Forever Fashion

2007-03-09 - Эсгий “амилуулсан” шоу
Ангилал: Монгол

  Холбогдох сайт: Оруулсан єдєр: 2006/04/14  Уншсан тоо: 372  
 
-Англи улсын иргэн Алан Флакс, Хөдөлмөр сангийн багш загвар зохион бүтээгч Б.Гэрэлчулууны 30 гаруй бүтээлийг сонирхуулсан юм- Монголын уран зургийн галерейд “Ноос Алтай -2006″ үзэсгэлэн нээлтээ хийж дотор, гадны олон зочны нүдийг хужирлав. Хөдөөгийн бүсгүйчүүд хонь, ямааныхаа ноос, ноолуурыг боловсруулан ороолт, цамц, хүүхдийн бойтог, томчуудын шаахай, гээд л хүний өмсдөг бүхнийг урлачихаж. Түүгээр ч үл барам таван ханатай гэрийн ком ширдэг ч хийжээ. Аймаг аймгаас уригдан ирсэн үйлчин бүсгүйчүүдийг Швейцарийн Хөгжил хамтын ажиллагааны агентлаг, “Хөдөлмөр сан” ТББ-ийнхан дэмжин үйл хийх ухаанд сургасан гэнэ. Үзэсгэлэнд орны бүтээлэг, түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын бүтээл, ээтэн хоншоортой эрэгтэй, эмэгтэй гутал гээд 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдсан байсан юм. Уртаараа 2.20 м, өргөн нь 60 см хэмжээтэй хүзүүний ороолт бүсгүйчүүдийг ёстой уулга алдуулах аж. Хөнгөн хэрнээ дулаахан чанарыг тэд барьж үзээд мэдчихсэн тул гар татсангүй. Нэг ороолт 10000 төгрөгийн үнэтэй байсан ч эзэн нь төвөггүйхэн хоёрыг худалдаж 20 мянган төгрөг халааслав. Эмэгтэйчүүдийн нэг хэсэг ийн хэтэвчээ тэмтэрч байх зуур Баянхонгор аймгаас ирсэн үйлчин эмээ нар бүтээгдэхүүнээ сурталчлахыг ч ёстой үзүүлж байна аа. “Таван ханатай гэрийн ком ширдэг зээгтэй, зээггүй гээд л… Бага насны хүүхдийн бойтог ёстой эрийж байлаа. Үнэ нь 3000 төгрөг аж. Үзэсгэлэнг гадаадынхан нэлээд сонирхож байсан бөгөөд тэд шаахайг илүү таашаана. Цагаан, бор өнгийн эсгийг хольж, эс бөгөөс дан ганц цагаан эсгийгээр хийсэн шаахай эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийнх. Хоншоор нь ээтгэр, дугуй гэх мэт олон янз. Хөдөөгийн хүүхнүүд реклам, наймаа хоёрыг хослуулан чөлөөгүй байх зуур галерейн гурван давхарт хонины ноос, ямааны ноолуураар хийсэн шилдэг хувцасны үзүүлбэрийг загвар өмсөгчид сонирхуулж байсан юм. Англи улсын иргэн загвар зохион бүтээгч Алан Флакс, Хөдөлмөр сангийн багш, загвар зохион бүтээгч Б.Гэрэлчулуун нарын хавар, намрын гоёл үзэгчдийг бишрүүлэв. Гэхдээ Алан Флаксын загвар бүр ч онцгой аж. Бор ноосон өнгийн даашинзны хормойг цэцгээр гоёж, навчин хээгээр чимэглэсэн цагаан хүрэмтэй хослуулсан нь ёстой донжтой нийцжээ. Эл хувцсыг өмссөн бүсгүйн малгай бас л эсгий. Шаахай ч мөн адил. Энэ бүгдийг дан ганц гар оёдлоор хийсэн тул оёдлын машины мөр ч гараагүй юм байна. Үүнээс гадна цагаан, саарал, ягаан өнгийн хүрмийг залуус сонирхуулсан. Хүрмийг хонины ноосоор хийсэн бөгөөд өвдгөө хүрсэн урттай аж. Ягаан өнгийн хүрмээр дан ганц бүсгүйчүүд гоёх албагүйг эрчүүд энэ үеэр харууллаа. Үзэсгэлэн маргааш өндөрлөнө. Г.Чимэг 2006-04-14    http://mglclub.com/ 

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Сүүлийн бичлэгүүд
. монголын дизайнер олон улст
. Үзэгчдийг гонсойлгосон "Хаврын гоёл" наадам
. “ХЭН СЭТГЭЖ БАЙНА, ТҮҮНД ЗОРИУЛАВ” гэдэг уриа их таалагдсан
. Хаврын гоёл - Дизайн сургалт 2010
. “Versace” группын ерөнхийлөгч Санто Версаче Монголын загварын ертөнцийг шимтэн үзлээ
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 224 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax