Огноо: 2004-12-29 15:52:16
Гялбаа сэтгvvлийн 1 жилийн ойн баярт зориулж “ Z” Photo Agency Наран трейд компаны Yves Saint Laurent, L’oreal, Pupa, Сарнай тєвийн Etude Nadri, Японы Elsereine косметик, Таван Богд компаны Чёрный Жемчук косметикийн брэндvvдтэй хамтран гадаадын брэндийн монгол дvр тєрхийг тодрууллаа.
Гоёлын болон vндэсний хувцас, єдєр тутмын, усны хувцастай гэсэн дєрвєн тєрлєєр зураг авалтууд явагдсан. “ Z” Photo Agency-ийн зvгээс бvх зураг авалтуудыг хийж фото зураг болон фото моделиудын шалгуурыг дээшлvvлэх бусдад мэдvvлэх зорилго тавьж ажиллаа. Эдгээр брэндийн монгол дvр тєрх болсон загвар ємсєгчид ч мєн монголдоо фото модель чиглэлээр тэргvvлэх байранд явж байна гэдэг нь тодорхой. Моделиуд брэндийн онцог, шинж чанар ялгаануудыг гаргаснаар єєрсдийн ур чадварыг илэрхийлсэн юм.
  
Elsereine
/ “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Батцэцэг /
Япондоо 24 жил vйл ажиллагаагаа явуулж байгаа ба дан ганц гоо сайхны бvтээгдэхvvн vйлдвэрлээд зогсохгvй олон улсын сайн дурын хvмvvнлэгийн vйл ажиллагааг дэмжин ажилладаг. Elsereine компаны гол онцлог бол эх дэлхий, байгал орчин, эрvvл гоо сайхныг нэгэг зэрэг бодолцож бvтээгдэхvvн нь цэвэр байгалын гаралтай байдаг учраас эрэгтэй эмэгтэй аль ч насны хvмvvст тохирдог, мєн ихэнх бvтээгдэхvvн нь арьсны чийгшилийг сайтар хадгалдаг vйлчилгээтэй тул манай монголчуудын арьсанд таарх тохирох онцлогтой юм. Улс даяар хэдэн арван мянган эмэгтэйчvvд байгалын гаралтай нэрийн дор зарагддаг гоо сайхны бvтээгдэхvvн хэрэглэж, орой болгон тэрхvv будгаа угааж арилгаж байдаг. Ингээд тэрхvv угаадас нь хиймийн найрлагатай учраас элдэв бактери савханцар тvvнийг идэж устгаж чаддаггvй. Харин Elsereine байгалын гаралтай эргээд байгалдаа уусч шингэж чаддаг бvтээгдэхvvнийг vйлдвэрлэдэг байна.
  
Yves Saint Laurent
/ Топ модель Болормаа /
Yves Saint Laurent брэнд vvссэн цагаас эхлэн єнєєг хvртэл эмэгтэй хvнийг магтан дуулсаар ирсэн. Энэ брэндийн хувьд эмэгтэй хvний эзлэх байр суурь бол єндєрлєг дээр, харин дэлхий ертєнц тvvний хєл доор байх юм. Энэхvv брэндийн эмэгтэй бол бусдын толгойг эргvvлэх тун их авьяастай нэгэн байх юм. Тэрбээр чухам юуг хvсч байгаагаа маш сайн мэднэ. Энэ тухай ноён Yves Saint Laurent “бусдын хайрыг татахын тулд єєрийгєє бага зэрэг хайрлахад л хангалттай” гэж хэлсэн байдаг.
  
L’oreal
/ Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч Дэлгэрмаа /
L’oreal брэнд нь дэлхийн номер 1 косметикт тооцогддог. “Єндєр технологи, Єндєр vр дvн” гэсэн уриатай байдаг. Хэдий єндєр шаардлага тавьдагч хэрэглэгч эмэгтэйчvvд бол бvх давхаргад хамрагдах ёстой гэж vздэг учир vнийн хувьд боломжийн байдаг тул дэлхий даяар энэ брэндийг хэрэглэж тvvний алдар хvнд оршин тогтносоор байна.
  
Pupa
/ “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Энхсvрэн /
Pupa брэнд бол залуу насны єнгє. Эмэгтэй хvн бvр хvссэн єнгєєрєє єєрийгєє гоёхыг санал болгож єнгєний гайхамшигийг харуулж чадсан брэнд. “Ер бусын vзэсгэлэн гоо” гэсэн уриагаар алдар хvндэд хvрчээ.
  
Etude
/ Монголын мисс, Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч Содтуяа /
Etude брэнд 1995 онд “Чанар, Боломжийн vнэ, Євєрмєц дизайн, Чєлєєт єнгє” гэсэн дєрвєн vзvvлэлийг хослуулан Солонгосын зах зээлд охидуудад зориулсан “Залуу насны ” чєлєєтэй, тод єнгийг санал болгож “Girls be pretty” уриан дор шинээр тєржээ. Etude гэдэг нь сурах, мэргэжих гэсэн утгатай франц vг ба энэ брэнд нь залуу, сэргэлэн, цовоо охидын дvр тєрийг илэрхийлнэ.
  
Nadri
/ Дизайнеруудын Холбооны загвар ємсєгч, Гоёл 2005 наадмын Фото Модель єргємжлєлт Энхзул /
Энэ косметик нь Солонгост єєрийн байр сууриа эзлээд 1979 оноос тэргvvлэх компаниудын нэг болсон байна. Innocence, UV Two Way Cake гэсэн хоёр тєрлийн пудр нь дєрвєн жил дараалан “Хамгийн эрэлт хэрэгцээтэй бvтээгдэхvvн”-ээр шалгарсан жишээтэй. Nadri косметикс нь мєн єєрийн “ Revlon Technical Studio” мэргэжлийн институддээ нvvр будалтын техник арга зvй, vс засалтын мэргэжилтнvvдийг бэлтгэн сургадаг.
  
Чёрный Жемчук
/ “Монгол модель” агентлагийн загвар ємсєгч Уранбилэг /
Калина концерны “Черный Жемчук” брэнд нь єдєр тутмын арьс арчилгааны гоо сайхны бvтээгдэхvvн юм. Арьсны vндсэн цэвэрлэгээ, гvн цэвэрлэгээ, vндсэн арчилгаа, нэмэлт арчилгаа, биеийн арчилгаа гэсэн vндсэн 5 хэсэгтэй байдаг. Эдгээр нь хоорондоо хавсарч зохицдог бєгєєд арьсны онцлогоос хамааран дотроо олон тєрєл байдаг.
Бичсэн: designer
|