цоо шинэ vзэгдэл болоод байгаа “ULAANBAATAR FASHION WEEK” буюу “Улаанбаатарын загварын 7 хоног”-ийг хоёр дахь жилдээ амжилттай зохион явуулсан Шилдэг загвар зохион бvтээх товчооны 2 удаагийн єргємжлєлт Урлах Эрдмийн дээд сургуулийн GT Загварын товчоон дээр очиж захирал Г.Тунгалагтай уулзлаа. Бидний ярианы гол сэдэв орчин vеийн загварын чиг хандлага, удахгvй болох гэж буй шинэ оны баярын гоёл байсан юм. -Танайх олон улсын жишгээр”Загварын 7 хоног”-ийг зохиогоод хоёр жил боллоо. Энэ жилийн загварын 7 хоногийг сонирхохоор улс тєр, соёлын зvтгэлтнvvдээс гадна гадаадынхан маш олноор ирсэн байсан. “Урлах эрдэм”-ийнхэн рок, попынхны єнгє тєрх болсон Сараа, Сэрчмаа, Отгоо, Дээгий, “3 охин” зэрэг хамтлаг, дуучдыг их гоё хувцасласан байсан? -Хувцасны загварын vйлдвэрлэлийг урлаг гэхийн сацуу бизнес гэж хэлж болно. Єндєр зэрэглэлийн хийцтэй загваруудыг аваад ємсчих бэл бэнчинтэй, бас шууд таарчихаар бие галбиртай хvн хэдийгээр манайд ховор ч загварын хандлагыг мэдрэх, Энхчимэг, Баярмаа, Нямцэцэг, Отгонжаргал, Энхжаргал гээд манай шилдэг дизайнеруудын шинэ бvтээлийг vзэхээр нэр хvндтэй хvмvvс, урлаг, соёлын бvхий л одод хvрэлцэн ирсэн. Яг л барууны загварын шоуны адил тэд эхний эгнээний суудлуудыг урьдчилж захиалсан байсан. Урлагийнхан тайзны хувцас олох гэж дэлгvvр хэсдэгээ больж, зєвхєн єєрт нь зориулсан дизайнерын сайн бvтээлийг ємсдєг дэлхийн жишгийг дагадаг болжээ. Энэ жилийн “Улаанбаатарын загварын 7 хоног”-оор єдєр бvр 80-100 шинэ загвар бvхий коллекци, vзvvлбэрvvдийг толилуулахдаа манай шилдэг дизайнерууд дахин давтагдашгvй хийц бvхий vдшийн гоёлын платье урлахад онцгойлон анхаарсан. Энэ он, энэ улирлын загварын ханд-лага, єнгє, материалын онцлог шинж чанар, чимэглэлийг нарийн тусгаж єгсєн. Ер нь “Урлах Эрдэм”-ийн дизайне-руудын гоёлын платье алдартай шvv дээ. Єнєєдєртєє монголд ийм тvвшний бvтээл хийх дизайнер єєр хаа ч байхгvй. Одоо бид захиалагчдынхаа шинэ жилийн гоёлын платье, гутал, аксессуар чимэглэлvvдийг урлах гээд єдєр шєнєгvй сууж байна. Саяхан театр, драмынхны шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” ёслолд оролцох оддын хувцсыг гараа гарган хийснийг та нар анзаарсан байх. -Шинэ жилийн баяраараа охид бvсгvйчvvд маань яаж хувцаславал зохимжтой вэ? -Нэгэнт тогтсон ёс уламжлал гэж байдаг. Шинэ оноо угтах баяр ёслолд эмэгтэйчvvд ихэвчлэн vдшийн гоёлын платье ємсдєг, vvгээрээ єєрийн гоо сайхан, таашаал мэдрэмж болон бусдаас ялгарах давуу талаа харуулахыг эрмэлздэг. Баруунд бол ямар дизайнерын ямар бvтээл ємсєж вэ гэдгээр нь дvгнэдэг уламжлалтай. Энэ улиралд моод болоод байгаа хэлбэр загвар, єнгє, материал цєм шинэ жилийн vдшийн гоёлд туссан байгаа. Жишээ нь, энэ улиралд ид моодонд ороод байгаа номин ногоон єнгє, бас улаан, хєх, хар єнгийн болон алтлаг, мєнгєлєг гялгар гадаргуутай /бархат, атлас, торго/ материалаар хийсэн “А” хэлбэрийн платье, юбка, жинхэнэ ба хиймэл vслэг жижигхэн нємрєг, чимэглэлийн бантик уяа, сонгодог стилийн шєвгєр хошуутай эсвэл дугуй хоншоортой туфль, євдєгний доогуур эсвэл бvр євдєг дээгvvр татсан урт тvрий бvхий гутал, гялгар тунгалаг чулуутай ээмэг зvvлт зэргээс энэ шинэ жилийн гоёл бvрдэж байна. Vvнийг бид “Улаанбаатарын загварын 7 хоног”-оор vзvvлсэн загваруу-даараа тодорхой харуулсан. -Vс засалт, нvvр будалтыг ч бас орхигдуулж болохгvй байх… -Vсээ бага зэргийн начёс хийгээд цэмцийтэл шуух хэрэгтэй. Эсвэл буржийлган эмх замбараатай унжуулсан ч болно. Хєгшин залуугvй урагш нь хэдэн vс унжуулаад бусдыг нь шууд дээрээ овоолж гялгар саа цацаад ёлкны мод шиг болчихдог нягтлан бодогч маягийн засалт vеэ єнгєрєєсєн. Харин нvvрээ будахдаа уруул, нvд хоёрын аль нэгийг тод, нєгєєг бvдэгхэн будахыг орчин vеийн загварын болон гоо сайхны хєгжлийн хандлагыг тогтмол судалж байдаг дизайнерууд маань зєвлєж байна. -Баярлалаа. Танд болон танай хамт олонд ирж буй шинэ оны мэнд дэвшvvлж, уран бvтээлийн улам их амжилт хvсэн ерєєе! http://www.mongolmedia.com/ 2004-12-25

Мэдээллийг бичсэн: Б.Энхцэцэг

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-03 - Бурхны шашны лам хуврагын хувцсанд монгол vндэсний хувцас нєлєєлсєн нь
Ангилал: Монгол

СУИС-ийн магистрант М.Батмєнх

Монголчуудын соёлоо хадгалж ирсэн нэгэн євєрмєц хэлбэр нь “цээж эрдэм” ч гэж ярьдаг, амнаас аманд, багшаас шавьд дамждаг аман уламжлалын хэлбэр юм. Энэ нь зориудаар ном бичигт тэмдэглэлгvй нууж зєвхєн багшаас шавьд хэлдэг нууц тарнийн нэг хэлбэр байхад тєдийлєн ном бичиг болгон бичих шаардлагагvй тухайн vедээ хvн бvхэн мэддэг байсан улмаар мартагдсан хууч ярианд хоцорсон ахуйн болон ёс заншлын холбогдолтой мэдээнvvд байдаг. Хэзээ гарсныг нь бvv мэд “Орос хvн байшиндаа мєнгє зардаг, монгол хvн хувцсандаа мєнгє зардаг“ гэсэн нэгэн хэлц vг байдаг. Тэгвэл тєвдvvдийн vгэнд “ Бид ном эрдэмээ Энэтхэгээс, хоолоо Хятадаас, хувцсаа Монголоос авсан “1 гэсэн яриа ч бий. Энэ vг харин дээр vеийн vг байж магад. Ямар ч байсан хувьсгалаас ємнєх vеийн vг гээд бодоход ямар нэг vзэл суртал ороогvй жинхэнэ аман vг байж мэднэ. Харин 300-т, 500-т, 1000-т буюу “Додигалсан сайн цагийн 1000 бурхны нэрийг vнэхээр єгvvлэхvй” хэмээх номд ємнєх гурван бурхан одоогийн бурхан багшийн vе, тvvнээс хойш энэ дэлхийд залрах 996 бурхны хаа хаана хэн нэртэй хvн болж тєрєх, ямар ном номлох тухай дэлгэрэнгvй бичсэн номд “Бурхад нvцгэн дvрийг vзvvлэх нь ичгvvрийг ялж, тийн дарсан буюу єєрийгєє ялсны гэрч юм. Ясан чимэг гавал эрхи мэтээр чимэглэх нь vхээрийг эзэгнэсэний тэмдэг юм” хэмээн гардагаас vзвэл Энэтхэгийн ємнєд хэсэгт экватортой ойр жилийн турш зєєлєн дулаан, халуун уур амьсгалтай учир энэ газар нутагт бєсєєр хийсэн хув­цаснаас илvv сэрvvн чанартай эрдэний чулуугаар хийсэн чимэг нь гоёлын ч хувцсыг давхар орлодог байсан мэт.

Тэгвэл арай хойхно Бурхны шашин умраас умарт тvгэн дэлгэрч Хятад, Япон, Пакистан, Тєвд, Балба, Монгол руу тvгэн дэлгэрэхийн зэрэгцээ бурхдын хувцаслалт чимэг хэрэгсэл нь тухайн орныхоо онцлогт тохирон янз бvрээр хєгжиж ирсэн байх жишээтэй. Японд байдаг дэлхийн найман гайхамшгийн нэг Эдогийн vед баригдсан 23 метр єндєр “Амитаба” буюу манайхны хэлдгээр “Авид” бурхан байдаг. Энэ бурхны цогцолборт Амитаба бурхан нь диваажингийн орноос ирэхдээ маш том дэрсэн шаахай, ( энэ нь бараг 2.5 метр ) 10 метр орчим урт таяг, маш том лагай намжиртай байдаг гэнэ. Энэ бол Хятадаас дэлгэрсэн бурхны шашин Японы онцлогтой шашин болон хєгжихдєє єєрийн орны цаг агаар, зан заншилтай нягт холбогдон гарсан хувцас хэрэглэл, эд єлєгийн соёл нь байх жишээтэй. Гэтэл монголчуудад дэрсэн шаахайтай “Авид” бурхны тухай ярих гээд оролдвол тэд яагаад ч хvлээн зєвшєєрєхгvй нь мэдээж. Энэтхэгт бол голдуу хєл нvцгэн явах бєгєєд айл гэртээ ирсэн зочинг хєлийг нь угааж гэртээ оруулах нь хамгийн том ёслол хvндэтгэл болох бєгєєд энэ заншил нь лавтай хэдэн мянган жилийн турш бат бєхєєр хадгалагдсаар байгаа явдал нь яах аргагvй Энэт­хэг орны цаг агаартай холбоотой. Аль ч vндэстний хувцас нь тухайн орныхоо байгаль цаг агаар­тай нягт холбоотойгоос гадна нийгмийн хєгжлийн тvvх, хил залгаа улс орнуудын хоорондын харил­цаанаас ихээхэн шалтгаалж байдаг. Бурхны шашин Монголд дэлгэрснээр єєрийн гэсэн дэг жаяг, бурхан бvтээх арга барил, мєн лам хуврагуудын хувцас хэрэглэлд нєлєєг vзvvлсэн боловч тухайн орныхоо орчин нєхцєлтэй уялдан монголын гэгдэх онцлогыг илvv тусгасан байдаг. Vvнд анхны богд монгол хvн байсан нь ихээхэн тvлхэц єгсєн байж болох талтай. Хэрэв анхны богд Тєвд хvн байсан бол монголын онцлогийг хэрхэн тусгаж, тvvнийг монголчууд хэрхэн хvлээн авах байсан зэрэг нь тодорхойгvй. Єндєр гэгээн єєрийн хєргийг монгол дээлтэйгээр бvтээлгэх талаар шавь нартаа гэрээслэхдээ баруун гартаа хурц хутга бариулан, зvvн гарт нь хонины тарган ууц бариул хэмээсэн байдаг. Энэ нь монгол тvмэн эрдэм ном идэж уухаар элбэг байж, хорон муу юм бvхнийг тасалж хаяхыг бэлгэдэсэнээс гадна ургуулан бодоход Энэтхэг хэмээх халуун орноос Цаст Тєвдєєр дамжин орж ирсэн бурхны шашин нь зєвхєн хувцас хэрэглэлээр зогсохгvй олон зvйл цаашлаад хоол хvнсний хэрэглээ ч ялгаагvй эрс ондоо байгаа нь харагдаж байна. Энэ бvхэнд Єндєр гэгээний ач гавьяа их билээ. Тvvнээс гадна тухайн шашин нь аливаа vндэстний хэл соёл ахуйтай гайхамшигтайгаар зохицох чадвартай холбон vзэж болох юм. Тиймээс бурхны шашин нь тив ал­гасан хєгжин дэлгэрч буй дэлхийн томоохон шашны урсгал болон бvрэлджээ. Єєр бусад орон жишээлбэл Хятад, Балбад лам хуврагуудын хувцас ийм тийм байдаг гээд яривал маш их жишээ татах боловч чухам монголд ямар янзтай хєгж­сєнийг нь тэдний ертєнцийг vзэх vзэл, оюун санааных нь vнэ цэнэтэй зvйлс, эрхэлдэг гол аж ахуй, орчин нєхцєлд нь тулгуурлан тайл­барлахыг хичээлээ. Дээрхээс vндэслэн бодоход ямар ч улс vндэстний хувцасны тvvхийг судлах нь дан ганц урлаг хийцийн тухай тєдийгvй тухайн улс орны тvvх, этнограф, гоо зvй, ёс заншил, эцэст нь хvний оюун санааны хєгжлийн нарийн тогтолцоотой холбогдолтой шинжлэх ухааны олон салбарыг хєндсєн чухал асуудал юм. Монголчуудын бурхны шашныг лавтай 2000 аас илvv жилийн уламжлалтай гэдгээс vзвэл vvнээс ємнє ямар хувцас хэрэглэлтэй байсан бэ? гэдэг тун сонирхолтой болж ирэх юм. Тэгвэл энд нэг ажиглагдаж байгаа зvйл нь их хаадын vе Тvрэг, Уйгарын vед холбогдолтой бурхан шашин дэлгэрч байсан баримтуудад тухайн шашиныг єглєгийн эзэн болж хєхиv­лэн дэмжиж байсан эзэн хаад бvр єєр єєрийн гэсэн хууль зарлиг цаазаар хувцас хэрэглэлийг ямар байхыг тогтоож байснаараа маш их сонирхол татаж байгаа юм. Vvний нэг томоохон баримт нь Пагва ламыг дєрвєлжин vсэг зохиосоных нь тєлєє Хубилай хаан гурван орны номын хан Пагва тэнгэр гэсэн алдар соёрхож эрдэний тамга, алт сувдан чимэгтэй намжир, гэгээний номт дээл, жанч, титэм, бойв, олбог, алтан ширээ, шvхэр, зоогийн аяга, таваг, зэрэг бvрэн хэрэг­лэлээс гадна тэмээ уналага, луус, алтан эмээл, бvрэн хэрэглэлийг єргєж, хуврагийн гэрт хааны элч vл суулгах, улаа vл хэрэглэх, албан татвар vл тєлєх, зєвхєн Тvвдэд Сажийн ном vзэхийг зарлигдаж байсан байна. Харин Гарма багшид монголын хаанаас хэргэм тушаалын хар малгайг хайрласан бєгєєд тvvнээс хойш Тєвдєд “Хар мал­гайтны шашин” хэмээх тарнийн цоо шинэ урсгал гарч саяхныг хvртэл хар малгайгаа ємсєн хурлаа хурсаар байсан гэдэг. Мєн vvнтэй нэгэн адил Тєвдєєс 16 Найдан монголд залрахад монголын хаад ноёд єєрсдийн хувцас болох хар хиазтай улаан шар дээлийг єргєн золгосон гэдэг. Мєн монгол хаад ноёдоос цагаан чонон дах, булган болон vнэгэн дотортой дээл, хар хамбан хиазтай улаан шаргал єнгєтэй дээл зэргийг єргєж байсан нь Тєвдийн дээд мяндагтан лам нарын дунд тэргvvн гоёл нь болж уламжлагдан єнєєг хvртэл хадгалагдаж байдаг гэсэн яриа байх жишээтэй Тvvгээр монгол хуврагийн хувцасны маягийг зохиосон тул хар хиазтай улаан шар дээл нь монгол лам нарын vндсэн ємсгєл нь болсон Тийм болохоор хувцас эд єлгийн судалгааг Энэтхэг, Тєвд, Бал­ба, Бутан зэрэг орнуудад очиж vзэж судлах шаардлагатай. Ингэснээрээ Тєвдvvдийн “монголчуу­даас хувцсаа авсан” хэмээх яриаг ор vндэстэй болгох эрлийг мухарлах ажлыг цаашид хийх нь зvйтэй юм. Ер нь хувцас гэдэг нь тусгаар тогтнол хийсвэр сэтгэхvй, зєгнєл мєрєєдлийн бодит биелэл тєдийгvй монголчууд дєрвєн улирал байгаль цаг агаарын онцлогоос шалтгаалан олон янзын зориулалттай хувцас хэрэглэл vvсч бий болгосон нь тэртээ халуун орны болон хил залгаа хєрш зэргэлдээ улс орнуудын эд єлгийн соёлд ч асар их нєлєє vзvvлсэн нь мэдрэгдэж байдаг.

Эх сурвалж: Єдрийн сонин 2006,04,04 №082/2216/

http://www.gateway.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

2007-03-03 - Монгол хувцас монгол ухааны илэрхийлэл
Ангилал: Монгол

Vндэсний онцлогтой хувцасгvй vндэстэн ястан гэж ертєнцийн хаа ч байхгvй. Хамгийн хоцрогдсон буурай улс vндэстэнд ч єєрийн гэсэн євєрмєц хийц тєрх, загварын хувцас хэрэглэлтэй байдаг нь тодорхой.

 

Монгол vндэстний хувцас гэдэг бол ард тvмний олон зууны турш сорьж, бvтээж, эрж олж, ухаанаа vсэргэж, олсноо баяжуулж, баяжуулснаа бахархуулж ирсэн ур ухаан, бас гvн ухаан том. Ийм ур чадварыг манайхан "хvний хар нvд унамаар" гэж vнэлж иржээ. Нэгд эртний болон дундад монголчууд дизайнерийн хувьд ихээхэн хєгжсан, нvvдэлчний амьдралтай цогцлоон босгож тавих талаар гайхалтай сэтгэдэг байж.

Хоёрт тvvнийг бvтээл болгон туурвин гvйцэтгэдэг vйлчин уран бvсгvйчvvдийн алтан гар сэтгэлийг гайхан биширмээр. Бид монголчуудынхаа тухайд, єєрсдийн талаар олон зvйлээр нь бахархаж болно. Тvvний нэг нь vндэсний хувцас хэрэглэл, эд єлгийн зvйл ажгуу. Тухайн vндэстнийг сайтар танья судлая гэвэл уламжлалт хувцсыг сонжих хэрэгтэй. Монгол Улсын хvн тєрєлхтний соёлын тvvхэнд оруулсан vнэ цэнтэй хувь нэмрийн нэг бол монголын vндэсний хувцас юм. Монгол хувцасны дэг жаяг, намба тєрх, ур хийц, vндсэн шийдэл зэрэг нь нvvдэлчин ахуй амьдрал соёлтой гайхалтай зохицсонд нууц нь оршино. Туулж ирсэн цаг vе, тvvх, ахуй амьдрал монгол хувцасны агуулга хэлбэрийг байнга баяжуулж тєгєлдєржvvлж иржээ. Монгол хувцас хунар, гоёл, зvvсгэл, эдлэл хэрэглэл нь санаан зоргын уран сэтгэмж бус, манай олон ястны зан заншил, эрхэлж ирсэн нvvдлийн мал аж ахуйн хєдєлмєр, ахуй орчин, байгаль цаг уурын онцлог, анги давхаргын цаг цагийн тусгал, он удаан жилийн туршид шалгаран боловсронгуй болж хєгжиж ирсэн угсаатны зvйн гайхамшигт єв юм. Монгол дээл хувцас нь монгол чуудын ахуй амьдрал, цаг уурын євєрмєц онцлогтой тохирсон зах, энгэртэй, єргєн зєрvvлэгтэй, морь унахад тvvртэхгvй єргєн хормойтой байдаг.

Єдєр тутмын амьдрал морь уургалахад уужим эсгvvр бvхий сугатай, жийргэвч, бээлийний зориулалт бvхий нударгатай, бvслvvрээр єргєн бvс ороож бvслэх тул ууц нуруу, бєєр болон хоолойн євчин тусдаггvй, аяны замд нємрєх ханжил болдог зэрэг онцлогтой. Монгол хvнийг мориноос салгаж vздэггvй. Энэ нь хувцасанд тусгалаа олжээ. Єнє эртнээс уламжлалтай, євєг дээдсийн маань хувцас нь тэдний эрх чєлєєнийхєє тєлєє тэмцэж байсан тэмцлийн тvvхийг илтгэж байдаг нь vнэхээр гайхамшигтай. Халх эхнэрийн дээлэнд ялгуулсны тэмдэг нь тvvний тvнтгэр мєр юм. Урьд их дайн болж самууны хєлд халхын эрчvvд vрэгдэж бvегvйчvvд нь гашуудан vлдсэн домог бий. Эмэгтэйчvvд дайнд мордож ханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хvvхнvvдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мєрєє давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мєрнєєс нь илvv гаргасан хувцас хийжээ.

Ийнхvv халх эмэгтэйчvvд тvнтгэр мєртэй дэал ємсєх болжээ. Энэчилэн монгол хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бvр нь цаанаа билгэдэл, зан vйл, тvvх домгийг агуулж байдаг гэхээр ийм сайхан монгол хувцсаараа монголчууд бид бахархахгvй байхын аргагvй юм.

Эх vvсвэр: Єнєєдрийн монгол 122/292

http://www.mongolia-gateway.mn/

Бичсэн: designer

[Шууд холбоос]

Миний тухай
Everything is fashion
Сүүлийн бичлэгүүд
. монголын дизайнер олон улст
. Үзэгчдийг гонсойлгосон "Хаврын гоёл" наадам
. “ХЭН СЭТГЭЖ БАЙНА, ТҮҮНД ЗОРИУЛАВ” гэдэг уриа их таалагдсан
. Хаврын гоёл - Дизайн сургалт 2010
. “Versace” группын ерөнхийлөгч Санто Версаче Монголын загварын ертөнцийг шимтэн үзлээ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Хуудас: 15 » Нийт: 18
Өмнөх | Дараагийн