Forever Fashion

2007-03-12 - Хурц, тод өнгө зонхилсон "Гоёл-2006"
Ангилал: Монгол

 
2005.12.19, 12:25 pm Зууны мэдээ -Д.Пүрэвсүрэн Топ модель цол хүртлээ- Ирэх жилийн загварын өнгийг тодорхойлох "Гоёл-2006" наадам Соёлын төв өргөөнд энэ сарын 15-17-нд боллоо. Энэ жилийн "Гоёл" наадамд урьд жилүүдийнхээс олон гадаадын загвар зохион бүтээгч оролцсон нь наадмын нэгэн онцлог байв. Харин тэдний дундаас ОХУ-ын Санкт-Петербургийн Лариса Татьяанка, Павел Татьянка нарын өдөр тутмын чөлөөт загвар олны сонирхлыг татна билээ. Мөн Монголын нэхмэлийн хүрээлэнгийн загвар зохион бүтээгч Английн иргэн Аланы эрэгтэй хувцасны "Солонго" загвар үзэгчдээс өндөр үнэлгээ авав. Тэрээр хавар, намрын гадуур хувцас, хүрмийг тод өнгийн хоолойтой цамцтай хослуулж өгсөн нь дэгжин бөгөөд эрхэмсэг болж чаджээ. ОХУ-ын Эрхүү мужийн загвар зохион бүтээгч Л.Дагданова "Гоёл" наадамд дөрөв дэх жилдээ өдөр тутмын болон гоёлын загвараар урилгаар оролцов. Тэр загвар өмсөгчидтэйгөө ирсэн байлаа. Өнгөрсөн жил Дагданова олны сонирхлыг татсан томоохон иж бүрдлээр оролцож байсан бол энэ жилийнхэд тийм ч сайн бэлдэж ирсэнгүй хэмээн үзэгчид ярьж байлаа. Харин зохион байгуулагчдын ярьж байсан Малайз, Хятадын загвар зохион бүтээгчид, загвар өмсөгчид энэ удаа оролцонгүй. Бүсгүй таны ирэх жилийн гоёл... Энэ жилийн наадмаар 70 гаруй иж бүрдлийн 500-600 хувцсыг танилцууллаа. Эхний хоёр өдрийн шалгаруулалтаас ихэнх нь хасагдаж, гурав дахь өдөр шилэгдмэл 20 гаруй иж бүрдэл шалгарч үлдсэн юм. Шилэгдмэл гэж хэлж болох загваруудаас ирэх жилийн загварын чиг хандлага, өнгийг тодорхойлжээ. Ирэх жил олон өнгө хосолсон, тод өнгийн хувцас моод болох ажээ. Шалгарч үлдсэн загваруудын ихэнх нь өнгөний нарийн оруулгатай болсон нь загварыг чамин харагдуулж байв. Мөн өдөр тутмын бидний өмсч заншсан хар саарал, хөх өнгийн хувцасан дээр тод өнгийн чамин хээн нэхмэл оруулж өгчээ. Дэлхийд алдартай загвар зохион бүтээгчид ч гэсэн хувь хүнийг тодотгож өгсөн хурц тод өнгийн хувцас давамгайлж буйг жилийн өмнөөс л илэрхийлж эхэлсэн билээ. Манайхан ч гэсэн энэ жишгийг дагажээ гэхэд хилсдэхгүй болов уу. Наадмын үеэр "Говь" хувьцаат компанийн загвар зохион бүтээгчдийн бүтээсэн нарийн нэхээс бүхий өдөр тутам болон ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан, гоёлын загварууд наадмыг сонирхогчдын хорхойг хүргэж орхино билээ. Наадмын үөэр зөвхөн хувцас бус, эмэггэйчүүдийн нүүр будалт, үс засалтыг ч танилцуулсан, Ирэх жил бүсгүйчүүд буржгар буюу том химитэй үстэй байх аж. Харин тайзны ард ажилласан үсчид загвар өмсөгчдийн үс засалтад нэлээд хайнга хандсан нь хэний ч нүдэнд ил байв. 50 гаруй загвар өмсөгчийн нүүр будалт, үсний засалт бүгд л нэг хэвийнх байсан нь үзэгчдийг бухимдуулж байв. Танхим доторхи үзэгчдийг их бухимдуулсан бас нэг зүйл бол энэ жил гутал болон гоёлын шаахайн загвар сүүлийн өдөр нэг ч үзэгдээгүйд байлаа. Мөн загвар өмсөгчид 10 гаруй загвар өмссөн хэрнээ нэг л гоёлын гуталтай гарч ирж байсныг гярхай үзэгчид олоод харчихсан байв. Гоёлын даашинзны хувьд гэвэл дэрвэгэр хормойтой том том цэцгэн хээтэй, цээж хэсгээрээ бариу загвар моод болох нь. Мөн гурвалжин захтай буюу цээж ил гарсан торон матөриалтай загвар зонхилж байв. Д.Пүрэвсүрэн энэ наадамд их бэлтгэж оролцсон Таван шалгаруулалтаар шигшигдсэн эмэгтэй 50, эрэгтэй 12 загвар өмсөгч "Гоёл-2006"-д оролцлоо. Гэхдээ топ моделийн цолын төлөө хэдхэн загвар өмсөгч өрсөлдөх нь анхнаасаа л тодорхой байсан. Тэд бол мэргэжлийн загвар өмсөгчдийн улсын уралдааны тэргүүн байрын шагналт Г.Уранцэцэг, "Гоёл-2004" наадмын фото модель Д.Пүрэвсүрэн, загвар өмсөгч Т.Дэлгэрмаа нар байв. Тэд загвараа хэрхэн амилуулж, тайзан дээр яаж алхах, хөгжмийн хэмнэлээ мэдрэх тал дээр бусдаасаа илүү нь харагдсан. Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн нарын хувьд туршлагатай загвар өмсөгчид гэдгээ энэ наадмаар харуулсан бол Т.Дэлгэрмаа өсөх ирээдүйтэй загвар өмсөгч болохоо гайхуулсан. Тэднийг тайзан дээр гарч ирэх бүрт үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авч байв. Энэ утгаараа ч загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн "Гоёл-2006" наадмын топ модөль цолыг хүртсэн билээ. Түүнийг топ модель цол хүртэхэд хүн бүр л "аргагүй дээ, бусдаасаа илүү байсан" хэмээн ярьж байсан юм. Харин наадмын дараа сэтгэгдлийг нь сонсоход, "Би энэ наадамд удаан бэлтгэсэн. Хөлс хүчээ ч их шавхлаа. Toп цол хүртсэндээ баяртай байна" гэж ярьсан юм. Шилдгүүд нэг иж бүрдлээр гангарав Монгол Улсад топ тодотголтой Одгэрэл, Цолмон, Болормаа, Туяацэцэг, Баярзул, Ундраа нарын зургаан загвар өмсөгч бий. Тэд ойрын хэдэн жил загварын тайзан дээр хамтран гараагүй. Харин энэ жилийн " Гоёл"-ын тайзан дээр топууд нэгдэн гарч загвар зохион бүтээгч Батжаргалын гоёлын иж бүрдлийг үзүүлсэн нь нэгэн сюрприз болсон. Ойрд тайзан дээр үзэгдээгүй Цолмон, Одгэрэл нарыг гарч ирэхэд үээгчид баяртай байсныг хэлэх нь зүйтэй байх. Тэд ч загвар хэрхэн үзүүлдгийг хойч үеийнхэндээ харуулах шиг болсон доо. Тэдэнтэй хамт гарч ирсэн Г.Уранцэцэг, Д.Пүрэвсүрэн нар ч дутахгүй гэдгээ үзүүлсэн юм. Топуудын үзүүлбэрээр "Гоёл" наадам өндөрлөж шагналын хур буусан. Энэ жилийн "Гоёл"-оос харахад манай загвар зохион бүтээгчид дэлхий нийтээс хол хоцорчихоогүй нь харагдлаа. Моод Монголоор гэдэг үг хэдийнэ хуучирчээ. Харш шагнал нь арай дэндчих шиг болсон. Оролцсон эагвар зохион бүтээгчид бүгд шагналтай буцсан шүү. Загвар зохион бүтээгчдийн дунд нэр хүндтэйд тооцогддог ОХУ-ын имиж-мейкөрын шагналыг "Эрдэнэт"-ийн Ундраа, хувиараа оролцсон Цолмонгэрэл, "Монголжингоо" дээд сургуулийн Лхамаа нар хүртсэн юм. "Гоёл-2006" наадмын шагналтнууд Загвар зохион бүтээгчид Батжаргал (Гоёлын) Баяртням (Дархан нэхий) Мижиддорж (уран сэтгэмж) /шилдэг дизайнер/ Оюунцэцэг (Монгол савхи) Отгонзаяа (Монголжингоо) /шилдэг зохион бүтээх товчоо/ Гэрэлчулуун /Гран при/ Загвар өмсөгчид Ганга-Мөрөн (фото модель) Тунгалаг (дэд байр) Уранбилэг (дэд байр) Сэлэнгэ (шилдэг загвар өмсөгч эмэгтэй) Хэрлэн (шилдэг. загвар өмсөгч эрэгтэй Д.Пүрэвсүрэн (топ модель) Л.Оюу

Бичсэн: designer

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
Миний тухай
Everything is fashion
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. My Fashion
. Style.com
Найзууд

Бичлэг: 222 » Нийт: 272
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax